МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 17
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
2019 оны 09 сарын 17
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
2019 оны 09 сарын 17
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 17
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
Тэсэж, Тэмцэж, Тэмүүлж бүтээсэн он жилүүдийн сүлжээс
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй миний амьдрал холбогддог

2019 оны 08 сарын 21
    Admin

   

“Монголын эмэгтэйчүүд” хэмээх он цагийг элээсэн түүхэн сэтгүүлтэй амьдралынхаа олон олон он жилээр холбогдсон сэтгүүл зүйн салбарын түүчээ болсон тантай уулзаж буйдаа баяртай байна. Энэ сэтгүүлтэй хэрхэн холбогдсон түүхээс тань ярилцлагаа эхэлье. 

    Би 1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн анги төгсөөд Монголын эмэгтэйчүүд сэтгүүлд хуваарилагсан. Түүнээс хойш зөвхөн энэ сэтгүүлдээ хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан. Ахмад сэтгүүлч Т.Должин гэж хүн бидэнд цагаар хичээл заадаг байлаа. Тэгэхэд л багшийнхаа нүдэнд өртсөн юм байлгүй дээ. Тухайн үедээ Т.Должин багш минь Эмэгтэйчүүдийн хорооны орлогч дарга, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байв.  

Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ? 

    Би Комсомолын сургууль төгсөж ирээд Эвлэлийн төв хороонд ажиллаж байв. Дараа нь ажил амьдралаа энэ сэтгүүлтэйгээ холбосон доо. С.Удвал гуайн удирдлаганд 20 шахам жил, Л.Пагмадулам даргын удирдлаганд найман жил ажилласан.  Ийм ховорхон сайхан хоёр даргатай байв. Намайг их сургуульд сурч байхад  Удвал дарга бидэнд хичээл заадаг байлаа. Удвал дарга бол тэр цаг үеийн үлгэр жишээ удирдагч байсан гэж би боддог. Маш өндөр соёл боловсролтой, ёс суртахуунтай,  гадаад дотоодод өндөр нэр хүндтэй хүмүүн байлаа. Харцнаас нь л сүрддэг байлаа шүү дээ. Анх ажилд ороод удаагүй байтал Удвал дарга дуудлаа. Би яваад ортол “За хө, Батчулуун аа! Монгол Зөвлөлтийн эмэгтэйчүүдийн уулзалт болох гэж байна. Илтгэл бич” гэв. “Дарга аа би чадахгүй байх” гээд үнэнээ л хэлчихлээ. Гэтэл “Наад ажлаа хий хий, хийлгүй яахав” гэдэг юм. Би 10 гаруй хоног суугаад энэ тэндээс хуулах шахуу юм болж байж хэдэн хуудас бэлдээд үзүүллээ. Дарга харж харж байгаад өөрөө засч эхэллээ. Өнөөх илтгэл маань эрээн цоохор болдог юм байна. Тэр хооронд би сууж байж чаддаггүй ээ, ширээн доогуур орж хэвтэх дөхлөө. Гэтэл засч дуусаад надруу харж, харж “Батчулуун би бас их муухай хүн ээ дээ. Хүний хийсэн хөдөлмөрийг ингэж баллах гэж байх уу” гэдэг юм байна. Би ч хар хурдаараа гүйж очоод бичээчид өгчихлөө. Түүнээс хойш даргад муу юм аваачиж үзүүлэхгүй юмсан гэж тун их хичээдэг болсон. Эмэгтэйчүүдийн олон улсын хурлуудын үеэр гадны төлөөлөгчид С.Удвал даргаас мөн ч их юм асуудаг байсан даа. Тэр нь Удвал гуайн ямар их эрдэм мэдлэгтэйг л харуулж байгаа юм даа. 

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн түүхээс дурдвал? 

