МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер

2019 оны 11 сарын 06

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл бүхий л аймагт сэтгүүлчээ илгээн улс үндэстнийхээ хөгжил, түүх, намтрын хэлхээс, үнэт заншлаа олон зуун жил хадгалж хамгаалж ирсэн малчин түмнийхээ аж байдлыг сурвалжилж “Малчны хотонд” буландаа нийтэлдэг.

Энэ удаа МЭХ-ны Ерөнхий­лөгчийн баруун бүсэд ажилласан томилолттой давх­цуулж Увс аймагт ажиллалаа. Бид МЭХ-ны Увс аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Д.Энхтуяагийн тус­ламжтай­гаар хаврын нар ээсэн урт сайхан өдөр замд гарч, Улаангом сумын 8-р багийн нутаг “Усан тогтоолдог”-т орших, 2019 оны МОНГОЛ УЛСЫН АВАРГА ФЕРМЕР Т.Алтангэрэлийн хотонд хүрч очсон юм.

“Ажилтай, анхиатай айлын хот хороо нь хүртэл өөр байдаг” гэдэгчлэн цэлгэр сайхан хашаатай, цэмцгэр сайхан айл биднийг угтсан. Монгол Улсын аварга фермер Т.Алтангэрэлийн гэргийг Ш.Жавзандулам гэдэг. Тэрээр холын гийчдийг зочилдог Монгол уламжлалаар идээ ундаа дэлгэн, төв суурин газрын сонин сайхан асууж байв. Эзэгтэйн цай гал дээр даргилах хүртэл сэтгүүлч би хот хороогоор холхин, шинэхэн төл тугал, хурга, уналгын морьдын зураг дарсан шиг ээ, туслах малчинтай хууч хөөрөн гадаалж яваад ирэв.

Увс аймагт социализмын үед нэлээд олон малчин, саальчинтай “Цагаан үнээний ферм” байж. Манай зочдын аав ээжүүд тус фермд ажилладаг байснаас хожмоо үр хойчис нь фермийн аж ахуй эрхлэхийн үндэс болсныг тэдний ярианаас ойлгосон юм.

Энэ байранд өдгөө симменталь /шар тарлан/ үүлдрийн үхрийн удам угшил 100 гаруй үнээ өвөлждөг. “Малаа цус ойртохоос сэргийлж урд аймгуудаас бух авч сольдог” хэмээн гэрийн эзэд ярьж байсан. Т.Алтангэрэл гуайнх энэхүү “Усан тогтоолго” хэмээх газар суурьшин өвөлжөөд, зундаа Улаан уулын ар талд Харзын гатлагад зусдаг ажээ.

Манай зочных 300 гаруй толгой малтайгаас 100 гаруй нь хонь, уналга эдэлгээний хэдэн адуутай хэмээн даруухан өгүүлсэн юм.

2019 оны 4-р сарын 12-ны байдлаар 22 үнээ сааж, өдөрт 95-100 литр сүү Улаангомын төв рүү нийлүүлж буйгаа дурдсан. “Ногоо цагаа сайн гартал, бараг 6 сар хүртэл үнээнүүдээ тэжээнэ. Байгаль сайхан болох хүртэл үхрүүдээ асарч тэжээгээд л саагаад байна. Түүнээс биш туугаад бэлчээрлүүлээд сааль сүү авна гэж байхгүй. Зуны нөхцөлд л бэлчээрт гардаг. 11 сараас эхлээд дараа зун болтол байнгын тэжээвэрт зогсоодог” хэмээн эзэгтэй ярьсан юм. Хашаа хороо, худаг ус эргэж явсаар хэсэг хугацааны дараа гэрт ороход гэрийн эзэн зочидтой яриа үүсгэн хоймортоо сууж байв. Цай хоол бэлтгэн, галаа эргэх эзэгтэйгээс тухтай ярилцах зөвшөөрөл хүсээд гэрийн зүүн хэсэгт аминчхан яриа өрнүүллээ.

