Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
Лу.Гантөмөр: МЭХ урт хугацааны туршид эмэгтэйчүүдийг дэмжих …
2019 оны 11 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч", СТА Б.Нарандэлгэр: "Архигүй баярын …
2019 оны 11 сарын 28
Н.Сувд: Монголын түүхэнд эмэгтэйчүүд, ээжүүдийн оруулсан хув…
2019 оны 11 сарын 28
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
"Монгол бахархлын өдөр" тохиож байна
2019 оны 11 сарын 27
МЭХ-ны “Соёлыг түгээгч, дуучин С.Гантогоо "Алунгоо-2019"-д н…
2019 оны 11 сарын 22
Архангай аймагт өрх толгойлсон иргэдийг дэмжих "Гэгээн ирээд…
2019 оны 11 сарын 22
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22
Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬД…
2019 оны 11 сарын 15
Бяцхан зорчигчтой автобусанд зам тавьж өгөөрэй
2019 оны 11 сарын 15
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
63 гишүүн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулсан нэмэлт,…
2019 оны 11 сарын 14
"Алунгоо-2018" аялагчдын сэтгэгдэл
2019 оны 11 сарын 13
"Алунгоо-2018 цом"-ын эзэд гадаадад аяллаа
2019 оны 11 сарын 13
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
Хүчтэй цасан шуурга шуурч, хүйтэрнэ
2019 оны 11 сарын 11
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Төрийн албан дахь “Одбаяр”-ууд
2019 оны 11 сарын 05
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Сүнсний баяр”-ыг тэмдэглэхгүй байхыг бүх шатны боловсролын …
2019 оны 10 сарын 30
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Л.Амгалан: Эмэгтэйчүүд ахуй амьдралынхаа бүсээс гарч чадахгү…
2019 оны 10 сарын 16
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
МЭХ "Хамтдаа хамгаалъя" аяныг улс даяар эхлүүллээ
2019 оны 09 сарын 24
Олон Улсын Улаан Загалмайн Др.Гвендолин Пэн хүндэт зочноор о…
2019 оны 09 сарын 03
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
Шведийн сайд Пер Андерс Сунессон туршлагаасаа хуваалцаж, илт…
2019 оны 09 сарын 03
Г.Амартүвшин: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес нь санхүүгийн х…
2019 оны 09 сарын 27
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар МЭХ-ны хуулий…
2019 оны 10 сарын 14
"Илүү сайхан ирээдүйн төлөө" Тунхаглал
2019 оны 09 сарын 26
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
НҮБ-ын Анна-Карин Жатфорс зочин илтгэгчээр оролцож, үг хэлнэ
2019 оны 09 сарын 05
"ХАМТДАА ХАМГААЛЪЯ" хөдөлгөөнийг дэмжиж ажилласан байгууллаг…
2019 оны 10 сарын 11
Монголын Даатгалын Холбоо МЭХ-той хамтран ажиллах санамж бич…
2019 оны 10 сарын 16
Б.Оюунгэрэл: Хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүдийн дийлэн…
2019 оны 10 сарын 02
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
Б.Галиндэв: Бид нэгдэж чадвал хүчирхийлэл бол цаг зуурын үзэ…
2019 оны 10 сарын 10
"Байгууллагын дотоод харилцаа, бүтээмжийг дээшлүүлэх" сургал…
2019 оны 10 сарын 01
ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН САН ХӨМРӨГТ ТУЛУЙ ХААНЫ УДМЫН СУДАР Н…
2019 оны 09 сарын 24
УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ БО…
2019 оны 10 сарын 11
Б.Болорцэрэн: ОХИНДОО БЭЛЭГЛЭЖ ЧАДАХ ХАМГИЙН ГОЁ ИРЭЭДҮЙГ ОЛ…
2019 оны 10 сарын 08
Х.Булгантуяа: Жендэрийн мэдрэмжтэй төсөвийн төлөвлөлт хийгдд…
2019 оны 09 сарын 17
Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
2019 оны 10 сарын 15
БНСУ-ын Инсоок Гвон өөрийн орны сайн туршлагаас хуваалцана
2019 оны 09 сарын 05
МЭХ ХОЛБОГДОХ ХУУЛИУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХААР СУДЛАЖ БА…
2019 оны 10 сарын 02
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
“Хамтдаа Хамгаалъя” цуглаанд нэгдэцгээе
2019 оны 10 сарын 04
З.Нарантуяа: Эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнесийг дэмжиж ажилла…
2019 оны 09 сарын 25
Эмэгтэйчүүдийн асуудалд Улс төрчид...
2019 оны 09 сарын 09
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
"Хамтдаа Хамгаалъя" аяны хүрээнд цугласан мөнгийг Ид шидийг …
2019 оны 10 сарын 17
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
Ж.Сүхжаргалмаа: 95 жилийн түүхэнд бий болсон дархлаагаа хамг…
2019 оны 09 сарын 10
Б.Тунгалагтамир: Өрх гэрийн хүндийг эмэгтэйчүүд үүрч байна
2019 оны 09 сарын 30
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
М.Батбилэг "Хамтдаа Хамгаалъя"-д нэгдлээ
2019 оны 10 сарын 07
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
Балетчин Д.Алтанхуяг "Соёлыг түгээгч" батламжаа гардан авлаа
2019 оны 09 сарын 30
Mongolian Women’s Federation
2019 оны 09 сарын 06
"Илүү сайхан ирээдүйн төлөө" чуулган эхэллээ
2019 оны 09 сарын 17
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
МЭХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 
2019 оны 09 сарын 06

