10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Амралтын өдрүүдэд цас орно
2020 оны 01 сарын 10
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
Ж.Цогтсугар: МЭХ-ны “АРХИГҮЙ БАЯРЫН ШИРЭЭ” уриалга бидний 20…
2019 оны 11 сарын 27
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
"Хязгаар нутгийн дарга малчин" Баян-Өлгий аймгийн Бугат сум…
2019 оны 11 сарын 20
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийг КОЙКА-гийн суурин төлөөлөг…
2019 оны 11 сарын 18
Нэг хүн 5000 аян
2019 оны 12 сарын 24
Ч.Сосормаа: Нийгмийн хөгжил, шинэчлэл гэдэг цаг хугацаа, тэм…
2019 оны 11 сарын 21
“АЖЛЫН БАЙР-ДАРАМТГҮЙ ОРЧИН” хэлэлцүүлэг өрнөлөө
2019 оны 11 сарын 19
Улаанбаатар зонта клуб монголын эмэгтэйчүүдийн холбоотой хам…
2019 оны 11 сарын 22
МЭХ-ны гүйцэтгэх захирал А.Алтанчимэг “Соёлыг түгээгч” Б.Нар…
2019 оны 11 сарын 18
Г.Угалзцэцэг: МЭХ-ны "Алунгоо" шагналын эзэн болсон нь нэр т…
2019 оны 11 сарын 18
МЗЭ-ийн шагналт Зохиолч Б.Сарантуяа АЛУНГОО ЭХИЙН ДОМОГ СУРГ…
2019 оны 11 сарын 20
С.Гантогоо: Залуусаа “Аз”-тай байхыг хүсвэл Хөдөлмөрлө
2019 оны 11 сарын 18
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
Ж.Цогтсугар: МЭХ-ны архины эсрэг тэмцэх санаачилга нь Монгол…
2019 оны 11 сарын 18
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Дохио!!!: Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнодын баруун хэсгээр цаса…
2019 оны 11 сарын 22
Архичдыг угждаг газрууд
2019 оны 11 сарын 28
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд зургаан иргэн осгож нас барж…
2019 оны 11 сарын 19
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
Хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны хүрээнд Төрийн ор…
2019 оны 11 сарын 21
"Соёлыг түгээгч"-ид батламжаа гардан авлаа
2019 оны 12 сарын 25
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Монгол бүсгүй онгоцонд хүний амь аварчээ
2019 оны 11 сарын 19
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Архангай аймагт өрх толгойлсон иргэдийг дэмжих "Гэгээн ирээд…
2019 оны 11 сарын 22
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
"Алунгоо" шагналд нэр дэвших оны шилдэг эмэгтэйчүүдийн бүртг…
2019 оны 11 сарын 18
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
"Монгол бахархлын өдөр" тохиож байна
2019 оны 11 сарын 27
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
Алунгоо цомын эзэд тодорлоо
2019 оны 12 сарын 23
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08

“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР ЗӨВЛӨЛ

“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР ЗӨВЛӨЛ

ТҮҮХЭН ТОВЧООН

УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөл нь анх 1926 онд МАХН – ын Төв Хорооны зохион байгуулах  зөвлөлийн гишүүдийн  5-р сарын 21-ны өдрийн хуралдааны 15 дугаар тогтоолын 4-р зүйлд заасан “Бүсгүйчүүдийн хэлтсээс Улаанбаатар хотын зэрэг 6 газар бүсгүйчүүдийн тасгийг энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн байгуулна" гэсэн тогтоолоор тасгийн даргаар Н.Ишдулам  эмэгтэйг баталсан байдаг.

УБ хотын энгийн эмэгтэйчүүдийн анхдугаар их хурал 1926 оны 11 сард хуралдаж, “Эмэгтэйчүүдийн эрт эдүүгээгийн байдал ба одоо даруй эрхэмлэн гүйцэтгэх хэргийн тухай “ илтгэлийг тавьж хэлэлцэж байжээ.

Бид байгууллагынхаа түүхэн хөгжлийг нийт эмэгтэйчүүд төдийгүй нийт иргэдэд сурталчлах зорилгоор анх 2001 онд 75 жилийнхээ ойг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчид,  нийслэл, дүүргийн Засаг Дарга нарын хамтаар  “ НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛД – ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО“ анхдугаар зөвлөгөөнийг  зохион байгуулан, улмаар үе үеийн удирдах ажилдтнуудынхаа сэтгэгдлийг шингээсэн “ЭРГЭН ДУРСАХУЙ“ дурсамжийн номоо хэвлэж байв. Энэхүү номыг УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн тэргүүн асан П.Алтанцэцэг, Удирдах Зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Я.Сумъяа нар бүтээсэн юм. 

