МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

Дуурийн дуучин Э.Анхбаяр: ДЭЛХИЙН ДУУРИЙН УРЛАГТ МОНГОЛЫГ ХАРАХ ӨНЦӨГ НААШАА ЭРГЭСЭН

 

Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан оны өмнөхөн болсон билээ. Уг уралдаанд эх орныхоо нэрийг гаргаж, дуурь, романс төрөлд тэргүүн байр эзэлсэн дуурийн дуучин Э.Анхбаярыг энэ удаагийн “Манай зочин” буландаа урьж, түүний амьдрал, уран бүтээлийн ертөнцтэй танилцлаа. Тэрээр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа аж.

 

Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Дуурийн дуулаачдын олон улсын тэмцээнээс хос алтан медальтай эх орондоо ирсэн. Монголынхоо нэрийг гаргахын сацуу Монгол дуугаа дэлхийн тайзнаа уянгалуулсан таниар бахархахгүй байхын аргагүй. Шагнал авах тэр үеийн мэдрэмжийг өнөөдөр эргэн санавал?

 

Дуурийн дуучин гэх мэргэжлийг эзэмшээд олон тэмцээнд оролцлоо. Энэ хугацаанд дэлхийн аварга буюу “Б” зэрэглэлийн тэмцээнээс хараахан тэргүүн байрын шагнал аваагүй байсан. Харин оны өмнөхөн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд оролцож, романс болон дуурийн төрөлд нь нэгдүгээр байрт шалгарч эх орондоо хос алтан медаль авчирсандаа баяртай байна. Романс, дуурийн төрөлд зэрэг тэргүүлсэн анхны дуучин болсон.

 

Дуурь, романс төрлийн ялгааг тайлбарлаж өгнө үү? 

 

Дуурь нь жүжиглэлт, дуулалт, бүжигтэй, олон цаг үргэлжлэх хөгжмийн нийлмэл цогц бүтээл юм. Харин романс гэдэг нь шүлгэнд зориулж бичсэн хөгжим бөгөөд нэг романс  5-7 минут л үргэлжилнэ. Монголын шилдэг романсаас дурдвал “Чиний минь нулимс”, “Тал минь”, “Отгонтэнгэр” гэх мэт мундаг романсууд бий.

 

Дуурийн “Б” зэрэглэлийн олон улсын уралдаанд түрүүлчихлээ, одоо “А” зэрэглэлийнхэд нь оролцох төлөвлөгөөтэй явна уу?

 

Тийм, мэдээж олон улсад Монгол дуучин гэдэг нэрийг гаргахын тулд энэ мэргэжлийг эзэмшсэн. Юу сурсан, мэдсэнээ дэлхийд харуулахын тулд бага багаар шат ахиж, ухрахгүй, нэг газраа зогсолгүй зүтгэж л явна. Миний хувьд шууд томоохон тэмцээнүүдэд ороод байхыг боддоггүй. Эхлээд өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорсныхоо дараа тэмцээнд оролцохыг зорьдог. “А” зэрэглэлд өрсөлдөхөд шалгуур маш өндөр. Дэлхийн өнцөг булан бүрээс 5000 орчим бичлэг очно. Тэдгээр бичлэгээс шилдэг гэсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 дуучин л сонгогдож хоорондоо өрсөлддөг маш том уралдаан юм.

 

Та “Б” зэрэглэлийн уралдаанд тэргүүлэхдээ “Монголын тал нутаг” дууг дуулсан гэсэн. Дэлхийн тайзнаа Монгол дуугаа төрөлх хэлээрээ дуулахад омогших сэтгэгдэл төрөх үү. Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ. Тэд Монгол хэл мэдэхгүй шүү дээ.

 

Хөгжмийн хэл гэж агуу зүйл байдаг. Хөгжим сонсож байгаа хүмүүс үгэнд ач холбогдол өгөхгүй. Тухайн тэмцээний шалгуурт заавал өөрийн орны нэг дуу дуулах ёстой байсан. Тиймээс би Шарав багшийн “Монголын тал нутаг” хэмээх гайхалтай бүтээлийг сонгож дуулсан. Монголын өргөн уудам тал нутгийг дүрсэлсэн тэр аялгуу бүх хүнд таалагдах нь тодорхой, таалагдсаар ч ирсэн. Монголын дуурийн дуучид олон тэмцээнд Монгол бүтээлээ дуулж, байр эзэлж байсан.

