
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

Солонгосын уламжлалд эмэгтэйчүүдэд албан ёсны боловсрол мэдлэг, бүр өчүүхэн ч боловсрол олгодоггүй байсан бөгөөд бусдад захирагдахыг заадаг байв. Тэд сайн гэрийн эзэгтэй, халамжтай ээж байх үүрэгтэй бөгөөд гэр бүлд эв эеийг эрхэмлэж, аливаа жижиг маргаан гарахаас ч сэргийлэх ёстой байжээ. Түүнчлэн шинээр гэрлэсэн хосууд нөхрийн эцгийн гэрт хамтдаа амьдарч, шинэхэн бэр хадам эцэг эх болон гэр бүлийн гишүүдийг асрах ёстой байв. Бүсгүйчүүд угсаа залгамжлах хүү төрүүлэх ёстой гэсэн ойлголт ноёлж байсан бөгөөд охидоос хөвгүүдийг илүүд үздэг байсан учир охин төрүүлсэн эмэгтэйг буруутган шүүмжилж, чичилдэг байжээ. Эмэгтэйчүүд эрчүүдийн адил нийгэмд өөрийн байр суурь эзлэхгүйгээс гадна дуу хоолойгоо илэрхийлэх ч эрхгүй байсан, эр нөхрөө үргэлжид дэмжих нь тэдэнд оногдсон үүргийн нэг байлаа.
Эмэгтэйчүүдийн байр суурь, статусыг "дээшлүүлэх" үйл хэрэг 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр дэлгэрчээ. Христийн шашинт барууны номлогчид Өмнөд Солонгост орчин цагийн сургууль байгуулах зорилгоор хөл тавьсан бөгөөд зарим сургууль охид эмэгтэйчүүдийг уран зохиол, урлаг, шашны ажил болон өөр бусад олон зүйлд сургах зорилготой байгуулагджээ. Барууны номлогчид сургууль нээхээс өмнө Солонгос охид эмэгтэйчүүдэд боловсрол, мэдлэг олж авах боломж үгүй байсан юм. Барууны номлогчдын охид эмэгтэйчүүдийг соён гэгээрүүлэх ажлын дүнд эмэгтэйчүүд улс төрийн хөдөлгөөнд оролцож эхэлжээ. Учир нь боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд бусдыгаа ч соён гэгээрүүлэхийг хүсч байв. Хаант Японы колончлолын он жилүүдэд Солонгос эмэгтэйчүүдийг (200,000 гаруй эмэгтэй) Японы цэргийн ангиуд руу "зугаацуулагч бүсгүйн" хувиар илгээж байсан баримт бий. Солонгос улс Дэлхийн хоёрдугаар дайн дуустал Японы колончлол дор байсан юм. Охид эмэгтэйчүүд Японы эзлэн түрэмгийллийн он жилүүдэд 1910-1945 онуудад харгис дэглэмийн эсрэг, Японы колончлолын эсрэг тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлж байсан нь түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг бөгөөд боловсрол олж авснаар эмэгтэйчүүд улс төрийн хөдөлгөөн өрнүүлэх болсон байна.
