
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
Амжилтад хүрэх зам тийм ч дардан шулуун байдаггүй. Олон олон бэрхшээл саадыг сэтгэлийн хат, тэмүүллийнхээ хүчээр давж, аливаад бууж өгөхгүй зүтгэсээр зорьсондоо хүрэх... Энэ л зарчмыг дагаж амжилтад хүрсэн олон эмэгтэйчүүд бий. “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл сар тутмын дугаартаа амжилтад хүрсэн, амжилт өөд тэмүүлж буй бүсгүйчүүдийнхээ түүхийг уншигч олондоо хүргэсээр байгаа билээ. Энэ удаад 20 гаруйхан насандаа Монголын хамгийн том уурхайгаас ажлын гараагаа эхэлж, өдгөө гурав дахь жилдээ тууштай ажиллаж буй залуухан, зоримог, бас эрч хүч, өөдрөг үзлийг “амьдралын ханиа” болгосон Т.Энх-Амар бүсгүйг онцолж байна.
Тэрээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүү Ивээл-Оршихын хамт амьдардаг бөгөөд 250 тоннын хүнд даацын техник хөдөлгөн ажиллаж буй оператор юм.
Тэрээр анх “Оюу толгой” компаниас зарласан зургаан сарын сургалтад хамрагдаж, улмаар дараачийн шатны шалгаруулалт ярилцлагад тэнцэн, уул уурхайн салбарын нүсэр ажилд гар бие оролцох тохиол бүрджээ.
Дамп гэх техник дуу чимээ ихтэй, асар том сүрдмээр унаа байх. Харин түүнийг бүсгүй хүн сурамгай гэгч нь залуурдаж явна. Дугуйг нь хараад л сүрдмээр энэ техникийг бүсгүй хүн жолоодож, хэдэн зуун тонн ачаа тээвэрлэн зөөдөг гэхэд итгэхэд бэрх санагдаж байв.
Харин тэрээр “Дампын дугуйн тойрог бараг 3 метр гарантай. Харахад сүртэй ч бүхээг дотроо бол би яг л жижиг тэрэг жолоодож байгаа юм шиг санагддаг. Бороо, цастай үед дамп их халтирч, гулгадаг. Тиймээс бороотой өдрүүдэд л жаахан айдаг. Бусдаар бол сайхан унаа шүү дээ” хэмээн ярьсан юм.
Мөн тэрээр “Миний хувьд үеийнхэнтэйгээ харьцуулахад дээд сургууль төгсөөгүй ч бусдад гайхуулмаар сайхан ажил хийдэгтээ бахархдаг. Мөн манай байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг маш сайн хангадаг. Өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгнө, нойр сайтай хоносон эсэхийг нь асууж лавлана. Хэрэв нойр дутуу бол өөр хөнгөн ажилд томилдог. Өдөрт заавал хийх ёстой норм, хэмжээ гэж байхгүй” хэмээн ярьсан.
Оюу толгой компани ажилчдынхаа, тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ эрх ашиг, аюулгүй байдалд онцгой анхаардаг. Ажлын орчинд эмэгтэй хүнийг үл хүндэтгэж, зүй бус үг хэллэг хэрэглэх, дарамтлахыг хатуу хориглодог. Ер нь эмэгтэй хүнийг хүндэтгэж, хүнд, хэцүү газар руу оруулдаггүй гэдгийг тэрээр онцолсон юм.
Т.Энх-Амар ажил мэргэжлээрээ бусдыгаа үлгэрлэхээс гадна ахуй амьдралдаа ч арчаатай, санаачлагатай, бүтээлч эмэгтэй ажээ. Тэрээр Монгол ахуйдаа элгэмсүү, Монгол гэрт орон сууцны айлаас ч дутахгүй тохитой сайхан амьдарч болдгийг өөрийн амьдралын хэв маягаараа харуулж явна. Хашаандаа таван ханатай Монгол гэрээ өндөрлөж бариад, иж бүрэн тавилгаар тохижуулснаас гадна шалны халаалт ашиглан тохитой дулаан өвөлждөг байна.
