
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
“ТАНЫ ТӨЛӨӨ БИД”
“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-нд одоогоор 47 гишүүн байгууллага харьяалагддаг бөгөөд сэтгүүлийнхээ дугаар бүрт гишүүн байгууллагуудаасаа танилцуулна.
“Таны төлөө бид” эмнэлэг эмэгтэйчүүдийн өвчний үзлэг, оношлогоо зөвлөгөө өгөх, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр анх 1993 онд байгуулагдсан.
1996 онд “Таны төлөө бид” ХХК болж 1997 оноос 10 ор бүхий хэвтэн эмчлүүлэх тасаг, 2009 оноос 30 ор, 2010 онооос 50 ор бүхий эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Үйлчлүүлэгчдийн ая тухтай байдлыг ханган, эмчилгээ үйлчилгээнийхээ чанарыг дээшлүүлэхэд цаг ямагт анхаарч ажилласны үр дүнд 1998 онд “Нийслэлийн найдвартай түнш” байгууллага болсноос хойш тогтмол баталгаажуулан ажиллаж байна.
2003 оноос магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болж үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтэй үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд одоогоор тав дахь удаагаа хамгаалаад байна.
Манай эмнэлэг нь хотын 1-р бүс, Улсын нэгдсэн төв эмнэлэг, Өргөө амаржих газартай ойр байрлалтай, зоорийн давхраас гадна таван давхар 1866,2 м2 талбай бүхий өнөөгийн нөхцөл шаардлагыг иж бүрэн хангасан, цогц бүтэц, зохион байгуулалттай эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлж, хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аппарат техник хэрэгслийн тусламжтай оношлогоо шинжилгээ, нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэж буй “ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ” юм.
БУЯНДЭЛГЭРИЙН БҮЛТЭН
Монгол Улсын хүний гавъяат эмч, Анагаах ухааны зөвлөх зэргийн клиникийн профессор, “Оточ мэргэн хатан” Б.Бүлтэн. Эх үрсийн эрүүл мэнд амь насны манаанд 40 гаруй жил зүтгэхдээ эхийн алтан хэвлийгээс тосч амьдралтай золгуулж байгаа хүүхдүүдээ төрснөөс ялгаагүй үздэг нэгэн. Алтан гартай эмч өдгөө 16000 гаруй хүүхдийг эх барьж авчээ. Ийм учраас л хүн эсэн мэнд амаржихыг хүсэн түүнийг зорино. Учир нь Бүлтэн эмч Монголын эх, үрсийн төлөө амьдарлынхаа цаг мөч бүхнийг зориулсан гавьяатай хүн. Өнөөдрийг хүртэл олон мянган хүүхдийг эх барин авсан алтан гартай эмч хүн төдийгүй эх барих эмэгтэйчүүдийн олон сайн эмч нарыг сурган хүмүүжүүлсэн багш хүн. Түүнийг эрүүл мэндийн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж сургалт, эрдэм шинжилгээний олон арван бүтээл туурвин, эмнэлгийн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эмнэлгийн практикт мэс заслын шинэ, аргуудыг нэвтрүүлж хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эх барих, эмэгтэйчүүдийн салбарыг хөгжүүлэхэд оруулсан дорвитой хувь нэмрийг нь үнэлж 1999 онд “Хүний гавъяат эмч” цолоор шагнасан юм.
Б.Бүлтэн эмчийн ажлын гараа 1-р амаржих газраас эхэлсэн. Анх 1-р амаржих газар түүнийг очиход ахмад эмч нар оюутны ширээнээс шинэхэн диплом өвөртлөн ирсэн Бүлтэн охиныг гар дээрээ тосон авч чадварлаг эмч болох зам мөрийг нь зассан ажээ. Шинэ залуухан эмчид зааж, зааварлаж,байсан хүн бүхэн багш байсан ч түүний мэргэжлийн багш бол Балдангийн Жав. Ер нь Б.Бүлтэн эмч түрүү үеийн багш нараа бурханчлан дээдэлдэг нэгэн.
Эх баригч эмч гэдэг мэс засалч гэсэн давхар мэргэжил эзэмшсэн байдаг. Мэдээж эмэгтэй хүний хамаг нандин бүхнийг хариуцаж, эх үрийн нандин холбоог нүд салгалгүй манаж яваа алтан гартай эмч нар багаараа ажиллах нь хамгийн чухал. Бүлтэн эмч үүнийг сайн ойлгодог болохоор сонин харахдаа хүртэл багаар ажиллах чадвартай гэсэн ажлын зарыг чухалчилан харж суудаг гэнэ.
“Би амаржих газрын төрөх өрөөнүүдээс тасралтгүй хадах шинэ хүүхдийн дуу бүрээр боловсрогдож, энэ мэргэжлийн сайн сайхан, хүнд хэцүү бүрт чанагдаж явсаар өдий хүрсэн. Дан ганц эмч оргилд хүрчинэ гэж байхгүй. Багаараа, хамт олноороо, асрагчаасаа, цэвэрлэгчээсээ эхлээд сувилагч, эх баригч, залуу эмч нар гээд хүн бүрийн хүчин зүтгэл, гар бие оролцоотойгоор бид шинэ хүнийг өлгийдөн авдаг. Ямар ч тохиолдолд хамт олноороо сэтгэл нэгтэй байж, өөрийн туршлага, арга барилаа залуучууддаа зааж өгөхийг чармайдаг. Хэцүү хирнээ тун сайхан мэргэжил шүү” хэмээн өгүүлсэн юм.
Бүлтэн эмч дэм дэмэндээ явж өдий зэрэгт хүрсэн хамт олны хөдөлмөрийг их шүтэж явдаг юм билээ. Тийм ч учраас өөрийн хийж яваа ажил нь хангалтгүй санагдан улам олон эх хүүхдэд туслахаар “Таны төлөө бид” эмнэлгээ байгуулж байсан цаг саяхан.
Тэрээр бусад эмч нарын нэгэн адил өрөө хөлсөлж, амбулатори ажиллуулснаар “Таны төлөө бид” эмнэлгээ үүсгэн байгуулах гараагаа эхлүүлжээ. Олны төлөө хувиршгүй зүтгэх хүслээ билэгдэн хувийн эмнэлэгтээ “Таны төлөө бид” гэсэн нэр өгсөн бөгөөд өнөөдөр энэ эмнэлэг эрүүл мэндийн салбарт хэдийнэ өөрийн байр суурийг олж, олны талархлыг хүлээсэн, эх хүн бүрийн зорьдог газар болжээ.