Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС

НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС

Социалист нийгэмд хүн амаа өсгөх улсын зөв бодлого хэрэгжиж, айл бүр долоо ба түүнээс дээш хүүхэдтэй байсан цаг саяхан. 94 жилийн түүхтэй “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл ч улс орныхоо бодлогыг дэмжиж “Өнөр айл” хэмээх тусгай булантай байсан нь улсын архивт хадгалагдан үлджээ. Нэг хэсэг хэвлэлт нь саатсан уг сэтгүүлийг “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” дахин сэргээж, уншигч олныхоо гарт хүргэж эхэлсэн.Сүүлийн жилүүдэд олон хүүхэдтэй гэр бүлийн тоо цөөрөхийн хажуугаар гэр бүл салалт маш их нэмэгдэж байна. Тиймээс Монгол улсын тал хувийг эзэлж буй эмэгтэйчүүд бид гэр бүлийн бат бөх, нандин харилцааг олон нийтэд сурталчлан таниулахад голлон анхаарах шаардлага тулгараад байна. Тэр ч утгаараа манай байгууллага Монгол Улсын түүхийг бичилцэж байсан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн “Өнөр айл” буланг үргэлжлүүлсээр...

П.Баттулгын гэр бүл:

Эхнэр: Д.Сувдаа

Том охин: Б.Урангоо 19 настай

Удаах охин: Б.Уранчимэг 11-р ангийн сурагч

Дараагийн охин: Б.Цэлмэгмишээл 7-р ангийн сурагч

Дараагийн охин: Б.Уранзаяа 6-р ангийн сурагч

Том хүү: Б.Тэмүүжин 4-р ангийн сурагч

Дунд хүү: Б.Чингүүн 2-р ангийн сурагч

Бага хүү: Б.Төрбат 5 настай

Бага охин: Б.Аззаяа 3 настай

Энэ дугаарын өнөр айлаа хайж, нэлээд эрэл хайгуул болсны эцэст “Одонтой ээжүүд” группын админаас найман хүүхэдтэй Сувдаа гэх эмэгтэйн дугаарыг авч утас цохив. Гэрийн эзэгтэй урилгыг минь уриалгахан хүлээн авч, “Нөхөр маань маш завгүй ажилладаг юм. Ханьтайгаа ярилцаад цаг товлоод хэлье” гэлээ. Удалгүй цаг товлож, болзсон цагтаа гэрт нь зочилтол том охин нь бололтой спортын хослол өмссөн жаахан охин угтав. Цай унд болон сууж байтал “Манай хүн ойрхон үсээ засуулахаар гарсан. Одоо ороод ирэх байх” гэдэг байгаа. Гэтэл нөгөөх жаахан охин гэж бодсон эмэгтэй гэрийн эзэгтэй Сувдаа байж таарлаа. Найман хүүхэд төрүүлсэн ээж гэхэд итгэмээргүй...

Ийнхүү удалгүй гэрийн эзэн П.Баттулга орж ирэн бидний хөгжилтэй, дурсамж дүүрэн ярилцлага эхэлсэн юм. Хосууд маань ханилан суугаад 20-иод жил болж байгаа бөгөөд эхнэр нь 18, нөхөр нь 20 настайдаа аав, ээж болжээ.

“Бид хоёр Баянхошууны сагсны талбай дээр танилцсан юм. Эхнэр минь их урт үстэй охин байж билээ. Бараг гурван жил үерхээд хүүхэдтэй болсон. Тухайн үед өөрсдөө ч эцэг эхийнхээ гараас гараагүй, сургууль соёл гээд явж байсан үе. Анх  хүүхэдтэй болсноо мэдээд ямар ч саад бэрхшээл тулгарсан хоёулаа ялан дийлж, хүүхдээ заавал гаргана гэж хатуу шийдэж билээ. Хүүхдээ долоон сар хүртэл нь хэнд ч мэдэгдэхгүй, ёстой түмний нүднээс нууж төрүүлсэн дээ. Эхнэр минь амаржсаны дараа хадмынхаа баруун талын орон дээр айл болцгоосон доо. Одоо бол таван охин, гурван хүүтэй. Эхнэр бид хоёр хоёулаа айлын том. Сүргээрээ амьдраад сурчихсан хүмүүс ээ” хэмээн гэрийн эзэн онцолсон бол гэрийн эзэгтэй Д.Сувдаа “Бид хоёр нууцаар нэг газар хүүхдээ төрүүлчихээд ирнэ гэж ярилцдаг байлаа” гэж хүүхэд насны дурсамжаасаа хуваалцсан юм.

