
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨВЛӨЛ

Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь 1962 оноос үйл ажиллагаагаа явуулсан 56 жилийн түүхтэй Дарханы ууган байгууллагын нэг юм.
Дархан хот байгуулагдсаны нэг жилийн ой тохиосон үе буюу 1962 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан хотын Эмэгтэйчүүдийн анхдугаар бага хурал хуралдаж, Хотын намын хорооны дэргэд орон тооны бус Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулсан.
• 1964 оноос Дархан хотын Эмэгтэйчүүдийн анхан шатны зөвлөл ажиллаж эхэлсэн.
• 1990 оноос Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл бие даасан олон нийтийн байгууллага болсон юм.
• 1994 оноос Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл болон өөрчлөгдсөн.
• 1997 онд Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо ТББ болон шинэчлэгдсэн.
Аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо нь Дархан сумын 16 багт анхан шатны зөвлөлтэй. Мөн Хонгор, Шарын гол, Орхон сумдад эмэгтэйчүүдийн зөвлөлтэйн дээр “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК, МСҮТ, “Дархан-Өргөө” Политехник коллеж зэрэг нийт 20 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажилладаг.
М.ЭНХМАНДАХ /Дархан хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга асан/
МОНГОЛ УЛС ДАХЬ АНХНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРДОН ГЭЖ НЭГ ХЭСЭГТЭЭ Л ҮЗМЭР БОЛСОН
- Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
-Баярлалаа. Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ болон нийт Дарханчууддаа эмэгтэйчүүдийн ордон байгуулагдсаны 30 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
- 30 жилийн өмнө үүдээ нээсэн энэхүү ордныг бариулах санаа хэрхэн төрж байв?
- Манай эмэгтэйчүүдийн зөвлөл улсдаа үлгэр жишээ “Соёлжих танхим”-тай байсан бөгөөд Монгол банкны хоёр давхарт байрладаг байв. Консулын эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Үйлчин- работница” клуб байгуулан эмэгтэйчүүдийг амьдрах ухаанд хөтөлж, тэдний сурч боловсрох, хөдөлмөрлөх нөхцлийг бүрдүүлэх, өрхийн орлого нэмэгдүүлэх боломжийг нээж, нийгмийн хөгжил дэвшилд хөтөлж чиглүүлж байсан. Ялангуяа ахуйн соёлд сургаж, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд суралцуулж байсан нь олон түмний таалалд их нийцдэг байсан юм. Бидний үйл ажиллагааг Монголын эмэгтэйчүүдийн хороо, орон нутгийн удирдлагууд, ахмадууд, залуучууд, хүүхдийн байгууллагынхан их дэмждэг байсан. Манай хот их онцлогтой. Монгол, Зөвлөлт холбоот улс, Польш, Унгар, Чех, Болгар гэсэн зургаан орны техник туслалцаатай үйлдвэр хөгжсөн, интернационалч найрамдлаар овоглосон хот байлаа. 18 аймгаас ирсэн илгээлтийн эзэд, инженер техникийн ажилчид гээд их гэгээлэг, бүтээлч хүмүүс цугларсан, ирээдүйд улсынхаа 2 дахь хот болно гэж яригдаж байсан цаг. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл тухайн үеийн нийгмийн байдал, анхан шатны зөвлөлүүдээс гаргасан санал санаачилгыг дэмжиж, соёлжих танхимаа өргөжүүлж, ордонтой болох санаа төрсөн юм. Энэ санаагаа хотын намын хорооны Б.Донид даргад танилцуулахад бүх талаар дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. 1987 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн “Хөдөлмөрийн хамт олны бүтээлч санаачлагыг дэмжих тухай” Дархан хотын намын хорооны тогтоол гаргасан. Ингээд л тогтоолын дагуу эмэгтэйчүүдийн ордон барих бүтээн байгуулалтын их ажил өрнөсөн юм. Энэ бүх уламжлал эдүгээ ч үргэлжилж, аймгийн эмэгтэйчүүдийн ордны үүд хаалга байнга нээлттэй байж, эмэгтэйчүүдэд чиглэсэн олон талт ажил өрнөж байгаад талархалтай байдаг.