Гэргий Ш.Жавзандуламаас гэр бүл, ажил амьдралынх нь түүхийг тодруулахад: “Бид 1993 онд айл гэр болж, 1994 онд анхны хүүхдээ төрүүлсэн. Манай ээж, аав, мөн ханийн минь ээж, аав ч энэ нутагтаа ажиллаж амьдарцгаадаг улс байлаа. Манай хүн анх “Цагаан үнээний ферм”-д тэжээлийн цехэд ажиллан, бяруу малладаг байсан. Харин би 8-р анги төгсөөд сургуулийн хуваарь авсан атлаа нэг л мэдэхэд сургуульдаа ч явсан юмгүй нөхрөө дагаад саальчин болохоор шийдчихсэн. Тэр үед нэгдэл нийгэм тарж бүх юм эмх замбараагүй, бараа таваар ч хомс болоод байсан үе. Бид 2-3 үнээтэй, уналгын ганц морьтой айл гэр болж байлаа. Тэгэхэд манайх өнөөдрийнх шиг өдий дайны фермер болно гэсэн төсөөлөл үнэндээ надад байгаагүй. Миний ханийн ээж аав бурхан болчихсон, хань минь ганц дүүтэйгээ үлдсэн байсан. Өдгөө манайх гурван хүүтэй, тэднийгээ бүгдийг нь дээд сургуульд сургаад, ажил амьдрал маань дэвжин дээшилж явна” хэмээн хөдөлмөрч хичээнгүй ханийнхаа тухай тэрээр нүүр бардам ярьж байлаа.

Түүнчлэн “Фермерийн аж ахуйн онцлог бол өвс тээжээлээ сайн бэлдээд малаа байран суурин тэжээж маллах, түүнийхээ үр дүнд өндөр үр шим, ашиг хүртэх” хэмээн хэлээд өвлийн нөхцөлд малаа байнгын асаргаагаар маллана. Манай үхрүүд их тансаг аа. Дээд зэргийн чанартай өвс, тэжээл идэж байж их сүү өгнө. Нэг үнээнээс дунджаар 10-12 литр сүү саадаг” хэмээн хүүрнэсэн.

Монгол Улсын аварга фермер Т.Алтангэрэлийнх Улаангом хотын хүн ардыг шинэ сүүгээр тасралтгүй хангах дархан үүргийг хүлээжээ. Жил бүр орон нутгийнхаа Нэгдсэн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, томоохон супермаркет, дэлгүүрүүдэд сүү, таргаа нийлүүлдэг. Жишээ нь, энэ жил зөвхөн эмнэлэгт 4000 литр сүү нийлүүлэх гэрээ хийжээ. Жилийн жилд мах, сүүний дээжээ “Хөдөө аж ахуйн газар”-ын лабораторид шинжлүүлэн хариугаа тендерийн материалдаа хавсаргадаг байна. Энэ мэтчилэн нарийн шалгуур давж байж сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх эрх олж авдаг тухайгаа ярьсан юм.

Зочных маань Увс аймгийн төв Улаангом хотоос 11 км зайд оршдог, аймгийн төвд ойр байх нь сүү саалиа борлуулах, эдийн засгийн эргэлтэд сайн нөлөөтэй ажээ. Эзэгтэйн хэлснээр “10-р сарын сүүлээс эхлээд бэлчээрийн малын сүү татарчихдаг, мөн бэлчээрт гарсан мал байгалийн эрхшээлд автах нь их байдаг бол фермерийн мал зуд турханд өртөхгүй нь давуу тал санагддаг.  Манай аймаг өвөлдөө -40 хэм хүрч хүйтэрдэг. Тиймээс намар цагт өвлийн бэлтгэлээ сайтар базаах нь чухал, ажиллаж л чадах юм бол бид ямар ч хахир өвлийг алзахгүй давна даа” хэмээн хэлээд гэрийн баруун хаяанд байсан хуучны орос /том/ автомашины банк задалж хийсэн хивэг дэвтээдэг сав руу заан, “Тэр дотор малынхаа хивгийг багсардаг юм. Манай үнээнүүд өдөрт 4-5 уутаар нь иддэг. Харин одоо цаг наашлаад гурван уутыг иддэг болоод байна” хэмээн ярилаа. Биднийг очиход хүүхдүүд нь эзгүй. Том хүү нь ХААИС-ийн Малын их эмчийн ангийг өнгөрсөн жил төгссөн бол дундах нь МУБИС-д Англи-солонгос хэлний ангид, бага хүүхэд нь Их засаг их сургуульд сурдаг ажээ.

Харваас ер зүгээр суухыг мэддэггүй болов уу гэмээр эзэгтэй Ш.Жавзандуламаас “Фермерийн ажил гэдгийг залхуу хүн урагшлуулахгүй юм байна. Таны хань энэ бизнест хэр үүрэг гүйцэтгэдэг вэ?” хэмээн асуухад. “Манай нөхөр маш ажилсаг хүн. Бүхий л ажилдаа 60-70 хувийн үүрэг гүйцэтгэнэ шүү дээ. Ихэнх ажлаа манай хүн өөрөө л гардаж хийдэг. Сааль сүү ихэссэн үед харин ч надад тустай, хоёулаа зэрэг гарч үнээгээ саана. Манайх механикжсан цахилгаан саалтуураар үхрээ саадаггүй. Үнээгээ саахад 1 цаг 30 минут зарцуулна. Дараа нь үхрээ тэжээнэ, одоо харин өдөр урт болоод өглөөд өвслөөд гаргачихдаг болж байна. Оройн ажил 16 цагт эхлээд 19 цагийн орчимд цэгцэрнэ. Нэг үе мэдлэг мэргэжил ч үгүй, үнээ саах гэж хүнтэй суусан билүү гэж ч боддог л байлаа. Харин одоо бол хүн мэргэжилгүй ч гэсэн хөдөлмөр хийж л чадвал амжилтанд хүрч болдог юм байна гэдгийг мэдэрч сууна” хэмээн хэлсэн юм. Ийнхүү гэргийтэй хөөрөлдсөний дараа гэрийн эзэнтэй үргэлжлүүлэн ярилцлаа.