С.МӨНХБАТ: "БААСАН ГАРИГ" БОЛ АРХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БИДНИЙ АМЬДРАЛД СУУЛГАСАН ХОР МЭТ КОД

2019 оны 11 сарын 15
    Admin
С.МӨНХБАТ:

МУ -ын аварга Сүхбаатарын Мөнхбат "Хандлага нэрэгч" цуврал лекцийн ээлжит зочноор уригджээ. Тэрээр залууст "Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар" сэдвийн хүрээнд лекц уншжээ. Уг сэдвийн хүрээнд өөрийгөө хэрхэн дайчлах талаар өөрийн бодит амьдралд турлгуурлан ярисан юм. Үүнээс гадна хамгийн ихээр анхаарал татахуйц сэдэв нь гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг эрхэмлэх талаар залууст өөрийн бодлоо хуваалцлаа.

Бор аварга хэмээн бөхийн тогоон дахь нутаг усны талцлаас үл шалтгаалан олон нийтэд хүндлэгддэг түүний залууст хэлэх гэсэн санаа цагаа олсон, ач холбогдол өндөр байсан учраас сонсож амжаагүй залууст хүргэхээр бид дараах байдлаар сийрүүлсэн юм. 

Бөхийн аварга маань илтгэл эхлэхэд  хуйлсан цаас халааснаасаа гарган "би номын эрдмийн хүн биш, тэр дундаа илтгэгч биш" ч илтгэх нь хэмээн их л даруухан байсан ч ярианы дунд UB comedy цаашаа гэхүйц хөгжилтэй уур амьсгал дунд илтгэлээ амжилттай үргэлжлүүлж байлаа. Ингээд Улсын аварга С.Мөнхбатын "Амьдралыг ажлаар, амжилтыг чармайлтаар" сэдвээр тавьсан илтгэлээс танд хүргэж байна. 

Гэр бүл элэг бүтэн, эрүүл саруул байхдаа л жаргалтай гэж олон хүн яридаг. Гэхдээ ийм байхын тулд мөнгө олох хэрэгтэй, мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй, эхнэр нөхрийн тэгш эрхийг хангах хэрэгтэй, хадмуудтай харилцаа сайн байх ёстой, хүүхдээ эрүүл өсгөх хэрэгтэй, хүүхдээ хүмүүжилтэй, боловсротой болгох ёстой, өнгөтэй өөдтэй бүхэнд хүрэлцэх, хүртэлцэх, цаашлаад газар үзэж нүд тайлах, боловсролоо дээшлүүлэх... Үгүй нээрээ яриад хүсээд байвал барагдахгүй. Гол нь эдгээрийнхээ төлөө хэн нь юугаа зориулсан бэ гэдэг л чухал.

Манай Монголчууд эцгийн эрхт ёс гэж ярих боловч орчин үед тийм биш болсон ш дээ. Манай гэр бүлүүдийн дийлэнхэд тэгш эрх ноёрхдог гэвэл тийм хол зөрөхгүй л болов уу. Манай хүүхнүүд улам л арчаатай, боловсролтой, сэргэлэн цовоо, үзэсгэлэнтэй болоод байна. Зарим орны хүүхнүүдийн энэ насандаа хүсээд эдлэхгүй эрх чөлөөг манай бүсгүйчүүд эдэлдэг. Тэр хэмжээгээрээ ч хүчтэй болж байна гэж би хардаг.

