10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Архангай аймагт өрх толгойлсон иргэдийг дэмжих "Гэгээн ирээд…
2019 оны 11 сарын 22
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
"Монгол бахархлын өдөр" тохиож байна
2019 оны 11 сарын 27
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24

ШАН ТАТАГЧ

 

МЭХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Олон улсын банк санхүүгийн шинжээч-зөвлөх Д.Энхжаргалтай ярилцлаа. Тэрээр Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, үе үеийн Сангийн сайдууд, Монголын төв банкны Ерөнхийлөгч нарын дийлэнх нь сурч төгссөн Эрхүү хотын Улс ардын аж ахуй дээд сургуулийг улаан дипломтой төгсөж ирээд, Монгол Улсын ТӨВ банкны тооцооны төвөөс, дэлхийн бизнес худалдааны төв Лондон хот дахь Монгол банкны суурин төлөөлөгчөөр ажиллах хүртлээ амьдралынхаа 30 гаруй жилийг банк санхүүгийн салбарт зориулсан нэгэн.

 

Мөн хүүхэд ахуй цагаасаа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын ажил үйлсийг өргөжүүлэн хөгжүүлэхэд зохих хувь нэмрийг оруулж эхэлсэн төдийгүй өдгөө Социнтерины олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын, Ази, номхон далайн орнуудын дэд Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон, зургаа дахь жилдээ ажиллаж байна. Монголын эмэгтэйчүүдийн байгууллага, мөн санхүү банкны салбарын тэргүүн фронтод ШАН ТАТАЖ ажилласан түүний туршлагуудыг хүндэтгэж ярилцлагаа ийнхүү нэрийдлээ...


-Хүний бага нас олон олон сайхан дур­самжуудыг хадгалаад биднээс холдох юм. Энэ ярилцлагаараа таныг хүүхэд насныхаа нандин дурсамж руу эргээд очоосой гэж хүсч байна.

 

-Тэгэлгүй яах вэ. Би Улаанбаатар хотын уугуул. Сурагч насандаа хичээлийн хажуугаар урлаг уран сайханд сонирхолтой, Пионерийн ордны бүжгийн дугуйлан, Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын ордны дэргэдэх “Хараацай” бүжгийн хамтлагт бүжиглэдэг, хамтлагаараа “Бүх ард түмний урлагийн үзлэг”-ээс алт, мөнгөн медаль хүртэж байсан. Мөн сургуульдаа орос хэл, математик, физикийн хичээлүүдийг сонгон суралцаж 45-р сургуулийг төгсөхдөө сурлагын дүнгээрээ нэгдүгээрт жагсаж байлаа. Эргээд санахад ангийн дарга, бүлгэмийн зөвлөлийн дарга, сургуулийнхаа “Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг нийгмийн идэвхтэй сурагчдын нэг байжээ. Харин манай гэр бүлийнхэн социализмын үеийн нийгэм, хүмүүсийн амьдрал ямар байсан яг л тэр замналаар бусдын адил сурч, ажиллаж амьдарч ирсэн..

 

 

-Та Монголын банк санхүүгийн салбарын үнэ цэнэтэй мэргэжилтнүүдийн нэг, зөвлөх. Таны манлайлал хүүхэд наснаас эхтэй бололтой. Банк, санхүүгийн мэргэжлээрээ хаана хэрхэн суралцсан бэ?

 

