10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Архангай аймагт өрх толгойлсон иргэдийг дэмжих "Гэгээн ирээд…
2019 оны 11 сарын 22
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
"Монгол бахархлын өдөр" тохиож байна
2019 оны 11 сарын 27
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22

ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том газар нутаг дээр бид эвхэрч бус, тэнийж амьдармаар байна

ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том газар нутаг дээр бид эвхэрч бус, тэнийж амьдармаар байна

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл энэ дугаартаа олон улсын загварын ертөнцөд “Өөрийн өнгөөр чамирхан гэрэлтэж буй” залуухан бүсгүйг онцоллоо.

 

“ARIUNAA SURI” брэндийг үүсгэн байгуулагч, дизайнер С.Ариунаагийн ертөнцөөр хамтдаа зочилно уу! Тэрээр дотоодын болон олон улсын зах зээлд Монгол брэнд өөр өнгө төрхийг харуулж, “ARIUNAA SURI” нэрийг тамгалахаар долоо дахь жилдээ амжилттай ажиллан, гадаад дотоодын олон шоунуудад тасралтгүй үр дүнтэй оролцож, мөн зохион байгуулсаар ирсэн юм.

 

 

•  2012 - Berlin Fashion Week

•  2013 - Mercedes Benz fashion show in Tokyo (Монгол улсаас анх удаа)

•  2013 - WATER Summer show, Ulaanbaatar

•  2014 - Mercedes Benz fashion show in TOKYO

•  2014 - ARIUNAA SURI Fashion show in IBIZA, Spain

•  2015 - Assembly-Design Festival, Graz, Austria

•  2015 - SNOW 2016 Winter show, Ulaanbaatar

•  2016 - PARIS FASHION WEEK

•  2017 - SILK ROAD INTERNATIONAL FASHION WEEK (Golden Lei Award -Best Design)

•  Улаанбаатар хотод “Вива сити” хотхонд урлан, нэрийн дэлгүүр нь ажилладаг.

•  Улсын их дэлгүүрийн 3 давхарт “ARIUNAA SURI” брэнд хуралдаалагддаг.


Загварын ертөнц гэж юу вэ? Энэ ертөнц дотор та хэн бэ?

Нэг ёсондоо “Fashion world” гэж үзэх нь байна ш дээ, тийм үү. Энэ ертөнц бол урлаг, уран сайхан, гоо зүй, үйлдвэрлэл, шинжлэх ухаан, түүнчлэн бизнес, нийгмийн өнгө юм. Нэг талаасаа өндөр өрсөлдөөнтэй, маш хатуу ширүүн, нөгөө талаасаа маш гоё ертөнц. Загвар зохион бүтээгчдийн өвөрмөц сонин ертөнц, тэдний тархи оюунд эргэлдэж байдаг төсөөллүүд хувцас болоод бусад зүйл дээр илэрхийлэгддэг. Тэр бүхнийг зохицуулж харж чаддаг ийм л ертөнцтэй хүмүүс дунд нэгэн шинэ төрхийг бий болгохыг хичээж, зорьж яваа өөрийн гэсэн мөрөөдөлтэй хүн би.

 

Анхны төсөөлөл бүтээл болоод, загвар өмсөгчид хүрэх үед тэс өөр дүр төрхтэй болчих тохиолдол бий юу?

 

Байгаа, сэтгэлдээ хэр сайн бодитоор зурж чадна төдий хэмжээгээр бүтээлд нөлөөлнө. Анх экстрим фантазлаж болно ш дээ. Тэрийг гүйцэтгэх зурах явцад фантаз өөрчлөгдөж, хувирч байдаг. Эсвэл бүр эсрэгээр фантаз нь ихсэж ч болно. Ер нь тухайн агшин дахь сэтгэл зүй загвар зохион бүтээгчид онцгой нөлөөтэй. Би тэр загварыг яг тэр цаг мөчид зурсан болохоор л ийм бүтээл төрж чадсан. Магадгүй таван минутын дараа үүнээс өөр шийдэлтэй болох байсныг үгүйсгэхгүй гэмээр үе ч байдаг. Тэгэхээр аливаа загвар үйлдвэрлэлийн явцад танагдах хасагдах, янзлагдах зэргээр анх төрсөн эмоциос бодит байдал руу хөрвөж буудаг л даа.