Түүнчлэн, 2006 онд УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  байгууллагынхаа түүхийг архивын материалаар баталгаажуулан “НАЙМАН АРАВНЫ НАМТАР“  түүхэн ном, “ТҮМНИЙ ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ“ баримтат кино бүтээж, 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛД – ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” зөвлөгөөнөө зохион байгуулж, энэ үеийг хүртэлх эмэгтэйчүүдийн бахархал, ирээдүйн эмэгтэйчүүддээ туршлага, сургамж болгон хүргэсэн түүхэн номын суврага бүтээж, дараа үеийнхээ идэвхтэн сонгуультнуудад гарын авлага материал үлдээсэн байдаг.

Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн түүхийг он дарааллаар нь тоймолбол:

1926-1936 он     

- Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл үүсэн байгуулагдсан.

- Эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургах, эмэгтэйчүүдийн эрх ашигт сөрөг нөлөө бүхий дадал зуршлыг өөрчлөх

- Эмэгтэйчүүдийг богтлон хүчээр гэр бүл болгохыг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан.

- Намын Төв Хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсээс Алс Дорнодын орнуудад дэлгэрч байсан “Улаан гэр”-ийн туршлагаар эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг өөрчлөх ажлыг хийж эхэлсэн.

1936-1946 он

- Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Монголын эмэгтэйчүүдэд хандан эх орны дайныг ялалтанд хүргэхийн төлөө улаан армид туслах хөдөлгөөн өрнөж, оёдол хатгамал, нэхмэлийн 80 бүлэг байгуулж, 1182 эмэгтэй ажиллаж, 13,638 хос оймс, бээлий, цамц, малгай, ороолт хийж, 8535 нэхмэл хатгамлын бүтээлийг худалдаж, 82,938 төгрөгийн хуримтлал бий болгож байсан.

- Олон хүүхэдтэй эхчүүдийг шагнаж урамшуулах ажил энэ оноос эхэлсэн.

1946-1956 он

- Нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа өөрчлөгдөж , эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өсч, ардчилсан федерацын гишүүнд элсч, улс төр,  соёл гэгээрлийн ажлыг идэвхжүүлж, хөдөлмөрт оролцох эмэгтэйчүүдийг нэмэгдүүлэн, 70-аас доошгүй хувийг бичиг үсэгт сургах зорилт тавьж ажиллаж эхэлсэн.

1956-1966 он

- “Дэлхий дахины Эмэгтэйчүүд” уриан дор улс төр, эдийн засаг, иргэдийнхээ тэгш эрхийг хамгаалахын төлөө дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн онууд байлаа.

1966-1976 он

- Үйлдвэр аж ахуй, албан байгууллагуудад салбар зөвлөлүүд байгуулагдаж, эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийн үйл ажиллагаа тогтмолжиж эхэлсэн.

- УБ хотын нутаг дэвсгэр, засаг захиргаа райончлогдож, 4 район, Налайх хот болж, райодуудын дэргэд Эмэгтэйчүүдийн зөвлөлүүд орон тоогоор ажиллаж, “Эмэгтэйчүүдийн соёлжих танхим”-ууд байгуулагдаж эхэлсэн.

1976-1986 он

- Бүгд Найрамдах Ардчилсан Герман улсын туршлагаар “Эмэгтэйчүүдийн соёлжих танхим"-ын үйл ажиллагааг улам төгөлдөржүүлэн “Ахуй соёлын зөвлөгөө өгөх төв” шинээр байгуулагдан, орон тооны арга зүйчийг ажиллуулж, ахуйч соёлыг нэвтрүүлэх ажлыг эмэгтэйчүүдийн байгууллагууд манлайлан хийж байлаа.

1986-1996 он

- УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл НҮБ болон олон улсын төрөлжсөн байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн, эмэгтэйчүүдийн албан бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн дэмжлэг үзүүлэн ажилласан он жилүүд байлаа.

1996-2006 он

- УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл бие даасан төрийн бус байгууллага болсон.

- Монгол улс ардчилсан нийгэмд шилжиж,  эмэгтэйчүүдийн тухай хууль санаачлах, төрийн бодлогод нөлөөлөх зэрэг асуудлуудыг хөндсөн, улс эдийн засгийн үйл ажилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж эхэлсэн он жилүүд байлаа.

