МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

Гэр бүл бол улсын үндэс 

Гэр бүл бол улсын үндэс 

Монголчууд бид “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэлцдэг нь нийгмийн хөгжилд хэн хувь нэмэр оруулах, энэ үйл явцыг хаанаас, ямар дарааллаар бие хүн жолоодох ёстойг тун оновчтой тодорхойлсон мэт.

Мөн үндэс, суурь сайтай ямарваа нэгэн зүйл нурах битгий хэл ганхах нь бараг үгүй. Яг л үүнтэй адил "Гэр бүл бол улсын үндэс” гэдэгтэй маргах хүн дэлхийд байхгүй. Хэдийгээр гэр бүл нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ. Тиймдээ ч гэр бүл улсын үндэс гэдэг ухагдахууныг Үндсэн хуульдаа заасан улс орон ч олон. Харин Монгол Улсын хувьд хараахан “Гэр бүл”-ээ Үндсэн хуулиараа дархлан хамгаалаагүй ч удахгүй тийм цаг үе ирнэ гэдэгт найднам... 

Гэхдээ манай ард түмэн “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” тусдаа хуультай. Гэр бүлийн нандин харилцаа руу чиглэсэн бүхэл бүтэн хоёр хуультай хэдий ч бат бөх, элэг бүтэн өрхийн тоо жил ирэх тутам цөөрсөөр байгаа харамсалтай тоо баримтууд нэмэгдсээр байна. Тухайлбал өнгөрсөн 2018 онд 2945 хос гэрлэлтээ цуцлуулсан талаар манай редакци “Хөндөх сэдэв” буландаа нийтэлсэн. Гэр бүл салах шалтгаан, нөхцөл олон байдаг талаар албаны хүний тайлбарыг ч уншигч олондоо хүргэсэн билээ. Тэгвэл энэ сарын нийтлэлдээ хосуудын гэр бүлийн амьдралыг салалтаар бус элэг бүтэн авч үлдэхийн тулд Монгол Улс ямар арга хэмжээ авч байгаа талаарх мэдээлэл өгөхийг хичээлээ.

Гэр бүлийн маргаан шүүхийн шатанд шилжихээс өмнө эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг болсон байна. Тодруулбал, эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ үзүүлж байх тухай хууль 2012 онд батлагдсан ч 2014 оны дөрөвдүгээр сарын 15-наас албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Тус үйлчилгээ ч үр дүнгээ өгч, салах өргөдөл өгсөн хосууд эвлэрүүлэн зуучлалын сэтгэл зүйчтэй уулзаж, маргаанаа эвээр шийдэж буй тоо жилээс жилд өсөж байгаа ажээ. Тухайлбал, энэ тоо сүүлийн 5 жилд тасралтгүй өссөн, 2018 онд 412 хос эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ авч маргаанаа шийдүүлсэн байна. 

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршдог байна.

МУБИС-ийн сэтгэл судлалын багш Ш.Батболд:

Эвлэрүүлэн зуучлахаар маргаанаа шийдүүлсэн хосуудын салалтын шалтгаан нь юу байдаг, цаашлаад гэр бүлээ бат бөх, элэг бүтэн авч үлдэхэд эхнэр, нөхөр ямар арга хэмжээ авбал зохистой талаар Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйчээр ажиллаж байсан МУБИС-ийн сэтгэл судлалын багш Ш.Батболдоос тодрууллаа. 

-Өнгөрсөн онд 2945 өрх шүүхээр гэр бүлээ цуцлуулжээ. Гэр бүл салалтад хүргэдэг  олон шалтгаан байдаг. Таны хувьд салах гэж буй хосуудтай харилцаж, эвлэрүүлэх оролдлого хийж байсан хүний хувьд гэр бүлүүдийн салалтын дийлэнх шалтгаан нь юу байна вэ?

