
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл

ТҮҮХЭН ТОВЧООН
Увс аймгийн эмэгтэйчүүдийн байгууллага 1926 онд байгуулагдаж, анхны даргаар нь н.Чойжилжавыг сонгон ажиллуулж байжээ. Тус байгууллагын үйл ажиллагаа нь эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, нам эвлэлийн гишүүнээр элсүүлэх, төр засгийн бодлого сурталчлах, айл өрхөөр явж ухуулга хийх үүрэгтэй байсан.
Аймгуудын МАХН-ын хорооны бүрэлдэхүүнд 1931 онд эмэгтэйчүүдийн тасгууд байгуулагдаж, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын хүрээ өргөжин, эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөрт татан оролцуулах эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, орчин цагийн эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагааг сурталчлан ойлгуулгах, иргэд айл өрхийн ариун цэврийг сайжруулахад голлон анхаарч ажилласан түүхтэй.
Намын төв хорооны эмэгтэйчүүдийн тасгийг 1950 оны үед татан буулгахад аймаг, хотын эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ажилтнуудын ажил зогсонги байдалд орж байв. Харин 1973 онд бүх аймгийн Намын хороонд эмэгтэйчүүдийн тасаг байгуулагдаж, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг орон тооны болгох шийдвэр гаргаснаар сум байгууллагуудад салбар зөвлөлтэй болж, энэ үеэс аймаг, сум бүр ахуйн соёлын төвүүдтэй, төрхийн өмнөх байртай болох хөдөлгөөн өрнүүлж, төлчин, саальчин, механикч, үйлчлэгч зэрэг эмэгтэйчүүдийн ажил мэргэжлээр дагнасан чуулга уулзалтууд, хөдөлмөр соёлын чуулганыг зохион байгуулж эхэлсэн билээ.
Аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 1980-2004 онд Тэс сумын харьяат Нингэрийн Бадам, 2004 оноос Өндөрхангай сумын харьяат Даанайн Энхтуяа ажиллаж байна.
Одоо тус зөвлөл нь 15 тэргүүлэгч, 34 салбар зөвлөлтэйгээр ажиллаж, эмэгтэйчүүдэд зах зээлийн эдийн засгийн суурь мэдлэг олгох, хувиараа бизнес эрхлэх, өмч хөрөнгөтэй болоход нь дэмжлэг үзүүлэх, жижиг зээлийн үйл ажиллагаа явуулах, иргэний байр суурь оролцоог нэмэгдүүлэх, жендерийн тэгш байдлыг хангахад байгууллагыг удирдлага санхүүжилтийн зарчмаар ажиллуулан үйл ажиллагааны чиглэлээ алдагдуулахгүйг хичээж ажиллаж байна.
Тухайлбал: 2008 онд нөлөөллийн судалгаа хийж үүнээс Тэс, Зүүнговь, Өлгий, Өмнөговь, Тариалан сумдын 120 гаруй эмэгтэйчүүдийг бүлгийн болон ганцаарчилсан зээлд хамруулж, 45 сая төгрөгийн хөрөнгийг эргэлтэд оруулсан бөгөөд оролцогчдын 45% нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байлаа.
Төсөл боловсруулах сургалтыг 20 суманд хийж, 250 хүнийг хамруулсан.
Эмэгтэйчүүдийн зуны сургалтыг жил бүр өөрийн аймагт хийхээс гадна Монголын эмэгтэйчүүдийн холбооныхоо "Зуны сургалт тойрон аялал”-д 16 удаа аймгийн эмэгтэйчүүдээс төлөөлөл оролцуулж, 2006 онд Хяргас нуур, 2007 онд Өвөрхангай аймгийн Хархорин, 2008 онд Архангай аймгийн Тайхар чулуу, 2009 онд Халх голд зэрэг олон газарт хүрч туршлагаа солилцож байв.
2013 онд Увс аймагт зохион байгуулсан Монголын эмэгтэйчүүдийн холбооны зуны сургалт тойрон аялалд 17 аймаг хотын 321 эмэгтэй оролцсон. Энэ үеэр Увс аймгийн Хар тэрмэс, Зүүнхангай, Өндөрхангай, Завхан, Наранбулаг, Улаангом, Тариалан, Хархираа амралт. Увс нуур, Тэс, Зүүнговь, Бэхуунтуруун сумын нутгаар аялаж, уг ажлыг Увс аймгийн засаг дарга, холбогдох сумдын бүх удирдлагууд дэмжин туслаж хамтран зохион байгуулсан түүхтэй.
Аяллыг хүлээн авсан сум бүр урлагийн тоглолт толилуулан, гар урлал, цагаан идээний үзэсгэлэн гаргаж, Увсын эмэгтэйчүүдийн амжиргаа, анхан шатны зөвлөлүүдийн санаачлан хийж хэрэгжүүлдэг ажлуудыг олонд танилцуулж талархал хүлээж байлаа.
МЭХ-ны нэгдсэн болон нэг, тавдугаар чуулганд аймгаасаа 12-60 гаруй эмэгтэйчүүдийг, МЭХ -ны 80 жилийн ойд 12, 90 жилийн ойд 27 эмэгтэйг оролцуулсан. Мөн жижиг зээлийн болон хүчирхийллийн эсрэг сургалтанд жил бүр 8-12 идэвхитэн сонгуультныг хамруулж байна.
