Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ МИНЬ ХҮҮГҮЙ БОЛГОСНЫХОО ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДСАН!!!

     Монголын эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөл хүн амын 50-иас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгынхоо хүрээнд 2019 оны 11-р сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбайд шударга ёсны эрэлд хатан суугаа ээж охин хоёртой уулзсан юм.

Тэд бол ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болороо, охиныхоо хөгжил төлөвшил, хүмүүжил боловсролын төлөө бүхий л амьдралаа зориулсан түүний ээж Ө.Буянжаргал нар байлаа.

Хүний алтан амь гэдэг эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн өмнө үнэ цэнэгүй байх ёсгүй. Буруу, зөвд уучлал, сайшаалын дэнс гэж байдгийг нийгэм олон нийт хүсч буйг өөрийн амьдралд тохиолдсон эмгэнэлт үйл явдлаар төлөөлөн илчилж, өвлийн жиндүү өдрүүдэд үнэний эрэлд хатан зогсоно.  

Тэрээр:

1.      Хишиг арвин ХХК-иас нөхрийг минь алга болгоод 19 хоног гадуур хайлгасандаа уучлалт гуй!!!

2.      Хийх ёсгүй ажлыг хийлгэж байсандаа уучлалт гуй!!!

3.      Камерийн бичлэг байхгүй гэж худал ярин, ханийн минь цогцсыг өтөж өмхийрсөн байдалтай хүлээлгэж өгсөндөө уучлалт гуй!!! хэмээн шаардаж байна...

-Та хань нөхрийнхөө амь нас эрсэдсэн нөхцөл байдлын шалтгаан, үнэн мөнийг эрэлхийлэн тэмцэж байна. Асуудлыг гол нь тус байгууллагыг “Хүн ёсоор биднээс уучлалт гуй” гэж шаардаж байгаа гэж ойлгосон.  Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Миний ханийн харамсалтайгаар амь эрсэдсэн тухай асуудлыг нийгэм, олон нийт мэддэг болж байна. Нэг л өглөө эрүүл саруул ажилдаа явсан хүн эргэж ирэхгүй ор сураггүй болоод 19 хоносны дараа, цахилгаан шатны хонгилоос өтөж өмхийрсөн байдалтай олдохыг харах бидэнд амар байгаагүй. Тухайн байгууллагын мэдээлэлд итгэн гадуур хайсаар маш их цаг алдсандаа харамсдаг. Гэтэл тэр компани цогцсонд шинжилгээ хийх бодит боломжгүй болсоны дараа гаргаж өгөөд, шүүх эмнэлэг шинжилгээгээр согтолтын зэрэг 2,4% гарсан гэж тодорхойлсон байдаг. 2,4% хувь гэдэг бол тасралтын өмнөх өндөр зэрэг, өөрөөр хэлбэл хүн биеэ хянах чадваргүй болох хэмжээний согтолт юм билээ.

Мөн шүүх эмгэлгийн дүгнэлтээр ходоод нь хов хоосон гарсан. Энэ нь хань минь дор хаяж 48 цаг амьд байж, ходоодон дахь хоолоороо амь зогоосон гэсэн үг юм. Мөн, яг амь насаа алдсан хугацааг нь нарийн тогтоож чадаагүй атлаа өмхийрөөд, өтний хоол болчихсон, хов хоосон ходоодтой цогцосноос яаж согтолтын зэргийг тийм өндрөөр, тасралтын өмнөх зэрэг болгож гаргаж ирснийг ойлгохгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт бодит байдалтай бүхэлдээ нийцэхгүй байгаа учраас, мөн компанийн зүгээс, цагдаагийн байгууллагаас ч тухайн үеийн камерийн бичлэг байхгүй, тог тасарчихсан байсан гэж мэдэгдэж байсан нь бидэнд хардлага төрүүлсэн. 2019 оны 7-р сарын 17-ны өдөр цагдаа анх удаа надаас мэдүүлэг авсан. Гэтэл сарын дараа буюу 8 сарын 17-нд камерийн бичлэг байгааг хэлсэн. 8-р сарын 23-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар руу материал бүрдүүлж өгөх үедээ ч камерийн бичлэгийг үзүүлэхгүй, "Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа үзээрэй" гэсэн. Мэргэжлийн хяналтын дүгнэлт 10-р сарын 4-ний өдөр гарсан ч, бидэнд 10-р сарын 18-нд үзүүлсэн. Харин миний нөхрийн ажиллаж байсан компани биднээс түрүүлээд мэргэжлийн хяналтын дүгнэлттэй танилцсан байсан. Яагаад хохирогчдоо ээлгүй, ийм шударга бус байдал үйлчилдэг юм бэ?