2019 онд Монгол орны эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн дундаас ажил үйлсээрээ шалгаран “МОНГОЛ УЛСЫН АВАРГА ФЕРМЕР” цол хүртсэн Т.Алтангэрэлээс фермерийн аж ахуйн онцлогийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүслээ.

Тэрээр “Нийт “27 жил мал дагасан гэдгээ онцлоод “Манайх 10-17 га газраас хадлан бэлтгэдэг. Өвсний гарц багатай жил гаднаас худалдаж авдаг. Мөн 15-20 тонн хивэг хэрэглэнэ. Нэг тонн хивэг 400 мянган төгрөг байдаг бол, нэг машин  өвс 400-500 мянган төгрөгийн үнэтэй байдаг” хэмээн хэлсэн юм. Бэлчээрийн мал зун хээл авдаг бол эдний үнээнүүд хавар нь бүгд зэрэг төллөхгүй. Учир нь хээлтүүлгийг өөрсдөө зохицуулж, 8-р сараас 12 сар хүртэл ихэнх үхэр нь төллөдөг ажээ.

Фермерээс өөрөөр таны хамгийн сайн хийж чадах ажил юу вэ. Та ер нь юунд илүү авьяастай хүн бол хэмээн асуухад “Надад хүнээр заалгаж сурсан юм байхгүй ээ. Аливаа юмны учрыг өөрөө л олохыг хичээдэг. Миний хийсэн ахуйн хэрэглээний ойр зуурын олон юм бий. Хоёр жилийн өмнө 30 тонн өвстэй хашаа хороо маань галд автаад, гражтай юутайгаа шатсан. Тэр өвөлжин өвс худалдаж авч хавартай золгоод энэ хашаагаа шинээр төвхнүүлж аваад байж байна. Ямар хэлбэр бүтэцтэй, ямар зохион байгуулалтаар баривал зохимжтойг өөрөө төсөөлж тооцоолоод л хийнэ шүү дээ. Худаг усаа ч өөрөө гаргана. Ер нь хөдөөгийн амьдрал бол хүнд найдах юм биш шүү дээ. Манай нутаг говирхуу газар. Усны асуудал хэцүү. Малаа худаг гаргаад усалчихна. Харин хадлангийн талбайгаа мөнх цасан уулаа хайлахыг хүлээж байгаад Тээлийн голын ус багтаж ядах үед тариалангийн төвийн хойноос усаа тавьж, хадлангийн талбайгаа усалж авцгаадаг.

Манай энэ хавьд надтай адилхан фермерийн аж ахуй эрхэлж буй 10-аад айл байна. Бүгд л хамжиж дэмжээд том том чулууг нь өргөж тавиад л, хүрз жоотуу бариад орохоороо техникийн дайтай ажиллана шүү дээ” хэмээн нүд нь очтон ярьсан юм. Хадлангийн талбайдаа 6-р сарын 20-ноос анхны усалгаа хийгддэг бол, наадмын дараа, мөн 8-р сард дахин нэг услаад хадлангаа авдаг байна.

Түүний дурдсан 10-аад айл бол өөрийнх нь ажил үйлсээс үлгэр жишээ авч, энэ ах шиг хөдөлмөрлөвөл “зөв явна” гэдгийг анзаарсан залуус хөрш зэргэлдээ нь айлсан бууж, өдгөө мөн л Улаангом хотынхныг шинэ сүүгээр хангадаг шижигнэсэн фермерүүд болж яваа ажээ.

