Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

2019 оны 11 сарын 08
    Admin
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

Раушан Сарсембаева /Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч/

АЙСУЙ АМЖИЛТЫГ АЛГА ДЭЛГЭН ТОСОХУЙ

Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Казахстан улсын шинэ цагийн түүхийн холбоо ч баялаг түүхтэй байгууллага юм.

Манай байгууллага нь Казакстаны анхны эмэгтэйчүүдийн байгууллага бөгөөд нийгмийн хэцүү цаг үед аливаа эрсдэлээс зүрхшээдэггүй, ухаалаг, авьяаслаг, эрч хүч, хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгч бүсгүйчүүдийг Алма-Ата хотноо нэгтгэж үйл ажиллагаагаа эхлүүлж чадсан. Анх харилцан бие биедээ туслалцаа, дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдаж байсан бол удалгүй бусдад тусалж, бизнесийн туршлагаасаа харамгүй хуваалцаж эхэлсэн. Хөгжлийнхөө явцад байгууллагынхаа зорилго болон зорилт, үйл ажиллагаа, хөтөлбөрөө тодорхойлсон, уг ажилд нь хилийн чанад дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ч туслалцаа дэмжлэг үзүүлсэн.

Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны төв оффис Нур-Султан хотод байрладаг.

Холбоо шинэ тутам гарч буй мэдээллээр “цэнэглэгдэж”, “жендэр” гэх гадаад үгийг анх хэрэглээнд нэвтрүүлсэн. Шууд биш ч, цагийн аясаар тус үг улс төрийн үг хэллэгийн толь бичигт нэмэгдсэн нь энэ байгууллагын үйл ажиллагааны үр дүн болов уу.  Мөн уг холбоо “Жендэр болон хөгжил” хөтөлбөр эхлүүлсэн бөгөөд тус хөтөлбөр нь Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд голлох байр суурь эзэлж буй.

Энэхүү төслийнхөө хүрээнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо олон улсын чуулган тогтмол зохион байгуулдаг. Мөн Астанагийн эдийн засгийн форумын хүрээнд жил бүр Эмэгтэйчүүдийн форум зохион байгуулдаг юм. Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь 2003 оноос Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганы (GSW), 2011 оноос Дэлхийн исламын эдийн засгийн чуулганы (WIEF), 2012 оноос Дэлхийн Аж үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулганы (FCEM) байнгын түншээр ажиллаж байна. Түүнчлэн тэдний үйл ажиллагааг НҮБ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн төдийгүй дээр дурьдсан байгууллагуудын байнгын түншээр ажилладаг.       

Тус холбооны үйл ажиллагаа улс даяар хурдацтай тархаж, бүс нутагт ч шинэ салбар байгууллагууд үүд хаалгаа нээсээр байна. Мөн орон нутагт ажиллаж, уулзалт, сургалт, семинар зохион байгуулдаг бөгөөд олон зуун эмэгтэйчүүдэд түлхэх хүч болж, тэднийг идэвхтэй аж үйлдвэрлэл эрхлэхэд, нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаанд уриалдаг юм.

Эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд, эсхүл шинэ ажил мэргэжилд сургахад голлон анхаарч ирсэн. Аливаа хүчин зүйлсийн нөлөөгөөр мухардалд орсон эмэгтэйчүүд “даль жигүүрээ дэлгэж”, шинэ ажилд орж, эсхүл өөрсдийн бизнесийг эхлүүлж байна. Холбооны ач дэмээр амьдрал ахуй нь дээшилж, бизнес нь тогтворжсон эмэгтэйчүүдийг тоолоод баршгүй. Зөвхөн өнгөрсөн таван жилийн хугацаанд л гэхэд 2000 гаруй эмэгтэйг сургаж, шинээр ажлын байраар хангасан.

