Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
МЭХ 11, 13 настай охидын эцэг эхийг архинаас гаргахаар ажилл…
2019 оны 12 сарын 25
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Хэнтий аймагт болсон эмгэнэлт хэрэгт тус аймгийн эмэгтэйчүүд…
2019 оны 12 сарын 24
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
"Алунгоо" цомын эзэд энэ сарын 21-нд тодорно
2019 оны 12 сарын 19
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
Лу.Гантөмөр: МЭХ урт хугацааны туршид эмэгтэйчүүдийг дэмжих …
2019 оны 11 сарын 28
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28

ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН

ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН

Дэлхийн энтэй Оюу толгойн уурхай хэмээх их айлын гишүүн болж, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулж буй хүнд машин механизмын анхны Монгол эмэгтэй оператор Л.Оюунчулууныг “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн “Гол дүр” буланд урьж ярилцлаа. Тэрээр үйлчлэгчээс ажлын гараагаа эхэлсэн ч зориг, тэсвэр тэвчээр, тэмүүлэл, хөлс, хөдөлмөрийнхөө хүчээр Монголд эмэгтэй оператор гэх ажлын байрыг бий болгож, олон эмэгтэйчүүдийн ажил амьдралын үүд хаалгыг нээж өгсөн нэгэн юм. 330 тоннын том тэрэг байтугай суудлын тэрэг ч жолоодож үзээгүй тэрээр тэнхээт хүлгийн жолооч болсон нь тун сонирхолтой. Түүний л ачаар эмэгтэй хүнд хориглодог байсан ажлын жагсаалтад багтдаг хүнд машины оператор хэмээх мэргэжил эмэгтэй хүний биед сөрөг нөлөөгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан гэхэд болно. Өдгөө тус мэргэжлийг эзэмшсэн эмэгтэйчүүдийн тоо өдөр өдрөөр нэмэгдэж байгаа гэнэ лээ.  

“Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэдэгчлэн ямар ч ажлыг хэцүү гэж шантралгүй, чин сэтгэлээсээ хийх аваас амжилт таныг үргэлж дагана.”

Монгол улсын анхны эмэгтэй операторын түүхтэй танилцацгаая.  

Та эмэгтэй хүний хийж болохгүй ажил мэргэжлийн жагсаалтад багтдаг хүнд машин механизмын оператор гэх мэргэжлийг эзэмшин Монголын анхны эмэгтэй оператор болж, олон эмэгтэйн амьдралыг өөрчилсөн гавьяатай хүн юм. Хүнд машины жолооч болсон түүхийг тань хүн бүхэн сонирхож байгаа байх.   

-Бага насны минь хүмүүжил, аливаа зүйлд тууштай, чин сэтгэлээсээ ханддаг хандлага уг мэргэжлийг сонгоход хөшүүрэг болсон гэж боддог. Тэр ч утгаараа энэхүү мэргэжлийг эзэмшсэн түүх бага настай минь уялдаатай мэт санагддаг юм. Миний хувьд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд таван хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд, том охин нь болж мэндэлсэн. Бусдын жишгээр л цэцэрлэг, сургууль дамжин бага насаа Өмнөговь аймагт өнгөрүүлсэн. 1994 онд X ангиа төгсөөд МУИС-ийн хуулийн ангийн хуваарь авч анх хотод ирж билээ. Сургуульдаа бүртгүүлэхээр очтол “Өмнөговьд нэг хуваарь илүү очсон байна лээ” гэсэн хариу сонсдог байгаа. Гэтэл харин “Сургуулийн хуваарь аваад оюутан болохоор зорьж ирсэн хүүхдийг яаж хоосон буцаах вэ. Энэ жил шашин судлалын анги шинээр нээгдсэн. Тэр ангид ор” гэлээ. Тэгээд хоёр жил төвд хэл үзсэн дээ /инээв/. Сонирхолгүй зүйл ёстой явдаггүй юм билээ. Хоёр жил сураад гурав дахь жил нь сургуульдаа яваагүй. Ахынхаа лангуун дээр суух гэх мэт янз бүрийн л зүйл хийдэг байлаа.