-Би аавынхаа мэргэжлийг уламжлах хүсэлтэй “аавын охин” байсан болохоор “Банк, санхүүгийн мэргэжлээр Монголын тэргүүлэх, манлайлагч хүмүүс хаана сурч төгсч байна, тэр л сургуульд явна даа” гэсэн зорилготой байсан. Ингээд Эрхүү хотын “Улс ардын аж ахуйн дээд сургууль”-д суралцахаар явсан. Энэ сургууль бол Ардын хувьсгалаас хойш Монголын олон шилдэг сэхээтэн, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан сургууль. Хэдийгээр Монголдоо орос хэлийг сонгон суралцаж байсан ч хэлний бэлтгэлд суухгүйгээр, нэгдүгээр курсээсээ Карл Марксын Капитал–I, II ботийг уншиж ойлгоно гэдэг амар байгаагүй. Гэсэн ч оросын тусархаг оюутнууд, сайн багш нарынхаа заавар зөвлөгөөгөөр сургуулиа онц төгссөн. Тухайн үед надад хамгийн амархан хичээл нь дээд тоо л байлаа. Дээд тооны номын бодлогуудаа эхнээс нь дуустал бодож, хэдхэн тоо бодож чадахгүй үлдээчихсэнээ багшдаа шалгуулахад “Чи явж амар, үлдсэнийг бодох шаардлагагүй” гэж билээ. Орос оронд үйлдвэржилт, ялангуяа хүнд үйлдвэр хөгжиж эдийн засагт нь чухал үүрэг гүйцэтгэж байсан учраас бид металлургийн үйлдвэр хэрхэн ажилладгийг, ган яаж хайлуулдгийг үзэж байв. Эдгээр нь тухайн үед маш хүнд, биднээс хол хөндий зүйл мэт санагдаж байсан ч өнөөдрийн Монголын үйлдвэржилт, эдийн засгийн салбар бүрийн хөгжлийн чухал үзүүлэлтийг анхнаас нь ойлгуулж байсан сургуулиараа одоо ч би бахархдаг.

 

-Орос орон таны сурч хөгжих үйл явцад үнэтэй хувь нэмэр оруулжээ. Мэдээж өөрийн тань хичээл зүтгэлийг ч чамлахын аргагүй. Харин амьдралдаа оруулсан таны хамгийн том хөрөнгө оруулалт юу вэ?

 

 

-Би 2-р курсээс хичээлдээ жигдэрч аваад англи хэлний курст сурч эхэлсэн. Тэр үед Орос улс өөрийнхөө оюутнуудад герман, англи хэл заадаг ч гадаадаас ирсэн оюутнуудад орос хэлээ л сайн сурахыг зөвлөдөг байлаа. Намайг англи хэлний хичээл үзэж эхлэхэд “Чи гадаад оюутан, явж болохгүй” гэсэн. Харин би Д.Сүхбаатарын нэрэмжит тэтгэлгийн мөнгөөрөө Эрхүүгийн офицеруудын ордны курст төлбөрийг нь төлөөд англи хэл үзэж эхэлсэн. Энэ л миний амьдралдаа, өөртөө оруулсан хамгийн том хөрөнгө оруулалтын эхлэл байсан. Мөн тухайн үед орос хэлийг гүнзгийрүүлж судлан, заах аргад суралцаад орос хэлээр багшлах дипломтой төгсгөж байлаа. Энэ бүхний зэрэгцээ Марксизм Ленинизмын оройн дээд сургуульд лектор буюу илтгэх урлагийн сургалтад явж, хоёр жил суралцаж төгссөн. Эрхүү хот бол миний өнгөрсөн 30 жилийн ажил үйлс, амжилт бүтээлийн минь эх үндэс, хувь хүн, мэргэжилтний хувьд маш бат бэх суурь тавьж өгсөн газар учраас би оросын сургуулиар, оросын хөтөлбөрүүд, гадаадын оюутнуудад өгч байсан боломжид маш их талархаж явдаг. Мөн Америкт Вандербилтийн их сургуульд эдийн засгийн хөгжлийн мастер хамгаалахад АНУ-ын засгийн газрын тэтгэлэг хүрэлцэхгүй байсан учир Дэлхийн банкинд ажиллаж, олсон бүх мөнгөө зарцуулсан. Тэнд олж авсан мэдлэг мэдээллүүд өнөөдрийн Д.Энхжаргалыг бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж боддог.

 

-Англи, орос хэлтэй, банкны мэргэжилтэн төгсөж ирээд ямар ажлын байранд томилогдож байв?

 

-Тэр үед дөнгөж сургууль төгссөн хүнийг аль ч байгууллага төвдөө, удирдах албан тушаалд авна гэж байхгүй. Шинэ төгсөгчид салбар салбарын доод нэгжээс ажлын гараагаа эхлэн, шат ахидаг байлаа. Миний хувьд төгсөх курсдээ анхны хүүхдээ тээж байсан учраас улаан нялзрай хүүхэдтэй, улаан дипломтой, МАХН-ын улаан батлахтай, “гурван улаанаа” тэвэрсэн хүн эх орондоо ирж байв. Ингээд Улсын банкны ерөнхий хорооны Улаанбаатар хотын салбарт касс хоорондын тооцоон дээр хяналт тавих чиг үүрэгтэйгээр 1986 онд нягтлан бодогчоос ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед нь Улаанбаатар хотод Улсын банкны 29 тооцооны төв үйл ажиллагаа явуулдаг байлаа. 

