10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Архангай аймагт өрх толгойлсон иргэдийг дэмжих "Гэгээн ирээд…
2019 оны 11 сарын 22
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
"Монгол бахархлын өдөр" тохиож байна
2019 оны 11 сарын 27
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24

Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь гэр бүлийн байнгын хүчирхийлэлд өртсөн байдаг

2019 оны 08 сарын 21
    Admin
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь гэр бүлийн байнгын хүчирхийлэлд өртсөн байдаг

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл ШШГЕГ-ын харъяа хаалттай болон нээлттэй Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн албан хаагч, хүмүүжигч эмэгтэйчүүдтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ажил, хөдөлмөр, ёс суртахуунаараа бусдад үлгэр дууриалал үзүүлж, сайн ажилласан М.Сувдмааг "Монголын эмэгтэйчүүдийн холбоо"-ны хүндэт тэмдэг, О.Мөнгөнцэцэг, Н.Мөнхтуяа нарыг холбооны дурсгалын тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан юм.

Тус хориход 60 эмэгтэй, 13 эрэгтэй албан хаагч ажилладаг. Харин 16-70 насны 200 орчим эмэгтэй хүмүүжиж байгаагаас 37 нь хаалттай буюу чанга дэглэмтэй ангид хүмүүждэг байна. Мөн нярай хүүхэдтэй таван эх, жирэмсэн таван эмэгтэй хүмүүжиж байна.

Хүмүүжигч эмэгтэйчүүдийн дийлэнх нь залилан, хулгай, хар тамхи, хүний наймааны хэрэгт холбогдсон байгаа бол хүний амины хэргээр зүйлчлэгдэн шийтгүүлсэн эмэгтэйчүүд олон жилийн турш гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, улмаар аргагүй хамгаалалт хэтрүүлэн хэрэглэсэн байдаг ажээ. Гэвч тэдгээрээс заримыг нь эрүүгийн хэрэг санаатай үйлдсэн хэмээн буруутгаж хорьсон гэх хүн ч таарч байлаа.

Үүний нэг жишээ нь “Би нөхөртэйгөө 18 насандаа гэр бүл болж, 26 жил ханилсан. Би түүнд итгэж ханилсан болохоос "Амь насыг нь хөнөөнө" гэж суугаагүй. Гэтэл манай гэр бүлийн хүн 26 жилийн турш архины хамааралтай байж, намайг байнга зоддог байсан. Би үр хүүхдээ хамгаалж, аргагүй байдалд орсны улмаас ийм хэрэг хийсэн. Санаатай гэсэн зүйл ангиар хэргийг минь хаасанд гомдолтой явдаг” хэмээн нэгэн бүсгүй хоолой нь зангиран ярьж байсан.

Тиймээс Гэр бүлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг бүх талаас нь судалж, нарийн хуульчилдаг байхыг холбогдох байгууллагад нь уламжилж өгөхийг тэдгээр бүсгүйчүүд хүссэн юм.

407 дугаар хорих ангид хүмүүжиж байгаа эмэгтэйчүүдийн 95 орчим хувь нь ажлын байраар хангагдсан, дотроо оёдлын үйлдвэртэй төдийгүй өөрсдийн болоод албан хаагчдынхаа албаны хувцсыг оёдог. Хүмүүжигчид цалингийн данс, карттай, хорих анги доторх дэлгүүрээсээ худалдан авалт хийдэг, зарим нь цалингаасаа гэр бүл лүүгээ ч явуулдаг ажээ.

Шинээр ирсэн хүмүүжигчдийг орчинд нь дасгаж, сэтгэл зүйг нь бэлдэхийн тулд тус хорихын сэтгэл зүйч, нийгмийн ажилчид тусгай байранд байрлуулж дасгадаг байна. Мөн бичиг үсэггүй хүмүүжигчдэд “Ажилчин залуусын оройн сургууль”-ийн багш нар ирж хичээл заадаг төдийгүй Хууль сахиулахын их сургуулийн багш ирж англи хэлний хичээл давхар заадаг. Түүнчлэн МСҮТ-ийн цахилгаанчин, барилгачны чадамжийн гэрчилгээ ч олгодог байна.

ШШГЕГ 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дарга хурандаа С.Зул-Очир “Бид хүмүүжигчдийнхээ ая тухыг хангахын тулд бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байгаа. 140 хоригдлын багтаамж бүхий хаалттай хорих анги барихаар ажлаа эхлээд байна. Бичиг баримтгүй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Холбогдох мөнгө төгрөг бүх зүйлийг нь бэлдээд хөдөө орон нутаг руу явуулахаар "Тухайн хүн заавал биеэрээ байх ёстой" гэсэн шаардлага тавьдаг. Уг нь өнөөдөр бүх юм цахимжсан байхад тийм асуудлыг шийдээд өгдөг баймаар байна. Мөн бид Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газартай хамтран хүмүүжигчдээ сайн дурын даатгалд хамруулахаар ярилцаж байна. Хэрэв тэд сайн дурын даатгалд хамрагдвал эндээс гараад ядаж талхны мөнгөтэй, хүнээс гуйлга гуйх шаардлагагүй болох юм” гэлээ.

Харин хүмүүжигчдийн зүгээс

-Эндээс гараад ажлын байранд зуучлах, мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулах боломж бий юу?

-Хорих ангиас гараад сэтгэл зүйн элдэв асуудал тулгарахад хаана хандах вэ?

-Сэтгэл зүйчийн зөвлөгөө маш их хэрэгтэй байдаг. Гэтэл хаана, хэнд хандахаа мэддэггүй зэрэг асуудлуудыг хэлж байлаа.

Энэ мэтчилэн, эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, буруу тогтолцоот нийгмийн золиос болж эрх чөлөө, сэтгэл санаа, бие махбод, бүх зүйлээрээ золиослогдож, хэнд хандахаа ч мэдэлгүй явсаар эцсийн зогсоол нь хорих анги болоод байна уу? гэх эмзэглэл төрж байлаа.

Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг дэмжиж хүмүүжигчдэд ариун цэврийн хэрэглэл хандивласан #Co.LTD компани, нярай хүүхдүүдэд памперс хандивласан иргэн #А_Дуламсүрэн болон өөрийн уран бүтээлийн номын дээжээс өгсөн зохиолч #Л_Сэлэнгэмөрөннарт талархсанаа илэрхийлье!

Та бүхний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай!



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.