Бид 10-р сарын 18-нд хавтаст хэрэгтэй танилцахдаа камерийн бичлэгийг үзлээ. Гэтэл миний нөхөр шүүх эмнэлгийн дүгнэлтээр тасралтын өмнөх зэрэг гэж тодорхойлсон шиг бус, цоо эрүүл, гүйгээд явж байсан. Би яагаад цоо эрүүл гэж хэлж байна вэ гэвэл миний ханийн гарын хуруунууд нь дутуу, түүнтэйгээ адил хөлийн хоёр эрхий хуруу байхгүй, түүнээс болоод архи хэрэглэвэл хөл дээрээ тогтож чаддаггүй хүн байсан. Гэтэл 2,4%-ийн согтолттой, тасарч байгаа хүн хариуцан ажиллаж байсан гурван байрны дунд дөрөвхөн минутын дотор дамнаж гүйгээд, лифт засах гээд явж байх уу? Ийм байгаа учраас би үнэнийг эрэлхийлж байна.

-Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг баталгаажуулах ёстой байсан байх тийм үү, аливаа баримт материалын бүрдэл, үзүүлэх өнцөг шийдвэрт асар нөлөөтэй. Гэтэл анхнаасаа цагдаагийн байгууллага бичлэгийг зургаар илгээсэн нь бас нэг хардах өнцөг...?

-Тийм ээ, бүх зүйлийг агуулга хэлбэр зөрчилтэй байгаа нь миний анхаарлыг татсан. Цагдаагаас Мэргэжлийн хяналт руу явуулсан баримтуудыг харахаар хохирогчийн эрх ашиг гэхээсээ илүү, хохироогчийн талд ажиллаж байгаа юм шиг, камерийн бичлэгийг CD-дээр буулгаж явуулаагүй. Тиймээс тухайн мэдээлэл буюу шүүх эмнэлгийн дүгнэлтэд согтолтын зэрэг өндөр гарсан нь анхаарал татахаас гадна, түүнийг нь үгүйсгэх гол мэдээлэл бүхий тэр бичлэгийг бодитоор үзээгүйгээс “ЭНЭ ХҮН АРХИ УУСНЫ УЛМААС АМЬ НАСАА АЛДАХ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРСЭН БАЙНА” гэх агуулгатай дүгнэлтийг гаргасан. Мөн хамгийн их сэжиглэсэн шалтгаан нь 8-р сарын 5-нд задлангийн хариуг үзэхээр очиход цагдаа хавтаст хэргээс тэр хариуг хайгаад олоогүй. Нэлээд хугацааны дараа шал өөр газраас гаргаж ирсэн. Тэгвэл аливаа хавтаст хэргийн материал энд тэнд явж байж болох уу гэдэг эргэлзээ төрснөөс гадна холбогдогч байгууллага Шүүх эмнэлгийн дүгнэлтийг мэдэж байсан нь ойлгомжтой гэж бид хардаж байна.

-Та нэгдүгээрт цагдаа болон шүүхийн шинжилгээний байгууллагаас хариуцлагатай, үнэн зөв ажиллахыг хүсч байгаа юм байна. Харин хариуцагч талаас юу шаардаж байна вэ?

-Ээж бид хоёр 10-р сарын 18-нд тус хэргийн материалтай танилцаад дээрх нөхцөл байдлуудыг тэвчихээ байхдаа 19-ний өдөр фэйсбүүкт лайв хийж, 23-ны өдөр хэвлэлийн бага хурал зарласан. Ингээд 10-р сарын 28, 29-ний өдрүүдэд Шүүх эмнэлэг, Мэргэжлийн хяналтын байгууллагын гадаа суулт зарласан. Мөн 29-ны өдөр тухайн компани руу очиход эмэгтэй захирал нь гарч ирээд “Орвол ор, байвал бай” гэж зандарчихаад, сэтгүүлчдийг явсны дараа буцаж гарч ирээд өвдөг сөгдөн уучлалт гуйя, та хоёр орчих гэхэд бид "Гар утсан дээрээ бичлэг хийхийг зөвшөөрвөл ороё" гэсэн. Ингэж л баримттай үлдэхгүй бол дараа нь гүтгүүлэхээс хаширлах болсон. Бидний хүсэлт бол тэр компанитай нөхрийнхөө амь насаар тохиролцох тухай бус зөвхөн манай гэр бүлээс УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДСАН, өөр юу ч хүсээгүй. Гэтэл компанийн захирал нь “Бид нар та нараас юу гэж уучлалт гуйх юм бэ?” гэж асууж байна лээ. Би үнэхээр тэвчээр гаргаж, хариуд нь:

1. Та нар миний нөхрийг алга болгоод 19 хоног гадуур хайлгасандаа уучлалт гуй!!!