 

-Улсын банкны ерөнхий хороо ямар цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байсан бол? Монгол Улсын “мөнгөний авдрын түлхүүрийг хадгалдаг” тус  байгууллагын үйл хэрэг улсын хөгжил дэвшилд гол үүрэгтэй шүү дээ.

 

-Намайг ажлаа авах үед Улсын банкны ерөнхий хороо Монгол Улсад барилгын салбарыг зээлээр дэмжих бодлого хэрэгжүүлж байсан. Одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улаанбаатар хот дахь орон сууцны угсармал есөн давхар байруудыг бүтээн байгуулсан барилгын байгууллагуудыг зээлээр хангах ажлыг хийж, жилийн 0,5 хувийн хүүтэй зээл олгож байлаа. Удалгүй Монгол улс зах зээлийн шилжилт рүү орж, ТӨВ БАНК, АРИЛЖААНЫ БАНК гэсэн хоёр шатлалт тогтолцоог бий болгох үйл явц өрнөсөн. Социализмын эдийн засгийг судалчихсан бидэнд зах зээлийн эдийн засаг руу шилжих үе үнэхээр хүнд байсан л даа. Эрхүүд сурч байхад капиталист эдийн засгийн хичээл ганцхан улирал орсон. Тиймээс би бүх ном дэвтрээ эргүүлж, Улсын төв номын санд сууж капиталист эдийн засаг, төв банкны талаарх материалуудыг уншиж судлан, өнөөдрийн төв банкин дахь мөнгөний бодлогын үндсэн хэрэгслүүдийг бий болгоход хувь нэмрээ оруулж байв. Төв банкны бодлогын хүү, үнэт цаас, заавал байх нөөц зэрэг бүхий л зүйлд сурсан мэдсэн, судалснаа зарцуулж олон ажлуудыг хийж байсан даа. Удалгүй 1990-ээд он болж Монголд англи хэлтэй хүмүүсийг хайж эхлэхэд би гадны улсууд руу явж олон улсын  байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийх үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. 

 

 

-Хүмүүс таныг Монгол банкны Д.Энхжаргал, Дэд ерөнхийлөгч гэдгээр нь сайн мэддэг юм билээ. Мэдээж албан тушаал, алдар нэр зүгээр суусан хүнд хийсч ирээд наалдчихдаггүй. Банкны салбар төдийгүй Монголын эмэгтэйчүүдийн байгууллагатай таны ажил амьдрал холбогджээ, яриагаа энэ сэдэв рүү шилжүүлбэл...

 

-Би Монгол банкинд долоон жил ажиллаад Мөнгөний бодлогын газрын дарга, дараа нь Хяналт шалгалтын газрын захирлаар ажилласан. 2002 онд Лондон дахь Монгол банкны төлөөлөгч, дараа нь Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажилласан. Харин 10-н жилийн сурагч байхаасаа Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүн байсандаа ч тэр үү банк санхүүгийн салбартаа залуучуудыг, ялангуяа эмэгтэйчүүдээ дэмжин ажилладаг байлаа. Социализмын үед “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” аймаг нийслэлээс гадна бүх аж ахуйн нэгж, байгууллага дээр салбар зөвлөлтэй байсан. Би Улсын банкны ерөнхий хорооны дэргэдэх банкны салбарын эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж, улмаар харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлд  тус салбараа төлөөлөн ажиллаж эхэлсэн.

 

-Тэр үед эмэгтэйчүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн ямар шийдвэрүүдийг гаргаж байсан бэ. Банкны салбарын эмэгтэйчүүдийн зөвлөл ямар онцлогтой ажиллаж байв?

