МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05

“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ ГАРДУУЛЛАА

       МЭХ-ны Гүйцэтгэх захирал А.Алтанчимэг өчигдөр “Бүүвэйн дуу”-ны зохиогч, МЭХ-ны Ховд аймгийн Манхан сумын тэргүүнээр тэртээ 1950-иад онд ажиллаж байсан Нумандоржийн Халзаа бууралд Монголын эмэгтэйчүүдийн холбооны “ХҮНДЭТ ТЭМДЭГ” гардууллаа.

Энэхүү шагнал нь хагас зуунаас урт он жилүүдэд монгол ээжүүдийн аманд аялагдаж, ардын дуу хэмээн овоглогдсон эл бүтээлийг бага залуухан насандаа зохион “Бүх ард түмний урлагийн наадам”-д түрүүлж байсан шавилхан охиноос цал буурал болтлоо олон он жилийг бэдэнтэй хамт үдэж буй Н.Халзай гуайн идэр залуу насандаа улс нийгэмдээ гүйцэтгэсэн үүрэг, үлдээж буй соёлын өвийг үнэлж МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн гаргасан шийдвэр байлаа.

ЭХ ҮРИЙН НАНДИН ХЭЛХЭЭС БҮҮВЭЙН ДУУ

/Дурсамж ярилцлага/

      Өдгөө 90 давсан настай энэ эмээ тэртээ нэгэн жарны өмнө энэхүү алдарт дууг зохион анх нийтийн хүртээл болгосон нь 1951 онд хийгдсэн “БНМАУ-ын 30 жилийн ой”-н анхны өнгөт баримтат кино хальснаа түүх болон бичигдэж үлджээ.

Бүүвэйн дууны зохиогч Н.Халзаа гуайд эхээс мэндлэхэд нь оноосон нэр нь Сэмүүн. Харин хөгшин ээж нь Халзаа хэмээн өхөөрдөн дуудсаар энэ нэр нь өдгөө түүний дуурсагдах алдар нь болон үлдсэн байна. 1930 онд Ховд аймгийн Манхан суманд найман хүүхэдтэй айлын охин болон мэндэлсэн.

1940 онд бага сургуульд орж анх уйгаржин монгол бичиг үзэж эхэлсэн ч хоёр жилийн дараа бага сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт орж одоогийн кирилл цагаан толгойг заах болсон. Мөн тэрээр Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын үйл хэрэгт 18 наснаасаа хүчин зүтгэж, Ховд аймгийн Манхан сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан түүхтэй... 

-Та бидний үеийнхэнд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Би Ховд аймгийн манхан суманд 1930 онд төрсөн. Манай аавыг Нумандорж гэдэг, нутаг усандаа алдартай хуурч хүн байлаа. Бид эцэг эхээс наймуулаа. Би 10 насандаа бага сургуульд орсон. Зургаадугаар ангид байхад аавын минь бие муудан, аавыгаа асрахаар сургуулиасаа гарч билээ. Тэр үед миний дээд талын ах эгч нар бүгд тусдаа гарсан, дүү нар сургууль сурч байсан юм.

-Таныг хүүхэд байхдаа насанд хүрэгчдэд хичээл заадаг, бичиг үсгийн багш байсан гэх юм.

-Тийм ээ. Аавын маань бие мууддаг тэр жил дүү нар хичээлтэй тул манайх Манханы төвд өвөлжсөн. Би гэр зууртаа 2-3 сар болж байтал нэг өдөр сумын намын үүрийн дарга дуудаж уулзаад, намайг сумын Бичиг үсгийн багш болгох талаар анх хэлсэн.

-Тэр үеийн нийгэм, цаг үеийн байдлыг эргээд дурсахгүй юу?

-Эргээд бодоход маш чухал цаг үе байжээ. 1950-иад оны үед Намын Төв хороо, ЗГ-ын тогтоол гарч, Монгол улс НҮБ-ын гишүүн орон болохын тулд насанд хүрсэн бүх хүнээ бичигтэн болгох зорилго тавьсан байсан. Ингээд улсын хэмжээнд сум, баггүй газар бүрт насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах компанит ажил өрнөсөн. Түүнд би хувь нэмэрээ оруулах ерөөл тохиож дээ.

