Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
“Эрхэм чанар” портезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг МЭХ-н…
2020 оны 04 сарын 07
Монголд болон олон улсад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага э…
2020 оны 04 сарын 07
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
Харви Уэйнштэйний хүчингийн хэргүүдийг илрүүлсэн ЭРЭЛХЭГ ТҮҮ…
2020 оны 04 сарын 08
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
Эмэгтэйчүүдийн байгууллагууд "Эмзэг бүлэгт зориулсан арга хэ…
2020 оны 05 сарын 05
БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд
2020 оны 05 сарын 04
МЭХ-ны БНСУ дахь төлөөлөгчийн газар Монгол иргэддээ амны хаа…
2020 оны 04 сарын 06
ЗОНТАЧУУДЫН ҮЗЭЛ ХАНДЛАГА БУСДАД ТУС ХҮРГЭЭД ЭРГЭЖ ХАРИУ НЭХ…
2020 оны 05 сарын 05
Коронавируст цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одон га…
2020 оны 05 сарын 19
"ХҮҮХДЭЭСЭЭ АСУУЯ"
2020 оны 05 сарын 22
ТЕГ: Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ
2020 оны 05 сарын 05
“УРАМ ХАЙРЛАЯ” уриалгыг МЭХ-ноос дэвшүүллээ
2020 оны 05 сарын 21
ТӨЛ БҮРИЙНХЭЭ ХАЛУУН ЧИХИЙГ АТГАХ НЬ МАЛЧИН ХҮНИЙ ЖАРГАЛ
2020 оны 05 сарын 04
Өнөөдөр Олон улсын хүмүүнлэгийн өдөр
2020 оны 05 сарын 08
Эндсэн хүүхдүүдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье!
2020 оны 05 сарын 28
"Эхийн алдар" одонт ээжүүддээ баяр хүргэе!
2020 оны 05 сарын 28
Үрсийнхээ төлөө хариуцлагатай байж, хүүхдэд ээлтэй орчин бүр…
2020 оны 05 сарын 30
Саван үйлдвэрлэгч “Бүтээлч тархи”-нууд
2020 оны 06 сарын 01
Нэрт дэвшигч нийт эмэгтэйчүүддээ АМЖИЛТ хүсье
2020 оны 06 сарын 02
Манба дацан хийдэд зул өргөнө
2020 оны 05 сарын 31
Цаг агаарын гамшигт үзэгдлийн аюулаас сэрэмжлүүлж байна
2020 оны 05 сарын 14
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02

Хайрыг түгээгч LHAMOUR

Хайрыг түгээгч LHAMOUR

LHAMOUR брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан

“Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийн “Бизнес эрхлэгч” булангийн энэ удаагийн дугаарт өөрийн гал тогооноос бизнесээ эхлүүлж, өдгөө Монголдоо төдийгүй олон улсад бүтээгдэхүүний чанар, стандартаар тэргүүлж буй LHAMOUR брэндийг үүсгэн байгуулагч ДАВААДОРЖИЙН ХУЛАН-г урьж ярилцлаа.

Тэрээр АНУ-ын Колумбын их сургуулийг олон улсын сэргээгдэх эрчим хүчний менежмент, Английн Формула Ботаника сургуулийг органик гоо сайхны чиглэлээр сурч төгссөн бөгөөд 2014 онд “Lhamour” брэндээ үүсгэн байгуулж, 2015 онд анхны бүтээгдэхүүн болох 100 хувь байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн ванны бөмбөг, гурван төрлийн уруул өнгөлөгч, нүүр гарын савангаа зах зээлд гаргасан юм. Анх ажлаа ганцаар эхлүүлж байсан бол өдгөө 45 хүний бүрэлдэхүүнтэй, 60 орчим органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гурван нэрийн дэлгүүртэй болохын сацуу Хонконг, Тайланд, Тайвань, АНУ, Австрали, Кувейт, Энэтхэг зэрэг улс руу экспортолж байна.

