МОНГОЛ ТӨРИЙН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАЛЦАЖ ЯВСАН ЭГЭЛ ИРГЭНИЙ ГЭРТ
2020 оны 03 сарын 31
МЭХ Солонгос руу тусгай үүргийн онгоцоор 10.000 амны хаалт и…
2020 оны 03 сарын 30
МЭХ-НООС САНААЧЛАН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ХЭСЭГЧИЛСЭН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨ…
2020 оны 03 сарын 30
МЭХ УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХАРИУГ ХҮЛЭЭЖ БАЙНА
2020 оны 03 сарын 27
АНУ-д түр зорчсон монголчууд Монгол Улсын Засгийн газарт хүс…
2020 оны 03 сарын 27
Соёл урлаг гэдэг хэл шаардахгүйгээр дипломат харилцааг бий б…
2020 оны 03 сарын 24
МЭХ-ноос улс төрийн намуудын Мөрийн хөтөлбөрт бодлогын санал…
2020 оны 03 сарын 19
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
"ХИЛЧИН" ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
2020 оны 03 сарын 18
Эрхэмсэг оршихуй
2020 оны 03 сарын 17
Бангкок хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулган хой…
2020 оны 03 сарын 16
Энэтхэг улсын манлайлагч эмэгтэйчүүд
2020 оны 03 сарын 16
БНСУ-д амьдарч байгаа монголчуудад МЭХ 10.000 амны хаалт илг…
2020 оны 03 сарын 15
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙН ӨДӨРТ
2020 оны 03 сарын 07
10.000 маск үйл ажиллагаанд нэгдсэн ХАРИУЦЛАГАТАЙ эмэгтэйчүү…
2020 оны 03 сарын 06
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН…
2020 оны 03 сарын 06
МЭХ Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээл…
2020 оны 03 сарын 05
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
А.Шинэбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Хавдар судлалын хамт олон "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Т.Дамдиндоржийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Бэкигийн гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдлээ
2020 оны 02 сарын 17
"Хайрын Баасан гараг"-т А.Чингүүний гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 17
Жүжигчин Э.Ууганбаярын гэр бүл "Хайрын Баасан гараг"-т нэгдл…
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго …
2020 оны 02 сарын 04
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
МЭХ-ны “Соёлыг түгээе” үндэсний аян Нийслэл хотод эхэллээ
2020 оны 01 сарын 21
МЭХ-НЫ ТӨЛӨӨЛӨЛ СОЛОНГОСЫН ПУСАН ХОТЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЙГУУ…
2020 оны 01 сарын 02
МЭХ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЗАРЛАЖ ШИНЭЧИЛСЭН ДҮРМЭЭ БАТАЛЛАА
2020 оны 01 сарын 18
ДЭЛХИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГАН 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД
2020 оны 01 сарын 16
МЭХ “СОЁЛЫН ДОВТОЛГОО-2” ТӨСӨЛ, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯН…
2020 оны 01 сарын 07
АРХИНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ, ЭРҮҮЛЖИХ, ЭМГЭГ ЗАН ҮЙЛИЙГ ХАЛАХ…
2020 оны 01 сарын 03
Хөвсгөл аймагт "СОЁЛЫН ДОВТОЛГОО-2" аян амжилттай зохион бай…
2020 оны 01 сарын 10
“БҮҮВЭЙН ДУУ”-НЫ ЗОХИОГЧ Н.ХАЛЗАА БУУРАЙД МЭХ-НЫ ХҮНДЭТ ТЭМД…
2020 оны 01 сарын 22
ХАЛГАЖ НЯЦАХЫГ МЭДЭХГҮЙ ХАМТДАА ТУУЛЖ БУЙ ТЭДНИЙ АМЬДРАЛ
2020 оны 01 сарын 13
  ХӨГЖЛИЙГ БҮТЭЭХ, БҮТЭЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ХҮМҮҮС НЬ ЗАЛУУЧУ…
