МЭХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУНГЭРЭЛ ШХАБ-ЫН ФОРУМД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭ…
2021 оны 07 сарын 20
Аж үйлдвэрийн IV хувьсгалд бид бэлэн үү?
2021 оны 05 сарын 24
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 4 ХҮН ТУТМЫН 1 НЬ АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН…
2021 оны 04 сарын 19
МЭХ “Ажлын байрны бэлгийн дарамт ба хууль, эрх зүйн орчин” с…
2021 оны 04 сарын 17
“Өвчин өвдөхөө больсон” цахим сургалтанд 300 гаруй эмэгтэй х…
2021 оны 04 сарын 17
МЭХ ХСҮТ-ийн их эмч Б.Түвшинтэй хамтран эмэгтэйчүүдэд эрүүл…
2021 оны 04 сарын 09
Э.Анужин: Залуу хүн яагаад өөрийн ертөнцөө нээж, хөгжүүлж, т…
2021 оны 04 сарын 01
"МАЛЧДАД ГАЗАР ХУВААРИЛЖ ТУСГААРЛАВАЛ БЭЛЧЭЭР БУЛААЛДАХ АЮУЛ…
2021 оны 03 сарын 29
МЭХ-ны “Соёлыг түгээгч” залуус батламжаа гардан авлаа
2021 оны 03 сарын 08
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 03 сарын 08
Б.ОЮУНГЭРЭЛ: БИДНИЙ МЭДДЭГГҮЙ АМЬДРАЛ ХААЛГАНЫ ЦААНА БАЙНА
2021 оны 03 сарын 06
Эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг " ХААЛГА" арга хэмжээг з…
2021 оны 03 сарын 05
ӨНӨӨДӨР ТҮҮНИЙ 100 НАСНЫ ОЙ
2021 оны 02 сарын 23
Б.ОЮУНГЭРЭЛ: ХҮҮХДИЙГ ХАМГААЛАХ БАЙРАНД АВААЧИЖ, ХҮЧИРХИИ…
2021 оны 02 сарын 22
Төрийн одон медаль гардууллаа
2021 оны 02 сарын 15
Хорт хавдрын эрсдлийг бууруулах сургалтанд 330 гаруй эмэгтэй…
2021 оны 02 сарын 05
ЭМЭГТЭЙЧҮҮД ХОРТ ХАВДРЫН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРА…
2021 оны 02 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газраас илгээсэн амны хаалтыг …
2021 оны 02 сарын 01
Ирэх сарын 01-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө
2020 оны 10 сарын 29
Хүүхэд хамгаалалд хөршүүдийг хариуцлагажуулъя
2020 оны 10 сарын 29
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тох…
2020 оны 10 сарын 29
Мисс Б.Баттогтох “Эх дэлхийн мисс”-д оролцож байна
2020 оны 10 сарын 28
Их Британийн шилдэг 10 залуу судлаачийн нэгээр Монгол оюутан…
2020 оны 10 сарын 28
Монголын балетчин Р.Булган Пермийн тайзнаа балетын хаан гэгд…
2020 оны 10 сарын 28
У.Хүрэлсүх: Хүүхэд хамгааллын чиглэлд төрийн болон төрийн бу…
2020 оны 10 сарын 27
Монгол Улс НҮБ-д 59 жилийн өмнө элссэн түүхэн өдөр
2020 оны 10 сарын 27
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа …
2020 оны 10 сарын 26
Чанар, сэтгэл ханамжийг мэдрүүлэгч
2020 оны 10 сарын 26
Явган хүний гарцаар гарч яваад машинд дайруулж хөгжлийн бэрх…
2020 оны 10 сарын 26
Дорноговь аймгийн ШШГГ-ын дэргэдэх Эргэлт уулзалтын байрыг ө…
2020 оны 10 сарын 23
МЭХ-ны Дорноговь аймаг дахь салбар Санхүүгийн боловсрол олго…
2020 оны 10 сарын 23
МЭХ боловсролын салбарын шинэчлэлд хамтран ажиллана
2020 оны 10 сарын 23
МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай ха…
2020 оны 10 сарын 23
МЭХ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, түгээхэд Соёлын яам…
2020 оны 10 сарын 22
МЭХ-ноос үр шилжүүлэн суулгах зардлыг ЭМД-ын санд хамруулах …
2020 оны 10 сарын 21
8,000 хүүхэд тутамд нэг цагдаагийн байцаагч ажиллах орон тоо…
2020 оны 10 сарын 21
Наро Банчэн: “Одоо би боллоо” гээд өөрийн хүсэл шуналаа барь…
2020 оны 10 сарын 20
ТАНИЛЦ: Аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн ипотекийн 6…
2020 оны 10 сарын 19
Өнөөдөр Дашням, Балжиннямтай өдөр
2020 оны 10 сарын 19
Арилжааны банкууд зургаан хувийн хүүтэй ипотекийн зээлийг өн…
2020 оны 10 сарын 16
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2020 оны 10 сарын 16
8 эмэгтэй тутмын 1 нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогдд…
2020 оны 10 сарын 13
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл орон нутагт ажиллаж байна
2020 оны 10 сарын 13
Гэрээ байгуулсан бүх эмийн сан 11 дүгээр сарын 1-нээс хөнгөл…
2020 оны 10 сарын 13
“ТЭМҮҮЛЭХ ХҮЧ” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо
2020 оны 10 сарын 13
“Эрдэнэт хивс” үйлдвэрийн газар эмэгтэйчүүдийн зөвлөлтэй бол…
2020 оны 10 сарын 13
Энэ сарын 15-наас өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
2020 оны 10 сарын 13
Таны машиныг ямар тохиолдолд ачих эсвэл ачихгүй байх вэ?
2020 оны 10 сарын 12
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл “Эмэгтэйчүүдийн эрх ба Жендер…
2020 оны 10 сарын 12
Налайх дүүргийн 350 гаруй охид Эрхийнхээ өдөр чууллаа
2020 оны 10 сарын 12

ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ

2020 оны 01 сарын 13

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 23

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 23
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

" class="rounded-circle" height="40">   

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 10

Filename: news/view.php

Line Number: 25

Backtrace:

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/news/view.php
Line: 25
Function: _error_handler

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/views/site/globals/layout.php
Line: 63
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/core/MY_Loader.php
Line: 38
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 102
Function: display

File: /home/admin/web/womenofmongolia.mn/application/controllers/site/News.php
Line: 13
Function: view

File: /home/admin/web/womenofmongolia.mn/public_html/index.php
Line: 319
Function: require_once

ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ

Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Л.Найдан, гэргий Ч.Соёл-Эрдэнэ

1. Том хүү Н. Сугаррагчаа

2. Н. Даваацэрэн

3. Н. Дэлгэрцэцэг

4. Н. Туяацэцэг

5. Н. Мягмарнаран

6. Н. Мандахнаран

7. Н. Өнөбаясгалан

8. Н. Мөнхбаясгалан

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн төлөөлөл хаврын хариг цагаар Завхан нутгийг зорин, идэр залуу насандаа 10 ам бүлээрээ амар сайхан жаргаж, алс тэртээх хөдөө нутагт, хүн зоныхоо дунд үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болон аж төрж суугаа Алдархаан сумын уугуул Л.Найдан, гэргий Ч.Соёл-Эрдэнэ нарын халуун дулаан гэр бүлд зочлох завшаан тохиосон юм.

Тэд 2004 онд айл гэр болсон, 40 орчим насандаа 1 хүү 7 охинтой өнөр айл болж, Завхан аймгийн төвдөө ажиллаж, амьдарч сууцгаана.

Гэрийн эзэн Л.Найдан Хас банканд, гэргий Ч.Соёл-Эрдэнэ аймгийн төвийн нэгэн цэцэрлэгт дуу хөгжмийн багшаар ажиллаж, хүүхдүүд нь бүгд тус тусын албандаа суралцан, хязгаар нутгийнхаа хөгжил, түүхийн гэрч болон өсч байна.

Бид өнөр айлдаа алба тарсны дараа, нэлээд орой очсон юм. Аливаа асуудалд илтэд хариуцлагатай ханддаг байрын эзэгтэй Ч.Соёл-Эрдэнэ аль хэдийнээ охидынхоо үс зүсийг гоёж амжин, тэр зууртаа хоол цай бэлтгэн, гэрт байсан хүн бүрт хүртээмжтэй халуун дулаан яриа өрнүүлэх...

