Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
Газар хөдлөлт Монгол иргэдэд хохирол учруулаагүй
2020 оны 09 сарын 22
ЭМЯ: Коронавирусийн халдварын тохиолдол нэгээр нэмэгдлээ
2020 оны 09 сарын 22
48 улсаас 10654 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ
2020 оны 09 сарын 22
Есдүгээр сарын 22-25-ны өдрүүдэд цахилгааны хязгаарлалт хийг…
2020 оны 09 сарын 22
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
ЗӨӨЛӨН ХҮЧ /Хөрөг нийтлэл/
2020 оны 06 сарын 30
 “БҮСГҮЙ ЦЭЦЭГ” үзэсгэлэнгийн нээлт боллоо
2020 оны 08 сарын 14
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 21
Ч.Ганжавхлан:Талийгаач охины ээж архаг хүчирхийллийн хохирог…
2020 оны 09 сарын 23
1,072 хувьцаа эзэмшигч хүүхдүүд ногдол ашгаа хэрхэн авах вэ?
2020 оны 09 сарын 07
13 эмэгтэй гишүүнээс хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн э…
2020 оны 06 сарын 29
Зууны 100 эмэгтэй: Гэрэл олж харсан, гэрэлтсэн цагаан сувд Д…
2020 оны 09 сарын 11
“Нандин гоёо” урлаач
2020 оны 07 сарын 01
Сэрэмжлүүлэг!
2020 оны 08 сарын 18
Өмнөговь аймагт "БИ-ГЭРТЭЭ" төсөл хэрэгжүүлж байна
2020 оны 08 сарын 18
Цайгаар анагаагч
2020 оны 07 сарын 01
Эртэч Урантогос
2020 оны 07 сарын 02
Б.Энхжаргал: Эхлээд чанар, дараа нь ашиг
2020 оны 07 сарын 01
Сурагчийн дүрэмт хувцас 90-150 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 08 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Цагдаагийн байгууллагатай хам…
2020 оны 09 сарын 10
Ц.Ганзориг: Нийслэлийн сургуулиуд 9-р сарын 21-нээс хэвийн г…
2020 оны 08 сарын 26
Сонгинохайрхан дүүргийн 1071 эх “Эхийн алдар” одон хүртэв
2020 оны 08 сарын 24
Сурвалжлага: Хүүхэлдэй “амилуулагч” Л.Уранцэцэг
2020 оны 08 сарын 25
Нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэнэ
2020 оны 08 сарын 26
СЭТГҮҮЛЧ БОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ЮМ
2020 оны 08 сарын 26
Баян-Өлгий аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 26
Улаангом хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв нээлтээ хийлэ…
2020 оны 09 сарын 07
Увс аймагт "Соёлыг түгээе" аян зохион байгуулагдана
2020 оны 08 сарын 27
"Эмчлэгдээд буцсан франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгөх…
2020 оны 09 сарын 16
“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭ…
2020 оны 08 сарын 26
СУДАЛГАА: 25-39 насны хүн амын дунд ажиллах хүчний оролцооны…
2020 оны 09 сарын 08
Т.ЭНХЗАЯА: Энэ сарын сүүлээр томуугийн вакцин хийгдэж эхэлнэ
2020 оны 09 сарын 09
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын нутги…
2020 оны 09 сарын 07
Хүүхдийн 1,072 хувьцааны ногдол ашгийг ebarimt системд бүртг…
2020 оны 09 сарын 09
Коронавирус: Дэлхий дахинд 24 цагийн хугацаанд 203 мянган хү…
2020 оны 09 сарын 09
ЭМЯ: 604 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна…
2020 оны 09 сарын 07
Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр эхэлнэ
2020 оны 09 сарын 15
Иргэн Б.Болороогийн нөхрийг хохироосон гэх үндэслэлээр нэг ж…
2020 оны 09 сарын 18
УОК-оос сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 21-нээс хэвийн го…
2020 оны 09 сарын 14
Засгийн газар: Хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулж, гэри…
2020 оны 09 сарын 14
О.Солонго: Ханиад бүрэн эдгээгүй, бусад товлолт вакцин хийлг…
2020 оны 09 сарын 18
"ДЭМБ-аас манай улсад коронавирусийн вакцин нийлүүлэх асууда…
2020 оны 09 сарын 15
ЭМЯ: Эмчлүүлж буй дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна
2020 оны 09 сарын 14
Н.Төгсцогт “Монгол Үндэстэн Монгол хэл бичиг үүрд” гэсэн бич…
2020 оны 09 сарын 14
Өнгөрсөн шөнө 38 хүн угаартаж, эмнэлэгт хүргэгджээ
2020 оны 09 сарын 14
Тайланд, Индонез гэх мэт улсаас интернетээр цахим худалдан а…
2020 оны 09 сарын 14
Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхий…
2020 оны 09 сарын 14
Д.Нямхүү: Давтагдсан тоогоор нийт 59,208 хүнд коронавирус ил…
2020 оны 09 сарын 15
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд ба…
2020 оны 09 сарын 16
Маргаашаас эхлэн Монгол-Японы хамтарсан эмнэлэг зэрэг 13 бай…
2020 оны 09 сарын 16
Засгийн газрын хуралдаанаас цахим гав хэрэглэх шийдвэр гарга…
2020 оны 09 сарын 16
Монголд байх хугацаа нь дууссан иргэдийн визийг аравдугаар с…
2020 оны 09 сарын 16
Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголбанктай хамтран санхүүг…
2020 оны 09 сарын 23
Хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэж эхэллээ
2020 оны 09 сарын 18
Газар хөдлөлт Монгол иргэдэд хохирол учруулаагүй
2020 оны 09 сарын 22

