МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09

ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУУД  ЮМ

ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУУД  ЮМ

БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Хилийн төлөөлөгч, “Сүлдэт багана” шагналын эзэн, Хурандаа А.Эрдэнэчимэг:

Хилийн цэргийн байгууллагын хоолны зааланд эгнүүлэн тавьсан гурван сандал дээр нэгэн бяцхан охин унтах агаад 48 цаг амарч 24 цаг ажиллах эмээгээ хормойдож өссөн балчир охин өнөөдрийн өндөрлөгөөс хүүхэд насаа тольдож буй нь тэр юм.

Тэртээ 30 гаруй жилийн өмнө Хил хамгаалах байгууллагад үйлчилгээний ажилтнаар ажиллаж эхэлсэн тэрээр энэ салбараас төрсөн хоёрхон эмэгтэй хурандаагийн нэг агаад Монголын төр түүнийг БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Хилийн төлөөлөгчөөр томилоод удаагүй байна. Энэхүү томилгооны өмнө тэрээр ХХЕГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Хятад судлаач, орчуулагч, олон улсын харилцааны мэргэжилтэн...

Ингээд далд фронтын даруухан дүр, даль жигүүрээ дэлгэсэн хүчирхэг нэгэн бүргэдийн ажил амьдралын тухай ярилцлагыг эрхэм танд хүргэе!

-Монгол Улсын тусгаар тогтнол, дархан хилийн халдашгүй байдлыг сахин хамгаалдаг энэхүү онцгой салбартай хэрхэн холбогдсон түүхээс тань яриагаа эхэлье!

-Манай эмээ одоогийн Дотоод хэргийн их сургууль буюу тухайн үеийн цэргийн тусгай дунд сургуулийн тогооч байлаа. Сонсогч ах нар хооллож дуусаад эгнэн жагсахад ард нь хөл тавиад дагаж алхдаг охин “Хүн бүр бага балчраасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач хөдөлмөрийг бишрэн шүтэгч ....” гээд социализмын үеийн алдарт хоёр лоозонг Монгол, Оросоор цээжилчихсэн явдаг байв. Багш нар өхөөрдөн ширээн дээр зогсоож байгаад өнөөх лоозонг уншуулдаг байсан санагддаг юм. Харин 10 жилдээ онц сурдаг, бүлгэмийн зөвлөлийн дарга, эвлэлийн үүрийн даргын сонгуульт ажилтай, залгамжлагч чуулганаас эхлээд элдэв хурал, олимпиадуудад идэвхтэй оролцдог хүүхэд байлаа. 1989 онд физикийн сонгоны анги төгсөөд Политехникийн дээд сургуульд элсэн IT инженер болох мөрөөдөлтэй байсан ч тухайн үед "Эмэгтэй хүүхдэд оногдох хуваарь дууссан, гадаад сургуулийн хуваариас сонголтоо хийж болно" гэсэн. Хүссэн сургуульдаа орно гэдэгтээ туйлын итгэлтэй байсан хүн чинь өөр мэргэжлээр сурахгүй, дараа жилийг хүлээнэ гээд зөрүүдэлсэн юм аа. Тухайн үед ах, эгч маань Хилийн цэрэгт ажилладаг байлаа. "Өөр сургуульд орохгүй бол хилийн цэрэгт ажилла" гэхээр нь дараа жил заавал сургуульд орно гээд Хилийн ба дотоодын цэргийн удирдах газарт үйлчлэгчээр ажилд орсон. Ингэж би анх энэ байгууллагадаа данслагдсан түүхтэй.

-Түүнээс хойш ямар үйл явц өрнөсөн бэ? Хил хамгаалах салбараас хоёрхон эмэгтэй хурандаа төрсний нэг нь та. Эрчүүдтэй мөр зэрэгцэн алхах, сурч боловсорч, үнэ­лэгдэх, энэ өндөрлөгт хүрэх амар байгаагүй байх.

