Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

Монгол улсын Аварга малчин Л.Сүрэн: Илгээлтийн ЭЗЭН

Дэлхий дахинаа нүүдэлчдийн соёлын үнэт өвийг тээн хадгалж, уламжилж яваа улс бол Монгол. Тэр дундаа мал аж ахуйгаа эрхлэн, эргэх дөрвөн улиралд таван хошуу малаа адгуулан аж төрж суугаа хөдөөгийн эгэл малчид маань МОНГОЛ БРЭНД-ийг үүсгэгч, соёлын өвийг тээгчид юм. 
Иймд манай сэтгүүл сар бүр малчин түмнийхээ аж байдлыг сурвалжлан “Малчны хотонд” буландаа нийтэлж, өв соёлоо сурталчилдаг уламжлалтай. Энэ сарын дугаартаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны малчин эмэгтэйг онцолсноо эрхэм уншигч танд хүргэж байна.

 

1691 онд суурь нь тавигдсан Хатгал тосгон Хөвсгөл аймгийн эртний, тэр дундаа томоохон суурин газар бөгөөд 1910 онд Хөвсгөл нуурыг худалдаа тээврийн хямд өртөгтэй зам болгон 40 тоннын даацтай  “Монгол“ хэмээх модон онгоц аялж эхэлснээр усан замын тээврийн эх суурь тавигдсан түүхтэй. 
1922 оноос Монголын харилцан туслалцах төв хоршооны анхны салбар, харилцаа холбооны салбар, Монгол ардын төв коопертивын харъяа “Агентын газар” нэртэй худалдааны дамжлага баазын суурь тавигдаж байсан бол 1930 онд шатахуун түгээх колонк байгуулагдсан нь нефть хангамжийн баазын суурь үндэс болсон төдийгүй 1931 онд Улсын худалдааны бие даасан анхны хоршооны 51 дүгээр ерөнхий хороо, 1933 онд Монгол–Зөвлөлтийн хувь нийлүүлсэн Бөөний худалдааны дамжлага бааз, Ноос угаах фабрик, 1934 онд Улсын худалдааны дамжлага бааз байгуулагдсан түүхт газар юм. 
Харамсалтай нь Сайд нарын Зөвлөлийн 1988 оны 187 дугаар тогтоолоор Хөвсгөл нуурыг хамгаалах асуудалтай холбогдуулан Ноос угаах үйлдвэр, Нефть болон Авто тээврийн 24 дүгээр бааз, Мод боловсруулах цех зэрэг томоохон үйлдвэр, аж ахуйн газруудыг татан буулгаснаар хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж улмаас УИХ-ын 1994 оны З6 дугаар тогтоолоор Хатгал хотыг тосгоны статустай болгож, Алаг-Эрдэнэ суманд харьяалуулсан байна.

 

Энэхүү хүндэтгэлийн самбар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг Хясаа хэмээх газар Хөвсгөл далайн баруун эрэгт, байгалийн үзэсгэлэн цогцолсон ойн чөлөөнд оршино.     

 

САМБАРЫГ ОНЦЛОХЫН УЧИР

 

Энэ хүндэтгэлийн самбарыг тухайн цаг үед агентын газар болоод нефть хангамжийн баазад ачаа таталтын ажилд он удаан жил хариуцлагатайгаар хүчин зүтгэж “Далайн тээврийн аварга”, хожмоо БНМАУ-ын аварга малчин, хадлангийн аварга хэмээн нэр алдрыг хүртэн, хөдөлмөр зүтгэлээрээ шагшигдаж явсан Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонт Д.Лувсан-Ёндон агсны 100 жилийн ойгоор энэ газарт байрлуулсан байна. Харин бид энэ хүний үр хойчис энэ нутагт хэрхэн аж төрж байгааг сурвалжлахыг зорьсон юм.
Он удаан жил Монгол Улсын худалдаа, аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжиж ирсэн түүхтэй Хатгал тосгонд мал аж ахуйгаас илүү суурин соёлын хэв маяг эртнээс бүрдэж байсан бол өдгөө аялал жуулчлалын салбар­таа улсдаа тэргүүлэх болжээ.

