МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

Зүтгүүр

2019 оны 11 сарын 01

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

Зүтгүүр

Өөрийнхөө түүхийг хүн өөрөө л бүтээдэг. Өчигдөр, өнөөдрийн тухай, маргаашийн тухай магад өөрөөс нь өөр хэн ч баримжаалж үл чадах тийм орон зай хүний сэтгэлийн дотоодод бий. Гагцхүү түүнийг хэзээ ил гаргаж, хэнд хэрхэн нээх нь учрал тохиолын нөхцөлдлөгөө юм. Ийм нэгэн учралын тухай, хүн хичээж зүтгэж, хөдөлмөрлөж чадвал өчигдрийн мөрөөдөл өнөөдөр биеллээ олдогийн үлгэр жишээг “Хөдөлмөрлөхийн сайхан” булангийн маань зочны ярианаас ойлгох болно.

Тэрээр өвөөгийнхөө гал дээр өссөн ганц сайхан эгчтэй, гэртээ бол том охин, олон дүү нараа үүрч дүүрч өсгөж өндийлгөн, ихэнхийг нь дээд боловсрол эзэмшүүлээд, өдгөө “өөрийн ургуулсан модныхоо мөчир салааг ургуулан дэлгэрүүлж”, мөрөөдөл зорилгынхоо төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж буй нэгэн юм.

Их хотын маань нэгэн дүүрэгт эгэл даруухнаар, чимээгүйхэн оршиж буй ийм энгийн бас хүчирхэг нэгэн ЗҮТГҮҮРИЙГ өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. Энэ бол “TSEBAN” салоны захирал САЙНБИЛЭГИЙН ТҮВШИНЖАРГАЛ.

-Монгол улсын хүн амын талаас илүү хувь нь суурьшсан их хотод хөдөөгийн эгэл боргил амьдралаас шууд орж ирээд хөлөө олно гэдэг амаргүй. Тэр замыг туулах заримдаа хүнд хэцүү, сөхөрмөөр... Зарим үед хот хөдөөгийн онцлогийг мэддэг, хоёр ахуй соёлыг өөртөө төлөвшүүлж чадсанаараа бардах мэдрэмжүүд төрдөг үү. Хотын хүн болох гэж хэрхэн зүтгэсэн түүхээс тань ярилцлагаа эхэлье!

-Баярлалаа. Нээрээ л тийм юм даа. Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аав ээж хоёр маань биднийг багад социализмын үеийн маш хичээнгүй сайн малчид байлаа. Тэд маань орон нутагтаа ажил үйлсээрээ тэргүүлдэг, аав сумын долоон удаагийн, аймгийн хоёр удаагийн “Аварга малчин” болж, 18-р их хурлын депутатад нэр дэвшин, сайн ажилласны шагнал Москвад аялах эрх хүртэж байсан түүхтэй хүн. Харин би бол жинхэнэ малчны хотонд өссөн, сумын төвийн охид дээс, чарта тоглох, плать өмсөхийг хараад Улаанбаатар хотын гоё сайхныг түүгээр төсөөлдөг хүүхэд байсан. Тухайн үед “Сумын төвийн хүүхэд болоод төрчихгүй дээ” ч гэж бодож байснаа санадаг юм. Эгч маань өвөө, эмээтэй өссөн болохоор би эгчийгээ орлосон, дороо нэг нэг насны зайтай олон дүүтэй... Тиймээс багаасаа тоглох наадах, гоёх гоодохыг мэдэхгүй, ажил, хүүхэд хоёрт дарагдаад л өссөн санагддаг. 1-р ангийн хүүхэд хоёр 10-ын бидоноор ус зөөх, гүү мал саах, малын хашаа хороо цэвэрлэх гэдэг наад захын л ажил байсан. Сургуульд ороод хоёрдугаар ангиасаа дүү нараа ар араасаа дагуулан сургуулийн дотуур байранд суусан. Тэндээс жинхэнэ том эгч болсон доо. Тэднийхээ хичээлийг хийлгэнэ, эцэг эхийн хуралд нь сууна, хувцас хунарыг угаах, өлсгөж цангаахгүй байх гээд бүх асуудлыг хариуцна. Үүнийгээ эгчийн үүрэг гэж л бодохоос ерөөсөө хэцүү гэж төвөгшөөж байгаагүй. Одоо эргээд бодоход миний амьдралаас олж авсан хамгийн үнэт зүйлс бол ээж аавын сургаал, хар багадаа эцэг эхээсээ хол олон дүү нараа хариуцаж хямгадаж, бүхнийг зохицуулах гэж хичээж заншсан тэр хичээл зүтгэл бие даасан байдал минь юм билээ.

