МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
1 цаг 24 минутын өмнө
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
6 цаг 20 минутын өмнө
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
6 цаг 55 минутын өмнө
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС
2019 оны 10 сарын 30
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
Хэнтий аймгийн эмэгтэйчүүд "ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнд нэ…
2019 оны 10 сарын 28
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
2019 оны 10 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Хальтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна
2019 оны 10 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугласан мөнгийг Ид шидийг …
2019 оны 10 сарын 17
ЧЕХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛОББИ (CWL)
2019 оны 10 сарын 17
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугларсан мөнгийг "Үжин төв…
2019 оны 10 сарын 17
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 10 сарын 17
Монголын Даатгалын Холбоо МЭХ-той хамтран ажиллах санамж бич…
2019 оны 10 сарын 16
НҮҮДЭЛ ШИЙДЭЛ: Хүүхэд хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг ча…
2019 оны 10 сарын 16
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
Танхим дүүрэн үзэгчтэй "TEDxDarkhan" Дарханчуудын талархлы…
2019 оны 10 сарын 15
МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АР…
2019 оны 08 сарын 20
МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч Д.Мөнхөө Ерөнхий сайдын зөвлөх бол…
2019 оны 08 сарын 20
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны зуны сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна
2019 оны 08 сарын 20
Энэ жилээс “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг улс даяар үр дүнтэй…
2019 оны 08 сарын 20
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
МЭХ ХУУЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨЛТЭЙ БОЛЛОО
2019 оны 08 сарын 21
Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганд МЭХ 12 дахь жилдээ орол…
2019 оны 08 сарын 21
ARIUNAA SURI брэндийг үүсгэн байгуулагч С.Ариунаа: Энэ том г…
2019 оны 08 сарын 21
ХАТТАЙ ТӨМӨР ЗОРЖ, ХАЛУУН МЕТАЛЛТАЙ ХАРЬЦДАГ БҮСГҮЙ
2019 оны 08 сарын 20
Б.ОЮУНГЭРЭЛ: СОЁН ГЭГЭЭРЛИЙГ ЭРЭЛХИЙЛЖ МОНГОЛ ДАРХЛААГ БИЙ Б…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо "Уран бүсгүйчүүдийн нэгдэл" с…
2019 оны 08 сарын 21
Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Элчин сайдуудтай уулзлаа
2019 оны 08 сарын 21
Гэр бүлийн бүрэн бүтэн байдал улсын ирээдүйг тодорхойлох хам…
2019 оны 08 сарын 21
“АЛУНГОО-2018 ЦОМ”-ЫН ЭЗЭД ГАДААДАД АЯЛЛАА
2019 оны 08 сарын 20
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбоо
2019 оны 08 сарын 21
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхий зөвлөлийн ээлжит ху…
2019 оны 08 сарын 21
БНСУ-ын виз мэдүүлэхэд 5 сая төгрөгийн барьцаа байршуулдгийг…
2019 оны 08 сарын 26
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
Далайд гарцгүй эмэгтэйчүүдийн чуулган Монголд болно
2019 оны 08 сарын 21
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
ШАН ТАТАГЧ
2019 оны 08 сарын 23
МЭХ УИХ-ын дарга Г.Занданшатарт хүүхдийг хүчирхийлэхийн эсрэ…
2019 оны 08 сарын 21
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Ч.БАТЧУЛУУН: 93 жилийн түүхтэй сэтгүүлийн 30 гаруй жилтэй …
2019 оны 08 сарын 21
Б.Оюунгэрэл: Багш та хүүхэд бүхэнд замч нь, хүн бүрт хөтөч н…
2019 оны 08 сарын 21
ГЭГЭЭН АЛСЫН ТЭМҮҮЛЭЛ
2019 оны 08 сарын 20
МЭХ ОРОН НУТГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛӨӨ ЧАДАВХЖУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙ…
2019 оны 08 сарын 21
Алсрах тусам тодордог хол өндрийн оргил
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Ерөнхийлөгч “Олон улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-и…
2019 оны 08 сарын 20
Эрүүлжүүлэгдэж буй эмэгтэйчүүдийн нас залуу, давтамж нэмэгдэ…
2019 оны 08 сарын 21
Монголын эмэгтэйчүүдийн холбоо, ХЧДМЗ-тай хамтран ажиллана
2019 оны 08 сарын 21
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
Хүн амины хэргээр шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн талаас илүү хув…
2019 оны 08 сарын 21
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
АНУ-ын ЭСЯ-д уулзалт зохион байгууллаа
2019 оны 08 сарын 21
МЭХ-ны Солонгос дахь төлөөлөгчийн газар БНСУ-ын эмэгтэйчүүди…
2019 оны 08 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
Эмэгтэйчүүдийн дипломат клуб
2019 оны 08 сарын 21
Якутын эмэгтэйчүүдийн авто аяллын баг МЭХ-нд зочиллоо
2019 оны 08 сарын 27
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
МЭХ-ны Төв аймаг дахь салбар зөвлөл хуралдлаа
2019 оны 08 сарын 20
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29

Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгүй байсаар эдийн засгийн хараат болж байна

Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгүй байсаар эдийн засгийн хараат болж байна

Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” /МЭХ/-ны түүхт 95 жилийн ой энэ онд тохиож байна. Анх “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдсан тус байгууллага бүсгүйчүүдийг бичиг үсэгт сургаж, сонгох, сонгогдох эрхийг нь бий болгохоос эхлээд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө түүхийн бүхий л цаг

үеүдэд гол үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласаар ирсэн. Энэ жилийн тухайд “Илүү сайхан ирээдүйн төлөө” уриан дор нийгэм рүү чиглэсэн олон ажил зохион байгуулж буй талаар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Амгалан онцоллоо. Түүнтэй МЭХ-ны хийж хэрэгжүүлж буй, хийхээр төлөвлөж байгаа ажлууд болон өнөөгийн нийгэмд тулгамдсан томоохон асуудлуудад гарц хайн ярилцлаа.

-МЭХ хэмээх их айлын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж буй танд юун түрүүнд холбооны түүхт 95 жилийн ойн мэндийг хүргэе. МЭХ төрөөс санхүүждэг, төр, олон нийтийн статустай байсан үе бий. Харин ардчилал эхэлсэн цагаас ТББ-ын журмаар ажиллаж эхэлсэн. Энэ үеэс МЭХ-ны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй гарч ирсэн. Удирдах зөвлөлийн гишүүний хувьд МЭХ-ны түүхэн замналыг эргэн харвал.

-Монголынхоо нийт эхчүүд, эмэгтэйчүүд, уншигчиддаа 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 1924 онд “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” нэртэйгээр байгуулагдаж, анхны Үндсэн хуулиараа бүсгүйчүүдийнхээ сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж чадсан түүхэн гавьяатай байгууллага бол Монголын эмэгтэйчүүдийн холбоо юм. 1924-1990 он хүртэлх түүхэн хугацаанд Монголын ард түмнийг бичиг үсэгт сургах, дайны жилүүдэд эмэгтэйчүүд сайн дураараа нэгдэн фронтод хандив тусламж хүргүүлэх, хоршоолох хөдөлгөөн эхлүүлэх, сэхээтэн эмэгтэйчүүдийг бэлтгэх, мөн ахуйд соёлын хувьсгал хийхэд эмэгтэйчүүдийн хорооны үүрэг, оролцоо асар их байсан. 1990-ээд оноос хойш МЭХ-ны үйл ажиллагаа доголдсон уу гэвэл доголдсон. Өмнө нь төр, олон нийтийн статустай байсан байгууллага нэг л өдөр ямар ч санхүүжилт, дэмжлэггүй болохоор хэвийн ажиллахад хүндрэл тулгарах нь мэдээж. Энэ хүнд цаг үед буюу сүүлийн 30-аад жил МЭХ-ны аймаг, орон нутаг, нийслэлийн салбар зөвлөлийг удирдаж явсан эмэгтэйчүүд зөвхөн сайхан сэтгэлээр энэ байгууллагыг нуруун дээрээ үүрч явсан түүхтэй. Гэр бүл, үр хүүхэддээ цаг гаргах, өөрсдийн үндсэн ажлын хажуугаар эмэгтэйчүүдийн холбооны ажлыг таслалгүй авч явсан эмэгтэйчүүдэд баярлах ёстой гэж боддог.

-Сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нийгмийг цочроож байна. Хүн бүр энэ асуудлыг ярьж, хэлэлцэж, шийдэл хайж байна. МЭХ-ны хувьд энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад ямар гарц, гаргалгаа байна гэж харж, юу хийж байна вэ?

