ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугласан мөнгийг Ид шидийг …
2019 оны 10 сарын 17
ЧЕХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛОББИ (CWL)
2019 оны 10 сарын 17
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугларсан мөнгийг "Үжин төв…
2019 оны 10 сарын 17
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 10 сарын 17
Монголын Даатгалын Холбоо МЭХ-той хамтран ажиллах санамж бич…
2019 оны 10 сарын 16
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ: Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг ча…
2019 оны 10 сарын 16
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
Танхим дүүрэн үзэгчтэй "TEDxDarkhan" Дарханчуудын талархлы…
2019 оны 10 сарын 15
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
2019 оны 10 сарын 15
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Гэр бүлийн тухай хууль"-ийн …
2019 оны 10 сарын 15
Өнөөдөр "Дэлхийн гар угаах өдөр"
2019 оны 10 сарын 15
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
"ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнийг дэмжиж ажилласан байгууллаг…
2019 оны 10 сарын 11
ФОТО: Төв талбайд болсон охидын эрхийн төлөөх цуглаан
2019 оны 10 сарын 11
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ БО…
2019 оны 10 сарын 11
Б.Галиндэв: Бид нэгдэж чадвал хүчирхийлэл бол цаг зуурын үзэ…
2019 оны 10 сарын 10
Д.Гомбодорж: "Хамтдаа Хамгаалъя"-д Монголын тамирчид нэгдэж …
2019 оны 10 сарын 10
Э.Цэндбаатар: "Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд бид нэгдэж байн…
2019 оны 10 сарын 10
Б.Мишээл: Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгтэй тэмц…
2019 оны 10 сарын 10
А.Өнөржаргал: Монгол эр хүн бүр "Охидоо Хамгаалах"-д хамтдаа…
2019 оны 10 сарын 10
МЭХ-ны Дорноговь аймаг дахь зөвлөл 1000 ээжийн чуулга-уулзал…
2019 оны 10 сарын 10
МЭХ-ны Дархан-Уул аймаг дахь зөвлөл TEDxDarkhan-г зохион бай…
2019 оны 10 сарын 10
УИХ-ын дарга Г.Занданшатартай холбогдох хуулиудад өөрчлөлт о…
2019 оны 10 сарын 09
Н.Наранбаатар: Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирх…
2019 оны 10 сарын 09
"Хамтдаа Хамгаалъя" цуглаан Сүхбаатарын талбайд болно
2019 оны 10 сарын 09
М.Мягмар: Эрчүүд, аавууд, ах нар бид охин үрээ хамгаалж, хай…
2019 оны 10 сарын 09
Б.Болорцэрэн: ОХИНДОО БЭЛЭГЛЭЖ ЧАДАХ ХАМГИЙН ГОЁ ИРЭЭДҮЙГ ОЛ…
2019 оны 10 сарын 08
Б.Түвшин: Айл бүр эрэгтэй хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлэх…
2019 оны 10 сарын 08
Б.Оюунгэрэл: "Хамтдаа Хамгаалъя" хөдөлгөөнд аав, ээжүүдийг н…
2019 оны 10 сарын 08
Балетчин Д.Алтанхуяг "Хамтдаа Хамгаалах"-аар нэгдлээ
2019 оны 10 сарын 08
Ц.Амарбаясгалан: Хүчирхийллийн эсрэг Хамтдаа дуу хоолойгоо х…
2019 оны 10 сарын 07
Г.Амгаланбаатар: "Хамтдаа Хамгаалъя" цуглаанд нэгдэхийг ааву…
2019 оны 10 сарын 07
Ирээдүйнхээ төлөө нэгдэцгээе
2019 оны 10 сарын 07
Ж.Эрхэмбаатар: Хүүхэд багачуудаа бид "Хамтдаа Хамгаалж" чадн…
2019 оны 10 сарын 07
М.Батбилэг "Хамтдаа Хамгаалъя"-д нэгдлээ
2019 оны 10 сарын 07
Өнөөдөр Монголын багш нарын баяр тохиож байна
2019 оны 10 сарын 04
"Хүүхдийг хүчирхийлж байгаа нөхдүүдэд Аав, Монгол эр хүний ө…
2019 оны 10 сарын 04
“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе
2019 оны 10 сарын 04
МЭХ ХОЛБОГДОХ ХУУЛИУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР СУДЛАЖ БА…
2019 оны 10 сарын 02
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн дийлэн…
2019 оны 10 сарын 02
"Байгууллагын дотоод харилцаа, бүтээмжийг дээшлүүлэх" сургал…
2019 оны 10 сарын 01
Балетчин Д.Алтанхуяг "Соёлыг түгээгч" батламжаа гардан авлаа
2019 оны 09 сарын 30
Амжилт гэдэг хэр их баяжсанаар бус хэдэн хүний амьдралд эерэ…
2019 оны 09 сарын 30
Б.Тунгалагтамир: Өрх гэрийн хүндийг эмэгтэйчүүд үүрч байна
2019 оны 09 сарын 30
ЦУОШГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2019 оны 09 сарын 30
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
2019 оны 09 сарын 27
Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна
2019 оны 09 сарын 27
БАЛДОРЖ шагналтнууд тодорлоо
2019 оны 09 сарын 27
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
МЭХ-ны төлөөлөл ШШГЕГ-ын Сургалт хүмүүжлийн тусгай байгуулла…
2019 оны 08 сарын 21
ТА СОЛОНГОС УЛСАД ХУУЛЬ БУСААР ОРШИН СУУСАН Ч ЭРХ ЗҮЙН ТУСЛА…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
Н.Наранцэцэг: ТЭМЭЭ БОЛ Хүний тэвчээр, зоригийг сорьсон ТЭНГ…
2019 оны 08 сарын 21
Гишүүн байгууллагууд
2019 оны 08 сарын 21
Тэсэж, Тэмцэж, Тэмүүлж бүтээсэн он жилүүдийн сүлжээс
2019 оны 08 сарын 20
Эх орон, тусгаар тогтнол иргэн, гэр бүл дээр оршин тогтнодог
2019 оны 08 сарын 20
Голдман" шагналын эзнээр Монгол эмэгтэй шалгарчээ
2019 оны 08 сарын 21
"Байгууллагын дотоод харилцаа, бүтээмжийг дээшлүүлэх" сургал…
2019 оны 10 сарын 01
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
Өнөөдөр "Дэлхийн гар угаах өдөр"
2019 оны 10 сарын 15
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
2019 оны 10 сарын 15
Танхим дүүрэн үзэгчтэй "TEDxDarkhan" Дарханчуудын талархлы…
2019 оны 10 сарын 15
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Гэр бүлийн тухай хууль"-ийн …
2019 оны 10 сарын 15
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугласан мөнгийг Ид шидийг …
2019 оны 10 сарын 17
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ: Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг ча…
2019 оны 10 сарын 16
Монголын Даатгалын Холбоо МЭХ-той хамтран ажиллах санамж бич…
2019 оны 10 сарын 16
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 10 сарын 17
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугларсан мөнгийг "Үжин төв…
2019 оны 10 сарын 17
ЧЕХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛОББИ (CWL)
2019 оны 10 сарын 17
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18

