МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 17
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
2019 оны 09 сарын 17
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
2019 оны 09 сарын 17
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 17
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
Тэсэж, Тэмцэж, Тэмүүлж бүтээсэн он жилүүдийн сүлжээс
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах боломж байна

 

Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга М.Булган, Эрдэнэ сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Өлзийсүрэн нарын замчилснаар зорьсон айлаа төвөггүйхэн оллоо. Тэднийх Горхи, Тэрэлжээс 10-аад км зайтай газар, Баянбулагийн аманд нутагладаг юм байна.

 

Жараад настай, нүдэнд дулаахан эмэгтэй угтаж авсан нь сурвалжлагын маань эзэн байлаа.

 

Х.Мөнхтогоо хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын хүн. 1978 оны хавар Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумыг зоотехникч мэргэжлээр төгсөөд, Төв аймгийн Баянзүрх суманд хуваарилагджээ. Тэр жилийнх нь өвөл Баянзүрх сумыг хоёр хувааж, урд хэсэг нь Сэргэлэн сумтай, хойд хэсэг нь Эрдэнэ сумтай нийлжээ.

 

Шинэхэн зоотехникчийн ажил мундахгүй их. Булнайн хэсэгт үхрийн суурьт зохиомол хээлтүүлэг, намар болохоор Галуутын голд хонинд зохиомол хээлтүүлэг хийнэ гээд гэртээ байх нь ховор. Залуу бүсгүй 1980 онд нутгийн залуу Дэмбэрэлийн Ганбаатартай ханилан сууж, тэр жилээ ууган охин Г.Бүжинлхамаа өлгийдөн авчээ. Ээж болсноор олон хоногоор ийш тийш явж чадахаа больж, саальчин болох замнал нь эхэлсэн түүхтэй.

 

Социализмын хатуу чанга нийгэмд төлөвлөгөө, нормоо давуулан биелүүлээд тогтохгүй, Улсын аварга малчинд нэр дэвшин, материалаа илгээсэн ч гурван жил дараалан хасагдаж байж, 1991 онд “Монгол Улсын аварга малчин” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртжээ.

 

 

Би таныг улсын аварга малчин гэж сонсчихоод хот дүүрэн хоньтой, таван хошуу мал нь багширсан айл байх болов уу гэж бодож байлаа. Гэтэл миний төсөөллөөс тэс өөр орчин угтлаа шүү?

Би 30 шахам жилийн өмнө аварга малчин болсон хүн шүү дээ. Одоо бол манайх 100 гаруй бог, 50 гаруй адуутай. Намар 60, 70-аад үхрээсээ 10 гаруйг нь цөөлсөн. Ер нь орчин үед хүн олон мал өсгөхдөө гол нь биш чанартай цөөн тооны малтай байх нь чухал гэдэг зарчмыг баримталдаг болсон.

 

Анх саальчин болоод хэдэн үнээнээс хэдий хэмжээний сүү саах нормтой байв?

Том охиноо төрүүлсний дараа зоотехникчийн ажлаа хийж чадахаа болиод шууд л 15 үнээ авсан. Тухайн үед ээж маань бас саальчин байсан нь надад нөлөөлсөн байх. Миний ээж аймгийн аварга, Улсын тэргүүний үхэрчин Б.Хажидсүрэн гэж хүн байлаа.

Одоо манай байгаа энэ газраас доохнотой 10 саальчинтай, 100 гаруй үхэртэй том тасаг байсан. Тэнд би ахлах саальчин болсон. Тухайн үедээ нэг үнээнээс 750 литр сүү саах нормтой. Би жил болгон 1000 л гаргаад сааж байсан.

 

Нормоо биелүүлэхгүй бол хариуцлага тооцох уу?

Өө тэр чинь их том асуудал. Норм биелүүлэхгүй бол төлбөрт орно. Тиймээс норм тасалдуулахгүйн тулд нойр хүрэхгүй ажиллана. Үнээ тугалаа нийлүүлэхгүйн тулд саальчид өөрсдөө тугалаа харна. Үнээ хариулдаг тусгай хүнтэй. Сүүлдээ манай хүүхдүүд өсөөд “ээждээ тусалж, үнээ саая” гэдэг болсон. Гэвч би норм хүрэхгүй гэж айгаад саалгадаггүй, дандаа өөрөө саадаг байлаа шүү дээ.