-Эвлэрүүлэн зуучлах ажилд сэтгэл судлаач оролцдог болоод гурван жил болж байна. Гэр бүл салалтын шалтгааны талаар судалгаа хийсэн. Үүнийгээ эрдэм шинжилгээний өгүүлэл болгож “Шүүх эрх мэдэл” сэтгүүлд нийтэлнэ. Гэр бүл салалтын шалтгааныг 100% гэж авч үзвэл 60 гаруй хувь нь үндсэндээ цэвэр сэтгэл зүйн асуудал буюу зан төлөв нийцэхүйн асуудал, үзэл бодлын ялгаатай тал гэж өргөдөлдөө дурдсан байдаг. Энэ 60% дотроо хамгийн эхэнд нь гэр бүл эхнэр, нөхөр, эцэг байна гэдэг ямар үүрэг хариуцлагатай вэ, яаж хоорондоо харьцах, үүрэг хуваарилалт ямар байх, юуг үнэт зүйлээ болгох ёстой вэ гэдэг талаар тодорхой ойлголт огт байдаггүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн боловсрол байхгүй, үүнийг шат шатанд нь системтэй өгдөггүйгээс болж зөнгөөрөө явж байгаад л, гэр бүлийн асуудлаа хурааж, хуримтлуулснаар тэр нь үзэл бодлын ялгаатай байдал болж харагдаад байгаа хэрэг.

-Гэрлэлтээ цуцлуулж буй хосуудыг насаар нь авч үзвэл. Тухайлбал, залуу хосууд түлхүү салж байна уу?

-Үгүй. Гэрлэлтээ цуцлуулж байгаа гэр бүлийн 53 орчим хувь нь 10-аас дээш жил ханилсан хосууд байна. 10-аас дээш жил амьдраад салж буйн шалтгаан нь нөгөөх л зан төлөв нийцэхүй байдал, үзэл бодлын ялгаатай тал. Энэ асуудлаа хоорондоо яаж нийцүүлэх вэ гэдгээ сэтгэл судлаачтай ярилцдаггүйд гол учир байгаа юм. Зүгээр л хоорондоо “Би ч тийм орчинд өссөн, би чам шиг хүнийг мэдэхгүй юм” байна гэх мэтээр харилцдаг. Цаашлаад гэр бүлийн мэдлэг, сэтгэл зүйн талаар ойлголт байдаггүй. Бүтэн 10 жил аль нэг тал нь, эсвэл хоёулаа тэсэж явдаг, эцэст нь за болохгүй юм байна гээд салдаг. 10 жил дотроо нэг нэгнээ өөрчлөх гэж оролддог ч мэргэжлийн хүнд ханддаггүй. Мэргэжлийн хүнд ханддаггүй юм гэхэд гэр бүлийн суурь боловсрол сайн байх нь чухал. Гэр бүлийн суурь боловсрол муугаас асуудлаа шийдэх боломжгүй болгож, бие биедээ эргээд эвлэрэх орон зай үлдээгээгүйгээ мэдрэх үедээ, салах шийдвэр гаргадаг. Салах шийдвэрийг нэг өдрийн дотор гаргачихдаггүй, хоёр жилийн өмнө гаргасан байдаг. Энэ хугацаандаа “Чи энэ зангаа засна шүү, хоёулаа маргалдахдаа өмнөх асуудлаа сөхөхгүй шүү” гээд бие биедээ амлалт өгдөг. Гэвч тэр бол өнгөц юм.

Салалтын хоёр дахь шалтгаан буюу 20 орчим хувь нь архитай холбоотой. Архины хэрэглээг сэтгэцийн өвчин гэдгийг мэдэх хүн тун цөөхөн. “Яахав дуртай юм, надад амласан, гарчихна” гээд 10 гаруй жил явдаг. Ингээд 10 гаруй жил лам, бөөгөөр очоод, Эрхүү, Хөх хот руу архины эмчилгээ хийлгээд, үзэж үзэж, архинаас гарахгүй юм байна гээд салдаг.

