
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-нд одоогоор 47 гишүүн байгууллага харьяалагддаг бөгөөд сэтгүүлийнхээ дугаар бүрт гишүүн байгууллагуудаасаа танилцуулна.
МОНГОЛЫН АВТО ЗАМЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБО0НЫ 10 ЖИЛИЙН ОЙ
Мэндчилгээ
Монголын авто замчин эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Авто замын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн авто замчин бүсгүйчүүд Та бүхэндээ Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Авто замын салбарын өнгө зүс, ухаан тэвчээр, энэрэнгүй бүхний бэлгэдэл болсон замчин эмэгтэйчүүдийнхээ улс орныхоо өнцөг булан бүрт авто зам, гүүрийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, бүтээлчээр хөдөлмөрлөж ирсэн яруу алдар, гавьяа зүтгэлийг онцлон тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Эмэгтэйчүүд ажиллах боломжгүй, хүч хүрэхгүй ажил мэргэжил байдаг мэт үздэг байсан хуучны ойлголт аль хэдийн алга болж, тэд маань шийдвэр гаргах, бүтээн байгуулалтын ямар ч түвшинд ажиллаж, амжилт олох бүрэн чадвартайгаа өөрсдийн хийсэн бүтээснээрээ батлан харуулсаар ирсэн билээ.
Та бүхнийг авто замын салбарыг хөгжүүлэх ололт амжилтаа улам бататган тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Алтан шар замын хишиг буян ашид мөнхөд ивээх болтугай.
Д.ДОРЖХАНД /ЗТХЯ-НЫ Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга/
Мэндчилгээ
Монгол Улсын дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол салбар болох авто замын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо эрс нэмэгдэж уг салбарын хөгжил дэвшлийг азай буурлууд, дунд үеийнхэн, залуу үеийн эмэгтэйчүүд Та бүхний оролцоотойгоор тодорхойлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол эх орныхоо оршин тогтнохын үндэс нь болсон өрх гэрийн эрхэм эзэгтэй, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө цаг ямагт хичээн зүтгэж, уйгагүй хөдөлмөр, сүүн цагаан сэтгэлээрээ орчлонгийн зам мөрийг тэгшитгэн яваа авто замын салбарын эрхэмсэг бүсгүйчүүд, ээжүүд та бүхэндээ Монгол улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90, Авто замчин эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Авто замчин эмэгтэйчүүд Та бүхний үйл хэрэг цаг хугацааны уртад улам өнгө орж Монгол орны хөгжил дэвшилд уран ухаан, ухаалаг шийдэл бүхнээрээ үеийн үед үнэтэй хувь нэмэр оруулж байхын сацуу үйлс бүхэн нь бүтэмжтэй явахын өлзий дэмбэрэлтэй сайхан ерөөлийг дээдлэн өргөе.
И.ГЭРЭЛМАА /Монголын автозамчин эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/
Удирдах зөвлөлийн гишүүд
Зүүн гар талаас: Д.Энхтуяа- ЗТХЯамны АЗБЗХГ-ын ахлах мэргэжилтэн, С.Ганчимэг- “Кад сүрвэй” ХХК-ийн захирал, Ч.Болормаа- “Насны зам”ХХК-ийн Гүйцэтгэх захирал, И.Гэрэлмаа- МАЗЭХолбооны тэргүүн,”Үйлсийн зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Б.Ариунтуяа- “ Си Эф Си”ХХК-ийн захирал, М.Цэцгээ- “Кэй Эйч Ти Эс” ХХК-ийн захирал, Б.Цэрэнпүрэв- “МАЗҮЭХ-ны тэргүүн, Ч.Сугармаа- ЗТХЯамны АЗБХЗГ-ын мэргэжилтэн, Б.Батцэцэг- ТТДС-ийн материал судлалын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн эрхлэгч
МАЗЭХолбооны тэргүүнүүд
А.Тогтохдулам Л.Отгонбаяр Ч.Лхагважав
Байгууллагын түүхэн замнал
90 жилийн хугацаанд авто замын салбар нь Монгол улсын хамт замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлж, хот хөдөөг холбон, жилийн дөрвөн улиралд авто тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх, зам хэрэглэгчдийн ая тухтай зорчих үүргээ амжилттай биелүүлж иржээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 111,916,7 км, үүнээс 9023 км хатуу хучилттай замтай. Энэ нь манай авто замын салбарын хөгжлийн түүхэнд эдгээр замыг барьж тус салбарт ажиллаж байсан үе үеийн ажилтан, ажиллагсдын хичээл, зүтгэл, нөр их хөдөлмөрийн үр дүн юм.