-Хар нялхдаа ээж аав, орон гэрээсээ хол суух амаргүй байх  аа. Ер нь “Амиа тээнэ” гэдэг амьдралд тэсэх, тэмцэх, зохицох, хүлээн зөвшөөрөхийн нэр биз...

-Тийм ээ, үнэн үнэн. Дотуур байранд сууж байхдаа байрны хоол иддэггүй, хүний арга эвийг их амархан олдог, хүнтэй харилцах харилцаанд сайн сурсан. Харин сурлагын хувьд онц сурдаггүй ч, дундаас дээш түвшний хүүхэд байсан. Манай төгсөлт анх дөрвөн бүлэгтэй байсан ч шигшигдэж явсаар нийт 28 хүүхэд л 10-р анги төгсөж байлаа. Ямар ч байсан таван хүүхэд конкурсдэх эрх авсны нэг нь би байв. Зах зээлийн шуурга, картын барааны үед хөдөөгийн ээж аавууд хүүхдүүдээ мал дээр гаргах нь их болсон. Харин манай аав ээж эсрэгээрээ бүгдийг маань сургуульдаа суу гэдэг байлаа. Тэр их зөв байсан. Ингэж явсаар 10 төгсөөд аймгийн төв рүү конскурс өгөхөөр явах болоход манайх нэгдлийн олон хоньтой, хотондоо өөр айлгүй ганц гэрээрээ... Аав адуугаа эрээд явчихсан. Шөлний хонь төхөөрөөд өгөх эр хүн байдаггүй. Ээж олон дүү нарыг орхиод явах хэцүү, бас аймгийн төвд таних айлгүй хүүхдээ ганцааранг нь явуулах ч хэцүү байх шиг байна аа. Ингээд ээжийнхээ байдлыг харж харж “Ерөөсөө энэ удаа больё ээж ээ, охин нь хойтон өөрөө хот орж ажил хийгээд, төлбөрөө цуглуулаад сургуульд сурчихна аа” гээд хэлчихлээ. Хот гэж хаана ч байдаг юм бүү мэд. Аймгийн төв ч орж үзээгүй хүүхэд ш дээ.

-Дараа жилээс нь хот орж ирээд ажиллаад эхлэв үү. Анх ямар ажил сурав?

-Тийм ээ, хойтон жил нь хотод ирээд хүргэн ахындаа суусан. Хамгийн анх оёдлын курст сураад, үйлдвэрт ажилд орлоо. Хонож ажилладаг, тэр ажилдаа махруу гэж жигтэйхэн. Гэтэл нэг удаа ээж хөдөөнөөс ирээд “Миний охин ямар их таргалаа вэ” гэхээр нь өөрөө ч анзаараагүйдээ гайхаад... Тэгсэн таргалах ч биш, бөөр өвдөөд, хавагнаад байж. Ингээд нөгөө ажлаа орхилоо. Тэр үед аав ээж хоёр хөдөө мал дээрээ, дүү нар суманд, би хотод, манай гэрийн бүх юм гурав тасраад байгааг анзаарсан. Ингээд “Нэг дороо бөөгнөрөх нь дээр юм байна. Дүү нараа хот руу оруулж ирье” гэж ярилцаад, шийдчихлээ. Тухайн үед нэгдэл нийгэм тарж, зах зээлд шилжин, нэгдлийн мал маллаж байсан айлууд хувийн мал цөөтэй, одоогийнх шиг байсангүй. Олон хүүхэд зэрэг сургана гэдэг хүнд байсан. Ингээд тэр зундаа жижиг гэр тааруулж аваад Яармагт ахынхаа хашаанд гэрээ барин, дүү нараа тэнд сургуульд оруулснаар, бидний хэдэн хүүхдийн хотын амьдрал эхэлсэн дээ.

