МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
2019 оны 10 сарын 30
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
Хэнтий аймгийн эмэгтэйчүүд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд нэ…
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
2019 оны 10 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
2019 оны 10 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугласан мөнгийг Ид шидийг …
2019 оны 10 сарын 17
ЧЕХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛОББИ (CWL)
2019 оны 10 сарын 17
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугларсан мөнгийг "Үжин төв…
2019 оны 10 сарын 17
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 10 сарын 17
Монголын Даатгалын Холбоо МЭХ-той хамтран ажиллах санамж бич…
2019 оны 10 сарын 16
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ: Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг ча…
2019 оны 10 сарын 16
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
Танхим дүүрэн үзэгчтэй "TEDxDarkhan" Дарханчуудын талархлы…
2019 оны 10 сарын 15
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20

Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин

         

МЭХ-ны санаачилгаар Дэлхийн Гэр бүлийн өдрийг "Айл бүхэн жаргалтай байг" уриан дор улс даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "D&S" төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төрийн ордны Их танхимд “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулаа. Олон гэр бүлүүдэд, гишүүн бүрт нь "Нэгийг бодуулж, хоёрыг эрэгцүүлэхэд хөтөлсөн үр дүнтэй арга хэмжээ боллоо" хэмээн зочид онцолж байв. Арга хэмжээг МҮОНТВ шууд дамжуулсан юм.

 

       “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт хүндэтгэлийн арга хэмжээг нээж Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

 

МОНГОЛЫН ТӨР ҮРСЭЭ ӨНДӨР НЭР, ӨРГӨН СҮРЭЭРЭЭ ӨМГӨӨЛӨН ХАМГААЛЖ
ЭЭЖҮҮД ЭХЧҮҮД БҮХЭН ЭЭЛ ИВЭЭЛЭЭРЭЭ ХУРАЙЛАХ БОЛТУГАЙ!!!

 

 

 

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт ээж аавууд аа, идэр залуу хосууд аа!!!

Монголын эмэгтэйчүүдийн холбоо 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум дахь бүх салбар зөвлөлүүдээрээ дамжуулан энэ өдөр Монгол орон даяар “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж занших эхлэлийг тавьж байна.

 

Улаанбаатар хотод Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор бид "D&S" төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж байна.

 

Бид энэ өдрийг ямар нэгэн баяр ёслол гэхээсээ илүү гэр бүлийн гишүүд ГЭР хэмээх дулаан үүрэндээ хэн нэгнээс, тэр дундаа нэг нэгнээсээ айх аюулгүй, амсах зовлонгүй, амар жимэр аж төрөн сууж чадаж байна уу, гэр бүлийн дотооддоо тулгамдаад буй асуудлаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж заншсан уу? Таны гэргий, таны хань, таны үр хүүхдүүдийн сэтгэлийн нар хэр хурц тод, ямархан гэрэлтэй тусч байна гэдгийг анзаардаг, гэр бүлийн хүрээний олон олон асуудлуудаа амсхийгээд нэг боддог, гэр бүлийн үнэт зүйлээ үнэлж хүндэтгэж, нандигнадаг өдөр болоосой хэмээн хүсч энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

 

 

Учир нь гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үр хүүхдүүдийн элэг бүтэн амьдрал гэдэг улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Монгол иргэдийн гадаад улсууд руу шилжин суурьших хөдөлгөөн ихэссэн, мөн уул уурхай дагасан ажлын байрны нөхцөл, техник технологийн хөгжлөөс хамааран гэр бүлийн үнэт зүйлс алдагдах, хосууд хоорондын харилцаа хөндийрөх, халуун дулаан уур амьсгал үгүй болох, улмаар ажилгүйдэл, ядуурлын улмаас архидалт, түүнээс үүдсэн хүчирхийлэл, гэр бүл салалтын тоо нэмэгдсээр байна.

 

 

2018 оны байдлаар Монгол улсад 2945 хос шүүхээр гэр бүлээ цуцлуулсан бол, өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, мөн 36 мянга гаруй хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байгаа нь эмэгтэйчүүд, ээжүүд биднийг энэ асуудалд анхаарал хандуулахад хүргээд байна. 

 

Бид асуудлаа сөхөж, тогоо руугаа өнгийж, гэр бүлийн гишүүн бүрийн өмнө юун түрүүн бие биеэ гэх халуун сэтгэл, хаа хүрч юуг туулсан ч хувиршгүй хатан зориг, хамтын зорилго байна уу гэдгээ анзаараасай хэмээн ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР Монгол айл бүр, өрх бүхэн жаргалтай байхыг уриалж, өнөөгийн нийгмийн чимээгүй тахал болсон АРХИ архины хэрэглээг хэн нэгнээр хориулж бус, ухаанаараа, сайн дураараа татгалзаж, “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг байгаасай гэсэндээ ЭНЭ ӨДРИЙГ ард иргэдээ АРХИГҮЙ ӨДӨР БОЛГОЁ хэмээн уриалсан.