Энэ их бүтээн байгуулалтын ажилд Монгол Улсын гавьяат барилгачин Д. Балжинням, Авто замын анхны зургуудыг зурсан О.Ина, замчин П.Цэвэлмаа, Готовын Бадам, нягтлан бодогч санхүүч Б.Люба, В. Оросмаа, С.Цэрэндолгор, А.Нанзад зэрэг ахмадууд, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Авто замын анхны эмэгтэй инженер Э.Оюунчимэг, гүүрийн анхны эмэгтэй инженер Д.Цэнгэлмаа, доктор Д.Гэрэлням, З.Болормаа, Ч.Лхагважав, С.Хаснавч нараас эхлээд ахмад, дунд, залуу үеийн эмэгтэйчүүд маань эрчүүдтэйгээ мөр зэргэцэн хөдөлмөрлөдөг.
Манай салбарын эмэгтэйчүүд салбарынхаа аливаа ажилд идэвхтэй оролцож дуу хоолойгоо гаргаж, идэвх зүтгэлтэй, бүтээлч санаачилгатай ажилладаг бөгөөд энэ хүчээ нэгтгэн, хүсэл санаагаараа нэгдэж 2009 онд “Монголын автозамчин эмэгтэйчүүдийн холбоо” ТББ–ыг байгуулсан юм. Манай холбоо автозамчин эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, нийгэмд эзлэх байр суурь, бүтээлч санаачилгыг өрнүүлэн, ажлын шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлж, харилцан суралцах, баг болж хамтарч ажиллах боломжийг нээн хөгжүүлэх, оюуны чадавхийг дэмжин, хүнлэг энэрэнгүй шударга ёсны үйл хэрэгт үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн удирдах дээд байгууллагуудад хүргэх зэрэг зорилготойгоор байгуулагдсан билээ.
МАЗЭХ-ны тэргүүнээр Ч.Лхагважав, А.Тогтохдулам, Л.Отгонбаяр /агсан/ нар ажиллаж байжээ.
Тус Холбоо 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бүх гишүүдийн хурлаа хийж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэн, шинэ удирдах зөвлөл, тэргүүнээ сонгосон бөгөөд МАЗЭХолбооны тэргүүнээр И.Гэрэлмаа ажиллаж байна.
МОНГОЛЫН АВТОЗАМЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДСАН 10 ЖИЛД СПОРТ, УРЛАГ, СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН ОЛОН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ. ТЭДГЭЭРЭЭС ДУРЬДВАЛ:
- Авто замын салбарын 80 жилийн ойгоор “Авто замын салбарын эмэгтэйчүүд” тойрон аялал;
-“Авто замын салбар-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг, ярилцлагууд;
- “Авто замын үнэ цэнэ, түүнийг хайрлан хамгаалах нь” сэдэвт зохион бичлэг, гар зураг, шүлгийн уралдааныг сурагчдын дунд;
- Эмэгтэйчүүдийнхээ урласан гар урлалын зүйлээр үзэсгэлэн гаргах, дуудлага худалдаа зохион байгуулах;
- Зарим нэгэн бүтээн байгуулалтын ажлын ажлуудад үсчин, гоо сайханчдын үйлчилгээ үзүүлж, эмчийн зөвлөгөө өгүүлэх;
- “9 өрлөг ээж”-ийг тодруулах;
- 2017 он МАЗЭХ нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүн байгууллага болж, гэрчилгээ авсан
- 2017 онд шинэ удирдах зөвлөл ажлаа хүлээн авч, цаашид ажиллах чиглэл, зорилгоо хэлэлцэн ярилцаад салбарын төрийн болон ТББ-уудын удирдлагуудтай уулзаж хамтран ажиллах чиглэл гаргасан
- Монголын эмэгтэйчүүдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгтэй уулзан, чиглэл зөвлөгөө авч, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос тус холбооны хяналтын хорооны даргаар манай холбооны тэргүүн И.Гэрэлмаа ажиллаж байна.