    Монголын эмэгтэйчүүдийн байгууллага анх 1924 оны 3 дугаар сарын 19-нд байгуулагдаад нэг жилийн дараа 1925 оны 3 дугаар сарын 19-нд сэтгүүлийн анхны дугаар гарсан байдаг юм. Анхны сэтгүүлийг тухайн үеийн сэхээтнүүд болох эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнууд болон эрэгтэйчүүд нууц нэрээр бичиж гаргалцдаг байсан бололтой байдаг. Гар зургийг Марзан Шарав гуай зурсан гэдэг. 1925 онд “Бүсгүйчүүдийн санал“, 1926 - 1928 онд “Эмэгтэйчүүдийн санал”, 1929 онд “Эмэгтэйчүүдийн эрх”, “Ажилч эмэгтэй” 1930 - 1932 онд “Ажилчин эмэгтэй”, 1932 - 1936 онд “Малчин эмэгтэй”, 1936 оноос “Эмэгтэйчүүдийн сэтгүүл” нэртэйгээр хэвлэгдэж байгаад эх орны дайны жилүүдэд тасарсан байдаг. 1961 оноос тухайн үеийн “Мартын 8” буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн 50 жилийн ойд зориулж “Монголын эмэгтэйчүүд” нэртэйгээр дахин шинээр гаргаж байлаа. 1961 онд анх Монгол, Орос, Англи хэлээр хэвлэгдэж байсан түүхтэй. Харин 1990 оноос “Гоо марал” нэрээр хэвлэгдэж байгаад тасарсан байх. Манай сэтгүүл олон улсын томоохон чухал арга хэмжээнүүдийн үед гадаад хэлээр хэвлэгддэг байлаа шүү дээ.

 

Гадаад орнуудад илгээдэг байжээ?  

    Тухайн үед бусад социалист орны эмэгтэйчүүдийн сэтгүүлтэй холбоо харилцаатай ажиллаж байсан. ЗХУ, Куба, Чех, Польш зэрэг зарим орон эмэгтэйчүүдийн хэд хэдэн сэтгүүлтэй байлаа шүү дээ. Жил бүр социалист орнуудын эмэгтэйчүүдийн сэтгүүлийн багууд уулзалт хийдэг. Харилцан туршлага солилцохоос эхлээд сурвалжлагч солилцдог байлаа. Та бүхэн ч бас гадаад орнуудын эмэгтэйчүүдийн сэтгүүлтэй холбоо, харилцаатай ажиллавал маш сайн шүү. Ер нь би энэ сэтгүүлтэй ажил амьдралаа холбосон минь их хувь заяа гэж боддог. Өчүүхэн би ийм нэр хүндтэй том байгууллага, түүний хэвлэл, алдар нэртэй сайхан хүүхнүүдийн нөмөрт гурван арванг өнгөрөөсөн болохоор өөрийгөө азтайд тооцож, хязгааргүй баярлаж явдаг. Өдий насандаа энэ бүхнийгээ дурсаж сэтгэл өег, жаргаж сууна. Сайн нөхдийнхөө дэмжлэгээр сайхан хамт олны дунд ажиллах хүндтэй бөгөөд хариуцлагатай тавилан мөхөсхөн надад тохиосон юм. Миний их өргөө эмэгтэйчүүдийн байгууллага, хос нэгэн өргөө минь сэтгүүл юм. Хэрэв таны хайртай зүйл юу вэ гэж асуувал эмэгтэйчүүд гэж би баттай хариулна. Манай сэтгүүлээс нэр нь тодроогүй олон алдартнуудыг тодруулж алдаршуулж байв. 1932 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд гарсан эсэргүү хөдөлгөөнийхөн Г.Цэнд гэдэг эмэгтэйг том хүү Балдантай хамт хороосныг эрэн сурвалжилж улсын баатраар нэхэн шагнуулахаар тодорхойлон сэтгүүлийн 50 жилийн ойгоор 1955 онд шагнуулж байлаа. Сэтгүүлийн байнгын нэг булан нь эмэгтэйчүүдийн байгууллагын ажилтнуудад зориулсан тусгай булан байлаа. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны дарга асан их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам, С.Янжмаа, С.Удвал, Д.Догсмаа, Д.Цэрэнханд, Б.Хандаас эхлээд бүтээн байгуулалтын үеийн эмэгтэйчүүдийн шилдэг ажилтнууд, эмэгтэйчүүдийн байгууллагын арга барилтай холбоотой олон сайн, сайхан туршлагууд сэтгүүлийн хуудсанд бий. 

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл үеийн үед олон сайхан хүмүүсийн нэр алдрыг таниулан сурталчилсан байх...?  