2020 оны 01 сарын 09
Том тэрэгний жолооч бүсгүйчүүд баяраа тэмдэглэлээ
2019 оны 12 сарын 28
Дэлхийн эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чуулганы бүртгэл эхэ…
2020 оны 01 сарын 24
УЛААНБААТАР ХОТЫН НАЛАЙХ ДҮҮРГИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
2020 оны 01 сарын 14
Урлангийн Уранбилэг
2020 оны 01 сарын 02
БҮЖИН-гийн “Чимээгүй хашгираан” үр дүнгээ өгч эхэллээ
2020 оны 01 сарын 16
МУГЖ Самбуугийн Боорой: УРЛАГИЙН АЛТАН ТАЙЗНАА МӨНХӨД ЭГШИГЛ…
2020 оны 01 сарын 13
МЭХ 2020 онд Архитай тэмцэн ажиллана
2019 оны 12 сарын 28
Хөвсгөл аймагт МЭХ "Соёлыг түгээж" байна
2020 оны 01 сарын 09
МЭХ-ны аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн тэргүүнүүдийг чада…
2020 оны 01 сарын 20
Манлайлагч эмэгтэйчүүд Бангкокт чуулна
2020 оны 01 сарын 17
“МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО”-НЫ УЛААНБААТАР ХОТЫН САЛБАР…
2020 оны 01 сарын 15
Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 2 хүртэл амраах шийд…
2020 оны 01 сарын 24
ХИЛЧИД  БОЛ ИХ  ДИПЛОМАТЫН БОДЛОГОД ХӨТӨЛСӨН  БАГА ДИПЛОМАТУ…
2020 оны 02 сарын 17
10.000 метрийн өндөрт...
2020 оны 02 сарын 19
ХЭРЭВ ТА ЖИНХЭНЭ УДИРДАГЧ БОЛ УДИРДЛАГЫН ШИРЭЭНД СУУХ ЁСТОЙ
2020 оны 02 сарын 19
ТЭД ХАЙРЛАГДАХ ЭРХТЭЙ
2020 оны 01 сарын 06
МЭХ Сүхбаатар, Дорнод аймагт "Соёлыг түгээнэ"
2020 оны 01 сарын 22
Грек улс түүхэндээ анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо
2020 оны 01 сарын 23
Монголын эмэгтэйчүүдийн холбоо 10.000 маск оёж, үнэ төлбөргү…
2020 оны 02 сарын 19
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 407 дугаар хорих ангийн шинэ …
2019 оны 12 сарын 30
Сүхбаатар, Дорнод аймгийн 1000 гаруй залууст амжилттай Соёлы…
2020 оны 01 сарын 27
МЭХ-ны "Соёлыг түгээгч" СТА, жүжигчин Б.Одончимэг батламжаа …
2020 оны 01 сарын 02
Амралтын өдөр ажиллах өрх, дүүргийн эмнэлгийн цагийн хуваарь
2019 оны 12 сарын 28
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Эрдэнэтээс Хөвсгөлийг зорилоо
2020 оны 01 сарын 08
Хүн өөрөөрөө бахархах, омогших үе ирдэг
2020 оны 01 сарын 10
Алдарт эхийн одонгийн материалыг өнөөдрөөс авч эхэллээ
2020 оны 01 сарын 13
Коронавирусын халдвартай холбоотой ТЕГ-аас мэдээлж байна
2020 оны 01 сарын 22
МЭХ-ны "Соёлыг түгээе" аяныхан Хөвсгөлөөс Завханыг зорилоо
2020 оны 01 сарын 10
Тэтгэврийн зээлийг тэглэхээр боллоо
2020 оны 01 сарын 10
Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна
2020 оны 01 сарын 13
"Соёлыг түгээе" аян Завхан аймагт амжилттай хэрэгжлээ
2020 оны 01 сарын 13
ДЭМБ-аас шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчнөөс с…
2020 оны 01 сарын 06
МЭНДЧИЛГЭЭ
2020 оны 03 сарын 18
ХЯЗГААР НУТГИЙН "ДАРГА" МАЛЧИН
2020 оны 01 сарын 08
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна
2020 оны 01 сарын 09
Хайрыг түгээгч LHAMOUR
2020 оны 02 сарын 18
Энэ сарын 28-наас хүйтний эрч эрс чангарна
2019 оны 12 сарын 27
"Хайрын Баасан гараг"-т төмс Зоригоогийн гэр бүл нэгдлээ
2020 оны 02 сарын 04
"Хайрын Баасан гараг"-т залуу гэр бүлүүд нэгдсээр байна
2020 оны 02 сарын 07
ЗАРИМ ХҮН ИХРҮҮДИЙГ МААНЬ "ТЭВЭРЧ ҮЗЬЕ” ГЭДЭГ
2020 оны 03 сарын 09

