
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нарандэлгэр нар Дорноговь аймагт ажиллав
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар зөвлөл, Дорноговь аймгийн ЗДТГ хамтран энэ сарын 16-нд "Мөрдөс гоёсон бүсгүй” чуулга уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус чуулганыг МЭХ-ны Гүйцэтгэх захирал А.Алтанчимэг, МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б.Сэмжидтуяа, УИХ-ын гишүүн, тус аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг Дарга Т.Энхтүвшин нар нээж үг хэлсэн юм.
Чуулганд хууль сахиулах чиг үүргийн байгууллагууд болох Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Татварын байгууллага, Нийгмийн даатгалын хэлтэс, Төмөр зам, Хилийн цэргийн байгууллагын нийт 350 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Мөн МЭХ-ны 2019 оны “Соёлыг түгээгч” СТА Б.Нарандэлгэр уригдан очиж, уран бүтээлээ толилуулсан. Монгол хөөмийн урлагийг "Гиннесийн ном"-д бүртгүүлэх ёслолд онцгой үүрэгтэй оролцсон МЭХ-ны Соёлыг түгээгч түүнийг Дорноговийн бүсгүйчүүд халуун дотноор хүлээн авч, цаашдын уран бүтээлд нь амжилт хүслээ. Тэрээр нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, уран бүтээлийн хэтийн төлөв, зорилтуудынхаа талаар танилцуулсан юм.
Мөн “Хан голомт консалтинг” ХХК-ын захирал илтгэгч Т.Азбаяр “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Scuti” нүүр будалтын студийн сургалтын төвийн захирал Э.Эрдэнэсувд “Төрийн албан хаагчийн харагдах байдлын стандарт сэдвээр илтгэл тавьсан юм.
Орон нутагтаа олон жил үр бүтээлтэй, үлгэр жишээ ажиллаж хөдөлмөрлөж байгаа хууль хяналтын байгууллагуудын нийт мөрдөстэй бүсгүйчүүд, ажилчин, албан хаагчиддаа хүндэтгэл үзүүлж, тус салбаруудад ажиллаж буй эмэгтэй цэргийн алба хаагчдын нийгмийн оролцоог идэвхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гоо зүй болон урлагаар дамжуулан соён гэгээрүүлэхэд энэ удаагийн чуулга уулзалтын зорилго чиглэгдсэн юм.