 

 

Таны амьдралын 10 жил хөгшин Европт өнгөрчээ. Загварын чиг хандлага ч эрс тэс. Харин энэ дунд Монгол өнгө төрх, өөрөөр хэлбэл “ARIUNAA SURI” брэндийн өнгийг “гялалзуулах” гээд хичээж яваа дүр гэж таныг онцолмоор...

 

Бидний хувьд тэр зүг руу харахад яах аргагүй хөгшин Европ. Урлаг соёл, шинжлэх ухаан зэрэг маш олон салбарт нээлт хийгдсэн, загвар гэдэг юм хэдэн зуун жил хөгжсөн, цаанаа л даацтай, хүнээр бол бүх зүйлийг гартаа оруулчихсан, мэргэшчихсэн боловсон хүчнүүд тэнд бий. Харин Ази шинэлэг, загварын ертөнц рүү одоо л идэвхийлэн орж ирж байгаа. Тэр дундаа манай Монгол үнэхээр залуухан. Олон газраар явж, суралцаж, ажигласны дүнд энэ талбарт бидний орон зай байна гэж үзсэн. Хэрхэн оршихоо ч тодорхойлсон. Мэдээж энэ маань нийт Монголчуудын хувьд зөв гэсэн үг биш л дээ. Гэхдээ миний харсан өнцөг бол Хятад, Энэтхэг, Турк зэрэг асар олон хүн амтай тухайн зах зээлийг эзлэх олон тоотой, хямд хувцас үйлдвэрлэх бодит боломжгүйгээс хойш тэдний араас яваад хэрэггүй. Харин олон улсын хүн өмсөж чадахаар, өдөр тутам хэрэглэж болох, гэхдээ бусдаас өвөрмөц содон, чанартай, өөрсдийн онцлог шийдлийг харуулсан бүтээгдэхүүнийг цөөн тоогоор, өндөр үнэтэй гаргах нь зөв юм гэж үзсэн. Үнэ дагаад чанар, нэр хүнд гэж юм байна. Тэгвэл манайд бусад улс орнуудтай харьцуулбал юугаар ч орлуулшгүй түүхий эд, ноос ноолуур, арьс шир, нэхий байна. Эдгээрийг ашиглан үнэтэй, сонин содон шийдэл бүхий загварыг бүтээхийн төлөө л бид зорьж байгаа. Манай брэндийн үзэл баримтлал бодлого тэр л зайд багтаж, оршин тогтнох.

 

Загвар зохион бүтээх, дэлхийн загварын ертөнц рүү нэвтрэх энэ тэмүүлэх яагаад таны амьдрал болтлоо өөрт тань шингэсэн юм бол?

 

Би багаасаа гэрийн багштай, хүүхдийн ордны дугуйланд явдаг зурах сонирхолтой хүүхэд байсан. Харин 8-р ангидаа загвар зохион бүтээгч гэж мэргэжил байдаг, наад захын шалгуур нь зурах юм байна гэдгийг ойлгож, энэ талбарт хүч сорих шийдвэрээ гаргасан. Мэргэжлээрээ Монголд хагас жил сураад Герман явсан. Төгсөөд хэсэг хугацаанд тэндээ ажиллаж, Монголд ирээд мөн л томоохон компанид ажиллаж байгаад өөрийн нэрийн брэндээ бий болгохоор зорьж эхэлсэн л дээ. Нэг ёсондоо 8-р ангийн сурагч байхаасаа л энэ салбарт эргэлт буцалтгүйгээр орж, өнөөг хүртэл энэ мэргэжлээр “амьсгалж” явна.

 

10 жил Европт сурсан, ажилласан, амьдарсан. 18 настай охин анх ямар төсөөлөл тээж тэнд очиж байв?

