МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

Алсрах тусам тодордог хол өндрийн оргил

2019 оны 08 сарын 21

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

 

Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхт 95 жилийн ойгоо тохиолдуулан үеийн үед тус байгууллагыг удирдан чиглүүлж, тухайн цаг үедээ өөрийн өнгө төрх, үйл хэргээр охид эмэгтэйчүүддээ үлгэрлэн, нийгмийн тэргүүн эгнээнд дарцаглан явсан дарга нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн цуврал нийтлэл гаргаж эхэлсэн. Энэ удаа тус байгууллагыг нийт 25 жил удирдсан, гурав дахь дарга Сономын Удвалын гэгээн дурсгалд зориулан энэхүү тэмдэглэлээ эмхтгэлээ.

 

Энэ эрхэм хүмүүний суу билэг, яруу алдар 20-р зуунд Монголын ард түмэнд үнэ хүндтэйгээр мөнхөрч, энэ цагийн бидний балчир насны дурсамжинд домог шиг тод дүр болон үлдсэн байна. Эрхэмсэг ахайтан С.Удвалын амьдрал тэмцэл, хичээл зүтгэл, боловсрол мэдлэг, үлгэрлэл энэ цагт хэн хүний хүрч үл чадам, алсрах тусам тодордог хол өндрийн оргил шиг тэртээд сүндэрлэнэ.

 

“Уулын оргил холдох тусам тодордог” хэмээх үгийг онцлон хэлсэн хүн бол соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч С.Оюун гуай юм. Тэрээр “1990-ээд оны ардчилал шинэчлэлийн давлагаат он жилд Улс төрийн товчоо, АИХ-ын тэргүүлэгчдийг засгийн эрхээс буулган “явгалсан”, шинэ үеийнхний эвгүй авир, ойворгон зан алдаа байсан. Ирээдүй хойч маань нэг л өдөр үүнийг ойлгож, ухаарах үе ирнэ” хэмээн итгэдэг байснаа ярьж, их зохиолч, ухаалаг удирдагч, Монгол сэхээтэн Удвал ахайтан бол “Алсран холдох тусам тодоос тод харагддаг, өндөр уулын оргил. Түүний энд хүрэх удирдагч ойрын үед дахин төрөх нь юу л бол” хэмээгээд энэ эрхэм хүний ажил амьдралын түүхийг шүүх эрх хэнд ч байхгүй” гэдэг утгыг сануулан байж өгүүлсэн юм.

 

 

Олон ном хэвлэлд Сономын Удвал даргын бага насны амьдрал, намтар түүхийг тодорхой өгүүлсэн байх тул энэ удаад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүн, дэлхийн дайдад Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын нэр төр, эмэгтэй удирдагчийн нарийн нандин ухааныг бахархалтайгаар харуулж явсан он цагийн хэлхээс рүү уншигч таныг хөтлөхийг хүсч байна.

 

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн эрхлэгчээр 16 жил ажилласан Т.Должин гуайн дурсамжинд “Янжмаа даргыг таалал төгссөний /1962 оны 1-р сарын 1/ дараа С.Удвал гуай Монголын эмэгтэйчүүдийн хорооны даргаар сонгогдон, энэ байгууллагыг удирдах үүргийг нам төрөөс асар их итгэл өгч түүнд хариуцуулсан. Тэрээр ажлаа хүлээж аваад Эмэгтэйчүүдийн төв зөвлөлийн тэргүүлэгчдийг хуралдуулж “Их жанжин Сүхбаатарын гэргий Янжмаа гуай хоцрогдсон Монгол оронд эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулж, эмэгтэйчүүдийн хоцрогдлыг арилгах, гэгээрүүлэх, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулах асар их ажил хийсэн том зүтгэлтэн. Түүний удирдаж байсан том байгууллагыг та бид өнөөдөр хүлээн авлаа. Энэ ажлыг Монголын эмэгтэйчүүд, ард түмний сэтгэл санаанд хүртэл хийнэ гэдэг тун хэцүү шүү. Үүнийг бид алхам тутамдаа сайн бодож ажиллах ёстой” гэж хэлж байж билээ” хэмээн дурссан байна. Түүнчлэн үйлдвэр, хөдөө аж ахуй, үйлчилгээний байгууллагад түшиглэн эмэгтэйчүүдийн соёлжих танхим байгуулж, ахуйд соёлыг нэвтрүүлэх, бүсгүйчүүдийг төрөл бүрийн хоол нарийн боов хийж сурахад зааварчлан чиглүүлэх, зочны ширээгээ засах, нярай хүүхдээ арчлах асрахад хүртэл анхны мэдэгдэхүүн олгодог, эмэгтэйчүүдийг үс хумсаа засах, будах зэрэг амьдрал ахуйд нэн ойр олон зүйлд сургах, чиглүүлэх ажлуудыг зохион байгуулж байсныг тэмдэглэжээ.