-Юун түрүүнд жилийн ойгоо ёслол төгөлдөр, амжилттай тэмдэглэсэнд баяр хүргэе. Таван жилийн хугацаанд та болоод танай компани хэр их ажлыг амжуулсан бэ?

-Анх сайхан мөрөөдөхөөс өөр юмгүй л эхэлж байлаа. Тухайн үед таван жилийн дараа ийм, тийм болно гэсэн төлөвлөгөө, бодол, төсөөлөл ч байгаагүй. Эхний гурван жил амралт, баярын өдөргүй шаргуу ажилласны хүчээр олон ч ажлыг амжуулсан гэж боддог. Ганц хүнтэй эхэлсэн компани маань 45 хүнтэй, 60 гаруй бүтээгдэхүүн  үйлдвэрлэдэг үйлдвэртэй, гурван нэрийн дэлгүүртэй болж өргөжсөн. Дан ганц гоо сайхны үйлдвэр, брэнд гэлтгүй эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ санал болгож байна. Таван жилийн дотор бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс илүүтэй инновацийг бий болгосон. Ялангуяа Монголынхоо “онцгой” түүхий эдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн түүхий эдтэй хослуулж өөрийн гэсэн патенттай, олон улсад дахин давтагдашгүй бүтээгдэхүүнийг хийж чадсан гэж боддог. Бид Монгол орны онцлог давуу талаа ашиглан сарлаг, ямааны сүү, чацаргана, нохойн хошуу, ганга, халгай зэрэг түүхий эдийг бүтээгдэхүүнийхээ орц найрлагад оруулж арьсны асуудалтай, харшилтай, хэт хуурай арьстай, эксим, диатизтай хүмүүст зориулсан эцсийн бүтээгдэхүүн болгож чадсан нь маш том амжилт юм. Энэ нь олон улсад зөвхөн манай байгууллагыг сурталчлахаас илүүтэй Монгол улс байгалийн гаралтай түүхий эдтэй, байгальтайгаа ойр гэдэг ойлголтыг хүмүүст түгээдэг. Монголд чанартай, цогц зүйлийг хийж чаддаг юм шүү гэдгийг харуулахыг хичээсэн. Зөвхөн бүтээгдэхүүн гэхээс илүүтэй бүтээгдэхүүний чанар, үйлчилгээ, арьсны асуудалд шийдэл олох бүтээгдэхүүн гаргах, өөрийн гэсэн өнгө аястай, олон улсын зах зээлд санаа болгож болохоор брэнд бүтээхэд түлхүү анхаарсан. Ингэж сууриа тавьсны дараа хоёр жилийн өмнө Хонг Конг руу анхны экспортоо эхлүүлсэн. Үүний дараа экспорт нэмэгдэж, одоогоор долоон улс руу бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Манай бүтээгдэхүүний хэрэглэгчид бидний дистрибютир болсон нь олон улсад түүх болж, олон улсын хэвлэл мэдээллээр ч гараад амжсан. Тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд, өөр дээрээ туршиж, амьдралаа тухайн бүтээгдэхүүн бо­лоод брэнд, компанидаа зориултал нь нөлөөлж чадсан нь бидний хувьд бахархал юм. Ойрын хугацаанд бүтээгдэхүүнээ Япон улс руу гаргахаар шаргуу ажиллаж байна.

Түүний гаргасан амжилтууд:

•     Монгол улсын үйлдвэрлэлийн салбарын тэргүүн, 2017 он

•     Монголын 2017 оны шилдэг дэбют экспортлогч

•     Forbes 30 under 30 шалгаруулалтад багтсан FORBES, Монгол улс, 2017 он

•     LHAMOUR - Дэлхийн шилдэг 100 нийгмийн хариуцлагатай гарааны бизнесийн жагсаалтад багтсан http://socialenablers.co/ se100/, АНУ, 2017 он

•     АНУ-ын засгийн газраас шалгарч, шилдэг 20 залуу эмэгтэй манлайлагчаар тодорсон 

