
2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 11

2020 оны 10 сарын 11

2020 оны 10 сарын 11
2020 оны 10 сарын 09

2020 оны 10 сарын 09

2020 оны 10 сарын 09

2020 оны 10 сарын 08

2020 оны 10 сарын 08
2021 оны 02 сарын 01

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 23

2021 оны 03 сарын 05

2021 оны 03 сарын 06
Санал асуулга

“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ

Баянхонгор аймаг нь “Хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн улс төр, хүмүүжлийн ажил хариуцсан зааварлагчийн орон тоог үзэл суртлын хэлтсийн харъяанд бий болгож Б.Долгоржав хэмээх эмэгтэйг ажиллуулснаар эмэгтэйчүүдийн байгууллагын суурь тавигдсан байдаг. Улмаар 1944 оноос эхлэн “Эмэгтэйчүүдийн зөвлөл” болон өргөжиж Ц.Цэвэлмааг даргаар томилжээ.
Ийнхүү сум багуудад салбар зөвлөлүүдийг үүсгэн байгуулж ажиллуулж эхэлснээр “Соёлын довтолгоо”-г өрнүүлэн малчин эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах, бичиг үсэгт сургах, хүүхэд багачуудыг 8 наснаас эхлэн сургуульд бүрэн хамруулж сургах, айл өрх, хувь хүний ариун цэвэр, эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн ухуулга, сурталчилгааны олон хэлбэрийн ажлуудыг санаачлан тасралтгүй зохион байгуулж байжээ.
Ингэхдээ айл өрх бүрээр явж ухуулга хийх, аймаг, сум, багт эмэгтэйчүүдийн хурлыг зохион байгуулах, нийтийн ажил хөдөлмөрт татан оролцуулах чиглэлээр явагдаж байв. Ахмад багш С.Луумаа тухайн үеийн дурсамжийг өгүүлэхдээ, “.... 1941 оноос хуучин монгол бичгийг крилл үсгээр сольж байсан үе таарч тэр үеийн Заг, Баянбулаг, Галуут, Баянзүрх, Бөмбөгөр зэрэг сумын сургуулиудын хүүхдүүдэд бага боловсрол олгож цаашид шатлан суралцуулж анхны багш нарыг бэлтгэж эхэлсэн байдаг. Сайн суралцсан хүүхдүүд зуны амралтаар айл өрхөөр явж бичиг үсэг зааж байлаа” гэжээ.
Аймгийн Эмэгтэйчүүдийн байгууллагын хөгжил шулуун дардан байгаагүй бөгөөд орон тооны цомхотгол болоход тэргүүн ээлжинд өртсөн. Ялангуяа МХЭТЗ, НТХ-ны эмэгтэйчүүдийн тасгийг татан буулгасан 1950-иад оны үеэр аймгийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтнуудын ажил зогсонги байдалд орж байв. Баянхонгор аймагт 1954-1956 он хүртэл Эмэгтэйчүүдийн хэлтэс нэртэй ажиллаж байгаад 1956 онд тус хэлтэс татан буугдаж хэсэхугацааны дараа “Эмэгтэйчүүдийн зөвлөл” болон ажиллах болжээ.
1990 оноос улс орон зах зээлийн эдийн засагт шилжин төрөөс олон нийтийн байгууллагуудыг санхүүжүүлэх боломжгүй болсноос эмэгтэйчүүдийн зөвлөл нь төрийн бус байгууллагын статусаар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчим дээр ажиллан 1993 оноос хойш орон тооны бус дарга, 9 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэйгээр 20 сум, 15 байгууллагад анхан шатны зөвлөлтэй 200 гаруй идэвхтэн сонгуультантай үйл ажиллагаа явуулж байна.
Сургалт, арга хэмжээ
Баянхонгор аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөл нь салбар, салбарын манлай эмэгтэй, мянган ээжийн баяр, эмэгтэйчүүддээ чиглэсэн сургалт, аяллуудыг тогтмол зохион байгуулдаг.
Мөн 2007 оноос эхлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр “Худалдагч, касс нярав”, “Зөөлөн буриад гутал”, “Сүү цагаан идээ боловсруулах”, “Эсгий, эсгийн бүтээгдэхүүн боловсруулах” зэрэг чиглэлээр жилд 2-3 удаа мэргэжлийн ур чадвар олгох 14-21 хоногийн сургалтуудыг хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан амжилттай зохион байгуулж байна.
Хүчирхийллийг хүчгүйдүүлэх хөдөлгөөнд нэгдэв
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх сарын аян” арга хэмжээг аймагтаа зохион байгууллаа. “Хүчирхийлэлд ҮГҮЙ гэж хэлье” уриатайгаар зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд 289 иргэн оролцсон бөгөөд тэдний гарын үсэг, гарын хээг цуглуулж охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүчгүйдүүлье хөдөлгөөнд нэгдэв.
Түүнчлэн “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Жендерт суурилсан хүчирхийллийн тухай” “Гэр бүлийн хуулийн тухай”, “Жендерийн тэгш эрхийн тухай хууль”, “Хүчирхийллийн тухай хууль” болон “Хүүхэд гэж хэн бэ?”, “Сайн аав, ээж гэж хэнийг хэлэх вэ?”, “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” зэрэг тодорхой сэдвүүдээр өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тогтмол сургалтыг зохион байгуулж байна.