 

Ээжийнхээ өврөөс дөнгөж гарсан, юу ч мэдэхгүй гэнэн охин бүх хүсэл мөрөөдлөө тээгээд, киноноос харсан төсөөлөлтэй л Европыг зорьж байсан. Харин Герман орон хэнд ч идшийг нь амархан бэлдэж өгдөг газар биш. Нэг ёсондоо хүнийг асар их шүүдэг, шахдаг, амьдралд, сэтгэл зүй болоод, үзэл бодол бүх зүйлээр хүнийг даруухан болгож, хөрсөн дээр нь барьж чаддаг. Өөрөөр хэлбэл Монголоор “Хөнжлийнх нь хэрээр хөлийг нь жийлгэдэг”. Хүн тэнд сурах гэж очсон бол сурах л ёстой. Аргацаах цаг нөхцөөж байгаад дүн авч диплом өвөртөлнө гэж байхгүй. Чи сурна. Сурна гэдгийг яг хийлгэдэг газар. Нэг хичээл дээр хоёр удаа унавал сургуулиасаа хөөгдөнө. Нэг сургуулиас хөөгдсөн бол өөр сургуульд орох боломжгүй. Эргээд бодоход тэр хатуу шаардлагыг давж гарахад хүнд маш их тэвчээр, олон чадвар суусан байдаг юм байна. Тухайн үед яасан ч хатуу, хэцүү юм гэж халирч байсан үе зөндөө бий. Харин одоо бол даваад гарсандаа баяртай явдаг.

 

 

Европ зүгийн өнгө саарал, бараан даацтай, тогтвортой, харин Азиудынх илүү тод, хурц өнгөний сонголттой юм шиг санагддаг. Өнгийг дизайнерууд олон нийтэд санал болгодог уу, эсвэл хэрэглэгчдийн хүсэлд тулгуурлаж бүтээлээ гаргадаг уу?

 

Трэнд бүтээгч, трэндийг дагагч гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Манай брэндийн зарчим бол “Трэнд бүтээгч” байх. Нэг ёсондоо бид өөрсдөө зонхилох өнгийг тооцоолж гаргана, түүнийг өөрсдийнхөө худалдан авагчдад санал болгох зарчимтай. Түүнээс биш олон нийт ийм өнгөнд дуртай байна гээд 30-40 насныханд бэйби ягаан өнгийг санал болгохгүй. Хэрэглэгч ч өөрөө үүнийг мэдэж байх ёстой. Бусад HI түвшний том брэндүүд алдартай дизайнеруудтай, өөрсдөө трэнд бүтээгчид байдаг. Нэг ёсондоо акулууд буюу дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлж байгаа хэдэн том брэндүүд ямар өнгийг голчилж хийгээд байна гэдгийг судлаачид гаргачихна. Тэр өнгө зонхилж, масс брэндүүд дээр гарах өнгөний төлөв байдал ч мөн л тэндээс тодорхойлогддог.

 

“ARIUNAA SURI” брэндэд 2012 оноос хойш долоон жил зарцуулжээ. Өнгөрсөн хугацааны хөдөлмөрөө дүгнэвэл өөрийгөө үнэлэх таны үнэлэмж ямар байна вэ?

 

Хүн өөрийнхөө хувь заяаг алгандаа атгаж явдаг гэж би боддог. Алганы зураасаа маргааш хааш нь чиглүүлэхээ та өөрөө шийднэ гэсэн үг. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг энэ л зарчим надад бий. Тиймээс Герман гэж тэр том улсын шалгуурыг давж гараад, өнөөдөр Монголын хүнд хэцүү цаг үед БҮТЭЭГЧ иргэн болж, “ARIUNAA SURI” брэндийг олон нийтэд танилцуулж яваагаа би өөрийнхөө хувь тавиланг зураад л явж байна гэж боддог. Гэхдээ миний анхны төсөөлөл, мөрөөдөл, зорилго, маш хурдтай сэтгэлгээ өнөөдрийн Монгол амьдралын хөрсөн дээр бууж байна. Энд би зөвхөн дизайнер биш, бизнес эрхлэгч. Яг л жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэдэг шиг... Тэгвэл хүн талаасаа Монгол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал уран бүтээлч хүнд яаж нөлөөлдгийг, хүний сэтгэн бодох хурд, хүсэл мөрөөдөлд хэрхэн нөлөөлдгийг бодитоор, өөрийн бие дээр амсаж яваа. Өөрөөр хэлбэл тестлэгдээд явж буй энэ нийгмийн нэг эд эс нь. Гэсэн ч би өөрийнхөө мөрөөдөл, зорилгоос урваагүй, зүг чигээ өөрчлөөгүй. Учир нь миний хүрэхийг хүсч буй зорилго том, тэр их мөрөөдлийнхөө хаана нь яваа, хэр хурдаар тэнд хүрэхийг яг одоо хэлэхэд хэцүү юм. Харин миний хар багаасаа баримталсан зарчим бол ярихаасаа илүү хийх. Тиймээс би одоо даруухнаар оргилд нь хүрэхийг зорьж буй том уулынхаа бэлд л мацаж явна гэж хэлнэ.

