Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Я.Ариунзул, “Алунгоо-2018 цом”-ын эзэд, зарим гишүүн байгууллагын удирдлагууд, аймгуудын эмэгтэйчүүдийн холбооны дарга нарын төлөөлөл, нийт 30 гаруй бүсгүйчүүд Дорноговь аймаг, Эрээн, Хөх хот, Ордос хотуудад аялж, ажиллаад ирлээ.

Энэхүү аяллыг “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны ажлын алба 2018 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдэг эмэгтэйчүүдийг урамшуулан эзэн богд Чингис хааныхаа онгон шүтээн үзүүлэх, ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбоо, Хөх хотын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтын ажиллагааны санал солилцох, “Дээлийг дэлхийд” төслийг танилцуулах гурван үндсэн зорилготойгоор зохион байгууллаа.

2019 оны 3-р сарын 24-ний 00:00 цагт Улаанбаатараас хөдөлсөн манай багийг МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидтуяа хүлээн авч, Дорнын их найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Дулдуйтын Данзанравжаагийн музейд зочлуулсан.

Энэ үеэр Ховд аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Ч.Уранчимэг “Ноён хутагт Данзанравжаагийн музейгээс соён гэгээрлийн их зүйлийг олж мэдлээ. Ялангуяа тайлбарлагч, нийгмийн ухааны багш Равжаа судлаачО.Чинлүү гуай маш сайхан тайлбарлалаа. Аймаг бүр музей, театр, соёлын өв, номын сантай ч Монголын музейн урлаг өндөр түвшинд хөгжсөнийг энэ музейгээс олж харлаа.” хэмээн музей үзсэн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Музейн үзмэр үзсэний дараа Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг эмэгтэй удирдагчийн хувьд аяллын багийнхныг онцгойлон хүлээж авч, аймаг, орон нутгийнхаа онцлог давуу тал болоод, эмэгтэйчүүдийн зөвлөлөө хэрхэн дэмжиж, хамтран ажилладаг талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Дорноговь аймгийн 49%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Манай аймаг 2019 оныг гэр бүлийн гишүүн бүрийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээндээ олон ажил хийхээр төлөвлөж байна. Аливаа ажлыг хийхэд хамтын манлайлал их чухал. Дан ганц эмэгтэй хүн эмэгтэйчүүдийнхээ асуудлыг шийднэ гэвэл хүндрэлтэй. Одоогоор манай аймагт 100 орчим төрийн бус байгууллага байгаагаас 90-ээд ТББ –ынх нь үйл ажиллагаа тогтворжсон бол 60 орчим нь идэвхтэй ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн байгууллагын үйл хэрэгт эрчүүдийн оролцоо, хамтын ажиллагаа маш чухал” болохыг онцлоод өөрийн арга туршлагаасаа зочдод дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Мөн МЭХ-ны гүйцэтгэх захирал Я.Ариунзулд хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйлсийг гардуулсан юм.

Бидний дараагийн зочилсон газар Эрээн хотын Эмэгтэйчүүдийн холбоо байсан ба энэ үеэр тус хотод суух Консулын үүрэг гүйцэтгэгч Д.Болд болон Эрээний эмэгтэйчүүдийн холбооны дарга С.Сэргэлэн нар аяллын багийнхныг хүлээн авч уулзаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Эрээн хот дахь төлөөлөгчийн газар байгуулахад боломжит хэлбэрээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

3-р сарын 27-нд ӨМӨЗО-ны Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Юүнь Цүй Рүн болон, Хөх хотын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагуудтай албан уулзалт хийж, хоёр орны эмэгтэйчүүдийн байгууллага харилцан туршлага солилцох талаар ярилцсанаас гадна ӨМӨЗО-ны эмэгтэйчүүдийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг БНХАУ төрийн бодлогоор хэрхэн дэмждэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Мөн манай төлөөлөгчдийг Эмэгтэйчүүдийн  “E-commerce industrial park”-д урьж, эмэгтэй удирдлагатай, гарааны бизнес эрхлэгчдийг 3 жил ажлын байрны түрээс, татвар, гаалийн татвараас чөлөөлж, бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн эргэлтэд оруулах, худалдан борлуулахад дэмжиж ажилладгийг танилцуулаад Хөх хотын өмнөд хэсэгт байрлах хүлэмжийн аж ахуй эрхлэгч бүсгүйн ажил үйлстэй танилцуулсан юм.

“Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал доктор Я.Ариунзул:

МЭХ амласандаа хүрч анхны “Алунгоо” цомын эздээ гэр бүлтэй нь гадаад улс оронд аялууллаа. Жил бүрийн 12 дугаар сарын 20-нд шалгаруулж байх “АЛУНГОО” цомын эзэд маань Монгол түмэндээ эв нэгдлийн үлгэр дууриал байх болтугай. Аялал үр дүнтэй боллоо. Өвөр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Эрээн хотын эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтын ажиллагаагаа эхлүүлж, Монгол Улсад “Торгоны замын эмэгтэйчүүдийн баянбүрд”-ийн эхлэлийг тавих, ногоон төгөл буй болгох, мод тарих ажлыг эхлүүлэхээр боллоо. Энэ аялал, аялал гэхээсээ илүү нэг нэгнээсээ суралцах, туршлага солилцох, мэдээллээ хуваалцах, Хятадын эмэгтэйчүүдийн байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажлыг Монголдоо яаж нутагшуулах, Монголчууд, Монгол бүсгүйчүүд бид өмнөд хөрштэйгээ харилцан ашигтай хэрхэн, яаж хамтран ажиллах, харьцаж болох боломжийн тухай санаа оноогоо уралдуулсан, ажил хэрэгч 5 шөнө 6 өдрийн аялал байлаа. “Дээлийг дэлхийд” төслийн эхлэлийг тавьж цаашид олон, олон Монголчуудын маань үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өмнөд хөршдөө экспортлох гүүр нь МЭХ болно гэж итгэж байна. Бидэнтэй хамт аялсан, аялалд маань дэмжлэг үзүүлсэн бүх хүнд баярласнаа илэрхийлж аяллын үед ярьж, хэлж, санаж, санаачилж байсан бүх зүйл нь ажил хэрэг болох ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн Монгол Улсаас Хөх хотод суугаа ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, бидэнд 500 мод бэлэглэх болсон Эрээн хотын эмэгтэйчүүдийн байгууллагын дарга С.Сэргэлэнд “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлээрээ дамжуулан баярласнаа илэрхийлж, гэр бүлд нь аз жаргалыг хүсэн ерөөе!. 

МЭХ-ны Эрээн дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч С.Дуламсүрэн: “Алунгоо цомын эзэд, Монголын шилдгийн шилдэг бүсгүйчүүдтэйгээ Хөх хот, Ордос хотуудад аяллаад ирлээ. Аяллын сэтгэгдэл төсөөллөөс дээгүүр, үнэхээр сайхан байна. Олон ч сайхан зүйлийг үзэж, эгч нараасаа мундаг зөвлөгөөг өөртөө шингээж явлаа. МЭХ-ны Эрээн дэх салбар зөвлөлийг цаашид хэрхэн, яаж авч явах тал дээр маш их туршлага хуримтлууллаа. Энэ бол дөнгөж эхлэл, цаашид илүү олон зүйлийг сурч, сонсож, мэдэж, нүд тайлах байх. Эрээнд амьдарч, сурч, хөдөлмөрлөж байгаа Монголчуудын 80%-ийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэгдсэн болоод бүртгэлд хамрагдаагүй, давхардсан тоогоор 3000 гаруй эмэгтэй бий. Эдгээр эмэгтэйчүүдийнхээ сайн сайхан, эрх ашгийнх нь төлөө гүүр болж ажиллана аа. Мөн “Дээлийг дэлхийд” төслийнхөө Азитай холбосон гүүр нь болж ажиллахын төлөө хичээнэ. Өмнөө тавьсан зорилго, зорилтоо биелүүлэхийн төлөө өөрт байгаа бүх хүч чадлаа дайчлан ажиллана. Энэхүү аялалд хамт оролцсон бүх сайхан ээжүүд, Алунгоочууддаа өөртөө хүсдэг бүх сайн сайхан зүйлийн дээдийг хүсье” гэв.

МЭХ-ны Эрээн дэх төлөөлөгчийн газрын төлөөлөгч Д.Аззаяа: “Нэг зорилго бүхий Монголынхоо шилдэг эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүдтэй баг болж аялсандаа баяртай байна. Мөн МЭХ-ны Эрээн дэх салбар зөвлөлийг хариуцан ажиллах төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байгаа төдийгүй цаашид ганц Эрээн гэлтгүй Хятад хэмээх их гүрэнд Монголын эмэгтэйчүүд ямар гайхалтай, чадвартай, авъяас билэгтэй бүсгүйчүүд болохыг таниулахад гүүр болж ажиллаж чадна” гэдгээ илэрхийлсэн юм.

Ийнхүү 7 хоног ажиллаж, аялсан биднийг туурга тусгаар Монгол улсын “Хилчин эмэгтэйчүүдийн холбоо”-ны найрсаг хамт олон Замын-Үүд суманд хүлээн авч, дархан хилийн цэнхэр тэнгэр дор дуутай хууртай үдэж мордуулсан юм.

МЭХ-ны Хөх хот дахь төлөөлөгч Д.Сайннямбуу: “2018 оны Алунгоо цомын эзэд болон салбар бүрийн шилдэг эмэгтэйчүүдтэй ӨМӨЗО-оор аялж, Монголынхоо шижигнэсэн бүсгүйчүүдээс ажил амьдралдаа хэрэгтэй олон зүйл сурч авлаа. Бидний аяллыг бүхий л талаар дэмжиж тусалсан Хөх хот дахь ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ, Бямбаа, Батчимэг болон тэдний хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.”

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.