-Тийм ээ, гэхдээ 10 жил онц сурсан намайг цэвэрлэгч хийсэн маань огт зовоогоогүй, их завгүй нэг жил өнгөрсөн дөө. Тухайн үед манай байгууллагад физик, математикаар мэргэш­сэн мундаг инженер ах нар ажилладаг байсан. Конкурст бэлдэн холбооны инженер Сүхбаатар, Гончигсүрэн, Энхбат зэрэг ах нартай хамт тоо бодно, заалгана. Бичээч эгч нарынхаа өрөөнд орж ажилд нь тусална. Тэгэж ажиллахдаа бичгийн машинаар 10 хуруугаараа бичиж сурсан. Тухайн жилээ ШУТИС-д конкурсын бэлтгэл ангид оройгоор суугаад, дараа жил нь хүссэн ангидаа заавал орно гээд гүйж байлаа. Тэр л үед би хичээгээгүй бол, хичээл зүтгэлийг минь дарга нар маань анзаарч хараагүй бол өдийд би хэн ч байх байсан юм бүү мэд. Тухайн үед манай байгууллагын "Хилийн түүхийн сектор"-т Хөдөлмөрийн баатар, дэслэгч Б.Цэдэн-Иш генерал, хятад хэлний орчуулагч Ө.Гүрсэд зэрэг маш мундаг хүмүүс ажиллаж байлаа. Цайгаа бариад өрөөнд нь ороход тэнд ч хятадаар, энд ч уйгаржин монголоор бичээд л..., зарим бичиг баримтыг нь кирилл руу буулгахад чадлын хэрээр тусалж, гар хөлийн үзүүрт нь зарагддаг байсан. Бас боловсон хүчний н.Мэндбаяр ахаар заалгаж, олон хүний анкет бичсэн. Нэг өдөр Дондив ахмад дуудаад “Миний охин гараа шалгуул, цаашаа хараад үсээ дээш нь шуу, хөлөө зэрэгцүүлээд зогс доо” гэж байна. “Энэ хүн яагаад миний хөл гарыг шалгаад байгаа юм бол” гэж бодож байтал “За, яваад ажлаа хийж бай” гэв. Уулзалт, хүлээн авалт болон дарга нарын цай зөөгч хайж байсан нь тэр юм билээ. Ингээд удалгүй цай зөөгч болж, бага хэмжээгээр тушаал дэвшсэн гэх үү дээ. Хавар нь хүний нөөцийн офицер, тухайн үед ахмад цолтой байсан Н.Цэдэн хурандаа дуудлаа. Тэр хүн надад “Манай байгууллагад хятад хэлтэй хүн маш их хэрэгтэй байгаа. Чи энэ чиглэлээр сурахгүй юу, төгсөөд офицер болж, хилийн цэрэгтээ ажилла” гэлээ. Физик, математик гээд харайж явсан тэр их сэтгэлийг маань энэ үг их хурдан эргүүлсэн дээ. Өнөөдөр бодоход миний амьдралыг энэ сайхан байгууллагатай холбож, зүглүүлж, чиглүүлж дэмжсэн буянтай хүмүүстээ гүнээ талархаж байна. Тэр үед хожим өөрийгөө цэргийн цолтой хүн болно гэж үнэхээр төсөөлж байгаагүй ээ. 

- Байгууллагын тань захиалга энэ албанд таныг эргэж буцахааргүй уяжээ?

- Тийм ээ, би байгууллагынхаа захиалгаар МУИС-ийн, Олон улс судлалын сургуулийн, Хятад судлалын ангид элсэн орж дөрвөн жил сураад төгссөн. Анх нэг ч хятад үг мэдэхгүй, учраа олохгүй хүн орж уйгагүй давтах, цээжлэх, уялдаа холбоог нь олох гээд өдөр шөнөгүй суудаг байлаа. “Хятадын радио” ярьж байна гээд л бичсэн бүх текстээ гэртээ чанга чанга уншина. Ганц үнэнч сонсогч маань эмээ минь байсан юм. Чой.Лувсанжав, Ж.Баясах, Я.Ганбаатар, Д.Наран, Таамаа гээд эрдэм мэдлэг, авьяас билгээр тодорсон чадалтай багш нараар хичээл заалгаж, сургуулиа онц төгссөн. Энэ бол миний мундаг багш нарын ач гавъяа гэж боддог. Сургууль төгсөөд, Бээжингийн гадаад хэлний их сургуульд 1 жил мэргэжил дээшлүүлж, Хятадын ардын их сургуульд Дипломат харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалж, Хятадын ардын чөлөөлөх армийн Үндэсний Батлан хамгаалахын академид батлан хамгаалах стратегийн чиглэлээр дээд офицерийн курст сурсан даа.

-Та ямар сорил, шалгууруудыг даван тууж өнөөдрийн “БИ”-гээ бүтээсэн бол гэдэг сонирхолтой санагдлаа. Анх ажлын талбарт томилогдсон дурсамжаа хуваалцана уу?

-Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж, хилийн боомтын хөл хөдөлгөөн ид нэмэгдсэн 1994 онд Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтод орчуулагч, шалгагчийн албан тушаалд дэслэгч цолтой томилогдсон. Шалганы хүүхнүүд гэгдэх олон сайхан бүсгүйчүүд, эгч нартай хамт ажилласан. Ажилдаа ороход маань “Боомтын анхны эмэгтэй офицер болж манайд ирлээ” гэж хэлж байсныг нь тод санадаг юм. Баримт бичгийн шалгагч офицероор мэргэшин ажиллахад тухайн үеийн хамт олон минь мундаг сургасан. Өдгөө тэдний ихэнх нь Хил хамгаалах байгууллагын бодлогыг тодорхойлдог дарга нар болсон байна. Цэргийн хэргийн мэдлэг эзэмших, цэргийн хүн болоход сурч мэдэх, уншиж судлах, дадлагажих зүйл бишгүй их байсан. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг хүчин төгөлдөр баримт бичгийн үндсэн дээр шалган нэвтрүүлэх үүрэгтэй энэ алба тухайн ажилтнаас маш олон талын мэдлэг, ур чадвар, анхаарал шаарддаг. Монголын болоод гадаадын ямар ч баримт бичгийн онцлог ялгааг мэддэг байх, аль аль улсын иргэд манай улсад визтэй, визгүй зорчдог тухай, мөн ямар ямар хууль, тогтоол, журмыг заавал судалж мэдэх ёстой вэ гэдгээс эхлээд цэргийн сахилга, дэг журмыг ягштал баримтлах үүрэгтэй. Энэ бүх шалгуур, шаардлагыг хангаж, штамп эзэмших эрхийг олж авдаг. Мөн миний чухал үүрэг нь хилийн уулзалтад орчуулагчаар оролцох... Энэ бол дөнгөж төгссөн шинэ ажилтанд үнэхээр хүнд, сүрдмээр ажил. Хилийн уулзалт нь мэргэжлийн нарийн онцлогтой, улсын болон төрийн нууцыг хадгалах, хамгаалах, өөрийн талын байр суурийг тодорхой, зөв, оновчтой  илэрхийлэх, мэргэжлийн үг хэллэг хэрэглэх гээд өөрийгөө боловсруулах, судлах ажил ихтэй. Тухайн үед өөрийгөө үнэхээр их голж байсан. Жишээлбэл мал хүлээлцэхэд малын им тэмдэг, зүсийг зөв орчуулах шаардлага гарна. Монголчуудын онцлогтой үгийг хятад хүн яаж ойлгож, хүлээн авах вэ гээд л, заримыг нь өөрөө ч монголоор мэдэхгүй, сандарч байсан үе олонтаа. Ямар ч байсан уулзалтаас уулзалтын хооронд сурч, мэдэхгүй, чадахгүй зүйлээ бичиж тэмдэглэх, цээжлэх, ойлгох гээд хичээж чармайсан он жилүүдээ дурсахад сайхан байдаг. Хятадын талд олон жил ажилласан, чадвартай орчуулагч нар байлаа, тэднээс их зүйл сурсан. Хэлсэн үгийг нь амандаа дагаж бувтнаад, цээжлэх гэж хичээнэ. Сургуулиа төгсөөд ажилд ороход том хүү маань дөрөвхөн сартай байсан, хамт ажилладаг дэд хурандаа Г.Батбаяр ахын хажуу өрөөнд амьдарч байлаа. Тэр үед Замын-Үүдийн шалганд улсынхаа нүүр царай болдог, ажилдаа зүтгэлтэй, өндөр сайхан эгч нар ажилладаг байсан. Тэдэн дунд би гэдэг хүн ганц жижигхэн, намхан нь... Наймаа арилжааны ажлаар зорчигсдын тоо их, айл болгон байнгын зочинтой, хөл хөдөлгөөнтэй он жилүүд өнгөрсөн.

-Тэгсэн атлаа хамгийн том цолтой нь уу?

-Би офицер хүний хувьд үүрэг хариуцлагаа ухамсарладаг ч тэр үед цолоор илүүрхэж, тушааж явсангүй, эгчээ ахаа гээд л эвтэй сайхан харилцаатай байсан, бид. Ямартаа ч хилчин эмэгтэйн амьдралыг минь Замын-Үүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэнд ажиллаж байхдаа хилийн манаанд ээлжлэн үүрэг гүйцэтгэх цэргүүдийнхээ хувцас хунарыг оёж тордох, цэвэрлэгээ угаалга хийх, элс цэвэрлэх зэрэг олон ажилд хамтран зүтгэж, ойр явсан нь хилчин миний амьдралын их сургууль болсон доо.