-Эмэгтэйчүүдийн байгууллага улс оронд ямар үүрэгтэй явж ирсэн, одоо ямар үүрэгтэй байх ёстой талаар хүмүүс олон талаас нь ярьдаг. Улсыг айл гэвэл эмэгтэйчүүдийн байгууллага эзэгтэйн үүргийг гүйцэтгэж байсан нь өмнөх түүхээс харагддаг. Одоо ч тэр үүргээ гүйцэтгэх ёстой гэж ойлгож байгаа. МЭХ сүүлийн жил орчмын хугацаанд эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийллийн асуудалд түлхүү анхаарал хандуулж ажиллаж байна. Тухайлбал, бид Монгол Улсын Засгийн газартай хамтран гуравдугаар сарын 7-нд “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулсан. Ер нь хүчирхийлэлтэй холбоотой асуудалд хохирогчийг онцлон улс төржүүлж, нийгмийн хөөс болгож ярих бус хүчирхийллийг үүсгэж буй үндсэн нөхцөл, шалтгааныг ул сууриар нь харж, зохистойгоор шийдвэрлэх нөхцлийг бий болгохыг хичээж байна. Тэр утгаараа өнгөрсөн хавар болсон УИХ-ын даргын нээлттэй сонсголд МЭХ оролцож, хуульд өөрчлөлт оруулах 9 саналаа хүргүүлсэн.

Хүчирхийлэл нь бэлгийн, нийгмийн, сэтгэл санааны, эдийн засгийн, эрүүл мэндийн гэх мэтчилэн олон төрөлтэй. Тэдгээрээс бэлгийн хүчирхийллийн тоо давамгайлж буй нь сэтгэл эмзэглүүлж байна. Ялангуяа бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийллийг төр анхааралдаа авч, аав ээжүүд, иргэн бүр хүүхдээ ямар орчинд өсгөж, хэн болгон хүмүүжүүлж байгаа вэ гэдгээ анхаарах цаг иржээ. Энэ төрлийн гэмт хэргийг ярихаар төр засаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс зөвхөн ялын бодлого яриад байна. Ялын хатуу бодлого манай улсад бий. Хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг зөвхөн ялын бодлого тойрч бодох бус илүү өргөн цар хүрээгээр харах ёстой. Бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд анхаарч, тэр чиглэлийн мэдээлэл, судалгаа харахад ял завшиж буй байдал их гарч байгаа нь ажиглагддаг. УЕПГ-аас гарсан судалгаан дээр наяан ижил хавтаст хэрэгт 80 өөр шийдвэр гарсан талаар дурдсан байсан. Тиймээс ял завшуулахгүй байхын тулд процессын хуульд өөрчлөлт оруулах санал хүргүүлсэн.

Мөн энэ чиглэлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн 85 орчим хувь нь ойр дотнын хүмүүс нь байна. “Араатан хүртэл төлөө гишгэдэггүй” атал аав нь охиноо хүчиндэж буй нийгэмд бид амьдарч байна. Төрсөн эцэг нь охиноо хүчирхийлсэн тохиолдол нийт гэмт хэргийн 10 хувь байгаа бол хойд эцэг нь хүчиндсэн тохиолдол 19.5 хувь байна гэх судалгаа бий.

Түүнчлэн, хүүхэд, эмэгтэй­чүүдийн эсрэг хүчирхийллийг ярихаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн асуудал гарч ирдэг. Эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд хараат байхаараа хүчирхийлэлд өртөж, эргээд хүүхдээ хүчирхийлэлд өртүүлдэг. Монголд гэртээ хүүхдээ харж буй 98 мянган ээж, өрх толгойлсон 72 мянга гаруй эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 112 мянган иргэн байна. Өрх толгойлсон ээжүүдийн цаана 36 мянга гаруй насанд хүрээгүй хүүхэд байгаа. Тэдний 80 орчим хувь нь тэтгэмжээ авч чаддаггүй. Тиймээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль” болон “Зөрчлийн хууль”-д өөрчлөлт оруулах шаардлагатай гэж санал хүргүүлсэн. “Тэтгэмж” гэж маш жижиг асуудлыг ярьж байна. Түүний цаана тухайн хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, сэтгэл санааны асуудлыг яах вэ. Цаашид МЭХ ганц тэтгэмж гэлтгүй хүүхэдтэй холбоотой бүх асуудалд анхаарал хандуулж, бодлогын болон нийгмийн шинж чанартай ажлуудыг зохион байгуулж ажиллана. Нэн түрүүнд хүүхдийн тэтгэмж төлдөг хуультай болох ёстой. Одоогийн хуулиар “Хүүхэд нь 18 нас хүрвэл насанд хүрсэн” гэдэг шалтгаанаар тэтгэмж төлдөггүй. Үүнийг ч эргэж хармаар байна.

