Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
МЭХ 11, 13 настай охидын эцэг эхийг архинаас гаргахаар ажилл…
2019 оны 12 сарын 25
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Хэнтий аймагт болсон эмгэнэлт хэрэгт тус аймгийн эмэгтэйчүүд…
2019 оны 12 сарын 24
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
"Алунгоо" цомын эзэд энэ сарын 21-нд тодорно
2019 оны 12 сарын 19
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
Лу.Гантөмөр: МЭХ урт хугацааны туршид эмэгтэйчүүдийг дэмжих …
2019 оны 11 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч", СТА Б.Нарандэлгэр: "Архигүй баярын …
2019 оны 11 сарын 28
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22

Урлангийн Уранбилэг

Урлангийн Уранбилэг

“Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн захирал Д.Уранбилэг

Хүүхэд гэдэг гэгээлэг, өнгөлөг, ер бусын ертөнц. Хүн бүхний хүслэн болсон гэгээлэг ертөнцөд ажиллаж, амьдарч, тэдний л сайн сайхны төлөө бүхнээ зориулагч эрхэмсэг гоог “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүл энэ удаагийн "Гол дүр" буландаа онцлов. “Хүүхдийг амьдралын арга ухаанд сургаж, мэргэжлийн чиг баримжаатай болгох”-ыг зорьж яваа “Монголын хүүхдийн урлан бүтээх төв”-ийн захирал Д.Уранбилэгтэй ярилцлаа. Тэрээр Монголдоо анх удаа “Орд” хэмээх хүүхдийн галерейг санаачлан, нээсэн бөгөөд авьяастай, бүтээлч хүүхэд бүрийн өмнө тус галерей нээлттэй. Мөн тэрээр Монголын хүүхдийн урлан бүтээх төвийг олон улсад таниулахыг хичээн ажиллаж байгаа төдийгүй хүүхэд багачуудаа өв соёлоо дээдэлдэг бүтээлч хүн болгон төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон зүтгэж, хичээж яваа Монгол эмэгтэй юм.  

-Таны хувьд “Монголын хүүхдийн урлан бүтээх төв” хэмээх агуу түүхтэй, гэгээлэг сайхан байгууллагыг удирдаад гурван жил боллоо. Энэ хугацаанд хэр их ажлыг амжуулав?

-Гурван жилийн хугацаанд их ажил амжууллаа. “Орд” хэмээх Монголдоо анхны хүүхдийн сайхан галерейг хоёр жилийн өмнө нээлээ. Уран бүтээлч хүүхдүүдийг дэмжье гэвэл тэдэнд зориулсан галерей байх зайлшгүй шаардлагатай юм байна. Галерейтай болчихвол хүүхдүүдийн уран бүтээл, авьяас чадварыг нийтэд сурталчилж, эдгээр хүүхдүүдээр дамжуулж олон хүүхдийг дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлээр сурах хүсэл зоригийг нь сэдэлжүүлж, бадрааж болох юм. “Орд” арт галерейг манай хамт олон цэвэр өөрсдийнхөө хүчээр бүтээсэн. Заавал улсаас мөнгө хараад, төсөв багатай гээд гараа хумхиад суух биш. Манайхан бүгд өөрсдийнхөө боломжоор будаг, багс, замаск, имульс энд тэндээс барьж ирээд бүтэн зунжин бүтээн босгосон. Мөн урд талбайнхаа олон жил ашиглагдахгүй, тоногдоод байсан усан оргилуур, жижиг усан хүрхрээг "Хурд” групптэй хамтарч ашиглалтад оруулж хүүхэд багачууд, эцэг эхчүүдийг баярлууллаа. Энэ бол амттай, шимтэй хөдөлмөр шүү.

-Орд галерейд хувиараа уран бүтээлээ туурви­даг хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргаж болох уу?  

-Бүрэн боломжтой. Гэхдээ тухайн хүүхдийн бүтээлийг эхлээд үзнэ. Бие даасан үзэсгэлэн гаргана гэдэг бүтээлийн тоо, гүйцэтгэлээс хамаардаг. Орд галерей маань үндсэн хоёр танхимтай. Дүүргэхэд багадаа 40-50 бүтээл шаардлагатай байдаг. Тиймээс хүүхэд 50-иас дээш бүтээлтэй, мөн өнгө, гүйцэтгэл сайн байх нь чухал. Тухайн үзэсгэлэнг олон хүүхэд үзэж, үлгэр дууриал авч, суралцах учраас тодорхой цензур тавихгүй бол болдоггүй. Үнэхээр авьяастай, сайн уран бүтээлтэй хүүхдүүдэд манай галерей үргэлж нээлттэй, бас үнэ төлбөргүй. 
 

-“Урлан бүтээх төв”-д хэдээс хэдэн насны хэчнээн хүүхэд суралцаж байгаа вэ?

-Намайг 2016 онд ажлаа хүлээж авахад 800 орчим хүүхэд суралцдаг байсан. Түүнээс хойш төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, мөн ижил төстэй байгууллагуудтай хамтарч хүүхдийн авьяас чадварыг дэмжих, бүтээх хүсэл эрмэлзлэлийг нь бадраах зэрэг тэднийг хөгжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээ зохион байгууллаа. Үүний үр дүнд 2017 оноос хүүхдийн тоо 2000 давсан. Хүүхдийн тоо ингэж огцом нэмэгдсэн нь бидний хувьд баярлууштай сайхан явдал байсан ч сандал ширээ, анги танхимын хүрэлцээний асуудал тулгарсан. Уг асуудлыг мөн л өөрсдийн нөөц бололцоо, ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр шийдсэн дээ. Манай сургалтын төвийг үнэ төлбөргүй гэдгийг эцэг эхчүүд сайн мэддэггүй байсан юм билээ. Хүүхдийн уран бүтээлийн арга хэмжээ байнга зохион байгуулаад, олон нийтэд идэвхтэй сурталчлан таниулаад эхлэхээр маш олон хүүхэд, эцэг эх бидэнд хандсан. Сургалтанд хамрагдаж чадалгүй хаалганы ард үлдсэн хүүхдүүд ч их байсан. Тиймээс өвлийн нэмэлт элсэлт явуулж боломжоороо хүүхдүүдээ авахыг хичээж ажиллаж байна. Энэ жилийн хувьд 17 төрлийн 24 дугуйланд 07-18 насны 2050 хүүхэд суралцаж байна. 

-Бүртгүүлсэн хүүхэд бүр суралцах боломжтой юу. Ямар нэг шалгуур бий юу. Урлаг, уран зургийн авьяастай хүүхдүүдийг л авдаг юм болов уу? 

-Хүүхэд өөрөө дүрслэх урлаг, гар урлал, техник, технологийн чиглэлээр суралцах хүсэл эрмэлзэлтэй л байхад хангалттай. Бид ямар нэг шалгалт авч, шалгуур тавьдаггүй. Учир нь хүүхэд бүр авьяастай. Гагцхүү авьяасыг нь хэрхэн өдөөж гаргаж ирэх нь чухал юм. Огт авьяасгүй хүүхэд гэж байхгүй.   

-Алслагдсан дүүргийн хүүхдүүдэд хүрч ажиллахын тулд дүүргүүдэд салбартай болсон гэсэн. Аль аль дүүрэгт салбартай болсон бэ?  

-Алслагдсан хороодод оршин суугаа хүүхдүүдэд хүрч ажиллая гэсэн зорилт тавьж, 2016 оноос хоёр жилийн хугацаанд Солонгосын Гүүднейборс олон улсын байгууллагатай хамтран ажилласан. Уг ажил маань ч дажгүй үр дүнтэй болсон. Гэхдээ санаанд оромгүй олон асуудалтай тулгарсан. Бид хэрэг болгон олон улсын байгууллагаас дэмжлэг туслалцаа хүсэж, тодорхой сан­хүү­жилт гаргуулан, төрийн үйл­чилгээ авч чадахгүй байгаа хүүхдүүдээ үнэ төлбөргүй сургая гэсэн хүсэл зорилго, сайхан сэтгэ­лээр уг ажлыг эхлүүлсэн. Гэвч олонхи эцэг эхчүүд маш хайнга хандаж, хүүхдүүдээ дэмждэггүй байдал их анзаарагдсан. Бид чадахаараа алслагдсан хороодод сургалтаа ойртуулж байгаа ч айл бүрт орж зааж чадахгүй шүү дээ. Өвлийн цагт гэр хорооллын халтиргаа, гулгаа, гэрэлтүүлэг, тэнэмэл нохойноос эхлээд ялан­гуяа бага насны хүүхдэд маш эрсдэлтэй учраас зайлшгүй эцэг эхийг нь хүргэж өгч, авахыг хүсдэг. Хүүхдэд нь сурах хүсэл эрмэлзэл их байвч, эцэг эх нь тоодоггүй, хүргэж өгдөггүй тохиолдол их байсан. Хамгийн хачирхалтай нь "Хүүхдээ өгвөл ямар ашигтай вэ. Ямар нэгэн юм өгөхгүй бол хэрэггүй" гэсэн эцэг эхчүүд маш олон байсан. Төслийг үргэлжлүүлэхийн тулд хүүхдүүдээ идэвхжүүлэх, сургалтад нь ирүүлэх шаардлагатай болсон. Аргаа бараад Гүүднейборс олон улсын байгууллагаас үдийн цай өгье гэдэг санаачилга гаргаж хэрэгжүүлтэл хүүхдийн тоо огцом нэмэгдсэн. Үүнээс харахад өнөөдөр бид хүүхдээ хөгжүүлье гэвэл нэн тэргүүнд эцэг эхчүүдийн ухамсрыг дээшлүүлэх, тэднийг соён гэгээрүүлэх, идэвхижүүлэх, хариуцлагажуулахад анхаарах шаардлагатайг ойлгосон. 2018 оноос алслагдсан хороодын сал­­баруудаа өөрчилж "Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төв, Хүүхдийн засан хүмүүжүүлэх газар, Нисэх, Яармагийн эцсийн сургууль, бусад хамтран ажиллагч байгууллагуудынхаа хүүхдүүдэд сургалтаа явуулж байна. Ингэснээр хүүхдүүд нэгдсэн зохион байгуулалтаар сургалтанд хамрагдаж, хүртээмж нэмэгдсэн төдийгүй багш нар нь давхар суралцаж байгаа. Манай байгууллагаас сургалтын хугацаа дууссан ч багш нар нь үргэлжлүүлэн заах чадвартай болчихож байгаа юм. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан энэ зунаас "Би нар” зорилтот бүлгийн хүүхдүүдийг хөгжүүлэх нэгэн чухал төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлаа хийж байна. Уг төслийг Монголын хүүхдийн ордон, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газар хамтран хэрэгжүүлэх юм. Хүүхэд шинийг сурч, өөрийн бодол оюун, ур чадвараар бүтээл туурвиад эхлэхээрээ тогтсон зорилготой, өөртөө итгэлтэй, хийж бүтээе гэсэн өрнүүн хүсэл эрмэлзэлтэй болж эхэлдэг. Зорилтот бүл­гийн хүүхдүүдэд энэ хамгийн их дутагдаж байгаа юм.

-Танай төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг уу?

-Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулаад ирвэл манай үүд хаалга үргэлж нээлттэй, угтаад авна. Одоогоор манайд 10 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байгаагаас сонсголын болоод хэл ярианы бэрхшээлтэй, дауны синдромтой хэдэн хүүхэд бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөртөө итгэл муутай, нийгмийн харилцаанд орохдоо таагүй байдаг учраас эцэг эхчүүд нь ч төдийлөн шахдаггүй. Гэтэл гар хуруугаараа аливааг барьж, тэмтэрч, танин мэдэж, дотоод ертөнцдөө тунгаан бодож урлана гэдэг хүүхдийн сэтгэхүй, мэдрэлд их нөлөөлдөг. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж өгвөл тэдний бие махбод, сэтгэхүйд тодорхой ахиц гардаг.

-Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах асуудал яригдаад байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Хувьчлах асуудал сүүлийн хоёр жил нам гүм байна. Төвийн барилга маань 1958 онд баригдаж, эдүгээ 60 жил болж байгаа. Сууриараа гажилттай, цуурсан гэлцдэг. Ер нь энэ барилгыг бүхэлд нь янзалж, засварлахгүй бол цаг хугацааны эрхээр яс чанар нь муудсан. Европ болон Азийн орнуудад олон жилийн түүхтэй, сонгодог барилгуудаа тусгайлан засаж сайжруулж, түүгээрээ бахархан гайхуулдаг. 60 жил байтугай хэдэн зуун жил түүхийн өв болж хадгалагдан үлдсэн гайхамшигтай барилгууд улс орон бүрт бий. Уг нь манай төвийн барилга Монгол Улсын анхны сонгодог барилгуудын нэг. Засаж тордоод явах байтал манайд нураачихъя, хувьчилъя гэсэн хандлага байгаа нь их харамсалтай. Миний хувьд үүнтэй огт санал нийлдэггүй. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал байх хугацаандаа хувьчлах, нураах асуудлын эсрэг тууштай байх болно. 60 жилийн хугацаанд Монголын үе үеийн, мянга мянган хүүхдүүдийг хөг­жүүлсэн үнэт түүхтэй, сайхан энерги­тэй газар. Монгол Улсын олон гавьяатнууд, алдартнууд эндээс төрсөн. Хүүхдийн хүсэл мөрөөдөл, авьяас цалгисан энэ барилгаа гар таталгүй сэргээн засварлаасай гэж хүсдэг. Дурсаж үлдэх түүхэн барилга тун ховор боллоо шүү дээ.

-Таны хувьд Японд олон улсын аялал жуулчлалын чиглэлээр суралцаад давхар бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан юм билээ. Хүүхдийн байгууллагатай холбогдсон түүхээсээ хуваалцаач.

-Би Японд долоон жил гаруй ажиллаж, амьдарч, суралцсан. Багаасаа орон орны тухай кино үзэх дуртай. Бүр том болоод "Жуулчин” болно гэж ярьдаг хүүхэд байлаа. Тиймээс Японд хэлний сургуулиа дүүргээд олон улсын аялал жуулчлалын мэргэжилтнээр сурч төгссөн. Дараа нь Бизнесийн удирдлагаар “Обирин” их сургуульд магистраа хамгаалсан. Манай сургууль 1924 онд байгуулагдсан, Японы хамгийн олон жилийн түүхтэй сургууль юм. Миний хувьд хаана ч явсан нийгмийн идэвхтэй, оюутнууд, багш нараа уриалаад янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг байлаа. Гадаадад олон жил амьдарсан болоод ч тэр үү би их эх оронч хүн. Тэр утгаараа Монгол улсын хөгжилд өөрийн бодитой хувь нэмрээ оруулж чадах салбар бол яах аргагүй хүүхдийн байгууллага гэж боддог байсан. Хүүхэд бүр боловсролтой, мэргэжилтэй, зөв бүтээлч хүн болж хөгжиж чадвал улс орон ч хөгжинө шүү дээ. Багын хүмүүжил ч нөлөөлсөн байх. Би эмээ дээрээ өссөн. Эмээ минь 27 жил яслид тогоочоор ажилласан. Энэ бие минь эмээгийнхээ дэргэд яслийн гал тогоонд л хүн болсон доо. Ээж минь айлын ганц, эрх дураараа өргөмөл охин. Тийм болоод ч эмээ минь хүүхдэд маш их хайртай, хүний өөрийн гэлтгүй асарч тойлдог буянтай хүн байсан. Ер нь хүүхдийн байгууллагынхаа үйл ажиллагааг хөгжүүлж, цар хүрээг тэлж, хүүхдүүдээ амьдралын арга ухаантай, хөдөлмөрч зан чанарт сургаж чадвал энэ нь улсынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа хэрэг гэж би ойлгодог. Ирээдүйд Монгол Улсын хөгжлийг бүтээх, баялгийг бүтээх иргэд энд сурч хөгжиж байна. Хэдийгээр манай байгууллага үнэ төлбөргүй, жилийн төсөв санхүүжилт бага, хэцүү байгаа ч хөл дээр нь бат босгоод, олон улсын хэмжээнд хүргэхийг зорьж, тэмүүлж явна. Тийм ч учраас сүүлийн гурван жилд олон улсын хүрээнд хүүхдийн уралдаан, үзэсгэлэн, олимпиад, арга хэмжээ олныг санаачлан зохион байгууллаа. Хүүхдүүд ч үзэсгэлэн, уралдаанд идэвхтэй оролцох нь эргээд тэр хэмжээгээр өөртөө зорилго тавьж, харилцан бие биеэсээ суралцаж, сэтгэлийн хат сууж, өрсөлдөх чадвартай болж байдаг. Өрсөлдөх чадваргүй бол хөгжиж чадахгүй. Учир нь нэг үзэсгэлэнд оролцохын тулд хүүхэд маш их бэлддэг. Сэдвээ сонгоно, судална, зохиомжилно, бодож эргэцүүлнэ, амьдруулан буулгана. Тиймээс бүтээнэ гэдэг аливааг танин мэдэх нэн чухал ач холбогдолтой юм. Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн гол зорилго бол бүхэлдээ ХҮҮХДИЙГ АМЬДРАЛЫН АРГА УХААНД СУРГАХ явдал шүү дээ. 2000 хүүхэд бүгд мэргэжлийн уран бүтээлч болохгүй. Тэднээс 20 хүүхэд дүрслэх урлагийн мэргэжлээр явбал энэ хангалттай тоо. Үлдсэн нь амьдралын арга ухаанд суралцана.  Ирээдүйн мэргэжлийн чиг баримжаагаа олж авна. Тухайлбал, манай авто загварын ангид таван жил суралцаж төгсөөд жижигхэн машин засварын газар нээгээд амьдралаа авч яваа хүүхэд бий. Хүүхэлдэй, бэлэг дурсгал, хувцас, сийлбэр, баримал, сүрлэн наамал, сүлжмэл, зураг урлаад амьдарч байгаа төгсөгчид ч олон байгаа. Суралцагч хүүхдүүд маань авьяас чадвараараа олон улсын болоод улс, нийслэлийн хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээн, наадамд тэргүүлж байна. Энэ бол хүүхдийг амьдралын арга ухаанд сургаж байгаа бидний үр дүн юм. 

-Таны хувьд эртний түүх судалдаг, бичдэг. Өнө эртнээс уламжлагдан ирсэн өв уламжлал, соёлоо бид яаж авч үлдэх вэ. Өвөг дээдэс маань өдийг хүртэл яаж авч үлдэж чадсан юм бол оо? 

-Түүх судалдаг, бичдэг гэж хэлэхэд хэцүү л дээ. Би мэргэжлийн хэл, уран зохиолын сургууль төгсөөгүй. Зүгээр хувийн сонирхлоор бичдэг. Японд магистрын дипломын ажлаа “Чингис хааны дайтахуйн ухаан буюу орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” гэсэн сэдвээр бичсэн юм. Уг сэдвээр бичих болсон шалтгаан нь, Японд Макадони Александр, Юли Цезарь, Наполеон Бонапарт гээд олон удирдагчид, жанждын удирдахуйн арга ухаанаас суралцах, даган дуурайх гэсэн утга агуулга бүхий ном, зохиол байдаг. Гэтэл Чингис хааны удирдахуйн ухаан, дайтахуйн ухаан, амьдралын замналаас орчин үед суралцах тухай ном байдаггүй. Тэр аугаа хүнийг мундаг жанжин, суут байлдан дагуулагч байсан тухай түүх намтрыг л он дарааллаар бичсэн зүйлс их байсан. Тиймээс надад "Би Монгол хүн. Өөрөө удирдлагаар суралцаж байж, Чингис хааныхаа тухай, ялангуяа түүний удирдах арга ухаанаас орчин үеийн хүмүүс суралцах зүйл арвин байгааг нотолъё, судалж бичье." гэдэг бодол төрсөн.  Харин тухайн үед азтай хувь тохиолоор санаандгүй профессор багш нарын уулзалтанд илтгэл тавихаар болсон юм. Гэтэл илтгэл маань тэдэнд их таалагдсанаар Зүүн хойд Азийн хөгжлийн хамтын судалгааны төвөөс санхүүжилтийг нь гарган магистрын ажлыг маань Япон улсад ном болгон хэвлэсэн. Монголдоо буцаж ирээд өдөр тутмын ажил, амьдралдаа завгүй явсаар бүтэн таван жилийн дараа буюу 2012 онд Япон хэлээр бичсэн номоо Монгол хэлнээ орчуулж, “Хүчирхэг удирдагч байх ухаан” нэрээр олны хүртээл болгосон. Номоо олон нийтэд таниулж, хүргэхийн тулд их хичээсэн. Ингэж явахдаа "Өнөөдөр хүмүүст мартагдах шахаад байгаа, худал гуйвуулж, талцаж маргалдаад байгаа Монгол Улсын тусгаар тогтнолын түүхээ залуучуудад үнэн зөвөөр таниулах, ойлгуулах чухал шаардлагатай болсныг анзаарсан. Тэгвэл хэрхэн залуучуудад түүхийг хүргэх вэ? Сонирхолтой байдлаар, уран зохиолын аргаар бичиж чадвал залуучууд уншиж магадгүй юм байна” гэсэн бодол надад төрсөн юм. Үүний дараагаар 2013 онд “Зүрхэнд дуссан нулимс” анхны туужаа эмээгийнхээ гэгээн дурсгалд зориулж бичсэн. 2012 онд хайрт эмээ минь бурхан болсон юм. Тухайн үед эмээгийнхээ хойноос маш их шаналж харууссан. Тэгээд эмээгийнхээ бодит амьдралаас сэдэвлэн 1939-1945 оны түүхэн үйл явдлуудад суурилан бичсэн. Үүний дараа Монголчууд тусгаар тогтнолоо олж авахын тулд хэрхэн зоригтой, тууштай тэмцэж байсныг 1911-1921 оны түүхэн үйл явдлуудаар харуулсан “Цагийн хүрдэн” хэмээх хөнгөн, сонирхолтой хэлбэрийн зөгнөлт зохиолоо гаргасан. Эдгээр номныхоо завсар “Сэтгэлд жаргасан нар” яруу найргийн түүвэр номоо бас гаргаад амжсан. Одоо Монголын үе үеийн аугаа их хаадын түүх, тэднээс Мөнх хаан, Ил хаадын улсын хан Хүлэгү болон түүний эрэлхэг нэгэн жанжны тухай онцлон харуулах түүхэн зөгнөлт зохиол бичиж эхлээд гурван жил болж байна.

-Та Чингис хааны дайтахуйн ухааныг судалсан гэлээ. Түүний дэлхийн талыг эзэлсэн нууцыг юу гэж боддог вэ?

-Дурдаад байвал маш олон зүйл бий. Миний хувьд хамгийн гол зүйл нь итгэл, үнэнч чанар, ёс зүй байсан юм болов уу гэж хардаг. Чингис хаан бол түүний төлөө хэзээд амиа өгөхөөс буцахгүй чин итгэлтэй, үнэнч хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсан. Жижигхэн нүүдэлчин Монголчуудын дэлхийн талыг эзлэх хэмжээний аугаа амжилт нь харилцан итгэл, хувирашгүй үнэнч байдал, хатуу чанга ёс зүй дээр л суурилсан харагддаг. Гэтэл өнөөдөр Монголын нийгэмд хамгийн их алдагдаад байгаа зүйл нь бас энэ. Монгол хүн бие биедээ итгэхийн аргагүй болж, үнэнч шударга байдал хаа ч алдагдаж, ёс зүй гэдэг үнэт зүйл үгнээс цааш хэтрэхгүй болсон байна. Мөн цахим орчин дахь сөрөг мэдээ, мэдээлэл бүр хэрээс хэтэрсэн. Ард түмний тархи байнгын муу муухай мэдээллээр услуулсаар аливааг сайн сайхнаар харж, мэдэрч, хайрлаж, итгэж чадахаа больж байна. Дээр үед “Соёлын довтолгоо” хийж монголчуудыг ариун цэвэрч байхад ухуулан сургаж байсан шиг яг одоо энэ цаг үед ард түмнийг СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ оюун санааны хувьсгалыг хийх шаардлага хэдийнэ тулгараад байгаа харагддаг. 

- Таны бодлоор МЭХ эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж, тэдний төлөө ямар арга хэмжээ, шийдвэр гаргахад дуу хоолой болоосой гэж боддог вэ? 

-Би хэдэн жилийн өмнө БНСУ-ын Эмэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйл ажил­лагаатай танилцаж бай­сан юм. Тус байгууллага төрөөсөө 100% санхүүждэг, эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө цогц үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Өрх толгойлсон, эрхэлсэн ажилгүй, орон гэргүй, байнгын хүчирхийлэлд өртдөг эмэгтэйчүүдийг хүүхдүүдтэй нь хамт дотуур байрандаа 1-2 жилийн хугацаанд үнэ төлбөргүй байлгаж, амьдралын арга ухаанд сурган хөгжүүлдэг. Тэднийг гар урлал, компьютер, англи хэл гэх мэт бүх чиглэлийн сургалтанд хамруулж, тохирсон ажлын бай­ранд зуучилна. Түүнчлэн дотроо хүүхдийн цэцэрлэгтэй. Мөн тэдний хийсэн бүтээлийг өөрсдийн салбарууд дахь нэрийн дэлгүүртээ борлуулж, тэдэнд ху­римт­лал үүсгэж өгдөг. Хэдийгээр дотуур байрнаасаа гарсан ч эргээд сургалтанд хамрагдах, зөвлөгөө авах, хийсэн бүтээгдэхүүнээ заруулах бүрэн боломжтой. Эргэх холбоотой ажилладаг гэсэн үг юм. Үүнийг л Монголд “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” хийж хэрэгжүүлмээр байна. Монголд эмэгтэйчүүдийн хөгжлийн төв гэсэн байгууллагууд байдаг ч яг ийм үйл ажиллагаа явуулдаггүй юм билээ. Мөн эмэгтэйчүүдээ хууль санаачлах, шийдвэр гаргах төвшинд хүрэхэд дэмжээсэй гэж боддог. Өнөөдөр өрх толгойлсон, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн зовлонг эмэгтэй хүн л ойлгоно. Эмэгтэй хүний бие физиологи, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгэмд тулгамддаг олон асуудлыг эмэгтэй хүн л ойлгоно. Тэгэхээр хууль санаачлах, шийдвэр гаргах төвшинд эмэгтэй хүн очиж байж л эдгээр асуудлыг шийдвэрлэнэ. Эмэгтэй хүн л гарч байж шийдэх үй түмэн асуудал монголд байгаа. Тиймээс манай төрийн түшээ эмэгтэйчүүд үүнийг маш сайн бодолцож, ойлгож, тунгааж хамтын хүчээр хариуцлагын өндөр төвшинд ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр монголчууд зам, барилга, уул уурхай зэрэг хэт их материаллаг зүйлийг хөгжил гэж хараад байх шиг санагдана. Гэвч материаллаг хөгжил бол түрхэн зуурынх. Энэ бол хэрэгцээ болохоос урт хугацааны хөгжил биш шүү дээ. Бид оюун санааны хөгжлөө бүрэн орхигдуулчихсан. Тиймээс төрийн түшээдийг оюун санааны хөгжил рүүгээ анхаараасай гэж үнэхээр их хүсдэг.

-Хүүхдүүдтэй ажилладаг хүний хувьд шийдвэр гаргах төвшний төрийн хүмүүс болон эцэг эхчүүд тэдний төлөө юу хийгээсэй гэж бодож, хүсэж явдаг вэ? 

-Төрийн зүгээс хүүхдүүдийн хөгжих боломжийг бүрэн нээлттэй болгож өгөөсэй. Мөн Монгол хүүхдийг Монгол хүн болгож өсгөх бодлогын зүйл рүү анхаарлаа хандуулаасай. Монгол язгуур мөн чанар, үнэт зүйлсээ ойлгуулан таниулахгүй бол хүүхдүүд маань ирээдүйд Монгол нэртэй, Монголд бүртгэлтэй л хүмүүс болох вий. Сүүлийн жилүүдэд төрөлх монгол хэлээрээ бус англи, солонгос, хятад гэх мэт бусад хэлээр хоорондоо ярьдаг хүүхдүүд олширсон байна. Яагаад Монгол хэлээрээ ярьж болохгүй байгааг асуухаар "Монгол хэл ярихад төвөгтэй” гэж хариулах жишээний. Энэ бол маш эмзэглэмээр асуудал. Төрөлх монгол хэлээрээ ойлгохгүй байгаа хүүхэд, эсвэл  ярихыг хүсэхгүй байгаа хүүхэд ирээдүйд Монгол уламжлал, ёс заншлаа дээдэлдэг, Монгол өв соёлоо хайрладаг, хамгаалдаг, Монголоо гэсэн чин сэтгэлтэй хүн болж төлөвшинө гэдэг эргэлзээтэй. Тухайлбал өнгөрөгч жил манай байгууллагаас “Өв соёл” хүүхдийн дүрслэх урлагийн анхдугаар олимпиадыг зохион байгуулсан юм. Тус олимпиадад 700 гаруй хүүхэд оролцож, хүүхдүүдийг баясгах үүднээс шагайгаар наадууллаа. Гэтэл шагай хараад "Энэ юу вэ” гэх бага насны хүүхдүүд олон байсан. Эцэг эхчүүд хүүхдүүддээ Монгол түмний уламжлалт наадгай шагай гэдэг зүйлийг таниулах нь бүү хэл харуулаа ч үгүй байна. Шагайгаа мэдэхгүй гайхшраад харах бяцхан хүүхдүүд өхөөрдмөөр ч үнэхээр харамсалтай. Би Монгол хүн гэж хэлэхээ мэдээд байгаа ч Монгол хүний язгуур мөн чанараа мэдэхгүй болсон байна. “Аливаа үндэстнийг эзэлье гэвэл хэлийг нь мартуул. Хэлээ мартсан үндэстэн соёлоо мартдаг. Соёлоо мартсан үндэстэн мөхөж үгүй болдог” гэсэн эртний алдартай үг бий. Тиймээс Монгол Улсынхаа тусгаар тогтнолын дархлааг бодсон ч бид л монгол хэл соёлоо мэддэг, дээдэлдэг, хүндэлдэг иргэдийг өсгөж хүмүүжүүлэхгүй бол биднээс хойш 30, 40 жилийн дараах Монгол Улс маш хэцүү төсөөлөгдөж байна. Эцэг эхчүүд маань хүүхдүүдээ маш сайн дэмжээрэй. Хүүхэд их хөөрхөн. Өөрөөс гаргаж байгаа бүхнийгээ ээж, аавыгаа л баярлуулахын тулд хийдэг. Би үүнийг хийвэл ээж минь, аав минь баярлана гэдэг. Ээждээ Мартын 8-наар маш аз жаргалтай, баяр хөөртэй сэтгэлийн бэлэг хийдэг. Хүүхэд эцэг эхээсээ хайр халамж хүсч, тэднийгээ л баярлуулах юмсан гэсэн чин сэтгэлтэй тийм сайхан ертөнц. Тиймээс тэр хүслийг нь хангаад өгөөсэй. Мөн хүүхдээ хөгжихөд нь маш сайн урам зориг өгөх хэрэгтэй. Хэрэв тэгж чадаад, нэг л удаа бүтээх, сэдэх урам зориг авчихсан хүүхэд цаашаа хурдан хөгжинө. Нүдэн дээр илт хөгжиж, юмыг маш хурдан, сайхан сурч, урам зоригтой, баяр жаргалтай бүтээлээ туурвидаг. 

- Таны амьдралд эмэгтэй хүнтэй холбоотой санаанаас тань гардаггүй дурсамжтай түүх байвал манай уншигчидтай хуваалцаач. 

-Хаана  ч очсон яриад л бай­маар, хүний сэтгэлээс уяатай, ярихаар их сайхан хоол  идсэн мэт сэтгэл цатгалан болдог тийм хүн бол яах аргагүй эмээ минь. Эмээтэй минь холбоотой сайхан дурсамжууд сэтгэлд минь бий. Өнөөдрийн намайг бий болгосон буянтай хүн. Хүүхэд насны дурсамж гэвэл инээдтэй зүйлс олон байгаа. Би ер нь багадаа тэнэмэл нохой, муур, хулгана дунд өссөн гэхэд болно. Манайх төмөр замын таван давхар саарал байшингийн нэг давхарт амьдардаг байлаа. Тухайн үед гадуур тэнэмэл нохой, муур мөн ч их байж. Нөгөөдүүл нь ядахад хүйтнээр зулзагалаад, хаа сайгүй гөлөглөчихнө. Эмээ минь “Цаг ороо бусгаа болохоор амьтны ороо хүртэл замбараагүй болчих юм" гэсээр нүдээ нээгээгүй нялх амьтдыг түүгээд явдагсан. Тэгээд гэртээ ирэхдээ хоёр сугандаа, дээлийнхээ энгэрт дүүрэн нохойн гөлөг, муурны зулзага өвөртлөөд орно. Тэднийг гэртээ хооллож ундлаад хавар урь орж, биеэ даахтайгаа болохоор нь гаргадаг байсан. Мөн манай байр их хулганатай, өглөө босоход тавчик дотор хулганы гөлчгий орчихсон байх энүүхэнд. Ер нь гутал, хувцас хаа сайгүй орчихно. Яагаад тийм их хулганатай байсан юм, мэдэхгүй. Эмээ минь нялх амьтан хараад нулимс дуслуулдаг тийм л өр нимгэн хүн байсан. Бас нэг санаанаас огт гардаггүй явдал бий. Орой бүр эмээтэйгээ хөтлөлцөөд гадаа салхилдаг байлаа. Тэр үед машин тэрэг ч ховор, сайхан ч байж. Нэг орой салхилж явтал замын голд нэг ах согтоод бүр тасарчихсан, хажууд нь ой гарантай хүүхэд бээвийтлээ даарчихсан уйлаад сууж байв. Гэгээ тасарчихсан, намар сэрүү орсон байсан цаг. Эмээ минь сандран очиж хүүхдийг аваад аавыг нь цагдаа дуудаж өгсөн. Тэгээд нөгөө хүүхэд манайд бүр өвөлжсөн, эцэг, эх нь ирж авдаггүй. Эмээ минь “Өргөөд авчихъя, эцэг эх нь гарч ирвэл гуйдаг ч юм билүү” гэдэг байлаа. Гэхдээ хавар ээж нь ирж хүүхдээ авсан, эмээд минь өгөөгүй ээ. Одоо тэр охин 30 орчим насны том хүүхэн болсон байх. Хэрэв таньдагсан бол тэр охиныг олж уулзах юмсан гэж хааяа боддог. Эмээ минь хэзээ хойно ч “Сайн хүн, сайхан хүн болоосой” гэж залбирдаг байсан.  Мөн ээжтэй минь холбоотой нэг дурсамж огт санаанаас гардаггүй юм. Би багадаа юм бичих дуртай хүүхэд байсан. Гэхдээ түүнийгээ хүнд харуулах дургүй, базаад хаячихна. Японд сурч байхдаа амралтаараа иртэл ээж минь миний багадаа базаад хаядаг байсан цааснуудыг хогийн савнаас түүгээд эмхлээд тавьчихсан надад өгсөн. Хүний эх гэдэг тийм л сайхан сэтгэлтэй байдаг юм билээ. Тэр сараачсан шүлгүүдээ уншаад надад хүүхэд насандаа очсон мэт л санагдсан. Тэр шүлгүүдээсээ түүвэрлэж "Сэтгэлд жаргасан нар" шүлгийн номоо гаргасан юм.

 -Өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн хүүхэд өр нимгэн хүн болдог гэдэг. 

-Эмээ минь бурхан болсон тэр үеийг үгээр ч дүрслэн хэлэхийн аргагүй хэцүү байна. Хүн хайртай дотны хүнээ өнгөрсөн хойно л хайрлаж, асарч тойлж байхгүй яав даа гэж их харамсдаг юм билээ. Эмээ минь “Охинтойгоо хамт сайхан даалуу тоглохсон, миний охин ирээч” гэж их гуйдаг байсан. Тухайн үед миний ажил маш их ачаалалтай  байсан учраас очиж амждаггүй байлаа. Харин эмээгээ өнгөрөхөд үнэхээр сэтгэл гутралд орсон. Ажлаа орхиод ч болсон эмээтэйгээ хамт байхгүй яав даа гэж их харууссан. Одоо хүртэл тэр харуусал сэтгэлд тээгдэж явдаг. Хааяа эмээгээ зүүдэлж, санагалзаж уйлна. Хайртай аав, ээжтэйгээ амьдралынхаа бага ч гэсэн хормыг хамт өнгөрөөж сэтгэлийг нь амгалан байлгавал тэр л ачлал юм болов уу гэж боддог болсон. Өвөө, эмээ дээрээ өссөн хүүхдүүд их өр нимгэн болдог нь үнэн байх шүү. Аргагүй бие биедээ нялхарсаар хүүхэд, настан хэн хэн л уян, өр нимгэн болдог байх. Гэхдээ тэд хүүхдийг буруу эрхлүүлдэггүй. Тэд чинь амьдралыг биеэр туулж, зовлон жаргалд зүлгэгдсэн улс. Өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд буруу сэтгэлтэй, бусармаг явахыг би хувьдаа ойр тойрноосоо хараагүй. Харин ч ноён нуруутай, тайван амгалан бусдад итгэмтгий зан чанартай санагддаг шүү.

-Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Монголын хойч ирээдүйг зөв замд нь хөтлөх таны ажил үйлс тань улам дэлгэрэг. 

Сэтгүүлч Л.Булганчимэг



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.