МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
2019 оны 10 сарын 30
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
Хэнтий аймгийн эмэгтэйчүүд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд нэ…
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
2019 оны 10 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
2019 оны 10 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугласан мөнгийг Ид шидийг …
2019 оны 10 сарын 17
ЧЕХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛОББИ (CWL)
2019 оны 10 сарын 17
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугларсан мөнгийг "Үжин төв…
2019 оны 10 сарын 17
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 10 сарын 17
Монголын Даатгалын Холбоо МЭХ-той хамтран ажиллах санамж бич…
2019 оны 10 сарын 16
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ: Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг ча…
2019 оны 10 сарын 16
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
Танхим дүүрэн үзэгчтэй "TEDxDarkhan" Дарханчуудын талархлы…
2019 оны 10 сарын 15
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20

Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог

“Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй”... Энэ бол өнө эртнээс уламжлагдан ирсэн ардын сайхан зүйр үг. Өвөг дээдэс маань зүгээр ч нэг хэлээгүй биз ээ. Аливаа улс орон, дэлхий, ертөнцийн оршин тогтнохын суурь бүтэц нь гэр бүл юм. Тиймдээ ч улс үндэстэн бүр хүнээ, нийгмээ хөгжүүлэхийн тулд гэр бүлийн оршин тогтнох зүй тогтол, төлөвшил, хүмүүжилд онцгой анхаарч, түүндээ тохирсон гэр бүлийн хуулийг батлан мөрддөг.

 

Хүүхэд ямар хүмүүжил, зан төлөвтэй хүн болж төлөвших нь эцэг эх болон гэр бүлийн доторх дотно харилцаа, уур амьсгалаас шууд шалтгаална. Гэр бүл бат бөх, эрүүл байж чадвал нийгэмд газар авч буй архидалт, хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг сөрөг үзэгдлүүд бүгд арилах бүрэн боломжтой юм. Манжийн дарлалд байсан 200 жилд Монгол Улсын гэр бүлийн бүтэц бүрэн алдагдаж, зургаан эр хүн бүрийн нэг нь сүм дуганд харъяалагдсан, лам болж эхнэр авдаггүй өрхийн тэргүүнгүй, хүүхэдтэй эхнэрүүд хэт олширч байжээ. 1921 онд Ардын хувьсгал ялж гэр бүлийн оновчтой, урт хугацааны зөв бодлого явуулснаар хүн амын тоо 4 дахин өсөж, 5-7 хүүхэдтэй эцэгтэй, эхтэй бүрэн бүтэн гэр бүл нийт хүн амын 90 гаруй хувийг эзэлдэг болж байсан. Гэвч сүүлийн жилүүдэд гэр бүл салалт нэмэгдэж, гэр бүлийн зөв бүтэц алдагдсаар ... Эр хүнгүй, өрхийн тэргүүнгүй гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа нь нийгэмд хар бараан бүхэн нэмэгдэхийн үндсэн шалтгаан болсоор байна.

 

Тухайлбал, Монгол Улсад жилд дунджаар 20 орчим мянган гэр бүл “Жаргасан ч, зовсон ч хамтдаа, насан туршдаа нэгнийгээ үнэнчээр хайрлана” хэмээгээд гал голомтоо бадраадаг. Гэтэл тэднээс эргээд гурван мянга орчим нь өнөөх амлалтаа умартан, үр хүүхдээ өнчрүүлж хосын амьдралаа салалтаар эцэслэж байна. Тухайлбал 2018 онд 2945 өрх шүүхээр гэр бүлээ цуцлуулж төдий тооны хүүхэд хагас гэр бүлтэй амьдарсаар...

 

Энэ бүхнээс харахад “ХҮН, ГЭР БҮЛ” рүү чиглэсэн төрийн зөв бодлого өнөөдрийн нийгэмд ус, агаар мэт үгүйлэгдэж байна. Эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өнчрөл хагацлын туйлд хүргэж, гэр бүлээ салгах шийдвэр гаргахад нь нөлөөлж буй олон шалтгаан бий.

 

Өмгөөлөгч А.Батбаатар: /Гэр бүл салалтын шалтгааны талаар “Чингис Партнер нөхөрлөл”-ийн захирал, өмгөөлөгч, гэр бүл эрх зүйн багш А.Батбаатараас тодрууллаа. Тэрээр энэ төрлийн иргэний хэрэг дээр дагнан ажилладаг./

 

 

Салах өргөдлөө өгөөд шүүхээр шийдүүлж байгаа гэр бүлийн салалтын шалтгаан нь юу байна вэ?