 

 

Бид 2019 оны 2-р сарын 7-нд нар хэлтийхийн үед Хатгал тосгонд ирлээ. Толин цэнхэр нуурын мөснөө өвлийн зогсоолдоо ихэмсгээр орших Сүхбаатар хөлөг онгоц нарны гэрэлд онцгой тодхон.

 

Аль цагт Улаанбаатараас гарахын өмнө нутаг орны байр байдал, хүн зоны аж амьдралын тухай асууж судлахаар цахим шуудангаар холбоо барьсан Хатгал тосгоны төлөөлөл, Алаг-Эрдэнэ сумын Иргэдийн хурлын дарга Ж.Даваадамдингаас багцаа баримжаатай олж авсан би шинэлгээ золгуут хийхээр төв орж ирсэн Хатгал тосгоны өндөр настан Х.Сандагдорж, Л.Сүрэн нартай нар шингэсэн хойно том хүүгийнд нь зочлон ярилцлаа. Хатгал тосгонд, малчны хотонд хоноглож идэр есийн хүйтэнтэй зориг тулах сонирхолтой явсан би “Маргаашдаа заавал танай хотонд очиж зураг хөрөг авна” хэмээн хүслээ уламжлаад, ярилцлагаа эхэлсэн юм.
Социалист нийгмийн үед хийсэн бүтээснээ төрдөө үнэлүүлж, шударга хөдөлмөрөөр олж авсан нэр алдар нь энэ цагт ч үнэ хүндтэй хэвээр, хойч үеийнхэнд дурсагдаж буй Д.Лувсан-Ёндон агсны дунд охин өдгөө 65 насны сүүдэр зэрэгцсэн Л.Сүрэн хэмээх налгар сайхан эмэгтэй залуу халуун насандаа цэргийн байгууллагад он удаан жил хөдөлмөрлөсөн хань Х.Сандагдоржийн хамт таван сайхан хүү төрүүлж өсгөсөн, мал аж ахуй эрхлэх эцгийнхээ арга ухаанаас үр хойчдоо өвлүүлэн Хөвсгөл нуурын баруун эрэг Хясаа хэмээх газарт нутаглаж байна. Х.Сандагдорж гуайн хөвгүүд сайн барилддаг бөхчүүд, “Бөхийн удам эхээ дагадаг юм байна. Манай хадам аав гүжирмэг чийрэг, биерхүү хүн байсан шүү” хэмээн өрхийн тэргүүн тайлбар хийж байв. Тэд 1981 онд айл гэр болсон агаад үр хүүхдүүдийнхээс нь хоёр ч айл өвөө болон ээжийнхээ хөдөлмөр зүтгэлийг үргэлжлүүлэн малчин болжээ.

 

 

Д.Лувсан-Ёндон агсны охин Л.Сүрэн 1954 онд Хөвсгөл далайн эрэг Тойлогт хэмээх газар төрж, хар бага наснаасаа аав ээжийн хамт мал маллан, 1971 онд анхны “Илгээлтийн эзэн” болсон байна. “Бэлтгэлийн 250 бяруу хүлээн авч маллан, онд мэнд оруулж эхэлсэн түүхтэй бөгөөд жил дараалан 250-360 үхэр маллаж байлаа” хэмээн тэрээр хуучилсан юм. Л.Сүрэн гуай 50 жил мал маллахдаа аварга малчин аавынхаа арга барилыг огт гээсэнгүй. Түүний аав социалист нийгмийн хатуу чанд дэглэм, өөрийн мал маллах нарийн арга туршлагаар засгийн малыг адгуулан, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлсээр нэр алдарт хүрсэн байна.
Газар нутгийн онцлогийн хувьд Хатгал тосгон нэг талаараа сарьдаг өндөр уул тайга, нөгөө талаараа ус далайд хавчигдсан газар орон. 

