МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

ЭРТ ХАРВАСАН ОД

2019 оны 01 сарын 23

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

   

 

Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхт 95 жилийн өлмий дор дахин мэндчилж буй “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл үүх түүхээ эргэн дурсаж, мэргэн уншигч та бүхнийхээ мэлмийд орчин цагийн соёлч, боловсон, боловсролтой, тэгш эрхт, хүмүүнлэг энэрэнгүй эмэгтэй болон хөгжиж дэвшихийн тань үндэс суурийг боловсрол мэдлэг, хичээл зүтгэл, залуу насны гоо үзэсгэлэн, зоримог шулуун үг үйлдлээрээ тэмцэж, тэрсэлж олж аваад, уламжлуулан үлдээж чадсан нэгэн эмэгтэйн түүхийг бичиг номын мэргэдийнхээ эмхлэн үлдээсэн тэмдэглэлүүдээс ишлэн толилуулж байна.

    

Энэхүү түүхэн хувь заяаны эзэн бол та бидний сайн мэдэх шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн гэргий, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний анхны удирдагч Дамдины Пагмадулам юм.

 

    Зарим эх сурвалжуудад “Д.Пагмадулам нь 1905-1906 оны орчим Амгаланбаатар /тэр үеийн Наймаа/ хотод мужаан Дамдины гэрт төрж өссөн намтартай, амьдрал түүхийн бүдэг бадаг мэдээлэлтэй” хэмээн бичсэн бол Д.Пагмадулам нь Дамдин мужааны өргөмөл охин, Дамдин харц ядуу нэгэн биш харин тайж язгууртан байсан агаад, Д.Пагмадуламыг гардаж өсгөсөн “ээж” нь Дамдины гэргий биш, түүний аягач бүсгүй байсан гэж ч тэмдэглэжээ.

    

Д.Пагмадулам сонгодог гэрийн боловсролтой, монгол бичгийн хэлэнд нэвтэрсэн, манж, хятад, орос, герман, монгол таван хэлтэй, зүс царай эрдэм боловсролоороо цуутай, сайхан дуулж хөгжимддөг, зан ааль сайтай, яриа хөөрөөтэй бүсгүй байсан нь 1920-1930-аад оны олон сэхээтний дурсамжид хадгалагдаж ирсэн” гэсэн байна. 
    Тэрбээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны даргаар ажиллаж, Монголын анхны эмэгтэй парламентчаар сонгогдон, анхны үндсэн хуулийг батлалцаж явсан.

    

1924 онд байгуулагдсан, байнгын үйл ажиллагаатай шинэ цагийн анхны парламентын институцэд цор ганц эмэгтэй гишүүн байсан нь Д.Пагмадулам бөгөөд, энэ байгууллагад Ардын хувьсгалын анхны долоон партизанаас Х.Чойбалсангаас өөр хэн ч сонгогдоогүй гэдэг.

    

“Саяхан, 19 настайдаа намд элссэн, туяарч гэрэлтсэн царайтай сэргэлэн охин Пагмадулам нь 1924 онд МАХН-ын гурван жилийн ойн хуралд “Намын хамгийн том гавьяа бол Монголын эмэгтэйчүүдийг өөд нь татсан явдал мөн” хэмээн хэлсэн гэдэг мэдээлэл тэр үеийн “Ургинская газета” сонинд тэмдэглээстэй үлджээ.

  

 Д.Пагмадулам 1920 онд дөнгөж 14 насандаа Эрдэнэ чин вангийн хүү Палам гэгчид хүчээр богтлогдон очоод, жилийн дараа гэртээ оргож ирсэн гэдэг. Харин үүний дараахан Бошгыг халах залуучуудын байгууллагад элсэн орж, улмаар зохиолч Д.Нацагдоржтой танилцжээ. Ингэснээрээ дээр дурдсан “Монголын эмэгтэйчүүдийг өөд татсан” гэсэн үг Монгол эмэгтэйн аж байдал, хувь зохиол ямар нөхцөлөөс, хэрхэн шинэ цагтай золгосныг өөрийн биеэр туулсан хүний үг гэж уг мэдээлэлд онцолсон байна.