Дараачийн асуудал нь эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сургууль бүр охидын эмчтэй болох асуудлыг хөндөж тавьсан. Бага насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл, жирэмслэлт их байна. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал бидний нэн яаралтай анхаарах асуудал юм. Тэр дундаа тэмбүү өвчин бол нэг л сэдэв. Тогтвортой хөгжлийн зорилтын 5.2-д “Албан болон хувийн хүрээнд бүх эмэгтэйчүүд, охидыг хүчирхийлэх, түүний дотор хүний хулгай, наймаанд өртөх, бэлгийн болон бусад хэлбэрээр дарлах, мөлжих явдлыг таслан зогсоох” гэж заасан байдаг. Охидын эмчтэй болсоноор тэдний нөхөн үржихүйн боловсролыг дээшлүүлж, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Цаашлаад хөвгүүдэд ч нөхөн үржихүйн боловсрол олгож, мэдлэг мэдээлэл өгөх шаардлагатай байна.

Мөн боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж, гэр бүлийн хичээлийг сургалтын системд оруулж өгөх шаардлагатай гэдэг саналыг хүргүүлсэн. Нийгмийн суурь болсон гэр бүлийнхээ асуудлыг бид анхаарахгүй бол гэр бүл салалт жил ирэх тусам 10 хувиар нэмэгдэж байна. Энэ нь хүчирхийлэл, ядуурал, ажилгүйдэл, өрх толгойлсон ээж, хүүхэдтэй холбоотой бүхий л асуудлын суурь шалтгаан болж байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс системээр нь дамжуулж хүүхдийн нас насны онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Түүнчлэн, байгууллага бүр дэргэдээ гэр бүлийн зөвлөлтэй болмоор байна. МЭХ-ны хувьд өнгөрсөн 5-р сарын 15-ны "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг анх удаа үндэсний хэмжээнд зохион байгууллаа. Цаашид дэлхийн өрх бүр гэр бүлийн өдрийг амралтын өдөр болгож, гэр бүлээрээ хамт цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, гэр бүлийн хариуцлагаа ойлгож, ухамсарладаг, гэр бүлээ дэмждэг нийгмийн хариуцлагатай өдөр болгон өнгөрүүлдэг байх саналыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудалд эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн холбоо байна уу, эрэгтэй, эмэгтэй хүн, УИХ-ын гишүүн байна уу хамаагүй, бүгд дуугарч, үүрэг, хариуцлага хүлээх ёстой, ялангуяа эцэг эхчүүд. Дарга, цэрэг гэлтгүй аав ээжийн хувьд бүгд анхаарах ёстой.

-Хүчирхийлэл нэмэгдэж буйн шалтгааныг олон янзаар ярьдаг. Зарим нь далд хэлбэрээр байсан гэдэг бол нөгөө хэсэг нь монголчууд охидынхоо боловсролд илүү анхаарч, хөвгүүдээ орхигдуулсны гор одоо гарч байна хэмээдэг. Таны хувьд суурь шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-Хүн бүхэн өөрийн бодол, үзэмжээр хандаж байгаа. Хувь хүн, эцэг эхийн үүрэг, хариуцлага, нийгмийн ч олон шалтгаан бий. Таны хэлсэнчлэн далд хэлбэрт байсан нь магадгүй сошиал орчны чөлөөт байдал, нийгэмд оролцож буй иргэдийн идэвх оролцооны ачаар ил гарсан ч байж болно. Судлаачид энэ асуудалд хэд хэдэн зүйл ярьдаг. Түүний нэг нь, 1990-ээд оноос хойш Монгол Улс хүний хөгжлөө хаясан. Хоёр нийгмийн харилцаа, зах зээлийн зарчимд шилжсэн эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхээс илүү эдийн засгийн эрх чөлөө рүү хэт тэмүүлснээс хүүхдийн хүмүүжил орхигдсон. Магадгүй тэр үеийн хүүхдүүд өнөөдрийн эцэг эх болж гарч ирсэн. Хариуцлагагүй эцэг эхийн асуудал хүмүүжилтэй нь холбоотой гэж ярьдаг. Энэ нь хүчирхийлэл ихсэхийн суурь шалтгааны нэг мөн гэж боддог.