 

Ийм онцлог нутагт сарлаг голдуу нутаглаж, тэрхүү малыг нам дор хашихаас илүүтэй, уулаар өвөлжүүлдэг тухай ийнхүү ярьсан юм. “Тайгад мал маллана гэдэг асар их тэвчээр шаарддаг. Сарлаг мал голцуу хахир хүйтэн, цастайд тайгадаа байж л онд ордог. Их цастайд нам дор газар байлгах зохимжгүй. Манайх Хөндлөн, Хясаа, Цүчээ, Онголог зэрэг газар ууланд малаа гаргаж, отроор Тойлогт, Хирвэст, Бунхант, Бургааст, Ардаг, Жанхай, Бүрэн гэх зэрэг нутгаар нүүдэллэдэг байсан. Өвлийн цагт ихэвчлэн Хясаа, Онгологт малаа онд оруулна. Би хар багын л “Малчин эмэгтэй хүн эрчүүдээс ч дутахгүй тэвчээртэй, зоригтой байх ёстой. Тэр тэвчээр зоригоор цас зуд, байгалийн элдэв бэрхшээлийг даван туулж малаа маллана” гэдгийг ойлгосон байсан. Тиймдээ ч залуу насандаа эцэх цуцах, ядрах гэдгийг мэддэггүй байлаа. Заавал санасандаа хүрнэ гэсэн мөрөөдөл зорилго надад байсан” хэмээн Л.Сүрэн гуай хэлсэн юм. Харин тэрхүү мөрөөдөл зорилго нь юу байсныг ауухад “Яахав ээ, аав ээжийн минь буян, өөрийн зориг хатуужил, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гэж байгууллага намайг ажил хөдөлмөрийн амтанд оруулж, залуу хүнийг урамшуулж зоригжуулж байж. Одоогийн хүмүүс уншаад зарим нь ч гайхах л байх. Эвлэлийн төв хороо гэж байлаа. Хүнийхээ хөдөлмөрийг үнэлдэг байсан. Би ид залуудаа мал маллаж,  сайн ажилласны хүчинд Эвлэлийн төв хорооны алтан медаль, аймгийн аварга, сайшаал урамшууллаар олон ч шагнагдаж байв. Анхны илгээлтийн эзэн гэдгээрээ ч бас онцлог байсан болов уу даа. Залуу явахад хүн тамиртай, аливаа ачааллыг үүрдэг л юм билээ. Би нэгдэл нийгмийн зохион байгуулалттай байх үед сүүлд 360 толгой үхэр маллаж байгаад улсдаа хүлээлгэж өгсөн. Аав минь мундаг зоригтой, зүтгэлтэй, асар хөдөлмөрч хүн байсны ачаар бид бас үлгэрлэсэн байх аа. 1973-1976 онд аав маань хэвтэрт орж тэр гурван жил хатуу хөтүүг ёстой туулсан даа. Амрах гэдгийг мэддэггүй өдөржин малаа дагана, засгийн малыг тайгад хаячихаад гэртээ суугаад байж болохгүй. Нэг мал үхүүлэхгүйн төлөө л зүтгэнэ. Өдөржин малдаа явж ирээд, шөнө нь ээжийгээ унтуулж, аавыгаа асран нойргүй хононо. Миний аав “Мал үхүүлдэггүй аварга” нэртэй хүн байлаа шүү” дээ хэмээн ярихдаа Л.Сүрэн гуайн нүднээс нулимс цийлэлзэж байв.
Ийнхүү залуу нас, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн цаг хугацааны тойрогт эргэн очсон түүний сэтгэлийн аяыг даган аавынх нь мал маллах арга ухаан хичээл зүтгэлийн тухай тодруулсан юм. 