  

 Их зохиолч Д.Нацагдорж, Д. Пагмадулам хоёр 1922 оны орчим айл гэр болсон гэх таамаг төсөөлөл  ч бий. Учир нь “1925 оны намар гэхэд хэдэн жил аж төрсөн залуу хос Ленинградад суралцахаар явсан. Д.Нацагдоржийн гэргий болсон үеэс Д.Пагмадулам нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож 1924 оны гуравдугаар сарын наймны өдөр Намын төв хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэн, мөн оны гуравдугаар сарын 19-ний өдөр сургуулийн багш Хаснавч, Бадамринчин, Пагмадулам нарын хэсэг эмэгтэйчүүд хуралдаж Намын төв хорооны дэргэд “Эмэгтэйчүүдийн тасаг” байгуулан “Бүсгүйчүүдийг боловсруулах” гэсэн содон сонин нэр бүхий тус тасгийн эрхлэгчээр Д.Пагмадулам анх сонгогдон ажилласан” гэжээ. 

 

Энэхүү мэдээллээс үзвэл Дамдины Пагмадулам нь Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг үндэслэгчийн нэг төдийгүй анхны удирдагч нь байж улс орны эхчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлгөөний түүхэнд гэрэлт тод мөр үлдээсэн нэгэн болох нь тодорхой харагддаг... Зарим эх сурвалжаас үзвэл Амгалангийн бага сургуулийн анхны багш, Ардын үлгэр жишээ клубын анхны дарга болж, анхны удирдагчаар тодорч гарсныг нь ямар ч үед бүдэгрүүлэх учиргүй. Харанхуйд төөрч яваад гэрэл олж харсан анхны хүнээ мартвал бусад нь хэн болохсон билээ, та минь” хэмээн Монгол улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Нямаа “Ээжийн 108 суварга” номондоо онцлон тэмдэглэжээ.

    

1923 онд Д.Нацагдорж Д.Пагамдулам нарын охин Цэрэндулам мэндэлж, улмаар 1925 оны намар тэд нялх охиноо Пагмадуламын аав Дамдин тайжид үлдээн, Д.Нацагдорж Цэргийн яамны шугамаар Ленинградын Толмачёвын нэрэмжит Цэргийн улс төрийн академид, Д.Пагмадулам Ленинградын Дорно Дахины их сургуульд суралцахаар явсан гэх тэмдэглэл бий. 
    

Тэд зуны амралтаар ирээд Ардын Гэгээрлийн яамны шугамаар Япон улсад оюутан сургахаар явуулж буйг сонсч, өргөдөл гаргасан хэдий ч зөвшөөрөл өгөөгүй. (МАХН-ын төв архив) Харин Япон руу явуулаагүй хүмүүсийг дунд сургуулийн хүүхдүүдтэй хамт баруун Европын орнуудад сургахаар явуулах шийдвэр гарсны дагуу, (АГЯ-ны сайд Эрдэнэбатхаан тэдгээр сурагчдыг өөрийн биеэр Герман, Франц улсад хүргэж өгсөн) Д.Нацагдорж, Д.Пагмадулам нар Берлин хотод герман хэлний курст суралцаж, улмаар Д.Нацагдорж Лейпцигийн иx сургууль (германаар: Universität Leipzig)-ийн Зүүн Ази судлалын тэнхимд нэрт Монголч эрдэмтэн Э.Хейниш (E. Hаeinisch)-ийн туслахаар ажиллаж байжээ. Тэдний талаар буддизм судлаач профессор Ф.Веллер (F.Weller) “Нацаг, Дулам хоёр хотоос зайдуу дүүрэгт жижиг хоёр өрөөг хөлслөн суусан” гэж бичсэн байна. 
    

Мөн яруу найрагч Долгорын Нямаа гуай дурсамждаа  “Хөрөнгөтний газар майн нэгнийг үзэж” явсан Пагмадуламын тэр үеийн зургийг Германд ил захидлын хуудаснаа буулгаж реклам сурталчилгаанд хэрэглэж байсныг бидний хэн нь ч сонсоогүй явсан гэдэгт итгэхээс аргагүй гээд “Лейпциг хотын нэг том талбай, 1886 онд нээгдсэн гэх Верштейн хэмээх дэлгүүрийн нэр бүхий ил захидлын тэр хуудсыг Сангийн яамны ахмад ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн Доржийн Баасанжав гуай олон жилийн турш хямгатай сайн хадгалж яваад 2012 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр миний гар дээр тавьсныг хэлэхийн ялдамд тэрхүү соёлч эрхэмд би хүндэтгэл илэрхийлж байна гээд Өрнөдөд олон хувиар хэвлэгдсэн Пагмадуламын зураг 1930-аад оноос хойш 80 гаруй жилийн турш хадгалагдаж явсан түүхийг тодорхой өгүүлжээ...