2006-2016 он

- УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөл энэ онуудад  хөдөө орон нутгаас хотод шилжин ирж суурьшсан эмэгтэйчүүд, тэдний гэр бүлд мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байраар хангах чиглэлээр төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулсан.

- Энэ он жилүүдэд Олон улсын байгууллагууд болон УБ хотын Захиргаа, Чингэлтэй дүүргийн Халамж Үйлчилгээний хэлтэс, Олон Улсын Хатагтай нарын Нийгэмлэг зэрэг байгууллагуудтай хамтран 1100 гаруй эмэгтэйг хамруулсан том төслүүдийг хэрэгжүүлсэн, ажил оргилсон он жилүүд байлаа.

Энэ хугацааг эргэн санахад 20-р зууны төгсгөл, 21-р зууны эхлэлийн 10 жил ард хоцорч, нэг зуун нөгөө зуунаар солигдох агшинг үзсэн бид азтай хүмүүс билээ.  Чухамхүү манай орны улс төр, нийгэм, эдийн засагт шинэ харилцаа бий болсон үед УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа яаж шинэчлэгдэн өөрчлөгдөв гэдэг бас сонин зүйл. Энэ сониныг залуучууд, иргэд, эмэгтэйчүүдтэйгээ хуваалцахаар “ШИНЭ ЗУУН – НИЙСЛЭЛИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛ” гэсэн номыг УИХ-ын гишүүн асан, МЭХ-ны Хүндэт ерөнхийлөгч, УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Хүндэт зөвлөх Н.Гэрэлсүрэн, УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн асан Д.Наранцэцэг нар тэрлэж, УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн Б.Одончимэг, УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх Захирал Н.Цогмаа нар ариутган шүүсэн  байдаг.     

УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөл нь нийслэлийн 9 дүүрэгт салбар зөвлөлтэйгөөр ажиллаж ирсэн бөгөөд салбар зөвлөлийн дарга нар маань сэтгэл зүтгэлээрээ эмэгтэйчүүдийнхээ байгууллагад тулгуур болж, эмэгтэй хүнийхээ хувиар тухайн дүүргийнхээ эмэгтэйчүүд, иргэдийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг төрийн албан хаагч нар байсан, байсаар ч байна. Энэ нь төр болон ТББ-уудын хоорондын уялдаа холбоог жинхэнэ утгаар гарган хамтран ажиллаж, нийслэл дүүргийн төр захиргааны байгууллагын дэмжлэгийг эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах төрийн бодлоготой уяж ажилладгаараа онцлогтой юм.

Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн түүхийг:

БАГАНУУР ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.Гэрэлцэцэг

1990 он хүртэл тус дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар Н.Цэнд-Аюуш ажиллаж байгаад 2004 оноос тухайн дүүргийн эрүүл ахуйн хяналтын байцаагч Оюунчимэг, 2006 оноос одоог хүртэл дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн ерөнхий эмч С.Гэрэлцэцэг ажиллаж байна. С.Гэрэлцэцэг дарга тус дүүргийнхээ бусад ТББ, эмэгтэйчүүдийн байгууллагуудтайгаа хамтран анх удаа чуулганаа зохион байгуулж, нийт эмэгтэйчүүдийн төлөө ажилладаг бусад ТББ-уудтайгаа нягт хамтран ажилладаг олнцлогтой нэгэн. Тэрээр эмэгтэйчүүд, иргэдийнхээ аж байдлыг дээшлүүлэх чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажилладаг.

Тухайлбал, НҮБ, Европын Холбоо, Хүнс Хөдөө Аж Ахуйн яам, МЭХ-ны Монголын эмэгтэйчүүд сан зэргээс санхүүжин, “Эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн хүнсийг сайжруулья”, “Хүүхэд, залуучуудыг иод дутагдлаас сэргийлье”, “ Багануур дүүргийг хот болгон хөгжүүлье”, “Гүн галуутайн гэгээлэг бүсгүйчүүд”, ”Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье”, ”Буриад гутал, эсгий гутлын өрхийн үйлдвэрлэлийг дэмжье” зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулсан.