-Хилчин эмэгтэй, хилийн албаны хүн болоход ухамсар, оюун санаа, тангараг гээд маш олон зүйл нэгдэх байх. Та хэзээ өөрийгөө “Жинхэнэ хилчин” боллоо гэж бодож эхэлсэн бэ?

-Миний жинхэнэ хилчин болсон үгүйг хамт олон маань л хэлэх байх. Улсынхаа нүүр царай болсон шалган нэвтрүүлэх алба, гадаад харилцааны нэгжид ажиллахдаа хилийн шугамаа 24 цагийн туршид манан зогсох хилчдээрээ үргэлж бахархан хүндэлдэг. Хилийн ангид очиход "Ажилсаг авгайтай айл шиг байдаг" гэж миний хүндэлж явдаг нэг эгч хэлсэн билээ. Үүнийг би туйлын үнэн гэж боддог шүү. Хилчид ямар ч нөхцөлд амьдралыг үнэхээр босгож чаддаг, юмыг арчлан тордохдоо гаргууд хүмүүс.

Хилчдийн дунд хэлд, хөлд орсон хэдий ч би өөрийгөө “Жинхэнэ хилчин болчихлоо” гэж бодож явсан удаа үнэндээ байсангүй. Ер нь цэргийн хүн, хилчин хүнд энэ алба бол тусгай мэргэжил. Энэ албыг жирийн хүн шууд гүйцэтгэхэд хүнд. Хилчдийн сэтгэл гэдэг цаанаа л нэг өөр байдаг юм. Нэг жишээ дурдахад, миний нэг найз “Хилчдийн харц үнэхээр өөр юм аа. Хүн бүр эрвийх дэрвийхээрээ, эр эм, хүүхэд хөгшидгүй үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагдлаа” гэж ярьж байсан. Миний хувьд энэ салбар бол хувь заяагаараа холбогдсон ертөнц минь. Замын-Үүдээс ажлын гараагаа эхэлж, дараа нь “Буянт-Ухаа” боомтод, сүүлийн хэдэн жил Хил хамгаалах ерөнхий газарт ажилласан. Олон улсын харилцаа, хятад хэлтэй гэдэг утгаараа хөрвөх боломжтой мэргэжилтэй гэж бусдад харагддаг юм билээ. Өөр газар өндөр цалинтай ажил хийгээч гэх хүн ч таарч байсан. Гэхдээ “Загас усандаа жаргалтай гэдэг шиг” би бол хилийн цэргийн л хүн. Хувь заяа минь намайг ийш хөтөлсөн байхад замын салхи дагаж хийсэхийг хүсээгүй. Энэ байгууллагадаа, энэ л хамт олондоо хайртай.

-Улсын маань нийслэлд ганцхан боомт байдаг. Та бас тэнд ажиллаж байсан гэлээ?

-Тийм ээ. Нийслэл хотод маань байдаг “Буянт-Ухаа” боомт их онцлогтой. Төр засгийн өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөөс эхлээд жуулчин гийчин, олон хэлийн хүмүүс зорчдог, албаны ачаалал өндөртэй, манай улсын хамгийн том агаарын хилийн боомт. Өнгөрсөн 6 дугаар сард манай боомтын 70 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус боомтод шалгагч, ахлах шалгагчаар ажиллаж байсан “Алтан үеийнхэн” гэж Биднийг хэлдэг. Олон иргэд гуравдагч орныг зорьж, ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа дээшлүүлэх зорилгоор хамаг мөнгөө хүнд өгч хуурамч паспорт, баримт бичгээр хил нэвтрэхийг эрмэлзэх явдал оргилдоо хүрсэн үед ажиллаж байсан. Хүнд мөнгө өгч энэ л аргаар хил нэвтрэхийг сонгосон тэдний арга, амьдралын түүхийг нь сонсоход өрөвдмөөр, хэцүү. 

-Хязгаар нутгийг эзэнтэй байлгадаг алс нутгийн малчид, хилийн зурвас дээр үүргээ гүйцэтгэж буй хилийн цэргүүд, алба хаагчид бол эх орноо сахин хамгаалагчид юм. Энэ алба яг юугаараа хүний сэтгэлийг дархалчихдаг юм бэ?