Гурав дахь шалтгаан нь хөндлөнгийн оролцоотой холбоотой. Үүнд, ялангуяа хоёр талын эцэг эх, найз нөхөд, ажлын хамт олноос шалтгаалсан асуудал ойролцоогоор 10 орчим хувийг эзэлж байна. Дээрх шалтгаанууд нийлээд 90 орчим хувь болж байгаа бол үлдсэн 10 орчим хувь нь цэвэр араар тавилттай холбоотой байна. Зөвхөн шүүх дээр ирж байгаа тохиолдлуудад анализ хийхэд л ийм байна. 

-Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг аль шатанд нь хийдэг юм бэ. Шүүх дээр очиход нь санал болгодог уу, эсхүл заавал уг үйлчилгээг дамжих ёстой юм уу?

-Эхлээд эвлэрүүлэн зуучлагч гэр бүлүүдтэй уулзаад энэ хоёрт сэтгэл зүйн туслалцаа хэрэгтэй юм байна гэж үзвэл хоёр талаас нь санал асууж сэтгэл зүйч рүү явуулдаг. 

-Эвлэрүүлэн зуучлахад хэдий хэр хугацааг өгдөг вэ?

-Шүүхээс дээд тал нь түдгэлзүүлэхдээ гурван сарын хугацаа өгдөг. Гэхдээ хэн нэг нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, эсхүл тодорхой хэмжээний хүчирхийлэлтэй байгаа бол бараг хугацаа өгөхгүй. Өгсөн ч бага хугацаа өгдөг. 

-Эвлэрүүлэн зуучлахад хандсан гэр бүлийн цөөхөн хувь нь эвлэрдэг мэт ажиглагдлаа. Энэ тоог ахиулах ямар боломж байна вэ?

-Тийм, 16 хүртэлх хувь нь эвлэрдэг. Гэхдээ энэ тоо нэмэгдэх, буурах нь зөвхөн  шүүхээс шалтгаалахгүй. Дээр хэлсэнчлэн дунджаар хоёр жилийн өмнө салах шийдвэр гаргачихсан хүмүүс ирдэг. Асуудал нь хэт даамжирчихсан, шийдэх, хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй болчихсон үедээ буюу эцсийн шийдвэрээ гаргаад шүүх дээр ирж байгаа юм. Анх эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ байгуулагдахад эвлэрч буй гэр бүлийн тоо 12-хон хувьтай байсан бол 2018 оны гуравдугаар улирлын дүнгээр 16% болсон байна. Энэ нь эвлэрүүлэн зуучлагч нар ч чадваржиж, хүмүүстэй ярилцаж сурч байна гэсэн үг. Энэ бол том амжилт. Энэ тоог дахиад хоёр гурван функтээр ахиулахаас биш эвлэрүүлэн зуучлахад хандсан хүмүүсийн 30, 40, 50% нь эвлэрэх боломж онолын хувьд байхгүй. Амьдрал дээр ч байхгүй. Тиймээс үүнийг удаан хугацаанд багасгахын тулд ахлах ангиас нь эхлээд гэр бүлийн боловсрол олгодог, их дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсэд нь гэр бүлийн сэтгэл судлалын талаар тодорхой, заавал үзэх хичээлийн хөтөлбөр боловсруулж өгдөг байх хэрэгтэй. Ингэснээр залуус чанартай сонголт хийж, гэрлэлтийн чанар сайжирсны дараа эвлэрүүлэн зуучлахын тоо дээшилнэ.

-Эвлэрүүлэн зуучлахад хүүхэд нь оролцох уу?

-Оролцохгүй. Хүүхдээ хэн нь авах вэ гэдэг тусдаа маргаан. Эхлээд шүүх дээр очиж гэрлэлтээ салгана. Дараа нь хүүхдээ яах эсэхээ шийднэ. Хэрэв хүүхдийн асуудалд санал зөрүүтэй бол дахиад шүүхдэнэ. Асран хамгаалагч тогтоох маргаан гэж бий.

