Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛЭХ АЯЛГУУ

     Өнгөрөгч 7 хоногийн ажлын өдрийн төгсгөлд ажлын утсанд дуудлага ирснээр орой хэрд Нийслэл хотын төвийн дүүрэгт орших нэгэн айлыг зорих болов. Энэ бол Монголын урлагт жарнаас илүүтэй жил хүчин зүтгэсэн, өдгөө 83 насыг зооглон суугаа Монгол улсын Гавъяат жүжигчин Самбуугийн Боорой хэмээх алдарт эмэгтэйнх байлаа.

     Тэрээр 5 наснаасаа эхлэн урлагийн амьдралд хөл тавьж, уран нугаралт, урлаг спорт, дуу бүжигт үе үедээ манлайлан, хожмоо ховор өвөрмөц хоолойгоороо Монгол түмний зүрх сэтгэлд “Шаргын шаргын жороо", "Дөрвөн настай халиун", "Сэндэр охин", "Цэнхэрлэн харагдах уулс", "Цэцэгт цэнхэр алчуур", "Бүүвэйл хорвоо", "Амрагийн дуу", "Чамайг үдье", "Болзоо", "Хар торгон хамжаар" зэрэг дууг хоногшуулан үлдээсэн, Монгол уран бүтээлчдээс хамгийн анх Маяра, Ахтамаг, Махават вальс, Шольфан зэрэг дууг Казак уран бүтээлчийн хэмжээнд төрөлх хэлээр нь дуулж амьдруулсан уран бүтээлч.

Хар нялхдаа эцэг эхээсээ өнчирсөн хэдий ч угийн цовоо сэргэлэн эгчийнхээ ачаар хүрээнд ирж, хүн зоныхоо дунд аж төрөх болсноор анх есхөн настай эгчийнхээ ажилд орсон оёдлын үйлдвэрийн харьяа 24 цагийн цэцэрлэгт сурах болж, улмаар уран нугарах гэдгийг ямар ч багшгүйгээр үзүүлдэг болсноор бага залуугаасаа эхлэн Монголын урлагт хүчин зүтгэхийн үндэс суурь нь тавигдсан байна.

Түүний аж амьдралын баялаг түүх, урлагийн ертөнцийн адармаатай сонин замналын тухай сонсож суухдаа “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө ганддаггүй” хэмээх үгийн утгыг санан санан байлаа.

Учир нь нэгэн цагт Монголын урлагт тод мөртэй, том замналтай явсан энэ хүн, түүний ханийн энэ улсын урлагийн салбарын түүхэнд мөнхөрсөн, үлдэж өвлөгдсөн уран бүтээлийг өдгөө хэн хэрхэн үнэлж цэгнэн, ямархан байдлаар харж хандаж байна вэ гэх бодол өөрийн эрхгүй төрж байлаа.

Түүний амьдарч буй орон сууц яг одоо зурагтаар гарч буй “37-р точка” кинон дээрх өнгө төрхтэй. Нэн эртнийх... “Нэлээд хэдэн сарын өмнө явганаас бэртээд гэмтэл авсан, биеэ сайжрахаар хамтлагийнхантайгаа нийлээд тоглолтондоо орно доо” хэмээн ярих энэ настан тайзан дээр ургаж дэлгэрсэн цэцэг мэт, мөн л урлагийн алтан тайзнаа мөнхөд эгшиглэх аялгуу гэлтэй...

МУГЖ Самбуугийн Боорой гуайтай харуй бүрий болтол бүтэн 4 цаг хөөрөлдсөн яриагаа буулгаж, уртаас урт нийтлэл бичихээр суух зууртаа интернэт хайлтаас ийм хөрөг нэвтрүүлэг олоод та бүхэнтэй үүнийг хуваалцахаар шийдлээ.

.

Түүний аж амьдрал, уран бүтээлийн замнал тийм ч дардан байгаагүй агаад зарим цаг үед хавчилга шахалт, хүний сэтгэлийн халуун хүйтэнтэй нүүр тулж л явсан байх нь...

Өдгөөгөөс 10-аад жилийн өмнө буюу 2009 онд тэрээр Солонгос улсад зохион байгуулагдсан “Олон улсын ахмадын соёл урлагийн фестиваль”-д амжилттай оролцож ШИЛДГИЙН ШИЛДЭГ шагналыг хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд ирэхэд нь холбогдох байгууллагууд нь түүнийг дараачийн шатны төрийн шагналыг зүй ёсоор хүртэх хүн хэмээгээд холбогдох материалуудыг бүрдүүлж Төрийн шагналд тодорхойлжээ.

    Харин өнөөг хүртэл түүний эл асуудал хаана хүрээд хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй, чимээ сураг алдарсныг асууж лавлах арга мухардахдаа Монголын эмэгтэйчүүдийн байгууллагад хандаж ЛАВЛАЖ өгнө үү хэмээн хүссэн ажээ. Ийнхүү настны аж байдалтай танилцан, тодорхойлолтыг хувилж авахаар очсоны дараа энэхүү мэдээллийг та бүхэнтэй хуваалцах үүрэг хүлээснээ тэмдэглэж байна.

Түүний хань Монгол Улсын Ардын армийн үлээвэр найрал хөгжмийг анх үндэслэн байгуулж удирдсан, Монгол улсын төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Г.Цэрэндорж агсан агаад тэрээр 12 настайгаасаа Цэргийн Ерөнхий сургуулийн хөгжмийн ангид суралцаж төгсөөд Матадын 8-р морьт дивизэд хөгжмийн даргаар ажиллан уран бүтээлийн гараагаа эхэлжээ. Улмаар Москва хотын цэргийн хөгжмийн академид суралцаж төгсөөд БХЯ-ны сайдын тушаалаар  Армийн хөгжмийн зааварлагч, офицеруудын ордны уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлсэн төдийгүй Монгол улсын соёл урлагийн олон байгууллагыг үүсгэн байгуулалцаж явсны нэг нь бүх цэргийн үлээвэр найрал хөгжмийн үндэслэгч, Хөгжмийн бүжгийн сургуулийг үүсгэн байгуулахад онцгой үүрэгтэй ажилласан, мөн хань С.Бооройн хамт Баян-Өлгий аймгийн театрыг үүсгэн байгуулсан түүхтэй ажээ.

   Харин С.Боорой гавъяат 1953-1958 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад дуучин, гоцлол дуучин, 1958-1960 онд Баян-Өлгий аймгийн театрт найрал дууны багш, гоцлол дуучин, 1960-1967 онд Цэргийн дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин, 1960-1962 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд дууны багш, 1967-1987 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад гоцлол дуучин, 1987 оноос Монгол цэргийн “Алтан үе” чуулгад дуулсаар  2000 онд МУГЖ цол хүртсэн байна.

  Энэ бүхнийг тэмдэглэхийн учир энэ улсын түүх, урлагын ертөнцөд нэр, үйлсээ мөнхөлсөн цөөн хэдэн ахмадуудынхаа хүртэж болох гавьяа шагналыг амьд сэрүүнд нь олгочихдог, эс бөгөөс юуны учир шийдвэрлэх боломжгүйд хүрснээ эргээд дуулгачихдаг хариуцлагагыг холбогдох байгууллага анхаараасай гэсэндээ ийнхүү хошуу, хуруу нэмэрлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.