Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01

КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

 

         Куба улсад хувьсгалт тэмцэл эхэлсэн цаг үеэс л эрх чөлөөний арлын эрх баригчид эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн үйл хэрэг дэх үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаар иржээ. Үүний тулд охид бүсгүйчүүдэд хүртээмжтэй боловсролын тогтолцоог нэвтрүүлж, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь ч хуулиараа баталгаажуулж өгсөн байна. Бүгд Найрамдах Куба улсын 1976 онд баталсан Үндсэн хуулийн 44-р зүйлд “Улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог бүрэн хангахын тулд төр засгаас тэдэнд эрэгтэйчүүдтэй адил боломж, бололцоогоор хангаж өгнө” гэж заажээ.

 

БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ БА ЗОРИЛГО

 

         Кубын хувьсгалын “эцэг” Фидель Кастро болон зүүн мужууд дахь хувьсгалт хөдөлгөөний тэргүүн, химийн инженер, феминист Вильма Эспин нар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүйсийн эрх тэгш байдлыг хангах, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжихийн тулд 1960 онд Кубын эмэгтэйчүүдийн холбоог байгуулжээ(КЭХ). Тус байгууллагын гол зорилго эмэгтэйчүүдийг ажиллах хүчний эгнээнд элсүүлж, нийгэм эдийн засгийн өөрчлөлтөд тэдний оролцоог дэмжих байв.

        

Кубын эмэгтэйчүүдийн холбоо нь орон нутгийн, тойргийн, мужийн болон үндэсний түвшинд төлөөлөл, манлайлал бүхий пирамид бүтэцтэй. Үндэсний зөвлөл нь Үндэсний хороо болон Хэрэг эрхлэх газраас бүрдэх бөгөөд Холбооны дээд байгууллага болох Конгрессийн хуралдаанаар таван жил тутамд орон нутгийн болон үндэсний түвшинд батлах гэрээ хэлцлийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй.  Үндэсний Хороо нь яам тамгын газарт шийдвэр гаргах түвшний албан тушаал хашдаг эмэгтэйчүүд, Куба улсын төрийн эрхийг баригч нам, худалдааны холбоо болон бусад олон нийтийн байгууллагын гишүүд зэрэг нийгмийн бүх л салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийг нэгтгэдэг юм.  

 

Кубын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч нь Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Куба улсын парламент болох Ардын эрхийн үндэсний ассамблейн эмэгтэйчүүд, Хүүхэд, залуусын асуудал эрхэлсэн хороог тэргүүлдэг. Тус хороо нь Куба улсын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааны хүрээнд эдгээр бүлгүүдийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээдэг аж.

 

АМЖИЛТ

 

         Кубын эмэгтэйчүүдийн холбоо Үндэсний гэр бүлийн тухай, Дээд боловсролын эрх тэгш байдлын тухай (их сургууль болон мэргэжлийн талбар дахь эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн тооны харьцааг нэмэгдүүлэх) хууль батлуулсан. 1975 онд баталсан Куба улсын Гэр бүлийн тухай хуулинд гэрлэлт, гэр бүл салалт, гэр бүлийн өмчийн харилцаа, хүүхэд хүлээн зөвшөөрөх, хүүхдээ асран хүмүүжүүлэх болон боловсрол олгох, хүүхэд үрчлэх болон асран хамгаалах эрх үүрэг болон хариуцлагын талаар тусгасан байдаг. Тус хуулинд гэрлэлт нь талуудын адил тэгш эрх, үүрэг хариуцлага дээр үндэслэгдэнэ гэж заажээ. Гэр бүлийн тухай хууль гэрийн ажил үүргээ хуваан гүйцэтгэхийг хуулиар зааж өгсөн гэхээсээ илүү нийгмийн хэм хэмжээ тогтоож, цаашлаад боловсрол болон өөрчлөн шинэчлэлийн хэрэгсэл болж чадсан нь голлох ач холбогдол юм.

      

   Куба улсад нийгмийн судалгаа шинжилгээний бүтээлийг сэргээж чадсан гавьяа тус холбооных. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаарх шинэ тутам хийгдэж буй судалгаа, шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, нийгмийн судалгаанд Кубын төдийгүй гадны эмэгтэй судлаачдыг татан оролцуулахад анхааран ажилладаг.  

 

1991 онд Кубын академичид болон Кубын эмэгтэйчүүдийн холбоо хамтран Хаванагийн их сургуульд Эмэгтэйчүүд судлалын хөтөлбөр нэвтрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл Кубын хэд хэдэн их дээд сургуульд,  Эмэгтэйчүүдийн судалгааны төвд охид, бүсгүйчүүд болон гэр бүлийн тухай хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн тус холбоо орон нутгийн түвшинд эмэгтэйчүүд болон гэр бүлүүдэд зориулсан зорилтот байр байгуулжээ. Тус зорилтот байр тусламж шаардлагатай охид бүсгүйчүүдэд дэмжлэг үзүүлэхээс гадна өсвөр насны жирэмслэлт, архидалт, хүчирхийлэл зэрэг асуудалтай тэмцэх, ажил хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг асран халамжлах үйл ажиллагаа эрхэлдэг байна.