-Дөнгөж 18, 20 насандаа аав ээж болох, тэр үеийн мэдрэмж, сэтгэл зүй ямар байсан бэ?

Нөхөр: Дөнгөж эцэг эх болчихоод аавын охин гэж хэлэхэд маш эвгүй байсан. Өглөө сэрэхэд хажууд өлгийтэй хүүхэд унтаж байхаар юу билээ, өө миний охин байна ш дээ гэж бодно. Манай хадмууд нэлээд шогч хүмүүс байдаг юм. Эхнэр анхны төрөлтөндөө “Нуруу өвдөөд байна” гэлээ. Би ч “Нуруунаасаа төрөх гэж байгаа юм уу” гээд тоглоом хийлээ. Тэгсэн хадам ээж унтаагүй байж таараад “Хүүе өвдөлт өгөөд байгаа юм биш үү.  Хэзээнээс өвдсөн юм, түргэн дуудаач та хоёр” гээд сандаргаж гарлаа. Би түргэн дуудах гэж сандраад 103 руу дуудлага өгөв. Ядаж байхад ааш муутай эмч таарсан юм. “Байна уу” гэхээр нь “Байна байна, манай нөгөө эхнэр төрлөө” гээд л хэлсэн. Хадам ээж “Чи хэчнээн эхнэртэй юм” гэж бөөн инээдэм болж билээ. Эхнэр маань хоёрдугаар төрөхөд төрсөн. Тоосго тавьж байгаад л цонхоор нь харна даа. Манай хүн өрөөндөө ганцаараа байсан л даа. Царай нь аймаар болчихсон, бас аминдаа хайртай, хана мөргөхгүй, гудас ороож байгаад мөргөнө. Эмч дээр нь очоод одоо төрүүлэхээ больё, дараа төрүүлж болохгүй юм уу гэж асуумаар санагдсан.

Эхнэр: Өөрсдөө бараг хүүхдээрээ шахуу хүүхэдтэй болчихлоор аавын хүү, аавын дүү гээд л хүүхдээ янз бүрээр дуудна аа. Хүүхдээ өлгийнөөс нь татаад дэрлэх гэж байсан гээд бод доо. Энэ мэтчилэн шинэ ээж, аавын онигоо олон бий. Би ер нь төрөх дөхөхөөрөө хувцсаа угааж, боорцог хийгээд эхэлдэг юм. Тэгэхээр манайхан “Чи удахгүй төрөх нь дээ” гээд андахгүй.

Нөхөр: Манай дүү нар утастаад “Сувдаа эгчээс юм асуух гэсэн юм. За за танаас асуусан ч мэднэ дээ” гэдэг юм. /инээв/

Айлд хоосон ордоггүй гэх ёсыг бодож сүү, бас бус зүйл авч орсон юм. Өнөр  айлын маань хамгийн бага охин Аззаяа бидний ярилцаж суусан гал тогоонд орж ирэн “Хөөе, танихгүй хүнээ энэ юу юм бэ” хэмээн ууттай жигнэмэг барин гүйв. Бага охиныхоо тухай гэрийн эзэгтэй “Манай Азаа “Ээж ээ би үсээ доор бооно шүү, жүнж болно. Би ингэж боохоор уйлна” гэдэг юм. Одоо харин Консуни гээд хүүхэлдэйн киногоо дуурайгаад үсээ хоёр боодог болчихоод байна. Нэг бол үсээ задгай тавина. Манай гэрийн ганц дарга, үнэхээр өөрийгөө мэдэрчихсэн хүн шүү дээ” гэлээ. Удалгүй жижигхэн даргын араас хөлөө гипсдүүлсэн хүү орж ирэв. “Чи хөлөө яасан юм” гэтэл “Би үүднээс эвгүй гишгээд өвдсөн. Эмнэлэгт явсан” гэж хөлөө харуулан чихэр аваад өрөөндөө орлоо.