2. Хийх ёсгүй ажлыг хийлгэж байсандаа уучлалт гуй!!!

3. Камерийн бичлэг байхгүй гэж худал ярин, ханийн минь цогцсыг өтөж өмхийрсөн байдалтай хүлээлгэж өгсөндөө уучлалт гуй!!! гэхэд БОЛНО БОЛНО гэж хэлсэн.

Яг тэр яриа өрнөж байх үед осол болдог өдөр нөхөрт маань түлхүүр хүлээлгэж өгсөн Мядаг гэж хүнийг оруулж ирсэн. Мядаг гэдэг хүнээс “Таныг түлхүүр өгөх үед манай нөхрөөс архи үнэртэж байсан уу?” гэхэд “ҮГҮЙ” гэсэн.

Түүнчлэн миний нөхөр болон бусад хамгаалагчдаар цахилгаан шат засах ажил байнга хийлгэдэг байсан уу? гэхэд ТИЙМ гэсэн.

Би тус компанийн удирдлагуудад “ТА НАР ОЛОН НИЙТЭД ХАНДАЖ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС УУЧЛАЛТ ГУЙХДАА ЭНЭ ХҮНЭЭ ОРОЛЦУУЛАН, БИДЭНД ХЭЛСЭН ЭДГЭЭР ЗҮЙЛИЙГ НЬ ХЭЛҮҮЛЭЭРЭЙ. Тэгвэл надад хойшдоо мэдрэлээ цуцтал, ингэж явах шаардлага байхгүй. Би зөвхөн үлдэж хоцорсон үрдээ эцэг нь архичин байгаад, ажлын байран дээрээ архи ууж байгууллагадаа, ажилдаа хариуцлагагүй хандаад, өөрийн буруугаас үхчихсэн гэж ойлгуулахгүйн төлөө энэ бүхнийг хийж байна. Олон нийтийн сүлжээ, ХМБ-аар энэ бүхнийг яриад явах шаардлага алга" гэхэд “МЯДАГИЙГ ОРОЛЦУУЛАН УУЧЛАЛТ ГУЙЛГАЖ ЧАДАХГҮЙ” гэсэн.

-Ард түмэн утасны цаанаас, дэлгэцийн цаанаас аливаа асуудлыг шүүмжлэх, эсвэл дэмжих гэдэг нэг хэрэг. Гэхдээ бузар бусармаг, шударга бус байдлуудыг өөрчлөх, аливаа шийдвэр мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүсийн талд гардаг, эгэл ард хохироод үлддэг байдлыг өөрчлөх, шударга ёсыг эрэлхийлэх энэ тэмцэлд хүн бүрийн оролцоо чухал харагдах юм. Танд юу анзаарагдаж байна.

Нэгдүгээрт: Шүүх эмнэлгийн дүгнэлтийг гадаад улсад гаргуулах /Шалтгаан нь шүүх эмнэлэг өмнөх шийдвэрээ үнэн гэж ойлгуулахын төлөө дахиад юу хийхийг таашгүй/

Хоёрдугаарт: Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг СХД-ийн харьяаллаас гаргаж Улсын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж өгөхийг холбогдох газруудаас шаардаж байна.

Гуравдугаарт: Эхний хоёр асуудал шийдэгдэж чадвал Мэргэжлийн хяналтын газар холбогдох материалуудыг хянаж үзээд “Үйлдвэрлэлийн осол байжээ” гэдэг дүгнэлт гарах бодит нөхцөл нь бүрдэнэ гэж тооцож байгаа учраас эдгээр шаардлагыг л тавьж байна.