 

 

Гурван удаа хасагдаж Монгол Улсын Аварга малчин болно гэдэг бас л их хүлээлт, догдлол. Хэрэв гурав дахь удаад татгалзвал больё доо гэсэн бодол төрж байв уу?

Би хэд хэдэн удаа сумын аварга болчихоод аймгийн аварга малчин болсон. Нэг үгээр хэлбэл анхан шатнаас нь л өгсөөд байгаа хэрэг л дээ. Аварга болохоос хэд хоногийн өмнө нэг зүүд зүүдэлдэг юм. Би нэг сайхан хүү төрүүлээд, хүүхдээ хөхүүлээд нэг л их аз жаргалтай сайхан байна. Маргааш өглөө нь сэрчихээд бодтол, миний зүүд нэг л юм хэлээд байх шиг санагдаад болдоггүй. Ханьдаа, “Миний материал шалгарсан байх би ийм зүүд зүүдэллээ” гэж хэлж байсан. Гэтэл намар яг өдийд, идэш хоолны цагаар нэг үхэр “гаргачихаад” гал дээр хоол хийгээд, үхрээ хашчихаад гэртээ сууж байтал урд дээгүүр “УАЗ-469” машин оволзоод л гараад ирдэг юм. Үүдэнд ирээд зогстол манай сумын дарга, ерөнхий нягтлан буугаад ирлээ. Бид аймаг ороод ирлээ, чиний материал шалгарсан байна гээд л бөөн баяр...

 

Улсын аварга малчны шагнал гардуулах ёслол сүртэй болно биз?

Тэгэлгүй яах вэ. Тухайн өвлийнхөө Цагаан сарын өмнөхөн 36-05 гэсэн улсын дугаартай 30 машинтай хүмүүс аваргын шагнал болох битүү шалавч, тавилгатай таван ханатай гэр манайд авчирч өгсөн. Дараа нь Цагаан сарын шинийн 1-ний өдөр энгэрийн тэмдэг, тууз, диплом гардуулсан.

 

ТУХАЙН ҮЕД ЭРДЭНЭ СУМ МОНГОЛ- УНГАРЫН “НАЙРАМДАЛ НЭГДЭЛ” ГЭЖ БАЙСАН. ТИЙМЭЭС УНГАРЫН ЭЛЧИН САЙД ЯЦКОВИЧ ГЭЖ ХҮН, ДАШДЭМБЭРЭЛ ГУАЙ, АЙМГИЙН ДАРГА ЖАДАМБАА, МАНАЙ СУМЫН ДАРГА НАР МАНАЙД ЗОЧИЛЖ ШАГНАЛ ГАРДУУЛСАН. АВАРГА МАЛЧИНД ЗОРИУЛЖ МАНАЙ ЭНД ШИНИЙН НЭГНИЙ ӨДӨР МОРЬ УРАЛДУУЛЖ ТОМООХОН НААДАМ БОЛЖ БАЙЛАА Ш ДЭЭ.

 

Сумаас аварга малчин төрнө гэдэг бол тухайн сумын иргэдийн хувьд маш том баяр болжээ. Танаас өмнө саальчнаараа аварга болсон хүн бий юу?

П.Чанцалдулам гэж хүн анхны аварга. Одоо 70 гаруй настай сайхан эмэгтэй бий. Дараа нь би аварга болсон.

 

Хүн аливаа хөдөлмөрийг хийхэд хамтын хүч гэж нэг зүйл байдаг. Мэдээж таны амжилтанд ханийн нөмөр нөөлөг их байсан биз дээ.