•     LHAMOUR - Шилдэг гарааны бизнес, Unready.today, Монгол Улс, 2016 он

•     LHAMOUR - Азийн шилдэг хариуцлагатай жижиг, дунд бизнес, Сингапур улс, 2016 он

•     LHAMOUR - Азийн шилдэг энтрепренёр, Тайвань улс, 2016 он

•     Оны шилдэг энтрепренёр, Худалдаа аж үйлдвэрийн танхим 2015 он

•     Оны шилдэг шинэ жижиг, дунд үйлдвэр, Аж үйлдвэрийн яам 2015 он

•     Оны шилдэг сав баглаа боодолтой брэнд, Гадаад хэргийн яам, Худалдаа аж үйлдвэрийн танхим 2015 он

•     Колумбиа их сургуульд суралцах Julius Blocker 100% тэтгэлэг, 2011

•     National Honor Society шагнал, Швейцар 2005 он

•     Хүмүүнлэгийн ажлын өргөмжлөл, 2004, Софиа хот, Булгар

-Гадаад руу экспорт хийхэд бичиг баримтаас эхлээд хүндрэлтэй зүйл олон тохиолддог гэж бизнес эрхлэгчид ярьдаг. Ялангуяа гоо сайхны бүтээгдэхүүн бол хүнсний бүтээгдэхүүнтэй адил чанар, стандартыг бүрэн хангасан байх ёстой. Стандарт болоод бичиг баримт бүрдүүлэлтэд хүндрэл гарч байв уу. Тэдгээр хүндрэлийг хэрхэн зохицуулсан бэ?

-Ер нь экспорт хийх хэцүү. Гэхдээ анхнаасаа бүх зүйлээ шат дараатай, олон улсын стандартын дагуу зөв хийчихвэл хүндрэл бага. Бид олон улсын стандартын дагуу нэг л бүтээгдэхүүн хийдэг. Харин тухайн улс руу импортлоход шаардагдах бичиг баримт нь өөр өөр байдаг болохоор цаг хугацаа алдах тал бий. Жишээ нь, бид Энэтхэг рүү экспортоо эхлүүлэх гэж бараг жил хагасыг зарцуулсан. Манайх гадаад руу экспортлогддог гоо сайхны бүтээгдэхүүний бараг 90-ээд хувийг хариуцаж байна.

-Тэгвэл бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүй байгаа компаниуд олон улсын стандартын дагуу хийгээгүй. Энэ нь тэдний алдаа гэж хэлж болох нь ээ.

-Ямар ч бүтээгдэхүүн өөрийн гэсэн стандарттай. Стандартыг нь алдагдуулбал чанаргүй бүтээгдэхүүн гарна, экспортолж чадахгүй. Мэдээж Монголдоо хэдэн төгрөг олохын тулд стандартгүй зүйл хийж болно. Гэхдээ энэ урт хугацаандаа сайн зүйл биш. Тиймээс анхнаасаа л стандартын дагуу бүх зүйлээ хийх хэрэгтэй. Ер нь стандарт гэдэг зүйл зүгээр бий болоогүй. Хамгийн түрүүнд хүний аюулгүй байдлыг хангах ёстой. Ялангуяа хүний эрүүл мэндтэй холбоотой, арьсанд хүрэхээр зүйл бол стандартаа барих нь хамгийн чухал.

-Ямар төрлийн бүтээгдэхүүн голчлон хийдэг вэ. Түрүүн та харшилтай хүмүүст зориулсан тос бий гэсэн. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг дэлгэрүүлбэл.