 

 

Үндэсний статистикийн хорооноос хийсэн Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон, нөлөөллийн судалгаагаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол улсад согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй, ахуйн хүрээний архидалт ихэссэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсон гэдгийг онцлон мэдээлсэн билээ.

 

Энэ бүхний суурь нь Монголын нийгэмд ажилгүйдэл, гэр бүлийн тогтворгүй байдал нэмэгдэж, иргэдийн олонх нь сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг үндсэн шалтгаануудаас хамаарч буйг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрөх, энэ өдөр санаж сэрэх, сэхээрэхийн эхлэлийг хамтдаа тавьцгаая гэсэн юм. 
Хосуудын харилцаа хандлага, хайр халамж, хамтын зорилго, хүүхдийн хөгжил төлөвшил, хамгааллын хамгийн анхдагч орчин нь ГЭР БҮЛ гэдэг ухагдахуун руу хөтөлдөг. 

 

Тэгвэл өнөөдөр та бид алгын чинээ үрсээ үл хайхарч, үл хамгаалан, хайр халамжаар дутааж, улмаар архидалт, хүчирхийлэл газар авч хүүхэд эмэгтэйчүүд хохирч буй тухай асуудал шил шилээ даран мэдээлэгдэж, сэтгэл эмзэглүүлсэн өдөр хоногууд өнгөрч байна.
Гэр бүлийн гишүүдийн бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага, эцэг эхийн үүрэг хариуцлага хаана байна вэ???

 

 

АДГУУС ХҮРТЭЛ ТӨЛӨӨ ГИШГЭДЭГГҮЙ АМЬТНЫ ЗӨНТЭЙ БАЙХАД аав нь охиноо, ах нь дүүгээ, айл хөршийнхөн нь хүүхдийг хүчирхийлсэн аймшигтай агаад үнэн мэдээлэлтэй нүүр тулан шогширцгоож, тэрхүү мэдээллийг олон нийтийн сүлжээгээр дамжуулан түгээж олноороо нийлж дам хүчирхийлэл ч үйлдэцгээж байна.

 

Таны хайртай хүмүүс хүчирхийлэлд өртөөгүй ч харьж очоод та хажуу дахь ханиа, гэр бүлээ, үр хүүхдүүдийнхээ нүдийг тогтож нэг хараарай. Амьдралд юу утга учиртай вэ, амьдралд юу үнэ цэнэтэй вэ гэдэг дээр бодоод нэг үзээрэй.

 

Гэр бүл үүсгэж, эхнэр нөхөр гэдэг эрхэм нэр алдрыг хүртсэн атлаа, халуун ам бүлээрээ жаргаж суух хүмүүсийн зарим нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн жаргалаа зовлонгоор сольж буй нь ч цөөнгүй байна.

 

Бидэнд жаргал илүүдэхгүй, харин зовлон ихдэх өдөр ирэх вий гэдгийг хэн хүнгүй санамаар...

 

Иймээс маргааш жаргалд тэмүүлэх үү, зовлонд хөтлөгдөх үү гэдэг зөвхөн танаас шалтгаална. Хүн ганц бие явахад таны эрх таны ертөнцөд л үйлчилдэг, гал голомтоо бадраахын цагт өнөөх эрх ханийн тань эрхтэй гагнагдсан хамтын эрх, мөн бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага болон хувирдаг. Цаашлаад үр хүүхэд өнөржих тусам эцэг эхийн эрх илүү их үүргүүдээр солигдсоноор үндсэндээ ГЭР ҮҮР хэмээх хэн ч халдашгүй ЦАЙЗ бүрэлдэн бий болдог.

 

ГЭР ҮҮРИЙН маань бат бэх байдал, өмгөөлөл хамгаалал хаана байна вэ?
Хүүхэд хамгааллыг төрд, мөн өөр хэн нэгэнд найдах биш, өөртөө, гэр бүлдээ хэрэгжүүлцгээе!

 

Үнэн хэрэгтээ ээж аавын эв эегүй байдал, гэрийн дотоодод үүссэн элдэв хэл ам хэрүүл тэмцэлд бидний бяцхан үрс орох байхаа олж ядан залхахдаа зарим нь гудамжинд гарч ТРАНШЕЙНИЙ хэмээх тодотголтой бүхэл бүтэн нэг үе энэ улсад бий болж байсан түүх бий. Ийм нийгмийг та бидэнд хэн ч бүтээж өгөөгүй. Энэ бол бидний өнөөгийн бодит төрх, үнэн түүх юм аа.

