МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 17
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
2019 оны 09 сарын 17
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
2019 оны 09 сарын 17
Хүчирхийллийг бууруулахын тулд эмэгтэйчүүд хандлагаа өөрчлөх…
2019 оны 09 сарын 16
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор …
2019 оны 09 сарын 12
Ж.Сүхжаргалмаа: Жендэрийн харилцаа бол хүний эрхийн хэрэгжил…
2019 оны 09 сарын 12
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо
2019 оны 09 сарын 11
Ану: Бид тэгш эрхтэй байх ёстой
2019 оны 09 сарын 11
Б.Тулга, Д.Амарбаясгалан нар панелистаар оролцоно
2019 оны 09 сарын 10
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Аялагч, сэтгүүлч Julia Hubbel блогтоо МЭХ-ны ерөнхийлөгчийг …
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны 95 жилийн ойд...
2019 оны 09 сарын 09
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гэр бүл бол улсын үндэс 
2019 оны 08 сарын 27
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2019 оны 08 сарын 26
Хичээлийн шинэ жилийн нээлт улс даяар 9-р сарын 1-ний Ням га…
2019 оны 08 сарын 23
The HU хамтлагийн "Их Эзэн Чингис хаан" дууны клип гарчээ
2019 оны 08 сарын 23
Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН
2019 оны 08 сарын 23
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
Амралтын өдрүүдэд автомашины дугаарыг тэгш, сондгойгоор хязг…
2019 оны 08 сарын 23
Илүү сайхан ирээдүйн төлөө
2019 оны 08 сарын 22
Өнгөрсөн онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулжээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
КУБЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 08 сарын 21
Ш.Ганзоригийн гэр бүл: БИД ДЭЛХИЙН ХҮНИЙГ ХҮМҮҮЖҮҮЛНЭ
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Зочин Д.Цэгмид: ЭРХИНИЙ ТООГООР НАСАЛСАН ЭЭЖ МИНЬ ЭМ УУХЫГЧ …
2019 оны 07 сарын 01
МЭХ сургалтын төвийн анхны төгсөгчдөө сертификатаа гардуулла…
2019 оны 06 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүд Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг з…
2019 оны 06 сарын 28
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 17
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
Х.Мөнхтогоо: Хүн өөрөө л хөдөлмөрлөж чадвал сайхан амьдрах б…
2019 оны 06 сарын 28
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Гэрт гадаа хоёр фронтод зогсох эрхгүй хөдөлгүүрүүд шиг зүтгэ…
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
Тэсэж, Тэмцэж, Тэмүүлж бүтээсэн он жилүүдийн сүлжээс
2019 оны 08 сарын 20
МЭХ-НЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2019 оны 08 сарын 21

Санал асуулга

Агаарын зам барихыг дэмжиж байна уу?
Агаарын зам барихыг дэмжиж байна уу?

Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГЭРЛЭГ САЙХАН АМЬТАН

 

 

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл дугаар бүрдээ зөвхөн Монгол улсын онцлог, нүүдэлчин Монгол малчин ахуйг таниулах зорилгоор малчин өрхөөс сурвалжлага бэлдэн уншигч танд хүргэж байгаа билээ.  2019 оны анхны дугаарын сурвалжлагаа Ховд аймгаас эхэллээ. Бидний зочилсон малчны хот Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол баг, Тооройн элс хэмээх нутагт /сумын төвөөсөө 120 км алс/ өвөлжиж буй Монгол Улсын гавьяат малчин Хандаагийн Эрдэнийнх байлаа. Өрхийн тэргүүн Х.Эрдэнэ эзэгтэй Н.Наранцэцэг нар таван хошуу малын хамгийн сүрлэг, хамгийн уян тэмээг голлон өсгөхийн зэрэгцээ 11 хүүхдээ ажил амьдралын замд хөтөлсөн, нутаг орондоо нэр хүндтэй, хөдөлмөрч нэгэн гэр бүл байлаа.

        

Х.Эрдэнэ “Сумын аварга малчин”-аас эхлээд, “Аймгийн аварга малчин”, Сумынхаа анхны мянгат малчин болсон төдийгүй өдгөө “Улсын сайн малчин” болж төр засагтаа үнэлэгдсэнээ сайн ханьтайгаа ажил амьдралын ачаагаа тэнцүү хувааж үүрсний ач буян хэмээн ярих юм билээ.