2014 онд Бүгд Найрамдах Казахстан улсын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь “Нийгэм, хөдөлмөрийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийг мэдээллээр хангах нь” төсөл хэрэгжүүлсэн. Тус төслийн хүрээнд:

- Мэдээлэл түгээх арга хэмжээнд 1500 эмэгтэй хамрагдаж, иргэдтэй харилцах ур чадварт 300 хүнийг сургасан;

- Улс орны гурван мужийн 50 эмэгтэй “Хөдөлмөр эрхлэлтийн замын зураглал-2020” хөтөлбөрийн хүрээнд хувийн бизнесийг эхлүүлэхээр санал хүсэлт гаргасан;

- Нийгмийн судалгаанд 15000 эмэгтэй хамрагдсан.

Уг холбоо байгуулагдсан цагаасаа нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд нь зорилго, чиглэл нь тусгагддаг байна. Тухайлбал, Казахстан улсын зарим хотод “Карлыгаш-тамхидалтын эсрэг ээжүүд тэмцэж байна”, “Улаан алим” зэрэг төсөл хэрэгжүүлсэн. Өсвөр насны хүүхдүүдэд тамхи худалдаалахыг хориглосон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих сайн дурын сүлжээ байгуулсан.

Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь нийгэмд нэн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хэд хэдэн чиглэлийг үйл ажиллагаандаа баримталдаг. Үүнд: “Эмэгтэйчүүд ба бизнес”, “Эмэгтэйчүүд ба гэр бүл”, “Эмэгтэйчүүд болон хүүхдүүд”, “Эмэгтэйчүүд ба эрхзүй” гэсэн чиглэл багтана. Жишээлбэл, 2015-2017 онд жирэмсэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувийн бизнес эхлүүлэхийг нь дэмжих, тэтгэмж олгох болон өөр бусад хууль эрх зүйн асуудлаар мэдээлэл өгөх “6969” гэх шууд утас ажиллуулж эхэлсэн. Орон нутгийн захиргаа, “Нур Отан” улс төрийн нам, “Даму” сан болон бусад олон нийтийн байгууллага, төрийн болон санхүүгийн байгууллагууд тус холбооны стратегийн түншээр ажиллаж иржээ.

Мөн “Эмэгтэйчүүд ба улс төр” гэх чиглэлийг тус холбоо үйл ажиллагаандаа баримталдаг. Улс орны өнцөг булан бүрт улс төрч эмэгтэйчүүдийн клуб байгуулагдсан бөгөөд дэргэд нь эмэгтэйчүүдийн манлайллын сургалт зохион байгуулдаг. Түүнчлэн орон нутаг, бүс нутаг, хотын төр захиргааны байгууллага, цаашлаад Парламентын сонгуульд эмэгтэйчүүдийг нэр дэвшин, цаашлаад сонгогдоход туслах зорилгоор дээрх байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Улс орны стратегийн чухал шийдвэрүүдийг гаргахад үзүүлж буй хүчин зүйлсийг тэнцвэржүүлэхийн тулд эдгээр байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэж тус холбоо үздэг байна.

Анхны төслүүдээ орон нутгийн эмэгтэйчүүдийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж байсан. Мөн нийслэл хотын харьцангуй залуу байгууллагын хувьд өөрсдийн тогтсон уламжлалтай. Уг холбоо долоо дахь жилдээ Наурыз баярыг угтан жүжигчилсэн баярын арга хэмжээ зохион байгуулж, үндэсний баяр, бесик-той, тусау-кесу зэрэг уламжлал, казах ард түмний бусад ёс заншлыг таниулахын тулд элчин сайдуудын гэргий нарыг энэ арга хэмжээндээ урьж оролцуулдаг уламжлалтай.

2015 онд холбооныхоо 20 жилийн ойг угтан “Бүтээлч Астана” арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд тогооч, нарийн боовчин, оёдолчин, үсчин, троллейбусны жолооч гээд мэргэжил бүрийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн фото зургийг хотын гудамжинд байрлуулсан. Мөн Казакстан улсын анхны Ерөнхийлөгч Елбасыгийн оролцсон, ордны хүлээлгийн танхимд болсон олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээнд ч эдгээр фото зургуудыг өлгөсөн.