    Алдартай зохиолчдын олон бүтээлүүд сэтгүүлийн хуудсанд бий. Л.Түдэв, С.Эрдэнэ, Ш.Сүрэнжав, Д. Пүрэвдорж, Ш.Дулмаа гээд тухайн үеийн Монголын сор болсон зохиолчдын бүтээлүүд манай сэтгүүлээр дамжин олон нийтэд хүрч байсан. 
    Түүнээс гадна сэтгүүлийнхээ ажлаар олон мундаг хүмүүстэй уулзаж байв. Хөвсгөлийн Догсмаа гэж хүн, саяхныг хүртэл амьд байлаа даа. Энэ хүн Х.Чойбалсан гуайтай хувьсгалын үйл хэрэгт хамт оролцож явсан гэдэг. Энэ хүний тухай миний захиалгаар түүхч эрдэмтэн С.Ичинноровын бичсэн нийтлэл хуучин сэтгүүлд бий. “Хүмүүн төрөлхтөн” дууг зохиосон Цэрэнлхам гуайтай уулзаж байлаа. Дэмбэрэл гэж Эрүүлийг хамгаалахын сайдтай, Архангай аймгийн дарга байсан Ханд гэж хүнтэй уулзаж байв. Бас хувьсгалын үйл хэрэгт маш идэвхтэй оролцож байсан олон сайхан бүсгүйчүүдийг бид сэтгүүлээрээ дамжуулан олонд таниулж байлаа.  

Мөн партизан эмэгтэйчүүдтэй уулзаж, улаан тугийг оёлцож байсан Мядагмаа, Цэнд-Аюуш, эх орны дайнд оролцож явсан Норовдаваа, Сэрээтэр гээд л олон баатарлаг бүсгүйчүүдийн түүх энэ сэтгүүлд бичигдсэн дээ. Эх орны дайн, бүтээн байгуулалтын ид үед ч асар мундаг ажиллаж хөдөлмөрлөж байсан эмэгтэйчүүдийнхээ үйл хэргийг сурталчлах үүрэгтэй  байсан хэрэг. Хөдөлмөрийн баатар, гавьяатуудаас манай сэтгүүлд нийтлэгдээгүй хүн бараг байхгүй ээ. Урлагийн алдартнуудын ихэнхи нийтлэгдсэн. Хөдөөгийн малчин, тариачин, анхны тракторч, анхны саальчид, алдарт эхчүүд гээд олон хүнийг тодруулсан шүү. Бидэнд яваагүй аймаг, очоогүй газар гэж бараг байхгүй.  

 

Тэр үед сэтгүүлч ховор байв уу? 

    Сэтгүүлч ховор байсан. “Үнэн” сонин, хот хөдөөгийн сонины сэтгүүлчид  хөдөө орон нутагт ажилладаг сэтгүүлчдэд захиалга өгдөг байлаа. Эрдэмтэд, зохиолчдын бүтээлийг нийтэлнэ. Өөрөө ч орон нутгаар их явсан.  Намайг анх ажлаа авахад сэтгүүл маань 10 гаруй мянган хувиар хэвлэгддэг байсан. 30 гаруй жилийн дараа 101 мянган хувиар хэвлэгддэг болсон доо. Манай сэтгүүл тухайн үедээ “Үнэн” сонины дараа ордог, нэр хүндтэй уншигч олонтой хэвлэл байлаа. 

Социализмын үед хэвлэлийн хяналт гэдэг айхтар хатуу байсан гэдэг. Хэр донгодуулж байв. Одоогийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын талаар та юу хэлмээр 
санагддаг вэ? 

    “Хэвлэл, утга зохиолыг хянах газар” гээд орон тооны байгууллага байсан. Бүх л зүйлийг хянаж гаргана. Тэднийхний сэтгэлд таарахгүй юм орвол хэн ч байсан “авахуулна”. Гэхдээ манайх гайгүй ээ, айхтар буруу юманд орж байгаагүй. Бага сага хэвлэлийн алдаа мадаг, хэвлэх үед үсэг солигдох гэх зэрэг жижиг алдаа хаа нэгтээ гарна. Хэвлэл мэдээлэл бага зэргийн цензуртай байх ёстой юм. Гэтэл сүүлийн үеийн хэвлэлийн алдаа, ёс зүй, мэргэжлийн ур чадвар дутагдаж эх захаа алдаж байна. Онц чухал хэрэгтэй мэдээлэл нийтлэхгүй, аар саар зүйл нийтэлдэг болж. Тэр олон мэдээлэл нь жирийн ард түмний толгойг эргүүлж байна. Өөрөөр хэлбэл хар бараан мэдээ нийгэм, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлж байгаа нь анзаарагдаж байна. Энэ нь  сөрөг, муу  нөлөө ихтэй. Бид сэтгүүлдээ нэг ч муу юм нийтэлж үзээгүй.  Бид сайн хүн хаана байна, сайхан юм хаана байна. Сайн малчин, сайн ээж, сайхан гэр бүл хаана байна гэж л хайж явдаг байлаа шүү дээ. Тийм сайхан хүмүүстэй уулзаж явсан болохоор бид ч бас сайхан хүмүүжилтэй, эерэг сайхан үзэл бодолтой болж төлөвшсөн гэж боддог. Өөрөөр хэлбэл сэтгүүлээсээ өөрсдөө хүмүүжиж, олон нийт ч  хүмүүжүүлж байсан гэж ойлгож болно. 