 

Мөн 1960-1970-аад оны үед ХАА-н нэгдлүүд зохион байгуулалтын хувьд бэхжин хөрөнгө мөнгөтэй болсон тэр үед нэгдлийн төвд, төрөх эмэгтэйчүүдэд зориулсан амрах байрыг бариулж, түүнд оёдлын машин, индүү, утас, хайч зэрэг ойр зуурын хэрэгцээт зүйлсийг байрлуулан тогоочтой болгож байсан нь хөдөөгийн хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө гаргасан асар том ухаан, санаачилга байжээ. Тэр санаачилгыг нь дэмжсэн нэгдлийн дарга нарт өөрөө ч талархал илэрхийлдэг байсан гэдэг.

 

 

Орчин үеийн охид эмэгтэйчүүд бид жендэрийн тухай нэлээд ярьцгаадаг моод дэлгэрсэн. Тэгвэл энэ асуудлыг тэртээ он жилүүдэд С.Удвал дарга хэрхэн шийдвэрлэж байсныг энд онцолъё. Тэрээр Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын үйлдвэрчний эвлэл болон  бараг бүх яамдын орлогч сайдын албыг эмэгтэй хүнээр хашуулах тухай Намын төв хорооны тогтоол батлуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Харин өөрөө бага балчир долоохон насандаа гэрээр бичиг үсэг сурч, тал бичээчээр ажиллаж эхэлсэн ба сүүлд Улаанбаатар хотод 2-3-р бага сургуулиудад 1 жил суралцсан. 1941 онд Намын шинэ хүчний дээд сургуульд элсэн орж, улмаар 1942 онд Дорно дахины институтэд суралцахаар явсан ч, 1944 онд Орос оронд дайн эхэлсэн учраас эргэж явалгүйгээр, өмнө нь сурч байсан сургуульдаа нэг жил суралцан төгсжээ. Мөн 1957 онд ЗХУ-д Коммунист намын дээд сургуульд суралцаж 1960 онд ОНЦ дүнтэй төгссөн гэдэг мэдээлэл бий.

 

Түүний тухай Зохиолч сэтгүүлч Б.Номинчимэд: “Монголын зохиолчдын эвлэлийг удирдан ажилласан ганц эмэгтэй, Сүхбаатарын одонгоор шагнагдсан эмэгтэй удирдагч. Энэ бүхнийг бодох бүр С.Удвал дарга үнэхээр л, ёстой нэг санаа алдмаар, бодол алдармаар. Ази Африкийн зохиолчдын “ЛОТУС” шагналыг харь орноос хүртсэн ганц зохиолч бол Сономын Удвал. …Арваад удаа депутатаар сонгогдож, 40 жил төр барилцан, 22 жил Ардын их хурлын тэргүүлэгчээр сонгогдсон энэ хүнийг  “Цагийг эзэлсэн хатагтай” гэхээс өөр арга алга” хэмээн бичсэн нь бий.

 

 