 

Таны бүтээлүүдээс Монгол санаа, Монгол уламжлал, ур ухаанаар дэлхийн тавцанд тоглох зүг чигээ олж авсан нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл Өрнө Дорнын соёл дундуур Монгол дизайнерийн, Ариунаа Суригийн бүтээл гэдэг өөр өнгө төрхийг шигтгэн олон улсын тавцанд, загварын акулуудад өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсан гэж үздэг үү?

 

Бид энэ брэндээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө л явж байгаа. Хараахан дэлхийн загварын салбар бүхэлдээ хүлээн зөвшөөрчихөөгүй ч мэдээж хэд хэдэн газруудад, энэ салбарын мэргэжилтнүүдэд үнэлэгдсэн байна. Өнгөрсөн цаг хугацаагаа эргээд харахад 2017 онд “Silk road international fashion week”-д оролцоод Golden lei award -best design- шагналыг нь хүртсэн. Энэ мэт салбар хүрээндээ, хэсэг хэсэгт үнэлэгдээд л явж байгаа. Токиод Mercedes Benz fashion show-нд ороод ирэхэд Латин Америкаас, Бразилиас, Туркээс манайх рүү хандаж байсан. Энэ мэтчилэн дэлхийн аль ч оронд бүтээлээ танилцуулсан мэдээллийг цацах суваг, хүлээн авагчид нь ямар өргөн цар хүрээтэй юм бэ гэдгийг анзаардаг. Бид сайн бүтээл гаргаж чадвал дэлхийн хаанаас ч хүмүүс олж мэдэж болох нь гэдгийн нотолгоо, баримжаа юм л даа. “Silk road international fashion week” цомыг хүртэхэд LIVE-аар шууд үзсэн Хятад хүмүүсийн тоо 3 сая давж байсан. Түүнээс цааш хэд шэйрлэгдсэнийг баримжаалах боломжгүй. Гэхдээ өнөөдөр Берлиний гудамжинд яваа жирийн нэг хүнээс “ARIUNAA SURI” брэндийг мэдэх үү гэж асуувал мэдэхгүй. Харин тэднээс CHANEL брэндийг мэдэх үү гэвэл тэд мэднэ. Тэр хэмжээнд очно гэдэг цаг хугацаа, нөр их хөдөлмөр. Мэдээж бид ч бас энэ брэндээ тэр хэмжээнд хүргэхийн тулд хөдөлмөрлөсөөр байна.

 

 

Танай брэнд химийн бодис ороогүй, уламжлалт аргаар боловсруулагдсан материал ашигладаг. Үнэ ханшаа тогтооход цаг хугацааны үнэ цэнэ, эко байдал зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг гэлээ. Маркетингийн талд дээр хэрхэн ажилладаг вэ?

 

Бид нэмүү өртөг шингэсэн, Монгол ур ухаан, нарийн хийцтэй энэ хувцсыг 2000-3000 еврогоор зармаар байна. Яагаад гэвэл үүнийг масс стилиэр хэдэн зуун ширхгээр үйлдвэрлэдэггүй. Торгоны замын шоунаас шилдэг дизайнер болох гэдэг бас л энэ брэнддээ үнэ цэнэ тогтоож л явна гэсэн үг. Түүнчлэн бид заавал Парис, Милан зэрэг дэлхийн томоохон хотуудын загварын шоунуудад бүтээлүүдээ танилцуулах ёстой. Тууштай байх, олон жил тогтвортой оролцох, үнийн бодлого бүх юм нь тогтвортой байх зэргээс мэргэжлийн түвшнийхний сонирхлыг татах, анзаарагдах, экспертүүдийн үнэлгээ, зөвлөмжийг сонсох, түүгээр дамжин тэд бидний рекламыг хийх нөхцөл бүрднэ. Өндөр үнийн дотор нэр хүнд, түүний үнэ цэнэ оршдог. Тэр нэр хүндийг бий болгохын тулд тухайн брэнд ямар он цагийг, ямар түүхтэйгээр туулав, маркетингаа хэрхэн хийсэн бэ гэдгээс ч үнэ цэнэ шалтгаалдаг.