Таны хүүхдийг танаас өөр хэн ч хүмүүжүүлэхгүй. Та өөрөө л хүмүүжүүлнэ. Хүчирхийлэлтэй тэмцэх гол гарц “Хүн бүрийн оролцоо л чухал”. Хүн бүр хүүхдэдээ эзэн байж, хүүхдээ зөв хүмүүжүүлж, өөрсдөө нийгэмд үүрэг, оролцоотой байхад хүчирхийлэл шийдэгдэх бүрэн боломжтой. Нуулгүй хэлэхэд өнөөдөр шүүмжлэгчид их болсон. Хүүхдээ хэн болгож хүмүүжүүлэх нь шууд утгаараа эцэг эхийн үүрэг. МЭХ-ны хувьд “Гэр бүлийн тухай хууль”-д эцэг эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх санал гаргасан. Хүүхдээ буруу хүн болгож хүмүүжүүлчихээд эргээд хэн нэгэн, аль нэг нийгмийн буруу мэтээр бид хардаг болчихжээ. МЭХ “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган зохион байгуулж, үндэсний хэмжээний хөдөлгөөн өрнүүлээд явж байна. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ.

-Эмэгтэй хүн бүр ажил орлоготой болох нь энэ нийгэмд олон асуудлыг шийдэхийн суурь үндэс санагддаг. Энэ чиглэлд хийж хэрэгжүүлэхийг зорьж буй төлөвлөгөө юу байна?

-МЭХ 21 аймагт “Эмэгтэйчүүд хөгжлийн төв”-тэй болохоор ажиллаж байна. Одоогоор 3-4 аймаг хөгжлийн төвтэй болсон. Мөн холбооныхоо төв байранд “Уран бүсгүйчүүдийн нэгдэл”  сургалтын төв нээж, 14 эмэгтэй тус сургалтын төвд дээл оёж сураад гарлаа. Хөгжлийг их сургууль, Харвардын дипломоор харах бус хамгийн энгийн, ахуйн хүрээндээ бид юу хийж чадах вэ гэдгийг харах цаг ирсэн. Ядаж тараг бүрж, талх барьж, дээл урлах, ахуйн хүрээндээ хийх боломжтой зүйлүүдээ хийж сурчихаад, мөнгө зарж гаднаас худалдан авалт хийхгүй нүүр бардам сууж байх хэрэгтэй байна. Мөн хүний хөгжлийн харилцаанаас эхлээд нүүрээ арчлах, будах, биеэ зөв авч явах гэх зэрэг бүх төрлийн сургалтыг МЭХ зохион байгуулна. Мэдээж бидний ажиллах гол хэсэг бол “Зорилтот бүлэг” буюу гэртээ хүүхдээ харж буй ээж, өрх толгойлсон эмэгтэй, мөн ид хийж бүтээх насандаа тэтгэвэртээ гарсан эмэгтэйчүүдийг энэ сургалтандаа хамруулна. Тэтгэврийн мөнгө хараад суух бус бичил бизнес эрхлэн, амьдрал ахуйгаа дээшлүүлж, эдийн засагтаа хувь нэмэр оруулаад явах бүрэн боломжтой. Мөн хамтраад хүлэмжийн аж ахуй, хоршоолол байгуулах, жижиг цех, үйлдвэр байгуулах хэмжээнд эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нэгдсэн сүлжээ үүсгэн ажиллана гэсэн том зорилт тавиад ажиллаж байна. МЭХ сүүлийн 30 гаруй жил төрөөс бодлого болоод санхүүгийн дэмжлэггүй явж ирсэн байдаг. Гэхдээ өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан олон мундаг эмэгтэйчүүдийнхээ дэмжлэг, хамтын ажиллагааны ачаар үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна. Цаашдаа ч МЭХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дэмжиж, мөн өөрсдөө хөгжиж, бие биетэйгээ нөхөрлөж, суралцаасай гэж хүсч байна.