Япон улсаас тусгаар тогтносны дараа Бүгд Найрамдах Солонгос улсад либераль ардчиллын тогтолцоо нэвтэрч, охид эмэгтэйчүүд боловсрол эзэмших, ажиллах, нийгэмд өөрийн гэсэн байр суурь эзлэх болж, Үндсэн хуулиараа тэдэнд эрчүүдтэй эн зэрэгцэх эрх олгогджээ. Жишээ нь, зөвхөн охидод зориулсан сургуулиуд байгуулагдсан байна. Эдгээр сургуулийг төгссөн охид урлаг соёлын ажил эрхэлж, бусдыг сурган хүмүүжүүлэх, эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож, хүйсийн эрх тэгш байдлыг хангахын төлөө өөрсдийн дуу хоолойг нэгтгэх болжээ. Мэргэжлийн салбарт ажиллах эмэгтэйчүүдийн хувь хэмжээ огцом нэмэгдэж, энэ нь нийгэмд, ялангуяа ДНБ өсөхөд голлох нөлөө үзүүлсэн байна. Эдийн засгийн үйл хэрэгт эзлэх байр суурь нь өсөн нэмэгдэхийн хирээр охид эмэгтэйчүүдийн боловсролын түвшин ч нэмэгдэж, мэргэжил дээшлүүлэх боломжоор ч хангаж эхэлсэн байна. Өнөөдөр Солонгос эмэгтэйчүүд өндөр дээд боловсрол эзэмшиж, бүх л салбарт, тэр дундаа анагаах ухаан, боловсрол, инженер, соёл урлаг, хууль эрхзүй, уран зохиол, спортын салбарт ч ихээхэн амжилт гаргаж байгаа нь үнэмлэхүй амжилт юм. Пак Гын Хе БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласны дараа тус улсын нийгэм, эдийн засагт эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээ улам өссөн. Хатагтай Пак Гын Хе "Эмэгтэйчүүдийн хувьсгал" хийх амлалт өгч гарч ирсэн бөгөөд хүүхэд асрах хөтөлбөр хэрэгжүүлж, эмэгтэйчүүдийн цалингийн хэмжээг эрчүүдийнхтэй ойртуулах ажлуудыг хийсэн. Цаашлаад эмэгтэйчүүдэд илт давуу эрх олгохоо Ерөнхийлөгч Пак Гын Хе амлаж байсан эдгээр амлалтад нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих, эмэгтэй ажилчдад дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэхийн тулд эмэгтэйчүүдийг боловсрол эзэмших эрхээр хангах, эмэгтэйчүүдэд зориулсан нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэх, нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зэрэг ажил, хөтөлбөр багтаж байлаа. Гэхдээ эдгээр бүх амлалт хэрэгжээгүй.
Хууль ёсны эрх
Өнөөдөр Өмнөд Солонгост эмэгтэйчүүд эрчүүдийн адил эрхийг хуулиараа эдэлдэг. 1948 онд эмэгтэйчүүд санал өгөх, машин жолоодох, эд хөрөнгө өмчлөх эрх олж авсан. Түүнчлэн Солонгос эмэгтэйчүүд эрүүл мэндийн бүх л төрлийн үйлчилгээ авах эрх эдэлдэг.
Үндэсний Эрүүл мэндийн хуулийн дагуу Солонгосын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хамрагддаг. Өмнөд Солонгос улс хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд 1980 оноос эхлэн хуулиндаа өөрчлөлт оруулжээ. БНСУ-ын Үндсэн хуулинд ч богино хугацаанд хүйсийн эрх тэгш байдлыг хангах талаар нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Улмаар хуулиараа хүйсийн эрх тэгш байдлыг хангаж өгснөөр ажил хөдөлмөр эрхлэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдсэн байна. Гэхдээ өнөөгийн Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн аж байдал цаашид боловсронгуй болгох олон зүйл байгааг илтгэн харуулж байна. Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн тулд хууль тогтоомж, дүрэм журам ихээхэн нөлөөтэй юм.
Боловсрол
Дээр дурьдсанчлан, Солонгосын уламжлалт нийгэмд эмэгтэйчүүд боловсрол эзэмших эрхгүй байсан бөгөөд бичиг үсгийн чадвар нэн доогуур түвшинд байв. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхээр Барууны номлогчид Солонгост ажиллаж, сургууль олноор нээснээр энэ байдал өөрчлөгдөж эхэлсэн. 1886 онд Барууны номлогчид анхны бага сургууль нээжээ. 1945 онд тус бага сургууль их сургуулийн статустай болсон бөгөөд энэ нь өнөөдрийн нэр хүндтэй Эвагийн Эмэгтэйчүүдийн их сургууль юм. Эвагийн Эмэгтэйчүүдийн их сургууль нь БНСУ-ын шилдэг эмэгтэйчүүдийн дээд боловсролын байгууллагад тооцогддог. Тухайн үед маш олон охидын сургууль байгуулагдсан байдаг. 1890-ээд онд Чонгсины охидын сургууль, Паэвагийн охидын сургууль нийслэл Сөүл хотноо байгуулагджээ. 1987 он гэхэд коллеж, их сургууль нийлсэн охидын 10 гаруй дээд боловсролын байгууллага тус улсад үйл ажиллагаа явуулж байв. Охид эмэгтэйчүүдийн 28% нь дээд боловсролтой байв. 1987 онд их дээд сургуульд 262,500 эмэгтэй оюутан суралцаж байжээ. Мөн их дээд сургуулийн багшлах боловсон хүчний 16% нь л эмэгтэйчүүд байв.