 

Мазаалай төсөл, усан дээрх шоу зэргээс харахад та өөрийн бүтээлүүдээрээ дамжуулж олон нийтэд байгаль дэлхийгээ хайрлах, өв уламжлалаа дээдлэх уриалгыг хүргэж буй нь анзаарагддаг шүү.

 

Би багадаа Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант хайрхан хэмээх мөнх цаст уулын өвөрт олон зуныг өнгөрөөсөн. Байгаль дэлхийгээ таньж мэдэх зөв харьцах ухааныг өвөө, эмээ маань надад өвлүүлсэн. Өвөөтэйгөө хамт гардаг өндөр уулын оройгоос гайхалтай үзэсгэлэнтэй ертөнцийг тэр үед би олж харснаа одоо ч санадаг. Хүүхэд насны тэр нандин мэдрэмж насан туршид дурсагдах юм байна. Би бүх зүйлийг амьтай гэж бодож ирсэн. Тиймээс энэ дэлхийн хувьсал өөрчлөлт, экологийн сүйрэлд хүмүүс бид бага жин дарахсан. Эерэг амьдрахсан. Байгаль, ургамал, ан амьтан, энэ орчлонгийн бүх л юм энэ дэлхийдээ хэрэгтэй. Өт хорхой, шавж хүртэл үүрэгтэй болоод л энэ дэлхийд амьдарч байгаа. Тэдгээрийг устгаж үгүй болгомооргүй байна. Тэд үгүй болсноор хүмүүс бид энэ дэлхийгээс юуг алдаж байгаагаа мэдэхгүй. Ямар аюултай орчинд үлдэж байгаагаа ч анзаардаггүй гэж боддог учраас би энэ тал дээр дуу хоолойгоо гаргахыг хичээдэг. Хувцас гэдэг зөвхөн халуун, хүйтнээс халхлах эд, гоёл гэхээс илүүтэй ХУВЦАС БОЛ ДУУ ХООЛОЙ, аливааг илэрхийлэх чадвартай, боломжтойг олж харсан.

 

“ARIUNAA SURI” брэндийн бүтээлүүдэд орсон түүхий эд, деталь хэсгүүдийн гоёл чимэг зэрэгт малын дайвар бүтээгдэхүүн буюу сархинаг, гүзээ зэргийг боловсруулж ашиглажээ. Тэдгээр нь хэр бат бөх материал болдог вэ?

 

Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид маань малын дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж, эд материалд ашиглаж болох нээлт хийсэн. Үнийг  бид хувцсанд ашиглая гэдэг санааг гаргаад тус хүрээлэнтэй хамтарч ажилласан. Энэ дашрамд Төрөө захиралтай эрдэмтдийн багтаа маш их талархдагаа илэрхийлье? Бид энэ материалыг хувцсан дээр ашиглах цор ганц эрхийг авч байгаа. Үүгээрээ бид дэлхийн хувцас загварын салбарт шинэ материалыг нэмж байна. Маш нимгэн ч эдэлгээ сайтай, харагдах байдал нь өвөрмөц, хэмжээний хувьд жижиг ч арьстай адил удаан боловсруулалт хийгддэг.

 

 

Торгоны зам дагуух олон улсын дизайнеруудын бүтээл дундаас танай брэнд шилдгээр шалгарсан. Тэр мөчийг эргээд дурсвал?