-"Илүү сайхан ирээдүйн төлөө" Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга-уулзалтыг Монголд зохион байгуулахаар ажиллаж байна. Тус чуулганы үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?

-Бид үйл ажиллагаандаа олон улсын дэвшилтэт арга барилаас суралцаж, нэвтрүүлэх зорилт тавин Монгол Улсын Засгийн газартай хамтарч “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангасан. Тус чуулганд 10 гаруй улс орны Засгийн газрын түвшний төлөөлөл, эмэгтэйчүүдийн байгууллагын удирдагч нараас гадна хамтарч ажилладаг олон улсын түнш байгууллагуудаас төлөөлөгчид оролцоно. Энэ удаагийн чуулганаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл”, “Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван гол сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, дэлхийн сайн туршлага, жишгийг Монголд нутагшуулахаар  зочдыг урьсан. Жишээ нь, Шведийн Гадаад хэргийн яамны хүчирхийлэл, хүний наймаатай тэмцэх сайд сайн туршлагаасаа хуваалцахаар үндсэн илтгэгчээр оролцоно.

Хүчирхийлэлтэй холбоотой асуудалд шийдлийг эрэлхийлж, сайн туршлагыг олж нутагшуулах нь чухал юм. НҮБ-аас гаргасан “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын хүрээнд эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог 50 хувьд хүргэх нь дэлхийн хөгжлийн чухал зорилт. Энэ зорилтын хүрээнд зарим улс эмэгтэйчүүдийнхээ шийдвэр гаргах түвшиний оролцоонд маш том эргэлт хийснээс шалтгаалж тухайн улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн харилцаанд томоохон өөрчлөлт гарсан жишгүүд ч бий.

Улс төрийн сонгуулийн өмнө уг чуулган болж буйтай холбоотой намуудад хэд хэдэн шийдэл санал болгоно. Үүнд, эмэгтэйчүүдийн квот, суудал хадгалах зарчим, хүчирхийлэлтэй холбоотой хуулиудын өөрчлөлт, эмэгтэйчүүдийн эдийн засагтай холбоотой асуудалд шийдэл олох системийг намууд мөрийн хөтөлбөрүүдэд суулгаж өгөх саналууд хүргүүлэх юм. Ямар ч улс төрийн хүчин олонхи болсон бид асуудал, бодлогоо тавьсаар л байх болно.

-Ярилцлагын маань нэг зочин  “Эмэгтэй хүний асуудлыг эмэгтэй хүн л ойлгоно. Хэчнээн халамжтай, мундаг эр хүн байгаад ч бүрэн ойлгодогүй. Тиймээс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг зохистой тоогоор гаргаж байж нийгмийн тулгамдсан асуудлууд, тэр тусмаа эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлэнэ” гэж билээ.

-Тийм. Бид ч бас эрэгтэй хүнийг сайн мэддэг, ойлгодог байлаа гээд эрэгтэй хүн шиг сэтгэж, ойлгож, мэдрэхгүй. Шийдвэр гаргах түвшин гэхээр зөвхөн УИХ-ын гишүүн, эмэгтэй засаг даргын тухай ярьдаг. Баг, хороо, сум, дүүрэг гээд бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцооны асуудлыг ярих ёстой. Энэ асуудалд ахиц гаргаснаар нөлөөлөл, өөрчлөлт бий болно гэдэгтэй санал нэг байна.

-21-р зуунд эмэгтэйчүүд чөлөөтэй үгээ хэлж, бүх эрх нь нээлттэй байгаа ч тэгш эрхийн талаарх уламжлалт ойлголт байсаар байна. Үүнийг яаж үндсээр нь өөрчлөх вэ?