Манайх нэг жижиг хөгжимтэй, түүгээрээ аймгийн FM сонсоно оо. 2004 оны зун аймгийн “Говийн долгион” 103.6 FM-ээр “Оюутолгой компанид үйлчилгээний ажилтан  авна. FM-ийн байранд ирж бүртгүүлнэ үү” гэсэн зар явдаг юм байна. Дүүдээ “Би очоод бүртгүүлээд үздэг юм билүү” гэсэн, “Тэгээч” гэлээ. Бүртгүүлэхээр очсон нэлээд их хүн дугаарлаж байна аа. Дугаарлаж буй хүмүүсээс “Юм оёж чадах уу, гэрийн ажил хэр хийж чадах вэ, угааж цэвэрлэж чадах уу” гээд л хэдэн хүн ярилцлага авав. Би айлын том охин, гэрийн ажил хийж өссөн болохоор “чадна” л гэлээ. Ярилцлага ч дуусаж, “Хэрэв тэнцвэл утсаар дуудна аа” гэв. Тэр үед гар утас ч байгаагүй. Ээж бид хоёр гэрийнхээ утсыг чагнах ажилтай. Бараг хоёр сарын дараа утас дуугарч, “Айвенхоу майнз” компаниас ярьж байна. Та ажилд тэнцсэн, удахгүй утсаар дуудна” гэлээ. За дахиад л утсаа чагнадаг ажилдаа орсон. Бараг хоёр сар гаруй хүлээсэн байх шүү. Оюу толгойн хажуугаар өнгөрөхдөө “Энэ нөгөө Оюу толгой гэсэн шүү. Хүмүүс нь өндөр цалин авдаг юм гэсэн. Энд ажилд орвол тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг” гээд ярьдаг байлаа. Энд ажиллаж байгаа хүмүүс өөрсдийгөө азтайд тооцож, ажлаа сайн хийх хэрэгтэй гэж би боддог. Анх үйлчлэгчээр ажилд ороод 150,000 төгрөгийн цалин авч байлаа. Аймагт амьдардаг надад под хийгээд л явчихаж байгаа юм. Байр, хоол бүгд цаанаасаа учраас цалин бүтнээрээ гар дээр ирдэг. Би яг нэг жил Оюу толгойн уурхайд үйлчлэгч хийсэн. Ажилдаа ч сэтгэлээсээ ханддаг, багаасаа сурсан зан. Намайг хүн харах, харахгүй нь хамаагүй сэтгэлээсээ л ажилладаг. Хүмүүс аяндаа олж хардаг л юм билээ. 

Одоо яаж оператор болсноо ярья. Үйлчлэгч охид үдээс хойш кэмпийнхээ гадуурх хогийг цэвэрлэдэг байлаа. Ларри гэж Монголд их элэгтэй гадаад өвгөн байсан юм. Ларри өвөө өдөр бүр орчуулагчаа урдаа, “Ланд”-ныхаа ард хоёр үйлчлэгч охин суулгаад хог зөөдөг байв. 2005 оны нэг өдөр Наранцэцэг гээд миний үеийн охин бид хоёр хог цэвэрлэхээр явлаа. Тухайн үед Оюу толгойн барилгын суурь дөнгөж ухагдаж байсан бөгөөд жижигхэн мөртлөө янз бүрийн ажил хийдэг шар машин байдаг байлаа. Гэтэл Ларри өвөө тэр машиныг харснаа “Та нар уул уурхайн машин барих сонирхолтой байна уу? Канад, Австрали, Америкт уул уурхайн машиныг дандаа эмэгтэй хүмүүс барьдаг. Ээлж хүртэл байдаг” гэдэг байгаа. Бид хоёр ч “баримаар байна” гэлээ. Орой нь угаасан хувцаснуудаа тараах гээд угаалгын газар байж байтал цэвэрлэгээний ахлах эгч “Очко, Нараа та хоёр Ларри өвөөд оператор болмоор байна гэсэн юм уу” гэв. Би “Тэгсэн. Яасан?” гэтэл “Та хоёрыг шууд оператор болго гэлээ” гэдэг байна шүү. Үнэхээр азтай, өдөр бүр өөр өөр охид хог цэвэрлэхээр явдаг байсан, өөр хүнд тэгж хэлсэн бол яах байсныг мэдэхгүй ш дээ. Гэтэл яг бид хоёрт тэгж хэлж таардаг, тэр машин ч тэнд байж Ларри өвөө харж таардаг... 