 

-Манай салбарын бүсгүйчүүд ажилд орсон цагаасаа эхлээд л тоо, цаастай зууралддаг. Эмэгтэй хүн талаасаа өөрсдийгөө хөгжүүлэх, өөр чиглэлээр боловсруулах тал дээр одоогийнх шиг өргөн боломж байгаагүй. Тиймээс эмэгтэй­чүүдийн зөвлөлийн санаа­чилгаар эмэгтэй хүн, эх хүн, эхнэр хүнийг тухайн нийгэмдээ бэлтгэх, сайхан хоол хийдэг, гэр орноо хатгамлаар гоёж чимчихдэг, баярын ширээгээ донжтой сайхан засчихдаг болохыг зааж зөвлөх ажлуудыг ажлын бус цагаар зохион байгуулж, уралдаан зар­­лах, “Банкны салбарын шилдэг эмэгтэй мэргэжилтэн” шалгаруулдаг байсан. Түүнчлэн нялх хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэй­чүүдийн ажлын цагийг уян хатан болгож, өдрийн ажлын цагаас 1 цагийг нь хасч амруулах, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд орон сууцны дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Улсын банкны ерөнхий хорооны удирдлагад гарган, шийдвэрлүүлж байлаа. Мөн эмэгтэйчүүдийнхээ ар гэрт тохиосон аливаа бэрхшээл асуудлуудыг шийдвэрлэхэд тус дэмжлэг үзүүлэх, мөнгөн тэтгэлэг олгох зэргээр хүмүүнлэгийн ажлуудыг хийж, эмэгтэйчүүдээ сургахад ч анхаардаг байсан. Харин 1990-ээд оны ардчиллын давалгаагаар “Төрийн болон улсын байгууллагуудын дэргэд төрийн бус байгууллага ажиллаж болохгүй” гэж хуульчлагдан, Эмэгтэй­чүүдийн байгууллагын салбар зөвлөлүүдийг татан буулгасан. Ингээд төрд ажиллах хүмүүсийг төрийн албан хаагчийн тангараг өргүүлж аль нэгэн нам, төрийн бус байгууллагын эрх ашгийг тухайн байгууллага дээр илэрхийлэхийг хязгаарласан юм. Саяхнаас бид Монголын нийт эмэгтэйчүүдээ эдийн засгийн хувьд хүчирхэг болоход нь туслах зорилгоор “Санхүү банкны эмэгтэйчүүд” төрийн бус байгууллага байгуулаад байна. 

 

 

-Лондон дахь Монгол банк­ны анхны төлөөлөгчөөр ажиллах амаргүй байсан уу. Яагаад тийшээ явах шаардлагатай болсон юм бэ?

 

-Тийм ээ. 2002 оноос гурван жилийн хугацаатай томилогдож Лондон хотод Монгол банкны төлөө­лөгчийн газрыг нээж ажиллуулах үүрэг хүлээсэн. Зах зээлийн эдийн засгийн хүнд үеийг давж гарсны дараа манай улсад эх орноо хөгжүүлэх асар их хэмжээний санхүүгийн эх үүсвэр шаардлагатай болсон. Томоохон бүтээн байгуулалт эхлүүлэхэд дотоодын хөрөнгийн эх үүсвэр хангалтгүй, социализмын үед хамтын ажиллагаатай байсан, эдийн засгийн харилцан туслах зөвлөл болох СЭВ-ийн орнуудын систем задарчихсан, тэндээс урьд өмнө авч байсан бүх туслалцаа дэмжлэг зогссон үе. Тиймээс хөрөнгөтэй, санхүүгийн зах зээл хөгжсөн гуравдагч орнуудаас Монгол руу мөнгө татан төвлөрүүлэх, тэр ажлын суурь бэлтгэлийг хангахад судалгаа шаардлагатай болсон. Ингээд Лондонг сонгож, тэр талбарт төлөөллөө гаргах зайлшгүй шаардлага үүссэн юм. Лондон бол гурван цагийн эргэлтийн гол цэг дээр байршдаг, дэлхийн зах зээлийг мөнгөний эргэлтээр удирдаж, санхүүжүүлдэг төв цэг. Бид тэнд хүрч, олон улсын бизнесийн талбарт Монгол гэдэг улс байдгийг мэдрүүлэх нь маш чухал байсан.

 

-Лондон дахь таны ажил яг юунаас эхэлсэн бол?