- Хотын бүхий л албан байгууллагууд хандив, тусламж үзүүлж байсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Дарханчууд маань их сайхан хүлээж авсан. Үйлдвэр аж ахуйн газрын дэргэдэх анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нар сайн зохион байгуулсан. Зарим албан газрын ажилчид 1-3 өдрийн цалингаа хандивласан. Жижиг газрын албан хаагчид боломжоороо цуглуулсан бэлэн мөнгө, барилгын материал, шаардлагатай биет зүйлээр тусалж байлаа. Тус барилга нь төсөв, төлөвлөгөөнд ороогүй аж ахуйн аргаар баригдсан тул хөрөнгө, мөнгө болоод барилга барих гүйцэтгэгч байгууллагын хувьд төдийлөн бэлэн бус байлаа. Гэвч “Олны хүч оломгүй далай” гэгчээр сайн санаат хүмүүс, сайхан нягтарсан хамт олны өглөг сэтгэлийн ачаар саад бэрхшээлгүй ашиглалтад орсон. Энэ нь тэр үеийн Дархан хотын албан байгууллагын дарга нар эмэгтэйчүүд, эхчүүдээ их хүндэтгэж, сэтгэл санааны дэм өгч байсны илрэл юм. Зөвлөлтийн мэргэжилтнүүд их тусалсан. Ялангуяа барилгын нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд гар бие оролцож, зааж зөвлөж байсан. Бүхий л хүний халуун сэтгэлийн дэм, бүтээлч хөдөлмөрөөр ийм сайхан ордонтой болсон доо. Тэр цагаас хойш 30 жилийн дараа энэ сайхан өдөр зон олны бүтээлч хөдөлмөрийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
- Ордны барилга угсралтын ажлыг хаанахын барилгачид хийж гүйцэтгэсэн бэ?
- Барилгын техникумын оюутан, инженер, багш нарын удирдлагаар гүйцэтгүүлэх үүргийг Дархан хотын намын хорооноос өгсөн. Гүйцэтгэгчээр нь Барилга үйлдвэрийн нэгдлийн хөдөлмөрийн баатар Г.Тэгшжав, гавьяат барилгачин, бригадын дарга Д.Ичинхорлоо, гавьяат барилгачин, бригадын дарга Ч.Тэрбиш, засал чимэглэлийн бригадынхан, өрлөгчин, бетон зуурмагчин зэрэг мэргэжлийн ажилчид, барилгын техникумын багш Ц.Ганхүрэл, Ё.Цэрэндолгор нараар удирдуулсан оюутнууд барьсан.
- Ямар хугацаанд барьж ашиглалтад өгч байв?
- 1987 оны зургадугаар сарын 23-нд Москва хотноо дэлхийн эмэгтэйчүүдийн их хурал нээгдсэн өдөр ордныхоо шавыг тавьж, мөн оны 12 дугаар сарын 17-нд ашиглалтад оруулж байсан. Ердөө зургаахан сарын дотор баригдсан барилга. Монгол Улсдаа анхны эмэгтэйчүүдийн ордон гэж нэг хэсэгтээ үзмэр болсон. Одоо ч анхных хэвээрээ байна. 21 аймаг, хол ойроос ирсэн зочид гийчид эмэгтэйчүүдийн ордны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалдаг байлаа. Сүүлийн жишээ дурдахад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгчид манай 55 жилийн ойн үйл ажиллагаанд оролцож ордонтой танилцсан.
- Ордныг бариулж байх үед хэцүү зүйл тулгарч байв уу?
- Энэ нь тухайн үеийн удирдлага, үүрэг амлалт авсан хүмүүсийн ухамсар, бүтээлч үйл ажиллагаатай хамаатай. Товчхондоо баярлуулж байснаас гомдоож, сандруулж байсангүй. Харин санал санаачилга их ирдэг байсан. Ер нь бүхий л асуудлыг бид хамтын оюун санаа, хүчин зүтгэлээрээ даван туулж байв.
- Ордны барилгыг Монголын архитекторуудын эвлэлээс 1991 оны орон нутгийн шилдэг барилгаар тодруулсныг тэмдэглэн Эмэгтэйчүүдийн ордонд дурсгалын самбар байрлуулж байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?