 

 

Тэрээр: “Аав минь 1975 онд Монгол Улсын “Аварга малчин” цол авсан. Түүнээс өмнө далайн тээвэрчин явлаа, энэ нутагт. Далайн тээврийн зургаан удаагийн, дархан аварга хүн. “Хадлан тэжээл бэлтгэлийн аймгийн зургаан удаа­­гийн аварга. Түүхэнд ховор, хөдөлмөрч, эрэлхэг зоригтой хүн байсан. Тэр зан чанар нь үр хүүхдүүд бидэнд нь бага ч гэсэн өвлөгддөг юм байна. Өдгөө Хөвсгөл далай ээж, Бүрэн хан уулынхаа өвөрт түүхэнд дурсагдах МОНГОЛ УЛСЫН АВАРГА гэдэг энэ хүндтэй нэрийг мөнхөлж, аав ээжийнхээ ажиллаж байсан газар нутагт, анхны илгээлт авч малчин болсон хувь заяандаа талархан, амьдран сууж байна” хэмээн хэлсэн юм.
“Нутаг орны газар зүйн байдал, тээвэр, худалдаа, үйлдвэрийн бүс нутаг байсны хувьд энэ нутагт манайхаас өөр малчин тэр бүр дуулдаж байсангүй ээ. Аварга малчин төрөх талаар ард олон ч төсөөлж байгаагүй байх. Харин хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж чадвал аварга алдрыг хүртэх өдөр ирдэг л юм билээ. Аав минь, дагаад би ч бас энэ сайхан алдрыг хүртэж, 2017 онд Алтан гадас одон ч энгэртээ зүүсэн” хэмээн тэрээр намуухан хүүрнэнэ.

 

Энэ газар орны онцлог нь бог мал гэхээсээ илүү адуу, үхэрт зохимжтой. Том хөлийн мал туулж хүрч өвс хоолоо олж идэх газар ажээ. “Арын сарьдаг уул руу морь унаж яваад зургаа авч чадна уу?” хэмээн гэрийн эзэн асуусан. 10 гаруй жил морины нуруун дээр гараагүй төсөөрсөн надад төсөөлөхөд бэрх байсан тул ойрхондоо хэдэн малтай өвөлжиж байгааг нь лавлан хашаа хороог нь сонирхохоор гадаалсан юм.

 

 

“Хярсайн эхэнд тайгад мал маань оторлож яваа. Өдөр бүр хүүхдүүд очиж эргэнэ л дээ, хойд Цүчээ, урд Хясааны хоёр голд мал сүрэг маань онд ордог. Манай аав асар их хадлан бэлтгэдэг хүн байсан. Харин сүүлийн үед манай нутгаар аялал жуулчлал ихдээд малын бэлчээр, хадлангийн талбай хомсдож байна. Гэхдээ ургасных нь хэрээр, өөрсдийнхөө хэмжээнд хадлангаа авна аа. Амралт, жуулчны баазууд малчдын газар нутаг, малын бэлчээрийг их шахаж байгаа. Тиймээс манайхны мал зундаа ч модон дотор л явж байна. Одоо хаяандаа 28 тугал, хэдэн саалийн үхэртэй, 5 адуу тэжээж байна. Бусад нь тайгадаа л явж байна даа” хэмээн хэлээд гэрийн эзэн адуу үхрийн бэлчээр сарьдаг уулсын оройг саравчлан, наран сөрөг зүгт гар сунган заав..

 

 

Настнууд хаяандаа байгаа тугалаа далайгаас усалдаг. Тайгад яваа мал нь уулын харз ууна. Малаа тайгад гаргана гэдэг нь “залчихна” гэсэн үг биш ажээ. “Хүүдүүд малаа байнга эргэж тойрно, хааяа намдаа буулгаж ирнэ. Гэхдээ намд цас ихтэй үед ойр ойрхон оруулж ирээд байвал мал тураад хэцүүднэ. Би залуудаа явганаар л хоёр гол дамжиж малаа малладаг байсан. Одооны залуучууд бараг явган явахгүй юм аа” хэмээн хуучлах Л.Сүрэн гуай “Хайрлахгүй байхын аргагүй нутаг, хатан далай ээж, өндөр Бүрэнхан уул минь” хэмээн сүслэн залбирч сүү цайныхаа дээжийг өргөдөг ажээ.