 

   

Ийнхүү хань нөхрийнхөө хамтаар харь улсуудад суралцан, дэлхийн хөгжилтэй хөл нийлэн боловсорч, хөгжиж байсан тэрээр 1929 онд Монгол улс гадаадад сурч байсан оюутнуудаа эгүүлэн татахад нөхрийн хамт Германаас буцан ирж МХЗЭ-ийн их хурал дээр олон гэмгүй хүнийг мөрдөж, хавчиж, ажил төрлөөс нь салгаж, гадуурхаж байгаа тухай шүүмжлэлт үг хэлснээс нь болж намаасаа хөөгдсөн тухай мэдээ байдаг ажээ.

   

 Үүний дараахнаас тэрээр хавчлага шахалтад улам ч илүү өртөх болж Д.Пагмадуламын сонгуулийн эрхийг хасч, шоронд хорьж, тухайн нийгэмд нь багтаж шингэх газаргүй болохын эхлэл тавигдсан гэгддэг.

    

Төрийн хошой шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Донровын Намдагийн “Цаг төрийн үймээн” романы нэгэн гол баатар Оюундарийн дүрийг бүтээхдээ зохиолч  Д.Пагмадуламыг бодон бодон бичсэн гэдэг мэдээлэл ч үлдсэн байна. Утга зохиолын ахмад шинжээч Г.Жамсранжав гуай “Д.Намдагийн “Цаг төрийн үймээн” романд Оюундарь гэж боловсролтой, соёлтой, авъяаслаг сайхан бүсгүйн дүр бий” гэж тэмдэглээд Намдаг энэ дүрийн тухай ярихдаа “Пагмадулам хэмээх бүсгүйг дурсан өгүүлдэг юм” гэсэн нь хуучин цагийн сэхээтнээс гаралтай хятад, манж, орос, герман хэлтэй, дуу хуурт авьяастай, наалинхаа зантай, уян зөөлөн өрөвчхөн сэтгэлтэй бүсгүйн нилээд олон зан зан чанар шинж төрхийг Намдаг “Оюундарьд шингээжээ” гэсэн байна.

    

Харин Зохиолч С.Дашдооровын нэг дурсамжид “Миний мэдэхээр Оюундарийн шанз тоглон буй хэсгийг найм дахин бичсэн юм даг. Урьд бичсэнээ, шинэ хувилбараа уншина. Аль нь дээр болж вэ гэж асууна” (“Утга зохиол” 1996 N2 23) гэснээс үзвэл Намдаг зохиолч Оюундарийн дүрийг сайн гаргах гэж үнэхээр хичээсэн бололтой” хэмээн онцолжээ.

 

“1936 оны зун Д.Нацагдорж үеэл дүү Дарьсүрэндээ: “Пагма бид хоёрыг уулзахаар төр засаг нурчих гээд, охинтойгоо учирвал Орос Монголын найрамдал сүйдчих гээд, бид гурав уулзаж чадахгүй, гурван танихгүй хүний хажууд байна.” хэмээн халаглан хэлж байжээ. /Нацагдорж, Дарьсүрэн нар нь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд аж/ Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарыг талийгч болоход охин Цэрэндулам нь 14-15 настай үлдсэн. Хэдэн жилийн дараа асрагч Аажий нь ч бурхан болсон. Хавчлага мөрдлөгөөс болж төрсөн охин нь эцэг, эхээрээ овоглож, тэднээрээ хайрлуулж, толгойг нь түшиж чадаагүй бөгөөд Дамдины Цэрэндулам хэмээн өвөг эцгээрээ овоглон, судлаач нэртэй туршуулуудад ээрэгдэж оногдсон тавилангаа туулсан” гэж зарим мэдээлэлд бичигдэн үлджээ.