Амжилт гэдэг хэр их баяжсанаар бус хэдэн хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирснаар хэмжигддэг

Амжилт гэдэг хэр их баяжсанаар бус хэдэн хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирснаар хэмжигддэг

Арван хэлээр ашиглаж болох боловсролын салбарын аппликейшныг АНУ-д албан ёсоор танилцуулахыг зорьж буй Монголын Оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, Оюуны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатартай оюуны спортыг эх орондоо хэрхэн нутагшуулж хөгжүүлж буй талаар, дэлхийн рекордуудыг эзэмшиж буй олон олон шавь нарынх нь амжилтын тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

“Бидний хичээл зүтгэл зөвхөн Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг тодорхойлох бус, дэлхийн хүүхдүүдийн оюуны чадамжийг дээшлүүлнэ” хэмээн итгэл төгс хэлсэн энэ эрхмийн урам зориг дүүрэн, сонирхолтой ярилцлагыг танд хүргэе!

Монголын оюун ухааны академи дотооддоо 90 удаа тэмцээн зохион байгуулж, эдгээр тэмцээнүүдэд давтагдсан тоогоор 10,800 гаруй хүүхэд залуус, ахмад үеийг хамруулсан. Олон улсын 51 тэмцээнээс Монголын тамирчид 867 медаль хүртээд байна. Мөн оюуны спортын зарим төрөлд Монгол тамирчид чансаагаараа дэлхийд 1-рт эрэмбэлэгддэг. Тухайлбал: Ой тогтоолтын спортын 18 төрлийн дэлхийн дээд амжилтын хувьд Монголын багийн насанд хүрэгчид 8, өсвөрийн тамирчид 14, бага насны ангиллын тамирчид 7-г нь тус тус эзэмшиж, Гиннесийн номонд гурван тамирчнаа бүртгүүлсэн бахдам амжилт МОНГОЛЧУУДЫНХ юм.

-Та эрх зүйч мэргэжил эзэмшсэн атлаа яагаад оюун ухааны спортыг онцгойлон чухалчлах болсон юм бэ?