 

 

Юуны түрүүнд Монгол орныхоо өнцөг булан бүрт эгэл даруухнаар ажиллаж амьдарч, эх орныхоо ирээдүйн эздийг төрүүлж өсгөн, сурган хүмүүжүүлэх үүргээ малчны амьдралын нөр их хөдөлмөрийн дундуур үүртэж, түүртэхгүй гүйцэтгэж явдаг олон, олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон эзэгтэй танаас яриагаа эхэлье. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

 

Намайг Намнангийн Наранцэцэг гэдэг. Энэ л нутаг усандаа төрж өсөөд, 4-р ангиасаа малчин болсон хүн дээ. Тэр цагаас хойш 63 нас хүртлээ тэмээ маллаж байна. Манай аав аймгийн аварга, Аймгийн хошой аварга малчин. Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан буянтай хүн байлаа. Аав минь 74 наслахдаа үр хүүхдүүд бидэндээ мал маллах арга ухаанаа өвлүүлэн өөрөөрөө үлгэрлэж сургасан. Харин 1976 оны 9 сарын 18-нд ханьтайгаа  айл гэр болж өрх тусгаарлаж, өдий олон жил сайхан амьдарч байна. Бид 11 хүүхэд төрүүлж өсгөсөн.

 

Манайх таван хошуу мал, тэр дундаа тэмээгээ илүү өсгөж үржүүлэхэд тууштай зорьж хань минь 2006 онд Улсын сайн малчин, 2016 онд Монгол Улсын гавьяат малчин болсон доо.

 

11 хүүхэд төрүүлж өсгөлөө гэлээ. Хүүхдүүд тань хаана ямар ажил эрхэлцгээж байна. Удмаа дагаад малчин болсон нь хэд вэ?

 

Манай хүүхдүүдээс аймгийн төвд гурав нь, хотод гурав, Чандманьд хоёр хүүхэд ажиллаж амьдарч байна. Энд нэг малчин охин, хоёр малчин хүү бий. Таван хүүхэд маань малаа дагаад амьдарцгааж байна даа. Манайтай айл өвөлжиж буй нэг хүү маань “Аймгийн сайн малчин” болсон. Бэр, хүү хоёроо аав ээжийнхээ дайны ажиллах байх  гэж боддог. Хүргэн маань ч “Аймгийн сайн малчин”, бас нэг хүү минь “Сумын сайн малчин” болсон шүү.

 

 

Танайх хэдэн төрлийн мал маллаж байна. Тэдгээрээс хамгийн олон нь?

 

Таван хошуу мал малладаг. Тэр дундаа хамгийн олон тоогоор өсгөсөн нь тэмээ юм. Одоо харин бид хоёрын хүчнээс жаахан даваад, тоог нь  цөөлөөд байна. Адуу үхрийг маань залуучууд маллана биз гэж боддог болсон.

 

Олон хүүхэдтэй залуу гэр бүл аж амьдралд хэрхэн  туршлагажиж байв, зарим түүхүүдээсээ эргээд дурсвал?

 

Би чинь 10 гаруй хүүхдэдээ хоршооноос гутал авдаггүй, өөрөө элдэв савхи, гутлын түрий энэ тэрхэн ашиглаад бойтог хийгээд өмсүүлчихдэг байлаа. Улс орон маань  социализмаас ардчилал руу шилжихэд их л бэрхшээлүүд тулгарч байсан санагддаг. Хүүхдүүд бага, картын барааны үед гурил ховор амьдрахын тулд их ажилласан бид. Гурил ховор цагт миний хань тариа тарьж 28 уут тариа хурааж авч байлаа. Түүгээрээ нэлээд хэсэг тэссэн санагдаж байна. Тариагаа хөц байдлаар хоолондоо ч иддэг. Гурилаа ч хийдэг байлаа. Тэгж байтал Хятадын 25 кг-ын цагаан гурил орж ирээд, нөгөө бэлэнчлэх сэтгэлгээ рүү орж дээ эргээд санахад. Түүнээс манай энэ дээд талд жилд 20 гаруй шуудай тариа аваад 4-5 шуудайг нь идлээ гэж бодоход үлдсэнийг нь борлуулчих хэмжээний ургац авчих талбай байлаа. Одоо тэгж тарианы гурил хийж байгаа юм алга аа. Зах зээлийг яг тэр гольдролоор нь явуулсан бол Монголчууд ажил сурах байсан болов уу гэж боддог.