Гэвч аливаа зүйл тэнцвэр дээр оршихдоо л урт насалж, хол явдаг гэж би ойлгодог. Тэмээн дээр ачаа ачихдаа тэнцүүлэхгүй бол нүүдэл очих газартаа очихгүй замын дунд их ачаатай тал руугаа дийлээд унана.

Энэ маш энгийн зүйл боловч амьдарлын аливаа зүйлийн нас, явах замын уртыг илэрхийлдэг ойлголт. Өөрөөр хэлбэл аливаа зүйл, хоёр зүйлийн нэг нь хэтрэх, хүнддэх хэрэггүй л гэж байгаа юм. Би барилдахдаа ч хүчний болон сэтгэлийн тэнцвэрийг олохыг хичээдэг.

Улсын аварга цолтой бөх байж жижиг сажиг зүйл ярилаа гэж битгий бодоорой. Аварга бөх  ч гэлээ гэр бүлийн амьдрал маань залуу учраас би нэг зүйлийг зориг гаргаад ярья гэж бодсон юм.

Би дээр хэлсэн. Монгол гэр бүл салалт их байгаа талаар.

Манай улсад жилд 40 мянган хос гэрэлж, 4000 нь салдаг байна. Салж буй гэр бүлүүдийг аваад үзвэл 7-9 жил амьдарсан, 1-4 хүүхэдтэй хосууд салсан гэж судалгаа гарчээ. Гэр бүл салалтын эхний гурван шалтгаанд Архиадалт, эхнэр нөхрийн үл ойлголцол, хардалт, хамаатан садан, аав ээжийн оролцоо гэсэн зүйлс ордог юм байна.

Ийм учраас би жижиг сажиг гэхгүй, залуусын амьдралд хамгийн их байдаг зүйлсийг зуршил болсон хоёр зүйлд шүүмжлэлтэй хандадгаа илэрхийлэх гэсэн юм.

За өнөөдөр БААСАН гариг. Энэ өдөр бол хэн нэгэнтэй уулзах, хамт олноороо гарах, архи, тамхи эргүүлэх, нэг газар суух энэ бол монгол залуусыг хорлох КОД гэж би ойлгодог. Магадгүй энэ баасан гариг гэх КОД –ыг архи үйлдвэрлэгчид, түүгээр ашиг ологчид нийгэмд түгээж хүмүүсийн тархийг кодлосон байхыг үгүйсгэхгүй.

БААСАН ГАРИГ. Ингээд хэлэхээр яалт ч үгүй нэг тийм хийх ёстой ч юм шиг буруу дадал зуршлууд өөрийн эрхгүй толгойд орж ирээд байгаа юм. Та нар БААСАН ГАРИГ гээд хэлээд, юу санаанд чинь бууж байгааг анзаар даа...

Бидний ихэнхийн тархинд өнөөх шоу цэнгээн, стресс тайлах өдөр бодлыг БААСАН ГАРИГ гэдэг хоёрхон үг сануулж, ажлаа хурдан хий ар гэрээ авгайгаа зохицуул гэх мэт хорчин бодлыг төрүүлж байгаа байх. Гэхдээ та нар ухамсартайгаар бод доо. 

Баасан гариг бол, даваа гаригаас ялгаагүй л нэг ажлын өдөр. Угаас архиддаг, шоуддаг өдөр гэж цаг тоололд бичээгүй. Бид л бизнесийн ёс зүйгүй маркетингэд кодлуулсан. Энэ кодыг одоо таних цаг болсон. Тэгээд тайлаад энэ үгнээс чөлөөлөгдөх хэрэгтэй залуусаа. Кодыг танивал тайлдаг юм шүү дээ.

Баасан гариг бүхэнд гараад архидаад шоудаад байвал амьдрал юу болхов залуусаа. Хүн 20 наснаас 45 нас хүртлээ 25 жил баасан гариг- гээчид коодлуулбал сард дөрвөн баасан гариг, жилд 48 баасан гариг, 25 жилд 1200 баасан гариг байна. 1200 өдөр шүү дээ. Та энэ бүх баасан гаригуудад түр зуурын зугаа цэнгэлийн төлөө нийтээрээ хамт олноороо найз нөхдөөрөө нийлээд архины бизнесийг л дэмжих болно. Өөр ямар ч үр дүн гарахгүй. Эрт дээр нь энэ код-ыг таниад БААСАН ГАРИГ гэж доргихоо татаж авах хэрэгтэй. Эрүүл мэндэд ч тустай. 