 

Энэ арга хэмжээ 2017 оны 12 сард Хятадын Чончин хотод болсон. 10 гаруй улсын 20 гаруй дизайнерууд, тэр дундаа дэлхий нийт анзаарч хүлээдэг Италийн дизайнеруудыг Боловсролын атташей нь дагалдаж ирсэн. Тэд FASHION гэдэг улсын нүүр царай гэж үздэг, тэр арга хэмжээнд асар их ач холбогдол өгч итали дизайнер, итали дизайн гэдэг энэ салбарт хүчирхэг шүү гэдгээ бусад улс орныхны өмнө тамгалаад явчихаж байгаа юм. Энэ надад жижигхэн атаархал, хор шар төрүүлсэн. Гэсэн ч бид тэр тайзнаас ганц том шагналыг нь аваад ирсэн. Тэр шагналыг бидэнд олгох болсны тайлбар нь “Хүн төрөлхтөн химийн бодис агуулсан хоол хүнс хэрэглэж буй ийм цаг үед химийн бодис ашиглаагүй материалаар хувцас хийнэ гэдэг шинэ инноваци, маш ховор үнэ цэнэ. Загвар шийдлийн хувьд ч өвөрмөц болсон” гэж үнэлснээр манайх түрүүлсэн юм билээ. Энэ мэдээллийг олж уншаад “Хөөх, олон улсад биднийг харах өнцөг нь өөр байна. Үнэлэмж өөр байна. Бидний онцлогийг олж харж чадаж байна. Дэлхий ертөнцийн нүд нээлттэй, чих сонор байна” гэж баярласан. Тиймээс бид Монгол эрдэмтдийнхээ оюун ухаан, хүч хөдөлмөр, бүтээгч хүмүүсийнхээ үнэ цэнийг үнэлдэг дэмждэг, буцалсан дэврүүн мөрөөдөл дээр нь дэмжээд өгдөг байгаасай гэж хүсдэг. Энэ бүтээл комьпютержсан, роботжсон үйлдвэрээс гараагүй. Ганцхан ширхгийг танд зориулаад, хүн гараараа оёсон. Тэрийг нь нотлох хазгай оёдол далий зураасыг өөнтөглөх юм биш. Энэ бол бүтээгчдийн гарын үсэг гэж ойлгодог болоосой. Хүний гараар бүтээгдэхийн үнэ цэнэ өөрөө тэнд л оршдог.

 

2019 онд танай хамт олон юунд зорьж байна?

 

ARIUNAA SURI” брэнд 2019 онд нэгэн шинэ сэдэв рүү орж байна. Тэр нь “Хүн төрөлхтөн, хүн” гэдэг сэдэв. Хүн анх үүсч байх үед юу өмсөж байсан бол, юу илүү үнэ цэнэтэй байсан бол гэж бодож, өөрийгөө тэр үе руу аваачихыг хүсч байна. Тэр үеийнхний хэв маягт тохирсон хувцсыг орчин үе руу хөрвүүлбэл ямар байх вэ гэдэг талаар бодож, сэтгэхийг зорьж байгаа. Сонин өвөрмөц бүтээлүүд гарах байх. Нэг коллекци хийхэд дор хаяж хагас жил, сурталчлах танилцуулах хүртэл 7-8 сарын хугацаа ордог доо. Монгол, Германы хамтарсан форумд илтгэл танилцууллаа. Мөн киноны уран бүтээл дээр ажиллах санал ирсэн. Шинэ коллекцио гадагшаа танилцуулахыг зорьж байна даа. Монголчууд бид маш өвөрмөц, хэн ч баллуурдаад арилгаж чадахгүй түүхтэй ард түмэн. Дэлхийн талыг эзэлсэн их хааныхаа түүхийг шагшаад явахаас илүү тэр хүний үр сад 21-р зуунд ийм юмыг БҮТЭЭГЧИД, шинийг санаачлагчид болсон шүү гэдгээ харуулмаар байна. Гар утас, галт тэргээ, онгоцоо өөрсдөө хийдэг БҮТЭЭГЧИД болмоор байна. Дэлхийн олон том компаниудад Монгол залуус ажилладаг. Хойшид энэ олон чадварыг нийлүүлж Монголдоо бүтээн байгуулалт хийгээсэй гэж би хүсдэг. Бид өнөөдөр хүний гэрийг гоёод, айлын гэрийг өөд татаад явах биш өөрийнхөө гэр улсыг, эх орноо хөгжүүлэх, үүнд хувь нэмрээ оруулах эрин үе. Би яагаад Монгол хүн болж төрсөн бэ? Орос, эсвэл Англи хүн болоод төрчихөөгүйнхээ утга учрыг санаж явахыг өөрөөсөө шаарддаг. Яагаад гэвэл би Монгол хүн. Энэ том газар нутаг дээр бид эвхэрч бус, тэнийж амьдармаар байна.

 

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.