10.000 метрийн өндөрт...

10.000 метрийн өндөрт...

МИАТ ХК-ны онгоцны үйлчлэгч  Х.АРИУНчимэг:

Онгоцны үйлчлэгч гэхээр л үүлэн дээгүүр нисч, гунхалзан алхах сайхан бүсгүйчүүдийг өөрийн эрхгүй төсөөлдөг. Хүн бүртэй эелдэг сайхнаар харьцан инээмсэглэж, дэлхийн олон улсаар аялж зугаалдаг, амархан ажил гэж ойлгодог хүмүүс олон байдаг нь үнэн. Үнэхээр тэдний ажил, амьдрал харагдаж байгаа шигээ амар, хялбар, бас сайхан байдаг болов уу? Үүнд хариулт хайж МИАТ ХК-д 20 гаруй жил ажиллаж, өдгөө шинэ, залуу үеийнхэндээ өөрийн сурсан, мэдсэнээ зааж, сургаж яваа онгоцны үйлчлэгч бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр боловсрол судлаач, багш мэргэжилтэй бөгөөд сургуулиа төгсөөд хэдхэн жил ажиллаад гадаад руу сургуульд явахаар төлөвлөж байснаа нуугаагүй юм. Гэхдээ онгоцны үйлчлэгч болсондоо хэзээ ч харамсаагүй, харин ч “Өөрийгөө олсон” хэмээн аядуу, намуухан хоолойгоор ярих атлаа хүчирхэг, өөртөө итгэлтэй, амьдралыг гэгээлэг, сайхнаар тольдон харагч Зөв Монгол бүсгүй Х.Ариунчимэгтэй хийсэн ярилцлагаа сийрүүллээ.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Агаарын хөлөгтэй амьдралаа холбосон түүхээс тань ярилцлагаа эхлэе.

Би Отгонтэнгэр их сургуулийн Англи хэл, МУИС-ийн боловсрол судлалын ангийг  тус тус төгссөн. МИАТ-т онгоцны үйлчлэгч шалгаруулж авч байна гэж дуулаад шалгуулаад үзье гэж бодсон. Анх 1997 онд МИАТ-т ажилд орохдоо гурван жил ажиллаад гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан ч өдгөө 23 дахь жилдээ ажиллаж байна. Гадаад руу докторт сурахаар төлөвлөчихсөн байлаа. Гэтэл ээж минь хүндээр өвдөж, хоёрхон сарын настай гэсэн харамсалтай мэдээ дуулсан. Ингээд л ээжийгээ орхиод явж чадаагүй.