Хүмүүжил  гэснээс сүүлийн үед хүүхэд залуусын хүмүүжлийг их ярих боллоо. 

Төрд ажиллаж байгаа хүмүүс хүүхэд залууст анхаарал хандуулахаа больсон байна даа. Сайхан нийгэм байгуулна гээд муухан нийгэм байгуулчихлаа. Хэвлэл мэдээллийнхэн ч хар бараан юм хаана байна гэж хөөцөлддөг болчихож. Социализмыг муу хэлээд л байна. Тэр үед хүний хүмүүжил өөр байсан. Одоотой адил хүнээ байчихсан үе байгаагүй. Одоо бол хүн, хүнээсээ тасарч байна. Тиймээс социалист  нийгмээс авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй байсан юм. Сайхан сэтгэл, хүнлэг сэтгэлийг социалист  нийгмээс авах ёстой. 

 

Гэр бүл дэх эмэгтэйчүүдийн үүрэг ямар байх ёстой юм бэ? 

    Гэр бүлд хамгийн чухал үүрэгтэй хүн бол эмэгтэйчүүд. Гэр бүл нөхөр, хүүхдүүдээ бүр хадмаа авч явах нь хүртэл эмэгтэйчүүдийн асуудал. Эмэгтэйчүүдийн нөлөө байхгүй болсон учир архидалт, салалт үүсч байна. Тиймээс эмэгтэйчүүд өөрсдөө хүмүүжсэн байх ёстой. Өөрөө хүмүүжээгүй хүн яаж хүүхдүүдээ хүмүүжүүлэх вэ. Одоо бол хүүхэд нь ээжийгээ барьж зоддог үе ирж. Хүний эрх гэдгээр халхавчилж үүргээ мартчихаад байна. Үүргээ мартчихаар нийгэм задарчихаж байгаа юм. Нийгэм задрах нь маш аюултай. Бид сайхан нийгэмд хүмүүжсэндээ баярладаг. Алдсан юм их бий. Гэхдээ ёс суртахуун өндөр байсан үе шүү. Бид сэтгүүлээрээ дамжуулаад “Орчин үеийн эмэгтэйчүүд” гэж хэлэлцүүлэг зарлаж байлаа. Анхны өгүүллэгийг Э.Оюун гуай бичиж байсан түүхтэй. Өсвөр үеийн хүмүүжил, гэр бүлийн асуудал манай сэтгүүлийн голлох сэдэв байлаа. 

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо” таны 30 гаруй жил ажил амьдралаа зориулсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг дахин сэргээж гаргах боллоо. Таны сургааль бидэнд алт шиг л үнэтэй байна? 

    Эмэгтэйчүүдийн байгууллагыг би эхийн сэтгэлтэй зүйрлэдэг. Эхийн сэтгэлийн талбар нь энэ сэтгүүл байх учиртай. Бидний замнаж ирсэн түүх, алдаж эндсэн алаг цоог амьдрал, амьдарч байгаа орчин, дэлгэрч байгаа амьдрал маань эхийн сэтгэлээр бичигдсэн замнал. Тиймээс “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг дахин сэргээж байгаа “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны шинэ удирдлагууд, сэтгүүлийн хамт олонд талархаад баршгүй. Цаашид сэтгүүлээрээ дамжуулан Монгол бүсгүй бүрийн төлөө олон сайхан зүйлийг санаачилж, хийж хэрэгжүүлээрэй. Энэ чинь түүхийн хүнд хэцүү үед улс орондоо гүйцэтгэж байсан Монгол эмэгтэйчүүдийн түүхэн үүргийг өнөө цагийн та нар ч гэсэн уламжилж байгаа сайхан үйл юм шүү. Ахмад үеийнхээ асаасан гал голомт, бидний үргэлжлүүлсэн бадамлаагүй зулыг хойч үеийнхэн маань тос дусааж сэргээх учиртай. Ус дусааж унтраах эрхгүй гэдгийг л хэлье. Та нартаа амжилт хүсье.

 


                              Ярилцсанд баярлалаа.  
     Сэтгүүлч: Х.Болор 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.