-16 настай хүүхэд томчуудад хичээл заахад бэрхшээлтэй байсан уу?

-Миний шавь нар 20-иос 45 насны хүмүүс байсан. Тэр үед ганц би ч багшлаагүй, надаас гадна гурван багш байлаа. Монгол гэрт хичээлээ заадаг. Бичигтэн болох хүмүүс маань өглөө 9-10 цагийн үед цуглана. Бидэнд цаг гэж байхгүй. Нараар цагаа баримжаалан увуу цувуу цуглана. Гэхдээ хичээлээ таслаж, илт хоцорч алга болдог хүн байгаагүй. Эртхэн номоо үзэж, тайлагдаж аваад арын ажлаа бодно. Хичээлийн дундуур эрчүүдээс зарим нэг нь “Багшаа би гарч тамхи татаад ирье” гэх юм уу, эвсэл хөдөө гэртэй нь “Миний толгой өвдөөд байна, айл руу явж цай уугаад ирье” гэх зэрэг нь төвөгтэй байсан.

-Таныг яагаад бичиг үсгийн багшаар сонгосон юм бол?

-Өмнө нь би таваас 6-р ангид орох зунаа хэсэг хугацаанд сүүн тасагт очиж томчуудад бичиг үсэг зааж байсан. Тухайн үед “Сүүн тасаг” гэдэг нь хөдөөгийнхний цуглаж төвлөрдөг гол газар. Нам төрийн бодлогоор олон нийтэд хандсан арга хэмжээ, хурал зөвлөгөөн, ухуулах сурталчилах, сурган таниулах арга хэмжээ тэнд л явагддаг байлаа. Тиймээс өмнө нь хүмүүст ном зааж байсан туршлагатай гэж үзэж л сонгосон юм болов уу даа.

-Хэр удаан багшилсан бэ? Дараа нь ямар ямар ажлууд хийж байв.

-1950 он хүртэл хоёр жил багшилсан. Тэр хооронд 18 нас хүрээд сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар /орон тооны бус/ сонгогдсон юм. Бичиг үсгийн багшийн ажил маань орон тооных, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга олон нийтийн сонгуульт ажил байлаа.

-Тэр үеийн хөдөлмөрийн хөлс хэр байсан бол?

-Бичиг үсгийн багшийн цалин 80 төгрөг байсан. Аавыгаа хэвтэж байхад анхны цалингаа аваачиж өгөхөд ээж маань хажуугаас “Чи наад муу хүүхэндээ ядаж 10-н төгрөгийг нь өгчихөөч” гэж байсан нь санаанаас гардаггүй юм. Би тэр үед найман ширхэг улаан аравт авч харьснаас аав нэгийг нь надад эргүүлж өгч байсныг сайн санаж байна. Анхны юм болгон санаанд тод үлдэх юм аа.

-Цалингийнхаа дээжээр та юу авч байв даа?

-Нэг их юм авч гийгүүлээгүй байх аа. Тэр үед одоогийнх шиг олигтой чихэр ч байгаагүй. Оросын домбон сахар л байсан. 1945-1948 оны дайны жилүүд айхтар хүнд үе байсан даа. Харин Монголын цагаан сараар манай аав ах бид хоёрт цэнхэр, шар өнгөтэй гурав, гурван метр дурдан бүс авчирж өгсөн. Охиныхоо анхны цалингаас авсан юм шүү гээд “Чи алийг нь авах уу?” гэж асуухад нь би “Шарыг нь авдаг юм уу” гэтэл ах “Би шарыг нь авна” гээд цэнхэр дурдан нь надад ноогдож билээ. Би тэгж л анх дурдан бүсээр гангарч үзсэн дээ.

-Цэнхэр дурдан бүсээ ямар өнгийн дээлэн дээр бүслэж байсан бол?