 

Таны хувьд “Universe Best Songs” тэмцээнд оролцож байсан. Тэр үеэс таны дуучин болох эхлэл тавигдсан уу?

 

Би хүүхэд байхаасаа л дуулдаг байсан. Хажуу цэцэрлэг рүү тоглолтоор явдаг байлаа. Сургуулийн найрал дуунд гоцлож дуулна. Мөн “Улаан бүч” чуулгын шалгалтад тэнцээд гоцлол дуучин нь болж байсан. Гэхдээ СУИС-ийн шалгалтад тэнцээгүй. СУИС-ийн үүдэнд зогсож байтал өвөө минь МУАЖ Б.Жавзандулам багшийн маань сургуулийн талаар хэлж билээ. Би хувь тохиолоор СУИС-иас хасагдаж, багштайгаа учирсан болов уу гэж бэлэгшээдэг. Хэрэв СУИС-д орсон бол ямар ч яваа юм билээ мэдэхгүй шүү дээ. Ямартай ч өнөөдрийн хэмжээнд хүртэлх замыг минь засахад хамгийн их нөлөөлсөн багштай минь уулзуулсан тэр өдрийг үргэлж билэгшээж дурсаж явдаг.

       

“Universe Best Songs” тэмцээнд оролцоход  би 2-р курсийн оюутан байлаа. Манай багш биднийг элдэв шоунд оролцуулах дургүй, сонгодог урлагаараа явахыг зөвлөдөг байсан л даа. Харин би нууцаар тэр тэмцээнд орчихсон юм. Тэмцээний сүүлийн шатанд шалгартал  орон даяар гарч эхэлсэн. Тэгээд л багшдаа баригдаж загнуулаад шоунаас гарч билээ. Дөнгөж 19 настай, хоолой нь ч тогтоогүй, найдвартай ганц шавиа хайрласан нь тэр байх.

       

Тухайн үед Л.Линховойны, М.Глинкийн уралдаан их хол санагдаж, зүгээр л оролцож үзэхийг хүсдэг байлаа. Харин мөрөөдлийн минь нэг хэсэг биелж “Universe Best Songs” тэмцээний дараа Л.Линховойны 10 дахь удаагийн уралдаанаас гранпри шагнал авсан. Дараа нь М.Глинкийн уралдаанд оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Тэндээс урам авч, “Илүү хичээвэл эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа зарлуулж чадах юм байна” гэж ойлгон эргэж буцалтгүй шийдэж, өнөөдрийг хүртэл хичээсээр явна.

 

Сүүлийн жилүүдэд дуурийн дуучид телевизийн шоунд орох нь ихэссэн байна. Энэ нь зөв үү, эсхүл буруу юу?

 

Дуурийн дуучид элдэв шоунд орох нь надад таалагддаггүй. Мэргэжлээрээ төгсөөд, мэргэжлийн дуурийн дуучин гэсэн нэрийг авсан ч тэр хүмүүс “болоогүй” байдаг. Аль аль талаасаа дутуу, түүхий байдаг. Бидний бүтээх гээд зүтгэж яваа зүйлд хажуугаас нь сэв суулгаад байгаа юм. Мэргэжлийн сургуулийг нь төгсчихсөн хүн элдэв шоунд орохын оронд гадагшаа мэргэжлийн тэмцээнд явж оролцох хэрэгтэй. Гадаадын тэмцээнд оролцож, өөрийнхөө хэм хэмжээг мэдэрсний дараа тухайн шоунд орох уу, үгүй юу гэдгийг өөр нүдээр хардаг болчихно. Мэдээж хэн, юунд оролцох нь нээлттэй, ардчилсан нийгэм. Гэхдээ юманд бодолтой хандах нь чухал санагддаг болсон. Дуурийн урлагт, энэ салбарт насаараа ажиллаж, багаас нь эхлээд гоцлол дуучин болсон хүн байхад зүгээр нэг шоунд ороод олонд танигдах гэсэн бодолтой нөхдүүд олширсон. Тэд насаараа ажилласан хүний хөдөлмөрийг унагааж байна. Тиймээс дараа дараагийн дуурийн дуучид үүн дээр анхаараасай, эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг ойлгоосой гэсэндээ үүнийг хэлчихлээ.