Бид 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн ард олондо хандаж, бидний энэхүү шаардлагыг зөв гэж үзэж байгаагаа бол дэмжих эсэх талаар нь санал авч, гарын үсгээр баталгаажуулж эхлээд байна. Одоогийн байдлаар 1000 гаруй хүн гарын үсгээ зурсан. Зарим байгууллагууд хамт олноороо нэгдэн гарын үсгээ цуглуулаад авчирч өгч байна. Өнөөдөр л гэхэд дөрвөн байгууллагын төлөөлөл ирлээ. Мөн ХНХЯ-ны алба хаагчид бүгд гарын үсгээ зурсан байна. Ард иргэдийн маань дэмжлэг сайн байна. Эндээс иргэд, олон нийт шударга ёсыг эрэлхийлдэг нь анзаарагдаж байгаа юм. Харамсалтай нь энд ирж уулзсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, тэдгээр ээжүүдийн 40 орчим хувь нь ойр дотныхоо хүмүүсийг алдахад шүүх эмнэлгийн дүгнэлт яг иймэрхүү байдлаар гарснаас үүдэн хэргийг үнэн зөв шийдвэрлүүлж чадахгүй, хаалгасан гэх зовлон ярьж байна. Тэгэхээр энэ бол ганц миний, манай гэр бүлийн асуудал биш юм байна. Маш олон хүн өөрсдөө нотлох баримтуудаа авч үзэж ингээд асуудлуудаа ил гаргаж тавьж чадахгүй өнгөрдөг юм байна. Түүнчлэн зарим нь талийгаачийнхаа ясыг өндөлзүүлээд яах вэ гэдэг хуучинсаг үзлээр ханддагаас, мөн хариуцагч тал мөнгөөр тохиролцох санал тавьдаг зэргээс болоод ийм хэргүүд хөшигний ард хаалттай үлдэж буйг нулимсаа урсган ярьж байна.

-Тэгэхээр аливаа хэрэг явдлыг шүүх эмнэлэг дээр “зохицуулах” үндсийг нь үүсгэчихдэг юм бол ҮНЭН МӨН гэдэг зүйл хаанаас бидэнд олдох вэ?

-Би ийм л асуудалтай нүүр тулсан байна. Халууны улиралд 19 хоног цахилгаан шатны хонгилд хэвтэж, бүх нүх сүвээр нь өт хорхой дүүрээд мах гэх зүйл үлдээгүй өмхийрч муудчихсан цогцосноос яаж спирт илрүүлсэн юм бэ? Нас барсан хугацааг нь ч тогтоож чадаагүй байж спиртийн хэмжээг яаж тийм өндрөөр гаргаж чадсан бэ гэдгийг би үнэхээр гайхаж, эргэлзэн, холбогдох талуудыг би хардаж байгаагаа илэрхийлсээр байна.

-Тус компанийнхан “Талийгаачийн ар гэрийнхэнтэй ярилцаж тохиролцсон” гэж та бүхэнд хэлсэн байдаг. Гэр бүлүүдийг эв эвдрэлцүүлэх ийм ёс бус арга руу орж дээ.

-Бид энэ байгууллагаас зөвхөн хүний ёс, үрийг минь эцэггүй, намайг ханьгүй, ээжүүдийг минь хүүгүй болгож орхисныхоо төлөө уучлалт гуйхыг л шаардсан өөр юу ч хүсээгүй. 7-р сарын 23-наас 10-р сарын 14-ийг хүртэл дэд захирал Тулгат гэж хүн 4-5 удаа ирсэн. Тэр тоолондоо “Бид хариуцлагаа хүлээнэ, нар та нарыг орхихгүй” гэдэг. Хариуд нь бид “Хүн ёсоор уучлалт гуй” гэхээр “Албан ёсны хариу гараг” гэх... Ажилдаа явсан аав нь эргэж ирээгүйд, үрийг минь эцэггүй өсөх нөхцөлд хүргэчихээд юуны хариу хүлээгээд байгаа юм бэ...  