 

Гэр бүл салалтын олон шалтгаан бий. Зонхилох шалтгаан нь мэдээж гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд хүргэж буй нөхцөлт хүчин зүйл нь архи. Мөн удамшлын буюу эцэг нь гэр бүлээ хүчирхийлдэг байсан бол хүүхэд нь бас тийм байх шинж ажиглагддаг. Ер нь нэг удаа эхнэртээ гар хүрсэн хүмүүсийн 83 хувь нь дахиад гар хүрдэг гэсэн судалгаа бий. Харин гэр бүлээс гадуурх харилцааны тухайд талаас илүү хувь нь эрчүүд ийм харилцаа үүсгэсэн байдаг. Насны хувьд 50-иас дээш насны, амьдрал нь тогтсон, хүүхдүүд нь том болсон, мөнгөтэй эрчүүд залуу охидтой гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж байна. Тэд сэтгэлээ захирч чадахгүй байгаад гол учир нь байгаа юм. Эмэгтэй хүн нэг л шийдсэн бол тэр чигтээ шийддэг. Харин эрчүүд эргэлзэж, яах учраа ололгүй байдлыг улам хүндрүүлэх хандлагатай байдаг. Гэр бүлээс гадуурх харилцаа нь зургаан сараас дээш үргэлжилсэн бол салж чаддаггүй.

 

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн эхнэр, нөхөр, гэр бүл үймүүлсэн этгээдэд ямар хуулийн хариуцлага хүлээлгэдэг вэ. Тийм зохицуулалт байна уу?

 

Аль алинд нь хариуцлага хүлээлгэх хуулийн заалт байхгүй. Харин эсрэгээрээ хууртагдсан бүсгүй буюу эхнэр өөрөө “Зөрчлийн тухай” хуулиар торгуулах тохиолдол нэлээд гарч байна. Нөхрөө нууц амрагтайгаа байхад нь гардсан эхнэр өнөөх бүсгүйг нь хэл амаар доромжилж, улмаар гар хүрдэг. Үүнээс шалтгаалж нөгөө гэр бүл үймүүлсэн буруутай этгээд эхнэрт нь эрүүгийн хэрэг үүсгүүлж өөрөө гэм буруугүй болох тохиолдол байна. Бүр цаашлаад эхнэрээр нь өөрөөсөө уучлалт гуйлгуулж байх жишээтэй. Гэтэл Хятад улсад гэр бүлтэй байж өөр хүнтэй бэлгийн харилцаа үүсгэсэн нь тогтоогдвол хоёр жил хүртэл хорих хуулийн заалттай. Мөн Солонгост гэр бүл үймүүлсэн, гэр бүлээ хуурсан этгээдийг аль алиныг нь гурван сар хорьж, өмч хөрөнгөнд нь халдах эрх байдаг. Манай улсын “Гэр бүлийн тухай хууль”-д буруутай этгээдээс сэтгэл санааны хохирлоо арилгуулах гэсэн заалт байдаг. Гэвч Монголд сэтгэл санааны хохирлоо арилгуулахаар шүүхээр заргалдсан хоёрхон тохиолдол байдаг. Сэтгэл санааны хохирлыг хэмжих хэмжүүр, тийм практик дэлхийд байхгүй болчхоод байна.

 

Монгол улсын хуулиар гэр бүлээ цуцлуулсан тохиолдолд эд хөрөнгөө хувааж авдаг ...

 

Гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө бол хуваах асуудал яригдана. Хэрвээ гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуваана гэсэн ойлголт байхгүй. Гэр бүлийн хууль бас их өрөөсгөл хууль. Эхнэр нь гэртээ хүүхдээ хардаг, нөхөр нь компани байгуулаад ажилладаг. Эхнэрийн нэр дээр ямар ч эд хөрөнгө байхгүй, компанийн нэр дээр бүх хөрөнгө нь байгаад байдаг. Яг салахдаа тулаад эд хөрөнгөө хуваах болоход компанид халдах боломжгүй. Гэхдээ гэр бүлийн тухай хуульд буруутай этгээдээс хамааралгүйгээр эд хөрөнгийн маргааныг өөрөөр шийдэж болно гэж байдаг. Гэвч өөрөөр яаж ч шийдсэн компанийн, нөхрийн эд хөрөнгө рүү халдах боломж байдаггүй. Компани нь бие даасан хуулийн этгээд. Мөн нөхрийн дансанд мөнгө байлаа гэхэд шүүхэд хүсэлт өгөхтэй зэрэгцээд өнөөх мөнгө, эд хөрөнгөө аль хэдийн татаад авчихдаг. Үүнийгээ тайлбарлахдаа энэ чинь компанитай холбоотой орлого болохоос бид хоёрын орлого биш гэдэг. Энэ мэтээр орлоготой холбоотой дансанд нь халдаж гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй. Үнэнийг хэлэхэд үүн дээр эмэгтэйчүүд хохироод л үлддэг.