 

Таныг СУИС-д тэнцэлгүй гарч ирэхэд аав тань “Урлаг тоодоггүй юм бол засварчин болгоно” гээд аваад явсан гэдэг.

 

Тийм, аав минь “Манай удамд дуучин байхгүй, чиний дуучин болно гэж юу байдаг юм” гэдэг байсан. Өөрөө машин засдаг хүн байсан болохоор намайг тэр чиглэлээр явуулахыг боддог. Харин би дуучин болох дуртай, дуучин болгохгүй гэхээр нь орой орондоо ороод “Заавал дуучин болно” гээд уйлдаг байлаа. Хожим аав минь “Би чамайг дуучин болгоогүй бол...” гэж ярьдаг байсан даа. /инээв/ Эмээгийн талд Төмөр гэж мундаг дуучин байсан юм билээ. Урлагаар хоолоо олж идэхэд хэцүү, авъяас их шаардана. Нэлээд дээгүүр л явахгүй бол өнөө маргаашаа аргацааж амьдарч байгаа хүмүүс олон байна. 20 гаруй жил үргэлжилсэн нийгэм, төр засгийн буруу тогтолцооны үр дүнд иргэд ингэж амьдарч байна. “Социалист нийгмийн үед Монголын алдартай дуучин Уртнасан, Пүрэвдорж нар сайдын цалин авч, орон сууцаар хангагддаг байлаа. Ардчилал гарснаар бүх зүйл өөрчлөгдөж, урлагийг хаясан. Тэр үед бараг цалин тавьдаггүй байхад бид урлагийг хаяагүй юм шүү. Гэтэл та нар урлагаа орхих гэлээ” гэж багш минь зэмлэж билээ. Өнөөдөр нэг үеэ бодвол сайхан болж, мундаг, чадвартай хүмүүс урлагийн салбарт гарч ирж байна. Тэднийг урлагт бага ч гэсэн юм хийгээсэй гэж найдаж, горьддог юм. Монгол Улс нэг өндийгөөд ирвэл сайхан заяатай ард түмэн шүү дээ.

 

Н.А.Римский-Корсаковын нэрэмжит тэмцээнд түрүүлдэг өдөр аавын тань бурхан болсон өдөр байсан гэж сонссон. Аав нь бурхны орноос харж, ерөөжээ.

 

Тийм ээ, би мэдээгүй байсан л даа. Эхнэр маань “Аавын өнгөрсөн өдөр юм байна. Миний хайр аавыгаа бодоод сайн дуулаарай” гэж хэлсэн. Монголчууд чинь сүсэгтэй хүмүүс шүү дээ. Аав  минь дээрээс харж байгаа гэж бодон “Ааваа хүү нь энд дуулах гээд ирсэн байна. Хүүгээ хараарай” гээд дуулсан. Аав минь ч харсан байх, нутгийн минь уул ус ч түшсэн байх. Мөн багшийн минь тусламж, зөвлөгөө ч нөлөөлсөн. Хүний амьдралд энерги, таталцлын хууль нөлөөлдөг шиг ард минь дэмжиж байсан ах дүү, найз нөхөд, ард түмний минь энерги нөлөөлсөн болов уу гэж боддог. Гэхдээ бас уралдаан гэдэг аз байдаг юм. Чи хэдий гоё хоолойтой, сайхан дуулдаг байлаа ч тэр өдөр хоолой чинь ямар байхыг хэн ч мэдэхгүй. Өнөөдөр би гоё дуулж байхад маргааш өөр байна. Морь уралдахад тэнгэр хардаг шиг аливаа уралдаанд аз соригддог шүү.

 

Тэмцээнд орохын өглөө хоолойгоо шалгадаг байх, тийм үү?

 

Өглөө битгий хэл бараг шөнө унтаж байхдаа л шалгана./инээв/ Ярихад л хоолой сайн, муу байгаа нь мэдэгддэг. Ганц зэвсгээ хайрлаж байх хэрэгтэй. Гэхдээ хэт хайрлаж бөөцийлөөд байхаар өвдөөд байдаг юм. Би их эмзэг, амархан өвддөг. Энэ нь сэтгэл санаатай ч холбоотой байж магадгүй. Манай багш хүртэл “чи жаахан унжгар, сул шүү” гэдэг. Гэхдээ өмнөхөө бодвол гайгүй болчхоод байгаа юм аа.

 

Та Австрийн дуурьд ажилладаг гэсэн Монголд ямар байгууллагад харьяалагддаг вэ?