Эмэгтэйчүүдийн дуу хоолой, бодол санааг төр засгийн бодлого шийдвэрт тусгах ажилд эмэгтэйчүүдийн зөвлөлөөс төлөөлөн оролцдог.
Аймгийн засаг даргын захирамжаар 2008-2009 онд байгуулагдсан "Сайн засаглал” хөтөлбөрийн илтгэл боловсруулах комисс, Хүн ам хөгжил, Нийгмийн эрүүл мэндийн салбар комисс, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлүүдэд ажилласнаас гадна Хүнсний болон байгаль орчны аюулгүй байдалд хяналт үнэлгээ хийж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны 2-р чуулганы зөвлөмжид тусгуулж, төр засагт эмэгтэйчүүдийн санал бодлыг хүргэж ажилласан болно.
Аймаг орон нутагтаа тогтмол зохион байгуулдаг үйл ажиллагаанууд
Увс аймгийн эмэгтэйчүүдийн дотор ажил үйлс, авьяас чадвар, урлаг спортоор бусдыгаа хошуучилж яваа олон сайчууд, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй алдарт эхчүүд цөөнгүй төдийгүй бид тэднээрээ үргэлж бахархаж, аймаг, сум, байгууллагын хэмжээнд алдаршуулах ажлыг зохион байгуулдаг.
Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс жил бүр сум байгууллагын эмэгтэйчүүдийн зөвлөлдөө чиглэл өгч "Мартын 8" -ны арга хэмжээнд аймгийнхаа эмэгтэйчүүдийг өргөнөөр хамруулдаг уламжлал тогтсон.
"Орчлонгийн сайхан ээжүүд" цэнгүүнийг зохион байгуулж, сайхан ээжүүдийг шалгаруулан алдаршуулж хэвшээд байна.
Мөн аавуудаа “Халамжит аав”, “Халамжит хань”, ” Эмэгтэйчүүдийн ажлыг дэмжигч удирдлага” хэмээн өргөмжлөн алдаршуулж байлаа.
Монголын нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулж идэвхи зүтгэлтэй ажилладаг тэргүүний эмэгтэйчүүдийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны болон салбарын шагналд тодорхойлж, урамшуулдаг.
Сум, багуудад "Соёлч өрхийг" шалгаруулж бусдад сурталчлах ажлыг хийдэг. Зарим жилүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Эмэгтэйчүүдийн баярын хурал"-ыг зохион байгуулдаг. Тухайлбал: 2009 оны Мартын 8-нд "Эх дэлхийн, эв нэгдэл эмэгтэйчүүд" уриатай баярын хурлыг аймгийн хөгжимт драмын театрт зохион байгуулж, "Олны хүндэтгэлтэй шилдэг эмэгтэйчүүд"-ийг шалгаруулсан.
Ингэхдээ тусгай удирдамж гаргаж байгууллагын ажилтнууд өөрийн хамт олон дотроо нэр хүндтэй, бусдад тусархаг, эвсэг найрсаг, байгууллагынхаа төлөө, бусдынхаа төлөө санаа тавьж чаддаг, нийтэч, багаар ажиллаж чаддаг, шилдэг эмэгтэйчүүдийг ажлын хамт олны олонхийн саналаар шалгаруулж байв.
Тухайлбал: 2010 оны 03 сарын 08-ны 1200 эмэгтэй оролцсон цэнгүүн дээр "Олны хүндэтгэлтэй шилдэг эмэгтэй"-гээр шалгарсан 50 эмэгтэйг алдаршуулсан.
Жил бүрийн арга хэмжээнд өндөр настай ахмад буурлуудаа "Хүндэтгэлийн ширээн”-нд залж, хүндлэл үзүүлдэг.
Эмэгтэйчүүд, охидын дунд 8 төрлийн сургалтыг уламжлал болгон хийдэг болоод байна. Үүнд: Гоо сайхан, гар урлал хатгамал, эрүүл мэнд, зөв хооллолт, чацаргана тариалалт, ногоо даршлах, сүү цагаан идээ боловсруулах, залуу ноёд хатагтай нарын сургалтуудыг хийдэг. Сум бүр "Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-ыг жил бүр зохион байгуулдаг. "Гэр бүлийн үнэ цэнэ" сэдвийн доор Хүндэт гэр бүл, Тэргүүний гэр бүл тодруулж сурталчлах, хэлэлцүүлэг хийх. Гэр бүлийн концерт тоглох, спортын тэмцээн зохиох ажлуудыг ч мөн хийж хэвшсэн. ЕБС-ийн сурагчдын дунд "Ээждээ бичих захидал" уралдаан зохион байгуулж шалгарсан захидлыг олон нийтийн телевизээр сурталчлах ажлуудыг хийж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр байна.
Эмэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн
1. "Эрүүл мэнд-Эрүүл ахуйн төсөл"
2. "Нөхөн үржихүйн эрүүл мэнд” эрүүл ахуйн төсөл
3. “Агаарын бохирдол” эрүүл мэнд төсөл
4. “Залуус төсөл”
5. "Жижиг зээл ба эмэгтэйчүүд"
6. "Эцэг эх сурган хүмүүжүүлэгч төсөл”
7. "Ухуулагч төсөл"
8. "Ядуу эх хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах төсөл"
9. "Жендэрийн тэгш харилцааг төлөвшүүлье"
10. "Гэр бүлийн хөгжлийг дэмжье"
11. "Эмэгтэйчүүдийн улс төрд дунд хугацааны төсөл"
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл 1