2017 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Казахстан улс дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Менторинг” хөтөлбөрийг аж үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор эхлүүлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд мэргэшсэн 70 сургагч багш улсын өнцөг булан бүрт 150 удаагийн сургалт зохион байгуулсан бөгөөд сургалтад 2400 гаруй эмэгтэй хамрагдсан.

Сургагч багш нар нүүр тулсан болон цахим уулзалтууд зохион байгуулдаг төдийгүй хувийн зорилго, зорилтоо тодорхойлох, төлөвлөгөө боловсруулахад нь мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлдэг.

2019 онд Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо “Менторинг” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд эхлүүлэн амжилттай ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд мэргэшсэн 26 сургагч багш, амжилттай яваа эмэгтэйчүүд, салбартаа мэргэшсэн бүсгүйчүүд улс орны өнцөг булан бүрээс ирсэн 50 эмэгтэйг сургагч багш болгохоор бэлтгэж байна.

Өсөн дэвжиж буй, ирээдүй хойч үеэ бэлтгэх ажлыг ч орхигдуулаагүй юм. Холбооны дэргэд “Жас канаттар” гэх охид, бүсгүйчүүдийн жигүүр байгуулагдсан бөгөөд 18-35 насны бүсгүйчүүдийг нэгтгэж буй. Түүнчлэн залуучуудын бизнес эрхлэлтийг дэмжих “Jas qanattar” чуулганыг амжилттай зохион байгуулсан төдийгүй залуу бизнес эрхлэгчдийн өмнө нэн тулгамдаж байгаа асуудлуудыг аль болох бүрэн хамруулахад тус чуулганы зорилго чиглэсэн.

Астанад хэрэгжүүлсэн “Түүх, Эмэгтэйчүүд, Казахстан” гэсэн төслийг орчин цагийн шилдэг 12 эмэгтэйн фото зургийг түүхийн алдартай эрхмүүдийн дүрээр төлөөлүүлэн бүтээжээ. Алия Молдагулова, хатан хаан Томирис, Куляш Байсейтова, Маншук Маметова, Шара Жиенкулова болон өөр бусад алдартай эмэгтэйчүүдийг Куралай Нуркадилова, Жамиля Серкебаева, Гаухар Керимова, Светлана Жолмагамбетова, Жания Аубакирова нараар төлөөлүүлсэн. Холбоо дуудлага худалдаанаас олсон ашиг орлогоороо сурах бичиг худалдан авч дунд сургуулиудад хандивлажээ. Дараа нь хөрөг зургуудыг Үндэсний номын санд байршуулсан.

Залуучуудын дунд Казахстан улсын түүхийг шимтэн судлах сонирхлыг “сэрээх” нэн шаардлагатай байгаа бөгөөд холбооноос хэрэгжүүлсэн хөтөлбөр энэ шаардлагыг хэрэгжүүлж чадсан юм.

Казахстаны Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 20 жилийн ойгоор орон нутгийн 20 төрөх эмнэлгийн өмнө ногоон төгөл байгуулсан.

Холбооны хамт олон “Монголын эмэгтэйчүүд болон Мөнх хөх тэнгэрийн орны эмэгтэйчүүдийн байгууллагатай харилцаа тогтоож, хамтын ажиллагаагаа улам бататган гүнзгийрүүлж буй явдалд ихэд олзуурхаж байна! Монгол улсын эмэгтэйчүүдийн байгууллагатай ажил хэрэгч харилцаа тогтоож, найрсаг, мөн түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бид бүхэн үргэлж баяртай байх болно.

Энэ завшааныг ашиглан “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлд 100 жилийн ойгоо амжилт бүтээлээр арвин угтахын өлзий билэгт ерөөл дэвшүүлье! Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон Монголын нийт эмэгтэйчүүдэд эрүүл энх, хөгжил дэвшил, сайн сайхныг хүсэн ерөөе”

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.