 

Тийм, би Австрийн “Опера бург гарс” дуурийн театрт гэрээтэй дуулдаг. Дөнгөж сая Филармонийн удирдлагуудтай уулзаж, хамтарч ажиллахаар боллоо. Өмнө нь дуурьд таван жил ажилласан, ачаалал ихтэй учраас гадагш тэмцээнд явахад зав бага байдаг. Мөн олон улсын тэмцээнд оролцоход Монголд хаана ажилладаг вэ гэж их асуудаг. Тиймээс  Монголдоо харьяа байгууллагатай байя гэж бодоод филармонийг сонгосон. Түүнчлэн саяхан гэр бүл зохиосон, хүүхэд бага байгаа болохоор тэдэндээ анхаарах шаардлагатай байна. Дуурийн карьер 35 наснаас эхэлдэг учраас тэр болтол эндээ сурч боловсрон, ганц нэг уралдаанд оролцож байгаад Европыг зорих бодолтой байгаа.

 

Саяхан гэр бүл зохиосон гэлээ. Гэр бүлээ танилцуулна уу? Мөн эхнэртэйгээ танилцсан дурсамжаа эргэн санавал ...

 

Заяаны хань зам дээр гэдэг шиг эхнэртэйгээ танилцаад маш хурдан нэг гэрт орсон. Удаан үерхээгүй, бүх зүйл маш хурдан болж өрнөсөн./инээв/ Манай эхнэр анагаахын чиглэлээр суралцдаг, чөлөө аваад гэртээ хүүхдээ харангаа хоёр дахь хүүхдээ хүлээж байна.

 

Эрэгтэй хүн харж дурладаг, эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг шиг эхнэрийнхээ юунд анх татагдаж, насан туршдаа ханилах ханиа гэж сонгосон бэ. Анхны харцаар дурласан уу?

 

Мэдэхгүй, ханьтайгаа анх уулзахад л хуучны таньдаг, уулздаг, олон жил мэддэг байсан хүн шиг илэн далангүй нээлттэй байсан. Цаанаасаа учрах ёстой хүн гэж өөр л юм билээ.

 

Ганц бие байсан Анхбаяр өнөөдөр гэр бүлтэй болчихлоо. Эрэгтэй хүн гэр бүлтэй болоод ялангуяа үр хүүхэдтэй болохоор үүрэг, хариуцлага нь нэмэгддэг. Гэтэл урлагийн хүмүүст гэр бүлдээ зарцуулах цаг бага байдаг мэт санагддаг л даа. Хүүхдээ яаж хүмүүжүүлэхийг боддог вэ?

 

Хүүхдийн бага насны хүмүүжил хамгийн чухал гэж боддог. Тиймээс ч би хүүхдийнхээ хүмүүжилд одооноос анхаарч байгаа. Гэхдээ айхавтар зааж зөвлөх нь хаашаа юм. Алдаж онодог л хорвоо, хүүхэд л юм хойно алдаа гаргана. Хүүхэд аав ээжийгээ харж даган дууриана. Одоогоор надад хүүхдэдээ зааж зөвлөөд байх мэргэн үг хэллэг байхгүй. Харин эцгийнх нь нэр үлдэх хорвоо, Анхбаярын гэж овоглох учраас хүүхдүүддээ бүтэн нэр үлдээхийг боддог. Тиймээс өөрөө аль болохоор зөв, сайхан явахыг хичээдэг ч бас тэр бүр санаснаар болохгүй юм. 100 хувь төгс төгөлдөр хүн гэж байдаггүйтэй адил ядаж дөхүүлэхийг л хичээдэг дээ. Тэрнээс эд хөрөнгө, эрх мэдлийг хүн өөрөө чадвартай байвал олж авч чадна.

 

Олон улсад дуулж, гадна дотнын олон хүнтэй уулзаж, танилцдаг хүний хувьд Монгол эмэгтэйчүүдээ хэрхэн үнэлдэг вэ? Өнөөдрийн нийгэмд өрх толгойлсон ээжүүд олширч байна. Эмэгтэйчүүд нийгэмд сайн, муу янз янзаар л яригддаг.