Ээж минь 16 наснаасаа ЗХУ-д сурч, Ленинградад эмнэлгийн тоног төхөөрөмжийн рентген техникч, Москвад Химийн их сургуульд эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, Ломоносовийн их сургуульд марксист ленинизмийн онол үзэж, эрүүлийг хамгаалах салбарт олон жил ажилласан, юманд нухацтай ханддаг, шулуун шударга, ажилч хичээнгүй, эрдэм боловсролтой  хүн байсан. Тиймдээ ч өөрийнхөө өвчний талаар судлаж, сайн эмч нарын хүчээр 10 жил амьдарч чадсан юм. Миний бага нас Москва хотод өнгөрч, Оросын соёлд суралцсан ч Монгол соёл, ёс заншлаа гээхгүй байхыг эцэг, эх минь сургасан.

Анх ажилд ороход ямар санагдаж байсан бэ?

МИАТ ХК нь агаарын хөлгийн үйлчлэгчээр ажилд авахын тулд маш өндөр шалгууруудыг тавьдаг. Хэд хэдэн гадаад хэл мэддэг, эрүүл мэнд, зүс царай, хүмүүжил, боловсрол гээд бүгдийг нь хардаг. Тухайн үед 200 эмэгтэйгээс 15 эмэгтэй шалгарч ажилд орсон.

Оюутны ширээнээс ажилд ороход хоорондоо их эв нэгдэлтэй, нэг хүн шиг, нэг сэтгэлээр, нэг баг болж ажилладаг, сайхан хамт олон намайг угтсан. Тэр үеийн 21 настай өөрийгөө эргээд харахад амьдрах чадвар муутай байжээ. Эцэг эх минь намайг нүдний цөцгий мэт хайрладаг, би амьдрал мэдэхгүй айлын эрх танхил охин байлаа. Тухайн үед хүүхэд байсан болохоор алдаж онох юм байсан. Дээд үеийнхэн минь шинэ үе болсон бидэнд маш их зүйл зааж сургасан. Домог болсон  багш нар минь одоо хүртэл толиотой, сайхан хэвээрээ байгаа. 

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Бид Монгол улсынхаа нүүр царай болж явдаг учраас төрөл бүрийн чадвартай байх шаардлагатай байдаг. Америкийн Калифорны Их Сургуулийн профессор Альбер Мерабианы “Мерабианы хууль”-д “Анх уулзаж байгаа хүнээ дүгнэхэд үгийн утга, ярианы агуулга 7 хувь, ярианы хурд, чанга сул, амны хайрцаг 38 хувь, харагдах байдал, царайны хувирал, харц 55 хувийг эзэлдэг” гэж заасан байдаг. Тиймээс бид гадна харагдах байдалдаа нэлээд ач холбогдол өгдөг. Мөн гадаад төрх гоё байгаад зогсохгүй ёс суртахуун, зан харилцаа, сэтгэл зүй, үйлчилгээний зохих шаардлагуудыг хангасан байх ёстой. Бид биеэ авч явах соёл буюу этикийг бүрэн эзэмшсэн, харилцааны өндөр чадвартай, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх ёстойгоос гадна зорчигчийн сэтгэл зүйг нарийн мэдэрч харьцдаг. Нүүр будалтыг мэргэжлийн түвшинд хийдэг. Цаг сайн барьж, эрэмбэ дараагаа мөрдөж, багаар ажиллах чадвар сайтай. Зорчиж буй улсынхаа талаар бүх төрлийн мэдээлэлтэй байж, тухайн үндэстний соёлын хэм хэмжээг мөрдөж ажилладаг. Бидний ажил байнгын анхаарал, авхаалж самбаа, хурд хүч, ур чадвар, уран ухаан, торгон мэдрэмж шаардсан ажил юм. Бид таван жил агаарын хөлгийн үйлчлэгчээр ажилласан хүнийг дөнгөж ажлын дөртэй боллоо гэж үздэг. Бүх талын мэдлэг, харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн, төлөвшиж, мэргэшсэн агаарын хөлгийн үйлчлэгчийг бэлдэхэд их олон жил шаардагддаг.