Маргааш нь Ларри өвөөтэй уулзтал “Та хоёрыг шууд оператор болголоо. Та хоёр үйлчлэгч хийхээ больсон. Хүнд машин механизмын хэлтсийн Мик дээр оч” гэлээ.  Шууд л маргааш нь шүү дээ. Тухайн үед надад жолооны үнэмлэх ч байгаагүй. Гэтэл хамт байсан охин маань “Сургалтад суух байх. Цалин мөнгө өгөхгүй бол яах юм. Би болилоо” гэв. Би ч болихгүй, сурна, үзээд алдана гээд л зүтгэсэн дээ. Нөгөө охин минь болиод ганцаараа болчихлоо. Тэгсэн орчуулагч “Нэгэнт л хоёр охин гэсэн юм чинь дахиад нэг охин олоод сургачихвал уг нь гоё юм аа. Нэг хүн ч гэсэн үйлчлэгч хийхээ больж, дамп (өөрөө буулгагч тэрэг) бариад сурчихвал цалин мөнгө нь нэмэгдэж, амьдрал нь ч дээшилнэ дээ” гэлээ. Тэгэхээр нь би хамт амьдардаг Тэгшээ гэж охинд “Нараа больчихлоо, чи дамп барих юм уу” гэтэл зөвшөөрсөн. Маргааш нь шууд каск, хантааз өмсөөд САТ 769 гээд 40 тоннын машин (тухайн үедээ л Оюу толгойн хамгийн том машин байсан)-ы кабинд нэг нэгээр нь суулгачихлаа. Зун байсан болохоор халуун гэж жигтэйхэн, өдөржингөө кабинд нь явна. Тухайн үед уурхайн ажлын хуваарь өөр байсан юм. Орон нутгийнхан 90 хоног ажиллаад 14 хоног амардаг байлаа. Бид хоёр гурван сар дадлага хийж, өвлөөс л бие даан ажиллах эрхээ авсан даа. Амралтаараа жолооны курст ч сууж, үнэмлэхээ авсан. 

Гурван сар дадлагажсаны дараа ажиллах эрхээ авсан гэлээ. Ганцаараа ажиллаж эхэлсэн ажлын эхний өдрөө эргэн дурсаач. Айж байсан уу? 

-Гоё байсаан. Өвөл өглөө машин асахгүй ээ. Машинууд нь ер нь муудчихсан байсан юм. Цэв хүйтэн машиныхаа кабинд суугаад асаах гээд үзэж тарна. Удаад байвал засварын газартаа дуудлага өгнө. Хүйтэнд хөрж, халуунд халахын аль алийг нь үзсэн. 

Огт жолоо барьж үзээгүй байж шууд л том машин барина гэж шийдэх. Асар их зориг оо. 

-Харин тийм (инээв). Жолоодох эрхээ авчихаад явж өгсөн дөө. “Зам байвал туулъя, замбуулин байвал явъя” гээд л... Ажлаа ер нь сайн хийсэн шүү.  

2004 оноос ажиллаж эхэлсэн гэхээр бүтэн 15 жилийг нэг л байгууллагад зориулжээ. 