Эцэст нь нөхөр, эхнэртэйгээ муудсаар байгаад гэр бүл чинь салж ч мэднэ. Баасан гаригийн асуудал бол магадгүй эрчүүдэд маань илүү хамаатай байх. Уугаад ухаан нэмэхгүй, балгаад баатар болохгүй гэдэг ээ.

Харин манай хүүхнүүд. Манай хүүхнүүд дэлхийн бусад орны хүүхнүүдээс их ганган гэж би сонсч байсан. Явж үзсэн орнуудад ч энэ ажиглагддаг.

Комеди арт, тэр дундаа нөгөө Идэрээ гээд залуууг би сонсох дуртай л даа. Гоё байдаг. Тэр нэг ярьж байна. Хүүхнүүдийн сормуусны тухай. Тэрийг сонссоноос хойш хүүхнүүдийн сормуусанд итгэхээ байж, хайран мөнгө гэж больсон.

Яг түүн манай хүүхнүүдийн хумс хуруу яг жинхэнэ үү? Энэ эргэлзээ шинэ жилээр бид нарыг ёстой гайхшруулах байх. Гэхдээ энэ хэр ач холбогдолтой юм  бол? Эрчүүдийн хувьд? 

Би бодохдоо байнга биш бол ач холбогдол өндөр л байх гэж бодож л байна л даа. Анхан дээрээ аятайхан, адаг сүүлдээ аягүйхэн болчихгүйгээр охид хүүхнүүд маань сонирхол, хүсэл тэмүүлэл чинь гэр бүлийн тэнцвэрт нөхцөл байдалд нөлөөлөхгүй байхад анхаараасай гэж үүнийг цухас ярьж байна. Надад битгий уурлаарай бүсгүйчүүд минь. Угаас тэр хумсчинд ороход эрүүл мэндэд ч эрсдэлтэй гэж эмч зөвлөдөг юм билээ. Би зүгээр өнөөх тун хэмжээг нь тааруулж байх хэрэгтэй гэдэг санааг л хэлэх гэсэн юм. Тэгээд ч чихэр ихэдвэл ой гутаах, чимэг ихэдвэл дур гутаах гэж ярьдаг билээ.

Хүний жам яагаад эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нийлж амьдрал болж, үр хүүхэд төрдөг байхаар заяасан гэж. Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэйгийн харилцаа сүүлийн жилүүдэд улс орон даяар элбэгшиж байгаа ч жам ёс бол жам ёсоороо л дуусна. Энэ жам нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэдэг тэнцвэр дээр оршдог гэж би ойлгодог.

Сүүлийн үед эрэгтэй хүний ачааг битгий хөнгөл, эмэгтэй хүн эр нөхрийнхөө хийморь сүлдийг авч явдаг ч гэх шиг тийм хэт туйлширсан, урт даан аз жаргалтай амьдралд хэрэгтэй гэхээсээ гай болохуйц суртал дэлгэрээд байх юм. Гэтэл бодит амьдрал дээр хүний хийморь сүлдийг эхнэр нь бариад явна ч гэж юу байхав, эр нөхөр л ганцаар амьдарч байгаа юм шиг зүтгэнэ гэж хайшаа юм.

Үүний оронд залуус минь өөр өөрсдийнхөө хүлээсэн үүргээ нэр төртэй үүрэх, бусдад, бусдын амьдралд зовлонг тарихгүйгээр хийсэн сонголт, хэлсэн үгэндээ эзэн. Ачих, ачсан ачаагаа тэнцвэртэй байлгахад л зүгээр анхаарвал илүү дутуу юмгүй амьдрал тогтвортой л оршино.

С.Мөнхбат аваргын хувьд залуу гэр бүл бөгөөд удахгүй дөрөв дэх хүүхдээ өлгийдөх гэж буй үлгэр дуурайлал болсон залуу гэр бүл юм. Бидний үеийн залуусын гаргадаг зарим алдааг энгийн үгээр хэн хүн ойлгогдохуйц гаргаж тавьсныг бид нь олзуурхлаа. 

Эх сурвалж: Тусгал.мн



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.