Бяцхан зочид өрөөндөө орсноор ярилцлага маань ийнхүү үргэлжлэв.

Найман хүүхдийн аав болсон хүн бага охиноо төрөхөд сандарсан уу. Туршлагатай болсон биз дээ хэмээхэд нөхөр П.Баттулга “Аймаар сандарна аа. Гэхдээ анх аав болох үетэйгээ харьцуулахад туршлагажсан. Машинаа бэлдэнэ, хийн плиткаа байрлуулаад шөлөө хийнэ. Аавын 14 хоногийн чөлөөгөө аваад л утгаар нь алган дээрээ бөмбөрүүлнэ  дээ. Өнөөдөр хадам дүү эх нялхаст төрлөө. Бид хоёр эх нялхаст л төрж үзээгүй юм байна лээ ханиа. Одоо эх нялхаст төрж үзье ээ” хэмээн эхнэрээ цаашлуулав.

Харин эхнэр нь “Юу яриад байгаа юм бэ, одоо болно. Жирэмсэн хүн харахаар яаж төрнө дөө хөөрхий минь гээд бүр халшраад байх юм” гэв.

Хосууд маань жирэмснээс хамгаалах олон зүйл хэрэглэж байсан ч нөлөөлдөггүй байсан гэнэ. Энэ талаар эхнэр Сувдаа “Гурван сар болоод хийлгэдэг тариа хийлгэж байсан. Нөлөөлдөггүй юм билээ. Би энэ хүний хүүхэд болно гээд онилчихсон бол ирдэг л юм шиг байгаа. Хоёр том охиноо гаргасны дараагаар тариа тариулж, эм ууж үзсэн. Эм уухаар ходоод өвдөөд, тариа нь бас таарахгүй байсан. Түүнээс хойш жирэмснээс хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ээ” гэлээ.

Үргэлжлүүлэн гэрийн эзэн П.Баттулга “Бид хоёрыг хамаатнууд маань одоо хүүхдээ боль, хамгаал гэдэг юм. Бидний хувьд хоёр ч адил, гурав ч адил гэж нэгнээ зоригжуулдаг. Олон хүүхэдтэй гээд хэнээс ч талхны мөнгө гуйгаагүй. Хүний өмнөөс хүүхэд гаргасан биш, бид л өөрсдөө сэтгэл хангалуун байвал болно. Ажлаасаа маш их ядарч ирээд хүүхдүүдээ хараад, хошуугаа дэвсээд л бүх ядаргаа шууд үгүй болдог” гэж уур бухимдлаасаа ангижирдаг нууцаа хуваалцсан юм.

Эхнэр: Хаалгаар орж ирэнгүүт л “Аав бохь авсан уу, аав нь тэгсэн” гээд л эхэлнэ дээ. Сургууль дээрээ болсон бүх зүйлээ шуугилдаад л ярина. Хоёрдугаар ангийн хүү маань “Ээж ээ, би ангийнхаа хамгийн яриа нь ш дээ. Манай ангийнхан гэр бүлээ танилцуулсан. Над шиг олон хүн танилцуулж байгаа хүүхэд алга аа. Хамгийн дээд тал нь гурван хүүхэдтэй айлууд л байдаг юм байна. Гэтэл би ам бүл 10 гээд зогсож байлаа” гээд хөөрхөн, хөөрхөн юм ярина аа.