С.Удвал Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 1949-1954, 1962-1982 хүртэл нийт 25 жил удирдахдаа зөвхөн Монгол сэхээтэн, Монголын удирдагч байгаагүй. Дэлхийн бүх орны эмэгтэйчүүдийн байгууллага төлөөлөгчөө илгээсэн 1975 оны Дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд тэргүүлэгчдийн байранд сууж, салбар хуралдааныг удирдан, хурал дээр элдэв маргаан таслах болоход Олон улсын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Фрида Браун гуай нэг бус удаа С.Удвал даргын саналыг сонсож байсан гэдэг. Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн байгууллага С.Удвал даргын үед дэлхийн бусад улсуудад өөрсдийн орны, тэр дундаа эмэгтэйчүүдийн байгууллагынхаа туршлагаас зааварчилж байсан түүхтэйг их ахайтны хүү Б.Өнөбаатар нэгэн удаа хуучилж байв. Тэрээр хэлэхдээ “Лаос, Вьетнамчууд дайны дараа эмэгтэйчүүдээ хэрхэн нийгэмшүүлэх вэ? гэдэг асуудлыг тавьж байх үед манай улс социалист орон болсон байсан. Тиймээс тэдгээр улсууд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагаас туршлага судалдаг байлаа. Монголын эмэгтэйчүүд хэрхэн хөгжиж, улс орон нь хэрхэн хөл дээрээ боссоныг дайнд нэрвэгдсэн Япон, Солонгос, Камбожууд анхааралтай ажиглаж суралцаж байсан. Дайны үед Америк цэргүүдэд үйлчилдэг тусгай лагерьт байршиж байсан тэдгээр улсуудын эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг засах, нийгэмшүүлэх гэдэг хүндхэн асуудал болохыг ээж ярьдаг байлаа. “Дайн үзсэн орныхон их хэцүү, охид, хүүхнүүд нь бүр ч илүү зовлон амсдаг юм байна” хэмээн хэлж байсан” гэж өгүүлсэн юм.

 

 

Энэ бол Монголын эмэгтэйчүүдийн байгууллага тэртээ он жилүүдэд гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж, Азидаа төдийгүй, дэлхийн бусад улс орнуудад үлгэрлэн, эрдэм боловсрол жагссан, ухаалаг сайхан удирдагчийнхаа хүчинд Азийн цээжинд нүүр бардам алхах бахдам түүхийг бичиж үлдээхийн үндэс суурь болж байсны гэрч.

 

Монголын эмэгтэйчүүдийн хорооны орлогч дарга асан Б.Хэнмэдэх гуай 2006 оны 4-р сарын 21-ний “Өнөөдөр” сонинд бичсэн нийтлэлдээ С.Удвал гуай бол гадаадад Монголын амьд нэрийн хуудас болж, ХХ зууны дунд болон сvvл үеийн дэлхийн олон алдартай хүмүүс, тухайлбал, Бразилийн зохиолч Ж.Амаду, Кубын яруу найрагч Н.Гильен, Чилийн яруу найрагч П.Неруда, Зөвлөлтийн зохиолч К.Симонов, сансрын анхны нисгэгч В.Терешкова, Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхны ерөнхийлөгч Эжени Коттон нар гээд л түүний танилуудыг дурдаад баршгүй. Удвал гуай өөрийн орны өндөр шагналаас гадна Энх тайвны төлөө Ж.Кюригийн медаль, Ази-Африкийн зохиолчдын “Лотос” (бадамлянхуа) шагналтай. Төр нийгмийн өндөр албыг хашихын сацуу нэг охин, гурван хүү төрүүлж өсгөсөн ухаалаг ээж хэмээн өгүүлээд “Би эх орон, ард түмэн, сайн нөхдийн дэмжлэг туслалцаатайгаар амаргvй олон өдрүүдийг туулж өнгөрvvлсэн. Энэ дэлхийн олон арван ухаант, суут, сод хүмүүстэй нүүр тулан уулзаж, учирч явахдаа Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах л гэснээс биш, би гэдэг өчүүхэн нэрээ дуурсгах гэж хэзээ ч яваагүй” гэж бичсэн өөрийнх нь өгүүллээс иш татан “Тэр их ухаантан ямар төлөв даруу нэгэн байсны нотолгоо биш гэж үү” хэмээн онцолжээ.

 

 

Монголын эмэгтэйчүүд сэтгүүлийн 2018 оны 12-р сарын тусгай дугаарт түүний хүү Б.Өнөбаатартай нь хийсэн ярилцлага нийтлэгдсэнээс хойш “С.Удвал ахайтны амьдралын сүүлчийн он жилүүд хэрхэн өнгөрсөн, хэрхэн аж төрж байсан бол?” гэх бодол төрж байв. Учир нь Б.Өнөбаатар гуай хүүгийн хувьд “Ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн цаг хугацаа тун бага байсан нь чамлалттай санагддаг” гэдгээ нуугаагүй юм. Зохиолч С.Оюун гуай дурсахдаа: “Нэг өглөө дарга өөрөө явган, гялгар хар машин нь араас нь зугуухан дагачихсан явж байхтай таарсан. Тэгсэн “Би Өнөбаатарынх руу явж байна аа. Залагдаад байгаа юм уу, зарагдаад байгаа юм уу мэдэхгүй ээ, хүүхэд харах ажилтай” гээд жаргалтайгаар инээж билээ. Тэр байдлаас нь харахад энэ улсын хэчнээн том дарга байсан ч эх хүнийхээ хувьд бусдын нэгэн адил эгэл энгийн, ач гучийнхаа өмнө сайн эмээ, тийм л сайхан хэлбэр маяггүй хүн байсан даа” хэмээн хэлсэн юм. Түүний дараа С.Удвал агсны жолооч гэж ямар хүн байгаа бол? гэж бодогдон мөн л том хүү рүү нь утас цохивол “Засгийн газрын авто баазад олон жил тэрэг барьсан Монгол Улсын гавъяат тээвэрчин Б.Осоржамаа хэмээх эмэгтэй сүүлд ээжид минь үйлчилж байсан. Тэр хүн ээжийн тухай энгүүн сайхан дурсамжаа хүүрнэж мэдэх юм” гэсэн билээ.

