Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2 цаг 27 минутын өмнө
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2 цаг 27 минутын өмнө

Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор нийгмийн асуудал сайжирч, авлига буурдаг

2019 оны 09 сарын 12
    Admin
Б.Оюунгэрэл: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор нийгмийн асуудал сайжирч, авлига буурдаг

Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ сарын 17-нд “Илүү сайхан ирээдүйн төлөө” анхдугаар чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Чуулганд Төрийн болон ТББ, олон улсын байгууллагууд, есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон 1000 гаруй төлөөлөгч оролцох юм. Нэлээн өргөн хүрээг хамарч, олон чухал асуудал хэлэлцэх энэхүү чуулганы талаар Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Илүү сайхан ирээдүйн төлөө” анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалт хийх болсон шалтгаан, ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэх үү?

-Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ой тохиож байгаа. Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага юм. 1924 онд анхны Үндсэн хуулиа батлах үеэр Монголын эмэгтэйчүүд Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулсан түүхтэй. Өнгөрсөн 95 жилийн хугацаанд Монгол Улсын өнөөгийн хөгжил цэцэглэлтэд манай холбооны оруулсан хувь нэмэр их. Тухайлбал, монголчууд нийтээрээ бичиг үсэгтэй болох, дараа нь соёлын хувьсгал хийхэд Монголын эмэгтэйчүүдийн холбоо зохион байгуулалтад биечлэн оролцож байлаа. Энэ чуулганаар өнгөрсөн 95 жилийн хугацаанд хийсэн бүхнээ баталгаажуулахаас гадна олон улсын эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах, түншлэх, гарц гаргалгаа хайна. Товчхондоо өнөөгийн эмэгтэйчүүдэд тулгамдаад буй асуудлыг хэлэлцэж, цаашид хийх ажлын гарц шийдлийг эрэлхийлэх юм. Бид энэ чуулганаар үндсэн гурван сэдвийг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл. Ер нь охид, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэл нийгмийг цочроох хэмжээнд хүрлээ. Өнгөрсөн хавар УИХ-ын даргын нээлттэй сонсголын үеэр бид бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлтэй холбоотойгоор найм, есөн хуульд өөрчлөлт оруулах саналаа гаргасан. Бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдэг хэн нэгний толгой, эрхтнийг тасдах асуудал биш. Харин энэ асуудал юунаас болж үүсээд байгаа, аль хуульд доголдол байна вэ, цаашид яах ёстой вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах нь зөв байх. Яг энэ асуудлаар бид гадаадаас зочид урьсан. Тухайлбал, Шведийн Гадаад хэргийн яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх асуудал эрхэлсэн сайд манай арга хэмжээний үндсэн илтгэгчээр оролцож байгаа. Яагаад Шведийг онцлов гэхээр Скандинавын хойгийн орнуудын хүчирхийлэлтэй тэмцэж байгаа арга олон улсад сайн туршлага болдог. Тиймээс энэ орны туршлагаас судлах боломж гарах байх. Өнөөдөр төрсөн эцэг нь охиноо хүчинддэг нийгэмд бид амьдарч байна. Тиймээс цаашид эцэг эхийн үүрэг хариуцлага, ял завших явдлыг хэрхэн таслах зэрэг бодлогын түвшний асуудлыг мэргэжлийн экспертүүд хэлэлцэх болохоор шийдэл олно гэж найдаж байгаа.