Охид хоймор эзлэн суух аавынхаа ар өврөөр эргэлдэж байснаа гэрийн зүүнтэйх буйдан дээр даашинзны хормойгоо хумин сууцгаах нь оройн цагаар зочилсон хэвлэлийн хүмүүсийн үг хэл, үйл хөдлөлийг онцгой анхаарах таатай талбар нь болж байх шиг. Ингээд бид өрхийн тэргүүн Л.Найдантай аж амьдралынх нь түүхээс ярилцаж эхэлсэн....

Тэрээр: “Бид 2004 оны намрын дунд сарын шинийн 17-ны өдөр туурга тусгаарлан айл болж байлаа. Багын танил, нэг ангийн сурагчид найзлаж нөхөрлөж яваад л гэр бүл болсон доо. Миний хань хүүхэд байхын л нийтэч, олонтой эвтэй хүүхэд байсан. Тэр нь бусдаас илүү их таалагддаг байлаа” хэмээн намуухан хүүрнэж, яриагаа үргэлжлүүлэв.

-Анх гэр бүл төлөвлөхдөө хэдэн хүүхэдтэй болно гэж төсөөлж байсан бэ?

-Нэг их товлоод, тооцоолдоод сүйд болоогүй ээ. Би айлын таван хүүхдийн нэг, миний хань эцэг эхээсээ долуулаа. Хоёулаа айлын том, би дөрвөн дүүтэй, манай хүн зургаан дүүтэй байсан болохоор хүүхдийн олонд түүртээд байдаггүй ээ. Гэхдээ найман хүүхэдтэй болно гэж төсөөлөөгүй л дээ. /Инээв/ Том хүү маань 16 настай, хүүхдүүдийн минь зарим нь 3-4, зарим нь 2, зарим нь 1 ой гарны зайтай төрсөн. Удахгүй хүү маань оюутан боллоо.

-Танай гэр бүлийн өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Өглөө 6 цаг 30 минут орчмоос томчууд нь эхлээд босно. Харин бага хүүхдүүд мөд сэрэхгүй, хэсэг юм болно. 08:00 цагт бүгд оволзоод л цэцэрлэгийнхийг нь цэцэрлэгт, сургуулийнхийг нь сургуульд нь тарааж өгөөд, өдөр томчууд нь түрүүлээд гэртээ ирнэ. Орой ажил тарахад тал талаас цуглаад л гэрт бөөн бужигнаан эхлэнэ дээ. Хүүхдүүдийн маань түрүүч нь том болоод дараа дараагийнхдаа дэмтэй, аав ээждээ туслаад л явчихдаг юм байна. Том хүү, дараачин хоёр охид маань ч дүү нартаа аливааг зааж сургаад чиглүүлээд явчихдаг.

-Танайх дахиад бүл нэмэх үү?

Нөхөр: Одоо болох байх аа.

Эхнэр: Одоо зогсоно оо. Хүүгээ эрэгтэй дүүтэй болгочих юмсан гэж бодсон ч дандаа охид гараад. /Инээлдэв/ Хүүхдүүдийн маань гурав нь цэцэрлэгт, тав нь сургуульд сурч байна. Хамгийн их ажиллагаатай нь нэгдүгээр ангийн хүүхэд юм билээ. Гэтэл би өглөө цэцэрлэг рүүгээ ороод, орой л гарч ирнэ. Зарим хүмүүстэй өөрийгөө харьцуулахад “Өөрийнхөө хүүхдүүдэд бага цаг зарцуулж байна даа” гэж хааяа боддог л юм. Би бол хэдэн хүүхдээ төрүүлсэн нь л үнэн болохоос цайны цагаараа ч гэртээ ирж амждаггүй, бүх асуудлаа ханьдаа даатгаад цэцэрлэг дотроо л эргэж өнждөг. Ажлын минь онцлог ч тийм юм даа. Худалч хүнд хүүхдүүдийнхээ эцэг эхийн хуралд ч ховорхон суусан хүн шүү дээ. Хань минь хүүхдүүдээ хичээл номонд нь хүргэж өгнө, авна, хуралд нь сууна. Харин би мэргэжлийн онцлогоо дагаад урлагийн үзлэгт нь л сайн бэлдүүлдэг. Түүний дараагийн асуудал бас л аавынх, хөгжим, аяыг нь тохируулахаас эхлээд, хүүхдүүдийн үс зүс, хувцас хунар ерөөсөө л аавын толгой дээр буудаг ажил. Ямар сайндаа зарим нь ээжээрээ үсээ самнуулаад голно шүү дээ. Би бол хам хум боогоод л, дараагийнх нь гээд зогсож байдаг хүн.

