
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн иргэн Х.РАУЛЬ
A PHP Error was encountered
Severity: Notice
Message: Undefined offset: 10
Filename: news/view.php
Line Number: 23
Backtrace:
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once
A PHP Error was encountered
Severity: Notice
Message: Undefined offset: 10
Filename: news/view.php
Line Number: 25
Backtrace:
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display
File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view
File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once
“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн сурвалжлах баг Нийслэл хотоос 1600 км, хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн “Малчны хотонд” зочилсон тэмдэглэлээ хүргэж байна. Томилолт өвөртөлсөн манай баг өндөр өндөр уулсын орон, өргөн өргөн талын дундуур өөд сөргөө давхин, 2019 оны 4-р сарын 11-нд МЭХ-ны Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийн гишүүдээрээ замчлуулж, нар шингэхтэй уралдан нэгэн айлд зочилсон юм.
Юун түрүүнд ямар газар оронд ажиллаж байгаагаа баримжаалан мэдээлэл хайхад Баян-Өлгий аймгийн Бугат сум Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн, нийт 215,002 га нутаг дэвсгэртэй, Улаанбаатар хотоос 1617 км, Аймгийн төвөөс 5 км зайд оршдог. Уулсынх нь хамгийн өндөр цэг нь Улаан сайгийн орой, далайн түвшнээс дээш 3701,4 метр, хамгийн нам цэг нь сумын төв нь бөгөөд 1918,5 метрт оршдог. Сумын нутгийн баруун зах нь Тавалтайн гаталга, зүүн зах нь Сайгийн эх, хойд зах нь Цагаан өтгийн эх, өмнөд зах нь Хөх сайгийн оргил гэжээ.
Бидний зорьж очсон айл Баян-Өлгий аймгийн Бугат сумын Буга багийн иргэн Х.Рауль гуайнх байлаа. Тэрээр залуу насандаа багийн даргын алба хашиж явсан нэгэн. Тэтгэвэртээ гараад мал маллан, өдгөө энэ л нутагтаа эзэн нь болж, үр хүүхдүүд, ач зээ нараараа хүрээлүүлэн, мал маллах уламжлалт аж ахуйгаа эрхлэн амар жимэр амьдарч сууна. Тэднийх 500 орчим толгой малтай. Энэ нутагт 20 орчим жил амьдарч буйгаа бидэнд хуучилсан юм. Заншил ёсоор Рауль гуайн отгон хүү гал голомтоо сахиж, гэргий нь аав, ээжээ асарч тойлон, мал ахуйн ажилдаа онцгой үүрэгтэй байдаг нь анзаарагдсан.
Биднийг очиход хүүхдүүд хонь ямаагаа хашин, оройн ажил өрнөж байв. Гэрийн эзэн зочдын ирэх чимээнээр гадаалж ирэн, зорилго үйлсийг маань асууж лавлаад гэртээ урьсан.
Мэндлэх хүндлэх, зочлох дайлах ёсны хамгийн нандин өв уламжлалыг хадгалж ирсэн Казак түмний ёс заншлаар биднийг угтан, энэ нутгийн заншил, хүн зоны амьдрал ахуй, аж байдлын тухай халуун яриа дэлгэсэн нэгэн орой бид ийнхүү хөөрөлдсөн юм.
БИД УНАСАН ГАЗАР УГААСАН УСНЫХАА ЭЗЭН НЬ БОЛЖ АМЬДРАХ ЁСТОЙ
-Монгол улсын баруун хилийн хамгийн хязгаар нутгийг зорин, танай гэр бүлд зочилж байгаадаа баяртай байна. Мөн нүүдэлчин ахуй соёлоо хадгалан хамгаалж, энэ сайхан нутаг орныхоо эзэн нь болж аж төрөн суугаа та бүхэнд баярлалаа. Энэ газар орон, хүн ардынхаа аж байдлын тухай бидэнд ярьж өгнө үү?
-Баярлалаа. 1600 км алсаас манай Баян-Өлгий аймаг, тэр дундаа манай багийг сонгон хүрэлцэн ирсэн та бүхний аян зам өлзийтэй болохын ерөөл дэвшүүлье. Би анх 1994 онд энэ нутагтаа нутагласан. Түүнээс өмнө аймаг, сум, хот руу ажиллаж байлаа. Энд нутаг орондоо 14 жил багийн даргаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Эхнэр, хүүхэд, бэр, ачтайгаа амьдарч байна. Манайх дөрвөн хошуу малтай. Аж амьдрал минь сайн сайхан л байна. Самган бид хоёр бол тэтгэвэр авдаг. Хүүхдүүд мал аж ахуйгаа эрхлэн амьдарч байна даа. Манайхны нутаг малын бэлчээр гэвэл Бугын голын бургасан шугуйдаа намаржиж, өвөлжиж, хаваржаад, зундаа ууланд зусдаг даа.