-Хөлийн тос, биеийн гуужуулагч, тосноос эхлээд нүүрний тос, үсний тос гэх мэт бие арчилгааны бүтээгдэхүүнүүд бий. Хүний эрүүл мэндэд шаардлагатай, өдөр тутамдаа хэрэглэхүйц, арьсных нь онцлогт тохируулсан, ялангуяа хуурай арьстай хүмүүст зориулсан бүтээгдэхүүнүүд байгаа. Хэрэв химийн найрлагатай бүтээгдэхүүн хэрэглэвэл харшилтай хүний харшил сэдэрдэг. Харин манай бүтээгдэхүүн элдэв үнэр, өнгөгүй, байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас харшилтай хүн хэрэглэхэд арьсанд нь тэжээл өгч, харшил нь нэмэгдэхгүй, сэдрэхгүй, загатнаа нь багасах, эрүүл мэндэд тустай, тэжээл өгөх органик гоо сайхны бүтээгдэхүүн юм. Түүнээс эмчилгээний бүтээгдэхүүн биш.

-Компанийнхаа нэрийг тайлбарлавал.

-Би нэг ахтай, эхээс хоёулаа. Ахынхаа охины нэрээр компаниа нэрлэсэн. LHAMOUR нь Lhamo+Аmore бөгөөд энэ хоёрыг нийлүүлж олон улсад дахин давтагдашгүй, онцгой нэр өгөхийг хүссэн юм. Lhamo нь ахын минь охины нэр, харин Аmore нь Францаар хайр. Манай компани “Бизнесээрээ дамжуулж хүмүүст өөрийгөө хайрлах, бусдыг хайрлах, эх дэлхийгээ хайрлах” философийг түгээхийг хичээдэг. Өөрийгөө хайрлана гэдэг нь эрүүл мэнд болоод өөртөө анхаарах, өөртөө зориулж эрүүл бүтээгдэхүүн худалдан авах, эрүүл байх мэдлэгээ нэмэгдүүлэх, хөгжүүлэх гээд бүх зүйл багтана. Харин бусдыг хайрлана гэхээр бусдад мэдлэг, эрүүл бүтээгдэхүүн түгээх юм. Удирдлагын хувьд компанидаа бий болгож буй үнэт зүйлээ бусдыг хайрлаж буйн нэг илрэл юм. Жишээ нь, эмэгтэйчүүдийг эрт тарааж, тогтмол ажлын байраар хангах гэх мэт. Эх дэлхийгээ хайрлана гэдэг нь бид дахин боловсруулсан цаас хэрэглэж, 100 хувь хаягдалгүй үйлдвэрлэл явуулж, дэлгүүртээ хог хаягдалгүй булан бий болгосон зэрэг нь эх дэлхийгээ хайрлаасай гэж хүмүүсийг уриалж буйн илрэл юм.

-Таны хувьд шинэ бүтээгдэхүүний санаа, шошго, загвар гээд бүгдийг өөрөө хийдэг гэсэн. Шинэ санаагаа хаанаас олдог вэ?

-Би өөрөө эмзэг, харшилтай арьстай учраас эхний 30-40 бүтээгдэхүүнээ яг өөрийн мэргэжлийн, би юу хийж чаддаг, өөртөө юу хийхийг хүсэж байна  түүний дагуу хийсэн. Явцын дунд байнгын, олон хэрэглэгчтэй болж, тэдний зүгээс бидэнд юу хүсэж байгаагаа бичих, цаашлаад гэр бүлийнхэнд нь юу шаардлагатай байгаа гэх мэтээр ханддаг болсон.

-Үндэсний бүтээгдэхүүн, тэр дундаа гоо сайхны бүтээгдэхүүнийг жирийн Монгол эмэгтэй санаачлан, ганцаараа өдий зэрэгт хүргэчихлээ. Энэ хугацаанд алдсан, оносон зүйл олон байгаа байх.

-Өмнө нь бизнес хийж үзээгүй, дэмжих хүнгүй, мөн зааж сургах компани ч Монголд байхгүй болохоор үндсэндээ алдаанаасаа суралцаж, өөрийгөө сайжруулаад явдаг. Алдаа гэхээс илүү бэрхшээл өдөр бүр тулгардаг.

-Бэрхшээл тулгарахад хэрхэн даван туулдаг вэ. Хэн нэгэнтэй уулзаж, зөвлөлдөх ч юм уу?