Нислэгийн үед ажлаа зөв төлөвлөх, дарааллын дагуу үйлчилгээг зохион байгуулах шаардлагатай. Мөн үүний хажуугаар аливаа асуудлыг багаараа дор дор нь шийдвэрлэж, зорчигчдод бүхий л боломжоороо үйлчилнэ. Тусгай халамж шаардлагатай буюу өндөр настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдыг өөрийн гэр бүлийн гишүүн мэт анхаарал халамж тавьдаг. Агаарын хөлөгт байх хугацаанд шаардлагатай тохиолдол үүсэхэд зарим нэг зорчигчдод эмнэлгийн анхан шатны тусламжийг цаг алдалгүй үзүүлнэ. Тухайлбал, артерийн даралт ихсэх, шоконд орох, хордлогод орсон хүнтэй таарах үе ч бий. Бүхий л цаг үед бид нисгэгчидтэйгээ байнга холбоотой ажилладаг. Агаарын хөлгийн даргын шийдвэр маш чухал үүрэгтэй.

Жил бүр тогтсон хугацаанд гадаад болон дотоодын сургалтад хамрагддаг. Тус сургалтуудад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлын ажиллах дүрэм журмууд, аюултай ачаа, үйлчилгээний талаар, зан харьцаа хандлагыг нэг бүрчлэн заадаг. Бүх хичээлийн шалгалтаа амжилттай өгсний дараа нисэх эрхээ олж авдаг. 

МИАТ ХК агаарын хөлгийн нийт хэдэн үйлчлэгчтэй вэ. Энэ салбарт насны хязгаар заадаг уу?

Намайг анх ажилд ороход агаарын хөлгийн 60 орчим үйлчлэгч ажиллаж байсан. Одоо бараг 200-гаад үйлчлэгчтэй болсны 80 хувь  нь бидний хойч үе, ихэнхи ажлыг нугалж өгдөг шижигнэсэн сайхан залуус. Тэдний маань 20 хувь нь эрэгтэй. Залуу хүмүүстэй ажиллах их сайхан. Бидэнд үргэлж эрч хүч өгдөг шүү.

Эмэгтэй агаарын хөлгийн үйлчлэгч 45 нас хүртэл, эрэгтэй нь 50 нас хүртэл ажиллахыг зөвшөөрдөг. Байнгын хүчилтөрөгчийн дутагдал, даралтын зөрүү, дуу чимээ, радиацийн хордлого, агаарын хуурайшилт, бүсийн, цагийн болон температурын зөрүүтэй орчинд ажилладаг болхоор  бидний ажил “хортой” нөхцөлд тооцогддог.

Яг ямар ямар нөхцөл шалтгаанууд энэ хортойд тоодох үндэс болдог юм бол?

Бид 10 мянган метрийн өндөрт, 1500-2500 метрийн агаарыг хиймлээр буй болгосон орчинд ажилладаг. Хүчилтөрөгчийн дутагдалд орсноор цус өтгөрнө, цусны эргэлт удааширч, ялангуяа тархинд очих цусан хангамж багасдаг. Үрэвслийн процесс хурдан явагддаг. Гэхдээ олон жил ажиллаад ирэхээр бидний бие дасан зохицлын хуулийн дагуу хүчилтөрөгч багатай орчинд ажиллаад сурчихдаг. Үүний зэрэгцээ эрүүл чийрэг байхын төлөө хувь хүн өөрсдөдөө маш их анхаарал тавьдаг.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагддаг байх тийм үү?

Бид жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамрагддаг. Улирал бүр давтан үзлэгт орно. Хоёр жилд нэг удаа бие бялдарын сорилын тест өгдөг. Энэ бүгдэд хамрагдаж чадахгүй бол ажилдаа тэнцэхгүй гэсэн үг.

Агаарын хөлгийн үйлчлэгчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Нислэгт явахаас хоёр цагийн өмнө компани дээр очсон байх ёстой. Жишээ нь: 06 цаг 10 минутын нислэгтэй бол өглөө 04 цаг 10 минутанд байгууллага дээрээ очсон байх ёстой. Түүнээс өмнө гэрийн байршлаас хамаараад 1:00-1:30 минутын өмнө унаандаа суучихсан байна. Гурван минутын дотор унаандаа сууж амжих, суухдаа толгойноосоо хөл хүртлээ цэвэр цэмцгэр байх шаардлагатай. Тиймээс унаандаа суухаас өмнө хувийн бэлтгэлээ хангахын тулд дор хаяж цагийн өмнө босно. Ингээд бодохоор бараг шөнийн хоёр хагаст босдог.