Бидний хөндөх дараагийн асуудал бол эмэгтэйчүүдийн эдийн засаг. Энэ асуудлыг ярихаар нөгөө л хүчирхийлэлтэй холбогддог. Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртдөг. Тиймээс эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр ямар гарц гаргалгаа байгааг хэлэлцэж, олон улсын байгууллагуудын туршлагыг судлах юм. Энэ хэлэлцүүлэгт Азийн хөгжлийн банк, Европын холбоо, төрийн байгууллагын төлөөллөөс гадна туршлагатай банкирууд оролцож байна. Өнөөдөр жижиг, дунд бизнесийн асуудал нийгэмд хурцаар яригдаж байна. Энэ зээлийг хэдхэн улстөрч хуваагаад авчихсан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Гэтэл жирийн иргэд, эмэгтэйчүүдэд энэ зээл олддоггүй. Тиймээс энэ асуудлыг төр засгийн түвшинд ярилцаж, ирэх сонгуульд оролцох намууд энэ талаар мөрийн хөтөлбөртөө тусгах байх гэж найдаж байна.

Гурав дахь асуудал бол шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо. Тун удахгүй УИХ-ын сонгууль болох гэж байгаа үед энэ асуудлыг хөндөж ярих нь зөв байх. Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо гэхээр бид УИХ-д суух эмэгтэйчүүдээр төсөөлөөд байдаг. Гэхдээ бид энэ асуудлыг арай өөр өнцгөөр хармаар байна. Тухайлбал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор улс орны хөгжил, нийгмийн байдалд ямар нөлөө үзүүлж байна вэ гэдэг өнцгөөс хармаар байгаа юм. Энэ удаагийн хэлэлцүүлэгт парламентад суудалтай улс төрийн намуудын ерөнхий нарийн бичгийн дарга нар оролцож байгаа. Тиймээс эмэгтэйчүүдийн квотын асуудлыг намын хэмжээнд ярьж, мөрийн хөтөлбөртөө багтаах байх гэж найдаж байгаа. Ер нь олон улсын жишгээс харахад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд оролцсоноор нийгмийн асуудал сайжирч, авлига буурах байдал ажиглагддаг. Чуулга уулзалтад НҮБ-ын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал ирж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн улс орнуудад гарч буй эерэг өөрчлөлтийн талаар мэдээлэл хуваалцах юм.

-Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл улам нэмэгдсээр байгаа нь сэтгэл зовоож байна. Хүчирхийллийн эсрэг тэмцсэн бусад орны сайн туршлагаас Монголд хэрэгжүүлж болохуйц ямар арга байж болох вэ?

-Хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 95.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь яах аргагүй анхаарал татсан асуудал мөн. Монголд хүчирхийллийн эсрэг сайн хууль байна уу гэвэл байна. Гэхдээ хуулийн хэрэгжилт ямар байна вэ гэдэг өөр асуудал. Шүүхээс гаргасан судалгаа байна лээ. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 80 хэргийг 80 өөр байдлаар шийдсэн тохиолдол байна. Зарим нь найман жилийн ял авч байхад зарим нь тэнсэн аваад өнгөрөх жишээтэй. Агуулгын хувьд нэг л хэрэг мөртлөө шүүх яагаад өөр өөрөөр шийдээд байна вэ. Үүн дээр дүн шинжилгээ хийж, процессийн хувьд өөрчлөлт оруулмаар байгаа юм. Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлын 85 хувь нь ойр дотны хэн нэгэн үйлдсэн хэрэг байдаг. 19.8 хувь нь хойд эцэг, 10 хувь нь төрсөн эцэг нь байна гээд төсөөл дөө. Энэ нь эргээд эцэг эхийн үүрэг хариуцлагатай холбогдож байна. Хүүхдүүд ихэвчлэн зуны улиралд буюу долоо, наймдугаар сард хүчирхийлэлд өртсөн байна. Сургууль, цэцэрлэг амарч, хүүхдүүдэд тавих хараа хяналт суларсан үед хүчирхийлэл нэмэгдээд байгаад бид анхаарах ёстой.