 

Ингээд сэтгүүлч би 2019-оны 2-р сарын 21-ны 16 цагийн орчимд хотын төвийн нэгэн дүүрэгт 20-р зууны гарамгай удирдагч, Монголын бүх эмэгтэйчүүдийн “ээж”, Монголын зохиолчдын тулах багана тэрхүү эрхэмсэг авхайн тухай Монгол Улсын  гавъяат тээвэрчин Б.Осоржамаатай “дулаахан” яриа өрнүүлсэн юм.

 

 

Тэрээр: “Би даргыг АИХ-ын тэргүүлэгчдийн газарт ордонд суудаг болсон хойно дуудлагаар үйлчилдэг томилгоо авсан. Манай дарга тун энгийн, уужуу тайван ухаантай, ямар нэгэн шуналгүй, ядарсан эмэгтэйчүүдийн янз бүрийн өргөдлийг заавал шийдвэрлэнэ. Нэг удаа хөдөө явж, хамт айлд орлоо. Би даргаас их зүйл ойлгосон. Тэр айл даргад хонины дал чанаж өгсөн юм. Тэгэхэд дарга “За баярлалаа, далаа нөхөртөө өг өө. Би наад жижиг махнаас нь идье” гэж хэлж өрхийн тэргүүнээ дээдэлж хүндлэх ёстойг тэр айлын эзэгтэйд, надад ч тэр үгээр, өөрийн үлгэрлэлээрээ ойлгуулсан юм. Хожмоо би үүнийг охиндоо сургаж билээ. Тэр хүний ухаан, ухамсар, тэвчээр гэж бахархмаар. Алт мөнгө огт зүүхгүй, ухаантай хүн эрдмээр л өөрийгөө чимдэг юм билээ. Би олон дарга нарт үйлчилсэн. Удвал дарга шиг удирдагч дахин төрөх болов уу даа. Би хоёр жил орчим дуудлагаар ажилласан. Тэр хооронд “Ахмадын хорооны дарга” болсон байсан. Ажлаасаа буусныхаа дараа “За яахав, энэ бол амьдралд байдаг л юм, Осоржамаа. Төр намайг их хайрлаж, эрхлүүлжээ. Гэхдээ намайг юу, юу ч үгүй тушаал буулгалаа. Түүх эргэж харуулах бодох цаг бий хүү минь” гэж дуугарч байсан. Дараа нь Монголд олон улсын зохиолчдын уулзалт болох үеэр Оросоос ирсэн нэгэн зохиолч эмэгтэйд Удвал дарга “Би ажил ч үгүй, юу ч үгүй, ямар дутагдал гаргаснаа ч мэдэхгүй, үзэгтэйгээ л үлдлээ” гэж хэлж байсан. Харин нэг удаа амралтын өдөр зусланд гарна гээд дуудсан. Бороотой өдөр, би давхиад очтол замын хажууд шүхэр барьчихсан зогсож байлаа. Тэгсэн намайг дуудаад “Чи тэр хүнийг хар даа” гэхэд ойрхон зайд шаравтар царайтай өвгөн зогсож байсан. Тэгсэн дарга “Би энэ хүнтэй дэр нэгтгэх гэхээс илүү данхтай цайгаа хувааж уух хань болж явна аа, бие биедээ. Хэдийгээр хүүхдүүд минь надад сайн ч тус