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ш.Баасансүрэн

Тус дүүргийн эмэгтэйчүүдиййн зөвлөлийн  даргаар 2018 он хүртэл С.Нина ажиллаж байсан бол 2019 оноос дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ш.Баасансүрэн ажиллаж байна. Тус дүүргийн байгууллагуудын дэргэд эмэгтэйчүүдийн зөвлөлүүд ажилладаг, зөвлөлүүд нягт хамтран ажлаа зохион байгуулдаг ба дүүрэгтээ” Тэнгэрлэг аав” арга хэмжээг жил бүр зохион байгуулдагаараа онцлогтой. Багахангай дүүрэг УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хэрэгжүүлдэг “Өрх гэр – Ногоо” төслийг амжилттай хэрэгжүүлж, өрхийн орлого багатай эмэгтэйчүүдийг ажлын байр, орлоготой болгоход анхааран ажилладаг юм.

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Т.СЭР-ОД

Тус дүүрэг 1992 оноос өмнө Октябрийн район хэмээн нэрлэгдэж байлаа. 1992 оноос өмнө Янжин Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Үүнээс хойш 2004 он хүртэл УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дэргэдэх Баянгол дүүргийн сургалтын төвийн эрхлэгчээр ажиллаж байсан С.Хандмаа тус дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар, харин 2016 он хүртэл тус дүүргийн санхүүгийн албаны нягтлан бодогч Д.Ганаа ажиллаж байлаа. Д.Ганаа МЭХ-ны 11 дэх удаагийн чуулганаар МЭХ-ны хянан шалгах комиссын гишүүнээр давхар ажиллаж байв. Тус дүүрэг “Сургалт- арга зүйн зөвлөгөө өгдөг төв” ажиллуулдаг цорын ганц дүүрэг байсан юм. Түүнчлэн дүүргийнхээ “Гэгээрэл – Хөгжлийн төвтэй байнга хамтран ажилладаг дүүрэг байлаа.

Баянгол дүүрэг нийт хороодоо 4 бүсэд хувиарлан бүсийн хооронд өрсөлдөөнт ажлуудыг зохион байгуулдаг нь багаар ажиллах чадварыг нийт сонгуультан хүүхнүүддээ эзэмшүүлдэг, үлгэр жишээ дүүрэг билээ. 2017 оноос эхлэн Т. Сэр-Од дүүргийнхээ чуулганаар Эмэгтэйчүүдийн даргаар сонгогдон одоог хүртэл ажиллаж, дээрхи уламжлалт ажлуудаа амжилттай үргэлжлүүлэн, бусад дүүргийнхээ дарга нарыг хошуучлан ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Бүсийн төдийгүй хороодынхоо эмэгтэйчүүдийн ажлыг чинхүү сэтгэлээсээ хийдэг анхан шатны Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга нарыг дурьдахгүй орхиж үл болно. Үүнд: Ч.Ганбаатар, Ш.Өлзий, З.Зандармаа, Ж.Далайжаргал, Д.Хишигсүрэн, Р.Нямжав, Буяа, Д.Нэргүй гэх зэрэг олон сайхан бүсгүйчүүд байв.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  О.Мөнхтуяа

1992 оноос өмнө тус дүүргийг Найрамдлын район гэж нэрлэдэг байсан. Энэ үеүдэд дүүргийн зөвлөлийн даргаар Д.Янжин, Д.Бямбасүрэн, Г.Должинсүрэн, Д.Алимаа, Батмягмар нар, ахуй соёлын төвийн арга зүйчээр Д.Цэнд, Х.Отгонбаяр нар ажиллаж байсан байна.

1992 оноос тус дүүргийн эрүүл мэнд, соёлын асуудал хариуцсан түшмэл, өдгөө манай зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй Г.Шүрэнцэцэг, 2004 оноос дүүргийн Улаан Загалмайн Хорооны нарийн бичгийн дарга, мөн зөвлөлдөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан  Ч.Янжиндулам нар дүүргийн даргын сонгуульт ажилд манлайлж ирсэн. 2007 оноос тус дүүргийн санхүүгийн хэлтсийн дарга С.Наранчимэг 2019 онд одоогоор Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн  даргаар  ажиллаж байгаа О.Мөнхтуяад үргэлжлүүлэх эрхээ олгосон болно.