-“Монголын оюун ухааны академи”-ийг үүсгэн байгуулж оюуны спортын тодорхой төрлүүдийг хөгжүүлэх болсон нь Турк улсад хуулийн сургуульд сурч байсан үетэй минь салшгүй холбоотой. Би Анкара хотын Газийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Тухайн үед хуулийн сургуулийн сурах бичгүүд маш зузаан, унших материал асар их санагддаг байлаа. Нэг удаа санамсаргүй Германы ой тогтоолтын тамирчид богино хугацаанд асар их мэдээллийг тогтоогоод эргэн ярих, олон хүний утасны дугаар, нэр, зүс царайг хараад алдалгүй нэрлэж байгаа зэргийг зурагтаар хараад маш их гайхсан. “Эдгээр хүмүүс шиг ой тогтоолттой байсан бол миний үзэх хичээл, унших зузаан ном, шалгалт шүүлэг ерөөсөө асуудал биш юм байна. Гэхдээ эд нар тусгай төрсөн улс биз” гэж бодсон. Харин мэдээний төгсгөлд нэвтрүүлэгчийн хэлсэн хоёрхон өгүүлбэр миний бодлыг өөрчилсөн. “Энэ бол арга техник юм. Үүнд суралцаж, хичээл зүтгэлээ зориулж чадвал та ч бас эдгээр тамирчид шиг ой тогтоолтын ур чадварыг эзэмших боломжтой” гэхийг сонссоноос хойш энэ талын мэдээллүүдийг интернетээс хайж, ном товхимол уншиж судлан, сургалтуудад хамрагдаж эхэлсэн. Нийт дөрвөн ч улсад олон сургалтанд хамрагдсан. Хамгийн азтай нь миний анхны багш Туркийн Анкара хотод байж таарсан. 1994 оны ой тогтоолтын дэлхийн аварга багштайгаа уулзах боломж бүрдсэн нь миний амжилтын үндэс суурь байсан даа. Би энэ хүнээс маш их урам зориг авч, хичээллэсэн. Тэр бол 2006 он шүү дээ. Харин анхны тэмцээндээ 2008 онд орж байлаа.

-Анхны тэмцээн, анхны шагналаа эргээд дурсвал. Монголын оюун ухааны академиа үүсгэн байгуулахад гол нөлөө үзүүлэх хүчин зүйл юу байсан бол?

- Цуг сурч байсан найз нарынхаа зөвлөснөөр анх удаа тэмцээнд орж байлаа. Яагаад гэвэл 2006 оноос хойш өөрийн болгосон арга техникүүд хичээл болон амьдралд минь үнэхээр гайхалтай үр дүн үзүүлж, эзэмшсэн чадвараараа ангийнхныгаа гайхшруулж байсан. Ингээд 2008 онд Туркийн хурдан уншлага, цээж бодолт, ой тогтоолтын аварга шалгаруулах анхны тэмцээнд оролцож мөнгөн медаль хүртсэн нь өнөөгийн та бидний ярилцаад сууж буй академийг байгуулахын суурь үндэс болсон. Хэрэв тэр тэмцээнээс медаль хүртээгүй бол спорт талаас нь хөгжүүлээд явахгүй байсан байх. Яагаад гэвэл тэр үед миний зорилго сайн хуульч л болох байсан. Дараа жил нь олон улсын тэмцээнүүдээс нийт 13 медаль хүртсэн. Ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага гэсэн оюуны спортын төрлөөр олон улсын тэмцээнд оролцсон Монголын анхны тамирчин гэж бүртгэгдэж байсан учир “Энэ спорт надаар зогсохгүй, амжилт гаргах олон сайн хүүхэд байгаа” гэж итгэн тухайн жилээ анхны номоо хэвлүүлж Монгол орныхоо ихэнх аймагт тус спортын давуу талыг танилцуулж, лекц уншиж эхэлсэн. Харин 2010 онд Монголын оюун ухааны академиа үүсгэн байгуулсан даа.

-Бид ч бас ой тогтоолт сайтай байх, оюуны спортоор хичээллэх гэдэг тусгай төрсөн хүмүүст л хамаатай юм шиг санадаг. Олон улсын түвшинд энэ спорт хэзээнээс эрчимтэй хөгжиж эхэлсэн байдаг вэ?