Сүүлийн үед хүмүүс “Хариуцагч тал талийгаачийн ээжтэй тохиролцчихвол чиний энэ тэмцэл юу ч биш болно шүү” гэх боллоо. Гэтэл  миний ханийн ээж тийм хүн биш ээ. 10-р сарын 28-ны өдөр миний ээж шүүх эмнэлгийн гадаа эсэргүүцэл илэрхийлэн зогсоход Шүүх эмнэлгийн, өргөдөл гомдол хариуцсан дарга Энх-Амгалан гэдэг хүн “Та ингэж зогсохоо боль. Бид танай худ Мөнхнасантай тохиролцсон. Худ чинь манай бэр ээжтэйгээ л ингээд явна. Бид бол хүүгийнхээ ясыг өндөлзүүлмээргүй байна. Та хоёрыг боль гэсэн” гэж хэлсэн байдаг. Гэтэл бид өөр хоорондоо байнгын холбоотой, ярилцаж зөвлөлдөөд явж байгаа шүү дээ. Хүн чинь тийм юм сонсоод гайхдаг юм билээ. Тухайн үед ээж рүүгээ залгаад “Та эдэнтэй ямар нэгэн юм тохиролцсон юм уу?” гэхэд “Юу яриад байна аа, би яагаад наад хүмүүстэй чинь ярина гэж” гээд гайхаж байсан. Манай хадам ээжийн нэрийг нь хүртэл судалсан байна гэдэг өөрөө айдас дагуулж байна. Тэдний дарга нар “Чи буруу замаар яваад байна. Манай компанийн нэр хүндийг шороотой хутгаж байна” гэсэн. Миний ханьд нэр төр гэж байхгүй, энэ байгууллагад зөвхөн нэр хүнд байдаг хэрэг үү?

-Та төрийн өндөрлөгүүдэд хандаж ил захидал бичсэн. Тэдний зүгээс шударга ёсны тэмцлийг тань анхаарч, анзаарахгүй бол цаашид ямар алхам хийх бол?

-Тийм ээ. БИ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн өндөрлөгүүдэд хандсан ил захидлыг цахим талбартаа байршуулсан. Түүнийгээ бичгээр, албажуулж өгнө. Тэрхүү захидалдаа энэ нийгэмд ийм олон хүн шударга ёсыг хүсч байна аа” гэдгийг баталгаажуулж дэмжигчдийнхээ гарын үсгийг хавсаргаж явуулна. Ээж бид хоёр энэ сарын 1-15 хүртэл 14 хоногийн хугацаатай суулт зарлах эрх авсан. Энэ хугацаа дуустал ямар нэгэн шийдэл гарахгүй бол үргэлжлүүлээд өлсгөлөн зарлана. Одоогоор дөрвөн өмгөөлөгчтэй баг ажиллаж байна. Гэвч манай улсын шүүх хачин тогтолцоотой юм. Хэрэг шүүхэд шилжихээс өмнөхөн хохирогч болоод хохирогчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцахыг зөвшөөрдөг. Өмгөөлөгч нар маань хуулийн дагуу сайн ажиллаж байгаа ч шийдвэр хохироогч талд гараад байгаа учраас бид ийм алхам хийж байна.

Ийнхүү бидний яриа өндөрлөж 11-р сарын 6-ны өдөр түүнийг дэмжигч олон хүн талбай руу хүрч очоосой гэсэн хүсэлтэйгээр дараачийн ажилдаа зорьлоо.

Эрхэм уншигч та бүхэн энэхүү тэмцлийг хувь хүний асуудал гэхээс илүүтэй, үнэнийг эрэлхийлэх, шударга ёс, хүн чанар, ёс зүйн үнэт зүйлийг энэ нийгэмд тогтоохын төлөөх нэгэн эмэгтэйн ТОМ ТЭМЦЭЛ гэж харан, боломжтой бүх талаар тэднийг дэмжээрэй. 

Хүндэтгэсэн Сэтгүүлч Ю.Шүрэнцэцэг

Хишиг-Арвин компанид аавыгаа алдсан үр, ханиа алдсан гэргий, хүүгээ алдсан ээжүүдээс УУЧЛАЛТ ГУЙХЫГ ШААРДАЦГААЯ!!! 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 4
profile
Hishig arwin kompani uuchlalt guih ni bitgii hel ene ger bvliin tuluu ohinii ni nasand hvrtel ni mungun tetgemj sar bvr uguh ystoi aluurchud mini
jvri 2019 оны 11 сарын 05
profile
Demjij bna
Saihanaa 2019 оны 11 сарын 05
profile
Хүн үхчихээд байхад юугаа бодоод буруу тийшээ гөжөөд зөрүүлээд байна вэ.Тус болоод хамтраад зөв болгох хэрэгтэй юм бишүү.Таны хань үр хүүхэд яг ингэж үхвэл та яах вэ гээд бодоод үзээч.Хүйтэнд хүнийг ингэж амьдаар нь тамлах гэж байхуу.
И.Ааяа 2019 оны 11 сарын 05
profile
Зуны халуунд тэр олон хоног байтугай ганц хоноход л үмхий үнэртдэг байгаа биз дээ алуурчдыг олж цээрлүүл
Baljaa 2019 оны 11 сарын 05
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.