 

Хойшдоо бид эх орныхоо хөгжлийн төлөө, илүү сайхан ирээдүйн төлөө, ЭЗЭН МОНГОЛ байх үр хүүхдийнхээ эрүүл, аюулгүй өсч бойжих, хөгжих боловсрох үйл явцад чадах чинээгээрээ ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. ХӨГЖЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЗӨВХӨН ХӨРӨНГӨ МӨНГӨНӨӨС ХАМААРАХ ЭД БИШ ЮМ.

 

Сайн хүүхдэд хөрөнгө бүү хураа, тэр өөрөө олно
Муу хүүхдэд хөрөнгө бүү хураа, өөрийг нь ална гэсэн ардын үг бий.

 

 

ТЭГВЭЛ ЭЭЖ ААВУУДЫН ХҮҮХДЭДЭЭ ОРУУЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ТАНЫ ХАЙР, ТАНЫ ХАРИЛЦАА ХАНДЛАГА, АНХААРАЛ ХАЛАМЖ ЮМ. ААВ ТАНЫ, ЭЭЖ, ЭМЭЭ ӨВӨӨ ТА БҮХНИЙ ЗӨВ ҮЛГЭРЛЭЛ ЮМ АА.

 

Таны хүүхдийн хэн байх танаас шалтгаалахыг ойлгож, эцэг эхчүүд бид өөрсдөө ч хүмүүжих цаг иржээ. 
Хүү чинь алдвал хэлээд зөвлөдөг, зэм нь дутаж, зээр шиг цахилж яваа охиноо зөв чигт цаламдаад авдаг Ухааны уртай ээж аав байх дархан үүргээ ухамсарлацгаая!!!

 

Үр хүүхдүүдээ хүмүүнлэг, энэрэнгүй, ёс суртахуунтай иргэн болгож төлөвшүүлэх тусгай хөтөлбөрийг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт яаралтай оруулж, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОЦРОГДЛОО нэн даруй арилгаж авах ИХ ЭРГЭЛТИЙН ЦАГ ИРЖЭЭ гэж дүгнэж байна.

 

Эцэст нь дахин хэлэхэд гэр бол ҮҮР юм. Тэр үүр хамгийн аюулгүй, хамгийн амар амгалан хүүхдийн хүмүүжлийн анхдагч ГОО САЙХАН, ГОЁ ЕРТӨНЦ хүүхдийн хүмүүжилд хамгийн нөлөөтэй орон зай билээ. Тэр л орчинд бяцхан үрс маань хайрыг, аз жаргалыг, хүндлэлийг, баяр баяслыг олж харж, өөрийн гэсэн цөм ертөнцөө бүтээдэг.

 

Тиймээс “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” 2019 онд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” уриатайгаар Монгол орны бүхий л аймаг, сум дүүрэгт “Хүчирхийллийг үл тэвчигч, мэдээлэгч, хамгаалагч, соён гэгээрүүлэгч, соёлыг түгээгч” иргэн байхын тулд ТА ямар оролцоотой байж болох тухай мэдээлэл лекцүүдийг гэр бүлийн гишүүн бүрээр дамжуулан, тухайн өрхөд хүргэхийг зорин ажиллаж байна.

 

Иймд шийдвэр гаргагч эрхэм түшээд ээ, эрхэм ах эгч, аав ээжүүд ээ!!!

 

Монгол улсын хамгийн үнэт баялаг хүүхдийн эрх, тэр дундаа хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг төр, иргэний нийгмийн байгууллага, сурган хүмүүжүүлэгч багш нар, сэтгэл судлаач, эмч, түүхчид, хуульчид, бодлого боловсруулагчид хэн бүхнийг оролцуулсан томоохон ажлын хэсэг байгуулж, ХҮЧИРХИЙЛЛИЙГ багасгах, таслан зогсоох, илүү сайхан ирээдүйн төлөө айл бүхэн жаргалтай байх нөхцөлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн баримт бичигтээ ямар зүйл заалтыг, хэрхэн тусгах нь зохистой талаар нарийн шийдлийг хамтдаа эрэлхийлцгээе!!!

 

Монголын үрс маш олон болтугай!
Монголын үрс айх аюулгүй болтугай!
Монголын төр үрсээ өндөр нэр, өргөн сүрээрээ өмгөөлөн хамгаалж,
ээжүүд эхчүүд бүхэн ээл ивээлээрээ хурайлах болтугай!!!

 

АЙЛ БҮХЭН ЖАРГАЛТАЙ БАЙЖ, АМАР ТАЙВАН АМЬДАРЧ, ДҮҮРЭН ЖАРГАЛ ТҮВШИН САЙХНААР ОЛОН ОЛОН ОН ЖИЛҮҮДИЙГ
ХАМТДАА УГТАЖ, ҮДЭХИЙН ЕРӨӨЛИЙГ ӨРГӨЕ!

 

Хүндэтгэсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл

 

 

МЭХ-Хэвлэлийн алба



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.