 -Оюуны спортын олон зуун жилийн түүхтэй шатар, даамтай харьцуулбал бидний эх орондоо хөгжүүлж байгаа спортууд нь харьцангуй сүүлд эхэлсэн. Тухайлбал, ой тогтоолтын спорт нь 1991 оноос эрчимтэй хөгжиж байгаа “залуу спорт” л доо. Хамгийн гол нь манай байгууллага хүн бүрийн ажил амьдрал, хичээл номонд нөлөөлдөг 5 төрлийг онцолж, тухайн сургалтуудаа явуулдаг. Энэ нь нэг талаасаа спорт, нөгөө талаасаа хэрэглээ юм л даа. Жишээлбэл номыг хурдан уншиж ойлгох, их хэмжээний мэдээллийг хүлээж аваад, хэрэгтэй үед нь санах ой тогтоолт, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэмдэглэх урлаг буюу оюуны зураглал зэрэг 21-р зуунд ажиллаж, амьдарч, сурч буй хүн нэг бүрт шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Суралцагчид тухайн ур чадварыг хэр зэрэг эзэмшсэн чадвараасаа хамаараад тэмцээн уралдаанд оролцох түвшинд хүртэл бэлтгэгддэг. Мөн дагалдах бусад сургалтууд амжилттай хэрэгжээд явж байна. Шинэ тутам хөгжиж байгаа спортыг Монголдоо нутагшуулж, хөгжүүлээд дэлхийд танигдаад явах маань нэг хүний санаа байсан бол өдгөө сайн хамт олны хүчинд эх орныхоо нэрийг олон улсад амжилттай таниулаад явж байна даа. Хамгийн гол зөв арга техникийг эзэмшээд хичээл зүтгэл гаргасан хүн бүр гайхамшигтай ой тогтоолттой, хурдтай сэтгэх боломжтой юм.

-Энэ спортоор хичээллэж өөрийгөө болон үр хүүхдээ хөгжүүлэх сонирхолтой хүмүүст та юу зөвлөх вэ?

- Туршаад үзээрэй. Та болон таны хүүхэд өөрийн нуугдмал байсан авьяасаа гэнэт нээх вий (инээв). Хамгийн гол нь арга техникийг зөв сурч, өдөр тутмын амьдралдаа дадал болгох нь чухал. Арга аргачлалуудыг ойлгох тусам цаашид илүү их сурах эрмэлзэл төрж хичээл ном, ажилдаа дээд зэргээр ашиглан өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун явах нөхцөл бүрдэнэ. Жишээ нь, хүний нэг цагт унших материалыг дөрөвний нэг хугацаа буюу 15 минутад уншиж илүү сайн ойлгоно гээд бод доо. Өөрт тань хэрэгтэй шүлэг дууны үг, утасны дугаар гэх мэт олон төрлийн мэдээллийг мартахааргүй тогтоосноор ирээдүйн ашиг тусыг бас бодоорой. Тиймээс одоо л эхэл гэж хэлье дээ. Шинээр суралцагчдад зориулсан олон сонирхолтой богино хэмжээний видео хичээлийг “МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ” гэсэн фэйсбүүк хуудаснаас үзэж болно.

-Таныхаар амжилт гэж юуг хэлэх вэ?

-Амжилт гэдэг хэр их баяжсанаар бус хэдэн хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирснаар хэмжигддэг гэж боддог. Тиймээс нүдэн дээр минь эергээр өөрчлөгдөн боломжийг атгаж буй энэ олон зуун хүүхдийг хараад би маш их баяртай байдаг.

-Монголын оюун ухааны академийн тамирчдын 2019 оны хүртэлх олон улсын тэмцээн уралдаанд гаргасан нийт амжилтыг тоймловол?

- Өнгөрсөн хугацаанд ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, рубикийн шоо зэрэг олон төрлөөр 51 олон улсын тэмцээнд оролцож, нийт дэлхийн дээд амжилт тогтоосон нь 30, Гиннесийн рекорд 3, олон улсын цом 72-ыг хүртсэн бол 867 медаль, 39 олон улсын хэмжээний мастертай (олон улсын мастер, их мастер, олон улсын их мастер) болжээ. Мөн 4 жилд нэг удаа болдог оюуны спортын хамгийн том тэмцээн “Мemoriad” оюуны олимпийн аварга, Азийн хоёр удаагийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга, Өсвөрийн дэлхийн аварга, бага насны ангилалд дэлхийн аварга, багаар дэлхийн болон олон улсын тэмцээнүүдийн аварга гээд авах боломжтой бүх л шагналыг авсан байна даа.

-Ойрмогхон нэг мэдээлэл харлаа. Монголчууд бид нэлээд олон салбарт дэлхийн хөгжлөөс хоцорч яваа ч оюуны чадамжаараа дээгүүрт эрэмбэлэгддэг, удахгүй нэгт орно гэсэн байв... Үнэн хэрэгтээ саяхныг хүртэл “Чингисийн Монгол” гэдэг нэг том малгайтай явсан биднийг та болоод таны шавь нар “IQ Монгол” болгож омогшуулж чадлаа шүү. Харин “Монголчууд бусдаас гоц гойд ухаантай юу, та бүхний бие эрхтэн бусдаас өөр үү?” гэж гаднынхан асуудаг уу?