 

Гэр бүл салахад буруутай этгээд хүүхдэдээ тэтгэмж өгдөг. Гэвч шүүхийн шийдвэр гарсан ч тэтгэмж өгдөг нь тун ховор

 

-1999 оны “Гэр бүлийн тухай хууль”-ийн 40.1-д заасны дагуу:

o       11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50%;

o       11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр;

o       Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан байдаг.

 

Хэдийгээр “Хүүхдийн тэтгэмж өг” гэсэн шүүхийн шийдвэр гарсан ч монголчууд өөрийнхөө мах цусны тасархайд тэтгэмж өгөх нь харьцангуй бага. Шийдвэр биелэгдэхгүйгээр нэлээд олон жил явдаг асуудал ч байгаа. Учир нь хил хаах эрх нь хориотой, зөвхөн дансыг нь битүүмжилнэ. Өөрийнхөө үр хүүхдэд өгөхгүй мөртлөө суусан эхнэрийнхээ нэр, компанийн данс, найз нөхдийнхөө дансаар гүйлгээ хийгээд байдаг. Данс нь хаалттай, ямар ч мөнгөгүй гэснээ Эрээн рүү байнга гардаг төлбөр төлөгч нар байгаад байна.

 

Хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй бол албадан төлүүлэх арга хэмжээ авдаг уу?

 

Хэрэв ор тас алга болсон бол эрэн сурвалжилна. Хуучин хуулиар төлбөрөө төлөлгүй зайлсхийсэн бол шалгадаг байсан. Одоо шинэ хуулиар баривчлах асуудал байхгүй, “Зөрчлийн тухай хууль”-иар шүүхийн шийдвэрээс зайлсхийсэн гэж 100 мянган төгрөгөөр торгодог. “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалсан хууль”-ийг 2017 онд хүчирхийлэлтэй холбоотойгоор маш яаралтай баталсан. Гэвч эдгээр асуудал орхигдсон. Хүүхдийн өмчлөх эрх ч орхигдсон. Хүүхдийн нэр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр байгаа ч банк болон хадгаламж зээлийн хоршоодод зээлийн барьцаанд тавиад алдчихдаг. Цаашлаад гэр бүл салахад хүүхэд авсан тал нь хүүхдийн хувийг бас авдаг. Хүүхэд 18 нас хүрэхэд нөгөө мөнгө нь дуусчихсан байдаг. Тэгэхээр хүүхдийн мөнгийг өөрийнх нь нэр дээр хадгаламж нээгээд хийдэг, үл хөдлөх эд хөрөнгө авсан бол хүүхдийн нэр дээр байх шаардлагатай байна. Тэтгэлгийн мөнгийг нийт орлогоор нь тодорхойлж өгмөөр байгаа юм. Тухайлбал, Нийт орлогын 15, 25 хувь гэвэл жилийн орлого нь 9.7 тэрбум байхад нэг хүүхдэд 100 гаруй сая төгрөг ногдох бүрэн боломжтой. Гэр бүл цуцлалтын хамгийн маргаантай, өндөр хувь эзэлж байгаа шалтгаан нь гэр бүлээс гадуурх харилцаа. Магадгүй хүүхдийн тэтгэлэг, эд хөрөнгөн дээр шударга зохицуулалт оруулаад өгвөл эдийн засгаа бодоод дараагийн гэр бүл рүү хэн ч явж чадахгүй. Хуулийн зохицуулалтаа сайн хийчихвэл гэр бүлийн үнэ цэнэ нэмэгдэнэ, тогтвортой байна. Тиймээс гэр бүл, компанитай холбоотой асуудал, хувь данстай холбоотой асуудалд хуулийн зохицуулалтыг нэн яаралтай хийх шаардлагатай байна.

 

 

 

“Монголын хууль гурав хоног” гэдэг ч өнөөдрийн нийгэмд гурав хоног үргэлжлэх хуульд нь гэр бүл салалтад хүргэсэн нөхцөлт зүйл, хэн нэгэнд хүлээлгэх хариуцлагын заалт огт алга. Харин дэлхийн улс орнуудад араар тавилт, хууралтын асуудал илчлэгдсэн тохиолдолд ингэж шийтгэдэг.