Баянзүрх дүүрэг УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлтэй  хамтран NLM олон улсын төрөлжсөн байгууллагын дэмжлэгтэйгээр  21, 33-р сургуулиуд дээр “Өсвөр насны хүүхдүүдийг - Ирээдүйн гэр бүлд бэлтгэх нь”, “Баянзүрх хөтөлбөр”, "Өрх гэр- Ногоо” зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.Цэнгэл

Налайх дүүрэг 1965 оноос район болж өөрчлөлтөнд орсон. Тус зөвлөлийн даргаар 1985 он хүртэл Цэрэн, 1992 он хүртэл Д.Умбаруу нар ажиллаж байгаад тус дүүргийн цэцэрлэгүүдийн цогцолборын захирал Ж.Хоролсүрэн 2015 он хүртэл, 2017 он хүртэл мөн дүүргийн ... сургуулийн захирал Ц.Оюунсайхан ажиллаж байсан бол одоо тус дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар тухайн дүүргийнхээ "Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд"-ийн дарга Ж.Цэнгэл хавсран ажиллаж байна.  Цэрэн даргын үеэс эхлэн Налайх дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Их л залуухан байж дээ ...“ теле арга хэмжээг өнөөг хүртэл зохион байгуулдаг сайхан уламжлалтай.

Тус Зөвлөл өөрсдийн уйгагүй идэвхи санаачилгаар Дэлхийн Зөн, ЖИ СИ ЭС, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас дэмжлэг авч АПЕЙК төслийн хүрээнд хувийн ил уурхайд албан бус хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийн дунд ажиллаж, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг устгах олон улсын урианд нэгдэн амжилттай ажилласан билээ. Мөн гадаад харилцааг хөгжүүлж, БНХАУ-ын эмэгтэйчүүдийн төлөөлөгчтэй харилцаагаа тогтоох, улмаар дүүрэгтээ хүлээн авч байгалийн сайхныг танилцуулан, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн хариуцлагатай үүргийг Ж.Хоролсүрэн дарга чадварлаг удирдан зохион байгуулж байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Түүнчлэн дүүргийнхээ эмэгтэйчүүдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг дүүргийн ЗДТГ-тай хамтран нэр төртэй зохион байгуулж дүүргийн онцлогийг харуулсан, сонгуультан эмэгтэйчүүдийнхээ дурсамж түүхийг багтаасан ном бүтээсэн нэгэн билээ. 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА  Б.Мөнхбаяр

Тус дүүрэг 1992 оноос шинээр байгуулагдсан. Тэр цагаас эхлэн дүүргийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Маамуу Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар сонгогдон тасралтгүй 20 гаруй жил ажилласан байна. Г.Маамуу даргын үед УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дэргэдэх сургалтын төвд тус дүүргийн ажил эрхлээгүй буюу ажил идэвхтэй хайгч иргэд эмэгтэйчүүдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэн байнга, тогтвортой ажиллахад нь ихээхэн хувь нэмэр оруулж ажилласан. Түүнчлэн УБ хотын Эмэгтэйчүүдийн Зөвлөлтэй нягт хамтран “Шинэ түлхүүр“ төсөл, хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшсан иргэд, эмэгтэйчүүдийг иргэний бүртгэлд хамруулах, олгох төсөл, “Өрх гэр – Ногоо“ төсөл, жижиг зээлийн эргэлтийн сан, өрхийн орлого багатай эмэгтэйчүүдийг дэмжих тоног төхөөрөмжийн зээл зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн нэгэн билээ.

Үүний зэрэгцээ дүүргийнхээ тэргүүлэгчдийг оновчтой сонгож, тэдний хүчийг зөв хувиарлан, жигд оролцоог хангаж ажилладаг зөвлөл байснаараа онцлог байв. 2015 - 2018 хооронд тус дүүргийн Эрүүл  Мэндийн Нэгдсэн төвийн гадаад харилцааны ажилтан Б.Дэлгэр тус дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар ажиллаж, дүүргийн нийт эмэгтэйчүүдийн 2-р чуулганыг амжилттай зохион байгуулж, нийт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө амжилттай ажилласан. Мөн “Өрх гэр – Ногоо“ төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. 2018 оноос тус дүүргийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхбаяр дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар ажиллаж байна. Энэ хугацаанд хороодын буюу анхан шатны эмэгтэйчүүдийн зөвлөлүүдийг бэхжүүлэх, тэдний үүрэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Тус дүүрэгт “Өрх гэр – Ногоо“ төсөл амжилттай уламжлал болон хэрэгжиж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА АСАН Г.Цолмон

Тус дүүрэг засаг захиргааны өөрчлөлтөөр 1992 онд нутаг дэвсгэрийн хамрах хүрээний хувьд шинэ зохион байгуулалтанд орсон юм. Дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөл дүүргийнхээ ЗДТГ, ИТХ, дүүргээс сонгогдсон УИХ–ын гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллдаг онцлогтой.