-Би хүмүүстэй бэрхшээлийнхээ талаар ярилцдаггүй. Нэгдүгээрт, миний бэрхшээл бусдад хамааралгүй, хоёрдугаарт түрүүн хэлсэнчлэн зааж зөвлөх, мэдэх хүн байхгүй. Гуравдугаарт, хувийн туршлага гэж байх ёстой. Тиймээс би тухайн нөхцөл байдалдаа тааруулан зөв бодлуудаа цэгцэлдэг, мэддэг бол мэдлэгээ ашиглана, мэдэхгүй бол бизнесийн холбогдолтой материал, ном уншдаг.

-Ижил бүтээгдэхүүн хийдэг хүмүүс холбогдож зөвлөгөө, тусламж хүсдэг үү?

-Ер нь их холбогддог. Бид өөрсдөө хүртэл “Ванны бөмбөлөг хэрхэн хийх вэ?” сургалтыг 3-4 удаа хийсэн. Тус сургалтаас үүдэлтэй бизнесээ эхлүүлсэн хүмүүс ч олон бий. Гэхдээ зарим хүн арай давруу хандлага гаргадаг бөгөөд тэр нь бизнесийн ёс суртахуунд нийцсэн зүйл биш юм. Дийлэнх нь бизнес гэдэг талаас ойлгодоггүй. Манай байгууллагын хувьд анхны ванны бөмбөлөг, уруул өнгөлөгчийг хийсэн болохоор тусламж хүссэн хүмүүст аль болох чадлаараа тусалдаг. Хааяа бүр дэндүү нээлттэй байдаг.

-Та бүхний тусламжийг буруугаар ашиглаж, танай бүтээгдэхүүнийг хуулбарласан тохиолдол бий юу?

-Тийм тохиолдол олон бий, байсаар ч ирсэн, байсаар ч байгаа. Харамсалтай нь ийм тохиолдолд Монгол улсад ямар ч арга хэмжээ аваад нэмэргүй юм билээ. Бид эвээр ярих гэж үзсэн, бүр сүүлдээ хуулийн байгууллагаар явах гэж ч үзсэн. Харин одоо тоохоо байсан. Хэн нэгэн дуурайж байгаа бол бид зөв зүйл хийж буйн илрэл юм байна хэмээн боддог. Монголд ямар ч бизнес хийх хэцүү.

-Төрөөс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд тусламж тун ховор, бараг байхгүй гэхэд болох байх. Бизнес  эрхлэгч хүний хувьд төр засгаас ямар дэмжлэг нэн тэргүүнд шаардлагатай байна вэ?

-Бид огт төргүйгээр 5 жил өөрсдийгөө болгосон. Төрийн зүгээс саад болно уу гэхээс дэмжлэг үзүүлдэггүй. Татварын орчин маш хэцүү байна. Хэрвээ бидний төлсөн татвар Монгол улсад ч юм уу, манай ажилчдад эргээд өгөөжөө өгдөг бол төлөхөд ямар ч асуудалгүй. Гэтэл орчин нь дарамттай, өгөөж багатай ийм үед зовж олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулагдахгүй зүйлд өгөхөөр хэцүү байдаг. Ер нь хууль эрх зүйн орчин хэзээ хэрхэн өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй маш хэцүү. Төр бодлогыг л бий болгох хэрэгтэй. Харин бодлого нь зөв зохистой орчныг бий болгоно. Хэрвээ тэгж чадвал бусад жижиг зүйлсийг бид өөрсдөө зохицуулаад, чадлаараа хийгээд явж байна.