-Тийм. Гэхдээ дунд нь хэдэн жил завсардсан. 2006 онд гэнэт Мэргэжлийн  хяналтаас шалгалт ирсэн юм. “Монгол Улсын хуульд өөрчлөлт ороогүй, эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажил мэргэжлийн жагсаалтад оператор мэргэжил багтдаг. Та хоёр дамп барьж болохгүй юм байна.” гэсэн болохоор бараг жил дамп бариагүй. Системд мэдээлэл оруулдаг ажил хийж оффист нэг хэсэг суусан. Уг нь бид хоёрыг дамп барих эрхээ авсны дараахан мэргэжлийн хяналтаас Уранчимэг гэж байцаагч ирж, бид хоёрын биед хэмжилт хийж, машинд маань хамт сууж үзэн, дамп барьж ирсний дараагаар зураг зуруулах гэх мэтээр шалгуур тест авдаг байсан юм. Бараг бүтэн сар бид хоёртой ажиллаад явсан. Дамп барихад эмэгтэй хүний биед ямар нэг сөрөг нөлөө байхгүй юм байна гэдэг мэргэжлийн хяналтын дүгнэлт ч гаргасан. Гэхдээ хуульд өөрчлөлт орох гэж уддаг бололтой юм билээ. 

Дараа нь 2008 онд “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулна гээд орон тооны цомхотгол хийв ээ. Саналаараа ажлаас гарах хүн байна уу гэхэд нь би  жирэмсэн байсан болохоор саналаараа цомхотголд орсон юм. Төрөөд хүүгээ харж байгаад 2010 онд ажилдаа орохоор очлоо. “Камел” гээд Оюу толгойн уурхайн хүний нөөц бүрдүүлдэг компаниар дамжиж ажилд орох гэсэн боловч бас ажилд авдаггүй. Учир нь нөгөөх эмэгтэй хүн ажиллахыг хориглосон хуулийн заалтад өөрчлөлт ороогүй байсан юм. "Чи өөрөө яам, тамгын газраар явж учраа ол” гэв. Би ч буцаж ажилдаа орохын тулд тухайн үеийн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын газраар явж өгсөн дөө. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны ажлын байрны дүгнэлт, тодорхойлолт хариуцсан хүн надад “Дамп барихад эмэгтэй хүний биед сөрөг нөлөөгүй гэдэг дүгнэлт гарсан нь үнэн байна. Тиймээс тухайн ажилтныг ажилд авах эсэхээ компани өөрөө шийд” гэсэн утга бүхий бичиг хийж өгсөн юм. Хэдэн сар өөрийнхөө төлөө уйгагүй явсны үр дүнд тийм бичиг хийлгэж авсан. Олон ч эмэгтэйчүүд, охидын дамп барих үүд хаалгыг нээж өгсөн бичиг гэж боддог юм. Ингээд 2011 онд ил уурхай нээгдэхэд анхны оператор нь болж орсон. Түүнээс хойш өдийг хүртэл ил уурхайдаа ажиллаж байна. 

Жирэмсэн байхдаа ажиллаж байсан гэлээ. Бие давхар хүн том машин барихад хүндрэлгүй юу?

-Би жирэмсэн байхдаа оффист ажиллаж байсан. Гэхдээ одоо манайд жирэмсэн охид олон байдаг. Ажлын найман цагаар ажиллуулдаг, шөнийн ээлжинд гаргахгүй. Миний мэдэхийн дамп барьж байгаад төрсөн охид зүгээр л төрсөн. Чимээ ихтэйгээс бусдаар зүгээр.  

“Оюу толгой” компани болоод хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой сайн, муу элдэв мэдээлэл бараг өдөр бүр л гарч байна. Дотор нь ажиллаж, тэндээс амьдралаа залгуулж байгаа хүний хувьд санаа зовнидог уу. 