-Айл бүрт өөр өөрийн онцлог, гэрийн дүрэм байдаг. Та хоёр үр хүүхдүүдээ ямар арга барилаар хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Нөхөр:-Бид хүүхдүүдээ заавал ийм тийм байх ёстой, заавал онц сур гэх зэргээр шахаж шаардаж, дарамт үүсгэдэггүй, бусдын л жишгээр өсгөж бойжуулж байгаа. Харин хүнд тустай, хүн чанартай бай. Худал хэлэх, хулгай хийх гэдэг хэзээ ч байж болошгүй гэж захидаг. Өмнө нь манайх хүүхдийн сургуульд ойр, орон сууцанд амьдардаг байлаа. Харин хүүхдүүд томрох тусам том байшин хэрэгтэй болоод одоо байгаа газраа байшин барихаар төлөвлөж байна.

Эхнэр: Би айлын том охин. Хүн ер нь өөрийнхөө гэрт яаж өссөн яг л тийм байдлаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг юм биш үү. Би бол ээж аавыгаа ажлаас ирэхээс өмнө хэдэн дүү нараа бөмбийлгөөд, хамаг юм аа гялалзуулчихаад хүлээж байдаг байсан. Харин одоо бол миний хүү хамаг юмаа хийнэ. Олон охин дунд өссөн болоод тэр үү миний хүү их уяхан. Охидын том ч одоо дүү нараа чиглүүлээд явчихдаг боллоо. Азаар манай хүүхдүүд багадаа нэг их уйлж унжиж, аав ээжийгээ зовоодоггүй. Манайхан ер нь бусдын жишгээр л, хээгүй сайхан амьдарч байгаа айл даа. Хөдөө орон нутагт ахуй орчин маань харьцангүй тайван амгалан, айх зовох юм багатай. Хүний л амьдрал болсон хойно би бас ажил амьдралынхаа дундуур боломж таараад Солонгос явлаа. Бас зүгээр байсангүй, багыгаа 7 сартай байхад яваад 3 сар ажил хийчихээд ирсэн. Аав ах хоёр гэрээ сайхан авч явна аа.

-Анх амаржиж, ээж болж байсан үеийн мэдрэмжээсээ хуваалцана уу?

-Би 25 насандаа ээж болсон. Хөгширч байж хүүхэд төрүүлэх гэж байгаа юм гээд л ээж маань хөөрөгдөж хөөрөгдөж, бөөн сүр төрж байсан санагддаг юм. Анхны хүүхэд эрэгтэй байсанд хүү цөөтэй манайхан бөөн баяр. Дараагийнх нь охин төрсөн, нөхрийн маань талынхан сүйд болж байлаа. Ингээд эхний хоёр хүүхэд дээрээ аль аль талдаа гал алдахгүй, тал алдахгүй сайхан байсан шүү. Хөхөнд маань сүү муу орно оо, охиноо угжчихсан. Хоёр дахь хүүхдээ төрүүлээд том хүүтэйгээ би хоймрын орон дээр унтаж л байна. Манай хүн охиноо угжаад, нэг сэрэхэд хоёр гурван хэц даавуу угаагаад л тавьчихсан байна. /Тэр үед памперс гэж байсангүй/  Эхний таван хүүхэд бол моодонд байлаа, харин гурван багыгаа хүмүүсээс нууж байгаад л төрүүлчихсэн. Ажлаа тарж хариад л, өвдөх янзтай болонгуут нь юмаа бэлдэж аваад, нөхөртэйгөө эмнэлэг яваад төрчихдөг.

