Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

Алунгоо цомын эзэд тодорлоо

Алунгоо цомын эзэд тодорлоо

Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо жил бүр салбартаа манлайлсан эмэгтэйчүүдийг шалгаруулж, Алунгоо цом олгодог билээ. Энэ жилийн тухайд Архигүй баярын ширээ уриатайгаар Оны шилдэг эмэгтэй шалгаруулах "Алунгоо-2019" ёслолын арга хэмжээг УДЭТ-ын тайзнаа амжилттай зохион байгууллаа.

Ёслолын арга хэмжээг нээж МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлсэн үгэндээ "Өнгөрөгч нэг жилийн хугацаанд МЭХ-ны Ерөнхийлөгчийн хувьд хүн амын 50-ийн дээш хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийнхээ аж байдал, нийгмийн асуудлыг судлахыг зорин Монгол орныхоо 21 аймагт томилолтоор ажиллан нийт 32 удаагийн уулзалтыг хийж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага, хувь хүмүүс, МЭХ-ны ажлын алба, аймаг орон нутгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөнтэйгөө хамтран Хүчирхийллийн эсрэг лекц сургалтуудыг зохион байгуулсан. Мөн Охид, эмэгтэйчүүд, хүний эрх, жендэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй ТББ-тай уулзалт хийж, хамтын ажиллагааны санал солилцсон зэрэг ажил буцалсан завгүй цаг хугацааг ардаа үдэцгээлээ. Тэгвэл МЭХ 2020 оныг АРХИ хэмээх чимээгүй тахалтай ДАЙТАХ, архины эсрэг тэмцлийн жил болгон зарлаж буйгаа энэхүү индрээс мэдэгдэж байна" хэмээн онцоллоо.

Алунгоо цомын эзэн шалгаруулж буйн гол зорилго нь гэр бүл, өрх бүрт ёс суртахууны “МОНГОЛ ДАРХЛАА”-г бий болгоход “АЛУНГОО” шагналтнаар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйлсийг дэмжин сурталчлах, улмаар охид, эмэгтэйчүүдэд улс төр, эдийн засаг, нийгмийн эрх тэгш боломж олговол дэлхий даяар тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бодитой түлхэц болно гэдгийг нийгэмд таниулах юм.

Алунгоо цомын эзэд:

Оны малчин эмэгтэй Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3-р багийн малчин Д.Оюунчимэг

Д.Оюунчимэг нь нэхмэлчин мэргэжилтэй бөгөөд 1995 оноос хойш 24 жил Мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Мал маллахын хажуугаар хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн юм. Тэрээр ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдэд сүүлийн 3 жил үнэ төлбөргүй цагаан идээ нийлүүлж, 40 гаруй саалийн үнээнээс 3 тн сүү, цагаан идээг бэлтгэн зах зээлд борлуулан олсон орлогоороо цэцэрлэгт 32 инчийн LSD телевизор, ЕБС-ийн дотоод тохижилтонд 1 сая төгрөг, ЭМТөвийн дотоод тохижилтонд 500.000 төгрөг, Ерөөлч магтаалч Л.Агваанжамбалын нэрэмжит улсын уралдаанд 1 сая төгрөг, Түмэн адууны баярын үйл ажиллагаанд 1 сая төгрөг, ЗДТГ-ын үйл ажиллагаанд 10 хонь, Дулаан багийн үйл ажиллагаанд 5 ямаа, 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гэх мэтээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажилладаг байна. Мөн залуу малчдыг малжуулах тал дээр онцгойлон анхаарч 6 өрхийг 4 жилийн хугацаанд 1800 толгой малаар малжуулан, 4 залуу малчны эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг 3 жил дараалан төлжээ.

Алдарт эхийн 2-р одонт тэрээр 2018 онд Улсын аварга малчин, 2014 онд ХХААЯ-ны жуух бичиг, 2015 онд УЗХорооны нигүүлсэнгүй үйлстэн шагналаар тус тус шагнагджээ.

Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын оны эмэгтэй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тариаланч Ё.Саранцэцэг

Ё.Саранцэцэг нь 1977 онд Аптанбулаг суманд тасралтгүй 17 жил ажиллаж байгаад 1996 оноос “Баян-Ундарга” ХХК-г газар тариалан, Худалдаа Үйлчилгээний чиглэлээр үүсгэн байгуулж одоог хүртэл тасралтгүй 42 жил ажиллаж байна. Тэрээр жил бүр ажлын байрыг 2-3 хүнээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажилчдынхаа нийгмийн асуудлыг тогтвортой бодлогоор дэмжиж ажилладаг. Жишээ нь, 2 хүүхдийн их дээд сургуулийн төлбөрийг бүрэн хариуцан, 8 ажилчдад хашаа байшин барьж, 3 айлыг иж бүрэн тавилгаар тохижуулж өгсөн. Жил бүр аварга ажилтнаа шалгаруулан электрон бараа болон гэр ахуйн тавилгаар шагнаж,  2.0-3.5 сая хүртэлх төгрөгөөр шагнасан. Мөн тус компани нь сумынхаа зохион байгуулж буй үйл ажиллагаа бүрийг, өндөр настан, эмнэлэг, сургууль, цэцэрлэгт байнга туслаж, хандив өргөн хамтран ажилладаг байна. Ажилчдынхаа цалин хөлсийг тогтвортой нэмэхээс гадна залуу боловсон хүчнийг газар тариалангийн болон худалдаа үйлчилгээний салбарт өөрийн зардлаар сургаж, тогтмол ажлын байраар хангаж байна. Түүний хүч хөдөлмөрийг үнэлэн ХХААХҮЯ-ны “Тэргүүний ажилтан”, Атар газар эзэмшсэний 40,50 жилийн ойн медаль, “Алтан гадас”одон зэрэг төрийн дээд одон медалиар шагнажээ.

Боловсролын салбарын оны эмэгтэй Мандах их сургуулийн захирал Г.Нанжид

Г.Нанжид нь боловсролын салбарт 46 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд 1992 онд Мандах Их Сургуулийг үүсгэн байгуулж, өнөөг хүртэл удирдан ажиллаж, Монголын дээд боловсролын салбарт нэр хүндтэй шилдэг сургууль болгон хөгжүүлж, олон улсад магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн бизнесийн холбооны “2018 оны шилдэг байгууллага”-ын шагналыг хүртэхэд хүргэж чадсан чадварлаг удирдагч эмэгтэй юм. Тэрээр охид залуусыг өв тэгш, хүмүүжил, ёс суртахуунтай, эх оронч үзэлтэй оюунлаг мэргэжилтэн болгоход чиглэгдсэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч, энэхүү хөтөлбөрийн агуулгыг их дээд сургуулиуд сургалтандаа тусган ажиллаж байна. Мөн нийгмийн эмзэг хэсэг, хүүхэд, эхчүүд, эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн ард иргэдийг соён гэгээрүүлэхэд олон төрлийн ажил санаачлан, дэмжиж, түгээхэд тогтмол оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Тухайлбал Говь-Алтай, Завхан аймгуудын алслагдсан сумдын сургуулиудын номын санг жил бүр арвижуулахад туслан, олон сая төгрөгийн үнэ бүхий номын хандивлагч болсон, хөдөө орон нутагт жил бүр математикийн олимпиад зохион байгуулж, шилдэг хүүхдүүдэд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож дэмжлэг туслалцаа үзүүлдэг, шатар, газрын теннис, харваа зэрэг спортыг хөгжүүлэх, мод тарих, ард иргэдэд ялангуяа охид, эмэгтэйчүүдэд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг явуулах зэрэгт зориулан жил бүр тогтмол санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Түүний гавьяаг үнэлэн Улаанбаатар хотын Шилдэг захирал, Оксфордын эрдмийн зөвлөлийн Хүндэт профессор зэрэг олон хүндэтгэл, шагналын эзэн болгосон.

Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй ХСҮТ-ийн сувилахуйн албаны арга зүйч П.Долгорсүрэн

П.Долгорсүрэн нь Хавдар судлалын төв эмнэлгийн мэс заслын тасгаас хөдөлмөрийн гараагаа эхлэн одоог хүртэл тасралтгүй 35 дахь жилдээ ажиллаж байна. Тэрээр ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан ажилдаа 6-10 тэргүүн туршлагыг нэвтрүүлж, эмчилгээ оношилгооны чанарыг сайжруулж, эмнэлгийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгосон ба эмчлүүлсэн үйлчлүүлэгчдээс маш олон талархал хүлээж байсан. Түүний нэвтрүүлсэн сайн туршлагуудаас дурдвал, ахлах сувилагчидтай нийлж сувилагчдын гарын авлага гаргасан, эмчлүүлэгчдэд зориулж “Хагалгааны дараа хийх дасгал”, “Хөхний дасгал” зэрэг зурагт жижиг боршур гаргасан. Мөн эмчлүүлэгчдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор хагалгаа хийлгэсэн өвчтөнийг холголт, цооролтоос сэргийлэх, байрлал солиход том, жижиг, урт, богино дэр хийснээс гадна өвчтөний гар бэхлэх бэхэлгээ, өвчтөний халад, оронд тэмдэглэгээ зэргийг санаачлан хийж, хагалгаанд орж байгаа өвчтөнийг авах даавууг оёулж хагалгааны өрөө рүү зөөвөрлөдөг болсон байна. Түүний үр бүтээлийг үнэлж Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, Хавдар судлалын үндэсний төвийн “Хамгийн ажилсаг, итгэмжит сувилагч” зэрэг олон шагналаар урамшуулжээ.

Шинжлэх ухаан, инновацийн салбарын оны эмэгтэй "Гэрэгэ” системийг санаачлагч, ICG группийн гүйцэтгэх захирал Н.Энхжаргал

Монгол орны үндэсний онцлогийг агуулсан, олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан өртөг багатай, хэрэглэхэд хялбар “Гэрэгэ” төлбөр тооцооны системийг санаачлан, хэрэглээнд нэвтрүүлсэн Н.Энхжаргал нь IWISTI Олон улсын эмэгтэйчүүдийн худалдааны танхимын хамтран үүсгэн байгуулагч, “Герман Монголын гүүр” ТББ-ын үүсгэн байгуулагч төдийгүй “Ид шидийн орон” төслийг бичиж, Хорлоо эмээд тусалж “Итгэл сэтгэлийн гүүр” санд дэмжлэг үзүүлсэн нэгэн юм.

Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй МУСТА, жүжигчин Г.Ундармаа

"Ю Фильм" Уран бүтээлийн нэгдлийн үүсгэн байгуулагч Г.Ундармаа нь тайз, дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч түмнийхээ хайр, хүндлэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчин юм. Тэрээр өөрийн санаачлагаар нийгэмд хүмүүнлэгийн ажил их хийдэг бөгөөд 2013 онд “Итгэлийн танхим” ТББ-г санаачлан эрүүл мэндийн байгууллагуудын тав тухтай, эмх цэгцтэй, соёлтой, эрүүл орчинг бий болгох зорилготойгоор засвар тохижилтийн ажлыг хийж эхлэсэн. Тэрээр зургаан жилийн хугацаанд 5 эмнэлэг, 2 хүүхэд хөгжүүлэх төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэтгэл зүйн танхим зэрэг 421,6 сая төгрөгний 8 төсөл хэрэгжүүлсэн. Нийт төслүүдээ хэрэгжүүлэхэд 185 аж ахуй нэгж, хувь хүнийг нэгтгэн хамтран ажилласан бөгөөд өөрийн уран бүтээлийн орлогоос 111,2 сая төгрөгийг бэлэн мөнгөөр оруулсан байна.