-Мэдээж хүний амьдралд янз бүрийн л зүйл тохиолдоно, надад, компанид, бүр цаашлаад улс оронд юу болохыг бид хэлж мэдэхгүй. Тэр бүхэнд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй байх. Амьдралдаа ч бэлтгэлтэй байж, эндээс гарвал би юу хийж чадах билээ гэдгээ бас бодох нь зүйтэй. Одоогоор хувийнхаа зүйлийг хийгээд эхэлсэн хүмүүс ч бий. Гэхдээ сайн хүнийг бурхан шагнадаг гэдэг үг байдаг ш дээ. “Оюу толгой” ажилчдаа Австрали, Америк руу явуулаад эхэлчихсэн. Түүгээр явсан хүмүүс тэндхийн цалингаар цалинждаг. Эхний ээлжинд цахилгааны инженер, механикч, удирдах ажилтнуудаа явуулсан. Удахгүй операторуудаа явуулах байх гэж найдаж байна. 

Таны ажлын давуу тал юу вэ? 

-Хүмүүсийн дийлэнх нь Монголын баялгийг гадагш зөөдөг гээд “Оюу толгой”-д ам муутай байдаг л даа. Мэдээж сайн, муу аль аль нь бий. Гэхдээ авах юм, сурах зүйл их байна. Сая онгоцоор ирэхдээ нэг сайхан мэдээ сонссон. Оюу толгойн уурхайн хэсэгт Монголын ховор ургамал бараг 20, 30 мянгаараа байна гэнэ. Хэчнээн ч төрөл зүйл байдаг юм. Тэр бүхнийг хамгаалж үлдэхийн тулд уурхайн хэсгээс гаргаж, аюулгүй газар суулгаж байгаа гэсэн. Тэнд бүхэл бүтэн баг ажиллаж байна. Мөн Ханбогд сумынхан өдөр бүр шинэ ургацын ногоо идэж байна. Ногоо тариалах аргыг нь зааж өгөөд хүлэмжийг нь бариад өгчихсөн. Аюулгүй ажиллагаа талаас гаднынхнаас сурах юм маш их байдаг. Тухайлбал, хэрэв та тухайн ажлыг хийхээс зүрхшээж, өөртөө итгэлгүй байвал шууд л хэлээд өөр ажил авч болдог, “Энэ хэсэгт ажилламааргүй байна” гэхэд л болно. Аюулгүй, найдвартай ажиллах ёстой гэсэн дүрэм үйлчилдэг. Ажлын дарамт шахалт гэж байхгүй. Чи үүнийг заавал хийх ёстой, ийм норм, хэмжээ биелүүлэх ёстой гэхгүй. Хоол, хувцас, орон байр бүгд цаанаасаа. Та 12 цагийн турш өөрийн хийх ёстой ажлаа аюулгүй хийхэд л хангалттай. Иог, фитнесс, эрүүл хооллох боломж гээд бүгд бий. Ажилчдынхаа эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгийн эхэнд тавьдаг. Мөн танил тал, царай зүс, боловсролын түвшин хамаарахгүй хэнийг ч ажилд авна. Манайд дээд боловсролтой ч хүн байна, малчин эмэгтэй ч байна. Ажлаа л сайн хийж чадвал дээшээ дэвших бүрэн боломжтой. Ер нь эмэгтэйчүүд нь үйлчлэгчээс, эрчүүд нь галчаас л ажлын гараагаа эхэлж, дээшээ дэвшдэг. Хөдөлмөрлөж байж л сайхан амьдарна уу гэхээс зүгээр суугаад аятайхан амьдарна гэж байхгүй. Өмнөговийн МСҮТ маш гоё болсон. Оюу толгой компани мэргэжил сургалтын төвүүдийг хамгийн сүүлийн үеийн техникээр хангаж байгаа. 

Ярилцлагаа таны хувийн амьдралын талаар үргэлжлүүлье. Аав ээж, бага насны дурсамжаасаа хуваалцаач.  