Нислэгт явахаас өмнө “Нислэгийн яриа” хийнэ. Үүнд нислэгийн мэдээллүүд, тусгай хоол болон анхаарал шаардлагатай зорчигчдын тухай, гэнэтийн ослын үед ажиллах журмуудын тухай хэлэлцэж, агаарын хөлгийн үйлчлэгч нарын чадварыг нь харгалзан ажил үүргийг нь хуваарилдаг. Мөн гадаад үзэмж болон дүрэмт хувцас стандартын дагуу байгаа эсэхийг шалгана. Дараа нь нисэгч нартай яриа хийдэг.

Онгоцонд орж ирэхэд хоол ачигдсан, цэвэрлэгээний багийнхан агаарын хөлгийг цэвэрлэчихсэн байдаг. Бид ажил үүргийн дагуу салоны цэвэр байдал, үйлчилгээний хоол, ундаа болон аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжүүдээ стандартын дагуу байгааг шалгана. Агаарын хөлгөөс гадны бүх хүн гарсны дараа аюулгүй байдлын үзлэг хийж, зорчигчдоо авахад бэлэн болдог. Бээжинд зорчигчдоо буулгаад агаарын хөлөгт зорчигчдын үлдээсэн зүйлс байгаа эсэхийг шалгаж, цэвэрлэгээний багийнхныг оруулан агаарын хөлгөө цэвэрлүүлээд, аюулгүй байдлын үзлэг хийдэг. Бээжингээс бусад нислэгт үйлчилгээний хоол ундаа хүлээж авдаг. Улаанбаатарт буугаад зорчигчдын үлдээсэн зүйлсийг шалгаж, дараа нь нислэгийн үед гарсан алдаа дутагдлаа ярилцдаг.

Ингээд хамгийн ойрын зайны нислэг болох Бээжингийн нислэгээс буугаад замын түгжрэлээс хамаарч гэртээ 14:00-15:00 цагийн хооронд ирдэг. Дөрвөн цагийн нислэг үйлдэхийн тулд бэлтгэл ажилтайгаа нийлээд 12-13 цаг зарцуулдаг гэсэн үг. Цаашлаад бид хамгийн холдоо Улаанбаатар-Москва-Берлин 8 цаг, Улаанбаатар-Токио-Улаанбаатар 10 цаг явдаг. Зөвхөн нислэгийн энэ цаг дээр өглөө босох, нислэг хоорондын цаг, гэрээсээ явах, буугаад гэртээ ирэх цагийг нэмэхэд 17-18 цаг болдог. Бид ажлын ачаалал даах чадвартай байх ёстой. Агаарт 8 цаг нисэх нь газар дээр 16 цаг ажилласантай тэнцдэг гэж үздэг юм.  

Олны дотор сайнтай муутай гэдэг. Нислэгийн үед уур бухимдал төрүүлмээр харилцаатай хүмүүс таарах уу?

Хааяа тиймэрхүү зорчигч таарна аа. Тэр болгоныг зохицуулна даа. Бидэнд биеэ хэрхэн хамгаалах, зан төрхийн өөрчлөлттэй, согтууруулах ундаа хэрэглэсэн зорчигчтой яаж харьцах, нөхцөл байдал бүр дордвол хүлэх гэх мэт техникийг эзэмшүүлдэг. Каратэгийн мэх хүртэл заана. Гэхдээ бид  дээрх аргыг хэрэглэдэггүй, харилцааны соёлоор шийдвэрлэдэг. Агаарт согтолт хоёр дахин илүү байдаг учраас зорчигч нарт их хэмжээгээр согтууруулах ундаагаар үйлчилдэггүй. МИАТ ХК нь бусад агаарын тээврийн компаниудын адил эрсдэлээс сэргийлэх үүднээс согтуу зорчигчийг агаарын хөлгөөр тээвэрлэхээ больсон.