 

Отор нүүдэл хийх, малынхаа аяыг дагах гээд гэрийн эзэн эзгүй байх тохиолдол их биз. Олон мал, олон хүүхэд өсгөх арга ажиллагаа өөр л байх даа?

Залуу байхад хань нөхөр маань малаа дагаад бас л отор нүүдэлд явна. Би хэдэн хүүхэдтэйгээ үлдэнэ. Гэхдээ хэн хэний маань ээж, аав байсан. Тэд маань сайхан түшиг болж байжээ. Ханийн маань дүү ч хажууд тулж түшээд нүүдэл суудал хийлцээд явдаг байлаа. Хэдэн хүүхдээ багад арагт хийж, тэмээндээ ачаалаад нүүнэ шүү дээ. Одоо ч айлууд машинаар нүүдэг болоод байна аа.

 

Үр хүүхдүүд, ач зээ нар бүл нэмээд тэднийхээ сайн сайхан явааг харах эх хүний бахархал даа.

 

Тэгэлгүй яахав. Зургаан хүү, таван охин төрүүлсэн. Одоо ач, зээ нийлээд 20 гараад явж байна. Хүүхдүүд маань биднийг 40 гаруй настай байхад л өвөө эмээ болгосон. Өөрийн олон хүүхэд бага байхад гурилыг нь бэлдээд, боорцог хайраад л, хүүхдүүдээрээ тарианы гурил мушгиулаад бүгд гэртээ бужигнаад л... Эргээд санахад яаж л хүүхдүүдээ өлсгөж цангааж, дутааж гачигдуулахгүй өсгөчихсөн юм бол гэж  бодогддог л юм. Хэдэн хүүхдийн маань сайн сайхан яваа нь малын буян, нутаг орны минь буян гэж баярлаж сүсэглэж явдаг даа. Хойшид үр ач, зээ нараас маань онцгой хүмүүс гарч ирээсэй гэж хүсдэг. Монголчууд “Эрэгтэй хүүхэд төрвөл бөх болно, эр унага төрвөл хурдан болно” гэж боддог гэдэгчлэн хүүхдүүдээс маань сумын заан цолтой, барилддаг ч хүү байна.

 

Гавьяат малчин: Х.Эрдэнэ: ГАВЬЯАТЫН ТЭМДЭГ ЗҮҮЧИХСЭН МАЛЧИН АЙМГИЙН ТӨВД ХЭВТЭЭД БАЙХ УТГАГҮЙ

 

 

Сайн малчин, ахмад хүний хувьд үр хүүхдүүддээ болон залуу малчдад зааж зөвлөх зүйл их л байдаг байх. Голчлон юу захиж хэлмээр санагдаж байна?

 

