Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
МЭХ 11, 13 настай охидын эцэг эхийг архинаас гаргахаар ажилл…
2019 оны 12 сарын 25
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Хэнтий аймагт болсон эмгэнэлт хэрэгт тус аймгийн эмэгтэйчүүд…
2019 оны 12 сарын 24
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
"Алунгоо" цомын эзэд энэ сарын 21-нд тодорно
2019 оны 12 сарын 19
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
Лу.Гантөмөр: МЭХ урт хугацааны туршид эмэгтэйчүүдийг дэмжих …
2019 оны 11 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч", СТА Б.Нарандэлгэр: "Архигүй баярын …
2019 оны 11 сарын 28
Иргэн Б.Болороо: ҮРИЙГ МИНЬ ЭЦЭГГҮЙ, НАМАЙГ ХАНЬГҮЙ, ЭЭЖИЙГ…
2019 оны 11 сарын 05
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 2020 онд “АРХИ”-тай тэмцэнэ
2019 оны 11 сарын 14
ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 20 ЭМЭГТЭЙ
2019 оны 10 сарын 18
Д.Одбаярыг мэдүүлэг өгөхгүй Монгол руу буцвал, хэргийг шууд …
2019 оны 11 сарын 04
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах зор…
2019 оны 10 сарын 28
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
Дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр Монголын гоо сайхан бүтээгдэхү…
2019 оны 11 сарын 01
Д.Отгонжаргал: Хүсч, мөрөөдөж, хичээж чадвал хүн бүрт боломж…
2019 оны 10 сарын 29
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл БНСУ-д ажиллаж байна
2019 оны 10 сарын 31
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ЗӨ…
2019 оны 10 сарын 22
МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр Г.…
2019 оны 10 сарын 25
ДАНАГАР ДАМПЫН БҮХЭЭГЭЭС АВСТРАЛИЙН УУРХАЙГ ЗОРИХ БҮСГҮЙ
2019 оны 11 сарын 05
НАЙМАН ГИНЖИН ХОЛБООГООР  ГАГНАГДСАН ХОС
2019 оны 11 сарын 07
Өвөрбайгалийн хязгаар нутгийн эмэгтэйчүүд МЭХ-нд зочиллоо
2019 оны 10 сарын 28
Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном…
2019 оны 10 сарын 30
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
“Үжин” төвийн захирал Д.Ундрааг МЭХ-ны  ХҮНДЭТ ТЭМДЭГ-ээр ша…
2019 оны 11 сарын 01
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонг…
2019 оны 10 сарын 21
МЭХ-ны Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүнээр…
2019 оны 10 сарын 24
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Дорнод аймагт ажиллалаа
2019 оны 10 сарын 23
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Сөүл хотын “Mongolian Weekend…
2019 оны 10 сарын 30
ГУРВАН ҮНЭЭ ГАНЦ МОРИО ГАРАМГАЙ ӨСГӨСӨН Шилдэг  фермер
2019 оны 11 сарын 06
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2019 оны 11 сарын 15
Зүтгүүр
2019 оны 11 сарын 01
МЭХ-ны БНСУ дахь салбар зөвлөл амжилт гаргасан гимнастикчдыг…
2019 оны 10 сарын 30
“Алтан ишиг“-ний ЖИНХЭНЭ эзэн
2019 оны 10 сарын 31
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
ТББ: Ашгийн бус байгууллагын тухай хуулийн төслийг засварлах…
2019 оны 11 сарын 12
ХЭЗЭЭ Ч ГАНХАХГҮЙ ХОС БАГАНА
2019 оны 10 сарын 21
“МЭХ”-ны Увс аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл 
2019 оны 11 сарын 11
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
КАЗАХСТАНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2019 оны 11 сарын 08
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлө…
2019 оны 10 сарын 28
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
ТЭНХЭЭТ ХҮЛГИЙН ЭЗЭН
2019 оны 11 сарын 04
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22

Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг

Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг

Хөгжмийн зохиолч, дуучин О.Солонго:

Бид өвөл хаврын заагт, нар наашилж орчлонгийн өнгө туяарсан ч жавар буцаагүй нэгэн өдөр Улаанбаатар хотын төв дүүрэгт амралтын өдрөөр болзсон юм. Тэрээр эх орондоо хэсэг хугацаанд ирээд, буцахын өмнөх тэр өдөр...

О.Солонго тэртээ он жилүүдэд 10 гаруйхан настай бяцхан охин арлын Японыг зорьж, “Олон улсын ая дуу зохиогч хүүхдийн наадам”-ын Гранпри шагналыг хүртэж байсан бол хожмоо Осака хотын хөгжмийн дээд сургуулийг Хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргээд, Монгол улсын консерваторид багшлан, Монгол Японы соёлын харилцаанд зохих хувь нэмэр оруулсан бүсгүй юм.

Дуучин, хөгжмийн зохиолч О.Солонго Монголын бүх хэвлэлээс онцлон анх удаа “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгснийг эрхэм танд хүргэж байна.

О.Солонго 1980 онд төрсөн. Японы нийслэл Токио хотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 

-Арлын Японд он удаан жил ажиллаж, амьдарч эх орныхоо, тэр дундаа эрдэм боловсролтой Монгол бүсгүйчүүдийн нүүр царай болж яваад тань талархал илэрхийлье! Харин эх орноосоо буцахаас өмнө өөрийн төрөлх ахуй, бага нас руу эргэн зорчиж, дурсамжаасаа хуваалцаасай гэж хүсч байна.