Олон хүүхэдтэй гэр бүл цөөрч байгаагийн шалтгааныг юу гэж хардаг вэ гэхэд “Ер нь эдийн засгаас хамаараад байгаа мэт санагддаг. Хосууд маань өөрийн гэсэн орон байртай, унах унаатай, за нэг тийм юмтай болчихоод хүүхэдтэй болъё гэж төлөвлөдөг. Уг нь зөв байх. Харин манай гэр бүлийн хувьд хүүхдийн буян, хүүхдийн буян гэдэг. Төлөвлөх дэмий, зурсан зургаараа л явах хэрэгтэй гэж боддог. Мөн олуулаа айлын хүүхдүүд нийтэч болчихдог юм шиг ээ. Манай хүүхдүүд маш хурдан найзтай болдог, гадаа гараад л найзтай болно. Бид хоёрын хувьд аль чадлаараа хүүхдүүдээ боловсролтой хүн болгохыг хичээдэг. Хоёр том охин маань гуравдугаар ангиасаа хүүхдийн ордонд явсан. Ер нь урлаг, спорт хүнийг зөв хүн болгон хүмүүжүүлж, тэсвэр хатуужилтай, хүнтэй зөв харьцаж сургадаг мэт. Энэ олон хүүхдийг зөнгөөр нь  хүмүүжүүлнэ гэвэл хэцүү. Тиймээс заавал хичээлийнх нь хажуугаар дугуйлан, секцэд хамруулахыг зорьдог. Дуртай чиглэлээр нь явуулж аль болох завгүй байлгахыг боддог. Том хүү минь таеквандогийн клубд явдаг болсноор орой оймс, пүүзээ угааж тавьдаг болсон. Манай хүүхдүүдийн медаль маш олон. Шинэ жилээр бүгд нэг нэг юманд орчихно. Тэр үеэр жинхэнэ утгаараа санхүүгийн хямралд орно. Хувцасыг нь бэлдэнэ, өөрсдийг нь шагнаж урамшуулна” гэлээ.

-Шинэ жил, хүүхдийн баяраар санхүүгийн хямралд нэлээд өртөх нь ээ.

Эхнэр: Тэгнэ. Дээрээс нь сургуулиас анги хуримтлалын мөнгө нэхнэ.

Нөхөр: Сургууль амрахаар хоолны мах, боорцог тэсэхгүй.

Эхнэр: Тийм шүү. Бас ариун цэврийн цаас. Олон хүүхэдтэй айлууд зовлон нэгтэй гэдэг шиг өнгө ижил ээ.

-Нэг үеэ бодох нь ээ бас сүүлийн үед олон хүүхэдтэй болъё гэсэн гэр бүлийн тоо нэмэгдэж байгаа мэт. Ядаж л дөрвөн хүүхэдтэй болно гэх гэр бүлтэй олон таарсан шүү.

Нөхөр: Бид хоёр цагтаа хүүхдийнхээ тоогоор түрүүлж явлаа. Одоо гүйцэгдээд байна аа. Хүний доор ормооргүй байна ханиа./инээв/ Мөн хань бид хоёроор хүмүүс маш их бахархдаг. “Тулгаа ах адилхан цалин авдаг байж болгоод байхад бид нар яагаад болдоггүй юм” гэдэг. Тэдгээр хүмүүсийнхээ урмыг хугалахгүйн төлөө зүтгэнэ ээ.