-Хилчин хүн гэдэг нэг талаас улсынхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах тангараг өргөсөн цэргийн албан хаагч. Тиймээс тангарагтаа үнэнч байж эх орноо хамгаалах хариуцлагатай үүрэг, бас чин хүсэл эрмэлзлэл, үнэнч сэтгэл нь тэднийг эзэмддэг. Түүнээс гадна хилчдийн гэргий нар ямар өндөр боловсролтой, ямар сайхан хүүхнүүд эр нөхрөө дагаад хязгаар нутагт амьдарч суудаг гэж санана аа. Тэд төв суурин газарт мэргэжлээрээ ажиллах боломжтой. Гэтэл хөдөө хээр, нөхрөө амар тайван ажлаа гүйцэтгэхэд нь хань түшиг болж, үр хүүхдээ өсгөн бойжуулж, гэр бүлээ авч явж байна. Хил хамгаалах байгууллагаас хилчдийн гэргий нарыг ажлын байраар хангаж, ахуй амьдралд нь ихээхэн анхаарал хандуулдаг. Монгол, Хятадын хил дээр англи, франц хэлний багш бүсгүй үйлчилгээний ажил хийж, хилчдийн төлөө бүхнээ зориулдаг. Энэ мэт гайхамшигтай бүсгүйчүүд олон бии шүү.

-Та хилийн төлөөлөгчдийн болоод, удирдлагын түвшний олон уулзалтуудад орчуулагч, цаашлаад шийдвэр гаргагчаар оролцдог байх. Хоёр том гүрний дунд оршдог Монгол Улсын хил хамгаалах байгууллагын онцлог нь юу вэ?

-Хил хамгаалах байгууллага гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр дэлхийн олон улстай харилцаж байна. Түүн дотроо мөнхийн хөрш БНХАУ, ОХУ-тай олон жилийн туршид тогтвортой, уламжлалт харилцааг тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж ирсэн. Үе үеийн хилчдийн олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулах асуудлаар хөрш гүрнүүдтэй хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлсэн. Мөн Төрөөс хилийн талаар баримтлах бодлогын баримт бичиг болон Хилийн тухай хуулийг 2016 онд шинэчлэн баталсан нь бидний ажлын зүг чиг, агуулгыг нарийн тодотгож, хариуцсан ажлаа сайн гүйцэтгэлтэй хийх хөшүүрэг болсон.

Эдгээр улстай, улсын хилийг хамтран хамгаалах зарчмын үндсэн дээр хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан хилийн дэглэмийн гэрээг хэрэгжүүлэх, улсын хилийн хамгаалалт, шалган нэвтрүүлэх алба, хилийн боомт болон хил орчмын нутаг дэвсгэрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Харилцаа, хамтын ажиллагааны агуулга хэлбэр улам баяжиж, ажлын уулзалт хийх, боловсон хүчнээ сургах, хамтарсан дадлага сургууль, албан туршлага солилцох зэрэг хэлбэрээр үр дүнтэй ажилладаг.

Хоёр их хөрштэйгээ хилийн маргаангүй байж, хүйтэн дайны он жилүүдэд буюу 1975 онд Монгол, Хятадын хилийг НҮБ-д бүртгүүлсэн Ази тивийн анхны улс болоход манай хилчдийн оруулсан хувь нэмэр их. Монгол, Хятадын улс төрийн харилцаа зогсонги болсон өнгөрсөн зууны 60-80 онд хилчид энэ харилцааг зөөллөн залгуулж байсныг олон хүн ярьдаг. Хоёр улсын хооронд харилцан айлчлал хэрэгжихгүй, зөвхөн эдийн засгийн бага сага харилцаатай он жилүүдэд хилийн торгон шугаман дээр хилчид уулзаж, хилээ хамтран шалгаж, арчлан тордож, хилийн асуудлыг зүй зохистой шийдэж ирсэн Диломатууд шүү дээ. Хилчид асуудлыг бага хэмээн хаяж, орхигдуулсан бол, өөд өөдөөсөө сөргөлцсөн хөндий хүйтэн харилцаанд нэрмээс болж, нөхцөл байдлыг хүндрүүлж мэдэх л байсан.