-Би тэр үед ногоон дээл өмсдөг байсан. Түүн дээрээ л бүсэлсэн дээ.

-Ховд хотын даргаар хэзээ томилогдсон юм бэ?

-Бичиг үсгийн багш хийж байхдаа сумын орлогч дарга болсон. Тэр үед сумын дарга Даш гэдэг хүн байлаа. Харин хоёр жилийн дараа 1952 онд Лувсан /Хөдөлмөрийн баатар/ гэж шинэ дарга томилогдож ирээд ажлаа авангуутаа нэгдлийн дарга нарын курст явах болжээ. Аймгийн намын хороон захиргаанаас “Манхан сумын орлогч дарга Халзаад сумын даргын үүрэгт ажлыг хавсруулсугай” гэсэн шийдвэр гаргасан байдаг. Ингээд би хэсэг хугацаанд хоёр даргын ажил хавсарч хийсэн юм. Зургаан сарын хугацаатай курст явсан Лувсан дарга маань бараг 7-8 сарын дараа ирж ажилдаа орсон. Лувсан даргыг ажилдаа оронгуут намайг аймгаас дуудаж, Ховд хотын дарга болгосон доо.

-Та шүлэг зохиол оролддог, чамгүй авъяастай хүн ажээ. Одоо хоёулаа “Бүүвэйн дуу”, “Жинсийн гурван салаа” зэрэг дууг хэрхэн зохиосон тухай ярилцая.

-Уг нь би Бүүвэйн дуунаас өмнө “Жинстийн гурван салаа” дуугаа зохиосон юм. Миний нутагт Жинст гэж том нуруу байдаг. Би Жинстийн хөх хад гэдэг газар төрсөн хүн л дээ. Бичиг үсгийн багш хийж байхдаа хөдөөгийн айлуудаар явж гэрээр нь бичиг ном заадаг байлаа. Ингэж явахдаа 18 настайдаа өндөр уулын орой дээрээс нутгаа харж бишрээд гурван бадаг шүлэг бичсэн. Тэр том нуруу маань Жинст, Сүүж, /сүж гэдэг нь өвс ургамал нь их шим тэжээлтэй гэсэн утгатай/ Нарт гэсэн гурван сайхан салаатай. Салаа бүрийг нь харж байгаад санаанд бууснаа бичсэн дээ.

-Шүлэг нь ингэж төржээ. Ая, аялгуу зохиох амар ажил биш байх?

-Манай аав мундаг хуурч хүн байсан. Харин би хуур тоглож чадахгүй ч мондалин хөгжмөөр ойр зуурын ая тоглодог байлаа. Аав минь одоогоор бол хуур хөгжмөөр симфони тоглодог байж дээ. “Дөрвөн өөлдийн уриа” гэж манай нутгийн алдартай бүтээл байдаг. Аав түүнийг мөн ч сайхан хуурддагсан. Хожмоо хөгжим судлаачид тэр бүтээлийг симфони гэж тодорхойлсон байна лээ. “Жинстийн гурван салаа” дууны маань ая тухайн үед нутаг усанд сонсогддог байсан чихэнд хоногшсон аялгуунуудаас хэсэгчлэн санаа авч шүлгэндээ тааруулаад л бүтээсэн. Түүнээс би хөгжмийн мэргэжлийн боловсролтой хүн биш, нот ч мэдэхгүй шүү дээ. Энэ дууг маань сүүлийн үед Баруун монгол ардын дуу гээд л зурагтаар зарлаж байдаг. Уг нь зохиогч нь энд сууж л байгаа юм.

-“Бүүвэйн дуу” охин бид хоёрын амьдралд маш том үүрэгтэй. Би орой бүр үрээ энэ дуугаар бүүвэйлж унтуулдаг. Одоо охин минь эргээд надад Бүүвэй аялаж өгдөг болсон. Энэ дууныхаа түүхийг хуучилна уу?