Ийнхүү гэрт орж эм, гадаа гарч эр болон хөдөлмөрлөж буй энэ бүсгүйг амьдрал сайн ханиар шагнаагүй ч “Ээжээ” гэж дуудах бяцхан, ухаалаг хүүг түүнд бэлэглэсэн. ЕБС төгсөөд тэрээр “Газарчин” их сургуульд элсэн суралцжээ. Энэ үед хүүгийнхээ аавтай учирч, ЭЭЖ, ЭХНЭР хэмээх эрхэм алдрыг хүртэн, сургуулиа орхиход хүрсэн байна. Гэвч хүний амьдрал эрээнтэй бараантай. Бүсгүй хүний тэсвэр, хатуужлыг сорив уу гэлтэй хайрлаж, итгэсэн хань нь нэг л өдөр түүнээс нүүрээ буруулсан. Гэсэн ч тэр амьдралдаа гуньж, гутарч явсангүй. “Англи хэлээ сайжруулаад дэлхийн уул уурхайн хамгийн шилдэг бүс Австрали улсад очиж дамп барина аа” хэмээн итгэл төгс ярих...
Ийнхүү өмнөө том зорилго тавин зүтгэж буй эгэл жирийн монгол бүсгүй “Би өмнө нь ханиасаа бүх зүйлээ асуудаг байлаа. Нөхрөөсөө салсны дараа эхэндээ их хэцүү байсан. Бараг өдөр бүр уйлна. "Хоёулаа сална гэж суугаагүй" гээд л амьдралаа бүрэн бүтэн байлгах гэж их хичээсэн дээ. Сүүлдээ хүүгээ хараад л шийдсэн. Ер нь өөртөө зорилго тавьж, өдөр бүр бүтээлч, өөдрөг амьдрахыг хичээдэг болсон. Хүү минь эхэндээ аавыгаа их асуудаг байлаа. Харин одоо “Ээж минь шанална” гэж боддог байх, надаас биш эмээгээсээ л аавынхаа тухай хааяа асуудаг гэсэн. Харин би хүүгийнхээ аавд гомддоггүй. Надад ээж гэх эрхэм алдрыг өгч, хүүгийнхээ төлөө илүү их эрч хүчтэй ажиллаж, амьдрах, хүчтэй эмэгтэй болоход минь тэр нөлөөлсөн.
Ер нь ганц би ч биш, Монголд өрх толгойлсон ээжүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа. Би тэдний л нэг. Гэр бүл салалтын олон шалтгаан байдаг ч хамгийн гол нь хосууд бие биенийхээ үгийг сонсдоггүй явдал их нөлөөлдөг юм уу даа. Ялангуяа эрчүүдэд тэсвэр тэвчээр, эр хүний ноён нуруу, үрийнхээ, эхнэрийнхээ өмнө хүлээх хариуцлага дутагдаад байгаа нь анзаарагддаг. Тиймээс миний хувьд хүүгээ тэвчээртэй хүн болгож өсгөхийг зорьдог юм. Ялангуяа амьдрал зохиохдоо сэтгэлийн хөөрлөөр, яаран шийдвэр битгий гаргаарай гэдгийг сайн ойлгуулна. Залуус, ялангуяа охид сэтгэл хөдлөлдөө хэт автаж, эрт гэр бүл зохиож байгаа нь олон боломжоо хааж байгаа мэт. Тэд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, амжилт гаргах цагаа гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулдаг. Алдаж, онож явахдаа амьдралаас ойлгосон, сурсан зүйл бол чиний насан туршийн ханиараа сонгосон хүн цаг үргэлж чиний төлөө байж, чамайг юугаар ч, хэнээр ч солихгүй байж чадах уу гэдгийг дахин нэг бодоод үзээрэй гэж охидод хэлмээр санагддаг” хэмээн сэтгэлээ нээж ярьсан юм.
Гэгээлэг, бараан, сүүдэртэй, нартай... Амьдрал ийм олон өнгөтэй.
Тэр олон өнгийн алийг нь түлхүү гэрэлтүүлж, алийг нь хослуулан гийгүүлэх нь зөвхөн хувь хүний л сонголт. Бараан өдрүүд үргэлжлэх ч түүний өөдөөс тэмцэж, тэсэж чадсан нэгэнд амжилт ирдэг. Тиймээс өмнөө тавьсан зорилгынхоо төлөө өөдрөг сэтгэлээр зүтгээд бай дайчин, зоримог бүсгүй минь.
Сэтгүүлч Л.Булганчимэг