 

Бага залуу насандаа аавынхаа зааж сургаснаар ангийн том бярдаанк буу үүрэн малаа дагаж өнждөг, өвлийн шөнө өлөнх болсон мал нь бэлчээд явахад цор ганцаараа араас нь гүйцэж, түүдгийн гэрэлд бөртийж суухдаа хөлөө хөлдсөнийг ч анзаарах сөхөөгүй явсан тэр охин өдгөө өөрийн таван хөвгүүдээ зөв чигтэй хүмүүжүүлэн, “Ээж ер нь буу шагайж үзсэн болов уу гэх” хүүгийнхээ сониуч ярианы ард чимээгүйхэн жуумалзаж суугаа эгэл даруухан хөдөлмөрч ээжийн үрсээ сургасан арга барилаас сонирхвол: 

 

 

“Эрэгтэй хүүхдүүдийн аргыг олж аяар нь чиглүүлэхэд болдог юм билээ. Жишээлбэл, морь мал дагахыг нь моринд нь чиглүүлээд, бөх барилддагийг нь тэр тал руу нь чиглүүлээд, урамшуулаад байвал сайн хүн болно оо. Загнаад хориод байвал шийр заагаад эрэгтэй хүүхэд хүн биш болно шүү. Урмыг нь дагуулаад байвал зүгээр. Манай том хүү Сумын заан, наадамдаа дөрвөн удаа түрүүлсэн. Бөхийн спортоороо 70 гаруй медальтай. Дундах хүү Сумын начин, дөрөвдөх хүү маань Сумын харцага” хэмээн үрсээрээ бахархан хуучилсан юм.

 

Л.Сүрэн гуайн аав АВАРГА Д.Лувсан-Ёндон гуай тэнгэрт халихын өмнө үр хүүхдүүдээсээ “Намайг далайн захад аваач” хэмээн гуйсны дагуу өвөлжөөнөөсөө морин чаргаар зөөж нуурын эрэгт ирэхэд далай ээжээсээ адис авч магнайдаа хүргэчихээд “буцья” гэжээ. Харьж ирээд “Майхан гэрийг минь барь” гэж. Аав нь “Миний амьдралын сайхан орон майхан байсан. Отор нүүдэл, өвс хадлан, ачаа тээвэр аль бүхэндээ аав нь майханд л хоноглож байлаа шүү дээ” хэмээн онцгойлон хэлсэн гэдэг. Ийнхүү Хөвсгөл нуурынхаа гүн цэнхэр толионоос адис авч, буцах замдаа тааваараа идээшлэх мал сүрэг рүүгээ хараа сунган харчихаад, майхныхаа үүдийг сөхүүлж орсон тэр аав маргааш нь бурханын оронд одсон ажээ. Энэ тухай бидэнд хуучилсэн Л.Сүрэн гуай хайрт аавынхаа хөдөлмөр зүтгэлийн дурсгалд, өвөлжөөнийхөө дэргэд хүндэтгэн босгосон өнөөх самбарын учрыг тайлбарлаад амарч суух сандалтай, аятай үзэсгэлэнтэй байгалийн сайхан, газар орныхоо байр байдлын талаар намуухан хүүрнэсээр гэр рүүгээ буцаж алхлаа.

 

 

Хагас зуун жил малынхаа буянаар амьдарсан удам дагасан сайн малчин Л.Сүрэн гуай газар холын эрхээр аян замдаа гарах бидэнд “Тэнгэр хангайдаа залбирч, уул усандаа сүжигтэй яв,  баян хангайгаа түшнэ” хэмээн захиад “Би чинь Бүрэнхан уул, хатан далай ээж Онголог Хясааны минь ээл ивээл эцэг эхийн минь буян намайг өдий зэрэгтэй явахад түшсэн гэж боддог. Хайрлахгүй байхын аргагүй, салахын аргагүй сайхан нутагтаа ингээд аж төрж суудаг юм даа” гэсээр есөн нүдтэй цацлын халбагандаа цагаан сүү дээжлэн өргөөд үдэж мордуулсан юм.

 

 

Жаргах нарны зүг Жанхай зүг рүү аялсан аян замын тэмдэглэлээ энэ хүрээд өндөрлөе.                                                                     

 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэцэг. 


 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.