-Юуны түрүүнд намайг энэ нэр хүндтэй сэтгүүлийн зочноор урьсанд талархаж буйгаа илэрхийлье! Би Улаанбаатар хотод төрж өссөн. Нэгдүгээр ангиасаа Хөгжим Бүжгийн дунд сургуулийн төгөлдөр хуурын ангид суралцаж эхэлсэн. Манай сургууль тэр үед 400 гаруй хүүхдээс 35 хүүхэд сонгож байсан бол 12 жил сурсны дараа 9-10 хүүхэд л төгсөж байлаа. Хүүхдийг маш идэвхитэй хүмүүжүүлдэг сургууль. Миний хамгийн анхны уран бүтээл Монгол телевизийн дэргэдэх “Зул” гэдэг хамтлагаас эхэлсэн. “Энэ хэний хүүхэд вэ, ээж аав нь хэн бэ?” гээд дуулдаг тэр дуу манай хамтлагийн уран бүтээл байлаа. Би хамтлагтаа төгөлдөр хуур тоглодог байв. Ингэж урлагийн хүн болох гараа маань эхэлсэн. 4-р ангийн сурагч 1993 онд анх удаа Япон улсад зохион байгуулагдсан “Олон улсын ая дуу зохиогч хүүхдийн уралдаан”-д оролцон “Ээж танийгаа мөнхрүүлэхсэн” гэдэг дуугаараа Оюунаа эгчийнхээ /Дуучин Д.Оюунтүлхүүр/ нэгэн адил Гранпри шагналыг нь авч байлаа. 10 гаруйхан настай бяцхан охин хэл соёлыг нь ч сайн мэдэхгүй энэ улсын урлагийн тайзнаа микрофон бариад дуулж, хамгийн том шагналыг нь авсан тэр түүх миний амьдралыг эрс өөрчилсөн.

-Өөрчлөлтийн талаар дэлгэрүүлэн ярилцъя?

-Тэр улсын хөгжил, соёл мэдээж бяцхан охины сэтгэлд асар тод дурсамж, тэмүүллийг үлдээсэн. Япон улсад 7 хоноод эх орондоо ирэхдээ, би энэ улс руу заавал эргэж очно гэж бат шийдсэн. Д.Оюунтүлхүүр эгч бас л Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг, өмнө нь бас тус наадмын гранприг авсан байсан. "Ямар гоё эгч вэ, энэ эгч шиг мундаг болох юм сан" гэж мөрөөддөг байлаа. Тэр мөрөөдөл маань нэг ёсондоо биелж, адилхан тэмцээнд ороод, адилхан шагнал аваад, Оюунаа эгчийн адил энэ улс руу буцаад явна гэдэг мөрөөдөл байсан. Удалгүй 5 сарын дараа Японоос продюсерийн баг ирж, манай аав ээжтэй уулзаад, “Охиныг тань Японд дуучин болгомоор байна, гэрээ хийх боломж байна уу?” гэсэн. Би бага ангид сурч байсан, аав ээж хоёр маань эхлээд татгалзсан байдаг юм.

-Тэд өмнө нь Монгол уран бүтээлчтэй харилцаж байсан уу. Ямар хүмүүс байсан бэ?

-Д.Оюунтүлхүүр эгчийн анхны менежер байсан хүн миний ч бас анхны менежер болсон түүхтэй. Хэдийгээр би балчир охин байсан ч эргээд заавал очно доо гэсэн тэр их хүсэл тэмүүлэл минь надад эр зориг гаргах түлхэц болсон юм шиг санагддаг. Тэр эр зоригийнхоо ачаар “Би заавал явна” гээд уйлж унжиж байгаад ээж, ааваа зөвшөөрүүлэн, гэрээ хийгээд Япон руу явж байлаа.

-10 гаруйхан настай бяцхан охиныг арлын оронд урлагийн салбарт хүчийг нь сорьж, нутагшуулна гээд аваад явжээ. Очоод яг ямар нөхцөл байдал угтсан бэ? Ээж, аав нь хамт явсан уу?

-Намайг анхны уралдаанд ороход Хөгжим бүжгийн коллежийн уран сайхны удирдаач Ганчимэг /МУАЖ Цогзолмаа гуайн охин/ багш маань цуг явж байлаа. Харин гэрээ хийгээд дахин явахад эхлээд ээжтэйгээ явсан. Ээж очоод нөхцөл байдалтай танилцсан. “Ээж танийгаа мөнхрүүлэхсэн” гэдэг анхны CD-ний ажилдаа шууд орсон л доо. Ардчилалд шилжээд удаагүй, дэлгүүр хоршоонд ч элбэг дэлбэг юм байгаагүй тийм нөхцлөөс эрчимтэй хөгжиж буй өөр соёл руу л яваад орчихсон. Энэ шилжилтийн үе Монгол хүн бүрт эрх чөлөөг мэдрэх бэлтгэл үе байсан шиг санагддаг. Тухайн үед Японд Монгол хүн цөөн байсан. Сумоч Батбаяр, Цэвэгням, Энхбат ах нар маань сумогийн ертөнцөд анхны Монгол сумоч гэж нэр алдраа гаргаж эхэлж байсан. Миний өмнөх үеийнхэн гэвэл "Таван богд" группийн Баатарсайхан гуай, мөн "Бридж" группийн Ганхуяг гуай гэх зэрэг ер нь тун цөөн, ойролцоогоор 20 орчим Монгол хүн л байсан байх. Тухайн үед Монгол гэж ямар улс байдгийг тэр бүр Япончууд мэддэггүй, "Монгол гэж хаана байдаг улс вэ?" гэдэг байсан. Цөөн тооны хүн Чингис хаан, тал хээр нутгийн төсөөлөлтэй, түүгээр нь Монгол улсыг бүхэлд нь баримжаалдаг, ихэнх нь мэдэхгүй байсан. Яг түүнтэй адил би ч бас “Ошин” гээд олон ангит киногоор л Японыг төсөөлөөд явж байлаа. Бүгд кимоно өмсчихсөн хүмүүс байна гэж төсөөлөөд очтол онгоцны буудлаас эхлээд л маш амттай зайрмаг өнгө өнгөөрөө алаглаад л, үнэхээр гоё санагдаж байснаа одоо тод санадаг юм. Ээжтэйгээ цуг очоод, анхны CD-ний бичлэгт орж байхдаа энэ студийг Монголдоо аваачих юмсан гэж бодож зогссон.