-Аав минь гүний худаг гаргадаг хариуцлагатай ажил эрхэлдэг хүн байсан. Зун нь ажлаараа хөдөө явчихдаг, өвөл нь гэртээ байдаг байв. Залуу насандаа нэлээд бяр  тэнхээтэй, аймгийн заан цолтой хүн байсан юм. Хүмүүс сархад их өгнө, аав ч нэлээд хүртдэг байсан. Гэхдээ өөрөө хичээсний хүчинд архинаас гарч чадсан. Бидний бага нас архигүй сайхан өнгөрсөн. Дараа нь зах зээл эхлэж, төрийн байгууллагууд хувьчлагдаж, усны аж ахуй ч хаалгаа барьж, аав минь цомхотголын шуурганд өртсөн. Хөөрхий ээж минь л таван хүүхдээ хүн болгох гэж зүтгэсэн дээ. Ээж минь насаараа бага ангийн багш хийсэн хүн. Би айлын том охин болохоор ээждээ тус дэм болчих гээд их хичээнэ. Арван жилд байхад нүүрсгүй болчихно. Би дүү нараа дагуулаад тэрэг түрээд нүүрсэнд явдаг, яг сургуулийн урд замаар өнгөрнө, маск зүүгээд л ичихгүй явж өгнө дөө. Будаатай цай чанахаар будаа байхгүй, дан гурилтай цай чанаж уудаг тийм л үе байлаа ш дээ. Цайндаа хатсан тэмээнийхээ ясыг хийгээд л, төмөр хүртэл тушаадаг.
 
Та багадаа бүжиглэдэг, бүр Хөгжим бүжгийн дунд сургуульд сурдаг байсан юм билээ. Яагаад бүжиглэхээ больсон юм бэ?

-Тийм. Намайг бүжиглэдэг байсан гэвэл гайхах байх. Ажлын залуус маань “Очко эгч та балетчин байсан гээ биз дээ” гэдэг юм (инээв). Тухайн үед орон нутгаас V ангиас нь Хөгжим бүжгийн сургуульд авдаг байлаа. Аймгийн олон хүүхдээс шалгаруулж дөрвөн хүүхдийг хот руу явуулсан юм. Сонсгол, биеийн эвсэл, Монгол бичиг, тооны шалгалт авна. Гэтэл нэг өглөө л овойсон яс ургачихсан байсан. Тэгээд өвчний улмаас сургуулиа орхисон доо. Буцаад аймагтаа очиж дунд сургуулиа дүүргэсэн. Бүжгээрээ явсан бол амжилт гаргах байсан байх гэж хааяа боддог юм.  

Хөвгүүдийнхээ хүмүүжилд хэр анхаарч байна. Ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ цаг гаргаж чадаж байна уу? 

-Гэр бүлийн маань хүн мөн Оюу толгойд оператор хийдэг, нэг ээлжинд ажилладаг. Миний хань Увс аймгийн харьяат Ц.Цэрэндорж гэж сайхан хүн бий. Би 2005 оноос хойш эрчүүдтэй ажиллаж байна. Ханиас минь өөр хүн бол хардаж сэрдээд хэцүү ш дээ.  Тэгэхэд манай гэр бүлийн хүнд тийм зан ааш байхгүй, сайхан хүнтэй учирсандаа баярлаж явдаг юм. Том хүү 22 настай, “March Nine” студид гэрэл зурагчин хийдэг. Миний том хүүг ээж минь архи, тамхи хэрэглэдэггүй сайн хүн болгон өсгөж, хүмүүжүүлж өгсөн. Харин бага хүү минь 11 настай, хичээл номдоо сайн, сагс тоглох сонирхолтой, ээжээсээ өндөр хүү бий. Манай хадам ээж бид хоёрыг ажилтай үед ар талыг минь дааж, хүүхдүүдийг минь хардаг юм. Би хоёр хүүтэйгээ ний нуугүй ярьдаг. Бид гэртээ их чөлөөтэй, илэн далангүй ярилцдаг юм. Том хүүдээ “Миний хүү эхнэртэй болох гэж яараад яах вэ. Царай зүс хамаагүй, ядарсан үед чинь сайхан хоол унд хийгээд өгөх ажилтай л хүнтэй суугаарай” гэж хэлдэг юм. Одоо цагт амар хялбараар амьдарч, царай мөнгөөр хүнийг хуурах гэсэн нөхөд их болсон гэж боддог. Мөн “Чи сайн явж, ахынхаа үүргийг сайн гүйцэтгэж байж дүүгээ авч явна шүү” гэж байнга хэлдэг. Дүүгээ дагуулаад янз бүрийн сургалтад суулгачихсан л байдаг юм. Манай хоёр хүү аавынхаа ах нартай ням гариг бүр сагс тоглодог. Хажуудах хүмүүс нь хүнд их нөлөөлдөг юм билээ. 