Залуу хүүхдүүдэд арга туршлагаасаа зааж сургаж, хэлж өгөлгүй яахав. Түүний хүчинд хүүхдүүд, хүргэчүүд, дүү нар ч аймгийн сайн малчин болоод, цаашаа улсын сайн малчин болохыг зорьж яваагаа ч хэлдэг, ийм зорилго тэмүүлэлтэй сайн ажиллаж байгаад нь бид баярлаж бахархаж л суух юм. Манай дүү нар хүүхдүүд хүний үг сайхан сонсоно оо. Өнөөдөр ч танай багийг ирэхэд холоос хүмүүс зориод ирж, сонин сайхан сонсоё, бид очьё гээд холбогдож байх жишээтэй. Ард түмэн үр хүүхдүүдээрээ хүрээлүүлээд амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ. Малчин бид чинь удам дамжиж энэ сайхан өв соёлоо уламжилж авдаг. Аав ээжийнхээ арга туршлагаас суралцан ажиллаж хөдөлмөрлөж, сайхан алдар цолонд хүрлээ. Үүнийгээ эргээд бодсон ч мал маллах арга ухаанаа хойч үедээ залгамжлан өвлүүлж үлдээх нь бидний үүрэг юм гэж ойлгодог. Бид залуучууддаа “Мал маллах арга ухаанд байнга суралцаж бай, малчин хүн сураад гүйцнэ гэж байхгүй. Мэдэхгүй, чадахгүй бүхнийг яг амьдралаас, арга ажиллагаанаасаа суралцаад, байгальтайгаа харьцаж хатуужиж явж л малчин болно шүү” гэж захидаг юм. Манай гэр бүлийн хувьд сүүлийн жилүүдэд голчлон тэмээгээ өсгөсөн. Эртнээсээ манай эхнэрийн тал гурван үеийн тэмээчид байлаа. Өвөө нь, аав нь, одоо манай гадаах төрсөн дүү нь хүртэл хэдэн бор тэмээнийхээ удмыг таслахгүй сайхан авч явна даа. Би энэ айлын хүргэн болсон цагаасаа л тэмээ гэдэг малд дурлаж, эднийхээ арга ажиллагаанаас харж сурч, тэмээнд сүрхий элэгтэй болсон хүн л дээ.

 

Тэмээ маллах арга ажиллагаа бусад малыг маллахаас өөр үү? Онцлогийнх нь талаар ярьж өгнө үү.

 

Бусад малыг бодвол ажиллагаа хүндхэн шүү. Малчин хүн сэтгэл зүрхээ зориулж байж л тэмээг өсгөнө. Эдийн засгийн ашиг талаас харвал өөр мал өсгөх нь дээр. Учир нь нэг тэмээг нэг ямаатай харьцуулбал тэмээ жил өнжиж төллөдөг. Дөрвөн насандаа хээлтэж таван насандаа анхны төлөө өгдөг. Энэ талаас нь харвал өсөлт удаан. Харин нэг ямаа таван жилийн дотор 10 гаруй болж өсдөг. “Ихэр голдуу төрнө, ишиг нь хүртэл төллөнө” гэлцдэг дээ. Ямаа бол ингээд өсөөд байна, одоо цагт ноолуур нь ямар үнэтэй билээ гэдэгтэй тэмээг харьцуулбал ашиг орлого бага. Мөнгө хайсан хүн бол тэмээ маллаж чадахгүй ээ. Түүнчлэн залхуу хүн тэмээ маллаж чадахгүй. Малчин хүнийг хоёр нарны хооронд хөдөлмөрлөдөг гэдэг бол тэмээ үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал идшилнэ. Тэмээ гэдэг хүний тэвчээр, эр зоригийг сорьсон тэнгэрлэг сайхан амьтан байдаг юм даа. Тийм учраас би энэ малд сэтгэл зүрхээ өгч, тэмээ маллаж байгаа хүнийг хараад баярлаж, бахархдаг.

 

 

Төв газрынхан бол тэмээг говийн мал л гэж боддог. Энэ нутагт тэмээ маллахад идэш хоол нь хэр байдаг юм бол? Бас л малчин хүнээс онцгой арга ажиллагаа шаарддаг байх даа.

 