-Хосууд харилцаагаа хамгаалан авч үлдэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

 -Гэр бүлд хамгийн чухал зүйл бол харилцаа. Ялангуяа эхнэр, нөхөр хоёрын харилцаа ямар байхаас хүүхдийн аз жаргал, зөв хүмүүжил, төлөвшил шалтгаална. Хосуудын гаргадаг түгээмэл алдаа нь гэр бүлийн хүнээ дахин төлөвшүүлж, хүмүүжүүлэх гэж үздэг. Гэтэл хүний төлөвшил, темперамент, сэтгэн бодох чадварыг хэн ч, юу ч өөрчилж чадахгүй. Харин бусдыг ойлгох, дэмжих, сонсох чадварыг өөрчилж, хөгжүүлж болно. Эдгээр чадвар гэр бүлийн харилцаанд төлөвшил, хүмүүжлээс ч илүү чухал шаардлагатай. Ийм чадварт суралцсанаар хосууд харилцаагаа эерэг болгож, сэтгэл санаа нь тайван, аз жаргалтай гэр бүлийг бий болгох бүрэн боломжтой. Нөхөр/эхнэрийнхээ оронд өөрийгөө тавьж түүнийг ойлгодог, бие биеэ дэмждэг, сонсдог харилцааг бий болгоход анхаарах хэрэгтэй. Энэ бол гэр бүл аз жаргалтай байх гол үндэс. Гэр бүлийн аз жаргалын нууц жор, чухал зарчим гэж байхгүй. Нөхөртөө өглөө цай чанаж амжихгүй байсан ч ядаж ус буцалгаад өгчихдөг, эхнэр хүүхдээ эдэлж хэрэглэх, өмсөж зүүхээр дутаадаг байсан ч сэтгэл санааг нь тайван байлгадаг гэх зэрэг энгийн зүйлээс гэр бүлийн аз жаргал эхэлдэг. Энэ бол тэр тэгэх л ёстой, ингэх хэрэгтэй гэсэн жендэрт суурилсан ялгаварлал биш, зөвхөн бие биедээ зориулах сэтгэл, цаг зарцуулах тухай асуудал юм.

Мэргэжлийн сэтгэл зүйч нийгмийн хамгийн бага нэгж хэмээгдэх гэр бүлийн хосуудын харилцааны талаар ийнхүү зөвлөлөө.

Уг нь Монголчууд эртнээс гэр бүл бололцох, амьдрал ахуйгаа төлөвлөх асуудалд нарийн, нухацтай ханддаг байсан арвин туршлагатай ард түмэн. Өдгөө энэ чанар алдагдсаар, элэг бүтэн, жаргалтай амьдарч байгаа гэр бүл цөөрсөөр байгаа нь гунигтай. Гэхдээ бидэнд үүнийг өөрчлөх боломж бий.

Элэг бүтэн, аз жаргалтай гэр бүлүүдийн тоог нэмэхийн тулд бид юун түрүүнд гэр бүлийн гишүүн бүрийн эрх, үүрэг, оролцоог хангасан, тухайн гэр бүлд үүсэх бүх эрсдэлт нөхцөл байдалд бэлэн байхуйц хуулийн зохицуулалтыг нарийн сайн хийх шаардлагатай байна.

1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийн зүйл заалт өнөөдөр буюу 20 жилийн дараах Монгол Улсын гэр бүлийн харилцааг бүрэн зохицуулах, шийдвэрлэх боломжгүй болчихоод байна. Эцэг эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах, ажил хөдөлмөрийг эрхэмлэх соёл, зан заншил нь нүүдэлчин удмын Монгол гэр бүлийн үнэт зүйл гэдгийг ЕБС-ийн хичээлээр дамжуулан ойлгуулах хэрэгтэй байна.

Монгол үндэстний үндэс, суурь болох гэр бүлийн асуудлыг одооноос хамгийн томоор, чухал болгон харж, ямар нэг, жижиг ч бай алхам хийж эхлэхгүй бол хэдхэн жилийн дараа гэр бүлийн дүр төрх ямар байхыг төсөөлөхөд бэрх болох нь ээ. Тиймээс “ХҮН, ГЭР БҮЛ” рүү чиглэсэн зөв бодлого өнөөдрийн нийгэмд ус, агаар мэт үгүйлэгдэж байна гэдгийг дахин хэлмээр байна...

Сэтгүүлч Л.Булганчимэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.