Уурхайн эмэгтэйчүүд бусад салбарын бүсгүйчүүдээс юугаараа ялгаатай, онцлогтой вэ?

-Манай бүсгүйчүүдийн ажлын ачаалал даах чадвар мундаг. Дээрээс нь гярхай, хариуцлагатай, зоригтой. Тийм байж л аюулгүй ажиллана.  

Та бүгдэд тулгарч байгаа ямар хүндрэл, бэрхшээл байна. Төр засгаас, эсхүл Монголын эмэгтэйчүүдийн холбооноос уурхайчин бүсгүйчүүдийн дуу хоолой болж энэ асуудалд л анхаарал хандуулаасай гэмээр зүйл бий юу? 

-Үнэхээр гоё асуулт байна. Хэвийн бус нөхцлөөр нь бидний тэтгэвэрт гарах нас, эсхүл жилийг нь наашлуулж өгөөсэй гэж хүсмээр байдаг. Уурхайчин эмэгтэйчүүд цөөхөн хүүхэдтэй, дор хаяж 50 нас хүрч тэтгэвэрт гарна. Хэвийн бус нөхцөлийн 13.5 жил 15 жил болсон сурагтай байсан. Жил нь хүрсэн бол заавал 50 насыг хүлээх шаардлагагүй л баймаар санагддаг юм. 

Эмэгтэй хүнтэй холбоотой санаанаас тань гардаггүй дурсамжаасаа хуваалцаач?

-Эх хүн гэдэг хүн бүрийн сэтгэлд байнга уяатай байдаг. Миний хувьд хамт ажилладаг орчуулагч Г.Авирмэд охинд баярлаж, түүгээр бахархаж явдаг юм. Шууд өөрт нь хэлж байгаагүй ч байнга баярлаж явдаг шүү. Ажилдаа эргэж орох гээд будилж явахад надад маш их тусалсан, сэтгэл гаргасан. Ер нь ганц би гэлтгүй ажилдаа эргэж орох хүсэлтэй олон хүнд тусалсан мундаг охин. Бас ээжийнхээ дүү нарт маш их хайртай, тэдэндээ баярлаж явдаг. Ээж минь эхээс 14-үүлээ, элэгний хорт хавдраар өөд болсон юм. Миний хувьд ажлаа хийж эмчилгээний зардал олохын тулд ээждээ анхаарал тавьж чаддаггүй байсан юм. Харин ээжийн дүү нар нь түүнийг өвчтэй байхад маш сайн асарч сувилсан. Одоо ч гэсэн надад санаа тавьж, байнга холбоотой байдаг. Мөн хадам ээж Л.Дуламжавдаа баярлаж явдаг. Бид хоёр шиг хоёулаа уурхайд ажилладаг, гэрээсээ хол байдаг хүмүүсийн хувьд үр хүүхдийг минь найдвартай хараад өгөх ар тал хамгаас чухал. 70 гарсан өндөр настай хүн мөртлөө ар талыг маань маш сайн хариуцдаг мундаг ээжтэй шүү. 

Танд баярлалаа. Ажил амьдралд нь амжилт хүсье.

- Урьж ярилцсан та бүхэнд баярлалаа. 

Сэтгүүлч Л.Булганчимэг



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.