 

-Миний төлөөлөгчөөр сонгогд­соны гол зорилго нь Лондонд байгаа асар их мөнгөтэй, шинэ зах зээл хайсан “санхүүгийн лидерүүдэд” улсаа танилцуулах... Дэлхийн томоохон банкуудад уулзалт хийж, “Монгол Улс, Монгол банк, Монголын эдийн засгийн чадавх, ирээдүйн талаар, байгалийн асар их баялагтай, ХАА-н үнэт түүхий эдтэй ийм орныг цааш хөгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байгаа”-г танилцуулаад, Монгол руу хөрөнгө оруулалт татах зорилготой очсон л доо. Харин манайх шиг жижиг, хөрөнгө оруулалтын зэрэглэл тогтоогдоогүй улсын юуны түрүүнд хийх ажил нь тухайн байгууллагын төлөөлөгчдийг Монголд урих, мөн олон улсын хэмжээнд Монгол улсыг сурталчилсан хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулах, улсын зээлжих зэрэглэлийг тогтоолгох ёстой гэдгийг ойлгож авсан. Ингээд дэлхийн том банкуудын хөрөнгө оруулагч, харилцагчдыг Монголд урих, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудыг зохион байгуулах саналыг тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбат гуайд хэлж, Засгийн газраас дэмжлэг авснаар өдгөө Монголд тогтмол болдог хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудын эхлэлийг тавьсан. Мөн Монгол гэж ямар ирээдүйтэй, ямар баялагтай орон бэ гэдгийг, гадаадын хөрөнгө оруулагчдад мэдрүүлэх хоёрхон минутын шторкийг “Bloomberg”, Английн “BBС” зэрэг олон улсын том телевизүүдээр цацуулж байлаа. Түүнчлэн Засгийн газрын бонд гаргах бэлтгэл ажлыг тэр үед хийсэн. Гадаадын хөрөнгийн зах зээл дээр манай компаниуд IPO буюу хувьцаа гаргах ёстой, эсвэл Засгийн газар бонд гаргаж мөнгө босгох ийм  хоёр арга зам илүү хэрэгжих боломжтой байсан юм. Хамгийн хялбар арга нь Засгийн газар өөрөө бонд гаргаж манлайлах, мөнгө босгох ажлыг хийх хэрэгтэй гэж шийдвэрлэсэн. Засгийн газрын бонд гаргах хөрс суурийг Английн зах зээл дээр амжилттай хангаад ирсэн. Ингэж Монгол улсын Хөгжлийн банкны анхны бонд гаргах асуудал нааштай, амархан шийдэгдсэн юм. 

 

 

-Тэнд ажилласан ажлынхаа үр дүн, алсын харааг эргээд дүгнэвэл та сэтгэл хангалуун байдаг уу?

 

-Тийм ээ. Энд би Европын сэргээн босголт хөгжлийн банкийг /ЕСБХБ/ онцгойлон дурдна. Анх тус банкинд “Монгол Улсад бага хүүтэй хөнгөлөлттэй зээл олгоно уу” гэдэг хүсэлт тавьсан. Учир нь энэ банк социалист систем нуран унахад задарсан СССР буюу Зөвлөлт социалист холбоот улсын гишүүн 15 улсыг дэмжих, тэдэнд зээл олгох, Унгар, Польш зэрэг Зүүн Европын орнуудын эдийн засгийг хямралаас аврах зорилгоор байгуулагдсан. Гэтэл намайг Лондонд очиход тэдгээр улсуудын эдийн засаг сэргэж, бараг зээл авах шаардлагагүй болсон, хойшид ЕСБХБ байх уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байлаа. Тиймээс би нэг асуудлыг хөндсөн нь “Монгол Улс хэдийгээр ЗХУ-ын харьяат орон биш ч социалист системийн нэг хэсэг нь байсан. Монгол Улс ч хямралд өртсөн, манай улсад мөнгө хэрэгтэй байна. Хэдийгээр танай банкны дүрэмд “Зөвхөн Европ бүс дотор зээл олгоно” гэж заасан байгаа ч та бүхэн энэ зээлээ манай улсад олгоно уу. Учир нь Монголд ардчилал, ил тод байдал, улсаа хөгжүүлэх бодлого, хөрөнгө оруулалтын таатай орчин бий. Бид хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон, манай улсад зээл олгоход туслаач” гэсэн. Харин тэд “Монгол бол бидний зээл олгох бүс нутаг биш ч Монголын талаар ярьж байгаа таны санал санаачилгууд, бидэнд дуулгасан боломжуудыг ашигламаар байна.” гээд Монголыг дэмжих сан байгуулж 300,0 сая доллар төвлөрүүлсэн юм. Ингээд тус сангийн мөнгөнөөс Монголд хөрөнгө оруулах, Монголтой ойр­тож танилцах эхний алхмуудаа зарцуулах болсон. Манайх юун түрүүнд банкны салбарын мэргэжилтнүүдээ Европын жишигт хүрсэн банкирууд болгох, чадвахийг нь нэмэгдүүлэхээр Европ руу дэлхийн томоохон банкууд руу сургалтад хамруулж “нүдийг нь нээж” эхэлсэн. Удалгүй ЕСБХБ Монгол Улсыг зээлжих эрхтэй орон байж болно гэж үзэх үндэс ч тавигдсан гэж боддог. Ингээд хэсэг хугацааны дараа бидний эхлүүлсэн санаачилга лобби группийн дэмжлэгээр тус банкны дүрмийг өөрчлөхөд хүргэсэн.