Амьдралыг өөдрөг, гэгээлгээр хардаг хосууд маань хоёр жилийн өмнөөс гэр бүлийн бизнесээ эхлүүлсэн бөгөөд нэлээд амжилттай яваа ажээ. Гэр бүлийн бизнесийнхээ талаар хосууд “Сонгуулийн хор уршгаар хоёр жил цалингүй ёстой баларсан. Тэр үеэрээ “Бөхзөн тур” гээд аяллын компани байгуулсан юм. Зуны цагт эхнэр хөтчөө хийгээд, би зохион байгуулагчаа хийдэг. Манай компани Манжуур, Улан-Үдэ, Тэнгэрийн хаалга, Хайнань чиглэлд аялал зохион байгуулдаг. Өнгөрсөн жил ашиг гэхээс илүү нэр хүндийн араас нэлээд явсан. Явсан хүмүүс минь ч 100% сэтгэл хангалуун байгаа. Манай эхнэр орос хэлтэй, би тата тунгатай /инээв/. Хоёр том охин хоёулаа англи хэлтэй. Манайх гэр бүлээрээ хамгийн анх “Нандиагийн ток шоу”-нд орж байсан юм. Нэвтрүүлгийг маань нэлээд хүн үзсэн юм шиг байгаа. “Talk Talk English” англи хэлний сургалтын төвийн захирал Амарсанаа манайхыг бүр хайж олоод, “Хоёр том охиныг минь англи хэлтэй болгож өгье” гээд сургалтын төвийнхөө 10 шатанд үнэгүй сургасан. Эгч нар нь гайгүй сурчихлаар бусдадаа "Халдварлаад" явчихаж байгаа юм. “Ер нь манай хүүхдүүд сурлага сайтай” хэмээв.

Танай хүүхдүүд хөмсөг сайтай юм аа хэмээхэд гэрийн эзэн “Тийм шүү. Манай хүүхдүүд бүгд нэг хамартай төрдөг” гэж хариулахад эхнэр нь “Яг аавынхаа хөмсөг, хамрыг дуурайж төрдөг юм. Дөрөв дэх охиноос хойш хөвгүүд төрлөө. Хөвгүүд бүгд шар, хөмсөг нь шингэрээд ирсэн. Гэтэл манай хүргэн “Тулгаа ах киноны хооронд гялалзуулж байна даа” гэж тоглоом хийж билээ” гэв.

Нөхөр: Том охин маань “Аав ээж хоёр одоо хүүхэд гаргахгүй шүү. Та хоёрын нэртэй бараг миний хүүхэд л байх юм” гэдэг.

Эхнэр: Харин тийм. Бага охиныг төрөхөд багын дээдэх хүү том эгчтэйгээ унтаад л, эгчийн хүүхэд болчихсон. Өнгөрсөн жил бид хоёр аялалдаа яваад, наймдугаар ангийн охин маань дүү нартайгаа гэртээ үлдсэн юм. “Миний охин юу захих юм, ээж аав нь гоё юм авч очно, дүү нараа сайн хараарай” гэтэл охин минь “Заазуурын иш нь хугарчихсан, заазуур аваад ирээрэй” гэдэг байгаа. Хоол хийдэг хүний ажлын багаж нь хугарчихаар хэцүү байсан байх. /инээв./

Инээд баясал, хөгжилтэй дурсамжаар аялсан бидний ярилцлага хосуудын нандин харилцааны талаар үргэлжлэв.

-Та хоёр минь хоёр биендээ зав гаргаж байна уу. Болзоонд явж амждаг уу?

Нөхөр: Саяхан бид хоёр “Болзоо” нэвтрүүлэгт орсон. Хүүхдүүд жаахан байхад болзох завгүй л байлаа. Одоо бас нэг үеэ бодоход  хүүхдүүд томорчихсон учраас бие биедээ анхаарал тавих завтай болоод байна.

Эхнэр: Тийм шүү. Хүүхдүүд бага байхад бараг ярих сэдэв нь ч хүүхэд байлаа ш дээ. Ер нь  нийгмийн хандлагыг өөрчилмөөр санагддаг юм. Олон хүүхэдтэй айл гэхээр л нэвсийж, навсайсан, зовхи нь хөхөрч, ядарсан байдаг гэсэн ойлголттой байдаг. Манай  одонтой ээжүүд группд олон сайхан ээж бий. Дөрвөн хүүхэд гаргасан эмэгтэй мөн үү гэж хэлмээр ээжүүд олон байдаг.

-Хүүхэд төрүүлэх тусам залуужаад байдаг юм болов уу?