Оросын талтай олон жил уламжлалт, нөхөрсөг харилцааг тогтвортой хөгжүүлж ирсэн бол хятадын талтай 1990-ээд оноос хойш харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд идэвхтэй хамтран ажилласан түүхтэй. Одоо бүх бүх асуудлыг холбогдох хуулийн дагуу хамтран шийдвэрлэж, ажлын туршлагаа харилцан суралцаж байна.

-Хилийн төлөөлөгч хүн ямар үүрэг, ямар эрх зүйн хэм хэмжээг барьж ажилладаг вэ?

-Манай салбар их онцлогтой. Тухайлбал Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээний дагуу хоёр улсын засгийн газар хилийн төлөөлөгчөө томилдог. Хилийн уулзалтад оролцох бүрэлдэхүүн машин дээрээ улсынхаа далбааг мандуулж, паспортгүй нэвтэрдэг, дархан эрхтэй. Төрийнхөө далбааг мандуулсан хил хамгаалагчийн толгойд муу муухай зүйл бодогдохгүй, харин эх оронч, хилч үзэл нэвт ханхалдаг юм. За, нэг иймэрхүү, миний ажлыг ойлгоорой, цааш яриад хэрэггүй байх. /инээв/

-Хоёр улсын харилцааны залгамж чанарт хилчдийн үүрэг маш их байх нь. Яг тэр эгзэгтэй өөрчлөлт, залгамж чанарыг гагнах он жилүүдэд та хил хамгаалах байгууллагатай ажил амьдралаараа холбогджээ... Өөрийн болоод, албан ажлынхаа талаар ном бичье гэж боддог уу?

-Манай хилчид бол их дипломатын бодлогод хөтөлсөн бага дипломатууд юм. Би 1995 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хийгдсэн уулзалт, арга хэмжээнд албан ёсны орчуулагчаар ажилласан. 24 жил... Энэ хугацаанд олон айлчлал, уулзалт, хурлын орчуулагч, зохион байгуулагч, сүүлд удирдан зохион байгуулагчийн үүргийг гүйцэтгэж байна. Тэр он жилүүдийн олон үйл явдлын нэгэн гэрч юм. 1990-ээд онд хамт ажиллаж байсан олон дарга нар маань өнөөдөр өндөр насныхаа тэтгэвэрт гарсан байна. Тэд маань миний ажил амьдралын замыг маш сайхан тавьж өгч, сайн зааварлаж, сургасан. Тийм учраас энэ түүх надтай нэн хамаатай, Хил хамгаалах байгууллагын нэгэн цаг үеийн түүх гэж боддог. Таны хэлсэнчлэн, Монгол Хятадын хил хамгаалах байгууллагын харилцаа хамтын ажиллагааны сэдвээр ном бичих ажил эхлүүлсэн байгаа. Миний үүрэгт ажил гэж бодон бага багаар ахиулж байна.  

-Та энэ салбарт нэлээд олон газар, хэлтсийг удирдан ажиллажээ. Энэ байгууллагад таны нэвтрүүлж хэвшүүлсэн ёс, соёл, чамгүй байх шиг санагдлаа.

-Байгууллага бүхэнд өөрийн гэсэн үнэт зүйл, соёл байдаг. Журмынхаа дагуу ерөнхий л ярина даа. /Инээв/ Хилийн цэргийн бүтцэд 2007 оны 1-р сарын 8-ны өдөр “Гадаад харилцааны хэлтэс” байгуулагдсан, 2015 онд Гэрээ, эрх зүй хамтын ажиллагааны хэлтэс болон өргөжсөн. Монгол Улсын гадаадад хандах цонх ГХЯ байдаг шиг ХХЕГ-ын гадаадтай харилцах цонх нь Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс. Бид улсын хил хамгаалалтын чиглэлээр байгуулагдаж буй бүх гэрээ хэлэлцээр, санамж бичгүүдийг гадаад харилцааны  яамны нэгдсэн бүртгэлд оруулж хэвшсэн. Тэгэхээр төрийн нүд чихнээс далдуур өрнөх үйл явц гэж байхгүй. Байгууллагынхаа дотоодод бол хэд хэдэн журам боловсруулж хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Байгууллагын ёслол хүндэтгэлийн ажиллагааны журам”, “Хилийн төлөөлөгч нарт зориулсан зөвлөмж” зэрэг. Өнгөрсөн 4 дүгээр сард манай хэлтсээс ХЗДХЯ болоод түүний салбар агентлаг, байгууллагуудын хүрээнд “Гадаад харилцааны зөвлөлдөх уулзалт”-ыг хариуцан зохион байгуулсан. Үүгээрээ бид байгууллагынхаа гадаад хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэрэгжүүлж байгаа төлөвлөгөөт ажлууд, хэтийн зорилтоо танилцуулсан. Үр дүнтэй чухал арга хэмжээг чанартай зохион байгуулсан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлага үнэлсэн бөгөөд хэлтсийнхээ залуусын гар нийлэмжтэй ажиллагаанд баяртай байна.