-Монголчууд дэлхийд урлаг, спортоор амжилт гаргаж, танигдаж эхэллээ. Үндэсний үйлдвэрлэлийн хувьд “Говь” компанийн ноолуур дэлхий дахинд сайшаагдаж чадсан. Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч хүний нүдээр гадаад руу экспортлох боломжтой өөр ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Бүх зүйлийг гадагш гаргах боломжтой. Миний хувьд Монголд боломж хязгааргүй харагддаг. Бид дан ганц гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй эрүүл амьдралын хэв маяг руу орж байна. Тухайлбал, бусадтай хамтарч жамц давсан гэрэл, дахин боловсруулсан сагсан бүтээгдэхүүн зэргийг хийдэг. Тэр бүхнийг олон улсад гаргавал хамтрагчдын маань ч бизнес өргөжнө. Тиймээс бодож төлөвлөсөн зүйл их бий. Миний хувийн зүгээс дахин нэг компани байгуулж, өөр зүйл хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Таны хамгийн хайртай бүтээгдэхүүн.

-Бүтээгдэхүүн бүр хэн нэг хэрэглэгчийн амьдралыг өөрчилдөг болохоор бүгдэд нь хайртай. Тэр дундаа нүүрний суурь тоснууддаа илүү хайртай. Эдгээр бүтээгдэхүүн маань олон улсад ч нэлээд амжилт олсон, том том сэтгүүлд  гарч байсан. Мөн нүүрний серум бол миний гурван жилийн судалгаа, туршилт гээд бүх зүйл бэлэн болсны дараа гарсан бүтээгдэхүүн. Асар их цаг хугацаа орсон болохоор хайртай бүтээгдэхүүний маань нэг. Гэхдээ бид сэтгэлээ шингээж хийдэг учраас бүх бүтээгдэхүүндээ хайртай. Шинэ бүтээгдэхүүнээ бэлэн болмогц "Шинэ хүүхэд мэндэллээ" гэж хэлдэг.

-Бүтээгдэхүүн гарахад олон дамжлага дамждаг байх. Ажил үүргийн хуваарилалтаа хэрхэн хийдэг вэ. Тухайлбал, яг үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Үйлдвэрт 15 орчим хүн ажилладаг бөгөөд бүгд эмэгтэйчүүд ажилладаг гэдгээрээ онцлог. Бид түүхий эдээ боловсруулахаас эхлээд бүх зүйлээ гар аргаар хийдэг. Савлагааны бантикаа хүртэл өөрсдөө хийдэг. Ажлаа л сайн хийж байвал нас, хүйс харгалзахгүй сургаад авдаг. Хамгийн гол нь хандлага, нямбай байдлыг нь хардаг. Манай байгууллагын соёл бол нээлттэй, хүнийг хөгжүүлэх, хүний төлөө байх юм. Бид дөнгөж төгссөн хүүхдийг ч сургаад авдаг, тэтгэвэрт гарсан хүн ч  ажилладаг. Манай компани Монгол улсад тогтвортой хөгжил, эрүүл хүнийг бий болгох, эрүүл бүтээгдэхүүнийг хүмүүст түгээхийг зорьж ажиллаж байна. Эрүүл бүтээгдэхүүн түгээж байгаа болохоор ажиллаж байгаа хүмүүс нь эрүүл байх хэрэгтэй. Мөн бид хувь хүний хөгжлийн сургалтыг тогтмол хийдэг. Иймэрхүү төрлийн зүйл Монгол улсад дутмаг мэт санагддаг. Тиймээс манайд ажилласан хүн ажлын салбарт ч, хувь хүн талаасаа ч өөрийгөө хөгжүүлээд явах боломжтой.

-Үнэхээр сайхан сонсогдож байна. Өнөөгийн нийгэмд хамгийн дутагдаад байгаа хандлага бол энэ. Дийлэнх албан байгууллага ажилчдаа гэсэн сэтгэлгүй, цаг наргүй ажиллуулахыг л боддог мэт. Ялангуяа эмэгтэйчүүд ажил, гэр гэлтгүй маш завгүй ажиллаж байна.