-Монголоос бол Үндэсний телевизийн студийн төсөөлөлтэй л очсон байх даа?

-Яг онож хэллээ. “Ээж таныгаа мөнхрүүлэхсэн” гэдэг дуугаа гаргачихаад Япон явахаас өмнө Соёлын яамнаас дууг маань шалгаж, нотыг нь хянаж байсан. Дуугаа бичүүлэх болоход дуу бичлэгийн газар гэж байхгүй, Монгол телевизийн том зааланд бичлэгт орж байлаа. Орчин үе шиг компьютер, программ гэж байхгүй, ердөө ганц дуулаад л бичлэгээ Япон руу явуулж байсан шүү дээ. Тэр үе, тэр нөхцөл байдал надад асар их үнэ цэнэтэй санагддаг. Манай урлагийнхан сонсоод ойлгох байх. Хүн гоо сайхны мэс заслын аргаар үзэмж дүрээ сайжруулах боломжтой яг адил программ, техник тоног төхөөрөмжөөр уран бүтээлчдийн бүтээлийг илүү сайжруулахыг би гоо сайхны мэс ажилбартай зүйрлээд байна л даа. Эмэгтэй хүнийг натураар нь харах нэг өөр, түүн дээр бага зэрэг гоёж, өнгөлж болж байна. Тэгтэл хөгжим дээр гоо сайхны мэс засал хийгээд явчихаар авч чадахгүй байгаа өнгийг нь хүртэл хүчээр гаргаад ирнэ. Аливаа юманд нэмэлт ажилллагаанууд ороод ирэхээр бүгд адилхан болох тал руугаа хэвийгээд явчихдаг. Дуу ч мөн адил, уран бүтээл дээр ч бид бас натурал хандах хэрэгтэй гэж би боддог. Манай Монголд ийм чадалтай уран бүтээлчид маш олон бий. Үнэхээр мундаг, өөрсдөө менежерээ хийнэ, бүтээлээ хийнэ гэдэг амаргүй ажил.

-Анх ямар студитэй хамтран ажиллаж эхэлсэн бэ?

-Миний анх харъяалагдсан студи бол “Toshiba EMI”. /Монголчууд Toshiba brand-ийг сайн мэддэг/ “Toshiba EMI”-гийн дуучнаар таван жил ажилласан. Эхний таван жил уран бүтээлээ Токиод хийсэн. Тэр хугацаандаа Японы NHK телевизийн Минна но үта буюу “Бүх нийтийн дуу” гэж хүүхдийн нэвтрүүлэгт дуу маань шалгараад хоёр сарын хугацаанд өдөр бүр цацагдаж байсан. Мөн “Манай гэрийнхэн” дуугаараа шалгаран “Фүжи” телевизийн нэвтрүүлэгт орж байлаа. Японы караокед дуучин Солонго гээд хайхад “Манай гэрийнхэн” болон өнгөрсөн жилийн 11 сард гарсан CD-ний минь бусад дуунууд ч гарч ирдэг.

-Уран бүтээлээ хийхийн хажуугаар хичээл сургуулиа хэрхэн амжуулдаг байв?

-“Хөгжим бүжигийн коллеж”-доо сурна. Зуны амралт эхлэнгүүт Японыг зорино. Тав дахь жилээсээ би Осака руу шилжсэн. Хэдийгээр дуучин болох хүсэлтэй ч илүү их зүйлд суралцмаар санагдаж байсан. Тэр хүсэл маань намайг Осака руу хөтөлсөн дөө. Тэнд би ахлах сургуульд орж, асар хатуу дэгтэй охидын сургуульд сурах болсон. Анх Япон явахад цуг байсан манай “Япон ээж” Монголын өргөмжит консул Сато Норико гэдэг хүний гэрт нь амьдарч,  хичээл сургуульдаа явдаг байлаа.

-Японы охидын сургууль өөрийн гэсэн дэг жаягтай, өвөрмөц онцлогтой байх?

-Манай сургууль их хатуу дэг журамтай. Жишээ нь: Юбканы урт өвдөгнөөс дээш байж болохгүй, өвдөгний доогуур байхыг шаардана. Бүр сантиметрээр хэмждэг. Оймс гэхэд шилбээ ил гаргаж болохгүй гэх мэтээр хамгийн наад зах нь хувцаслалтаас эхлээд л их хатуу дэгтэй сургуульд сурсан. Миний энэ сургуульд сурах болсон шалтгаан нь Японы хөгжмийн их сургууль төгссөн анхны Монгол төгсөгч болж төгсөнө гэж мөрөөддөг байлаа. Тэр бол Осакагийн хөгжмийн дээд сургууль. Тэгэхээр тэр сургуульд тэнцэхийн тулд би Япон хүмүүстэй адилхан шалгалтыг өгч орно гэсэн үг. Яг энэ төлөвлөгөөгөөрөө явсаар ахлах сургуульдаа сайн сурч шалгалтаа өгсөн. Осакагийн хөгжмийн дээд сургуульд ганц гадаад оюутан байсан нь би. Намайг төгсөхийн үед нэг Тайвань оюутан ирсэн.

