
2021 оны 07 сарын 20

2021 оны 05 сарын 24

2021 оны 04 сарын 19

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 17

2021 оны 04 сарын 09

2021 оны 04 сарын 01

2021 оны 03 сарын 29
2021 оны 03 сарын 08
2021 оны 03 сарын 08

2021 оны 03 сарын 06

2021 оны 03 сарын 05

2021 оны 02 сарын 23

2021 оны 02 сарын 22

2021 оны 02 сарын 15

2021 оны 02 сарын 05

2021 оны 02 сарын 04
2021 оны 02 сарын 01

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 29

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 28

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 27

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 26

2020 оны 10 сарын 23

2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 23
2020 оны 10 сарын 22
2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 21

2020 оны 10 сарын 20

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 19

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 16

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 13

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12

2020 оны 10 сарын 12
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чадавхжуулах сургалт болж байна
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит бус чуулганаа зохион байгуулж, холбооны шинэчилсэн дүрмээ хэлэлцэж баталсан билээ. Тус ээлжит бус чуулганд МЭХ-ны 21 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн салбар зөвлөлийн тэргүүнүүд болон 47 гишүүн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Харин өчигдөр МЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурал зохион байгуулагдаж, сайн ажилласан салбар зөвлөлийн тэргүүнүүдээ шагнаж урамшуулахын зэрэгцээ аймгийн дарга нар туршлага судлах уулзалт, хэлэлцүүлэг МЭХ-ны төв байранд болсон. Ээлжит бус чуулганы төлөөлөгчид өнөөдөр чадавхжуулах сургалтад хамрагдаж байна.
"Цахим туслагч" ТББ-ын сургагч багш Н.Алтантуул
"Цахим туслагч" ТББ-ын сургагч багш Н.Алтантуул фэйсбүүк орчинг хэрхэн аюулгүй, үр дүнтэй ашиглаж сурах, худал мэдээллийг хэрхэн ялгаж мэдэх талаар "Сошиал медиа буюу олон нийтийн сүлжээг үр дүнтэй ашиглах нь" сэдэвт сургалтыг явуулсан бол "Удмын бичгээ хэрхэн хөтлөж эхлэх" талаар "Удмаа дээдлэе" ТББ-ын тэргүүн Ц.Наранчимэг зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
"Удмаа дээдлэе" ТББ-ын тэргүүн Ц.Наранчимэг
Үргэлжлүүлэн Эмэгтэйчүүдийн манлайлал сэдэвт лекцийг МЭХ-ны гүйцэтгэх захирал, сэтгэл судлалын ухааны доктор А.Алтанчимэг салбар зөвлөлийн тэргүүнүүдэд тавив.
МЭХ-ны гүйцэтгэх захирал, сэтгэл судлалын ухааны доктор А.Алтанчимэг
МЭХ 2020 оныг АРХИ хэмээх чимээгүй тахалтай ДАЙТАХ, архины эсрэг тэмцлийн жил болгон зарласан бөгөөд энэ хүрээндээ Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран архины эсрэг олон ажил хийхээр төлөвлөж, хийж хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тус нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугар "Оюун тархины нууц" лекцээ аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдэд танилцуулсан юм.
Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, аюулгүй байдал судлаач Ж.Цогтсугар
Түүний дараагаар СЕХ-ны мэдээлэл, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа "Сонгуулийн тухай хууль"-ийн талаар мэдээлэл хүргэж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.