 

1. Швейцарьт эхнэр болон нөхрөө хуурсан этгээдийг 3 жилийн турш өөр хүнтэй гэрлэлт батлуулахыг хориглодог.

2. 1996 оноос хойш Турк улсад гэр бүлээ хуурвал эмэгтэйчүүд, эрчүүд ялгаагүй 5 жил хүртэлх хугацаанд шоронд хоригдох болжээ.

3. Иран эмэгтэйчүүд нөхрөө хуурвал тэдэнд цаазын ял тулгадаг болсон нь 1990 оноос хойш

4. Индонез улсад эмэгтэйчүүдийг 15 жил хүртэлх хугацаагаар хорьдог.

5. БНХАУ-д эхнэр, нөхөр аль аль нь бие биенээ хуурвал 2 жил шоронд хоригдох ял болон албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл ноогдуулна.

6. 2013 оноос Вьетнам улсын засгийн газар иргэдээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд 1-3 сая хүртэлх вьетнам донгоор торгох хууль баталжээ. Энэ нь нийтдээ 45-145 доллар болох аж.

7. Африкийн зах хязгаар нутгийн зарим овог аймгуудад эхнэрээ хуурсныг мэдвэл бэлэг эрхтнийг нь огтлох шийтгэл оноодог байна.

 

Энэ мэтээр улс бүр өөр өөрийн онцлог, зан заншлаас шалтгаалан гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн этгээдэд хуулийн хариуцлага, ял шийтгэл ногдуулж байна.

 

Харин манай улсад “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй” гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болох талаар Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заажээ. “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэгт гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг хэлдэг байна. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгөх, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байхыг хамааруулдаг.

 

Гэрлэгчдийн аль нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон байх нь тэдний хоорондоо эвлэрэх боломжийг багасгаж байгаа хэдий ч бүрэн үгүйсгэх үндэслэл биш юм. Гэрлэгчдийн хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байдлыг шүүхүүд гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болгодог алдаатай практик нь баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг бууруулаад зогсохгүй гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр бусадтай гэр бүлийн харилцаанд орох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж буйг анхаарах нь зүйтэй.

 

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохын зэрэгцээ өөр эрх зүйн харилцааг шинээр үүсгэнэ. Тухайлбал, хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг шинээр үүсгэдэг.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй салшгүй холбоотой учир гэрлэлтийн баталгаатай байсан эсэхээс үл хамааран шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэдэг байна.

 

Тухайлбал, Өнгөрсөн 2018 онд хүүхдийн тэтгэлэг олгох 1146 шүүхийн шийдвэр гарсан талаар шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлсэн. Гэвч тэтгэлэг олгох тухай шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлдэг нь тун ховор. Түүгээр ч үл барам шүүхийн шийдвэр гарахаас өмнө тэтгэлэг төлөгч тал эд хөрөнгөө аль хэдийн өөр тийш болгочихсон байдаг. Эсхүл нэг, хоёр сар төлж байгаад дансаа хаан, гадаад улс руу гарчихдаг асуудлууд нэлээд байдаг ажээ. Тиймээс тэтгэлэг авагч тал уг асуудлыг шүүхийн шатанд байхад нь хариуцагчийн эд хөрөнгийг шалгуулах бүрэн боломжтой.

 

Хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй зугтдаг этгээдүүдэд хүлээлгэх хуулийн хариуцлага манай улсад мөн л байхгүй. Хэрэв гурван сараас дээш хугацаагаар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол зөрчлийн тухай хуулиар тухайн хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно. Үүнээс үүдэлтэйгээр мөн л хүүхэд, эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хохирч үлдсэн хэвээр.

 

Тэтгэлэг төлөлтийн асуудал нь хүүхэд 18 нас хүрэхэд л дуусгавар болж хаагддаг. Өөрөөр тэтгэлэг төлөлтийг дуусгавар болгох эрх зүйн орчин байхгүй. Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд хүүхдийн тэтгэлэг тухайн үед нэхэмжлээгүй нь хариуцагчийг хүүхдийн тэтгэлгээс бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч гэрлэлт цуцалснаас хойш хэзээ ч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүх гаргуулахаар шийдвэрлэвэл тэтгэлгийг тогтоосон хугацаанаас хойш тооцон олгоно.

 

Түүнчлэн хойд эцгээр овоглосон насанд хүрээгүй дагавар хүүхдэд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг тогтоолгүй орхигдуулж байгаа нь хүүхдийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс хууль эрх зүйн орчин, зохицуулалтыг илүү боловсронгуй, оновчтой болгож чангатгах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолсоор байна.

Сэтгүүлч Л.Булганчимэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.