Олон охид бүсгүйчүүд дээд боловсрол эзэмших болсноор тэдний үүрэг хариуцлага ээж болон эмээ нарынхаас нь ялгарч эхэлсэн бөгөөд өөрсдийн карьераа төлөвлөж, ирээдүйн хань нөхрөө ч өөрсдийн шийдвэр дээр тулгуурлан сонгох эрхтэй болсон. 1980-аад оны сүүлчээр оюутан залуусын цагдаа нарын эсрэг жагсаал, тэмцэлд эмэгтэй оюутнууд ч оролцож байв. Far Eastern Economic Review сэтгүүлийн сурвалжлагч нэгэн эрэгтэй оюутны үгийг сийрүүлэн бичихдээ: "Намхан охид агуу тэмцэгчид бөгөөд тэд их хүчирхэг, тэднийг барихад хэцүү" гэжээ. 1960-1970-аад онуудад улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцогч Өмнөд Солонгосын их сургуулийн оюутан охид гэр бүлийн амьдралд анхаарал хандуулж эхэлснээр, 1977 оноос эхлэн нөхөрт гарсан ажилчин эмэгтэйчүүдийн тоо жилд 12,7% нэмэгдэх болжээ.
1983 онд хөдөө орон нутгийн нийт эмэгтэйчүүдийн 51.8%, хот суурингийн эмэгтэйчүүдийн 37.9% ажил хөдөлмөр эрхэлж байжээ. Хөдөө орон нутагт ажил хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь 30 нас гарсан эмэгтэйчүүд байсан бол залуу охид эмэгтэйчүүд ихэвчлэн хөдөлмөр эрхлэхээр хот сууринг зорьдог байв.
БНСУ-ын албан ёсны тоон мэдээгээр 1988 онд нийт эмэгтэйчүүдийн 43.6% нь хөдөлмөр эрхэлж байв. Доод давхаргын эмэгтэйчүүд эдийн засгийн хувьд амьдралаа залгуулахын тулд зугаа цэнгээний салбарт хөл тавьж байсан бөгөөд зугаа цэнгээний газар, баар, алжаал тайлах төв, шөнийн цэнгээний газарт нэг сая гаруй эмэгтэй ажиллаж байсан гэх мэдээлэл бий. Гэхдээ тэд бүгд биеэ үнэлэгч байгаагүй. Удалгүй эдгээр эмэгтэйчүүдийг боолчилж, "доромжилж" буй тус газруудын эсрэг эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ.
Өнөөгийн нийгэмд БНСУ-ын Үндсэн хууль эмэгтэйчүүд болон эрчүүд адил тэгш эрх дээр тулгуурлан боловсрол эзэмших эрхтэй гэж заасан байдаг. Өмнөд Солонгост 1970 онд нийт хүн амын 87.6% бичиг үсэгт тайлагдсан байв. 2002 онд энэ үзүүлэлт 97.9% хүрсэн бөгөөд эмэгтэйчүүдийн 96.6%, эрэгтэйчүүдийн 99.2% бичиг үсэгт тайлагдсан байжээ. 2008 оны судалгааг авч үзвэл бага болон дунд сургуульд хамрагдалт 99% байв. Харин их дээд сургуульд хамрагдалт 96.6% байсан бөгөөд нийт эмэгтэйчүүдийн 99% бага дунд боловсрол эзэмшсэн нь судалгаагаар тогтоогджээ.