 

Куба эмэгтэйчүүдийн талаарх 2008 оны тоон үзүүлэлтээс харахад их сургуулийн төгсөгчдийн 65%-ийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд Кубын судлаачид үүнийг “боловсрол болон мэргэжлийн феминизаци” гэж нэрлэж байна. Түүнчлэн мэргэжлийн техникийн сургууль төгсөгчдийн 45.7%, их дээд сургуулийн багшлах хүчний 53.4% нь эмэгтэйчүүд аж.

 

КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ӨНӨӨ ЦАГТ

 

         Өнөөдөр Кубын эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага төдийгүй эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй аливаа асуудлыг үндэсний хэмжээний бодлогод багтаах албан ёсны механизм  болж чаджээ. Учир нь Кубын дийлэнх эмэгтэйчүүдийг (сонгуулийн насны буюу 14-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 85.2%) эгнээндээ нэгтгэдэг, төрөөс санхүүжилт авдаггүй байгууллага юм.

 

         Хууль боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх түвшинд Кубын эмэгтэйчүүдийн холбооны лидерүүд бодлого боловсруулагчийн хувиар оролцож, Засгийн газрын субъект болон төрийн институттэй хамтран ажилладаг. Хэдийгээр Кубын эмэгтэйчүүдийн холбоог үйл ажиллагаа, эрх мэдлийнх нь хүрээ танагдмал хэмээн шүүмжилдэг ч, Кубын эмэгтэйчүүдийн холбоог Засгийн газрын дэргэдэх идэвхгүй дагалдах байгууллага хэмээн харах нь эмэгтэйчүүдийн үйл ажиллагаа болон тэдний улс төрийн тавцан дахь оролцоо, хүч чадлыг ухаж ойлгоогүй явдал болно гэж зарим судлаачид үздэг юм.

 

         Орон нутгийн түвшинд 81,260 сайн дурын ажилтан, 78,624 эрүүл мэндийн бригадын гишүүнтэй бөгөөд тэдгээр нь халуун хумхаа, томуугийн АН1-N1 вирус болон ХДХВ/ДОХ зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх кампанит ажил явуулж, иргэдийг вакцинжуулалтад хамруулдаг. Кубын эмэгтэйчүүдийн холбоо түүнчлэн эмэгтэйчүүд болон гэр бүлүүдэд зориулсан “Зорилтот байр” төслийг өргөжүүлэн хэрэгжүүлж байна. 

 

                Хэдийгээр арлын улсад өнөөг хир эрэгтэйчүүдийн дээрэнгүй байдал, гэр бүлийг үзэн ядах үзэл, гэр бүлийн хүчирхийлэл хадгалагдаж байгаа ч, Кубын эмэгтэйчүүдийн холбоо нь эмэгтэйчүүдийг дайчлах, эв санааны нэгдмэл байдал бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Кубын нийгэмд томоохон өөрчлөлт авчирч чадсан гавьяатай.

 

         Куба улс нь “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай” конвенцид нэгдсэн анхны улс бөгөөд тус конвенцийг  хэрэгжүүлж эхэлсэн дэлхийн хоёр дахь улс.

 

         НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн IV чуулганы шийдвэрийг даган мөрдөхийн тулд Төрийн зөвлөл 1997 онд Үндэсний төлөвлөгөө боловсруулан баталжээ. Хоёр удаагийн семинар зохион байгуулагдсан бөгөөд үр дүнг нь хэлэлцэхийн тулд гурав дахь семинар зохион байгуулна.

 

         Эмэгтэйчүүдийг чадавхжуулах үндэсний механизм нь Кубын эмэгтэйчүүдийн холбоо бөгөөд тус холбоо эгнээндээ 4 сая гаруй эмэгтэйг нэгтгэж байна. Кубын эмэгтэйчүүдийн холбоо нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн дэргэдэх тусгай зөвлөх статус бүхий төрийн бус байгууллага юм.

 

         Эцэг, эхийн тухай хуулийг эргэн харж, хүүхдээ нэг нас хүртэл нь асран халамжлах чөлөө олгох болсон. Ингэснээр эцэг эх, эмээ, өвөө нарт хүүхдээ ээлжлэн харах боломжийг хуулиар олгож өгчээ.

 

         Эмэгтэйчүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрх олгогдсон байдаг бөгөөд үнэ төлбөргүй, хариуцлагатай сонголт ч үүнд багтдаг. Үр хөндүүлэх нь Куба улсад үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээнд харьяалагдана. Гэр бүл төлөвлөлтөд шаардлагатай үйлчилгээг эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүд адил тэгш авдаг.