-Эдийн засаг талаасаа олон ам бүлтэй айл ачаалал их үүрдэг байх даа?

-Гайгүй шүү дээ. Манайх ерөөсөө олон хүүхэдтэй гээд түүртдэггүй, болоод л байдаг. Хань сайтай, нөхөр минь ар гэрээ сайхан авч явдаг болохоор би төрөхдөө ч түүртдэггүй. Төрөн төртлөө ажлаа хийдэг. Ар сайтай болохоор би юунд ч санаа зовдоггүй. Олуулаа байх дуртай. Харин манай ээж “Одоо төрж болох юм биш үү” гэж дуугарч байсан.

Нөхөр: Манай хүн төрөх гээд эмнэлэгт ордог, би ганцаараа л зогсож байдаг болсон ш дээ, бага хүүхдүүдээ төрөхөд. /Инээлдэв/

Эхнэр: Би ч бас “Юу гэх вэ Найдан минь, битгий амьтан хүнд "Эхнэр өвдлөө" гэж зарлаарай гэдэг юм. Манай хүн даруухан, их ноён нуруутай, онц сурдаг хүү Багшийн дээд сургуулийн математикийн анги аваад явж байлаа. Сүүлд эдийн засагч болсон. Би бол алтан дундаж, багаасаа урлагаар явсан. Урлагийн сургуульд орж, хөгжмийн багш болоод, дундуур нь хөрвөөд цэцэрлэгийн багш болсон. Их ажил амжуулж байгаа ш дээ... Том хүүгээ 25-тай гаргаад 40 хүртлээ сайхан олон хүүхэдтэй боллоо.

-Та ажил мэргэжлийнхээ тухай сонирхуулаач?

-Би урлагийн сургууль төгссөн. Дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад сүүлд бүлгийн багш болсон. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10 гаруй жил ажиллаж байна. Цэцэрлэгт ажиллах сайхан шүү. Анх ажлын гараагаа аймгийнхаа 3-р цэцэрлэгээс эхэлж байсан, тэндээ хоёр жил ажиллаад 9 р цэцэрлэгт, харин 2012 ондоос 1-р цэцэрлэгт шилжиж ирсэн дээ. Тэгэхэд манайх 5 хүүхэдтэй байлаа. 

-Хүнд хүн илүүдэхгүй гэж сайхан үг байна. Танай гэр бүлийг харахад залуухан ээж, аавууд хэдий ч хүнээр хүн хийхийн ухааныг бэлхнээ харах шиг болсон. Амьнаасаа амь таслаж, үр тээж төрүүлэхийн үнэ цэнийг та юу гэж хэлэх вэ? Хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн хардаг вэ?

-Үнэхээр хүнд хүн илүүдэхгүй гэдэг үнэн үг. Бид хоёр хүүхдүүдээ хэзээ ч тээршааж байгаагүй. Үр хүүхдүүдээ чадах ядахаараа зөв сэтгэлтэй хүн болгочихвол өөрсдөдөө ч, улс орондоо ч хэргээ бүтээх нь тэр гэж боддог. Манай хүүхдүүдийн томчууд нь одооноос ямар мэргэжил эзэмших тухайгаа ярьцгааж эхэлсэн. Хүү эхлээд хуульч болно гэж ярьж байснаа хэсэг хугацааны дараа цагдаа болно гэв. Гэтэл одоо “Нийгмийн ажилтан болоё, тэр их амархан ажил юм аа” гэчихсэн явж байна. Хүүгээсээ яагаад амархан ажил хайж байгааг асуухад “Хөдөө сумын нийгмийн ажилтан гэж жаргачихсан хүн нэг байна. Зүгээр явж байгаад л цалин авчихдаг” гэж ярьж билээ. Хүү манай дүүтэй хамт хөдөө суманд нэг жил суухдаа тэгж ажигласан байна лээ. Тэгэхээр томчууд бид “Энэ хүүхэд юм чинь юу мэддэг юм” гэсэн байдлаар ажил, амьдралдаа хандаж хэзээ ч болохгүйг хүүгийнхээ ярианаас ойлгосон.