-Тэр үед Японы нийгэм хаалттай байсан юм уу? Эсвэл гадаад оюутнууд Япон сургалтыг төдийлөн сонирхдоггүй байсан юм болов уу?

-Үгүй л дээ. Япон улсад Анагаах ухааны сургууль, хөгжмийн сургууль нь асар үнэтэй. Мэдээж хэрэг олон хөгжмийн сургууль бий. Одоо бол тус улсад Монголоос олон хүн сурч байна. АЖ Н.Жанцанноров гуайн хүү Ж.Дамдинцэрэн зэрэг сайн мэргэжилтнүүд Японд суралцаж төгссөн шүү.

-Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

-Аав минь жолооч, ээж маань оёдолчин. Энгийн сайхан хүмүүс байгаа. Урьд нь би Токиод дуугаараа таван жил нэлээд амжилттай ажилласан. Дараа нь Осакад очиход уран бүтээлч гэдгээр маань хүлээж авдаг болчихсон байсан. Миний ирээдүйд, уран бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж би боддог. Сургуульд сурахад намайг хамгийн их дэмжсэн байгууллага бол NHK телевиз, мөн тус телевизийн Миата Осамү гэж миний “Япон аав” гэж хэлэхэд хилсдэхгүй нэвтрүүлэгч байсан хүн бий. Жил бүр “Шинэ Монгол” сургуульд ирж хичээл заана. Монголоос олон хүүхдийг дэмжиж, Японд боловсрол эзэмшихэд онцгой нөлөө үзүүлж буй хүн юм. Ер нь хүн хэл соёл, хил хязгаар харгалзахгүй бие биедээ тустай дэмтэй, хайр хүндэтгэлтэй явна гэдэг асар сайхан юм даа гэж би тэр хүнээр бахархаж явдаг.

-Очоод хэр хурдан Япон хэл сурсан бэ? Эхний таван жилдээ хэлний бэрхшээлийг даван туулж чадсан уу?

-Анх сайн байна уу? гэж ч хэлж мэдэхгүй хүүхэд очиж байлаа. Эхний таван жилдээ орчуулагчтай ажилласан. Намайг Японд хөл тавихаас эхлээд хамт байсан хүн бол миний сэтгэлд хүндтэй байр эзэлдэг Батболд гэж хүн байлаа. Харамсалтай нь өөд болоод хэдэн жил болж байна. Батболд ахынхаа тусламжтайгаар бүх зүйл болдог байжээ. Том болоод зурагт үзээд, ойр зуурын үг цээжилдэг болсон. Нэг сонин түүх яръя. 15-16 настай байхад NHK телевизийн шууд нэвтрүүлэгт орох боллоо. Уг нь сэтгүүлч асуултаа урьдчилаад өгдөг, тэр дагуу нь хариултаа бэлддэг л дээ. Тэгсэн “Хариулахад амархан асуулт тавина” гэж хэлээд нэвтрүүлэг эхэлсэн. “Гэрээ санаж байна уу? Чи япон хоолонд дуртай юу?” гэх зэрэг юм асуулаа. Би “Гэрээ санаж сайна. Японд дургүй ” гээд хэлчихсэн. /Инээв/ Нэвтрүүлэг шууд цацагдаж байсан. Менежер маань хоёр гараа өргөөд л над руу болохгүй гээд дохиж байсан. Азаар хөтлөгч нь тэр нөхцөл байдлаас их аятайхан аваад гарчихсан санагддаг. Гол нь "Япон хоолонд дургүй" гэж хэлэх гээд “Японд дургүй” гэдэг үгээ би андуураад хэлчихсэн байхгүй юу. Одоо бол би энэ улсад хайртай, Япон хоолонд асар дуртай. Мэдээж бага байхад хэлний бэрхшээл их байсан. Анх сонсголоороо сурч байсан бол номыг нь үзээд, сургуульд нь сурахад хэл маань илт сайжирсан.

-Монголын ихэнх хөгжмийн зохиолчид Орос школтой. Монголын дуурийн театр Азийн анхны Дуурийн театр. Өдгөө дуурийн урлагт Монгол школыг бий болгож чадсан гэж үздэг. Тэр ч бүү хэл Монголын уртын дуу дуурийн дууны эх үндэс байж болзошгүй. Америкийн уугуул Индианчуудын дууны хэмнэл Монголын уртын дуутай хэрхэн холбогддог вэ? гэх зэрэг харьцуулсан судалгааг манай урлаг судлалын нэгэн доктор хийсэн. Тэгэхээр Монголд дуурийн урлаг нутагших өөрийн гэсэн өвөрмөц онцлог байж.

-Тийм ээ, дуурийн театрыг Япон хүмүүс барьсан түүхтэй юм билээ.

-Таны тухайд мэргэжлийн хөгжмийн зохиолчоор суралцаж төгсчээ. Эргээд бодоход урлаг уран сайхан, дуу таны хувь зохиол уу? Эсвэл сонирхолдоо хөтлөгдөж явсаар эргэлт буцалтгүй энэ ертөнцөд хөл тавьсан уу?