Нөхөр: Эмэгтэй хүн 27 наснаасаа өмнө гурван хүүхэд төрүүлчихвэл бүх зүйл нь эрүүл, төгс, залуу насных нь гоо үзэсгэлэн хадгалагдаж үлддэг гэж би сонсож байсан.

Эхнэр: Өнгөрсөн жил алдарт эхийн одонтой ээжүүдийн миссийн тэмцээн болоход дөрөв, зургаан хүүхэд гаргасан гэж хэлэхээргүй ээжүүд олон байсан. Ер нь одонтой ээжүүдийн групп нээгдээгүй байхад хүмүүсийн хандлага “Ямар олон хүүхэдтэй юм” гэсэн сөрөг талдаа байсан.  Энэ групп үүссэнээр нийгмийн хандлагыг эерэг тал руу нь өөрчилж чадсан гэж боддог. 2017, 2018 оны наадмын нээлтэд одонтой ээжүүд бүжиглэсэн, би бас бүжиглэсэн ш дээ. Одонгийн мөнгөө авахаар банкин дээр очихоор дандаа эмээ нартай зэрэгцэж зогсож байгаад авдаг юм. Эхэндээ их ичдэг байлаа, сүүлдээ ч тоохоо байсан. Хамгийн анх одонгийн мөнгөө авах гээд зогсож байтал эмээ нар “Миний хүү ээждээ дугаар авч байгаа юм уу” гэдэг байсан.

Нөхөр: Зарим хүмүүс нэг, хоёрдугаар одонгоо авчихсан биз дээ. Та хоёр одоо юуны төлөө зүтгээд байна гэдэг. Одонгийн төлөө хүүхэд гаргадаг гэж боддог юм шиг байна лээ.  

-Та хоёрыг ажиглахад бараг маргалддаггүй мэт. Бүх зүйлийг эерэг, хөнгөнөөр хүлээж авах юм.

Нөхөр: Хүүхдүүдээсээ болж маргалдах зүйл байлгүй л яах вэ. Хүүхдүүд томрохын хэрээр зөрүүлээд хүүхдүүддээ захирагдах гээд байна шүү дээ. Өөрсдийгөө их ухаантай болчихсон гэж боддог юм шиг байгаа юм./инээв/

Эхнэр: Сүүлийн үед чанга дуугарч болохоо байсан. “Хөөе, та хоёр яах гээд байна” л гэнэ. Ер нь муудалцах зав ч олдохгүй шүү дээ.

-Гэр бүлээрээ аялал, зугаалгаар хэр явдаг вэ?

Нөхөр: Явна аа. Манай машины мотор нь цохичихсон, жижиг тэргэнд багтахгүй. Гэхдээ энэ жил асуудлаа шийднэ ээ. Аяллаар явахаараа нэлээд нүсэр явдаг юм.

Эхнэр: Жил бүр хүүхдүүдээ агаарт гаргахыг боддог. Өнгөрсөн жил хүмүүс аялалд авч яваад амжаагүй. Хичээлийг нь эхлэхээс өмнөхөн хүүхдүүдээ Тэрэлжид амраасан. Нөгөө хэд маань “Зуны амралт утгагүй байна. Өөрсдөө л аялаад байх юм” гэдэг.

-Баяр ёслолоор олуулаа бужигнаад сайхан байдаг байх даа.

Нөхөр: Айлд очихоороо өрөвдөөд байдаг юм. Хайрцагтай бэлэг харагддаг, удаа ч үгүй хайрцаг нь хоосорсон байдаг. Очсон айлаа бэлэгний хямралд оруулна даа.

Эхнэр: Санаа зовмоор шүү. Манай хүүхдүүдийг очихоор дуртай зүйлээ ав гээд л, нөгөө хэд маань ч бужигнуулна аа. Хүүхдүүд маань нэгэндээ амь. Нэг нь байхгүй болохоор нам гүм, хүрээд ирэхээр нь сүйд болно. Удалгүй энийг хараа, тэрийг хараа болоод л явчихдаг юм.