-1951-онд сумын орлогч дарга байхдаа зохиосон. Би багаасаа дүү нараа асарч тойглож өсгөсөн болохоор бүүвэйн дууны хэмнэл, аялгуу сэтгэлд их ойр байсан. Харин тэр онд Монголын “Бүх ард түмний урлагийн үзлэг” явагдах болж удирдамж нь ирэхэд ардын язгуур урлагийн бүтээлүүд шалгаруулна гэсэн байлаа. Ингээд би Бүүвэй дууныхаа үгийг нь бичиж, аяыг нь ч өөрөө хийгээд тэр шалгаруулалтанд Бүүвэйн дуугаа ардын дуу гэж зарлуулаад дуулчихсан юм. Өдгөө энэ дууг маань сурах бичигт Баруун монгол ардын дуу, Баяд ардын дуу гэж хоёр өөрөөр бичсэн байна лээ.

-Тэгэхээр та энэ дууг наадамд зориулж зохиожээ?

-Тийм ээ. Энэ дуугаараа Монголын бүх ард түмний урлагийн үзлэгээс шалгарч Дэлхийн залуучууд оюунуудын 3-р фестивальд оролцохоор болсон ч тухайн үед будлиан ороод явж чадаагүй юм.

-Анх энэ дууг сонсоод ээж аав тань хэрхэн хүлээж авсан бэ?

-Би Бүүвэйн дуугаа зохиохдоо ээжийгээ, дүү нараа их бодсон. Яагаад гэвэл манай ах эгч нар багад маань гадаах ажилаа сайн амжуулдаг. Харин би дүү нараа хардаг хүүхэд байлаа. Тэднийгээ унтуулахын тулд өөрийн эрхгүй ээжийгээ дууриагаад бүүвэйн дуу аялана биз дээ. Хүүхэд бүүвэйлэхэд их сайхан уянгатай дуу л хэрэгтэй гэдгийг багаасаа мэддэг байсан. Малыг хүртэл сөөглөж, тойглож аялгуулсаар байгаад уяраадаг шүү дээ. Ардын маань сайхан заншлаас л энэ дуу төрсөн дөө. Манай нутаг ч уртын сайхан дууртай, сайхан аялгуутай нутаг даа. Энэ мэт амьдрал, аж ахуйгаас урган гарсан аялгуу эгшиг чихэнд хоногшиж явсан нь миний Бүүвэйн дууг бүтэхийн суурь байсан болов уу. Бүүвэй дуугаа зохиогоод аавдаа сонсгоход “Аав нь энэ дууг нь хуурдах гээд ч гар эвлэхгүй болжээ” гэж билээ. /Тэр үед аавын бие муу байсан/ Жинстийн гурван салаа, Бүүвэйн дууг маань сонсоод аав минь их сайхан дуу болжээ гэж байсан даа. Харин Бүүвэйн дууг маань ээж минь их уярч сонссон. “Ямар сайхан үгтэй юм бэ?” гээд уйлж байсан санагддаг.

БҮҮВЭЙН ДУУ

Галуу шувууны дэгдээхэй шиг ээ
Гаднаас ээжийгээ дуудаад байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Ангир шувууны дэгдээхэй шиг ээ
Алсаас ээжийгээ дуудаад л байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

Хараацай шувууны дэгдээхэй шиг ээ
Харцаараа ээжийгээ дуудаад л байна аа

Ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй ээ бүүвэй

https://www.youtube.com/watch…

ЖИНСТИЙН ГУРВАН САЛАА

Жинстийн гурван салаа нь
Жилингээр шуураад байнаа /Хүйтэн салхи гэсэн утгатай/
Жижиг цагаан хониноос
Тоос нь гараад байна аа

Сүүжийн гурван салаанд
Сүүдэр буугаад байна
Сүрэг цагаан хониноос
Тоос нь буугаад байна аа

Нартын гурван салаанд
Наран тусаад байна
Нарлагар цагаан хониноос
Тоосон гараад байна аа

Ярилцсанд баярлалаа.
Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл бичих


Сэтгэгдэл 0
Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.