Тэгэлгүй яах вэ. Миний хань Д.Ганбаатар гэж сайхан хүн байлаа. Хань маань надад их дэм болно. Би ч яахав норм төлөвлөгөөгөө тасалчихгүй сүүгээ л саана. Гэрийн хүн маань өвс хадлангаа бэлдэнэ. Хадлан ч бас норм төлөвлөгөөтэй. Долдугаар сарын сүүлээр хадланд гараад аравдугаар сарын эх хүртэл хэдэн харчуул маань харагдахгүй ш дээ. Бид хоёр чинь хоёулаа удам дамжсан малчид. Мал хувьчлагдсанаас хойш 1994-1995 оны үед манай үхэр 200 хүрсэн. Дээд тал нь 65 үнээ тугалж, олон саальчин хэрэгтэй болсон. Том охин, эгчийн хүүхдүүд гээд л бүгд саана. Дөрөв таван 40-ын бидон сүү саана. Улаанбаатараас машин ирээд 1 литр сүүг 60 төгрөгөөр авдаг байсан юм. Сүүгээ борлуулаад тодорхой хэмжээний мөнгө олоод байхаар үхэр борлуулах шаардлагагүй аяндаа л тоо толгой нь өсөөд байдаг юм байна лээ. Нэг өдөр би үхэр 500 хүрэх нь дээ гэж бодож билээ. /инээв/ Тэгээд л хүүхдүүд сургууль соёл гээд явдаг болоод хань минь 1999 онд өөд болсон. Яах аргагүй хүн бүлгүй болсон хүн чинь хүүгээ сургуулиас нь гаргаад үхрээ цөөлсөн дөө.

 

 

Таны хэдэн хүүхэд мал маллаж байна...

Би дөрвөн хүүхэдтэй. Том охин Г.Бүжинлхам мал маллахын зэрэгцээ зуны улиралд аялал жуулчлалын хоёр компанитай гэрээтэй ажилладаг. Хүү Г.Ганзориг бид хоёр мал дээрээ байгаа. Хоёр бага охин Г.Өнөржаргал, Г.Түвшинжаргал нар сумын төвд байдаг.

 

Мал маллах арга ухаан, хөдөлмөрлөхийн сайхныг үр хүүхдүүддээ хэрхэн сургадаг вэ?

Манай ээж их хөдөлмөрч, өөрийнхөө л үйлдлээр хүүхдүүдээ хүмүүжүүлдэг хүн байсан. Би ч бас өөрийнхөө болон өрөөлийн хүүхдүүдийг ч үйлдлээрээ хүмүүжүүлж ажилд сургах юм сан гэж боддог. Сэтгэлд хүрэхгүй зүйл дээр хэлнэ, засна, шүүмжилнэ. Миний хүүхдүүдээс гадна төв газраас мал маллахаар ирсэн хүмүүст ч бас алдаа мадаг их л харагддаг.

 

ЕР НЬ МАЛ МАЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙНГА Л АЖИГЛАЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ӨГЛӨӨ МАЛЫНХАА ХОТОНД ОРООД ЭСВЭЛ ОРОЙ ХОТЛОХ ҮЕД НЬ АЖИГЛАНА. ЗҮГЭЭР БАЙГАА МАЛ ЗҮГЭЭР Л ХАРАГДАНА. ТУРЖ ЭЦЭЭД БИЕ ХАА НЬ ТАВГҮЙ БАЙГАА МАЛ ХАРАХАД ШУУД МЭДЭГДДЭГ. ХҮН ШИГ БИ ӨВДЛӨӨ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЯЛАНГУЯА ТӨЛ МАЛЫГ МАЛ БОЛГОНО ГЭДЭГ ЧИНЬ ХҮҮХЭД МАЛЛАХТАЙ Л АДИЛ. ХООЛЫГ НЬ ТААРУУЛАХААС ЭХЛЭЭД Л АЖИЛЛАГАА ИХ ШҮҮ ДЭЭ.

 

Ахмадын үг алт гэдэг дээ. Аварга малчны сургаал залуу малчдад хэрэгтэй. Зарим малчид малаа өсгөхийг чухалчилдаг бол нөгөө хэсэг нь чанартай, цөөн малтай байх тухай ярьдаг. Та манай сэтгүүлээр дамжуулж залуучууддаа юу гэж захих вэ?