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН, ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ЭРҮҮЛ ИРГЭДТЭЙ, МЭДЛЭГТ СУУРИЛСАН, ХҮН ТӨВТЭЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, АУ-ны доктор, профессор  Н.Хүрэлбаатар:

Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхт 95 жилийн ойгоо тохиолдуулан Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганыг зохион байгуулж, “Хамтдаа хамгаалъя” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна.

Эрүүл, элэг бүтэн, ёс зүйтэй, хүнлэг, боловсролтой хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, эмч мэргэжилтнүүд, боловсрол, соёлын байгууллага төдийгүй гадаад дотоодын иргэн хэн бүгдийн оролцоо чухал. Иймд манай улсын Засгийн газар хүний хөгжлийн чиглэлд ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатартай ярилцлаа.

-Юуны өмнө анхдугаар Үндсэн хуультай нас чацуу Монголын эмэгтэйчүүдийн холбооны түүхт ойн жил хүн амын 50 гаруй хувийн нийтлэг эрх ашиг, эх орны хөгжилд үеийн үед түүхэн үүрэг гүйцэтгэж ирсэн тус байгууллагад итгэл хүлээлгэж, Монголын эмэгтэйчүүдийн хөгжил боловсрол, манлайлал, ур чадвар олон улсын түвшинд хаана явааг баримжаалах, гаднын эерэг туршлагуудаас хуваалцах боломж эрэлхийлэхэд дэмжлэг үзүүлсэн Монгол улсын засгийн газарт талархал илэрхийлье!

Тиймээ. Монгол Улсын  Засгийн газар Монголын Эмэгтэйчүүдийн холбооны  үйл  ажиллагааг  дэмжиж энэ арга хэмжээг зохион байгуулах шийдвэр  гаргасан. Үнэхээр таны хэлсэнчлэн Монголын эмэгтэйчүүдийн холбоо нийгэм, улс төр эдийн  засгийн томоохон  бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, ард иргэдийг  соёлжуулах үйл хэрэгт  идэвх санаачлагатай манлайлж  ирсэн түүхэн  гавьяатай үндэсний байгууллага юм. Монголынхоо нийт эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ Азийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье!

-Өнөөдрийн ярилцлагад Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудлыг хариуцсан зөвлөхийн хувиар таныг урьсан. Өндөр барилга, өргөн зам, гялгар машин, гадаад дотоодод зугаа­лах эрхээрээ бид улс орны хөгжил, хүний хөгжил төлөвшлийг тодорхойлох боломжгүйг хаа хаанаа ойлгодог болсон. Монгол Улсын Засгийн газар хүний хөгжлийн асуудалд хэрхэн анхаарал хандуулж буй талаар тодруулан хэлж өгнө үү.

Монгол  Улсын  Засгийн газар эрүүл иргэдтэй, мэдлэгт  суурилсан хүн  төвтэй хөгжлийн бодлогыг нэн тэргүүнд тавьж, хэрэгжүүлэн  ажиллаж  байна. Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд Монголчууд бид зах зээл, мөнгө, уул уурхайн тухай илүү их анхаарч, ярьж хэлэлцсээр энэ улс орныг хөгжүүлэх гол үндсэн тулгуур болсон хүний хөгжлын асуудлыг  орхигдуулан бага анхаарсан байна. Ард иргэдээ соён гэгээрүүлэх, ёс суртахуунтай Монгол иргэн болгон төлөвшүүлэх, шударга ёсны зарчим баримтлах зэрэг үнэт зүйлст тавих анхаарал суларсан. Энэ засгийн газар, энэ Ерөнхий сайд Монгол хүний хөгжлийн асуудалд онцгой анхааран Монгол хүн, Монгол иргэнээ нэгдүгээрт тавин ажиллаж байгаа.

Дараагийн дугаарт “Зөв, тогтвортой засаглал”-тай хөгжлийн бодлогыг баримтлан  ажиллаж байгаа. Энэ хүрээнд олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Жишээ нь: 2018 оныг Сахилга хариуцлагын жил, 2019  оныг  Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил  болгон ажиллаж байна. Ер нь төрийн албан  хаагчид “Түмний төлөө төр оршдог” гэсэн үндсэн зарчмыг баримтлан ажиллах  үүрэгтэй. Төрд ажиллаж буй хүмүүс зөв шударга, сахилга бат, дэг журамтай байх нь улс орны хөгжилд чухал нөлөөтэй. Тиймээс төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, мэргэжил боловсролыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарч байгаа юм.