-Хадлангаа хаанаас авдаг вэ?
-Бургасан дотроосоо, гэрийнхээ хаяаг тойроод л хадна. Манай сум, аймаг, бүгд эндээс л хадлангаа авдаг. Бургасан дотор хадлангийн том талбай бий. Манайх жилийн хэрэгцээндээ 10-20 машин хадлан авна. Мөн адууны хомоол, хивэг, модны навч зэргийг хольж гар тэжээл бэлддэг. Өвөл 10-р сараас 5-р сар хүртэл мал маань бүгд л гар тэжээл иднэ дээ.
-Жилдээ хоёрхон удаа нүүдэг юм уу? Цаг орой болоод харууц бага, орон нутгийн баримжаа муутай давхиад ирлээ. Аймгийн төвдөө ойр учраас малынхаа ашиг шимийг борлуулах тал дээр санаа зоволтгүй биз дээ.
-Тийм ээ. Манайх хоёр удаа л нүүдэл хийнэ. Эндээс шууд хөдлөөд зусландаа, зуслангаас хөдлөөд эндээ орж ирнэ гэсэн үг. 5-р сарын 15 орчимд зусландаа буудаг. Нутаг орчны хувьд их давчуу. Манай энэ баг байгуулагдаад 20-иод жил болж байна. Миний нутаг энэ, гэвч бид өөр сумын, өөр багийн нутагт очиж зусдаг онцлогтой. Энэ жил өвөлжилт сайхан боллоо. Малын тарга хүч гайгүй байна. Одоо бараг мал төллөөд дууслаа. Адуу ч унагалж гүйцэх нь... Зундаа манайх гүү барина. Харин өвөл үхрээ саана. Өөрсдөө хэрэглээд илүү гарсан цагаан идээгээ зах зээлд борлуулна даа. Аймгийн зах дээр 2000-3000 төгрөгийн үнээр сүүгээ зарна. Нэг өнжөөд 30-40 литр сүү аваа л явдаг юм.
-Малчид малынхаа ашиг шимээр эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлээд амьдраад байх боломж хэр байна?
-Байлгүй яахав ээ. Манай Монгол орны нэгдүгээр баялаг мал. Гурван сая хүн байтугай 30 сая хүн тэжээхээр уудам баялаг Монгол газар нутагт минь мал ч байна, баялаг ч байна, газар нутаг ч байна. Харин сүүлийн үед манай залуус мал маллахаас илүүтэй хот суурин газар руу их явах юм. Тэрийг би буруу гэж бодоод байгаа. Мал маллавал өөдлөх амьдрал байна аа. Мал дагавал амьдрал сайжирна. Манайх таван хүүхэдтэй, гурван охин, хоёр хүүтэй айл. Тэднээс маань хоёр малчин айл байна. Хүү, бэр, хүргэн, охин дөрөв мал малладаг. Муудсан юм алга. Хичээл сургуулийн амралтаар хүүхдийн хүүхдүүд бидэн дээр ирнэ ээ. Амралт дуусахаар төв руу явна.
-Хүүхдүүд явчихаар та хоёрын хэн нь хэнийхээ гарын үзүүрт “гүйх үү”? /Инээлдэв/
-Би энд сууна аа. Самган их ажил хийнэ. Гадуурх ажлыг хүү, бэр, самган гурав хийнэ. Би чинь амаараа зааж туслаад, өөрийнхөө чадлаар л ингээд сууж байна. Нас ч нэлээд явлаа. /71-настай/.
-Та төрийн алба залгуулж байгаад тэтгэвэрт суусан хүн байна. Энэ хязгаар нутгийн ард түмний аж амьдралын онцлогийг харгалзан төр засгийн бодлого шийдвэрээр анхаарах асуудал юу юу байдаг вэ. Та бодлоо хуваалцаач?
-Манай нутаг төвийн бүсээс алслагдсан хол аймаг. Хүмүүс аж амьдралын аргагүй шалтгаан, өвчин зовлон тулгарвал хот явах болдог. Замын зардал л асар их дээ. Дээр үед Говь нутгийн малчдыг бүсчлэн цалинжуулж байсан. Тухайлбал, энэ жишээ бол энэ өргөн дэлгэр газар нутагтай улсын хувьд бүсчлэн хөгжүүлэх, ард иргэдийнхээ аж амьдралд ойр шийдвэр гаргаж байсан хэрэг гэж би боддог. Яг энэ жишээ л манай нутгийнханд, мөн Ховд, Увсын ард түмэнд ч хэрэгтэй санагддаг юм. Яагаад ингэх шаардлага байна вэ гэхээр Төв аймгийн хүн хот ороход хамгийн ихдээ 20,000 төгрөг зарцуулдаг бол, манай эндээс явсан хүн 300 мянга гаруй төгрөгийн зардал төлдөг. Иймд “Хязгаар нутгийн хүмүүсийн аж амьдралыг анхаараач ээ” гэдгийг үүгээр түүгээр явдаг хүмүүст би урьд өмнө ч хэлж л байсан. Ажил хэрэг болоод шийдэгдсэн юм ч мэдэгддэггүй юм даа. Алс газрын хүмүүсийг л төр засаг бодмоор байна. Монгол орны баялгийг эрх мэдэл бүхий хэдхэн хүн л хэрэглэж байна гээд зурагт радиогоор их ярих юм. Тэр баялгийн хуваарилалтаас ард түмэнд хүртдэг бол хязгаар нутгийн ард түмний амьдрал сайжирна. Миний бодол ийм байна. Миний хэлснийг та хэвлэсэн ч, хэвлээгүй ч ард түмэн мэдэж байгаа асуудал.