-Яг тийм. Асуудаг, бас гайхдаг. Яагаад гэвэл энэ спортоор тавхан сар хичээллэсэн, урьд өмнө олон улсын ямар ч тэмцээнд орж байгаагүй хүүхдүүд дэлхийн рекорд тогтоох нь үнэхээр тэдний гайхшийг бардаг юм шиг санагддаг. Тэр ч бүү хэл, ямар нэгэн луйвар орчихов уу, хуулчихав уу ч гэсэн эргэлзээ нь илэрхий анзаарагддаг. Тэгээд шүүгч тухайн тамирчнаар дахин дахин нарийн хяналттайгаар даалгавар гүйцэтгүүлж байсан тохиолдлууд бий. Түүнд нь огтхон ч тордоггүй шавь нарыг маань хараад ГАЙХАМШИГТАЙ гэдэг ганцхан үг л хэлдэг. Харин энэ “гайхамшиг”-т олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, Монголчуудын IQ түвшин өндөр гэдэгтэй санал нийлдэг. 1990 оноос хойш IQ судалгааны олон улсын байгууллагууд улс үндэстнийг IQ түвшингээр нь эрэмбэлэхдээ Монголчуудыг эхний 10-т тогтмол бичиж байгаа нь үүнийг нотлох шиг. Хоёрдугаарт, бидний боловсруулсан сургалтын хөтөлбөр Монголын хөрсөнд маш сайн буусан гэдэг нь анзаарагддаг. Гуравдугаарт, сахилга бат. Нэгэнт энэ спортоор хичээллэх зорилго тавьсан бол хүн бүхэн сахилга баттай байх ёстой. Сахилга бат гэдэг нь зөв дадал хэвшил юм. Энгийн жишээгээр тайлбарлавал дасгалаа ИХ ХИЙХ ХЭРЭГГҮЙ, БАГА ХИЙХ ХЭРЭГГҮЙ, харин ӨДӨР БҮР ХИЙ гэдэг. Энэ зарчмаас бүү хазай гэдгийг тамирчдадаа ойлгуулдаг. Дөрөвдүгээрт, тусгай хөгжмийн аяар тархийг альфа долгионд оруулж бэлтгэл хийх. Мөн багш дасгалжуулагч нарын ур чадвар гэх мэт олон хүчин зүйл бий.

-Та анхны багшаасаа сурсан арга барилаа Монголд нутагшуулсан уу. Яг ямар хөтөлбөр боловсруулж чадсанаар таны шавь нар энэ гайхалтай амжилтуудыг эзэмшиж байна вэ?

- Анх Турк улсад суралцаж эхэлж байсан аргаасаа тэс өөр аргаар тамирчдаа бэлтгэдэг. Монголчууд оюуны спортод өндөр амжилт гаргаж байгаа шалтгааныг судлахаар Канад, Герман, Япон, Хятад гээд олон орноос өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид ирж байсан. Энэ жилийн хувьд бүр ч их болж байна. Уг нь энэ спортын үндсэн арга аль ч улсад нэг ижил. Гэхдээ тухайн арга зүйг хөрсөн дээр буулгах нь чухал. Судалгаа, туршилт, суурь аргачлал дээр тулгуурлан шинэлэг, боловсронгуй арга боловсруулахыг бүгд хичээдэг. Энэ чадвараар л улс орнууд өрсөлддөг юм. Өрсөлдөөн нь зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаанаар дүгнэгддэг. Тиймээс бид арга техникийг боловсронгуй болгоход илүү их цаг зарцуулдаг. Бидний арга техник, зарчим бусад орнуудынхтай ижил ч, дийлэнхдээ нэмэлт, өөрсдийн онцлогийг оруулж, боловсронгуй болгон, туршилтуудаар баталгаажсан. Жишээлбэл зөвхөн тоон мэдээллийг цээжлэх аргачлалыг гаргах гэж бид 2 сарын хугацаа зарцуулсан. Харин тэр аргаа 10 минутад л заадаг. Тэгэхээр манай хүүхдүүд тоон мэдээллээр дэлхийн дээд амжилтуудыг шинэчилж байна гэдэг нь энэ арга манай хөрсөн дээр хэр сайн буусан бэ гэдгийг харуулж байна. Мөн гадныхны анхаарал татаж байгаа өөр нэг шалтгаан нь бид энэ аргачлалаа Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөртэй уялдуулахыг зорьж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл хичээлийн сэдвүүдийг сурагчдад хэрхэн хялбар ойлгуулах вэ гэдэг дээр сургалтын хөтөлбөр боловсруулж туршиж байна. Уламжлалт программаар бага ангийн сурагчид тэгшитгэлийг ойлгох гэж ямар их цаг хугацаа зарцуулдаг билээ. Тэгвэл бид 30 минутад ойлгуулж чадаж байна. Үржихийн “Хүрд”-ийг 5-хан цагийн дотор ойлгуулж, тогтоолгож байгаа нь бидний боловсруулсан аргын үр дүн болов уу. Энэ мэтчилэн бид боловсролын систем дэх хүүхэд сурч ойлгоход хүнд сэдвүүдийг хялбар аргаар ойлгуулах боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энэ бүхэн гадныхны анхаарлыг татдаг.