 

-Дэлхийн энэтэй тоглолт гэж үүнийг хэлэх байх. Яаж эгзгийг нь тааруулсан бол гэдэг тун сонирхолтой санагдлаа...

 

 

-Тухайн үед би Английн Ситигийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар сурч байсан. Миний сонгосон сэдэв “Глобалчлалын үед жижиг эдийн засагтай орнууд хэрхэн тогтвортой хөгжиж, том өрсөлдөөнөөс аврагдаж гарах вэ?” гэдэг агуулгатай байлаа. Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд “Даяаршиж байгаа энэ эрин үед танайх ийм хязгаарлагдмал, зөвхөн Европ бүсээр хил хязгаар тогтоочихсон дүрэмтэй байж болох уу. Энэ дүрмээ өөрчилж, даяарчлагдсан, нээлттэй болгож зах зээлээ өргөтгөн, Монгол шиг хөгжиж буй бусад орнуудад туслаач, хамтарч ажиллая.” гэсэн. Яагаад гэвэл тус банк Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын бусад банкуудаас ялгаатай. Дээрх нэр бүхий банкууд хөгжлийн бодлогод зориулсан, бага хүүтэй зээлийг гагцхүү Засгийн газартай нь тохиролцсон төслүүдэд олгож санхүүжүүлдэг. Тэгвэл Европын сэргээн босголт, хөгжлийн банк бизнесийг, гэхдээ хувийн салбарыг илүү дэмжин зээл олгодог. Ингээд Монголд зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх олон хувийн бизнесүүд бий. Тиймээс Монголыг зээлжих зэрэглэлтэй орон болоход туслаач, ингэх нь танай банкны бизнест ч давхар үр өгөөжөө өгнө. Тиймээс дүрмийнхээ “Европ бүсийн” гэдэг тодотгол, хил хязгаарыг өөрчилбөл ямар вэ” гэдэг санал оруулсан. Ингэж Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол талын санаачилгаар дүрмийн заалтаа өөрчлөх түүхэн шийдвэрийг гаргасан юм даа. Одоо бол Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол байтугай Газар дундын орнууд, Африкийн орнуудад ч зээл олгодог, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг банк болж өргөжсөн. Европын сэргээн босголт хөгжлийн банкны төлөөлөгчийн газрыг Монголд байгуулснаар Монголын хувийн хэвшилд хамгийн их зээл олгосон. 

 

-Лондонд ажиллаж байхдаа мөн л эмэгтэйчүүдийн үүсгэл санаачилгын байгууллагыг удирдаж байсан гэж дуулсан...

 

-Тийм ээ. Лондонд цөөнгүй Монгол эмэгтэйчүүд олон улсад нэр хүнд бүхий томоохон байгууллагуудад мэргэжлээрээ ажилладгийг мэдсэн. Тэдгээр эмэгтэй­чүүдээрээ дамжуулж Монгол орныхоо хөгжлийг гадаад оронд сурталчлах нь зүйтэй гэж үзсэн. 2010 онд хоёр дахь удаагаа Лондонд томилогдохдоо “Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулсан. Миний хувьд Лондонд томоохон банк санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагч нартай танил болсны хувьд бусад эмэгтэйчүүдээ тэдэнтэй холбож, нэтворкинг-бизнес, ажил хэргийн хамтын ажиллагааг тогтоож өгөх боломжоор хангахыг хичээсэн. Үүнд Европын сэргээн босголт хөгжлийн банканд 20 гаруй жил ажилласан Ө.Азжаргал, Оскарын шагналт Б.Марта зэрэг олон эмэгтэй гар сэтгэл нийлэн, тус холбоог үүсгэн байгуулахад идэвхийлэн хамтарч ажилласан даа. Одоо тус холбоо маань европын 10 гаруй оронд төлөөлөлтэй. 