Бас нэг удаа “Хуульч хүн хамгийн өндөр цалин авдаг юм байна. “Хуульч болоё” гэж байна. Орчин үеийн хүүхдүүд ирээдүйн сайн сайхан амьдралыг баримжаалахдаа эдийн засагтай уялдуулж сэтгэдэг болсон байна.

-Та аав хүний хувьд хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшлийг хэрхэн чиглүүлэхийг хүсдэг вэ?

Нөхөр: -Хүн чинээндээ тулсан баян явах албагүй. Мэдээж үгээгүй хоосон явж болохгүй. Хамгийн гол нь зөв сэтгэлтэй, аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийдэг, хүнийг хуурч мэхэлдэггүй байвал бүх зүйл аяндаа сайн сайхан болно л гэж хүүхдүүдээ сургадаг. Хүүхдүүд маань хараахан гэрээсээ гадаад явчихаагүй, халуун ам бүлээрээ орон гэртээ бужигналдаад л аяга шаазан угаах, орон гэрээ цэвэрлэх зуурт л бидний яриа өрнөдөг. Олон охидтой хүн болоод ч тэр үү ээж нь “Чи аяга угаасан ч халтар, дутуу угаавал муу л эмэгтэй хүн болох гэж байгаагийн шинж” гэж хэлж байгаа дуулддаг юм. Тэгэхээр хүүхдүүд бие биенийхээ ажлын чанарыг шалгадаг болдог болсон.

-Эмэгтэй хүн гэртээ аз жаргалтай байх, ханьдаа итгэл дүүрэн явах нь гэр бүл гэдэг энэ том ертөнцийн хамгийн үнэт зүйл юм болов уу гэж анзаарсан. Таны хань юугаараа мундаг болоод та ийм аз жаргалтай, өнөр олон болтлоо өөдлөн дэвжиж амьдарч байна вэ?

Эхнэр: -Миний хань үнэхээр мундаг залуу. Хэн ч байсан хүний өөрийн гэж ялгаж харьцдаггүй. Байгаагаа бусадтай хуваалцахдаа хэзээ ч татгалзддаггүй. Тэгэхээр хосууд бие биенээ оллоо гэж бодвол хүний суурь хүмүүжлийг харах зөв юм билээ. Манай нөхрийн ээж аав санхүүч хүмүүс, хүүхдүүдээ их зөв хүмүүжүүлсэн. Ганц охинтой. Тиймдээ ч “Эмэгтэй хүн яасан байсан ч түүнд буруу өгөх эрх та нарт байхгүй” гэж дөрвөн хүүгээ сургасан байдаг. Гэртээ ингэж өссөн хүн эмэгтэй хүнд их зөөлөн, аятай эвтэй, үнэхээр итгэлтэй сайхан харьцдаг. Бид одоо бие биедээ их уусчээ. Миний хань аливаа ажлыг чин сэтгэлээсээ нягт нямбай хийнэ. Наймын найман хүүхэд төрүүлсэн эмэгтэй хүн бас юуг тууллаа гэхэв дээ. Ажлаа ч хийнэ. Амьдралаа ч үүрэлцэнэ, хүүхдүүдээ ч гэх л болно. Тэр бүхэнд хань минь бат түшиж, энэ хүний л хайр халамжаар энэ амьдралаас халгаж няцахыг мэдэхгүй хамтдаа туулж байна шүү дээ.

-Залуу гэр бүлүүдийн зарим нь үр хүүхдүүдээ эцэг эхдээ даатгах байдал ажиглагддаг. Та хоёр хэн хэнийхээ ээж ааваас тусламж авч байв уу?

-Бид аль алиныхаа ээж, аавд үр хүүхэд, ахуй амьдралын ачаагаа үүрүүлээд байхыг хүсдэггүй. Өөрсдөө л бүх зүйлээ зохицуулж заншсан. Намайг ажил төрөлтэй үед миний хань ажлынхаа хажуугаар ар амьдралын бүх юмыг зохицуулна. Тав дахь охиноо төрүүлчихээд байж байтал “Багш дутагдалтай байна, ажилдаа ор” гэж эрхлэгч маань хэллээ. Өдөр цайныхаа цагаар манай хүн халуун саванд бууз хийгээд л бариад ирнэ. "Аягүй бол чи хүүхдүүдтэйгээ бужигнаад хоол цай идээгүй л байгаа” гэнэ. Миний туслах багш “Чиний буянаар энэ хавар би баахан тордууллаа” гэж билээ. Манай хүн хоол цай сайтай. "Хаврын хийнд уначихна, миний хөгшин" гээд л хоол цай зөөгөөд байна...

