
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
Архангай аймагт өрх толгойлсон иргэдийг дэмжих "Гэгээн ирээдүй" төсөл хэрэгжиж байна
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл энэ сарын 20-нд Архангай аймагт болсон "Өрхөөс хөгжил эхэлнэ" чуулга уулзалтад оролцож, "Гэр бүлийн өв соёл, үнэт зүйл", "Олон улсын гэр бүлд хэрэгжүүлсэн сайн туршлага" сэдэвт илтгэл тавилаа. Тус чуулга уулзалтыг Финлянд улсын "Флом" олон улсын байгууллагын Архангай аймаг дахь салбар болон МЭХ-ны Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү уулзалтад Архангай аймгийн 10 сумын төр, хувийн хэвшил, өрх толгойлсон иргэдийн төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудалдаа гарц, шийдэл хайхын зэрэгцээ цаашид өрх толгойлсон иргэдэд ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа талаарх санаа бодлоо хуваалцлаа.
"Өрхөөс хөгжил эхэлнэ" уулзалтыг нээж Архангай аймгийн Засаг даргын орлогч, МЭХ-ны Архангай аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Б.Болормаа хэлсэн үгэндээ "Аймгийн хэмжээнд 27000 гаруй өрх байгаагийн 60 гаруй хувь нь хөдөөд, үлдсэн хувь нь сум суурин газарт амьдарч байна. Хот, хөдөөгийн ялгаатай байдал, газар нутгийн онцлог, алслагдсан байдлаас шалтгаалж хүн амд боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт болон бусад төрлийн төрийн үйлчилгээ харилцан адилгүй хүрч байгааг бид анхаарахгүй орхиж болохгүй. Флом байгууллагын Архангай аймаг дахь салбар 10 сум тус бүрт ТББ байгуулж нөхөрлөл, бүлэг үүсгэн санхүүгийн дэмжлэг олгож, өрх толгойлсон иргэдийг чадавхижуулах сургалтанд хамруулж, хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжин ажиллаж байгаад талархалтай байна." хэмээсэн.
Мөн чуулга уулзалтад Флом байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Яанна Хэнрикссон оролцож, Архангай аймагт хэрэгжиж буй "Гэгээн ирээдүй" төслийн талаар танилцуулсан юм.
Флом байгууллага нь Финляндын Засгийн Газрын Гадаад Хэргийн Яамнаас санхүүжилт аван 2003 оноос Архангай аймагт төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсээр иржээ. 2017-2020 он хүртэл "Гэгээн ирээдүй" төслийг өрх толгойлсон иргэд, ялангуяа эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн амьдралыг сайжруулах, нийгэмшүүлэх зорилготой төслийг Архангай аймгийн 10 сумын 122 өрх, 10 ТББ-руу чиглүүлэн хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд иргэдэд сэтгэл зүй, мэргэжлийн ур чадвар олгох сургалт, бизнес бүлэг, төсөл бичих сургалт зэргийг хийдэг бол ТББ-д чадавхи бэхжүүлэх, хөрөнгө босгох, баг хамт олны сургалт, нөлөөлөх, өдөрлөг зохион байгуулах зэрэг сургалтуудыг зохион байгуулж байгаа талаар Флом байгууллагын Архангай аймаг дахь салбарын багийнхан онцолсон.
"Өрхөөс хөгжил эхэлнэ" чуулга уулзалтын үеэр "Гэгээн ирээдүй" төслийн ашиг шимийг хүртэгч өрх толгойлсон ээж Н.Азжаргал өөрийн түүхээс хуваалцсан юм. Чуулганы төгсгөлд өрх толгойлсон иргэдэд ямар дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа талаарх зөвлөмж бүхий санал гаргалаа.