- Авто замын салбарын эмэгтэй удирдах ажилтны зөвлөгөөнийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулж, салбарын 80 гаруй удирдах ажилтан, манлайлагч эмэгтэй оролцлоо. Тус зөвлөгөөнөөс “Эмэгтэйчүүд бид байгаа орчиндоо инээмсэглэл бэлэглэж, гэрэл цацруулж явья” гэсэн уриалгыг гаргасан.
- Авто замчин эмэгтэйчүүдээ Төрийн ордон, Улсын их хурлын ажиллагаатай танилцуулж, Их хурлын танхимаар зочлууллаа.
- Ахмад үеийн эмэгтэйчүүдээ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж тэднийхээ туршлага, зөвлөгөө, сургамжийг сонслоо. Энэ арга хэмжээн дээр авто замчин ахмад эмэгтэйчүүдийн төлөөлөл, бидний бахархал болсон эмэгтэйчүүд маань холбоондоо мөнгөн хандив өгч, цаашид ч дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэн ахмад эмэгтэйчүүдийн ахлагчаар А.Нанзадыг томилон ажиллуулахаар боллоо.
- Стандарт, хэмжил зүйн газраас зохион байгуулдаг “Итгэмжлэлийн өдөр”, “Чанарын чуулган”-д салбарын ИТА нарыг оролцуулдаг бөгөөд Авто замын чанар, түүнтэй уялдуулан стандарт, түүний хэрэгжилт, байгууллагуудын уялдаа холбоо, стандартыг боловсруулахад эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар МАЗЭХ-ны тэргүүн И.Гэрэлмаа
2018 он “Итгэмжлэлийн өдөр”- ийн семинарт илтгэл тавьсан.
- Монгол улсад анхны хурдны замыг барьж буй төсөл болох “Хөшигийн хөндийн хурдны зам”-ын барилгын ажилтай танилцаж, туршлага судлах, шинэ технологи судлах аяллыг Төслийн нэгжтэй хамтран зохион байгуулсан бөгөөд салбарын 45 инженер техникийн ажилтнууд хамрагдсан.
- Авто замын салбарын тулгамдаж буй асуудлууд, ажиллагсдын болон эмэгтэйчүүдийн асуудлаар Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад албан захидал хүргүүлсэн.
- ЗТХөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд ТББ-ууд хамтран өнөөгийн авто замын салбарт тулгамдаж буй асуудлын талаар, түүнийг хэрхэн шийдвэрлэх, түүнд салбарын ТББ-уудын оролцоог хэрхэн хангах талаар 12 заалт бүхий албан бичиг хүргүүлсэн.
- Ж.Бат-Эрдэнэ сайд ТББ-уудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалт дээр салбарын бодлого, компаниудыг чадваржуулах, ажлаар хангах, ажилчдын нийгмийн асуудал, залуучуудын хөгжин дэвших боломж зэрэг асуудлыг ярилцаж, анхаарч ажиллахаа илэрхийлсэн.
- Салбарын 8 ТББ хамтран хуралдаж, “Нэгдсэн зөвлөл” байгуулан ажиллах талаар хэлэлцэн баталсан. Нэгдсэн зөвлөлийн зорилго нь авто замчдад тулгарч байгаа асуудлыг хамтран хэлэлцэж шийдвэр гарган, удирдах болон холбогдох байгууллагуудад хандаж шийдвэрлүүлэх арга хэмжээг зохион байгуулах юм.
- Цаашид салбарын бодлого, түүний хэрэгжилтэд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэн, бусад байгууллагуудтай болон өөрийн дүрмийн хүрээнд үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана.
- 2019 онд Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Авто замчин эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд эмэгтэйчүүдийнхээ дунд 10 арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.