Гэр бүлийн амьдрал
Гүрёо болон Жүсон гүрний эхэн үед шинээр гэрлэсэн хосууд сүйт бүсгүйн гэр бүлийн хамтаар амьдардаг байжээ. Энэ нь тухайн үед Жүсон гүрний сүүлч үетэй харьцуулахад охид эмэгтэйчүүд байр суурь харьцангуй дээгүүр байсныг илэрхийлж буй. Күнзийн сургаалийн дагуу эцэг эхээсээ тусгаарлагдсан эмэгтэй авааль нөхрийнхөө эцэг эх, гэр бүлийн гишүүдийг халамжлах ёстой гэж заажээ. Энэ уламжлалын дагуу эцэг эхийн гэрийг орхисон эмэгтэй нөхрийнхөө гэр бүлийн нэг хэсэг болдог. Солонгосчууд гэр бүлийн амьдралыг: "Өдөр нь харь элгийн хүмүүс мэт, шөнө нь янаг амраг мэт" хэмээн тодорхойлсон байдаг байна. Жүсоны эзэнт гүрний үед бэлэвсэрсэн эмэгтэйг дахин нөхөрт гарахыг хориглодог байсан бол эхнэр нь таалал төгссөний дараа эрчүүдийг дахин эхнэр авахыг зөвшөөрдөг байжээ. Ийнхүү бэлэвсэрч үлдсэн эмэгтэйгээс төрсөн хүү, ач нарыг нь хуулиараа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, төрийн алба хаагчийн шалгалтанд оролцохыг ч хориглодог байв.
Эмэгтэй хүн нөхрийн гэр бүлд үнэнчээр "үйлчлэх" үүрэгтэй бөгөөд салах шийдвэрийг зөвхөн эр нөхөр л гаргах эрхтэй байжээ. Угсаа залгамжлах нуган үр төрүүлээгүй, эсхүл гэр бүлийн гишүүдэд нь халамж тавьж, асрахгүй байна гэсэн шалтгаанаар эхнэрээсээ салахыг зөвшөөрдөг байжээ. Мөн гэр бүл салахгүйгээр, хоёр дахь эхнэр авахыг ч зөвшөөрдөг байсан бөгөөд угсаа залгамжлах хүүгүй эрэгтэйд ахынхаа болон эрэгтэй дүүгийнхээ хүүг өргөж авахыг Жүсоны эзэнт гүрний хуулиар зөвшөөрсөн байжээ. Бэр болон хадмуудын таарамжгүй харилцаа ч салах бас нэгэн шалтгаан байв.
Орчин цагт эрэгтэй болон эмэгтэй аль аль нь гэрлэлтээ цуцлуулах эрхтэй. Нийгэм болон эдийн засгийн ялгаварлал нь гэр бүл салалтын дараа эмэгтэйчүүдэд ихэд төвөг учруулдаг. 1977 онд баталсан хуулиар эрчүүдэд гэр бүлээ салгуулсны дараа хүүхдээ асрах, тэтгэмж олгох зэрэг үүрэг хариуцлага оноосон байдаг. Өмнөд Солонгост гэр бүл салалт хурдацтай нэмэгдэж байна. 1975 онд гэр бүл салалтын 17,000 тохиолдол бүртгэгдсэн бол 1980-аад оны дунд үед 23,000-26,000, 1987 онд - 45,000 тохиолдол бүртгэгдсэн байх жишээтэй.
Хүйсийн эрх тэгш байдлын талаарх үзэл баримтлал алслагдмал хот сууринд хожуу нэвтэрсэн бөгөөд 1940-өөд онд Чунчон мужид нэгэн ахлах сургуулийн сурагч хүү өвчнөөр нас барахад түүний залуу сүйт бүсгүй амиа хорлож байсан талаар нэгэн найз нь ярьсан байдаг. Энэ нь тухайн үедээ өөрийн үүрэг хариуцлага ухамсарласан үлгэр жишээ сүйт бүсгүй, эхнэрийн жишээ болж байжээ.
Уламжлал ёсоор гэрийн гадна болон дотор эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг тусгаарладаг. Янбаны эмэгтэйчүүд амьдралынхаа дийлэнх хэсгийг эмэгтэйчүүдийн тасалгаанд өнгөрүүлсэн байдаг. Улмаар гуньж гутарсан, гадаах ертөнцийг тольдох гэсэн эмэгтэйчүүд дороо үсэрч, цовхчдог байсан нь цаг өнгөрүүлэх нэгэн төрлийн тоглоом наадгай болон хувирчээ. Эмэгтэйчүүд тариалангийн талбайд ажиллаж, аливаа зүйлсийг үйлдвэрлэн худалдсанаар эдийн засгийн орлого эх үүсвэртэй болж, цаашлаад тодорхой хэмжээний эрх чөлөөг тэдэнд олгодог байв.
БНСУ 2015 онд садар самуун явдлыг хуулиараа хоригложээ.