-Тэгэхээр таны хэтийн зорилго Монгол Улсын боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулахад чиглэж байна уу?

-Ирээдүйд боловсролын системийн шинэчлэлд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа. Тэр ч утгаараа лаборатори цэцэрлэг, сургуулиа байгуулаад хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээд явж байна. Эдгээр хөтөлбөр нь хүүхдийг залхааж ядраахгүй гэдгээрээ онцлог. Хоёр тархийг ижил түвшинд ажиллуулдаг учраас хүүхэд сууж, төвлөрч, сэтгэж сурдаг, юмыг өөр өнцгөөс харах чадвар сууж эхэлдэг л дээ. Нэг жишээ хэлэхэд 1-р ангийн сурагчид маань 18 өдрийн дотор уншиж сурснаас гадна хэдэн мянгын дотор арифметик үйлдлийг хийж байна. Яг одоо бяцхан хүүхдүүд маань 3 сарын 24, 25-нд олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ орсон. Үүний хажуугаар бид хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг орхигдуулалгүй цөм хөтөлбөрөө стандартын дагуу явж байна.

-Гадаад орнуудаас эдийн засгийн эрх чөлөө амласан хамтын ажиллагааны саналууд их ирдэг үү?

-Гаднаас ажлын саналууд ирж байсан. Яг одоо эх орондоо суурин байж төвлөрч юм бүтээдэг цаг учраас урт хугацаагаар явж ажиллах саналаас татгалздаг. Харин богино хугацааны лекц, сургалтын хувьд нэлээн олон улсаар явсан. Мөн гадны хоёр, гурван байгууллагаас алсын зайнаас хамтран ажиллах санал ирсэн. Тухайлбал 10 гаруй улсад 300 салбар, 2 сая орчим суралцагчтай Энэтхэгийн маш том сургалтын төв манай хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүсэлтэйгээ уламжилсан. Эхний уулзалт амжилттай болсон. Энэ ажил хэрэг болсноор Монголдоо хийж хэрэгжүүлэх төсөлд минь санхүүгийн маш том дэмжлэг болох юм. Тэрнээс урт хугацаагаар явж ажилласнаас илүүтэй өөрийгөө би яг одоо Монголдоо илүү хэрэгтэй гэж бодож байна даа (инээв).

 -Бахархал дүүрэн, талархалтайгаар сонссон хариулт байлаа. Хаанахын хэн, юу амлахаас үл шалтгаалан үнэт зүйлээ нэн тэргүүнд тавьж буйд тань онцгойлон талархъя. Монгол хүнээс өөр хэн ч үүнийг ойлгохгүй гэмээр арга, аргачлал танд бий юу?

-Баярлалаа. Монголчуудаас өөр хэн ч ойлгохгүй гэх зүйл байхгүй л дээ. Гэхдээ манай хамт олны нэг давуу тал ойлгоход хэцүү ямар ч сэдвийг илүү хялбар байдлаар ойлгуулж чадах арга зүй, хөтөлбөр бий гэж боддог.

- Таны яг одоо ажиллаж буй төсөл юу вэ?

-Энэ онд манайх хэд хэдэн шинэ төсөл эхлүүлээд явж байна. Тухайлбал, хурдан уншлагын цогц софтвер программ, боловсролын нэг аппликейшнийг 6-10 хэл дээр хийж, АНУ-д албан ёсоор танилцуулахаар ажиллаж байна. Бидний хичээл зүтгэл зөвхөн Монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг тодорхойлох бус, дэлхийн хүүхдүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийх юм. Мөн бүх аймагт академийн гэрээт салбараа нээх, 10 гаруй улсад хөтөлбөрөө франчайз өгөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байгаа.

