
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-нд одоогоор 60 гаруй гишүүн байгууллага харьяалагддаг бөгөөд сэтгүүлийнхээ дугаар бүрт гишүүн байгууллагуудаасаа танилцуулдаг.
"ЗЕНИТЧДИЙН ХОЛБОО" ТББ-ЫН ДЭРГЭДЭХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ
Тус зөвлөл нь 2013 оны 5-р сарын 2-ны өдөр “Зенитчидийн холбоо” ТББ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нэртэйгээр байгуулагдаж, өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Зөвлөлийн гишүүд нь зенитчдийн гэр бүлийн гишүүд болоод цэргийн анги нэгтгэлүүдэд ажиллаж байсан эмэгтэйчүүдээс бүрддэг.
Манай Эмэгтэйчүүдийн Зөвлөл “Зенитчидийн холбоо”-ны зорилтыг хэрэгжүүлэхэд эмэгтэй гишүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, гишүүдийн эгнээгээ өргөтгөх, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, ажил амьдралын арвин баялаг туршлагыг судлан алдаршуулахыг зорьж ажилладаг. 2014 оны 1-р сард “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-нд гишүүн байгууллагаар элссэн билээ.
Ийнхүү манай Эмэгтэйчүүдийн зөвлөл “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гишүүн байгууллагын гэрчилгээ, тамга тэмдэгтэй, албан бичиг, тушаал, тогтоолын хэвлэмэл хуудастайгаар Зенитчдийн холбоонд эвлэлдэн нэгдсэн гишүүд дэмжигчдийнхээ сайн сайхны төлөө олон нийтийн үйл ажиллагаа явуулах хууль ёсны эрх бүхий байгууллага болж чадсан юм.
Монголын эмэгтэйчүүдийн холбоо жил бүр 21 аймаг, 60 гаруй гишүүн байгууллагуудынхаа ажлыг дүгнэдэг уламжлалтай. Манай эмэгтэйчүүдийн зөвлөл 2014 онд 18, 2016 онд 15-р байрт орж байсан бол 2017 онд 5-р байрт эзлэн ажлын үр дүн жилээс жилд дээшилсээр байна.
Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгчид өдөр тутмын үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулж, гишүүд багийн зарчмаар ажилладаг ба үйл ажиллагааныхаа зардлыг гишүүд дэмжигчдийн татвар, хуримтлал, хандив тусламжаар санхүүжүүлдэг.
Жил бүр баг хамт олныхоо ажлыг дүгнэдэг агаад Л.Ууган ахлагчтай баг хамт олон жил дараалан тэргүүлсээр 5 жилийн ойн босгон дээр “Манлай баг”-аар шалгарсан юм.
Байгууллагын дотоод үйл ажиллагаа:
Эмэгтэйчүүдийн зөвлөл “Зенитчдийн холбоо”-тойгоо хамтран гишүүд дэмжигчдийнхээ төлөө олон үйл ажиллагааг зохион байгуулдаг. Тухайлбал;
- Олон жил ханилсан гэр бүлийг “Бахархалт гэр бүл”, “Үлгэр жишээ гэр бүл”-ээр алдаршуулан шалгаруулдаг.
- Телевизийн нэвтрүүлгээр гишүүдийнхээ ажил амьдралын туршлагыг сурталчлах, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулах, сонинд ярилцлага нийтлүүлэх
- Урлаг спортын уралдаан тэмцээн зохион байгуулах
- Монголын эмэгтэйчүүдийн холбоо, цэргийн төрөл мэргэжлийн холбоод болон МЭХ-ны гишүүн байгууллагууд, бизнес, олон нийт, ТББ-уудтай хамтарч олон төрлийн ажлуудыг зохион байгуулдаг.
- Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг хамт олноороо тэмдэглэдэг.
- Гишүүд дэмжигчид ээ төр засгийн шагналд тодорхойлох, олон нийтийн байгууллагуудын шагналаар олон гишүүдээ шагнасан.
- Хамт олны аялал зохион байгуулдаг бөгөөд Дорноговь аймгийн Зүүнбаянгийн чиглэлд “Дурсамж аялал”–ыг хоёр жил дараалан зохион байгуулсан. Мөн Багануур, Эрдэнэт, Хялганатын чиглэлд аялал зохион байгуулахад олон гишүүд хамрагдаад байна.
- Гишүүдийнхээ 60, 70, 80 насны ойгоор тусгайлан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Манай Эмэгтэйчүүдийн зөвлөл 2018 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан 6-р сарын 1-ний өдөр Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Цэргийн төрөл мэргэжлийн холбоодууд, мөн хамтран ажилладаг бизнес, олон нийтийн байгууллага, ТББ–уудын 150 гаруй төлөөллийг хамруулсан.
“Хамтдаа зорьсон, хамтран ажилласан, хамтдаа хөгжсөн 5 жил” ОЙН АРГА ХЭМЖЭЭГ ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.
Ийнхүү манай Эмэгтэйчүүдийн зөвлөл зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж буй эвсэг хамт олон юм.
Хүн бүрийн хүсэл тэмүүлэлдээ хүрэх ирээдүйд Зенитчдийн холбооны эмэгтэйчүүд сүүн цацал өргөж, амжилт хүсье!