Манай энэ баруун, өндөр уулын бүст тэмээ маллахад яггүй. Энэ хатуу ширүүн уур амьсгалтай, тэмээнд зохицоогүй нутагт тэмээг зохицуулж маллана гэдэг их ажиллагаа, маш их ухаан шаардагддаг. Бидний хувьд энэ баруун нутгийг дөрвөн хошуу малтай болгочихгүй юмсан. Тэмээ гэдэг малыг энэ нутагт байлгах юмсан, өндөр уулын бүст дасгах, дасан зохицсон тэмээн сүрэг бий болгох юмсан гэж хичээж хөдөлмөрлөдөг. Тэмээнийхээ үүлдэр угсааг ч сайжруулах, ашиг шимийг нь ч нэмэгдүүлэх юмсан гэсэн ийм л бодолтойгоор тэмээндээ элэгтэй маллаад л байгаа юм. Сүүлийн жилүүдэд бэлчээр, байгалийн гарц муудаж байна. Энэ нь нэг талаар бүс нутагт малын даац хэтэрч, хөрс муудсанаас болж байгаа байх. Хөрсний дээр татдаг уур чийг, бороо хураа татаж чадахгүй өгөрч гандаж байна. Ийм учраас би тэмээг өсгөж маллая, бусад дөрвөн төрлийн малаа багасгая гэж боддог. Би яагаад тэмээг өсгөе гэж зорьдог вэ гэхээр тэмээ бол нэгэнтээ ховорож буй амьтан, өсөлт удаан. Хүний гар харсан энэ мал дуусахад амархан шүү дээ. Тийм учраас таван хошуу мал, тэр дундаа хоёр бөхт тэмээ дэлхийн хэмжээнд Монголд л бий. Ази тив, тэр дундаа Монгол тэмээтэйгээ үлдсэн байна гэдэг бидний аз шүү. Тэгэхээр энэ сайхан малаа таван хошуу малынхаа нэг хэвээр хадгалж үлдэх нь малчин бидний үүрэг гэж боддог. Хэзээ нэгэн цагт Монголын говиос динозаврын яс олдлоо гэдэг шиг, дээр үед Монголд тэмээ гэдэг мал байсан юм гэнэ лээ” гэдэг домог болгоод үлдээчихгүй хойч үедээ өвлүүлээд, тэд маань ч өсгөж үржүүлээд сайхан маллаад яваасай л гэж боддогтоо тэмээний төлөө чадлаараа л зүтгээд яваа юм.

 

Тэмээ хамгийн уян мал гэдэг. Тэмээний тухай олон уярам түүх ч байдаг. Ер нь тэмээ ямар зан араншинтай мал юм бэ?

 

Тийм ээ,  их уян амьтан. Тэмээтэй их эелдэг харьцахгүй бол болдоггүй. Ботгоо голсон ингэний зогдрыг илээд л байхад улам уяраад л, ботгоо үнэрлээд, нулимс нь бөмбөрөөд л ирнэ шүү дээ. За харин ширүүхэн дуугараад “Хаая хүүе” гэчихвэл гэдийчихнэ, ер нь гүргэр шүү. Нэг адармаа нь хөдөлбөл хэцүү, хэцүү. Адуу уургалахад хаая хүүе гээд хашгичихад чивчрээд зогсдог доо.  Тэмээ бол үгүй шүү, улам л гөжөөд алга болно. “Гэдгэр нь гэдгэр болсон ч, гэр болгоны гадна зогсдоггүй шүү” гэдэг үгтэй. Тиймээс энэ малыг их л аргадаж, аялж маллахгүй бол нэг дургүй нь хүрвэл шилгээчихээд л явчихаж мэднэ. Харин эвлээд л байвал эвэнд орчихдог, ийм том биетэй атлаа бас их уян зөөлөн сэтгэлтэй мал шүү.

 

Та хоёр 40 гаруй жил ханилж 11 сайхан хүүхэдтэй болжээ. Хүүхдүүдээс тань удмаа залгаад малаа маллаж яваа нь цөөнгүй юм байна. Ер нь залуу малчдадаа юуг өвлүүлж үлдээх юмсан, тэд биднээс үүнийг л илүү аваад үлдчихээсэй гэсэн бодол хүсэл хэр байна? Орчин үеийн залуу малчдын алдаа оноо, бас давуу тал нь?

 

 