тусдаа амьдралтай, би ганцаарддаг л байхгүй юу” гэж хэлсэн. Тэр хүн нь Дорж гэдэг хүн байсан даа. Сүүлд даргыг эмнэлэгт хэвтчихсэн байхад би сүү дөхүүлж өгөхөөр гэрт нь ороход Дорж гуай даргын хувцсыг угаагаад хэцэн дээр тэгшхэн тохох гэж асар их чармайн, настай хүний тамир муутай гараар дутуу мушгичихсан тэр хувцаснаас ус нь дусаад л... Одоо бодоход яг л кино шиг... С.Удвал дарга эмэгтэй хүнийхээ хувьд надад бас нэг зүйлийг маш нарийн ойлгуулсан. Нэг удаа надаас “Жаамаа, чамд унтлагын хувцас бий юу?” гэхэд нь “Байхгүй ээ, нялх хүүхэдтэй би хүүхэд хөхүүлэхэд амар гээд нөхрийнхөө майкийг өмсчих үе ч байдаг” гэхэд “Нөхөр чинь конторт “Может быть” /Орос үнэртэй ус/ ханхлуулсан хүүхнүүдийн дунд сууж байгаад харихад нь чи гэртээ навсайгаад, унтлагын хувцас ч өмсдөггүй байж болохгүй ш дээ” гэж хэлж байсан. Тэгээд би нөхөртөө Удвал дарга надад ингэж хэллээ... гээд царайг нь ажиглахад “Хөхний сүү ханхлуулсан миний авгай “Может быть”-ээс илүү шүү” гэж хэлж билээ. Ингэж би С.Удвал даргын үгээр далимдуулан нөхрийнхөө сэтгэлийг таньж авсан юм. Тухайн үед намайг “Хөөрхий энэ нялх хүүхэдтэй, биеэ гаргуунд нь хаяж байж нөхөртөө гологдох вий” гэсэндээ хэлж байж шүү дээ. Сүүлд бие нь муудаад ирэхээр ядруу байгаагаа хэнд ч харуулахыг хүсээгүй. Эргэж очоод гэрт нь оръё гэхэд “Хэрэггүй ээ, өөрөө биеэ бодоорой” гээд утасны цаанаас сул дуугарч байсан даа. Нэг удаа “Эмэгтэй хүн төрд орно гэдэг хэцүү. Эр хүн авгайгаа хажуудаа л байлгаж байх дуртай байдаг юм” гэж хэлж байснаас нь эргээд бодоход энэ хүн  тэр хүчирхэг үедээ ханийн хайр халамжаар дутаж л явсан болов уу даа. Харин амьдралын сүүлийнх нь он жилүүдэд Дорж гуай сэтгэлийн хань болсон шүү. Манай дарга сэрүүн тунгалагтаа том хүү Б.Өнөбаатарынхаа эхнэрт нь их сайн, зохиолынхоо мөнгийг аваад л эхнэрт нь тусгай үйлчилгээнд очиж цагаан хурган шуба захиалж өгч байсан. Монголын зохиолчид халамцуу таарахад “Чи бас уучихаа юу, биеэ бодоорой” гэж хэлнэ. Хэнтэй ч нэг л янзаар харьцдаг хүн байлаа” хэмээн үе үе нулимс цийлэлзүүлэн ярьж байсан юм.

 

 