-Бүх дүү нараа хар толгойгоорой хариуцаж буй эгч их ачаа үүрнэ биз. Та хэд хэрхэн аж төрж байв?

-Тэр цагаас хойш ажил хийж мөнгө олох ямар л боломж байна бүгдийг хийсэн. Худалдагч, баарны зөөгч, буудлын угаагч, жимс ногоо зарах гээд хийгээгүй ажил байхгүй. Тухайн үед дүү нарын хамгийн бага нь 1-р анги, том нь 7-р ангийн хүүхдүүд байлаа. Удалгүй дээрээсээ оюутан болоод эхэлсэн. Таван дүүгийн маань дөрөв нь оюутан болох үед миний доод талын эрэгтэй дүү бид хоёр яг л эхнэр нөхөр хоёр шиг хотын амьдралаа нуруундаа үүрсэн дээ. Нэг их зуднаар манайх олон малаа алдахад муу дүү минь "Хаашдаа үхсэн юм" гээд хаячихалгүй хөлдүү мал өвчсөөр, гар нь зулгарчихсан хүн арьсыг нь бөөгнүүлээд ирдэг байж билээ. Энэ дундуур бас бага дүү маань эрхлээд, ээж аав руу явчихсан. Бусад нь бүгд сургуулиа төгссөн. Манайхны хэн нь ч ажлаас хойш суудаггүй, аав ээж маань биднийг хар багаас л амьдралын ухаантай болгож хүмүүжүүлсэн юм билээ. Жишээ нь, манай нэг эмэгтэй дүү СУИС-ийн “Хувцас дизайнын анги”-д сурч байхдаа орой нь бааранд ажиллана, өглөө 06:00 цагт ирээд даалгавар, бүтээлээ хийж байгаад шууд хичээлдээ явна, унтахгүй. Долоо хоногийн нойрыг юман чинээ боддоггүй ажилладаг байсан. Бас нэг дүү маань айлын гэр цэвэрлэнэ. Бидэнд хөдөөнөөс айраг ирвэл барьж гараад зарчихна, аарц ирвэл чанаад, мах ирвэл банштай цай, цуйван хийгээд мөнгө болгочихно. Тухайн үед Яармагаас нүүгээд Зурагтад буучихсан. Бөмбөгөр худалдааны төв рүү банштай цай, цуйванг мөн ч их зөөсөн дөө.

-Ажил үүргийн хуваарийг хэн хийх вэ. Эгч чиглүүлээд дүү нар гүйцэтгэх үү?

-Тэгнэ. Хэн хэнд мөнгө хэрэгтэй байна тэр хоёр авч явж зараад мөнгөө өөрсдөө авна. Хэдэн дүү минь варьений шил точигнуулаад л гүйчихдэг байсан. Нэг удаа банштай цай хийхдээ давсыг нь мартчихаж. Хэн нэгнээс нь “тарья” гэдэг санал гарч, эмийн сан руу гүйгээд тариур авч ирээд давсаа усанд уусгаж байгаад баншнуудаа тарьж эхэлтэл гурил нь хийлэгдээд, нисч очоод зурагтны нүүрэн дээр наалдчихсан. Элгээ хөштөл инээлдэж инээлдэж нөгөө давсгүй баншаа хоёр дуу шуутайд нь даалгаад явуулчихлаа. Дүү нарын маань хоёр нь дуу ихтэй, хоёр нь дуу муутай... Хоёр дуутай нь авч явснаа дор нь зарчихна. Дуу муутай хоёр нь үлдээгээд ирнэ. Тэгэхээр нь сөөлжүүлж явуулдаг менежменттэй болсон. Нэг шил хоолоо 500 төгрөгөөр зардаг. Ингэж бид дор бүрнээ шоргоолж шиг ажилласаар, хөдөөнөөс авч ирсэн жижигхэн хүрэн авдартаа хамаг юм аа чихчихээд амьдралаа өөд татах гэж үзэж тардаг, хашаа байшин худалдаж авна гээд 250,000 төгрөг бүрдүүлж байж билээ. 