-Мундаг, баяр хүргэе. Танай академи дэргэдээ цэцэрлэг болон бага сургууль байгуулаад явж байна. Харин Монгол Улсын Засгийн газар, боловсролын салбарын бодлого боловсруулагчид ЕБС-ын сургалтын системд нэвтрүүлэх аргачлал, санаачилгыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Одоохондоо төр засгийн хэмжээнд албан ёсоор танилцуулаагүй. Монголын Оюун ухааны академийн харьяа лаборатори “Ивээлийн найзууд” цэцэрлэг, “Язгуур” бага сургуульдаа хэрэгжүүлж үр дүн гаргах тал дээр анхаарч байна. Хамгийн гол нь сургуульдаа шилдэг хүүхдүүдийг жагсааж авах биш темпераментийн янз бүрийн хэв шинжтэй хүүхдүүдийг авсан нь онцлог байгаа юм. Эдгээр хүүхдүүд дээр хөтөлбөр маань амжилттай хэрэгжсэнээр бүх нийтийн түвшинд энэ шийдлийг танилцуулж болно. Өнөөдөр сургуулийн маань 24 хүүхэд боловсролын салбарын байгууллагуудын зохион байгуулж буй олон үйл ажиллагаанд тогтмол уригдан, өөрсдийн ур чадварыг харуулж, олны талархлыг хүлээж байгаад нь баяртай байна.

-Монголчууд оюуны чадавхаа экспортлох боломжтойг та бүхэн бэлхнээ харуулж чадаж байна. Таны хүүхдүүд ч оюуны спортоор багаасаа хичээллэжээ. Харин ярилцлага уншиж буй ээж аавууд хүүхдүүдээ “мундаг” болгохыг хүсч л байгаа. Тэдэнд зөвлөвөл...

-Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. Тиймээс 100 хувь багш, сургууль, цэцэрлэгт бүү даатгаарай. Өдөр бүр хүүхдэдээ багахан ч болов цаг хугацаа зарцуулаарай гэж хүсье. Ингэснээр хүүхэд ямар гайхалтай өөрчлөгддөгийг өөрийн биеэр мэдэх учраас ингэж зөвлөж байна. Би 3 хүүхэдтэй. Бага нь жоохон учир хоёр томд нь орой бүр 15, 15 минут зарцуулахыг хичээдэг. Энэ богино хугацаанд хүүхдүүдтэйгээ ярилцах, үгсийн санг нь нэмэх зорилгоор шинэ үг тайлбарлаж өгөх, ой тогтоолт, цээж бодолтын арга аргачлалыг ойлгуулж дасгал хийх, танин мэдэхүй гээд олон сэдвийн хүрээнд ажилладаг. Нэг жишээ хэлэхэд бага охин маань 2 нас 5 сартайдаа дэлхийн бүх улсын далбааг нэрлэж байсан нь сошиалоор нэлээн олон хүнд хүрч Оросод хүртэл нэвтрүүлэгт орох урилга авч байсан бол 3 настайдаа дөрвөн аргын тоололд суралцаж, хэдэн мянгын дотор үржиж, хувааж, нэмж, хасаж, бодож сурсан. Эдгээрийг зааж ойлгуулахдаа хөгжилтэй, сонирхолтой хэлбэрээр заах нь чухал л даа. Энэ намар хилийн чанадад нэг том шоу нэвтрүүлэгт орохоор бэлтгэлээ бага багаар хийж л байна. Энэ бүхэн багшийнх нь дэмжлэгээс гадна эцэг эхийн үүргээ ухамсарлан оройдоо багахан цаг хугацаагаа хүүхдэдээ зориулж байгаагийн илрэл гэж бодож байна.

-Та залуу удирдагчийн хувьд нийгмийн бусад үйл хэрэгт хэрхэн оролцдог вэ? Таны хэтийн зорилго?

-Өнөөдөр нийгэмд сайн зүйлийн хажуугаар саар зүйл их байна. Наад зах нь хотын соёлоос авахуулаад, гэр бүл салалт, архидалт, ажилгүйдэл, ялангуяа хүүхэд, залуучууд гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг тоочоод байвал бас л мундахгүй. Энэ нь боловсрол хүнээ бэлтгэж чадахгүй байгаагийн тод жишээ л гэж бодож байна. Хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуун гэдэг нь материаллаг баялгаас илүү үндэсний том баялаг юм л даа. Дахин ийм хүмүүс төлөвшүүлэхгүйн тулд суурь боловсролоор амьдрах, хөдөлмөрлөх хүсэл, тэмүүлэл, тэвчээр хатуужил олгоно. Өөр арга байхгүй. Хүмүүсийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн байна. Миний хувьд хэдий эрх зүйч мэргэжилтэй ч боловсролын салбарт зүтгэж байгаагийн хувьд олон нийтийг соён гэгээрүүлэх тал дээр ажиллаж багахан ч гэсэн хувь нэмэр оруулахаар зүтгэж байна даа.