-Хүүхдүүд тань хар нялхаасаа таныг дагаад цэцэрлэгт орчихдог уу?

-Хүүхдүүдээ хоёр ой өнгөрөөгөөд яг л насанд нь, өөрөө өөрийгөө аргалдаг болохоор нь цэцэрлэгт оруулдаг. Манай ажлынхан “Та яг хүүхэдгүй юм шиг ажилладаг” гэдэг юм. Миний хувьд хүн ажил амьдралаа ялгаж, салгадаг байх хэрэгтэй гэж боддог. Би их шартай хүн юм шиг санагддаг. Дөрөв дэхь охиноо харуулж байсан хүн маань нэг өдөр аргагүй шаардлагаар юманд явах болоод би хүүхдээ аваад ажил дээрээ очлоо. Хүмүүс хүүхдээ гэх нь үү, ажлаа хийх нь үү гэсэн байдалтай хараад л... Түүнээс хойш би “Олон хүний хараа булааж, энэ нэг арчаагүй юм ажил хийх биш хүүхдээ чирж ирчихээд төвөгтэй юм гэж бодох вий” гэдэг үүднээс тэр цагаас хойш яг заагладаг болсон.

-Та хоёр багадаа нэг ангийн сурагчид байсан гэсэн байх аа. Хэрхэн үерхэж, нөхөрлөж байв?

-Тэр үеийн хүүхдүүдийн үерхэл нөхөрлөл энгийн сайхан байсан. Бид нэг анги хэдий ч айхтар дотносоод сүйд болсонгүй жирийн л найзууд байсан. Манай гэр баруун тал руу, манай хүний ээж аав дарга нар, өөр хороололд байдаг байсан. Харин оюутан болоод хотод үеийнхний уулзалтаар манай ангийн хоёр галзуу найз "Найдан чамд сайн гэсэн, мөд гуйх байх" гэлцээд л тийм юм болоод өнгөрсөн. Ер нь их сүрхий эргүүлж тойруулаад сүйд болоогүй ээ. Сэтгэл сэтгэлээ таниад л суусан. Манай хүн “Би баян Намсрай бурхан шиг олон хүүхэдтэй болно” гэж ярьдаг байлаа. Тэгэхээр нь “Би тийм олон хүүхэд гаргаж чадах юм уу Найдан минь” гэхээр “Чадна чадна, миний хань мундаг юм чинь баараггүй чадна” л гэдэг байлаа. Таван хүүхэдтэй болсны дараа манайхны нэг хүн ирээд “Хөөх манай Найдан чинь баян Намсрай бурхан шиг олон хүүхэд тойруулаад суудаг болжээ” гэж хэлж байсан. Амны билэг гэж юм байдаг юм билээ. Манай хүний амаар болсоон болсон. Нэг удаа бид зээл авахаар болоод банк орлоо. Тэгсэн ам бүл хэд вэ? гэж асуудаг юм байна. Таван хүүхэдтэй байхдаа би "гурав" гээд хэлчихлээ. Тэрийг сонсоод манай хүн “Муу ёрын юм бэ чи чинь” гэж байна. Тэгэхээр нь би "Энэ эдийн засагчийг таньдаг, одоо үед ийм олон хүүхэдтэй хүн гэж юу байдаг юм санаа зовоод худал хэлчихлээ" гэтэл “Би 5 хүүхэдтэй гээд хэлчихсэн байвал чи нүүрээ хааш нь хийх вэ” гэж билээ. Миний хань тийм л үнэнч шударга, итгэлтэй эр хүн дээ.

-Олон хүүхдийн буян их биз. Энэ талаар та хоёр юу хэлэх вэ?