-“Ёслол хүндэтгэлийн ажиллагааны журам”-ын хамгийн энгийн бөгөөд сонирхолтой заалт нь юу байдаг бол?

- Хилийн төлөөлөгчдийн ажил үүргийн дагуу зохион байгуулагдаж буй уулзалт жилд хэдэн мянгаар тоологддог. Тэр тоолонд манай офицерууд, бүх төлөөлөгч нар албаны соёлтой байх, ширээгээ зөв засч, далбаагаа зөв мандуулахаас эхлээд ёслолын ажиллагааны дүрэм зааврыг нягт баримтлах зайлшгүй шаардлага тулгардаг. Манай хилчид гадаад дотоод гэлтгүй зочдыг хүндэтгэн хүлээн авч, дайлж цайлахдаа сайн. Зан сайтай айлд хүн тасардаггүй шиг хилийн буйдхан газрыг зорих олны цуваа их ээ. Зочдыг дайлж цайлахдаа хүртэл үндэсний ёс заншил, сонгодог уламжлалыг хослуулах, зөвхөн “Ерөөл дэвшүүл, хундага өргө” гэдэг агуулгаар хатуу сархад хүртэхийг ч журамласан ухаантай. Мөн хувцаслалт, зочдод өгөх бэлэг, зочны цуваанд явах унаа тэргийг хэрхэн бэлтгэхийг нарийн зааж өгсөн. Ёслолын ажил хэцүү, буруу болоод тооцоолоогүй жижиг зүйлс бүх ажлыг балладаг гэмтэй тул бүгдийг нарийн тооцож, хилийн төлөөлөгч өөрийн биеэр шалгахыг  хүсч, энэ журмыг мөрдөн ажиллахыг тэднээсээ их шаарддаг. Би болоод та завтайсан бол таныг аваад хилээр явмаар байна, манай хилчдийн амьдралыг очиж үзвэл та олон зүйлийг өөрөө харж ойлгож, мэдэрнэ дээ.

-Энэ улс эзэнтэй, улсыг хамгаалдаг тогтолцоотой. Төрийн нүд, чих, хараа хурц юм гэдэг бахархал төрлөө. Түрүүн дурьдаад өнгөрсөн, та энэ салбарын хоёрхон эмэгтэй хурандаагийн нэг.  Энэ цолонд хүрээнд ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Хэдийгээр хилийн заставт, торгон шугаманд үүрэг гүйцэтгээгүй ч “Хилчин”-ны ногоон хувцас өмссөн хүн бүр хилчин юм. Миний тухайд хилчдийнхээ нэрийн өмнөөс гадаад харилцааг чанартай бодлогоор хөгжүүлэх, мөн олон хилчдийг гадаадад сургах, мэргэжил, ур чадварыг нь дээшлүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байгаагаараа бахархдаг. Би 2016 онд хурандаа цол хүртсэн. Яг тэр мөчид үг гардаггүй юм билээ. Сүрдэх, сүсэглэх, баярлах мэдрэмж байсан ч мэдээж хэрэг дарга нартаа илтгэхээс эхлээд "ёсчилно" гэдэг зүйл энэ салбарт бичигдээгүй хууль. Надаас өмнө энэ цолыг хүртсэн Бурмаа хурандаа тэгэхэд “Эгч нь бол азтай хурандаа, өөр байгууллагаас хилийн цэрэгт ирээд хурандаа цол хүртсэн. Харин чи бол жинхэнэ хилчин хурандаа шүү” гэж хэлж байсан. Тэр үед ХХЕГ-ын даргаар ажиллаж байсан Ш.Лхачинжав генерал маань нэг өдөр намайг дуудлаа. Ороод илтгэтэл “Би чиний утасны дугаарыг олдоггүй ээ, тэгсэн энэ дотор явж байх юм, ирээд хар” гээд утсаа харуултал “ХУР.Эрдэнэчимэг” гэж тодотгоод хадгалсан байсан. Цэрэгтээ ачаа үүрүүлж байгаагаа хачин энгийн хэлсэн генералын маань дэг нэг иймэрхүү байлаа. Харин цол хүрсэний дараа “Цол хүртэх яахав ээ,  хүлээн зөвшөөрөгдөх л асар том шалгуур” гэж хэлж билээ. Энэ үгийг түүнээс хоёр дахь удаагаа сонссон маань тэр. Анх хэлтсийн даргаар намайг томилогдоход бас энэ үгийг хэлж байсан юм.