 

Кубын эмэгтэйчүүд

 

 

1934 оноос сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй болжээ.

Парламентын гишүүдийнх нь 53.22% эмэгтэй бөгөөд энэ үзүүлэлтээр Куба улс дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг.

 

ХҮН АМ

 

Төрөлт: 1.63 (Нэг эмэгтэйд оногдох хүүхэд) (2016)

Нөхөн үржихүй: 0.78 охид x эмэгтэйчүүд (2016) 

Гэрлэлт: 5.7 (1000 хүнд оногдох гэрлэлтийн тоо)

Өрх толгойлсон эмэгтэйчүүд: 40.6%

Гэр бүл салалт: 2.9% (1000 хүнд оногдох гэр бүл салалтын тоо)

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Эмэгтэй ажиллах хүч (иргэний нийгмийн салбар): 49% (2016)

Тус салбар дахь эмэгтэй удирдагчид (1995) 27.18%

Тус салбар дахь эмэгтэй удирдагчид (2016) 48.6%

Ажилгүйдэл (1995): 13%

Ажилгүйдэл (2015): 2.6%.         

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг салбараар авч үзвэл:

• Улсын хэмжээн дэх нийт

    мэргэжилтэн болон техникчдийн 67.2% (2013)

• Боловсролын салбарт ажиллагсдын 81.9%

• Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын  78.5%

• Улс даяарх нийт Ерөнхий эмч нарын 60.4%

• Олон улсын байгууллагад ажиллагсдын 64.2%

• Шинжлэх ухаан, технологийн чиглэлийн судлаачдын  53%

• Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 33% (2016)

 

ЭРҮҮЛ МЭНД

 

Нялхсын эндэгдэл: 4 x 1000 амьд төрөлт (2017)

Өрхийн эмч, сувилагчийн

хүрэлцээ: 99.1%

Жирэмсэн эмэгтэйчүүдэд хандуулах анхаарал: Нийт төрөлтийн 99.9% эмнэлэгт, зориулалтын орчинд явагддаг.

Вакцинжуулалтын хамрах хүрээ: Нийт хүүхдүүдийн 99.5% нь 13 төрлийн өвчний эсрэг вакцин хийлгэдэг.

Эхийн эндэгдэл: 21.4% x 100,000 амьд төрөлт (шууд-24.8%, шууд бус–16.8%) (2016)

Дундаж наслалт:

• Нийт – 78.45

• Эмэгтэй – 80.40

• Эрэгтэй – 76.50

ХДХВ/ДОХ-ын тархалт:

Нийт хүн амын 0.2%

Куба улс эхээс урагт ХДХВ болон тэмбүү өвчний вирус дамжин халдварлах тохиолдлыг тэглэж чаджээ.

 

БОЛОВСРОЛ

 

Их сургуульд элсэн суралцаж буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь: 65%

Эмэгтэйчүүд:

• Нийт их сургууль төгсөгчдийн 60.5% (2017)

• Техникийн шинжлэх ухааны чиглэлээр төгсөгчдийн 41.8%

• Байгалийн шинжлэх ухаан, математикийн чиглэлээр төгсөгчдийн 53.7%

• Эдийн засгийн чиглэлээр төгсөгчдийн 69.7%

• Анагаах ухааны чиглэлээр төгсөгчдийн 66.9%

• Их дээд сургуулийн багшлах боловсон хүчний 66%

 

 

ЭМЭГТЭЙЧҮҮД БА УЛС ТӨР

 

Парламент дахь

эмэгтэйчүүд: 48.86 %

Парламентын удирдах дээд 3 албан тушаалын 2-ыг эмэгтэйчүүд хашиж байна.

Мужийн Засгийн

газрын тэргүүн: 9 (60%)

Орон нутгийн удирдах

байгууллагын тэргүүн: 39.2% (66)

Удирдах албан тушаал дахь эмэгтэйчүүд: 46%

Эмэгтэй Сайд: 9 (37.5%)

Эмэгтэй Дэд сайд: 42 (35.6%)

Төрийн зөвлөл дэх

эмэгтэй гишүүд: 14 (41.9%)

Төрийн зөвлөлийн Дэд Ерөнхийлөгчөөр 2 эмэгтэй ажиллаж байна.

 

Эмэгтэйчүүд:

• Улс даяарх нийт

   өмгөөлөгчдийн 78%

• Орон нутгийн шүүх

   байгууллагын Ерөнхий

   шүүгчдийн 71.4%

• Улс даяарх мэргэжлийн

   шүүгчдийн 77.5%

• Дээд шүүхийн шүүгчдийн 66%

 

Куба улсад үйл ажиллагаа явуулж буй эрдэм шинжилгээний 199 төвийн 48 төвийг эмэгтэйчүүд тэргүүлж байгаа бөгөөд энэ нь 24%-ийг эзэлж байна.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.