Тэдний хувьд бараг л хүүхэд насандаа гэр бүл болж, өөрөөсөө гадна өөр хэн нэгний өмнө үүрэг хариуцлага хүлээж, өдийг хүртэл гэр бүлээ өнөр өтгөн, бат бөх байлгаж чадсан үлгэр жишээ хос юм. Хүүхдүүдийнхээ хүмүүжилд ч анхаарч, ирээдүйд дэлхийд өрсөлдөх Монгол иргэнийг өрх гэртээ өсгөж яваа залуус... 

Гэр бүлийн сайн сайхны талаар тэд “Ер нь хүний амьдралд гэр бүл, үр хүүхэд гэдэг хамгийн гэрэл гэгээтэй, гоё, ариун, бурхнаас өгсөн бэлэг юм. Хүүхэд нэмэгдэх тусам бидний амьдралын гинжин холбоо бат бөх болдог гэж үздэг.  Хүүхдүүдээ хараад, тэднийхээ төлөө эцэг эхийнхээ үүргийг сайн гүйцэтгээд явна гэдэг чинь л хамгийн чухал нь. Аав ээж минь бидний төлөө ингэж л зүтгэсэн. Бид ч мөн хүүхдийнхээ төлөө зүтгэх л ёстой. Насны эцэст бид хоёр жаргах нь тодорхой./инээв/ Гэхдээ хамгийн гол нь хүүхдүүдээ зөв хүн болгож хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд хүүхэдтэйгээ зөв харьцаж, зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал. Хүүхдүүдээрээ дамжуулж нийгмийг цэвэршүүлэх хэрэгтэй. Тухайлбал, манай хүүхдүүд  гудамжинд нэг ширхэг ч хог хаядаггүй, гэртээ ирээд бүгд халааснаасаа хогоо гаргаж хаядаг. Хүүхдүүдээс минь найзууд нь суралцана. Хүүхдийг багаас нь аливаа юмыг хайрлуулж, цэцэг хүртэл амьтай гэдгийг мэдрүүлж, өрөвч, нинжин өсгөх хэрэгтэй. Хүүхдийн гараас цус гарахад л дотор нь сэрдхийдэг. Тийм л хүнийг бий болгохын төлөө зүтгэх нь зүйтэй юм. Бид хоёрын хувьд хаана сэтгэлтэй багш байна түүнийг хайж олж хүүхдүүдээ өгдөг. Сургуулийн нэр хүнд бус багшийг чухалчилдаг” хэмээн ухаарал авахуйц, зөвлөгөөний дайтай сэтгэгдэл хэлсэн билээ.

Хүн төрөлхтний оршин буйн гол суурь нь мэдээж хүн өөрөө юм. Зөв Монгол хүнийг бий болгоход нийгмийн анхдагч нэгж болох гэр бүлийн үүрэг, оролцоо хамгаас чухал. Хэрэв та аав, ээж гэж дуудуулах аваас тэрхүү үүргийг маш сайн биелүүлэх хэрэгтэй. Зарим хүн нэг, хоёр хүний өмнө үүрэг хүлээдэг бол П.Баттулга, Д.Сувдаа нар найман хүний өмнө үүрэг хүлээж, тэрхүү үүргээ маш сайн биелүүлж, зөв Монгол иргэнийг төлөвшүүлж яваа эгэл жирийн хосууд юм.

Хүүхэд бол эцэг эхийн толь. Та тэр бяцхан, цав цагаахан цаасан дээр ямар өнгөөр, юу зурах нь аав, ээж гэх танаас шалтгаална. Тиймээс сайхан ирээдүй, зөв Монгол хүний төлөө цагаан цаасан дээр эцэг эхчүүд минь гэгээлэг, өнгөлөг, анхилам, сайхан бүхнийг өнгө алаглуулан зуръя. Таны хүүхэд тэр өнгийг үргэлжлүүлэн зурна...

Сэтгүүлч Л.Булганчимэг

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.