Гуравдугаарт нь, Энэ засгийн газар “Хараат бус, олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэн бодит үр дүн гарган ажиллаж байна. Аливаа улс орон нефьт шатахуун, эрчим хүч, эрүүл аюулгүй хүнсээр дотоодын хэрэгцээгээ хангаж чадаж байгаа эсэхээр нь эдийн  засгийн  хувьд  хараат бус болохыг тодорхойлдог.

 Гэтэл Монгол улс түлш шатахуунаа 100 хувь, эрчим хүчний 20 гаруй хувь, хүнсний ихэнх хувийг импортоор авч байгаа нь бид эдийн засгийн хувьд гадны орноос хараат явж ирсэнийг харуулж байна. Засгийн газар түүхэн  шийдвэр гаргаж, 2023 оноос өмнө дотоодын нефть, эрчим хүч, эрүүл аюулгүй хүнсний хэрэгцээг бүрэн  хангах том зорилго тавин ажиллаж байна. Нефть боловсруулах үйлдвэрийн авто зам, төмөр зам, эрчим хүч зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт  дуусаж, үйлдвэр баригдаж байна. Энэ бол Монгол улсаа эдийн засгийн хувьд хараат  бус байлгах түүхэн шийдвэр, түүхэн бүтээн байгуулалт юм. Түүнчлэн мал, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж байгаа. Эдгээр бүтээн байгуулалтаас нэг жишээг дурьдахад, эх орныхоо түүх, соёлыг хадгалан хамгаалж  сэргээх,  аялал  жуулчлалыг хөгжүүлэх  зорилгоор “Чингис  хаан судлалын хүрээлэн” байгуулагдаж, аялал жуулчлалын  цогцолборын бүтээн байгуулалт явагдаж  байна.

Энэ томоохон бүтээн байгуулалтуудыг гардан  хийх ажиллах  хүчин Монгол улсад хэрэгтэй байгаа. Иймээс төр засаг Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн тоо, чанар, хүртээмжийг сайжруулж, мэргэжилтэй ажилтныг олноор бэлтгэх бодлого барин ажиллаж байгаа. Эдгээр оюутны сургалтын тэтгэлгийг дахин олгож эхэлсэн бөгөөд цаашид нэмэх  бодлого барьж байгаа.

-Эрүүл иргэнтэй, мэдлэг боловсролд суурилсан, иргэн төвтэй хөгжилд бид хэрхэн хүрэх вэ? Ард иргэдийг тэр  тусмаа хүүхэд залуучуудыг төлөвшүүлэх, соёлжуулах ажлын хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын  талаар тодруулж хэлнэ үү?

Монгол хүн эх орондоо амар амгалан сайн сайхан амьдрах ёстой. Ингэхийн тулд энэ засгийн газар эрүүл иргэдтэй, мэдлэгт  суурилсан хүн  төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол улсын Ерөнхий сайд дэргэдээ “Соёл урлагийн үндэсний зөвлөл” байгуулж 100 гаруй ажлуудыг хийх төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж эхэлсэн. Монголын төр засгаас соёл урлагийн салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын олон том төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээрээс зарим нэгийг нь дурдвал, Үндэсний төв номын  сан, Чингис хааны музей, Соёл урлагын үндэсний их театр, Байгалийн  түүхийн  музейг шинээр барьж байгуулах, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрыг дахин сэргээн барих зэрэг соёл урлагын томоохон бүтээн байгуулалтуудыг ард иргэдээ соён гэгээрүүлэх зорилгоор хийж гүйцэтгэж байна. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачилж энэ засгийн  газар “Чингис хааны музей” байгуулах шийдвэр гарган хэрэгжүүлж байгаа нь монголчуудын үндэсний бахархал, оршин тогтнол, түүх соёлоо хадгалан  хамгаалах, сэргээн хөгжүүлэхэд түүхэн өндөр ач холбогдолтой том алхам хийсэн гэж би хувьдаа үздэг. Ний нуугүй хэлэхэд бид өнөөдрийг хүртэл агуу их Монгол, үүх түүхтэй гэж их ярьдаг  боловч нэг ч ийм бүтээн  босголт бодитоор хийгээгүй. Эдгээр соёл урлагийн  салбарт хийж  байгаа бүтээн  байгуулалтууд нь уламжлалт хэл  бичиг, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх, ард иргэдээ соён гэгээрүүлж үндэсний ухамсар, бахархалыг сэргээх их үйлсийн үндэс суурь болох юм.Түүнчлэн Монгол орноо дэлхийд  сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч маш их ач холбогдолтой байгаа юм.