-Эгчийнхээ команданд өсөж бойжсон дүү нар нь ямар ямар мэргэжил эзэмшсэн бол?

-Нэг дүү маань ШУТИС-ийг Дулааны инженер мэргэжлээр, нөгөө нь СУИС-ийн Жүжигчний анги, бас нэг дүү “Газарчин” дээд сургуулийн Хөтчийн анги, нэг нь СУИС-ийн Хувцас дизайны ангийг төгссөн. Сурлагаараа ч сайн байцгаасан. Гадуур тэнэж, дарс ууж, чих халууцуулаагүй, нэг нь ч санаа зовоож байсангүй ээ. Эргээд бодоход өнөөх л аав ээжийн маань тулганы хүмүүжлийн гавьяа тэр юм гэж бодогддог.

Биднийг ах захтай өсгөсөн шүү. Бага нь томчуудынхаа үгийн сонсдог, яг л хэлсэн заасныг нь хууль мэт дагадаг тэр чанар бидний хэнд маань ч бат суусан. Тэр бүр хүнтэй ам мурийгаад байхгүй, хүлээцтэй, хүний эвийг олохыг л хичээдэг. Ганц би гэлтгүй дүү нар маань ч бас аж амьдралаа сайн сайхан аваад явж байгаа.

-Ээж аавын амьдралын ухаан, сургаал зэмлэл аль аль нь биднийг ирээдүйд хэн болохыг тодорхойлдог шиг санагддаг. Танай гэрийн ёс уламжлал, заншил ямар байв?

-Тийм ээ. Манай аав ээж нутаг усандаа хөдөлмөрчөөрөө алдартай л даа. Аавыг маань Ж.Сайнбилэг, ээжийг минь Д.Гүндэгмаа гэдэг удам дагасан уртай хүмүүс. “Өглөө эрт бос, бусдаас түрүүлж үхрээ хөдөлгө, айлаас их аргалтай бай. Эрт босвол нэгийг сонсоно, орой босвол хөнжлийн гол болно” гэх зэргээр үгээрээ, үйлдлээрээ биднийг сургасан.

Биднийг хотод суурьшсанаас хойш зарим үед ээж хөдөөнөөс ирж юм оёно, ширдэг ширнэ. Тэр үед нэг дээлийг 5000 төгрөгөөр оёдог байлаа. Аав маань ар тал, мал ахуйгаа даагаад манайхан дор бүрээ санхүүгээ сайжруулахын төлөө хичээсэн. Ээжийн ширсэн ширдэг одоо "Монгол костюмс" төвийн музейд байдаг юм билээ. Ээж ирэхэд бид өглөө 05:00 цагт босч хамт ширдэг ширэлцэнэ. Шагайн дэвсгэр, уут, олбого, гудас гээд ноосоор мөн ч их юм хийсэн дээ. Аав бол эмээл, хазаар, олом, жирм, хөхүүр, мөн арьс ширээр юм юм хийнэ. Хялгас байвал бид дээс томоод зарчихна. Тухайн үед “Ард” кино театрын орчим байдаг бэлэг дурсгалын жижиг жижиг дэлгүүрүүдээр бүгдийг нь зардаг байлаа. Одоо эргээд хайхад олдохгүй болжээ. Тухайн үеийн тэр урыг бид өөрсдөдөө авч үлдэж чадаагүй юм билээ. Сүүлд ээж маань хотод айрагны гэр бариад, адууны мах чанаж зардаг, түүгээр нь ч ээжийг маань хүмүүс андахгүй. Ээжийн ур ухаан, хийц маяг онцгой байдаг байх. Маш олон хэвлэлээр “Соёлын өвийг хадгалагч” гэдгээр нь цөөнгүй мэдээллүүд гардаг. Аав ээж хоёр маань биднээс ч илүү ажил хөдөлмөрийн төлөө төрсөн хүмүүс дээ.

-Таны хувьд дүү нараа дээд боловсролтой болгоод өөрөө цаашаа сурч амжилгүй гэрлэх болчихсон уу, 18 насны мөрөөдөл яасан билээ?