Ерөнхийдөө ажлын шаардлагаар уурлах рефлекс ажиллахаа больдог. Шаардлагатай үед дургүйцлээ нүүрний хувирал, биеийн хэлэмжээр боловсон байдлаар илэрхийлнэ. Удаан ажиллаад ирэхээр уурлаж бухимдахаас илүү юм болгонд инээмсэглэх зуршилтай болсон байдаг. Аливаа хүнийг өөрчлөх гэж, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэхийн оронд байгаагаар нь хүлээн зөвшөөрч, тэр хүний сайн сайхан зан чанарыг нь олж харж, байгаа байдалтай нь зохицож харьцах нь илүү амар байдаг.

Өнгөрсөн хугацаанд та нийт хэдэн орон руу ниссэн бол?

Тоолж үзээгүй юм байна, ойролцоогоор 20 гаруй байх. Хүмүүс Монголд амьдрахад хэцүү байна л гэдэг юм. Миний хувьд олон улс руу нисэж, тодорхой хугацаанд байж үзсэн. Монгол улс шиг сайхан орон байхгүй юм билээ.

Нислэгийн үеэр гарч байсан санаанаас тань гардаггүй үйл явдал бий юу?

Агаарын хөлгийн үйлчлэгч болоод анх удаа тусгай үүргийн нислэгт томилогдсон. Халимаг улсын Ерөнхийлөгч Илюмжинов Хяргас нуур руу явсан юм. Монгол, орос, англи хэл дээр зарлан мэдээлэл хийсний дараа тэр хүн надтай оросоор нэлээн удаан ярилцсан. Миний анхны тусгай үүргийн нислэг тул Халимаг улсын Ерөнхийлөгч намайг тоож ярилцсанд маш их баярласан. Халимаг улсын Ерөнхийлөгч Илюмжинов их энгийн, яриа хөөрөөтэй, эелдэг хүн юм билээ.  Нислэгийн үеэр миний толь, пудрыг гуйгаад л нүүрээ байн байн толинд харна. Тэр байдал нь надад хөгжилтэй санагдаж билээ. Тэр энгийн үйлдэл нь санаанаас ер гардаггүй.

МИАТ ХК-ийн үйлчилгээний зэрэг 3 одтэй гэгддэг юм билээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

Тийм ээ, МИАТ ХК  одоо үйлчилгээний 4 одны зэрэглэлийн болзол хангахаар зорин ажиллаж байгаа.  Үйлчилгээ гэдэг эд бараа шиг барьж болдоггүй, аливаа нөхцөл байдлаас шалтгаалдаг болохоор яг ийм байх ёстой гэсэн томъёо байдаггүй. Харин тухайн үйлчлүүлэгчид сэтгэл ханамж өгөх явдал юм. Гэвч хүн болгоны хүлээж авах байдал өөр өөр. Зорчигчдын тав тухтай байдал, аюулгүй ажиллагааг хангахаас гадна тэднийг сэтгэл ханамжтай, дараа дахин үйлчлүүлэх сэтгэгдэлтэй үдэх нь бидний хувьд их чухал юм.

Мөн МИАТ компани зорчигчдынхоо ажил хэргийн болон хувийн аяллыг илүү тав тухтай байлгах зорилгоор тусгай үйлчилгээний Бүргэд, Шонхор гэсэн хоёр төрлийн Гэрэгэ картыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Эдгээр картын эзэмшигч болсноор МИАТ лаунжаар үйлчлүүлэх, тээшийн тусгай үйлчилгээ авах гэх зэрэг олон үйлчилгээг эдлэх боломжтой. Түүнчлэн зорчигч үйлчилгээний цогц системээ шинэчилж Amadeus Altea технологийг нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн технологи бүхий гар утасны МИАТ аппликейшнийг зах зээлд гаргасан.  Хэрэглэгчид тус аппликэйшнийг ашиглан хэзээ ч, хаана ч нислэгийн суудал захиалах, тийз худалдан авах, нислэгийн мэдээлэл хадгалах, цагийн хуваарь харах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтойгоос гадна Booking.com сайтаар дамжуулан зочид буудал захиалж болно. Мөн online check-in буюу зорчигч өөрийгөө бүртгэх цахим бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус үйлчилгээ нь www.miat.com цахим хуудас дахь зорчигч бүртгэл цэсийг ашиглан нислэг эхлэх хуваарьт цагаас өмнө өөрийгөө урьдчилан бүртгээд, ачаа тээшээ нисэх буудал дахь тээшний бүртгэлийн цэгт хүлээлгэн өгөх, суудлаа сонгох зэрэг боломжийг зорчигчдод олгодог.