Өрх толгойлсон ээжүүдийн 80 хувь нь хүүхдийн тэтгэмжээ авч чаддаггүй

Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртөөд байна гэх асуудал яригддаг. Энэ жил болсон нэг жишээ хэлье. Долоон настай охинтой эмэгтэй нэг залуутай гэр бүл болоод долоон жил болсон байна. Гэтэл саяхан олон улсын сэтгэлзүйчид ажиллаж байгаад тэр охин долоон жилийн турш хойд эцэгтээ хүчирхийлүүлснийг яриулсан байгаа юм. Ингээд ээжтэй нь очоод уулзахад уйлаад “Та нар шүүх цагдаад битгий хэлээч. Энэ хүн шоронд орчихвол ажилгүй бид яаж амьдрах юм бэ” гэсэн байгаа юм. Хэрэв тэр эмэгтэй өөрийн гэсэн орлоготой байсан бол ийм байдалд хүрэхгүй байв. Өнөөдөр бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл ярихаар нийгмээрээ нийлж байгаад өөрсдөө хүчирхийлж байна. Тэр сумын тэддүгээр ангийн сурагч тийм хүүхэд хүчирхийлэлд өртжээ гээд сошиалаар зарлаад хаячихдаг. Ингэснээр тухайн хүүхдийг цааш амьдрах аргагүй болгож байна. Тиймээс бид фэйсбүүктээ бичиж байгаа сэтгэгдэл, хуваалцаж байгаа мэдээллээ хүртэл бодолцох цаг болжээ. Нийгмийн хүчирхийлэл тухайн хүнийг амьдрах аргагүй байдалд оруулж байгааг хэзээ  ойлгох вэ.

-Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, цэцэрлэгт ортол нь асардаг болохоор хөдөлмөр эрхлэлтийн тал дээр эрчүүдээс яах аргагүй хоцордог. Гаднын хөгжилтэй орнууд энэ асуудлаа хэрхэн шийдсэн байдаг бол. Манайд хэрэгжүүлж болохоор ямар арга туршлага байна вэ?

-Манайд аавын долоо хоног гэж цалинтай чөлөө өгдөг. Харин ээжүүдэд хүүхдийг нь гурван нас хүртэл сар бүр 50 мянган төгрөг өгч байна. Монголд ерөнхийдөө эмэгтэй хүн л хүүхдээ харна гэсэн ойлголт давамгайлдаг. Гэхдээ одоо нийгэм өөрчлөгдсөн. Магадгүй хэн илүү орлоготой нь ажлаа хийж, нөгөөх нь хүүхдээ харах зохицуулалт байж болно. Зарим улсад бага  насны хүүхэдтэй аавуудыг илүү цагаар ажиллуулдаггүй, эхнэр нь төрөхөөр урт хугацааны чөлөө өгдөг орон ч байна. Тиймээс бид хандлагаа өөрчилж, тохиромжтой шийдэл, гарц хайх нь л чухал юм. Төрсөн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг ярихаар ясли, цэцэрлэгийн хүртээмж бас яригдана. Өнөөдөр хүүхдээ сэтгэл амар үлдээгээд ажлаа хийгээд явах орчин ямар байгаа билээ. Хүүхдээ харж байгаа ээжүүд гэртээ бичил бизнес эрхэлж, зах зээлд гаргах боломжийг л хангаж өгмөөр байгаа юм. Харин халамж хараад сууна гэдэг зөв шийдэл биш.

• Төрийн байгууллагын удирдах ажлыг эрэгтэйчүүд хийж, гүйцэтгэх ажилд эмэгтэйчүүд илүү жин дарж байна. 

• Эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байхаараа хүчирхийлэлд өртдөг. 

• Улс төрийн намуудад нөлөөлөхийн тулд бүхий л түвшинд ажиллана. Хэр ээлтэй нам байх нь цаашдын сонгуулийн дүнд нөлөөлөх болов уу.

Үүнээс гадна өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдийн тэтгэмжийн асуудал заавал яригдах ёстой. Өнөөдөр Монголд өрх толгойлсон 72 мянган ээж байна. Үүний цаана насанд хүрээгүй 36 мянган хүүхэд хагас өнчирч үлдсэн. Эдгээр хүүхдийн 80 гаруй хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй гэсэн статистик бий. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад яагаад тэтгэмжээ авч чадахгүй байна вэ. Тиймээс заавал төлүүлдэг болгохын тулд юу хийх ёстой вэ гэдгийг ч бас ярилцах ёстой.

-Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар олон жил ярилаа. Их, дээд сургуульд сурч буй хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Уг нь дээд боловсрол эзэмшихийн хэрээр өндөр албан тушаалд очих ёстой ч бодит байдал дээр эсрэгээрээ байдаг шүү дээ. Чухам хаана гажуудал үүсээд байна вэ?

-Дээд боловсрол эзэмшигчдийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүд гэсэн статистик байдаг. Гэтэл шийдвэр гаргах түвшинд харахаар 20 хүрэхгүй хувь буюу урвуу хамааралтай байдаг. Дээд боловсрол эзэмшсэн тэр олон эмэгтэйчүүд хаана байна вэ. Хэрэв та анзаарсан бол төрийн байгууллагын удирдах ажлыг эрэгтэйчүүд хийж, гүйцэтгэх ажилд эмэгтэйчүүд илүү жин дарж байна. Өөрөөр хэлбэл, төрийн албаны дундаж шатанд эмэгтэйчүүд олноороо байгаа юм. Эдгээр боловсролтой эмэгтэйчүүдийнхээ оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх тухай яриад байгаа юм. Өнөөдөр 21 аймгийн хэд нь эмэгтэй Засаг даргатай билээ. Монгол Улсын Засгийн газрын сайд нарын дунд ганцхан эмэгтэй хүн байна. Агентлагийн даргаар хэдэн эмэгтэй хүн ажиллаж байна вэ. Төрийн өмчит компанийн ТУЗ-д эмэгтэйчүүд байна уу. Үнэндээ хангалтгүй л байгааг хүн бүр мэддэг.

-Улс төрийн намууд та бүгдийг дэмжиж, санал санаачилгуудыг ажил хэрэг болгох тал дээр хэр сэтгэл гаргаж ажилладаг вэ. Нэг уулзахаараа “за” гэж толгой дохичихоод дараа нь мартаж орхиод байна уу?

-Монголын эмэгтэйчүүдийн холбоо аль нэг улс төрийн харьяа биш. 95 жилийн түүхтэй үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн байгууллага. Харин улс төрийн намуудын дэргэд эмэгтэйчүүдийн байгууллага байдаг. Тиймээс цаашид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд эдгээр байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Мэдээж бид улс төрийн намуудад нөлөөлөхийн тулд бүхий л түвшинд ажиллана. Бидний саналыг хүлээж авах уу, үгүй юу гэдэг тухайн намын бодлогын асуудал. Ер нь эмэгтэйчүүдэд хэр ээлтэй нам байх нь цаашдын сонгуулийн дүнд нөлөөлөх болов уу гэж бодож байна. Удахгүй болох УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа намд Монголын эмэгтэйчүүдийн холбоо дэмжлэг үзүүлж ажиллах чиглэлтэй байгаа. Бид энэ удаагийн чуулга уулзалтаар “Илүү сайхан ирээдүйн төлөө” гэсэн тунхаг бичиг гаргана. Гэхдээ энэ нь зөвхөн тунхаг төдий болоод үлдэх биш, шийдэл, ажил болгохын төлөө бүх түвшинд ажиллах болно. Чуулганаар хэлэлцэх гурван сэдэв бол эмэгтэйчүүдийн асуудлын өнгөцхөн хэсэг нь. Үүнээс гадна ярьж, хэлэлцэж, гарц шийдэл хайх шаардлагатай маш олон сэдэв байгаа. Гэхдээ гуравхан сэдэв гэж чамлаж болохгүй. Бид олон талаас нь хэлэлцэж, шийдэл хайснаар дараагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулах, ажил хэрэг болгох тал дээр ахиц гарна гэж найдаж байгаа.

 

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.