- Би 30 жилийн дараа уригдаж, бариулж, бүтээсэн ордноо хараад бахархах сэтгэл төрж зогсоно гэж бодоогүй. Сэтгэл их догдолж байна. Хүмүүсийн гараар бүтээгдсэн том объектыг эргэн харах, хажуугаар нь өнгөрөхөд бахархан дурсах олон дурсамжууд эргэж сэргэдэг. Их сайхан байна. Энэ завшааныг ашиглаад тэр үед ордны барилгыг барилцсан хамт олондоо болон манай ордны барилгыг үнэлж, шилдэг барилгаар тодруулсан Монголын архитекторуудын эвлэлд баярлаж талархснаа илэрхийлье. Дархан хотынхоо нийт иргэдэд хамгийн сайн сайхныг хүсч, нийт эмэгтэйчүүд бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрсдийгөө хөгжүүлж, өрөөлийг сургах, суралцах боломжтой ордондоо цугларч, ухаанаа уралдуулж, урлан бүтээх үйлээ усны ундарга лугаа адил улам бадруулж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАХАРХАЛ
1. Монголын анхны “Дүүжин гүүр”
Хуучин, шинэ Дарханы хооронд Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүр, “Морин хуур” цогцолборыг холбосон Монгол Улсын анхны дүүжин гүүрийн зургийг уран барилгач Ч.Пүрэвдорж гаргаж, БНХАУ-ын Жи-Лин хотын “Лихуа зам гүүр байгууламж” компани 2008 оны 4 дүгээр сарын 10-наас 7 дугаар сарын 31-ний хооронд гүйцэтгэсэн юм. Тус дүүжин гүүрийн урт нъ 110 м, өргөн нь 4 м, өндөр нь 16 м.
2. “Дархан-50” цогцолбор
Аймгийн 50 жилийн ойд зориулан Монголын хамгийн том, хөгжимт “Дархан-50” усан оргилуурыг Шанхайн мэргэжилтнүүд хамтран байгуулсан юм. 4.2 га газрыг хамарсан “Дархан-50 цогцолбор нь найман хэсгээс бүрдэх агаад төв талбайн хэсгийг боржин хавтангаар хийж, хоймор хэсэгт шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөг байгуулжээ. Энэхүү цайзаас цогцолборыг бүхэлд нь харах боломжтой. Цогцолборын төв хэсэгт хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн усан буулт бүхий хоёр том усан оргилуур, 20 гаруй жижиг усан оргилуур, найман сонгодог баримал байрлуулсан ажээ.
3. “Морин хуур” цогцолбор
Хөхөө Намжилын домгоор сэдэвлэсэн хурдан давхиа морьтны хүрэл баримал бүхий сүрлэг байгууламж юм. Энэхүү цогцолборыг тойрсон хашаа, 1200 шахам мод бут суулгаж, 100 илүү ам метр талбайн зүлэгжилт, 60 гаруй гэрэлтүүлэгтэйгээр 2006 оны 7 дугаар сарын 7-нд барьж байгуулсан. Уран барималч Н.Оргил “Морин хуур” цогцолборыг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссоос “Орон нутгийн хамгийн сайн санаачлага”-аар өргөмжилж алтан гэрэгэ олгожээ. Таван хүрэл унагыг уран барималч Н.Оргил мөн өөрөө бүтээсэн байна. Өндөр нь 18м.
4. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн
28 га талбайд 80 гаруй байгууллага 310.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж өрнийн зурхайн 12 ордны сэдэвт амралт, чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан юм. Хос замын дундуур амьтдын дүрс бүхий чанга яригчид, Монгол орны 21 аймгийн газар нутгийн хэлбэртэй 1.3 га талбайд бетонон зурвасаар цутгасан “Mini Mongolia” гэрэлт байгууламж бүтээсэн нь 2007 онд Монгол улсын “Шилдэг барилга байгууламж”-аар шалгарч өргөмжлөл хүртсэн. Энэхүү гэрэлт байгууламж нь шөнийн цагт гэрэлтэн асдаг. Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт “Эв эеэ эрхэмлэн амьдарцгаая!” гэсэн бичгийг Дарханы бэлгэ тэмдгийн хамт сийлж, дээр нь “Эвтэй дөрвөн амьтан”-ыг чулуугаар сийлэн мөнхжүүлсэн юм.