-Таныг энэ спортод анх замчилсан багшийнхаа тухай дурсвал, мөн нэг гараанаас хамт гарсан гадаад найз нөхөд нь таны амжилтыг хэрхэн үнэлдэг бол?

-Уулзаад анх урам зориг, сэдэл өгч энэ спортод дурлах шалтгаан болсон хүн бол яах аргагүй 1994 оны дэлхийн аварга Мэлик Сафи Дуяр багш маань юм. Багшаасаа олон ч зүйл сурсан төдийгүй бид одоо хүртэл ажил хэргийн холбоотой байдаг. Оюуны олимпийн холбооны үүсгэн байгуулагч энэ хүний хөдөлмөрч чанарыг үнэхээр биширдэг. Үүнээс гадна Англи, Герман, Америк зэрэг олон газар чадварлаг багш нарын сургалтад хамрагдаж тэднээс хийж бүтээх тэмүүлэл олж авсан даа. Энэ спортоор холбогдож найз нөхөд болсон залуус маань улс улсдаа тус спортыг хөгжүүлж, зарим нь тархи судлалын чиглэлээрээ судлаач эрдэмтэн болж, зарим нь ажил мэргэжилдээ энэ ур чадвараа сайн ашиглаж байгаа мундаг мэргэжилтнүүд болсон. Тэд намайг “хөдөлмөрч” гэж дүгнэдэг дээ. (Инээв)

-Оюуны спорт хүнийг ядраадаг уу?

-Тархи булчин биш учраас ядрах үндэслэлгүй. 24 цагийн турш л ажилладаг. Ядарсан мэдрэмж нь хувь хүний зохион байгуулалттай л холбоотой. Нойр, хоолондоо сайн, оюуны болоод бие физиологийн дасгал сургуулилт тогтмол хийдэг хүн ядрахгүй. Би энэ тухай шавь нартаа ч хэлдэг. Тамирчид маань тэмцээний өмнөх сарын хугацаанд өдөрт 12-16 цагийн турш хэдэн мянган дата тогтоож, эргэн санах дасгал хийж байгаа зэрэг нь өөр бусад хүмүүст оюуны асар том ачаалал өгч байгаа мэт харагдаж байгаа ч үнэндээ тийм биш байдаг. Бүхий л төрлийн мэдээллийг сонирхолтой, хөгжилтэй хэлбэр лүү шилжүүлж хүлээж авах нь илүү кайфтай байдаг гэсэн үг. Энэ спортоор хичээллэх нь завсрын буюу сэтгэл хөдлөлийн тархийг идэвхжүүлдэг учраас залхах мэдрэмж төрөхгүй.

-Бидний ярилцлага “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлд нийтлэгдэх учраас онцлон асууя. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн оюуны чадамж өөр үү?

-Оюуны чадавхийн хувьд хүйсээр ялгах боломжгүй. Хичээл зүтгэл гаргасан хэн ч өндөр амжилт гаргах боломжтой. Гэхдээ нэг сонирхолтой жишээ хэлэхэд, өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай багийн 20 тамирчны 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан. Түүнчлэн Гиннесийн номонд амжилт нь бүртгэгдсэн гурван тамирчин бүгд л эмэгтэй. Тэгэхээр эмэгтэй тамирчид маань илүү хөдөлмөрлөсөн байна л гэж дүгнэж байна.

-Эхнэртэйгээ танилцсан түүхээсээ товч хуваалцаж болох уу. Ер нь эмэгтэй хүн таны амьдралд хэр онцгой байр суурьтай вэ?

-Нэгэн дээд сургуулийн магистрын ангид лекц уншихаар очих үедээ анх олж харсан л даа. Дараа нь тааралдахдаа “Миний эхнэр болох юм байна даа” гэж шууд л хэлсэн. Өөртөө татах гэж нэлээн гүйсний эцэст үерхсээр, удалгүй бид нэг гэрт орсон. Одоо миний арын албыг маш сайн хариуцаж, түшиг тулгуур минь болж байдаг мундаг эмэгтэй бий. Амжилттай эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг үг байдаг биз дээ. Үүнтэй санал нэг. Өөрийгөө хэрэндээ л амжилттай яваа залуу гэж боддог шүү. Арын албыг амар тайван авч явдаг, санаа зовох зүйлгүй урам зоригтой ажиллах бүх нөхцөлөөр хангадаг ханьдаа маш их баярлаж, сэтгэл дүүрэн явдаг даа.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.