МЭХ-ны 90 жилийн ойд зориулан хэвлэсэн “Он цагийн дурсамж” номонд, дээр нэр дурдагдсан Б.Өнөбаатар гуайн гэргий Н.Алтанцэцэг нэгэн дурсамжийг үлдээсэн байдгийг та бүхэнтэй хуваалцъя. Тэрээр “Би энэ хүний том хүү Өнөбаатартай ханилсныхаа хувьд, ууган бэрийн хувьд ээжийн талаар сэтгэгдлээ хэлэх анхны тохиолдол энэ юм. Ээж маань Монголын ард түмний бахархал болсон эмэгтэй байсан төдийгүй ер бусын гайхамшигтай хадам ээж байсан. Тэр ер бусын хандлага нь нөхөр бид хоёрыг танилцаж суух үед ч гарч байлаа. Би нөхөртэйгөө Ленинградын их сургуулийн 4-р курс төгсөөд зуны амралтаараа Тэрэлжид амарч байхдаа танилцсан. Сургуульдаа буцахын өмнө гэрээр нь орж “баяртай” гээд явъя гэж суутал манай гэрийн утасны дугаарыг асууснаа тэр дороо залган аавтай яриад, “Энэ Өнөбаатарыг танайд өвөлжүүлье” гэдэг байгаа. Үнэхээр тэр жил Өнөбаатар намайг байхгүйд манайд бүтэн жил болсон. Ингэж бид хоёрын гэрлэлтийг ээж шуурхайлсан юм. Харин бид гэрлээд, би бусад залуусын л адил ямар бэр болсноо ухаарах сөхөөгүй, хүүхэд шуухад, ажил гээд л явж байсан. Хүүхэд өвдөх, амьдралд тохиолдох аар саар бэрхшээлийн үед л ээжид хандана. Хааяа баяр ёслол, гадаад явах үеэр нь ч юм уу, наадмын үеэр очихоороо би гэрийн ажил хийх гэнэ. Тэгэхэд ээж “Гар чинь муухай болчихно, хувцас чинь заваарчихна” гэж хэлдэг байв. Ийм л ховор хадам даа. Гадагшаа хуралд явахдаа надаар чемоданаа бэлтгүүлж, ямар цүнх, гутал хослуулахаа ярилцана. Би дуртайяа тэр ажлыг нь хийдэг байсан. Бид хоёр их дотно, Москвад сурч байхад “Миний хайртай хөөрхөн бэр” гээд л захиа, ил захидал бичдэг байсан. Тэр үед би надад их сайн, хайртай гэдгийг ухамсарладаггүй, ойлгодоггүй байсан. Эргүүлээд тэр хэмжээгээр хайрлах ухаан байгаагүй. Харин ээжийгээ би нэг л удаа баярлуулсан байх. Тэтгэвэртээ гарчихаад нэлээд ганцаардсан. Бид зав чөлөөгүй улсууд, ээжийн ганцаардлыг төдийлөн мэддэггүй байсан. Сайн л бол “Та манайд очоорой” гэнэ. Харин нэг удаа ээж “Ээж нь ганцаардаад байх юм. Та нарын хэнийд нь ч очсон намайг асарч халамжлаад сайхан л явуулна. Гэхдээ би айлд баймааргүй байна. Надад аяга цайгаа хуваагаад уучих, санасан бодсоноо ярьж хөөрөх хань хэрэгтэй байна. Надад тийм хүн бий” гэсэн. Энэ нь цаад утгаараа биднээс санал авсан хэрэг. Энэ үед би ээжийг их өрөвдөж, нөхөр болон дүү нарт ойлгуулахыг оролдож байсан... Тэгээд насан өөд болтлоо бидний авч өгсөн орос тавилгатай байрандаа, Дорж гуайтай сэтгэлийнхээ зоргоор амьдарсан даа. Удвал ээжтэй нэг гэр бүлд амьдарч,  энэ агуу хүнээс ихийг сурч мэдэх, хүний амьдралын баяр баясгалан, гуниг зовлонг мэдэрч, үр удмыг нь тээж өсгөх ховорхон хувь заяа надад тохиосон” гэсэн дурсамжийг түүний хайртай бэр МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн захирал, доктор профессор Н.Алтанцэцэг бичиж үлдээсэн байдаг юм.

 

 

 “...Ээж нь хүүхдэдээ, эгч нь дүүдээ бичихийн адил энгийн бөгөөд шулуун үг надаас гарахаас биш, хан тэнгэрийн оргилд эс гаргаж, хаан титэм үл өмсгөнөм чамд. Сайн хүнээ сэтгэл дотроо сансрын өндөрт хүртэл магтавч, нүүрэн дээр нь зөвхөн дээвэр хүртэл магтан сайшаадаг нь нисчих вий гэж айсных...” хэмээн зохиолчиддоо захих түүний ИХ ХУВЬ заяа ийм буюу. 20-р зууны Монгол улсын хөгжил дэвшил, соёл боловсрол, бүсгүйчүүдийн соён гэгээрэлд нэг насныхаа амьдралыг зориулсан, алсрах тусам тодордог хол өндрийн оргил, Монгол сэхээтний тод дүр С.Удвал ахайтны мэндэлсний 100 жилийн ой ирэх 2020 онд тохиох юм. Тэрээр 1976 онд “Чангас зогсоо хоёр” “Булган хангайн эрдэнэ” зохиолоороо Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, 1978 онд “Их хувь заяа” романаараа төрийн шагнал хүртсэн билээ.

 

 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 

 

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.