-Хүн төрвөл хүнс дагана аа гэдэг. Манай буурай ээж 90 дөхөж яваа настан бий. Намайг төрөх болгонд хамгийн их баярладаг хүн л тэр. Миний охин ирээдүйд их сайхан явна, харж байгаарай л гэдэг юм. Зарим хүмүүс 2-3 хүүхдэд түүртээд л байгаа харагддаг. Би их гайхдаг аа. Бид аагаа багтааж ядсан баян хүмүүс биш, бусадтай л адил зээлтэй, төсвийн цалингаар амьдардаг ч хэрэглээний бүх зүйлээ сар сардаа хүргэдэг. Гэхдээ бас нарийн хүмүүс биш. Юм байвал зоргоор нь цацаад л хэрэглэчихдэг. Тэгэхээр хүүхдийн буян гэдэг яаж ийгээд айлыг юмтай байлгадаг гэдэгт итгэдэг. Хоол хүнс дууслаа, ийм тийм юм үгүй боллоо яана аа гэж шаналаад ч байдаггүй. Хоол унд хийхдээ ч үүртэж түүртээд байдаггүй. Шөнө ч хамаагүй элдэв янзын юм хийгээд л тавьчихдаг. Хичнээн олон хүн ирсэн ч олон төрлийн хоол, зуушаар цатгаад л гаргахыг хичээдэг. Заавал олон хүүхэдтэй гээд 20-н литерийн тогоо дүүрэн шөл хийх шаардлагагүй гэж боддог. Би их гэхээсээ илүү олон төрлийн хүнс авах дуртай. Амьдралаа зохицуулах, зохион байгуулах гэдэг чинь ерөөсөө л менежмент юм.

-Ажиглаад байхад хөдөө орон нутаг, төв суурин газруудын хүнсний хэрэглээ ялгаагүй болжээ. Танайх хоол хүнсээ сонгохдоо ямар зарчим баримталдаг вэ?

Нөхөр: -Хиам, лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Импортын бүтээгдэхүүн хэзээ, хаана, хэрхэн үйлдвэрлэгдээд, яаж тээвэрлэгдэж, ямар газар хадгалагдаж байсан нь үл мэдэгдэх учраас аль болох татгалздаг. Малаа өөрсдөө төхөөрч хэрэглэдэг. Гэдэс дотор бүгдийг нь амтлаж янзлаад хадгалчихдаг. Хань минь түүгээр сайхан хоол хийж өгдөг. Хонь, үхрийн мах, загас иднэ. Хааяа тахиа, гахайн мах авна. Хүүхдүүд маань бусад хүмүүсийн сайхан гэж ярьдаг тэр амтыг мэдэхгүй өсчих вий гэж боддог болохоор тэр бүхнийг гэртээ бэлтгэж өгдөг. Хүүхдүүдийнхээ ходоод руу юу хийх вэ гэдгийг ээж, аав л шийднэ. Одоо бол "Ээж нь дандаа хоол хийгээд байж чадахгүй, эзгүй үед өөрсдөө хоолоо хийгээд идчихэж чаддаг бай" гээд хүүхдүүддээ харуулж байгаад хоол хийдэг. Аминдаа хөдөлмөрт сургаад, цаашаа хөгжихөд нь зүглүүлээд л байгаа хэрэг л дээ. “Олуулаа юм чинь шөл хутгаад идчихье гээд байвал охид маань ч бас тийм л эзэгтэй болно” гэж хань минь хэлдэг юм.

Энэ бол эзэгтэй Ч.Соёл-Эрдэнэ манай холбооны төв байранд зочлон ирсэн үеийн зураг...

Ийм нэгэн эгэл жирийн залуус хязгаар нутагтаа эзэн болж, халуун залуу насандаа олон сайхан үрсийг хүн байхын ухаанд зөв чиглүүлж явааг харах хайрлам, бахдам байлаа.

Биднийг зочлох үед улирлын амралтаар том хоёр хүүхэд нь хөдөө явсан байсан, сүүлд гэр бүлээрээ авахуулсан зургаа МЭХ-ны байранд өөрсдөө хүргэж ирсэн нь хичнээн хариуцлагатай, ухамсартай гэр бүл болохыг илтгэж байв.

Сэтгүүлч редактор Юрагийн Шүрэнцэцэг

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.