-Орос школ гэснээс намайг Хөгжим бүжгийн коллежид элсэн ороход миний багш Григорева гэж орос хүн байсан. Сонгодог урлагийн суурийг орос багш нар Монголд нутагшуулсан нь үнэн. Би урлагийн салбарт санамсаргүйгээр орсон гэж боддоггүй. Багаасаа л урлагт дуртай байсан. Гэхдээ манай гэр бүлд урлагийн хүн нэг ч байгаагүй. Жишээ нь, миний өвөө Монголд анх удаа хүүхдийн бөөрний мэс заслыг хийсэн Дамдиндорж гэж сайхан хүн байсан. Өвөө маань үр хүүхдүүдээ эмнэлгийн чиглэлээр явуулна гэдэг байлаа. Би хоёр эгч, нэг ахтай. Тэд маань намайг сургуульд орохоос өмнө уншиж бичихийг зааж өгдөг байсан. Тэрний буянд нэг л өдөр сонингийн тасархай дээрээс “ХБДС элсэлт авна” гээд биччихсэн байсныг олоод уншчихсан. ХБДС гэж товчилж бичсэнийг нь ойлгодоггүй, нөгөө сонингоо бариад ээжээсээ асуухад “Хөгжим бүжгийн дунд сургууль” гэж байгаа юм гэв. "Энэ яадаг сургууль юм бэ?" гэж асуухад “Хөгжмийн сургууль юм аа” л гэсэн. Яг тэр мөчид толгойд нэг юм орж ирээд, "Энэ хаана байдаг юм бэ?" гээд асуусан чинь "Манай гэртэй ойрхон" байдаг гэв. Манайх тэр үед 4-р дэлгүүрийн ойролцоо байсан л даа. "Тэр сургуульд юу заадаг юм бол" гэхээр манай гэрийнхэн “Миний охины орох сургууль биш ээ” гэсэн. Маргааш нь үндэсний радиогийн нэвтрүүлгээр "Хөгжим бүжгийн дунд сургууль элсэлтээ авч байна" гээд нөгөө зар дахиад явлаа. Би бүүр байж суухаа болиод, “Намайг ийшээ аваачаад өг, би заавал шалгалт өгнө” гэж очоод хийлийн ангид шалгуулсан. Тэр үед тэнцсэн, тэнцээгүй гээд бичээд өгчихдөг байлаа. Том хүний татлаад бичсэнийг би ойлгодоггүй. Ээжээс асуутал, “Тэнцсэн” гээд бичсэнийг нь “тэнцээгүй” гэж байна гэсэн байдаг юм. Би уйлаад өөр хөгжимд нь шалгуулъя гээд дахиад шалгууллаа. Тэгсэн нэг багш “Хүүе сая хийлийн ангид шалгалт өгсөн хөөрхөн охин байна, юу хийж байгаа юм? Хийлийн шалгалтандаа тэнцсэн биз дээ?” гэхээр нь тэнцээгүй гээд л... Ингээд хийл, төгөлдөр хуур хоёртоо хоёуланд нь тэнцсэн байсан. Алийг нь сонгох уу? гэж ярилцаж байгаад төгөлдөр хуурын ангиа сонгохоор болж байсан.

-Төгөлдөр хуурыг хөгжмийн зэмсэгийн хаан гэдэг. Энэ хөгжмийн гоо сайханд нь автах, эргэлт буцалтгүйгээр дурласан нь хэзээ юм бэ?

-Хөгжим бүжгийн сургуулийн бэлтгэл ангид ороод л дуу зохиож эхэлсэн. Тэр үед Филатовагийн нэрэмжит хүүхдийн фондод дуугаа явуулаад тусгай шагналыг нь авч байлаа. Хамгийн анхны дуугаа 1987 онд зохиож байсан. “Хөөрхөн хонгор охин минь, Хөдөө явъя хоёулаа, Хонгор хөөрхөн дүүтэйгээ хонио хариулъя хоёулаа” гээд найман мөрт хүүхдийн дуу зохиож тусгай шагнал авсан нь тэр. Энэ дуунаасаа их урам авсан санагддаг юм.

-“Ээж таныгаа мөнхрүүлэхсэн” гэдэг дуу хэрхэн бүтсэн бэ?

-Тухайн үед манайх хотын төвд амьдарч байгаад Чингэлтэй рүү нүүж, удалгүй ээж өвдөөд тариулахыг нь харах надад их хэцүү санагдаж байсан. Ээжийгээ хурдан эдгээсэй гэдэг хүсэлдээ хөтлөгдөн энэ дуугаа зохиосон. Хөгжим бүжгийн багш нар, найзуудын минь “Соко чи энэ дуугаараа уралдаанд ор” гэсэн зөвлөмж, их түлхэц болсон. Одоо бол би энэ мэргэжлээрээ олон улсад багшлах эрхтэй. Японы сургалтын систем өөрөө олон улсад жишиг, үлгэр болсон. Боловсролын яамны дэд сайд байсан С.Төмөр-Очир гуай намайг Монгол руу ирэхээс өмнө “Үндэсний шуудан” сонины 4-р сарын дугаарт боловсролын талаар ярилцлага авахаар бид уулзлаа л даа. Товчхон дурьдахад Японд багшлах эрх авна гэдэг асар их шалгуур давж байж хүрдэг цэг. Өндөр настны асрамжийн газар, хараагүйчүүдийн төв, ясли, цэцэрлэг зэрэг нийгмийн ялгаатай бүлэг бүр дээр ажилладаг. Энэ дадлага асар сайн туршлага болдог. Анх харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд хөгжим заахаар очихдоо "Хардаггүй хүүхдүүдэд би нот яаж заах билээ" гэж их гайхаж байсан. Гэтэл хөгжим гэдэг хил хязгааргүй, ямар ч хүн хөгжмийг мэдэрдэг болохыг ойлгосон. Тухайн үедээ багш болох хүнийг яагаад ийм олон газар дадлага хийдэг юм бол гэж гайхдаг байсан л даа. Настнуудыг асрах газар дуу заахгүй, нот заахгүй. Тэнд настай хүмүүсийг хэрхэн хайрлах вэ? Хэрхэн асрах вэ? гэдгийг бидэнд сургадаг. Энэ мэт олон газартай танилцуулж, дадлагажуулаад эцэст нь “Одоо мэргэжлийн дагуу дадлагын багш хийж болно” гэдэг зөвшөөрлийг өгч, дадлага хийх сургуулийг нь сонгуулдаг. Би өөрийнхөө төгссөн охидын сургуульд очсон. Тэнд хөгжмийн хичээлээ заахын хажуугаар морин хуур гэх зэрэг үндэсний дуу хөгжмөө танилцуулсан сургалт ч явуулж байлаа. Аав минь надад “Япон хүмүүс чамайг Солонго гэхгүй Монгол охин л гэж харна. Тиймээс Монгол хүн ийм алдаа дутагдалтай гэгдэхээр юм бүү харуулаарай, Монгол хүн гэдгээ сайтар бодож яваарай” гэж захидаг байсан. Миний өмнөх үеийн Японд байсан ахмадууд ч Монгол гэдэг нэрийг их хайрлаж ирсэн дээ.