-Аль ч цаг үед бид илүү эрхийн тухай яриагүй, ижил эрхийн тухай л ярьж байгаа. Ардын хувьсгал ялсны дараахан “Эмэгтэй хүн бичиг үсэг сурах нь хот руу чоно дайрсантай адил” гэж үздэг байсан. Жендэрийн хувьд бусад улстай харьцуулахад сайн жишигтэй улсын тоонд ордог ч уламжлалт ёс заншил байсаар байна. Гэр бүлийн хоёр ажлаа тараад гэртээ ороход нөхөр удирдлага бариад буйдан дээр хэвтдэг бол "Эхнэр хоолоо хийж, шалаа угааж, хүүхдээ харах ёстой" гэж үздэг. Бид ухамсрынхаа хувьд энэ мэт хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Бие биенээ хүлээн зөвшөөрч, дэмждэг олон сайхан гэр бүл бий. Олон нийтийн үзэл хандлага бага багаар өөрчлөгдөж, ахиц гарч байгаа ч уламжлал хадгалагдсаар байгаа нь анзаарагддаг. Үүнийг амьдарч байгаа нийгэм, үзэж харж буй соёл, өөрийн ухамсар, итгэл, үнэмшлээр өөрчилнө үү гэхээс хуулиар зохицуулах боломжгүй. Гэхдээ сүүлийн үеийн залуус эмэгтэйчүүдээ дэмжиж, хүлээн зөвшөөрч, шийдвэр гаргах түвшинд олноор нь гаргадаг болж. Бид сайн зүйлийг үгүйсгэхгүй. Гэвч хангалттай хэмжээнд биш байна. Дэлхий нийтийн шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн дунджаас Монгол улс доогуур байдаг. Яг үнэндээ, эмэгтэй засаг даргатай нэг ч аймаг байхгүй. Улс оронд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо ямар чухал вэ гэдгийг олон улс судалгаагаар гаргаад, тогтвортой хөгжлийн зорилтдоо дэвшүүлээд явж байна. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олноор ороход тухайн улсын нийгмийн асуудлууд маш сайн шийдэгддэг, мөн авилгын үзүүлэлт буурдаг гэсэн судалгаа ч бий.

-Бидний хөрш ОХУ, БНХАУ, БНСУ-ын эмэгтэйчүүдийн байгууллага төрийн статустай юм билээ. МЭХ ч нэг цагт төр, олон нийтийн статустай байсан үе бий. Түүнийг сэргээх боломж бололцоо бий болов уу?

-10 гаруй улс эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүлийн яамтай. Зарим улс эмэгтэйчүүд, хүүхдийн асуудал эрхэлсэн сайдуудтай төдийгүй эмэгтэйчүүдийн байгууллага нь бараг яамны хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. МЭХ-ны хувьд Засгийн газарт эмэгтэйчүүдийн холбоог төр, олон нийтийн статустай болгох санал хүргүүлсэн. Магадгүй шийдвэр гаргагчид үндэсний хэмжээний том байгууллага өмнө нь ямар үүрэг гүйцэтгэж байсан, одоо ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ гэдэг нөөц, түүх, чадавхи, боломжийг нь хараад шийдэл гаргах байх гэж найдаж байна. Монгол Улсын Засгийн газар сүүлийн үед эмэгтэйчүүд, хүүхдийн асуудалд илүү ихээр анхаарч, эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж, нийгэм рүү чиглэсэн ажилд нь хамтарч, нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хайхад энэ байгууллагын үгийг сонсдог болж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдад хувиасаа болон МЭХ-ны нэрийн өмнөөс, Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн өмнөөс талархал илэрхийлье! Цаашид үе үеийн Засгийн газар эмэгтэйчүүдийн байгууллагыг дэмжиж, хамтарч ажилладаг, ялангуяа төр, олон нийтийн статусыг сэргээх асуудалд зоригтой шийдэл, алхам хийгээсэй гэж хүсч байна. Дахиад хэлэхэд МЭХ улс төрийн намын хараат бус, үндэсний хэмжээний, 95 жилийн түүхтэй, Азийн анхны эмэгтэйчүүдийн  байгууллага. Энэ байгууллагын нөөц, чадавхийг ашиглаад Монголын төр олон ажлыг хийх боломжтой. Төрийн байгууллагууд хандлагаа өөрчилж, олон нийтийн байгууллагуудтай хамтарч ажилладаг болоосой гэж хүсдэг. Дан ганц МЭХ бус мэргэшсэн маш олон төрийн бус байгууллагууд бий.

-Та өнгөрсөн 7-р сард МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон бусад төлөөлөгчдийн хамт “Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган"-д оролцоод ирсэн. Дэлхийн эмэгтэйчүүд хаашаа, юунд чиглэж, зорьж байна. Монголын эмэгтэйчүүд тэдэнтэй ижилсэх, эн зэрэгцэх нь юу байна. Бидний манлайлах онцлог юу байж болох вэ?