Аюулгүй ажиллагаа гэдэг хамгийн чухал. Энэ тал дээр танай компани хэрхэн анхаарал тавьж ажилладаг вэ?

Бид агаарын хөлөгт зорчигч нарт үйлчлэхээс гадна аюулгүй ажиллагааны үүрэг хүлээдэг.  Гэнэтийн ослын үед, бэлтгэлтэй ч бай, бэлтгэлгүй ч бай, газар дээр ч, усан дээр ч ослын буулт хийх шаардлага гарвал ослын буултын үеийн зааврын дагуу ажиллах үүрэгтэй. Бид 90 секундэд онгоц дүүрэн хүнийг зохион байгуулалттай, аюулгүй онгоцноос буулгах үүрэгтэй. Манай МИАТ аюулгүй ажиллагаагаараа хамгийн дээд буюу долоон одны зэрэглэлтэй. 2007 оноос хойш Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллагын Аудитаар хоёр жил тутам амжилттай шалгуулсан. Аудитын шалгалт нь МИАТ ХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, гадны авиа компаниудтай хамтран ажиллах гол шалгуур болдог. Мөн манай нисгэгчид ур чадвар сайтай тул МИАТ ХК нь Бангладеш, Чех, Гайти зэрэг орнууд руу “Нойтон түрээс”-ээр ажиллаж ирсэн. Нойтон түрээс гэдэг нь агаарын хөлгийг нисэх бүрэлдэхүүн, инженер техникиийн багтай нь хамт түрээслэхийг хэлдэг.

Гэр бүлийнхээ талаар танилцуулаач. Таны хувьд ажлын онцлогоос шалтгаалж гэр бүлдээ тэр бүр цаг гаргаж амждаггүй мэт санагдлаа.

Би эхээс хоёулаа, нэг эмэгтэй дүүтэй. Дүү минь эмч мэргэжилтэй. Аав Хүрэлбаатар маань Монголд тухайн үед Цэргийн дээд сургууль, Москвад цэргийн их сургууль төгссөн. Цэргийн анги, БХЯ-ын тусгай хэлтэст, Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бэлтгэл офицер хүн бий. Мөн төрсөн ээжээс минь өөрцгүй, ээжээс хойш аавд минь хань болсон Эрдэнэчимэг гэдэг хүн байгаа. Охин минь одоо 11 настай, ээжийгээ ажилд явахаар эмээ, өвөөтэйгөө үлддэг. Ерөнхийдөө аав, дүү хоёр минь арын албыг хариуцаж үлддэг дээ. Бид байнга хүмүүст анхаарал тавьдаг болохоор энэ халамжтай байдал бидний амьдралд ч гэсэн дадал болоод суучихсан байдаг. Ямар ч хүний эвийг олчихдог учраас гэрийнхэнтэйгээ ч төвөггүй ойлголцож чаддаг. Бүгд л амьдрахын төлөө үр хүүхэд, гэр орноо орхиод ажилладаг. Бидний нислэгийн хуваарь сараар гардаг бөгөөд энэ хуваарьтаа маань зохицож ажиллаж, амьдардаг. Бүх нийтийн амралт болон баярын өдрүүдэд ч бид ажилладаг. Ар гэрийнхэн, найз нөхөд хүртэл энэ ажлын хуваарьт нийцэж амьдраад сурчихсан.  Би ээжийгээ, талийгч нөхрөө ч бурхан болох үед нислэгтэй байсан. Дотроо уйлж, гаднаа юу ч болоогүй дүр эсгэх надад маш хүнд байсан. Үүнээс хойш би сэтгэлээ хатамжилж сурсан. Ажил маань намайг их хүмүүжүүлж, хөгжүүлсэн дээ. Энэ ажлынхаа хүчээр би өөрөө өөрийгөө олж чадсан.