-Манай байгууллага ажилчдаа нэг цаг ч илүү  ажиллуулдаггүй, яг цагт нь тараадаг. “Хотын түгжрэлээс өмнө хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь авна” гэсэн ажилчдынхаа хүсэлтээр ажлын цагаа 08:00-17:00 цаг болгож өөрчилсөн. Компани гэдэг нас биед хүрсэн хүний дийлэнх хугацаагаа өнгөрүүлдэг газар учраас хоёр дахь гэр бүл гэж үздэг. Тиймээс аль чадлаараа компаниас нь дэмжээд өгвөл  хувийн амьдралаа зохицуулахад нь илүү дөхөм юм.

-Эмэгтэйчүүдийг дэмжиж ажилладаг тань бахархууштай санагдлаа. МЭХ ч мөн эмэгтэй хүн бүрийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэж ажиллахыг эрхэм зорилгоо болгодог. Таны хувьд МЭХ эмэгтэйчүүдийн төлөө ямар үйл ажиллагаа хийж, тэдний төлөө ажиллаасай гэж бодож байна вэ?

-МЭХ-г бусад төрийн бус байгууллагаас илүү хүчирхэг гэж боддог. Тэр ч утгаараа өргөн цар хүрээтэй зүйл хийх боломжтой. Ялангуяа эмэгтэйчүүдийн ажлын байр, хүчирхийлэлтэй холбоотой асуудалд бодлогоор анхаарал хандуулах хэрэгтэй. Хүчирхийлэл Монголд арай л дэндүү байна. Мөн охид руу чиглэсэн сургалт маш чухал юм болов уу. Охид шилжилтийн насанд хүрэхдээ мэдлэгтэй, хүчирхэг, өөрийн гэсэн бодолтой байвал ирээдүйд зөв ээж, хүчирхэг эмэгтэй болж чадна.

-Хувийн амьдралынх нь талаар сонирхмоор байна. Гэр бүлийнх нь хүн ойлгож, дэмжихгүй бол Монголд эмэгтэй хүн амжилтад хүрэхэд хэцүү мэт.

-Анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байна. Гэр бүлийн хүн маань бас хувиараа бизнес эрхэлдэг. Ажил ихтэй үедээ танилцсан болохоор түүгээр минь мэддэг. Ирээдүйд намайг юу хийхээр төлөвлөж байна, ямар бодолтой, юуны төлөө явж байгааг минь ойлгодог учраас намайг маш ихээр дэмжиж, миний бүх зүйлийг ойлгодог. Жирэмсэн үед маань хүргэж өгнө, авна, хоол хийнэ, маш халамжтай. Гэрийнхэн маань ч намайг, компанийн үйл ажиллагааг минь ч маш сайн дэмжиж, ойлгодог.

-Багадаа ямархуу хүүхэд байв. Нэлээд хөдөлгөөнтэй охин байсан уу?

-Би 3 настайдаа Герман явсан. Миний бага нас, сургуульд сурах бүх үйл явц Европт өрнөсөн. Бараг хоёр жил тутам нүүдэг нүүдэлчин амьдралтай байлаа. Хамгийн сүүлд Америкт магистраа хамгаалаад Монголдоо ирсэн дээ. Нийт 20 гаруй жил гадаадад амьдарсан. Ер нь нэлээд идэвхтэй, бүх зүйлийг хийх гэж оролддог, хийдэг хүүхэд байсан. Ээж минь намайг олон зүйл хийж үзээсэй гэж янз бүрийн дугуйланд хамруулдаг байлаа. Би ч түүндээ дуртай. Сургууль дээрээ хамгийн идэвхтэй нь, үзээгүй, оролдоогүй юм гэж бараг байхгүй. Бас эршүүд талдаа, эрэгтэй хүүхдийн дуртай зүйлд дурладаг хүүхэд байсан. Миний хувьд нүүрээ будаж, үсээ янзалдаггүй, гоёж гангалдаггүй, ерөнхийдөө минимал хүн. Хүмүүс гоо сайхны салбарт ажилладаг болохоор нэлээд эмэгтэйлэг гэж боддог байх. Би машинд дуртай, машины компанид хүртэл ажиллаж байсан. Аялах, уул, хаданд авирах, хип хоп дуу сонсох дуртай.

-Хүн бүрд санаанаас нь гардаггүй дурсамж гэж байдаг. Таны амьдралд эмэгтэй хүнтэй холбоотой амьдралд тань тохиолдсон дурсамжит мөч бий юу?

-Эмэгтэй хүнтэй холбоотой гэвэл дурсамж гэхээс илүү ээжийнхээ талаар л яримаар байна. Өнөөдрийн намайг бүтээсэн хүн бол миний ээж. Ээж минь боловсрол бол номер нэг гэж үргэлж сургасаар ирсэн. Мөн эмэгтэй хүн өөрийн гэсэн үзэл бодол, зорилго, мөрөөдөлтэй байх ёстой хэмээдэг нь бусад эмэгтэйчүүдэд түгээх чухал чанар гэж боддог. Тиймээс бүх эмэгтэйчүүд бусад бүсгүйчүүдээ хүчирхэг байлгаасай, дэмжээсэй. Ялангуяа ээжүүд охиддоо тийм зүйлийг заагаасай гэж би хүсдэг.

-Монголд эмэгтэй хүн амжилтад хүрэх хэцүү. Ялангуяа эмэгтэй хүн шийдвэр гаргах түвшинд хүрэх нь ховор. Гарлаа ч тэдний үг, үйлдэл бүрийг нийгмээрээ шүүмжилдэг. Нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт, эмэгтэй хүнийг дарах гэсэн хандлагыг яаж өөрчлөх вэ?

-Энэ уламжлалаас үүдэлтэй. Ер нь бидний түүхтэй шууд холбоотой. Эмэгтэйчүүд  хүчирхэг боловч яг шийдвэр гаргах түвшинд эрэгтэй хүн оччихдог. Бид наад зах нь ярианаасаа эхлэх хэрэгтэй. Тухайлбал, мундаг эмэгтэй байвал муухан эрээс дээр, төвөгтэй эрэгтэй хүн бол хүүхэн шиг гэдэг ч юм уу. Миний бодлоор залуучууд л үүнийг өөрчилж чадах байх. Нөгөө талаар өнөөдрийг хүртэл үлгэр дуурайлал авахуйц эмэгтэй цөөхөн байсан. Гэхдээ бас бусад улс шиг дарангуйлал манайд байхгүй. Тиймээс эмэгтэйчүүд маань охидод үлгэр дуурайлал болохыг хичээх  хэрэгтэй. Түүнээс эрэгтэйчүүдийг өөрчилнө гэдэг маш хэцүү.

-Ярилцлагынхаа төгсгөлд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болоод охидод зөвлөгөө, урмын үг хайрлавал.

-Би залуу хүн, бас охинтой болох гэж буй эх хүний хувьд өөрийнхөө охинд хэлэх бүхнийг бусад охидод хэлмээр байна. Тэр нь юу вэ гэхээр "Өөрийнхөөрөө л бай". Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, зорилготой, түүнийхээ төлөө тэмцэж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ тэгж чадвал аливаа зүйл Монголоор хязгаарлагдахгүй болсон. Өөрийгөө хөгжүүлэх, харуулах, хүсэл мөрөөдөлдөө хүрэх асар их боломж 21-р зуунд байна. Хэзээ ч өөртөө нас, хүйс, хаанаас ирсэн, ямар гэр бүлтэй гэдгээр хязгаар хийж болохгүй. Хэн ч чиний төлөө явахгүй. Ганц л амьдрах учраас зоригтой байх хэрэгтэй. НҮДЭЭ НЭЭГЭЭД, ЗҮРХЭЭ НЭЭЧИХВЭЛ ЮУГ Ч ХИЙЖ, АМЖУУЛЖ БОЛНО. Аливаа зүйлд хязгаар гэж байхаа больсон мэт надад санагддаг.

-Нээлттэй ярилцсанд баярлалаа. Амжилтын дээдийг хүсээд дэлхийн брэнд болоосой гэж ерөөе.

 

Сэтгүүлч Л.Булганчимэг



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.