 

 

-“Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо” ямар үйл ажиллагаа явуулж байв?

 

-Нэгэнтэй том банктай холбогдож, тус банканд ажилладаг эмэгтэйтэй хамтраад ТББ байгуулсан бид ЕСБХБ-аас олгодог эмэгтэйчүүдийг дэмжсэн зээлүүдээс Монголд нэвтрүүлэх саналыг тавьсан юм. Үүнд эмэгтэй бизнес удирдагчийг бэлдэх чадавхижуулах сургалтуудыг зохион байгуулсан. Мөн чадалтай хүчирхэг бусад эмэгтэйчүүдтэйгээ хамтраад хоёр гол чиглэлээр Монголд нөлөөллийн ажлыг эхлүүлсэн. Манай улсын хүн амын бодлогод эрүүл ээжээс төрсөн эрүүл хүүхэд чухал. Тиймээс гадаадад сурч ажиллаж байгаа Монгол оюутан, залуусдаа сургалт хийж, эмэгтэйчүүд охидод умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрсдлийн талаарх ойлголт, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстойг зөвлөх, хөгжилтэй улс орнууд охиддоо үнэ төлбөргүй хийдэг вакциныг Монголдоо нэвтрүүлэх ажилд зориулах мөнгө санхүү босгох ажлыг зохион байгуулсан бидний хүсэлтийг харгалзан Английн Ханхүү Чарльз өөрийнхөө зурсан хувийн зургаа хандивласан. Мөн бид өөр бусад үйл ажиллагаа зохион байгуулж, 10,000 паунд буюу 30 сая төгрөгийн эх үүсвэрийг босгож байлаа. Ингээд Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд тухайн үеийн В.Удвал сайд, хамт олонд нь гардуулан өгч байсан. Мөн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөн бие сэтгэл, тэр ч бүү хэл эд хөрөнгө, эдийн засгаар хохирч байгаа талаар, энэ хэт газар авсан асуудлыг олон нийтэд ойлгуулахын төлөө 2010 оноос хойш шургуу ажиллаж эхэлсэн. Үүний тулд НҮБ-ын тайлан, Хүний эрхийн байгууллагын тайлан илтгэлүүдийг танилцуулах, мөн Английн парламент дээр Монгол эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулж, гэр бүлийн хүчирхийлэл, хүчирхийллийн эсрэг Англи улсын парламентын эмэгтэй гишүүд яаж ажилладагийг судлан, мэдээллүүдийг түгээж байсан. Жил бүр Европын аль нэг улсад, мөн Европт ажиллаж амьдардаг Монгол эмэгтэйчүүдийн чуулга уулзалтуудыг зохион байгуулж ирлээ. Лондонгоос эхтэй тэр ажил маань Герман, Белги, Францад, өнгөрсөн жил Польш улсад “Эмэг­тэйчүүдийн эрүүл мэнд” сэдвээр зохион байгуулагдсан. Бид­ний зохиосон үйл ажил­лагаанд оролцож дэмждэг гадаадын иргэд, байгууллага болон Монгол­­­­чуудынхаа хандиваар Монгол­доо, тэр тусмаа гэр бүлийн хүчир­­хийллийн эсрэг үйл ажил­лагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг дэмжин санхүү­жүүлж байсан. Тухайлбал “Гүнж” төвтэй хамтран Улаан­баатар хотын алслагдсан гэр хорооллын, Сонгинохайрхан, Баян­зүрх дүүргийн сургуулиудад “Хүчирхэг хөвгүүдийн клуб”, Чингэлтэй дүүрэгт “Охидын клуб” байгуулан ажиллахад нь тусалсан. Бид ирээдүйд зөвхөн сайн охид, бүсгүйчүүд гэхээсээ илүүтэй хүчирхийлэл үйлддэггүй, эрдэм мэдлэгтэй залуусыг бэлтгэсэн байх ёстой. Тиймээс хөвгүүдийг одоогоос булчингаараа бус ухаанаар аливааг шийддэг болгох нь чухал байгаа юм. Энэ мэтчилэн олон ажлуудыг зохион байгуулалцаж чамгүй амжилт­­тай ажиллаад, өнгөрсөн жил тус ТББ-ыг үүсгэн байгуулсан Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа ТББ-ын Ерөн­хийлөгч болж энэ ажлын хүрээнд "Зууны 100 эмэгтэй" төсөл дээр ажиллаж байна. Мөн МЭХ-ны Удирдах зөвлөлд ажиллахын зэрэгцээ “Санхүү, банкны эмэгтэй­чүүд” ТББ-аа байгуулаад явж байна даа.   