Цаг үе, нийгэм өөрчлөгдөөд бидний багадаа мал маллаж байсан үеэс одоо цаг шал ондоо болжээ. Гэхдээ нийгэм өөрчлөгдлөө гээд Монгол хүн ёс заншлаа алдаж болохгүй. Тэр дундаа нүүдлийн мал аж ахуйтай, ийм өргөн дэлгэр нутагтаа тархай бутархай амьдардаг ард түмэн нүүдлийн мал аж ахуйгаа заавал хөгжүүлэх шаардлагатай гэж боддог. Сүүлийн үед “Суурин мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлнэ” гэсэн юм яригддаг болж. Энэ тал дээр жинхэнэ сургуулийг нь төгссөн, түүнийг эрхэлж чаддаг мэдлэгтэй чадвартай хүн бизнес болгож л ажиллахаас биш бид мэтийн нүүдлийн мал аж ахуй эрхлэх арга туршлагатай хүмүүс тийм амар хийж чадах юм биш санагддаг. Малчид бол ахуй соёл, өв уламжлалаа тээгээд бэлчээрийн мал аж ахуйдаа л түшиглэн амьдарч, энэ салбараа өөрсдийнхөө хэмжээнд хөгжүүлж, малынхаа ашиг шимийг нь нэмэгдүүлж аж амьдралаа залгуулаад явж л байна. Ер нь малчин хүн орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарах, дээр нь малаа хайрлаж хамгаалж, малтай зөв боловсон харьцаж байж малын хишиг буян гэдэг юм тогтдог. Малчны заяа гэдэг тэнгэртэй юм. Дээрээс хардаг эзэнтэй хүмүүс шүү бид. Нэг малтай буруу, эвгүй харьцаад ирвэл нөгөө малын хишиг буян, өөрийн чинь буян заяа холдчих вий. Бага хүүхдүүд минь энэ ухааныг бодож, “Хэдэн малын минь буян заяа намайг тэжээж тэтгэж байгаа шүү. Малынхаа буянд бид амь амьдрал, үр хүүхдийнхээ ирээдүйг бүтээж явна” гэж ухамсарлан малдаа, уул хангайдаа сүсэглэн залбирч бороо хураа гуйж, малаа ариулж, сэтэрлэн, сэтэртээ малаа сайн арчлах хэрэгтэй. Ингэж аргалж аялж байж малаа маллана аа бид. Бид малынхаа буянд л өдий хүрсэн ард түмэн. Малынхаа хишиг буянд залбирч, дээдэлж явах ёстой юм. Залуу хүүхдүүдэд хэлэхэд хүнс гаргаад идсэн ч цэвэр идээсэй. Эхлээд дотор, толгой шийрээ ид. Арьсанд нь дөрвөн шийрийг нь зүүгээд явуулаад баймааргүй байна. Энэ чинь нөгөө малынхаа хишгийг, буян заяагаа явуулчихаж байгаа юм биш биз гэдгийг бодох хэрэгтэй. Бүлхтэй мах иддэг шүдтэй байгаа дээрээ толгой, туруу шийрээ арчлаад идэцгээвэл өөрсдийн эрүүл мэндэд ч хэрэгтэй. Энэ зэргийн юмыг ч бодож явахад нь илүүдэхгүй болов уу.

 

 

Малчин хүн мянган мэргэжилтэй гэдэг. Малч ард түмний нутаг усаа сонгох, нүүдэл суудал хийх, цаг агаараа шинжих энэ өв хэр уламжлагдаж байгаа бол. Сүүлийн үед мал бэлчээрт эзэнгүй шахуу яваад, оройдоо мотоцикл техникээр хөөгөөд явж байх үзэгдэл ч харагдах л юм.

 

Тийм ээ, залуу малчид сүүлийн үед механикжих тал руугаа орлоо л доо. Таны хэлдгээр мотоциклоор хонио хариулж, малаа эргүүлж ч байх шиг. Нүүсэн суусан ч машинаар явж байх шиг. Мэдээж хадлан тариа хураах зэрэг хүний хөдөлмөр хөнгөвчлөх ахуйн тал дээр хэрэгтэй зүйл байлгүй л яахав. Айраг бүлэх, сүү машиндах зэрэгт механикжсан юм ашиглалгүй яахав. Үүнтэй зэрэгцээд уламжлалт мал аж ахуйн соёлоо яг гольдролоор нь аваад явах хэрэгтэй юм л даа. Манай нутагт малаа сайхан маллаж яваа залуус олон байна аа. Тэд маань мянган мэргэжлийг бүгдийг биш гэхэд ядаж талыг нь эзэмшсэн байгаа шүү. Тэгж байж байгаль дэлхийтэйгээ, мал амьтадтайгаа харьцаж өсгөж үржүүлээд амжилтанд хүрч байгаа  юм.

