
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
ЧЕХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЛОББИ (CWL)

Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби (CWL) нь Бүгд Найрамдах Чех улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “дээвэр” байгууллага юм.
Манай эрхэм зорилго нь эмэгтэйчүүдэд тулгарч буй бодит асуудлуудыг улс төрийн түвшинд хүргэх, нийгэм дэх эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулахад оршино. Бид Европын эмэгтэйчүүд болон жендерийн асуудал эрхэлсэн байгууллагуудыг нэгтгэдэг Европын Эмэгтэйчүүдийн Лоббийн нэг хэсэг бөгөөд Европын институтуудтай хамтран ажилладаг билээ.
• Бид эмэгтэйчүүдийг дэмжих 37 байгууллагыг нэгтгэдэг.
• Эмэгтэйчүүдийн ахуй амьдралыг сайжруулах хууль тогтоомжийг бид дэмждэг.
• Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангахыг дэмждэг.
Захирал Хана Стелезовова • Бид эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлдэг.
• Бид эмэгтэйчүүдийн асуудлыг анхаарч, шийдэл санал болгодог.
Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби нь арьс өнгө, үндэс угсаа, чадвар, бэлгийн чиг баримжаа, нас, шашин шүтлэг, итгэл үнэмшлээс үл хамааран бүх эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг.
Амжилт
• Чехийн Засгийн газар эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Европын Зөвлөлийн конвенцид нэгдэн гарын үсэг зурсан (Стамбулын конвенц).
• Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх тэгш боломжийг хангах Засгийн газрын зөвлөлийн Дэд даргын үүрэг гүйцэтгэж байна.
• Цэцэрлэгийн хүртээмж чадавхийг нэмэгдүүлсэн (Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан).
• Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах тухай стратеги, Чехийн Бүгд Найрамдах улсын 2030 он хүртэлх Стратегийн үзэл баримтлал болон Боловсролын яамны Гэр бүлийн бодлогын үзэл баримтлал боловсруулахад хамтран ажиллаж байна.
• Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын гэрээ хэлцлүүдийн (CEDAW, UPR) хэрэгжилтэд хяналт тавьж, энэ асуудлаар НҮБ-ын уулзалтад илтгэл танилцуулсан.
Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби байгуулагдсан түүх
Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби нь Засгийн газрын баримт бичгүүдэд тайлбар хийж, төрийн байгууллагад зориулсан лобби хийх зорилго бүхий төрийн бус гурван байгууллагын (Чех Эмэгтэйчүүдийн холбоо, Католик эмэгтэйчүүд, жендер судлалын холбоон) сүлжээ болон үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд жендерийн эрх тэгш байдлыг хангахыг үйл ажиллагааны тэргүүн чиглэлээ болгож байжээ. Тус сүлжээ байгууллагын үйл ажиллагаа амжилтад хүрч, 2001 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн яамны дэргэд Эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн тэгш боломжийг хангах зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлд төрийн бус байгууллагуудын (цаашид “ТББ” гэх) төлөөлөл нэгджээ. Ингэснээр Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны эхлэл тавигдсан аж.
EWL Европын сүлжээ нь Чех улс Европын Холбоонд элсэхээс өмнө Католик эмэгтэйчүүдийн холбоонд нэр дэвшигч орны хувиар хандаж, үндэсний төлөөллөө тус сүлжээнд бий болгохыг уриалж байжээ. 2004 оны зун эдгээр ТББ-ууд үндэсний зохицуулалт хийхээр санал нэгдэж, Европын эмэгтэйчүүдийн лоббигийн гишүүн байгууллага болохын тулд Чехийн сүлжээ байгуулахыг бусад байгууллагуудад уриалсан. Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби 2005 онд EWL-ийн албан ёсны гишүүн болжээ.
Хөгжил
2008 онд CWL нь дараа улирлын стратеги боловсруулж, тусдаа хуулийн этгээд болж бүртгүүлсэн.
2008, 2009 онд CWL нь Европын эмэгтэйчүүдийн лоббитой хамтран Хууль бусаар ялгаварлан гадуурхах байдлын эсрэг хууль батлуулсан. Харин “WOMPASS” эмэгтэйчүүдийн стратегийн уулзалтын дараа санхүүгийн хямралд хандах аргачлал боловсруулсан.
2009 оны 3-р сард Чехийн Эмэгтэйчүүдийн Лоббигийн дарга Александра Яханова Долезелова НҮБ-ын Эмэгтэйчүүдийн хорооны 53-р чуулганд оролцсон. 2008 оны 10-р сараас 2009 оны 6-р сар хүртэл Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби “PRESS CZ-ийн эрин зуунд жендерийн тэгш байдлыг дэмжих төсөл” хэрэгжүүлсэн. “Зэвсэгт мөргөлдөөн, энх тайвны үйл ажиллагаан дахь эмэгтэйчүүд: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн №1325 тоот “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын” талаарх тогтоол болон №1820 тоот “Зэвсэгт мөргөлдөөний үеэрх бэлгийн хүчирхийллийн” тухай тогтоолын тухай хурлыг 2009 оны 12-р сард Чехийн Эмэгтэйчүүдийн Лобби зохион байгуулсан.
2010 оны 1-р сараас 2010 оны 6-р сарын хооронд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 100 жилийн ойд зориулсан төсөл хэрэгжүүлсэн. Чехийн Эмэгтэйчүүдийн Лоббигийн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Прага хотод 3-р сарын 8-наас 12-ны өдрүүдэд баярын арга хэмжээ зохион байгуулсан. Бүгд Найрамдах Чех улс төдийгүй дэлхий дахинд хүйсийн тэгш байдлыг хангах үндсэн бүрэлдэхүүн болох Бүгд Найрамдах Чех улсын үзэглэсэн олон улсын үүрэг хариуцлагыг сурталчлан таниулахад эдгээр арга хэмжээний гол зорилго оршсон болно.
Бусад байгууллагуудтай хамтран Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх тайлан бэлтгэсэн. Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах хороонд нэмэлт хувилбарт үндэслэн гаргасан мэдэгдлийг 2010 оны 10-р сарын 11-ний Даваа гарагт танилцуулсан.