 

 

-Социнтериний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын, Ази Номхон далайн орнууд хариуцсан дэд ерөнхийлөгчөөр хэзээ сонгогдсон юм бэ?

 

-Социнтериний олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд Ерөнхийлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон зургаа дахь жилдээ ажиллаж байна. 100 гаруй жилийн түүхтэй энэ байгууллага дэлхийн 140 гаруй орны нийгмийн төлөө, нийгмийн баримжаатай ардчилсан үзэлтэй, улс төрийн зүүний үзэлтэй намуудын эмэгтэйчүүдийн бай­гууллагын нэгдэл юм. НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагад зөв­­­лөх эрхтэй тус байгууллагад Ази Номхон далайн бүс нутгаа тэргүүлж, сүүлийн 6 жил НҮБ-ын “Эмэгтэйчүүдийн аж байд­лын комиссын хуралдаан”-д оролцож, 58-р чуулганы үеэр Азийн эмэгтэйчүүдийн аж байдал ямар төвшинд байгаа талаар илтгэл тавьсан. 2015 онд дэлхийн эмэгтэйчүүд ямар амжилтанд хүрсэн бэ, сүүлийн 15 жилд эмэгтэйчүүдийн талаар явуулсан бодлого ямар үр дүнтэй байв гэдэг асуудлыг НҮБ хэлэлцэхэд, “Бид ядуурлыг, хүчирхийллийг, тэгш бус байдлыг арилгаж чадаагүй байна. Тиймээс ирэх 15 жил буюу 2030 он хүртэл дэлхийн эмэгтэйчүүд алс хэтийн ямар хараатай, бодлоготой урагшлах вэ гэдэгт саналаа нэгтгэж, ядуурлыг, хүчирхийллийг, тэгш бус байдлыг арилгахыг зорьсон уриалга гарган НҮБ-д өгсөн. Энэ дуу хоолойг НҮБ хүлээн авч 2030 он хүртэлх Дэлхийн тогтвортой хөгжлийн бодлогын 17 зорилтынхоо гурваар ядуурал, хүчирхийлэл, ялгаварлалыг арилгах зорилтыг сонгосон юм.


-Ярилцлагынхаа төгсгөлд Монголын нийт эмэгтэйчүүд, мөн уншигчдад хандаж та юу хэлэх бол?

 

 

-Монголын эмэгтэйчүүд сэтгүүлийг сэргээн хэвлэж, англи, орос бас уйгаржин монголоор гаргаж буйд маш их олзуурхаж байна. Нийт уншигчдадаа хандан “Бид хөнжлийнхөө хирээр хөлөө жийж занших шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Өмнөх нийгэмд маань хүн бүр бага балчраасаа социалист өмчийн эд ширхэг бүрийг нүдний цөцгий мэт арвилан хамгаална” гэдэг маш зөв уриа хэрэгждэг байлаа. Тэгвэл аль нийгэмд хэн бүтээсэн байхаас үл хамааран нэгэнт бүтээсэн баялгийг улам хайрлаж тордож, арвижуулан хямгаддаг ийм дадлыг одоо үед ч хүүхэд бүртээ, хүн бүр дор дороо хэвшүүлцгээе. Энэ бүхэнд Монголын эмэгтэйчүүд манлайлан ёс зүйтэй, зөв хүн төлөвшүүлэх, хөдөлмөрийг үнэлж дээдэлж чаддаг хэвшилд дадацгаая. Мөн хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг учраас нийт эмэгтэйчүүддээ “Сур сур бас дахин сур, боловсролдоо хөрөнгө оруулалт хийцгээе, ХӨДӨЛМӨРЧ АЖИЛСАГ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖИЦГЭЭЕ” гэдэг уриалгыг хэлье!

 

 

Ярилцсанд баярлалаа.

 

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.