  

 Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэнд тод мөрөө үлдээсэн энэ эрхэм хүмүүн 1924 оны МАН-ын III Их хурлын индэр дээрээс “Ардын засаг байгуулснаас нааш ард түмнийг удирдаж, гэгээрүүлэх эрх чөлөөг эдлүүлэн энх түвшинээр мандуулж бүхий ба ялангуяа эмэгтэйчүүдийг нигүүлсэн үзэж, элдэв эрдэм соёлд  сургаж, улс төр ба аливаа хэрэгт оролцуулан хүмүүний зэрэгт хүргэн бүхий дор бидний олон эхнэр охид их л баярламуй.

 

Учир юу хэмээвээс урьд эзэрхэг засгийн үед бидний эхнэр, охидыг хүмүүний тоонд оруулах нь байтугай тахиа шувууны төдий үзсэн газар үгүй, хэзээ ямагт боол, шивэгчин адил хүмүүний үүдэнд зарцлагдах буюу богтлогдсон эр дор дарлагдан доромжлогдох зэргээр өөрийн эрхгүй явсныг эдүгээх засгийн үед татан авч Европын боловсон улсын эхнэр, охидын адилаар эрдэм соёлд боловсруулан буй нь цаглашгүй өршөөл суртлыг хүртээсэн хэмээвээс болох тул бидний эхнэр, охид нийтээр эрдэм сурталд боловсорч чинад дор өөрийн эрх чөлөөг олж чадах дор ард түмний хэрэгт чармайн зүтгэлцэх болтугай хэмээн илтгэл талбия. 
    

Бүх Монголын бүсгүйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй” хэмээснээс гадна Ардын хүүхдийн танхим байгуулах, эмэгтэйчүүдийн Улаан гэр байгуулах зэрэг санаачилга гаргажээ.

    Түүнийг тасгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа гаргасан санал санаачилгыг Намын төв хороо үндэслэн Эмэгтэйчүүдэд эрх, эрх чөлөөг олгох тухай бод

логыг дэс дараатайгаар хэрэгжүүлсэн байдаг.

 

    Түүнчлэн  Бүсгүйчүүдийн тасгаас Ерөнхий сайд Цэрэндоржийг Улаанбаатар хотын энгийн бүсгүйчүүдийн анхдугаар бүгд хуралд урьж, илтгэл тавьж, ший жүжиг үзүүлсэн. Үүний дараа Засгийн газрын 40    дүгээр тогтоол гарч, “..., сүй богт гэж адгуус мал мэт худалдах, ... албадан эзэрхэж, дарлан өгч, авалцах явдлыг шууд зогсоож..., мөн “..., Гэр бүлийн хуулийн гуравдугаар зүйлийг бүрнээ засамжлан эр эм бололцохыг 18 насаар тогтоох, эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хамгаалахын тулд Шүүх таслах газруудад эмэгтэйчүүдийг  ажиллуулах, эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хамгаалах талаар олон түмэнд ухуулан  сэнхрүүлэх “Улаан гэр”, “Улаан булан” зэргийг байгуулах чиг үүрэг өгсөн хэмээн зарим баримтуудад тэмдэглэгджээ.
  
    

Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны тэргүүн, тухайн цагийнхаа сонгодог сэхээтэн энэ эмэгтэйн амьдрал хувь заяаны сүүлчийн он жилүүд, эх үрийн харилцаа, ханийн хайр, гунигт төгсгөлийн тухай олон таамаг мэдээлэл байх ч бид Монголын эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудал, сонгох сонгогдох эрх, үг хэлэх эвлэлдэн нэгдэх, сурч боловсрох, хөгжих, хань нөхрөө хайр сэтгэлээрээ сонгож гэрлэх язгуур эрх ашгийн төлөө идэрхэн залуу насандаа гал цогтойгоор тэмүүлж зүтгэж явсан, тухайн цаг үедээ гүн шөнийн тэнгэрт хурц гэрэлтэй тод од мэт зурвас үзэгдээд өнгөрсөн энэ энгүй эрхмийн гал залуу нас, гавъяат үйлсийг нь хүндэтгэн дурсаж, Дамдины Пагмадулам ахайтны гэгээн өлмийд өнөө цагийн Монголын эрх чөлөөт, мянга, мянган эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс мэхийн мөргөе!  


СЭТГҮҮЛЧ РЕДАКТОР Ю.ШҮРЭНЦЭЦЭГ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.