 

Би ээж, эхнэр, эмээгээ л мэдэхээс цаашгүй. Гэхдээ ажлын журмаар уулзсан эмэгтэйчүүдийг харахад Монголын эмэгтэйчүүд нэг үеэ бодоход нийгмийн асуудалд түлхүү оролцдог болсон байна. Мундаг, эрэгтэй хүнээс ч илүү эмэгтэйчүүд аль ч салбарт байна. Зөв менежмент, зохицуулалттай эмэгтэйчүүд олон байгаагийн нэг жишээ нь хүмүүсийн мэддэгээр “Серж” сангийн Баярцэцэг буюу “Милая” рестораны захирал эмэгтэй юм. Энэ эмэгтэй биднийг олон улсын тэмцээнд яваагүй байхад сангийнхаа хүрээнд дэмжиж тусалсан. Дэмжихдээ бусад шиг байр, орон сууцаар хангах бус боловсролоор дэмждэг. Биднийг Италид сургана, Италиас багш авчирч сургах талаар бүрэн дэмждэг. Энэ мундаг эмэгтэйтэй ойр танилцаж, эгч дүүс болж явахдаа амьдралд хандаж буй хандлагыг нь үнэхээр үнэлсэн. Жижиг гэлтгүй бүх зүйл дээр өөрөө оролцож, хянаж шалгадаг. Энэ мэт мундаг хүмүүсийн хажууд бас дутагдалтай хүмүүс ч байна. Өнөөгийн нийгэм хазгайдуу байгаа болохоор тэрийг дагаад өнгө мөнгөнд хазайх хүмүүс ч байна, гэхдээ харьцангуй цөөхөн гэж найддаг.

 

Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байна. Анхбаяр гэж хүнийг өдий зэрэгт өсгөж, хүмүүжүүлсэн ээж нь ямар хүн байдаг бол гэж уншигчид маань сонирхож байгаа байх.

 

Миний ээж дуу цөөнтэй, надтай адил дотогшоо хүн байдаг. Насаараа эмнэлгийн байгууллагад ажилласан, дөнгөж 50 гарч яваа залуухан эмэгтэй бий. Хүн хамгийн хайртай хүмүүстээ хайртай ч гэж хэлдэггүй мөртлөө уур бухимдлаа гаргадаг юм билээ. Би ч бас ээжийгээ тэгж гомдоож байсан байх. Тиймээс “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлээр дамжуулж “Хүү нь тандаа хайртай шүү” гэж хэлье. Хүн заавал бурхан шүтэх албагүй, өглөө гарахдаа ээждээ үнсүүлээд, ээжийгээ бодоод гарахад ажил үйлс аяндаа бүтнэ. Тэгэхээр эх, ээж хүн гэдэг хамгийн ариун, сайхан, агуу нь байдаг. Би ээжийгээ айхавтар зовоосон нь бага байх гэж боддог ч “Уучлаарай, хайртай шүү” гэдэг үгийг яг одоо хэлмээр байна. Намайг ээжийгээ дуурайгаад үгэнд оромтгой, даруухан хүүхэд байсан гэлцдэг. Харин аав минь хөдөлгөөнтэй хүн байсан. Одоо миний хүү дөнгөж ой гарантай мөртлөө аавыг минь дуурайсан их хөдөлгөөнтэй санагддаг.  

 

Хүн гэдэг өнгөрснөөсөө сургамж авч ирээдүйгээ мөрөөдөж, тэмүүлж амьдардаг. Түүнтэй адил 10 жилийн өмнөх Анхбаярыг өнөөдрийн Анхбаяртай харьцуулбал, мөрөөдөлдөө хүрсэн үү?

 

10 жилийн өмнөх оюутан Анхбаярын мөрөөдөл бараг биелсэн. Тэр үед би дуурийн театрын гоцлол дуучин болохыг мөрөөдөж байсан, биелсэн. Гадаадын тайзан дээр дуулж үзэхийг хүссэн, дуулсан. Гэхдээ хүний мөрөөдөл хязгааргүй, бага багаар мөрөөдлөө биелүүлж л байна. 2009 оны Анхбаярыг одоогийн Анхбаяртай харьцуулахад нэг алхмын цаадахыг хардаг болсон. Тэр үед дөнгөж 20 настай хүүхэд юу бодох вэ дээ. Бас аав минь байсан. Хүн аав нь байхгүй болохоор л их юм боддог юм билээ. Ардаа нэг ханатай, унахад түших хүнтэй учраас яваад л байдаг юм. Аавыгаа бурхан болсноос хойш ээж, эхнэр, дүү гээд бүгдийг нь авч явах үүрэг надад ирсэн. Тэгэхээр сайн л бодож, сэтгэж хөдлөх шаардлагатай. Энэ нийгэмд залуу хүн шууд гарч ирэхэд хэцүү. Энэ бүхэнд хамгийн их тус дэм болдог зүйл нь урлаг. Урлагийн буянд танилын хүрээ өргөжиж, ард түмнийхээ буянд сайхан л амьдарч байна. Танилтай бол талын чинээ гэдэг дээ.