-Энэ нутгийн онцлог, Казак түмний ёс заншлаас Халх, Дөрвөд гэлтгүй аль ч ястан суралцмаар олон сайхан заншил бий байх. Тэдгээрээс хуваалцвал?
-Манай нутгийн заншил мэдээж хэрэг Монгол ахуй соёлын дотор өвөрмөц нэгэн соёл болж хадгалагдсан байдаг. Манай нутгийн Казак, Урианхай, Монголчууд аль нь ч их зочломтгой. Байгаа бүхнээ зочныхоо урд дэлгэж, сайхан танилц, идэж уу, амар гэдэг. Хүнийг хүндэтгэдэг энэ заншлаа хэзээ ч бүү гээгээсэй гэж боддог. Намайг залуу байхад манай Бугын гол багийн иргэдийн ихэнх нь буюу 50 хувь Монгол хүн байлаа. /1994 оны үед/ Дөрвөд, Урианхай, Казак гурван ястан аж төрдөг байсан. Гэтэл Нийслэлээсээ газар холын эрхээр Казахууд Казахстан руу нүүгээд, Монголчууд урагшаа нүүгээд одоо хүн ам маань цөөрсөн байна. Гэхдээ би хүн өөрийн төрсөн нутаг, аав ээжийнхээ төрсөн нутгийг хаяад өөр газар очоод амьдарна гэдэг буруу байх гэж боддог. Таны хэлдгээр бид унасан газар, угаасан усандаа нутаг газар, ой модоо хамгаалаад эзэн нь болоод амьдрах ёстой гэж би боддог. Залуус малаас, бор ажлаас их зугтдаг болжээ. Хот руу яваад бүгд л их дээд сургуулийн ромбо, дипломтой багшралдаад байж байна. Гэтэл тэдэнд хэн ажил олгож байна. Маш цөөхөн нь л азаар ажилд орно. Тэгж явахын оронд эндээ, нутаг орондоо ажиллаж амьдрах хэрэгтэй. Хийвэл зөндөө ажил байна аа. Би хуульч, багш, сэтгүүлч гээд байлгүйгээр өөр төрлийн ажил хийж болно оо доо.
-Багачууд юу үзэж харж, юунаас үлгэр дуурайл авч байх шиг байна?
-Хүүхэд, залууст ганц гэм байна. Дэмий хэрэггүй кино их үзэх юм. Дээхэнэ, социализмын үед хэвлэл мэдээллээр ёс суртахуунтай нийтлэл, нэвтрүүлэг гаргадаг, тэр нь хүнээ хүмүүжүүлж, нийгмээ эрүүл саруулаар авч явахад чухал нөлөөтэй байж дээ гэж би боддог юм. Одоо бол ихэвчлэн зодоон нүдээн, алаан хядаантай янз бүрийн л үзэх үзэхгүй юм гарч байна. Үүнийг харсаар хүүхэд, залуус буруу зүйл рүү уруу татагдах вий. Урлаг, уран сайхан, кинонд улс хяналттай, бодлоготой байх ёстой юм шиг л санагдах юм даа. Хүүхэд буруу муу юмыг маш амархан сурдаг. Тиймээс ялангуяа бага насны хүүхдэд үзүүлэх хөтөлбөрийг хянадаг баймаар байна.
-Та таван хүүхэд төрүүлж өсгөсөн аав хүний хувьд өөрийнхөө хүүхдүүдийг хэрхэн яаж өсгөж хүмүүжүүлсэн туршлагаасаа бидэнд хуваалцана уу?
-Самган бид хоёр залуудаа ажил албатай байсан. Хүүхдүүд бүгд ясли, цэцэрлэгээр хүмүүжсэн. Дээд сургуульд сураагүй ч амьдралын явцад ахаа ах шиг, ээж ээ ээж гэж хүндэтгэж, худал ярьж, хулгай хийхгүй, хүний алдсаныг олбол аваачаад өгчихдөг болж сурсан. Миний хүүхдүүдийн хэн нь ч ямар нэгэн асуудалд орооцолдож, худал хуурамч юм хийж явсангүй, сайн сайхан л амьдарцгааж байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг