
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
ТЭД гэж хэн бэ гэж үү? Мэдээж хүүхэд. Таны үргэлжлэл, улс орны ирээдүй болсон тэр л цагаахан ертөнц хаана ч, хэзээд хайрлагдах л эрхтэй. Хүн бүр үр хүүхдийнхээ тухай ярихдаа хайрлан байж, баяр баясалтайгаар, аз жаргалын оч гялалзуулан бахархаж ярьдаг. Тэдэнд зориулсан, тэдний тухай хөгжилтэй, гэгээн, жаргал бялхсан нэвтрүүлэг, ярилцлага, нийтлэлүүд бичигддэг байсан нь саяхан. Гэтэл сүүлийн жилүүдэд хүүхэдтэй холбоотой хар бараан, хүний ой ухаанд ч багтмааргүй жигшүүрт хэргүүд шилээ даран мэдээлэгдэж, тэдний нартай дэлхийг хариуцлагагүй, зэрлэг, балмад эцэг эх, томчуудын үг, үйлдэл аадар борооны үүл мэт бүрхчихэж. “Бараг ХҮҮХЭД гэсэн гарчигтай мэдээллийг хараад л хаана, ямар бяцхан зүрх хүчирхийлэлд өртөн зовж шаналсан бол гэхээс айх юм” хэмээн ярих хүмүүс олон тохиолдоно.
Хүүхэд хүчирхийлэлд өртсөн тухай мэдээллийг олон нийтийн хэрэгслээр мэдээлэх бүрд хүчирхийллийн дуудлага мэдээлэл нэмэгддэг. Сэтгүүлчид хүүхдийн эсрэг хүчирхийллийг мэдээлэхдээ сенсааци хөөж насыг нь хамгийн эхэнд дурдах нь энэ төрлийн гэмт хэргийн сэдлийг бий болгодог гэдгийг албаныхан онцолсон юм.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэхгүй байх ёстой юу, эсвэл...
Мэдээлэхдээ хэт тодорхой, бараг нүдэнд харагдтал, хохирогчийн нас, хүйсийг нарийн хэлж, хүчирхийллийн үйл явц бүрийг тоочин бичих нь ёс зүйн хувьд буруу төдийгүй гэмт этгээдэд сэдэл төрүүлэх аюултай гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна. Ялангуяа хүчирхийлэлд өртсөн тохиолдлын жишээ дурдахдаа нутаг орныг нь нэрлэхгүй байх-ыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар онцолсон юм. Мөн тэрээр “Биеэ үнэлж байгаа охид, бүсгүйчүүдийн 80 орчим хувь нь бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг /ТББ-уудын судалгаа/. Өөрөөр хэлбэл, бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зан байдалд өөрчлөлт ордог. Тиймээс нөхөн сэргээх урт хугацааны үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай” гэв.
Харин Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Дэлхийд хохирогчид үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв, төрийн зарим үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэх буюу төрийн бус байгууллагаар дамжуулан мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг тогтолцоо бий. Энэ нь төсвийн мөнгийг хэмнээд зогсохгүй төрийн бус байгууллагуудыг бойжуулдаг. Тиймээс өнгөрсөн жил ТББ-ыг магадлан итгэмжлэх зөвлөлийн хурлаар магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан нэг байгууллага буюу “Үжин” төв ТББ-ыг сонгож, хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, нөхөн сэргээх хариу үйлчилгээ үзүүлж байна. Хохирогч хүүхдүүдтэй ажиллана гэдэг долоо эсвэл 14 хоногийн ажил биш, шууд үр дүнгээ өгдөггүй, урт хугацааны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байдаг. Бид бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалахын тулд 12 өмгөөлөгчтэй гэрээлэн ажиллаж байна. Хүүхдийг хохирсон хойно нь хамгаалах бус хохирохоос нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэл рүү нийгмээрээ анхаарлаа хандуулмаар байна” гэлээ.
“Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв”-д ихэвчлэн ураг төрлийн хүрээнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид хамгаалуулахаар ирдэг. Уг төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 16 хүүхдэд сэтгэл зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамж, хууль эрх зүй зэрэг 12 төрлийн цогц үйлчилгээ үзүүлсэн байна. Тэднээс есөн хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэж ажилласан бөгөөд зарим тохиолдолд асрамжийн газарт зуучилдаг ажээ.
“Ураг төрлийн орчинд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидыг гэр бүлд нь эргэн нэгтгэх асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Одоогоор тус төвд долоон хүүхэд байрлаж, сэтгэл заслын үйлчилгээ авч байна. Энэ үйлчилгээ бий болсноор бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зан байдлын төлөв сайжирч, эерэг үр дүн гарч байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөвгүүдийг хүчирхийлэх гэмт хэрэг цөөнгүй гарлаа. Тухайлбал, өнгөрсөн онд бага насны хөвгүүдийг хүчирхийлсэн 12 тохиолдол бүртгэгдсэн. Тиймээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хөвгүүдийг хамгаалах байр нэн шаардлагатай байна” хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар ярив.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн Ахлах нийгмийн ажилтан Т.Мөнхсайхан “Бид өдөрт 400-500 орчим дуудлага хүлээн авч, дуудлагын хариуд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд цагдаагийн байгууллагатай хамтран газар дээр нь очиж ажиллан, шаардлагатай бол түр хамгаалах байрандаа авчирдаг. Дийлэнх тохиолдолд хүчирхийлэл болсны дараа хүүхэд өөрөө дуудлага өгдөг. Гэхдээ шууд өөрийгөө хүчирхийлэлд өртсөн гэж ярьдаггүй, “Манай найз, таньдаг хүүхэд” зэргээр төлөөлүүлдэг. Дуудлага бүр автоматаар бүртгэгддэг бөгөөд алдсан дуудлага бүр лүүгээ эргэж холбогддог. Жилээс жилд хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлага нэмэгдэж байгаа учраас операторуудаа нэмэх шаардлагатай байгаа” хэмээн хэлэв.
Өнгөрсөн 2018 онд 1369 хүүхдийг түр хамгаалах байранд хамгаалсны 34 тохиолдол нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд байсан бөгөөд үлдсэн нь бие махбод, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байна.
“Манай түр хамгаалах байранд гуравхан хоногтой хүүхэд хүртэл ирж байсан. Миний хувьд ажилдаа дуртай, дурлаж орсон. Бид эргэх үйлчилгээтэй бөгөөд түр хамгаалах байранд хамгаалуулж байгаад гарсан хүүхдүүдээ ахлах ажилтнууд маань эргэдэг. Харин бид хамгаалалтад байгаа хүүхдүүдтэй найзын холбоо тогтоож болдоггүй учраас гудамжинд таарвал мэндлээд л өнгөрдөг” хэмээн тус төвийн ажилтан ярьсан юм.
Эхний ээлжид, хүний ой ухаанд ч багтмааргүй аймшигт хэрэг, хүчирхийлэл үйлдэж байгаа гэмт этгээдүүд яагаад ийм үйлдэл хийх болов, ирээдүйд тэдэнтэй адил хүчирхийлэгч иргэнийг өсгөж хүмүүжүүлэхгүйн тулд эцэг эхчүүд юун дээр түлхүү анхаарах шаардлагатай гэдгийг бодолцох хэрэгтэй мэт. 72 цагийн турш хоёр хүүхдээ тамласан хойд эцэг багадаа өөрөө хүчирхийлэл тамлалд өртөж байсан тухайгаа ярьсан байна. Гэхдээ бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан нь түүнийг цагаатгах, өмгөөлөх шалтгаан биш ч аливаа хүн нэг л удаа, ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн бол тухайн хүүхдийн зан үйлд гэмтэл учирдаг ажээ.
“Гэр бүлийн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь тухайн хүний өөртөө итгэх итгэлд шууд нөлөөлдөг. Хүүхэд ямар нэг байдлаар өөрийгөө илэрхийлэхэд эцэг эх нь түүнийг шоолж, шоглож эсвэл загнаж, хүүхдийнхээ илэрхийлэмжийг үгүйсгэдэг. Энэ бүхэн хүүхдийг зөв хүн болж төлөвшихөд сөргөөр нөлөөлдөг. Зүрх сэтгэл, оюун ухаандаа цочрол авсан хүүхэд том болоод өөрөө хүчирхийлэл үйлдэх магадлалтай. Хүчирхийлэл эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүсдэг бөгөөд хүүхдийг өөрөөсөө сул дорой, жижиг, том хүн биш гэж дорд үзэж буйн илрэл юм. Хүчирхийлэгч гудамжинд явж буй танихгүй хүн рүү дайрахгүй, эсвэл найз нөхөд рүүгээ зандрахгүй, зөвхөн гэртээ ирж өөрийн хүүхэд рүүгээ дайрдаг. Тиймээс энэ бол ухамсарт үйлдэл. Хүүхэд насны хүчирхийлэл, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл бүгд сэтгэцийн гэмтэл учруулдаг” гэдгийг бүхий л сэтгэл зүйчид онцолдог.
Гэтэл манай улсад хохирогчдын сэтгэл зүйг эмчилдэггүй. Зөвхөн ил харагдах бие махбодын гэмтлийг хохиролд тооцож, нарийн шинжилгээ хийлгэн үзлэгт хамруулдаг. Энэ нь хэдийгээр зайлшгүй авах арга хэмжээ боловч гал унтрааж буй явдал юм. Үүний цаана зүрхэндээ, сэтгэлдээ, оюун бодолдоо маш том, бараг эргээд анихгүй гүнзгий шархтай хүүхдүүд ширэнгэн ой мэт аймшигт нийгэмд тэнтэр тунтар алхаж явна.
Тэгвэл хүчирхийлэл үйлдсэн этгээдийг яах вэ? Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, энхрий бяцхан үрсээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгохгүйн тулд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авбал зохистой талаар төрийн түшээд, төрийн болоод төрийн бус байгууллага, эцэг эхчүүд, олон нийтийг хамарсан томоохон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. Шийтгэлийн маш олон хувилбар, гаднын туршлага байгаа ч нэгэнт үйлдэгдсэн хэргийг байнга ярьж, хохирогчийг давхар хүчирхийлэх нь ёс зүйгүй үйлдэл гэдгийг салбар салбарын төлөөллүүд ярьсаар ... Хүчирхийлэгчийг цаазалж, тамлан зовоож, бүх насаар нь хорьж, тэр ч байтугай зарим орнуудын жишгээр химийн тариа тарьж болох ч хүчирхийлэл буурах уу? гэдэг эргэлзээтэй. Харин хүчирхийллийн тоог бууруулах, бүр цаашлаад таслан зогсооход хамгийн чухал нөлөөтэй үр дүнтэй шийдэл бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэнээ соён гэгээрүүлэх явдал гэж МЭХ харж байна.