 

Монгол залуус дэлхийн дуурийн урлагт хүч түрэн орж байна. Ялангуяа гадаадын томоохон тэмцээнд тэргүүлсээр Дэлхийн том том театр, үзэгчид Монголчуудыг хэрхэн хүлээж авч байна вэ?

 

2010 оноос хойш Монголын дуучид гадаадын уралдаанд оролцож эхэлсэн. Гэхдээ яг гадагшаа дуулдаг болсон нь хоёр гурван жилийн өмнөөс. Энэ бол дөнгөж эхлэл. Өмнө нь социалист нийгмийн үед шууд улсын бодлогоор гадагш тэмцээнд явдаг байсан бол бид өөрсдийнхөө бор зүрхээр явж байгаа. Дэлхийд Монголыг харах өнцөг наашаа  эргэсэн. Ялангуяа сонгодог урлаг, дуурийн урлагт Монгол улсыг үнэлэх үнэлэмж өндөрт гарсан. Яг ийм нөхцөл байдалд нь багахан дэмжлэг өгчихвөл манай улсын аль ч салбар дэлхийд гарах нөхцөл нь бүрдчихсэн байна.

 

Ярилцлагын төгсгөлд залуу гэр бүлүүдэд хандаад эерэг уриалга хэлээч. Мөн нууц биш бол ойрын таван жилийн төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцаж болох уу?

 

Миний хувьд дөнгөж амьдрал зохиогоод явж байна. Зарим залуу гэр бүлийг ажиглахад дэврүүн, сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болоод байгаа мэт санагддаг. Амьдрал төлөвлөхийн тулд ул суурьтай бодохгүй бол болдоггүй юм байна. Сэтгэлийн хөөрлөөр хоёулаа болгоно бүтээнэ гээд болгосон хүмүүс ч байна. Гэтэл Монголд гэр бүл салалт их. Түүний үр дагаврыг хүүхдүүд амсаж, хохирч үлдэж байна. Хүн дөнгөж 20 гаран насандаа юм боддоггүй. Тиймээс тэр насандаа заавал гэр бүл зохиох гээд хэрэггүй л байх. Гэхдээ бүрэн төлөвшчихсөн хүмүүс ч байдаг. Хүн хүн өөр л дөө. Угаасаа хүн 30 дөхөөд ирэхээр өөрийн эрхгүй аливааг ул суурьтай боддог болчихдог юм билээ. Гэр бүлээ хамгаалах, хайрлах  сэтгэл зүйн дархлаа тогтсоны дараа амьдрал зохиовол тогтвортой, бат бөх гэр бүл олон болох болов уу гэж боддог. Төлөвлөж, зорьсон ажил их бий. Үр хүүхдээ томроод цэцэрлэгт орохоор нь Европт нэг хэсэгтээ суурьших төлөвлөгөөтэй байгаа. Итали дахь магистрын сургуулиа төгсөөд тэндээ хэдэн жил ажиллана. Өөрийгөө илүү их хөгжүүлж, сурч боловсорч, эх орондоо юу хэрэгтэй байгааг судалж мэдсэний дараа Монгол Улсынхаа төлөө өөрийн чадах хэмжээгээр хувь нэмрээ оруулна. Хүн нутгаасаа хол байхаар илүү их зүйлийг ойлгож, ухаардаг. Монгол Улс, Монгол хүн гэдэг нэрийг гадаад улсад авч явна гэдэг асар том үүрэг хариуцлага байдаг юм билээ. Хэн ч намайг Анхбаяр гэж харахгүй, Монгол залуу гэж л харна. Тиймээс тэр үүрэг хариуцлагыг нэр төртэй үүрч явахын тулд би маш сайн бэлтгэгдэх хэрэгтэй байна.

 

Ярилцсанд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээг.

Л.Булганчимэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.