Чадалтай хүмүүс малаа өсгө. Гэхдээ өсгөхдөө тоотой хөөцөлдөх хэрэггүй болчихлоо. Бэлчээр ус нь хэцүүдлээ. Одоо чинь малчид өвөлжөө, хаваржаа, хадлангаас болж хэрүүл хийж байна. Тэгэхээр малын чанарыг нэгдүгээрт тавих нь зөв гэж хэлэх байна. Мөн хот суурин бараадсан ажилгүй залуус мал маллахад буруудах юм алга, стресс алга, өглөө босоод хэдэн төгрөг олох вэ гэдэг асуудал байхгүй. Амар аргаар мөнгө олох гэж нэг л их мөнгө л яриад суугаад байдаг болж. Бид чинь мөнгийг мэрж олдог бол тэр залуус бөөнд нь олох гээд зүгээр сууж байна. Хүүхдүүдийг битгий яар, битгий сандар, өнөө маргааш амьдрал дуусахгүй гэж хэлдэг юм. Үүнийгээ л залуустаа хэлье дээ.

 

Энгэртээ төрийн дээд “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гялалзуулсан аварга малчин Х.Мөнхтогоо зүгээр суухыг хэзээ ч үздэггүй нэгэн. Саасан сүүгээрээ цагаан идээ хийгээд зуны халуунд галд шарагдаад суухыг зорьдоггүй. “Боломж байвал цагаан идээгээ ч хий, борлуулах аргаа ч хай” гэдэг. Өөрөө ч энэ зарчмаараа ажилладаг байна. Өнгөрсөн зун гэхэд 18 үнээ саажээ. Багахан цагаан идээ хийгээд ихэнхийг нь борлуулна.

 

Гэрийнх нь ойролцоо цахилгаан трансформатор байдаг ч хувь хүнийх учир үнэрхээд цахилгаантай болж чадахгүй байгаа гэнэ. Тиймээс эхний өдрийн саасан сүүгээ ойролцоох айлын хөлдөөгчинд хийж хөлдөөлгөнө. Дараа өдрийн сүүгээрээ тараг бүрнэ, гурав дахь өдрийн сүүгээ аваад Налайхад очиж борлуулдаг байна. Долоо хоногт ийм маягаар Налайх руу хоёр удаа явдаг. Нэг явалтдаа 100 гаруй мянган төгрөг, нэг долоо хоногт 200 гаруй мянган төгрөгийн ашигтай ажиллана.

 

“Хүн өөрөө л хөдөлмөрлөж байвал сайхан амьдрах боломж байна. Одоо малаа цөөлөөд Налайх руу байр сав зэхсэн. Ойрын хоёр гурван жилдээ энэ зэрэгтэй хөдөлж байвал малаа маллана. Ядраад эхэлбэл төв рүүгээ орох бодолтой байгаа” хэмээн сурвалжлагын гол баатар бидэнд хуучиллаа.

 

Аваргын ууган охин Г.Бүжинлхам их хөдөлгөөнтэй бүсгүй. Мал маллахын зэрэгцээ аялал жуулчлалын бизнес эрхэлнэ. Тэрээр биднийг очиход ээжийндээ ирчихсэн зочдод хоол цай бэлтгэж, тос холингоо өнөөдрийн нийгэм, эдийн засаг, улс төрийн байдал гээд бидэнд хуучлаагүй сэдэв үгүй болтол ярилаа. Тэрээр зундаа байнга жуулчин авдаг болохоор англи хэлийг амьдралын шаардлагаар сурч буй тухайгаа хэлсэн. Түүний нөхөр Ш.Бүжинлхамаас ч илүү сайн англиар ярьдаг гэнэ. Хоёр хүүхэдтэй тэрээр амьдралд хэрэгцээ шаардлага дуусахгүй их. Олсон хэдэн төгрөгөө оюутан хүүдээ их зарцуулдаг тухайгаа ярьж байлаа.

 

Социализмын үеийн саальчин, Улсын аварга малчин эмэгтэйнхээс гарахад “аль ч цаг үед авхаалжтай, хөдөлмөрч хүмүүс сайхан амьдрах юм даа” гэсэн бодол төрж, ээж охин хоёроор бахархах сэтгэл ундарч билээ. Ийм л ажилсаг, гавшгай эмэгтэйчүүд их амьдралын нугачаанд эр нөхөр, үр хүүхэд, ахан дүүс, түмэн олондоо түшиг болон амьдарч, хөдөлмөрлөж явна.

 

Сэтгүүлч редактор Х.Болортуяа



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.