Зочноосоо “Танайх туслах малчинтай юу?” хэмээн асуухад хар багаасаа сургуулиас зугтаад манайх руу ирчихдэг, сургуульд нь аваачаад өгсөн ч, аав ээжид нь хүргэсэн ч хүрээд ирдэг нэг хүү байгаа. Малд дуртай гэж жигтэйхэн. Бид хоёрын хажууд өссөн тэр хүүгээ цэргээс халагдаад ирэхээр нь гэр бүрж, эхнэр авч өгөөд тусад нь гаргасан” хэмээн ярихад нь “Эхнэрийг нь хэн сонгоод өгчихөө вэ?” гэтэл “Манай хүн” хэмээн хэлээд инээвхийлэв. Ийнхүү 30-аад бог, 15 бод, 1 унагатай гүү, нэг морь тасалж өгч тусад нь гаргасан залуугийнх хаяа дэрлэн айлсжээ. “Хүний хүүхдэд эхнэр сонгоод айл болгочихсон хоёр өөрийнхөө хүүд гэргий сонгоод, хажуудаа “уяж” авахгүй бол ХААИС төгсгөж, аж ахуйгаа өвлүүлэх санаа тань талаар болчих юм биш биз” гэхэд “Энд ирээд мэргэжлийнхээ ажилд орчихвол, давхар аж ахуйгаа ахлаад явах л байх” хэмээн өгүүлсэн юм.

Хүн хүнд амьдралын ухаан гэдэг адил хэмжээтэй заяадаггүй ч гагцхүү хичээж, зүтгэж, хөдөлмөрлөж чадсан нь аяндаа л амжилт, алдар хүндийн эзэн болдог ажээ. Түүнчлэн тэдэнтэй ярилцаж суухдаа үнээгээ хүртэл хамт гараад саачихдаг хэмээн хэлэх эхнэрийн харцнаас ганц уналгын морь, гурван үнээнээс өөр эд хөрөнгөгүй, жирэмсэн эхнэрээ сундлаад эмнэлэгт очихоор төв рүү зорьж явсан тэдэнд өдгөө солиод унах унаа, хагалаад идэх хонь, наадамд сойх хурд, найз нөхөд, үр хүүхдээрээ хүрээлүүлэн дутахын гачлангүй амьдралыг үүсгэж бүтээснээр нь бахархаж суулаа. “Бид хоёр ядуу байсаан. Гэхдээ бусдад атаархаж явсангүй. Таван үнээгээ 10, найман хонио 80 болгочих юмсан гэж өдөр бүр хичээнгүй зүтгэж, голцуу сүү таргаа борлуулсаар өдий дайтай амьдарч явна” хэмээн хэлсэн ханийнхаа дэргэд “Анх гэрлэхдээ ямар ч мэдлэг мэргэжил, ажилгүй хоёр хүн яаж амьдарна даа гэж бодож байсан ч хүн ижлээ олох гэдэг сайхан юм аа. Энэ орчлонд бүхнээ хуваалцаж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал хамтдаа хөдөлмөрлөж бүтээсэн хамтын амьдрал, үр хүүхдийн минь хүмүүжил том хувь заяа юм” хэмээн нулимс цийлэлзүүлэн хэлсэн гэргийн үг эр нөхрөө үнэлж хүндлэх их бахархлаар бялхаж байх шиг санагдсан.

Түүний хань Т.Алтангэрэл 16 настай, нэгдэл дундын үйлдвэрт 200 бяруу тасалж авсан сүрхий том малчин явах үед 1992 онд илгээлтийн саальчнаар гэргий нь ирж, тэр үеэс хойш өдий хүртлээ нэгэн биенээсээ илчээ холдуулж, хоёр сэтгэлээ хуваагаагүй ажээ.

Ийнхүү бяруу маллагчийн ажлаас амьдралд хөл тавьсан цэвэрч нямбай ажилтан 18 насандаа “Үнэн” сонинд бичигдэж байсан гэдэг. “Социализмын үед бүх зүйл эмх замбараатай, зохион байгуулалттай тийм сайхан нийгэмд ажиллаж амьдарч байтал нэг л өдөр нэгдэл маань тарж, улс өмчөө авч байна аа гээд хамаг малаа туугаад явахаар үнэхээр эвгүй байсан” хэмээн нүдээ сүүмийлгэн өнгөрснийг дурсах гэрийн эзний харц дундуур “Монгол Улсын шилдэг фермер” болох хүртэл хичээж зүтгэж, болгож бүтээж, эвлүүлж нийцүүлж босгон энэ цагтай золгосон бүтэн бүлээн амьдралынх нь өнгөрсөн он жилүүд жирэлзэн өнгөрөх шиг болов. Ийнхүү ярилцаж дуусмагц зочин маань гүнзгий амьсгал аван, “Одоо асуух зүйл чинь болов уу, хоол ид, бууз хөрлөө” хэмээн хэлээд суудлаасаа өндийн гадаалсан юм. Ирсэн гийчин буцаж, орсон бороо арилдгийн адилаар биднийг буцах үед, хаврын наран хэдийнээ хэлбийж, сэр сэр салхи сэтгэл хөвсөлзүүлэн үлээж байлаа.

Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг.

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.