Спортын салбарын оны эмэгтэй ОУХМ, Дэлхийн цомын эзэн М.Анхцэцэг

Монголын хүндийн өргөлтийн тамирчдын түүхэн дэх хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин болох М.Анхцэцэг 2018 онд ДАШТ–ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч болсон юм. Тэрээр энэ жил ДАШТ–д нялх биетэй хүч сориод хошой хүрэл медальтан болж, Монгол түмнээ баярлуулсан. Мөн АНУ-д болсон энэ хүндийг өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож “Дэлхийн цом”-ын эзэн болсон. Тэрээр тэмцээнд оролцохоор гадагшаа явсан бөгөөд шагналыг нь түүний хань УДЭТ-ийн залуу жүжигчин Б.Золжаргал гардан авсан юм.

Иргэний нийгэм, хүмүүнлэгийн байгууллагын оны эмэгтэй Ид шидийн орон хүүхэд хамгааллын төвийн ерөнхий зохицуулагч, сэтгэл зүйч Б.Аззаяа

Б.Аззаяа нь “Лантуун дохио” ТББ-ын сайн дурын гишүүнээр оюутан байхдаа элсэн орсон. Тус хугацаанд Лантуун дохио ТББ-аас хэрэгжүүлсэн бүхий л төсөл хөтөлбөрийг хариуцан сайн дурын залуусаа удирдан чиглүүлж, гол зохион байгуулалтыг хийж байсан туршлагатай, итгэлтэй ажилтан юм. 2017 онд албан ёсоор сургуулиа төгсөж “Лантуун дохио” ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-1” төслийн сэтгэл зүйчээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа Ид шидийн орны бүхий л өдөр тутмын удирдлагыг хариуцан ажиллаж шаардлагатай сорилт бэрхшээлүүдийг даван туулж, тогтмол тууштай, итгэлтэй ажиллаж байгаа залуу боловсон хүчин юм. Ид шидийн орон төслийн хүрээнд 1 жилийн хугацаанд сэтгэл зүйчээр ажиллаж дараа жилээс Хүүхэд хамгаалал төвийн зохицуулагчаар буюу хүүхэд хамгааллын багаа ахалж ажиллаж байна.

Бизнес эрхлэгч оны эмэгтэй /худалдаа үйлчилгээ, нийтийн аж ахуй/ Монос Косметик ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Солонго

“Монос” группийн ууган компаниудын нэг гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монос Косметик” ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан. Өөрийн орны хуурай, эрс тэс уур амьсгалд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин судалгаа шинжилгээний хүчирхэг баг бүрдүүлэн ажилласаны үр дүнд байгалийн гаралтай экологийн цэвэр түүхий эдийг ашиглаж, төрөл бүрийн витамин, амин хүчил, уураг зэрэг биологийн идэвхт бодисоор баялаг гоо сайхны органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Түүний амжилт, хөдөлмөрийн үнэлж “Хийморь хүндэтгэлийн одон дээд шагнал”, “Шилдэг бизнесмен эмэгтэй”, “Шилдэг гүйцэтгэх захирал”, “Тэргүүний залуу бизнесмен-Алтан тэмдэг” зэрэг шагналаар тус тус шагнажээ. “Монос Косметик” ХХК 2018 онд олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна аж.  

Банк санхүүгийн салбарын оны эмэгтэй ХХБ-ны гүйцэтгэх захирлын орлогч Б.Баярмаа

1997 онд их сургуулиа төгсөөд Худалдаа, хөгжлийн банкнаас анх ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрээр өдгөө тасралтгүй 22 жил ажиллаж байна. Түүний ажил, хөдөлмөрийг үнэлж Монголын банкны холбооны Шилдэг банкир шагнал,  Монголбанкны хүндэт жуух бичиг, Санхүү банкны тэргүүний ажилтан, Алтангадас одон зэрэг шагналаар тус тус шагнажээ. ХХБанк 29 жилийн ойгоо угтан Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй Мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Энэхүү төслийн хүрээнд ирээдүйн эзэд болсон сурагч дүү нарыхаа мэдлэг, боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах Ерөнхий боловсролын 300 сургуулийн номын санг тохижуулах хөтөлбөр амжилттай үргэлжлэн 2019/12/10-ны өдрийн байдлаар 40 сургуулийн номын санг тохижуулаад байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй Lhamour брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан

Тэрээр АНУ-ын Колумбын их сургуулийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежмент, Английн Формула Ботаника сургуулийг органик гоо сайхны чиглэлээр сурч төгссөн бөгөөд 2014 онд “Lhamour” брэндээ үүсгэн байгуулж, 2015 онд анхны бүтээгдэхүүн болох 100 хувь цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн ванны бөмбөг, гурван төрлийн уруул өнгөлөгч, нүүр гарын саванг гаргасан. Ганцаараа ажлын гараагаа эхлүүлж байсан тэрээр өдгөө 45 хүний бүрэлдэхүүнтэйгээр 60 орчим органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гурван нэрийн дэлгүүртэй болохын сацуу Хонконг, Тайланд, Тайвань, АНУ, Австрали, Кувейт, Энэтхэг зэрэг улс руу бүтээгдэхүүнээ экспортолж байна.

Хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарын оны эмэгтэй “Кэй Эйч Ти Эс” ХХК-ийн захирал, Авто замын мэргэшсэн инженер М.Цэцгээ

“Кэй Эйч Ти Эс” ХХК-ийн захирал, Авто замын мэргэшсэн инженер, докторант М.Цэцгээ нь тасралтгүй 23 жил авто замын салбарт үр бүтээлтэй ажиллаж байна. Энэ хугацаандаа Монгол Улсын хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад онцгой үүрэгтэй томоохон авто замын бүтээн байгуулалтыг хариуцан ажиллахаас гадна гар бие оролцсон. Түүний ажилласан авто замын ажлаас дурдвал, Япон улсын буцалтгүй тусламжаар битумжсан чулуулаг ашиглан 13.3 км хатуу хучилттай зам барьсан. Мянганы зам төслийн дагуу хучилттай зам, гүүрийн ажилд материал бэлтгэлийн үйлдвэр хариуцсан болон лабораторийн инженерээр ажиллаж, улсын ашиглалтанд онц дүнтэй хүлээлгэн өгсөн. Мөн 2019 онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 204 км авто замын засвар, шинэчлэлтийн төслийн ажилд Төслийн менежерийн үүргийг амжилттай гүйцэтгэж байна. Эзэмшсэн мэргэжил, мэдлэг боловсролоо ажилдаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажилладаг тэрээр байгууллагын аваргаар удаа дараа шагнагджээ.

Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын оны эмэгтэй “Глори Кинг Инвесимент Групп” ХХК-ийг үүсгэн байгуулагч Х.Удвалцэцэг

Х.Удвалцэцэг нь 2014 оноос мах махан бүтээгдэхүүний үйлдвэр болох Глори Кинг Инвесимент Групп ХХК-г үүсгэн байгуулж, 69 нэр төрөл бүхий хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Үүнээс бүтээгдэхүүний тэргүүн дээж болох “Тууварчин” брэндийг бий болгосны сацуу гадаад улс орнуудад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, гадаадын хэд хэдэн компаниудтай хамтран ажиллаж байна. Тэрээр хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог бөгөөд “Жаргалын мод” хандивын аянд нэгдсэн, 2019 оны пара олимпыг ивээн тэтгэсэн, “Green economy forum”-н ивээн тэтгэгчээр ажилласан төдийгүй 31 хүүхэд өсгөж буй “Сарнай” төвд хандив өргөжээ.

Мөн тус арга хэмжээний үеэр ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болсон залуусыг МЭХ-ны “Соёлыг түгээгч”-ээр батламжиллаа.

Соёлыг түгээгчид нийгмийн хариуцлагын хүрээнд өсвөр үеийнхэнд зөв үлгэрлэл, манлайллыг үзүүлэх, эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй нийгмийн сайн сайхны төлөөх нөлөөллийн арга хэмжээг дэмжин, хамтарч ажиллах юм.

"Алунгоо-2019" ёслолын арга хэмжээний төгсгөлд МЭХ-ны анхны даргаар ажиллаж байсан их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, намтараас сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжиг тоглогдсон юм.

Дэлгэрэнгүйг дараах линкээс үзнэ үү



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.