-Дуучин охин хөгжмийн зохиолч, багш боллоо. Одоо аль чиглэлийг нь барьж ажиллаж байна вэ?

-Төрөлх сургууль минь өдгөө Хөгжим бүжгийн консерватор болон өргөжин хөгжсөн. Сургуульдаа хэдэн жил багшилсан. Намайг багад хөгжмийн сурах бичиг монгол хэл дээр байдаггүй, багш нар маань Орос номоос хичээлээ ордог. Бид орчуулж ярьж байгааг нь сонсоод бичдэг байлаа. Тиймээс анх Японд очоод энэ олон ном сурах бичгүүд, нотыг би ганцаараа эзэмшиж болж байна уу? гэж бодохоос нулимс асгарч байсан. Болдогсон бол Монгол руугаа, Хөгжим бүжгийн сургууль руугаа аваад явчихмаар санагдаж билээ. Сурах бичгүүдээ гардаж аваад уйлахыг харсан Япон хүмүүс мэл гайхаж байсан. Хожмоо “Би ямар цаг үед, ямар охин энэ сургуулиас Япон улсыг зорьж байлаа даа” гэдгээ эргэн санаж, ХБК-доо багшилж байхдаа хоёр ном гаргасан. Мөн ажиллахын хажуугаар “Отгон Солонго” сангаа нээн, сангийн үйл ажиллагаагаараа дамжуулан Монголын хараагүйчүүдийн сургуульд Японоос олон төрлийн хөгжмийн зэмсэг хандивласан. Мөн Батсүмбэрийн асрамжийн газарт сар шинийн баярыг зохион байгуулж, ахмадууддаа дулаан ноолууран хувцас бэлэглэж байлаа. Тэнд хэд хэдэн удаа үйл ажиллагаа явуулж байсан. Харин одоо бол Японд суурьшин ажиллаж, амьдарч, жилдээ Монгол руугаа ирж очдог болсон.

-Таныг Япон хүнтэй гэрлэсэн гэдэг мэдээлэл гарч байсныг санаж байна. Хаанахын иргэн байхаас үл хамааран хүний хань гэдэг юугаар ч орлуулашгүй өмөг түшиг юм даа.

-Үнэндээ би 26 насандаа Монгол хүнтэй гэрлэнэ гэж Монголдоо ирсэн. Монгол найз залуутай байж үзсэн. Ханьтайгаа танилцаад гурван жил үерхсэн. Намайг 30 нас хүрч байхад бид хоёр гэрлэсэн. Багаасаа Японд байсан болохоор ойлголцоход амар байсан. Намайг, Монгол ёс заншлыг хүндэтгэн манай хадмууд Монгол ёсоор бэр гуйж авсан даа. Миний ханийг Кояама Исао гэдэг, Япон хүн. Японы гадаад явдлын яаманд ажилладаг. Бид долоон настай нэг хүүтэй. Манай хүүг Гинж гэдэг. Хүний тавилан их сонин шүү. Би олон жил Японд байсан атлаа Монголд ирсэн хойноо ханьтайгаа учирсан. Үүнийг хувь зохиол л гэж боддог. 2010 онд бид ажлын шугамаар танилцаж байлаа. Тэр үед миний нөхөр Японы элчин сайдын яаманд Соёлын хэлтэс хариуцсан аташейгаар ажиллаж байсан. Дараа нь миний хань Америкт консулаар суух болж, бид хэсэг хугацаанд тус улсад амьдарсан. Консулын эхнэрүүд ажил хийж болдоггүй учраас тэр хугацаанд хэлний сургууль, жазз хөгжмийн сургуульд сурч, энд тэнд хүлээн авалтанд уригдаад дуулдаг байлаа. /Инээв/ Мэргэжилтэй хүн ер нь хаана ч очсон нүүр бардам шүү дээ. Одоо бол бид Японд амьдарч байна.

-Хүүдээ Монгол нэр өгнө гэж та санал болгосон уу?

-Аав нь нэр өгсөн. Гэхдээ Япон, Монгол аль алинаар нь ч дуудахад эвтэйхэн нэр өгнө гэж ярьж байсан. Гинж гэхээр нь яагаад ийм нэр сонгосныг асуухад аав ээж, эх орон бүгдийг гинжилсэн бат бөх гэсэн билгэдлээр ийм нэр өгмөөр байна гэж хэлж билээ.

-Танай нөхөр Монгол хэлэнд сайн бололтой?                

-Надаас илүү ярьдаг. /Инээв/ Монголд таван жил амьдарч, МУИС-д суралцан хоёр жил Монгол хэл заалгасан.