Та сард хэдэн цагийг агаарт өнгөрүүлдэг вэ?

Бид долоо хоногт 30 цаг, сард 100 цагт багтаж, ээлжээр чиглэл болгонд хуваарилагдаж нисдэг. Зуны цагаар нислэг нэмэгддэг тул бид маш их ачаалалтай ажилладаг.

Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж салбар бүрт тулгамдаж буй асуудал нь өөр өөр байдаг. Таны ажиллаж буй агаарын тээврийн, тэр дундаа онгоцны үйлчлэгч нарт тулгамддаг асуудал байна уу?

 Манай нислэгийн үеийн үйл ажиллагаа нь  Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллага, Монгол Улсын Хууль тогтоомж болон Иргэний Нисэхийн Дүрмийн дагуу нарийн дүрэм журмаар хянагдаж явдаг учраас бидэнд тулгамдсан асуудал байхгүй. Янз бүрийн шалтгаанаас болж олон цаг, хэд хоногоор нислэг саатахад л бидэнд хүндрэлтэй байдаг.

Хүн бүрийн амьдралд санаанаас гардаггүй сайхан дурсамж байдаг байх. Таны хувьд эмэгтэй хүнтэй холбоотой сэтгэлээс тань гардаггүй дурсамж байвал уншигчидтай минь хуваалцаач.

Ээж минь миний хамгийн сайн найз байсан. Ээж минь дүү бид хоёрыг эвээр, арга ухаанаар хүмүүжүүлдэг байжээ. Ээж минь “Эмэгтэй хүн боловсролтой байхаас гадна сайн ээж, сайн эхнэр байх ёстой. Мөн эрүүл гэр бүлийн харилцаа хамгийн чухал зүйл” гэдэг байсан. Одоо эргээд харахад би юм бүхэнд яг ээж шигээ ханддаг болсон байна лээ. Ер нь ээж гэдэг хүн агуу. Ээжийн ачийг хариулж баршгүй. Гэхдээ хүн өнгөрсөн хойно нь ойлгодог юм билээ. Хүүхэд төрүүлснийхээ дараа л ээжийгээ ойлгосон.

Тийм шүү. Ярилцлагынхаа төгсгөлд уншигч олонд минь зөв, эерэг байх талаар зөвлөмж өгөөч. Хэдийгээр эмэгтэй хүн бүр онгоцны үйлчлэгчид шиг өдөр бүр гоё байж чадахгүй ч ядаж бухимдалгүй амьдраад сурчихвал нийгэм маань эрүүлжихэд дөхөм болов уу?

Хүн эрүүл байхын тулд зөв амьдралын дадал хэвшилтэй, зөв хандлага, сэтгэлтэй, сэтгэл зүйн сайн дархлаатай байх нь чухал гэж боддог.  Бүх эмэгтэйчүүддээ хандаж хэлэхэд эмэгтэй та өөрөө л өөрчлөгдвөл хорвоо дагаад өөрчлөгдөнө. Аз жаргалыг гаднаас хайх хэрэггүй, хажууд чинь байгаа хүмүүс, амьдралынхаа үнэ цэнийг ойлго. Үхэхийн цагт хүн эд хөрөнгөө биш хийсэн буянаа  авч оддог. Хүний хэрэгцээ тийм ч их биш болохоор үхэн хатан эд хөрөнгөний төлөө хөөцөлдөх хэрэггүй. Цаг нь болохоор бүх юм өөрөө ирдэг. Бусдыг хайрлах, уучлах сэтгэлээ хөгжүүл. Эмэгтэйлэг чанараа сэрээж, ухаалаг байж чадвал итгэл, хайр, хүндэтгэлийг олж, амар амгалан ирж, аз жаргалтай амьдарна.

Ярилцсанд баярлалаа. Амжилт, аз жаргалын дээдийг хүсье.

Сэтгүүлч Л.Булганчимэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.