-МЭХ Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганы гишүүн 10 байгууллагын нэг. Тус чуулганд төлөөлөгчдөө оролцуулж, олон улстай хөл нийлээд л явж байгаа. Чуулганд том гүрнүүд болох Франц, Итали, Герман зэрэг суурин соёл иргэншилтэй, өндөр хөгжилтэй улсаас ирж байгаа удирдах ажилтай эмэгтэйчүүд яаж хөдөлмөрлөж, яаж тэмцэж байж төрийн түвшинд гарч ирсэн түүхээ ярсан. Дэлхий даяар эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудал мундахгүй, том жижиг аль ч улсад яригддаг. Тэгэхээр бид жижиг улс, цөөн хүн амтай, эмэгтэйчүүдийн асуудал их гэж шантрах шаардлагагүй. Бидний боловсролын түвшин тэдэнтэй адилхан, дэлхийн хэлээр ярьдаг, дэлхий нийтийн мэдээллийг авч чаддаг, хэд хэдэн мэргэжил давхар эзэмшсэн мундаг эмэгтэйчүүд та бидэнтэй мөр зэрэгцээд л амьдарч байна. Бидэнд ганцхан төрийн дэмжлэг л хэрэгтэй. Мөн бүх улс оронд эмэгтэйчүүд эдийн засгийн хараат байгаа түгээмэл нэг асуудал байна. Тиймээс эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, бүтээгч, тэмцэгч, даван туулах чадвартан болгоход хэрхэн хамтрах тухай ярьж байна. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд эмэгтэйчүүд асар их хөдөлмөрлөдөг. Тэр хөдөлмөр үнэгүйдэх хандлага их. Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгүй байсаар эдийн засгийн хараат болж байна. Үүнд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй.

-Эмэгтэй удирдагчийн хувьд залуу бүсгүйчүүдэд үлгэрлэх, зааж сургах, хэлж зөвлөх зүйл танд бишгүй л бий байх...

-Хувь хүн гэхээсээ илүү засаглалын бодлогоо бид эргэн харж, зарчимтай урагшлах шаардлагатай байна. Урьд өмнө аливаа албан ажил дэс дараатай явдаг байлаа.  Мэргэжилтэн, хоёр жилийн дараа ахлах мэргэжилтэн, албаны дарга, түүний дараа нь хэлтсийн дарга, түүнээс хойш 5 жилийн дараа газрын дарга болно. Тэр хүнийг “15 жил удирдах ажил хийсэн төр түшилцэх боломжтой хүн учраас төрийн өндөр албан тушаалд тавьж болно” гэж тодорхойлдог. Ингэж бэлддэг учраас өмнөх нийгэмд төр тогтвортой байж. Миний хувьд төрийн сайд биш ч дунд түвшний удирдагч байж, эмэгтэйчүүдийн манлайд явж, улс төрийн түвшинд бэлтгэгдсэн лидер эмэгтэйчүүдийн нэг. 50 нас давсан хүний хувьд улс төрд дараагийн үеэ бэлдэх, зааж сургах, чиглүүлэх, хүчирхэг эмэгтэйчүүдийг төрүүлэхэд тодорхой хэмжээгээр дэмжиж ажиллах сэтгэл зүтгэл надад бий.

-Та эмэгтэйчүүдийн байгуул­лагатай хэрхэн холбогдсон түүхээ хуваалцвал?

-Би ХАА-н мэргэжилтэй. Оюутан байхаасаа нийгмийн идэвхтэй, спортоор хичээллэдэг (гар бөмбөгийн спортын мастер)охин байсан. 1986 онд Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үед улсын бодлогоор, бүх шатанд эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүчирхэг манлайлагч эмэгтэйчүүдийг төрүүлэх, нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан үе. Харин 1990 оноос хойш Улаанбаатар хоттой ажил амьдралаа холбож, өнөөг хүртэл 30-аад жил суурьшихдаа БГД-ийн Засаг даргаар 8 жил ажиллаж, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, өдгөө банк санхүүгийн салбарт удирдах алба хашиж, эмэгтэйчүүдийн байгууллагатайгаа холбоотой ажилласаар байна даа.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч Л.Булганчимэг

 

 

 

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.