-Японд буцаж очсоноос хойш таны уран бүтээл, аж амьдралд ямар өөрчлөлтүүд гарч байна?

-Японд буцаж очоод хүүгээ гурван нас хүртэл нь өөрөө харсан. Харин цэцэрлэгт явдаг болсноос хойш уран бүтээлийн ажилдаа шаргуу орж “Шимизү” продакшнд ажиллан, энэ төрлийн бизнесийн зарчмыг судлахаар зорьсон. Хоёр жил тус продакшнд харъяалагдан ажиллаж, Японы олон хотуудад зочлон тоглолт хийдэг байлаа. Хоёр жилийн өмнө “Солонго онгакү компани”-аа байгуулсан. Манай компаний хэтийн зорилго Монголынхоо урлагийг Япон улсад таниулан сурталчлах. Манай улс ардын урлаг, сонгодог урлагаар олон улсад гайхагдах, өрсөлдөх чадвар өндөртэй. Санхүүгийн боломжоос болоод зарим зүйлээс хоцрох хандлага ажиглагддаг. Юуны түрүүнд өөрийн уран бүтээлээ гаргаж таниулж байж өөр бусад ажил руугаа оръё гэсэн бодолтой 2018 оны 11 сарын 21-нд цомгоо гаргасан. Энэ CD-ндээ Монголын ардын урлагийг Япон улсад сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ятгачин Мягмарсүрэн болон морин хуурч Дөлгөөн, мөн Японы уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Асар их хүч хөдөлмөр зарцуулсан энэ цомог маань миний найм дахь CD болж байгаа юм. Ганц гэм нь Монголдоо би нэг л цомог гаргасан юм билээ. Хөгжим бүжгийн сургуульд багшилж байхдаа “Намайг хайрлаж чадах уу” гэдэг нэртэй CD-гээ гаргасан. “Аз жаргалын өдөр” дууг маань хүмүүс нэлээд сайн мэддэг болжээ. Энэ дууг гараад удаагүй байхад АНУ явсан.

-Таныг Япон Монгол хоёр улсын соёлын харилцаанд тодорхой хэмжээгээр үүрэг гүйцэтгэсэн иргэн гэж харж байна. Харин хосолмол соёлт гэр бүлд хандах монголчуудын хандлага зарим талаар хэт өрөөсгөл байх нь ч бий. Энэ талаар танд юу анзаарагддаг вэ?

-Гадаад хүнтэй суулаа гэж зарим хүн эмэгтэйчүүдийг буруутгахыг сонсож байсан. Энэ нь надад их гунигтай санагддаг. Хүний хайр сэтгэл, зүрхний асуудлыг яаж ингэж шүүж болдог юм бол. Хань минь надтай ивээл жилтэй, бид адилхан залуу хүмүүс. "Гадаад хүнтэй суух ямар вэ?" гэж надаас их олон хүн асуудаг. Гэтэл би чинь 12 настайгаасаа Японд амьдарчихсан, Япон айлд өсчихсөн. Манай Япон ээж их хатуу. Оюутан хүүхдүүд хааяа орой гарж орох үе байна. Гэтэл оройтлоо гэхэд 20:30  цагаас өмнө л гэртээ ирсэн байх ёстой, цаг бол цаг. Япон ээжийн дэргэд би ингэж л өссөн. Ерөнхийдөө Япон хүн шиг. Тэгэхээр надад бол гадны хүнтэй гэр бүл болчихлоо гэсэн сэтгэгдэл огт төрдөггүй. Нөгөө талаасаа манай хүн надаас илүү Монголжуу. Малгайгаа дээш нь харуулж тавихгүй, буруу харуулж болохгүй ч гэдэг юм уу ёс заншилд маш хүндэтгэлтэй ханддаг. Монголоор маш мундаг ярьдаг. Манай хүн бол Японжоогүй Япон хүн.

-Хоёулаа байхдаа ямар хэлээр ярьдаг вэ?

-Хүү маань Монголоор ойлгох боловч Японоор ярьдаг. Яалт ч үгүй энд суурин амьдарч байгаа болохоор орчин нөлөөлж байгаа, хүүхдэдээ гэнэтийн бэлэг барих зэрэг бяцхан нууцуудаа ханьтайгаа Монголоор ярьчихдаг.

/Инээв/ Манай гэр бүлийнхэн бие биендээ гэнэтийн бэлэг барих их дуртай. Орой ирэхэд нь хүнгүй юм шиг байж байгаад гоё хоолтой угтах ч юм уу? Амьдралаа иймэрхүү жижиг зүйлээр ч гоёж чимэхийг хичээдэг.

-Таны ханийн ямар зан төлөв сэтгэлийг тань соронзодсон юм бэ?

-Тэр хүнтэй хамт байхад өөрийнхөөрөө байж чаддаг. Надад маш амар тайван байдлыг мэдрүүлж чаддаг. Бас урлагт их хайртай нь. Манай хүн бол ажил дээрээ дипломатч, гэртээ хань байж чаддаг тийм хүн. Миний хайрыг гүйцэх хүн байхгүй ээ.

-Та урлагийн зам мөр сонгоогүй байсан бол өөр ямар мэргэжилтэй болох байсан бол?