-Их хотын амьдрал дунд буцалсаар хэдэн дүү нараа сургаж төгсгөсөөр, нэг л мэдэхэд гэрлэх болчихсон. 28 насандаа ханьтайгаа танилцаад анхны хүүхдээ 29-тэйдөө төрүүлсэн. Их сонин, манай бүх хүргэн бэрүүд ганцхан сарын дотор тал талаас цуглачихсан, өвөрмөц түүхтэй. Нэг бэр, хоёр дүү бүгд ойр ойрхон бие давхар болж нэг нэг сарын зайтай амаржсан байдаг юм. Сүүлд сонсоход манай хөдөөнийхөн ээжийг цаашлуулаад, “Та хот явахаараа л хүргэн бэрийн даллага авахуулаад ирдэг байж” гээд инээлддэг байсан гэдэг.

-Ханьтайгаа танилцсан түүхээ бидэнтэй хуваалцана уу?

-Бид хэд хоол хийж зардгаасаа цааш ахиад 100 айлд жижиг дэлгүүр ажиллуулдаг болоод байсан үе. Хэн завтай нь дэлгүүртээ зогсож, бараандаа явна. Бага мөнгөтэй болохоор өдөрт 2-3 удаа Бөмбөгөр рүү явж бараагаа татна, хурдан эргэлдүүлнэ. Тэр үед манай нөхөр Бөмбөгөрт бөөний худалдаа эрхлэдэг байлаа. Бид тэднийхээс ундаагаа бөөндөнө. Нэг л мэдэхэд өнөөх залуу маань намайг бараатай минь хамт таксинд суулгаж өгдөг болчихсон байсан. Манай хүн гайхалтай зөөлөн зантай. 30 гартлаа ээжийнхээ дэргэд байсан, гэр бүл, үр хүүхэддээ халамж дүүрэн мундаг залуу. Тиймдээ ч өнөөдөр миний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, санасан хэмжээндээ бүтээмжтэй ажиллах боломжийг хань минь надад бүрдүүлж өгдөг.

-Амьдралын зол жаргал гэж таны хувьд юу вэ? Сайн ханьтай болно гэдэг зөв явсны шагнал гэдэг шүү.

-Тийм ээ, би ч бас тэгж боддог. Манай үйлчлүүлэгч нар “Харсаар байтал танай хүн бага хүүхдээ гардаад өсгөчихлөө” гэдэг юм. Миний хань эцэг эхээс 10-уулаа, хадам аав, ээж хоёр маань, миний 90 дөхөж буй буурал эмээ минь, өөрийн минь ээж аав, ахан дүүс, үр хүүхдүүд намайг хүрээлж байна. Энэ олон хүний хайр, буян хишгийн хэлхээсэнд эрүүл саруул, элэг бүтэн, зорилго тэмүүлэлтэй, үр хүүхдийнхээ сайхан ирээдүйд итгэлтэй, баяр жаргалтай амьдардаг би баян хүн. Энэ маань л миний хувьд зол жаргал юм даа.

-Таны яриаг сонсоод хэзээ ямар заваараа хэрхэн яаж үсчин болсон юм бол гэх бодол төрлөө. Ийм олон үйлчлүүлэгчийн сэтгэлд хүрч ажиллана гэдэг бас гойд чадвар байх?

-Түүх нь их сонин. Анх хотод орж ирэнгүүтээ оёдлын үйлдвэрт ажилд орохоос өмнө аав ээжийнхээ их ойрын хүн, Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, "Wella" салоны захирал Ж.Довчинсүрэн эгчийгээ дагалдан энэ мэргэжлийн дөртэй болж байлаа. 19 насандаа шүү дээ. Ингээд сурч эхэлж байтал багш маань гадагшаа явсан, ард ажил дээр жижиг маргаан үүссэн, би дахиж очсонгүй. Хэзээ хойно, гэрлэснийхээ дараа нэг хүнд мэдлэг мэргэжилгүй гэж хэлүүлж үзэв ээ. Тэр хүртэл би эгчийн үүргээ сайн гүйцэтгэж, өөрөө дөрвөн мэргэжил эзэмшсэн юм шиг, дүү нараа мэргэжилтэй болгосондоо сэтгэл ханачихсан хүн явж л дээ. Харин хэний ч эвийг олчихно, юу ч хийчихэж чадна гэж боддог байсан надад хүнээр тэгж хэлүүлснээсээ хойш өөрийгөө шинээр эрэлхийлэх цонх нээгдсэн. Би хэнээс ч хараат бусаар юуг хамгийн сайн хийж чадах вэ гэдэг асуултыг өөрөөсөө асууж асууж, эргээд Ж.Довчинсүрэн эгч дээрээ очсон. Тэр үед эгч маань “Чи 500 мянган төгрөгийн цалинтай ажилд орох, 5 сар намайг дагаад өөрийн гэсэн хайч сам эзэмшээд явах хоёр тэс өөр шүү. Гар хөл чинь хөдөлж байгаа цагт чи хэнээс ч гуйхгүйгээр мөнгө олно. Сурсан мэргэжил л хүнийг тэжээдэг юм” гэж хэлж билээ. Энэ хүн, энэ үг хоёрт маш их талархаж буйгаа танай сэтгүүлээр дамжуулан хэлэхийг хүсч байна.