5. Хүйтэний голын “Бичигт хад”
Хүйтэний голын эхэнд Бичигт хошууны хадны нөмөрт буй Монгол, дөрвөлжин бичгийн бичээсүүд, зосон зургуудыг анх 1981 онд доктор Н.Сэр-Оджав, Б.Цэвээндорж, А.Очир нар илрүүлэн судалж үзэхэд Монгол бичээс нь хятад хар бэхээр бичигдсэн, зарим үгсийг бүрэн тайлан унших боломжгүй байсан ажээ. Гэхдээ бичээсний ерөнхий утгыг тоймловол: “Мөнх тэнгэрийн хүчинд хааны суу дор нэгэн үйл явдлыг дурсан хананд бичиж хүр (дурсгал) болгон бэлгэдэж тахиа жилийн есөн сарын шинийн наймнаа” гэжээ. Дэргэдэх долоон мөр босоо дөрвөлжин бичгийн дурсгал он жилийн явцад үлэмж элэгдэж баларсан тул утга нь бүрэн тайлагдаагүй байна. Үүнээс гадна зосоор зурсан даль жигүүрээ дэвэн нисч буй шувуу, хүмүүс, дөрвөлжин хүрээн дотор хүн, малын тооллого байж болох олон цэгүүдийг дүрсэлжээ. Энэ зосон зураг бичээсийг урагшаа харсан тэгш ханан хаданд зурж бичжээ. Он цагийн уртад 20 гаруй нь хадгалагдан үлдсэн байна. Хүйтэний голын Бичигт хадыг аймгийн тусгай хамгаалалтад авсан юм.
6. Дархан хотын бэлгэ тэмдэг “Хаан бугуйвч”
Шинэ, хуучин Дарханы аюулгүйн тойргийн хөшөөг МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Ц.Балхаажав их наадмын үйл ажиллагаанд оролцож байх үед босгожээ. Хөшөөний баганын нэг талд БНМАУ-ын алтан соёмбо, нөгөө талд нь ЗСБНХУ-ын алх, хадуур, сүлдийг гуулиар хийж байрлуулсан байна. Тус хөшөөг Дархан хотын АДХГЗ-ны орлогч дарга, Дархан хотын ерөнхий архитекор Д.Сайн-Эр анх санаачлан, уран зураач Ч.Болдбаатар зургийг нь гаргаж босгожээ.
7. Тахилгат “Дархан хайрхан” уул
Их Дархан уул нь Шарын гол сумын хойд талд байрлах бөгөөд далайн түвшинээс дээш 1239 метр өндөрт орших орон нутгийн тахилгат уул юм. Их Дархан уулын баруун доогуур Шарын гол урсана. Урьд цагт Дархан уул нь буга, согоо, хандгай элбэгтэй ой модоор хүрээлэгдсэн үзэсгэлэнт сайхан уул байсан учир нутгийн ард иргэд тахин дархалжээ. Энэ уулын нэрээр аймгаа нэрлэсэн төдийгүй тус уулыг Дархан-Уул аймгийн тусгай хамгаалалтад авсан.
8. “Бурхан багш”-ийн сэрэг дүр
Бурхантын хөндийд орших төрөлх хотдоо Будда бурхан багш залах гэсэн н.Дорж багшийн санаачилгаар хуучин, шинэ Дарханы төвд орших Давхар өндөрлөгт Хойд зүгийн бурхан багшийн сэрэг дүрийг уран барималч н.Дамдинпүрэв тэргүүтэй барималчид хоёр cap гаруй хугацаанд урлан 2003 оны 10 дугаар сарын 12-ны Балжинням, Дашням давхацсан билэгт сайн өдөр нээжээ. Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гартаа бадар аяга барьсан, бурхны тайван амгалан дүрийг нэг метр өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дунд урд зүгийг тольдон суугаа байдлаар урлан бүтээжээ.
Х.СОЁЛ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл 1