-Нэг удаа сэтгүүлч болохыг оролдоод үзсэн. Хэл мэдэхгүй, хүний нутагт аав ээжээсээ хол, өглөө 05:00 цагт босоод л машин дотор хоол цайгаа идчихээд, өдөр болгон тоглолтоор явж 12 настайгаасаа хойш их олон зүйлийг үзсэн. Нэг хэсэг больё гэж бодогдсон үе байдаг. Харин 18 насандаа сэтгүүлч болъё гэж бодоод Монголд “Соёл эрдэм” сургуулийн сэтгүүлчийн ангид оюутан болж байсан түүх бий. Гэхдээ гуравхан сар болоод эргээд Япон руугаа явчихсан. Урлагийн ертөнцөөс өөр замыг сонирхож үзсэн маань тэр. Яалт ч үгүй би урлагийн хүн юм билээ. Гэхдээ би сэтгүүлч болох сонирхлоо орхиогүй ээ. Японы Үндэсний Радио гэх бүх орон даяар цацагддаг FM-д шууд нэвтрүүлэг хөтөлдөг. Шилэн ханатай студи маань гаднаас тод харагддаг, гудманд яриа маань сонсогддог болохоор хүмүүс ойр орчимд ирж кофе уунгаа гадаанаас сонсоно. Youtube дээр бас миний нэвтрүүлгүүд орсон байдаг.

-Яг одоо биднийг ярилцаж байх цаг үед таны цомгийн борлуулалт Японд нэлээд амжилттай, эрэлттэй байх шиг байна. CD-нийхээ тухай яриа руу орох уу?

-Японд 11 сарын 21-нд худалдаанд гараад дөрөв дэх хоног дээрээ “Best 20”-д, борлуулалтаараа 15-р байранд орсон. Энэ бол олон сая хүнтэй Япон улсад асар том үзүүлэлт. Олон хүн амтай, зөндөө олон мундаг дуучид, хамтлаг байна. Яг тэр мэдээг сонсоод CD-гээ энгэртээ наагаад баярлаад үсэрсэн ш дээ. /Инээв/ Ээж маань бас Японд байсан л даа. Хүн чинь өөрөөрөө бахархаж, омогшино, онгирно гэж байдаг, тийм үе ирдэг юм байна лээ шүү. /Инээв/ Энэ CD маань богино хугацаанд бүтээгүй. Чанартай уран бүтээл гаргана гэдэг урт хугацаа зарцуулагддаг. Би өмнө нь ярьсан даа, бүх юм натурал байхад дуртай гээд. Үүний тулд асар их бэлтгэж, хичээж ажилласан. CD маань Монголд “Hi Fi record”-д байгаа. Япон дахь үнээс тодорхой хэмжээгээр хямд борлуулахыг хичээж байна. Японд татвар болон бусад зардлууд нэмэгдээд 2700 иенээр зарагдаж байгаа. Энэ CD-нд маань Чингис хаан хамтлагийн Байдрагийн ая “Аз жаргалын өдөр” дуу маань шинээр орсон байгаа.

-Залуу охидод Монгол хүний үнэ цэнийн талаар мэдлэг боловсрол, хүмүүжилтэй, ухаалаг, биеэ хэрхэн авч явахын тухайд зөвлөмж хэлээч.

-Монголчууд оюун ухааны чадавхийн хувьд дэлхийд үнэлэгддэг. Монгол охид маань маш гоё төрхтэй, сайхан галбиртай, хөөрхөн, ухаалаг. Үүн дээр нэмээд би ганц л зүйл хэлье. “Би би” гэж биеэ дэлдээд хэрэггүй. Монголын нийгэм аливаа зүйлийг хэт дөвийлгөдөг болчихож. Хоосон хөөргөл гэдэг хүнийг бүр хоосон харагдуулдаг. Монголчууд угаасаа мундаг, тиймээс хоосон хөөрхөө болих хэрэгтэй. Хийсэн юмаа зүгээр гаргаад тавьчих. Хүмүүс ойлгоно. Тэгэхээр миний хэлэх зүйл бол чадалтай байх, гэхдээ даруу, зөв байцгаая гэсэн санааг л хэлэхийг хүсч байна. Бие биеэ муулахаа больцгооё. Ерөөлтэй сайн сайхан үг хэлэлцэж байя. Хүн өөрийнхөөрөө даруухан байх нь зөв гэж боддог. Миний хамгийн дуртай үг гэвэл “Учрал бүхэн утга учиртай. Чи бид хоёр уулзаж байгаа нь ч гэсэн их утга учиртай. Үүнийг бид хайрлах ёстой. Магадгүй арван жилийн дараа хоёулаа тааралдах юм бол дахиад утга учиртай байх болно. Би тайзан дээрээс ч үүнийг хэлдэг. Тоглолтоо “баярлалаа” гэж дуусгахын оронд “Учрал болгон утга учиртай, хэзээ нэгэн цагт дахин таарж магадгүй учраас баяртай гэж хэлэх дургүй” гэдгээ тайлбарладаг.

-Биднийг багад ээж, аавууд маань олон сайхан сургамжууд хэлдэг байсан. Та хүүгээ хэрхэн сургадаг вэ?

-Би хүүхдээ буруу юм хийсэн ч үгийг нь сонсдог. Мөн өөрөө чухал юм ярих гэж байгаа бол энэ ярианд их анхааралтай хандах ёстой гэдгийг ойлгуулдаг. Тэгээд өөрийн сэтгэгдлээ хэлнэ. Дараа нь өөрийнх нь бодлыг асууна. Аав нь огт загнаж зэмлэдэггүй болохоор надаас жоохон эмээдэг. Юм асуучихаад “хариулаач” гээд шаардаад байхгүй ч хариултыг нь хүлээгээд л суудаг даа. Ер нь хүүтэйгээ ярилцах дуртай. Оройн хоолны цаг бол “гэр бүлийн цаг” байдаг. Тэр үед зурагт, радио гээд юу ч асаадаггүй.

Ярилцсанд баярлалаа. Таны зорилго үйлсэд амжилт хүсье!

Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.