Өнгөрсөн хугацаанд үсчний суудал түрээслэхээс эхлээд өөрийн гэсэн салонтой болох, нэг салоноо хэд хэд болгон салбарлуулах хүртэл надад итгэж, бүхий л боломжийг олгосон ханьдаа, мөн хамтран зүтгэгч нартаа, шат бүхэнд минь таарсан эерэг хандлагатай хүн бүрт би талархдаг. Одоо “TSEBАN” салон маань гурван салбар, 15 ажилтантай, сар бүр хурлаа хийж ололт амжилт, алдаа оноогоо хэлэлцэн, жил бүр гадны улс оронд очиж мэргэжлийн туршлага судлах, олон улсын хөгжлийн чиг хандлагаас хоцрохгүй мөр зэрэгцэн хөгжих боломжийг тасралтгүй эрэлхийлэн ажиллацгааж байна. 

-Та хар бага наснаасаа олон жил үйлчилгээний салбарт ажиллажээ. Одоо бол хүний гадаад гоо сайханд чамгүй хувь нэмэр оруулдаг ажил эрхлэж байна. Бүсгүй хүн, ээж хүний тухайд сэтгэлийн дотоод гоо сайхны талаар бусдад хэлмээр санагддаг зүйл бий юу?

-Байлгүй яахав. Хүний сэтгэл гэдэг агуу уудам хязгааргүй орон зай хэдий ч тэндээс хэнд хандсан, ямар зүг чиг гарч байна вэ гэдэгтэй сэтгэлийн дотоод гоо сайхан гэдэг юм хамаатай санагддаг. Жишээлбэл, намайг анх хотод орж ирээд хөлөө олж ядаж байхад дэлгүүрт хамт ажиллаж байсан нэгэн эгчийн сэтгэлийг би хэзээ ч мартдаггүй. Юу ч мэдэхгүй жоохон хүүхдэд зөв чиг хэлээд өгнө гэдэг асар их буян юм. Тэр бүхнийг бодоод одоо би дандаа залуу хүүхдүүд сургаж ажиллуулдаг. Ажил хийх хариуцлага, мөнгөний үнэ цэнэ, хуримтлал үүсгэхийн ач тусыг ойлгуулах, тэднийгээ ур чадвартай, эерэг харилцаа хандлагатай ажилтан болгохын төлөө өөрөө бүгдийг нь гардан зааж сургадаг. Манайд ажиллаад сургалтын төлбөрөө хийсэн, байр, машин авсан хүүхдүүд цөөнгүй. Тэднийхээ ажилдаа талархаж байгааг, үр шимээ хүртэж байгаа баяр талархлыг нь хамтдаа харж баярлах үнэхээр сайхан. Бусдад бага ч гэсэн чин сэтгэлээсээ туслаж, хайрлаж, хайрлагдаж байгаагаа мэдрэн, ирж буй өдөр бүртээ талархан, баяр баясгалантай амьдрах хамгийн сайхан. Ер нь аливаа бүх зүйл харилцаа хандлага, бас хайр дээр тогтдог гэж би боддог. Үүнийг “Санаа зөв бол заяа зөв” гэдэг үгтэй холбож боддог доо.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.