       

 

Малчин хүн хэзээнээсээ байгалийг шинжилж сурсан байдаг. Өнөөдөр нар ингэж жаргалаа, маргааш тэгж мандах нь. Хэд хоногоос тэнгэр муудаж магадгүй гэдгийг ер нь л мэднэ шүү. Од мичдийн тохиолго, сарын шинэ, хуучин улирал гээд олон зүйлсийг амьдралынхаа явцад сурч мэдсэн байдаг. Жишээ нь, манай үүгээр намраас хойш “За, энэ өвөл бас л хатуухан өвөл болох нь байна шүү, хүйтэн болох нь” гэлцэж, бүгд л мэдэж байсан. Энэ бол байгалиа шинжих малч удмын ухаан юм. Тэгж таньж мэдэж, шинжиж байж л бид мал аж ахуйгаа авч явна шүү дээ. Цаг агаар, нутаг орон, өвс ургамлаа шинжих, ямаанд ямар өвс тохиромжтой, хонинд, тэмээнд ямар өвс ургамал тохиромжтой байна гэдгийг хөдөөнийхөн сайн мэднэ. Тэмээнд тохиромжтой нутагт тэмээг, сарлагт тохиромжтой ууланд сарлагаа нутаглуулах жишээтэй. Ингэж л байгаль дэлхийн гарц, цаг уурын нөхцөлтэйгөө зохицож амьдарцгаадаг хүмүүс дээ.

 

Та бол Монгол Улсын гавьяат малчин. Танайх өвөлд хоёр газар амьдардаг юм байна. Малынхаа аяыг дагаад айл хоёр тасраад явах хэцүү биз?

 

Тэгэлгүй яахав ээ. Хэдэн малаа гэхийн эрхэнд аргагүй ингээд л явцгаадаг. Түүнээс биш нэг дулаалсан гэртээ байх сайхан л байлгүй яахав. Отрын гэрт хоноход шөнөжин хаяанаасаа салхи сийгнэ. Энэ мэтээс эхлээд л бэрхшээл байна, байна. Залуухан байхад ганцаараа өвөлжин ууланд хонио хариулаад л өвөлждөг байсан. Тэгэхэд залуу насны аагаар нэг их төвөгшөөдөггүй байж. Одоо ч аргагүй нас дагаад, өглөө босч гал түлэх ч хэцүү болдог юм байна. Тэглээ гээд хэдэн малаасаа уйдахгүй. Малынхаа буянаар энэ алдар цолонд хүрч, хэдэн хүүхдийнхээ амьдралыг тэгшитгэж өгсөн хүн амьд байгаад, өөрөө хөдөлж байгаа цагт бол хэдэн малаа өсгөхийн төлөө зүтгэнэ дээ. Зарим хүн биднийг “Энэ хүйтэн нойтонд ингэж хоёр талд явахаар төв суурин бараадаад, биеэ амраахгүй юу” гэдэг л юм. Биеийн амрыг бодвол тэр хүмүүсийн хэлдэг зөв л дөө. Гэхдээ бид нэгэнтээ олон түмнийхээ итгэлийг хүлээж, ард түмэн надад найдвар тавьж энэ өндөр шагналд тодорхойлон, төр засаг үнэлчихээд байхад гавьяатын тэмдэг зүүчихсэн малчин аймгийн төвд хэвтээд байвал утгагүй биз дээ. Төрийн хайр халамжийн хариуг бас зохих ёсоор барих хэрэгтэй гэж боддог юм. Энэ тэмээгээ боломжийн хэмжээнд өсгөөд хэд гурван айлд дэм тус болоод, хэдэн хүнийг мал ахуйтай болоход нь туслаад явна гэсэн л бодолтой байдаг. Түүнээс биш энэ олон малыг бид идээд дуусахгүй шүү дээ. Тиймээс залуу малчиддаа заримд нь дэм, заримд нь урам өгье гэж бодож явна аа.

 

Ажаад байх нь ээ сүүлийн үед мянгат малчин, улсын сайн малчид туслах малчидтай байх болжээ. Та хэдэн малчинд мал салгаж өгөв?

 

Бид одоо бол нөгөө дөрвөн төрөл малаа жаахан багасгаад ганц тэмээгээ дагнаж байгаа учраас туслах малчингүй байна. Өмнө нь 2000 гаруй малтай байхад малчидтай байсан. Тэднийгээ ч малжуулсан. Хүүхдүүддээ дор хаяж нэг өрхөд нь 300 мал, малчин болсон хүүхдүүддээ бас нэлээд тооны өмч салгаж өгсөн дөө.