Тус дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар А.Дулмаа, Мөнхдэлгэр, А.Цагаанхүү, С.Алтанцэцэг нар ажиллаж байгаад 1992 оноос саяхныг хүртэл Г.Цолмон ажиллаж байв. Эмэгтэйчүүдийн Зөвлөлөөс анх удаа гудамжны баяр зохион байгуулж улмаар “Тэргүүний охидын зөвлөл”, “Хөдөлмөр соёлын чуулган”, “Мянган цэцгийн баяр”, “Монгол хувцас хэн сайн хийж чадах вэ”, “Хүнсний программ – эмэгтэйүүд”, Дашчойлон хийдтэй хамтран “Бидний тус“ өдөрлөг, Японы Монгол дахь ОЙСКА ТББ хамтран 1000 мод тарих, “Есөн эрдэнийн ээж өргөмжлөх”, УИХ-ын гишүүдийн бэлэг хүртээх зэрэг онцлог агаад олон нийтийг хамруулсан төвлөрсөн арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн түүхтэй.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ч.Болормаа

Чингэлтэй дүүрэг нь засаг захиргааны өөрчлөлтөөр 1992 онд шинээр зохион байгуулагдсан. 1992 – 1994 онуудад тус дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар Н.Цогмаа, 2007 он хүртэл дүүргийн хороо хариуцсан мэргэжилтэн Л. Оюун, 2017 он хүртэл дүүргийн Иргэний Бүргэлийн Тасгийн дарга С.Оюун –Эрдэнэ, одоо дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 6-р хорооны засаг дарга Ч.Болормаа ажиллаж байна. Дүүргийн ажлын гол онцлог тухайн дүүргийнхээ Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэстэй хамтран ажилладаг, 2009 онд “Эмэгтэйчүүд – Хөгжил“ төсөл, 2010 онд “Өрхийн хөгжил – Эмэгтэйчүүд“,  2011 онд “Хүний хөгжил – Эмэгтэйчүүд” төслүүдийг  шат дараатайгаар утга агуулгатай хэрэгжүүлж, нийт 500 эмэгтэй буюу өрхийг хамруулсан томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, нийгмийн халамжийн хуулийн хүрээнд халамж хүртэх ёстой иргэд, эмэгтэйчүүдийн оролцоог түшсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Түүнчлэн “Донжтой эмэгтэйчүүд”, “Дүүргийн шилдэг эмэгтэйчүүд”, “Хэний цай амттай вэ” өдөрлөгүүд болон бусад дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлүүдтэйгээ хамтран найрсаг спортын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг дүүрэг юм. Мөн УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэдэх “Есөн Эрдэнэ“ урлагийн хамтлагийг санаачилсан. /Ихэнх уран бүтээлчид нь тус дүүргийн эмэгтэйчүүд байдаг/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ДАРГА С.Оюун-Эрдэнэ

Хан-уул дүүрэг нь 1992 он хүртэл Ажилчны район гэгдэж байв. Энэ үеүдэд дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөв­лөлийн даргаар Сувдаа, Р.Сумъяа, Я.Сумъяа, Гажаа, П.Алтанцэцэг, нар ажиллаж байгаад Хан-Уул дүүрэг болсоноос хойш Ч.Янжиндулам, Г.Мөнхзул, Б.Бадамсүрэн нар ажиллаж байсан. Одоогийн дарга бол Чингэлтэй дүүргийн Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн даргаар ажиллаж байсан С.Оюун-Эрдэнэ билээ.  Тус зөвлөл УБ хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран “Өрх гэр – Ногоо” төслийг 3 жил дараалан хэрэгжүүлсэн ба ОУХБ болон НҮБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр өрхийн орлого багатай эмэгтэйчүүдэд тоног төхөөрөмжийн зээл олгох төсөл, ХБНГУ-ын "Гэр бүл, эмэгтэйчүүд, ахмад, хүүхэд, залуучууд"-ын асуудал хариуцсан яамнаас хэрэгжүүлсэн төслүүдэд эмэгтэйчүүдийг оролцуулж тэдний нийгэмд эзлэх байр суурийг бий болгоход дэмжлэг үзүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг ажлын байр, албан бус ажлын байруудаар ханган, тэдний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, өрхийн орлогод нь эерэг нөлөө үзүүлж ажилласан байна.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.