-Та удахгүй урт хугацаагаар гадаадад ажиллах томилолтоо өвөртлөн эх орноосоо мордох юм байна. Монголын төр хэнийг, хаашаа томилохоо шийднэ. Төрдөө үнэлэгдэн, хилийн чанадад ачаа үүрэх оноолт ирж. Та хэрхэн ажиллах вэ?

 - Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-нд 1998 оноос Монгол Улсын хилийн төлөөлөгч томилон ажиллуулсан юм. Харин Хятадад энэ жилээс хилийн төлөөлөгч суухаар болж, хэд хоногийн өмнө шинэ албанд томилогдлоо. Байгууллагаас, удирдлагаас ингэж шийдсэн. /Хоолой нь зангирч, нулимс нь цийлэлзэв/. Гэнэтийн энэ шийдвэрийг “Гадаад харилцааны хэлтсийн дарга нь ЭСЯ-нд ажиллахаар томилогдлоо” хэмээн баярлаж догдлохоос илүү хариуцлагатай ажиллах үүрэг нэмэгдсэн, ажлын шаардлага хэмээн харж байна. Хилийн цэргээс эмэгтэй хүн анх удаа, өөрийнхөө цол формтой гадаад улсад үүрэг гүйцэтгэнэ гэдэг сайхан. Анхны хүн тул хийх ажил их байгаа. Бид хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулагдсан хилийн дэглэмийн гэрээ, хилийн боомтын болон иргэд харилцан зорчих нөхцлийн талаарх хэлэлцээрүүдийг хэрэгжүүлдэг үндсэн үүрэгтэй. Албаны онцлогоос хамаарч манай байгууллага БНХАУ-ын маш олон байгууллагуудтай хамтран ажилладаг. Гадаад харилцааны яам, Цэргийн төв зөвлөлийн харьяа агентлагууд, ХАЧА-ийн байлдааны ажиллагааны тойргууд, Улсын цагаачлалын удирдах газар гээд олон газартай уламжлалт харилцааг залгамжлан хөгжүүлж, улам боловсронгуй болгоход анхаарч ажиллана даа. Хилчдийн хамтын ажиллагаа өргөжсөн, үр өгөөж нь олон хилчдэд хүрсэн, харилцааны шуурхай байдал хангагдсан зэрэг олон амжилт бүтээлийн дэвшлийн төлөө чармайн ажиллахыг хичээнэ. 

-Мөрдөстэй эмэгтэй удирдагчаас асуумаар санагдлаа. Төрийн сүлд өршөө гэдэг энэ залбирлыг та юу гэж үздэг вэ?

-Төрийн нэрийн өмнөөс ажил үүрэг гүйцэтгэж буй цэрэг хүн, хилчин хүн, эмэгтэй хүнийг ч Монгол төрийн минь сүлд ивээн түшдэг гэдэгт итгэдэг. Би өдөр харж замд гардаггүй, хэзээ ч хамаагүй эмнэлэгт үзүүлдэг. Эмээ минь намайг залуудаа “Ядарлаа, ажил их байна” гэхээр “Зүгээр зүгээр, залуу байна, төрд зүтгэж байгаа хүн ийм юм ярьдаггүй юм. Хилдээ л байгаарай” гэж захидаг байсан нь намайг энэ албанаас урваж хувирахгүй хүн болгосон санагддаг.

-Таныг бүтээсэн хүн эмээ тань юм аа.

-Тэгэлгүй яахав ээ. Миний ойр дотнын бүх хүн мэднэ. Би чинь эмээтэйгээ өссөн, намайг найман нас хүрч сургуульд ортол үүрч дүүрч явсан. Олон мянган цэрэг эрсийн хоолыг хийж байсан эмээгийнхээ буянд би олныхоо дунд, хилчдийнхээ дунд өдий зэрэгтэй явнаа. Би хоёр сайхан  хүүтэй. Хөвгүүд минь түшиг тулгуур, хүч энерги болж сайхан амьдарч  байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.