 

 

Төр малчдаа үнэлээд сайхан шагнал цол олгодог оо. Түүнээс гадна малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн асуудлыг арай онцгой авч үзэх шаардлагатай санагддаг. Таны хань гэхэд л мал маллах нөр их хөдөлмөрийн хажуугаар тэр олон хүүхдийг төрүүлж өсгөн, сургаж хүмүүжүүлэхэд нэлээд ачаа үүрсэн дээ. Одоо цагт малчин эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нийгмийн бусад асуудалд төрийн зүгээс анхаармаар зүйл танд ажиглагддаг уу?

 

Зөв л дөө. Малчин эмэгтэйчүүдийг илүүтэй анхаарах цаг болсон. Жишээ нь би Монгол Улсын гавьяат малчин боллоо гэхэд тэр ажлын маань 60-70 хувийг эмэгтэй хүн, хань минь үүрсэн байж магадгүй шүү. Тэгэхэд малчин эмэгтэйчүүдийн сонсох юм бага, зүүх тэмдэг ховор юм уу даа. Үүнийг төр засаг харж анзаарч “Улсын аварга малчин” цолыг эхнэр, нөхөр хоёрт хоёуланд нь өгдөг болоод байснаа хоёр жилийн дараа эргээд больчих шиг болсон. Ер нь малчдын аж амьдралын гол ажлыг эмэгтэйчүүд нугалдаг юм шүү дээ.  Үр хүүхдүүдээ өсгөх, сааль сүү боловсруулах гээд хамгийн их цаг зарсан нарийн ширийн бүхнийг эмэгтэйчүүд маань хийж гүйцэтгэдэг. Эрчүүд гэр бүлээ мал ахуйгаа ерөнхийд нь хараад зохицуулаад, чиглүүдээд, мэдээж хатуу хөтүүгээ болгоод явдаг л даа. Таны хэлснээр малчин эмэгтэйчүүдийн аж байдал, хөдөлмөрийг харж үнэлэх, тусгай ямар бодлого байж болохыг анхаарч ярих нь зөв шүү. Нэг жишээ хэлэхэд дээр үед хангал тэмээ сургасан эрчүүдэд “Спортын мастер” цол олгож байсан. Тэгвэл ингийг саалинд сургасан эмэгтэйчүүдэд тэр цолыг олгоход огт буруудахгүй шүү дээ. Ингэ саалинд сургах гэдэг маш их хөдөлмөр, арга ухаан, эв дүй шаарддаг. Ингэ ботгоо голвол эмэгтэйчүүд л очиж хөөсөлнө. Эмэгтэй хүний гараар илж байж л ингэ тайвширдаг.

 

Нэг ингэнээс хэр их сааль авдаг вэ?

 

Манайх зун намартаа 40-өөд ингэ саадаг. Нэг ингэнээс 400-500 грамм сүү гардаг. Өөрсдөө мөн, ирсэн зочин гийчид уугаад, зарж борлуулж чадвал сум явах бензиний мөнгө болгох төдий.

 

Дээр үед нэгдэл нийгмийн сааль сүү боловсруулах фермүүд олон байлаа. Тэр ч утгаараа аварга саальчид олноор төрдөг байж дээ.

 

Тэр үед улс бодлогоор нэгдэл, нийгэм байгуулж, нэгдсэн байдлаар орлогоо төвлөрүүлж ашгаа олж байсан. Харин орчин үед мал хувьд очсоноос хойш мал маллах ажиллагааны хариуцлага суларсан л даа. Жишээлбэл манайх 100 хоньтой байлаа гэхэд хамгийн багадаа 98 хурга авах албан даалгавартай байлаа. Одоо бол нэг хурга үхлээ гээд ял авах биш гээд тайвширсан янзтай. Энэ байдал сааль сүү боловсруулах дээр ч адил. Сүүний норм, төлөвлөгөөт эдийн засаг гэж байх биш. Уг нь ашиг орлогоо бодвол бид тэр маягаараа ажиллаад, дээр үеийн нэгдлийн олж байсан ашгийг бид олох боломжтой л юм.

 

Ярилцсанд баярлалаа.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.