-Та сая ярьлаа “Соён гэгээрлийн ажлууд” гэж... Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхэн хөгжлийнхөө явцад соён гэгээрүүлэх үйл хэрэгт онцгой үүрэгтэй ажиллаж ирсэн байдаг. Гэтэл бид ардчилал шинэчлэлийн он жилүүдэд өмнөх нийгмийнхээ сайн сайхан зүйлийг мартаж гээж, орхигдуулсны гайгаар өдгөө олон зүйлс зөв гольдролоо алдаж, ёс журамгүй, эмх замбараагүй болсон байна. Тэр дундаа Монгол хүний үнэ цэнийн тухай асуудал бидний зайлшгүй анхаарах зүйл болж байна.

-Тийм ээ. Үнэн. Манай нийгэмд шудрага  ёс,  тэгш  байдал  алдагдсантай  холбоотой  нийгмийн ёс суртахуун, сэтгэл зүй  доройтсон байна. Иймээс бид  энэ  алдаа дутагдлаа цаг алдалгүй засаж залруулах  шаардлагатай. Ерөнхий сайдын санаачлага, манлайлал дор ард  иргэдээ  соён  гэгээрүүлэх тусгайлсан төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд хүүхэд багачуудыг Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй хүн болгон төлөвшүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал Хурд хамтлагийн “Хайртай” аян бол үүний нэг жишээ юм.

Мөн охид эмэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалдаг “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” өнгөрсөн хагас жилийн хугацаанд хүчирхийллийн улмаас амь нас нь хохирсон 13 настай охины нэр төрийг сэргээх, гэмтнүүдэд шүүхээс зохих ялыг оноохыг олон нийт харж, шаардаж буйг илтгэн “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” цахим жагсаал зохион байгуулж, аливаа хэрэгт гэм буруутан нь шийтгэлээ хүлээдэг, хохирч үлдсэн хүмүүсийг өмгөөлж хамгаалдаг эрүүл сэтгэл зүйтэй хүмүүс, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг байгууллага байдаг болохыг харуулж чадсан. Би үүнд баяртай байгаа.

Түүнчлэн “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган, үндэсний аяныг зохион байгуулсан нь олон нийтийн дунд “Хүчирхийллийн эсрэг би юу хийж чадах вэ?” гэдэг асуултыг өөрөөсөө асуухад хүргэсэн.

Мөн энэ оны 5- р сарын 15 буюу дэлхийн гэр бүлийн өдрөөр хүн бүр халуун ам бүлээрээ энэ өдрийг хамтдаа аз жаргалтай өнгөрүүлж, гэр бүлийн гишүүн бүр бие биедээ элгэмсэг халуун дотно байхын үнэ цэнийг мэдрүүлэх “Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмжид нөлөөлөх нь” сэдэвт сургалт хэлэлцүүлгүүд зохион байгуулсан зэрэг нь далайцтай, үр өгөөжтэй арга хэмжээнүүд болж чадсаныг онцгойлон тэмдэглэж та бүгдэд хэлмээр байна.

-Энэ хөгжлийн бодлогын хүрээнд "Эрүүл иргэнтэй" гэж тодотгосны учрыг дэлгэрүүлж өгнө үү. Мөн Монгол улс эрүүл мэндийн аялал жуулчлалд асар их мөнгө гадагшаа гаргадаг болсон. Гэтэл Монгол хүний амьдралын чанар, дундаж наслалт дээшлэхгүй байгаа нь анзаарагддаг.

Монголчууд  бид  "Эрүүл биед  саруул  ухаан  оршино" гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл саруул  ухаантай эрүүл  чийрэг  хүн  улс орноо хөгжүүлж чадна. Иймээс эрүүл хүнсний хангамж, байгаль орчны эсрэг үйлдэгдэж буй терроризм, агаарын бохирдол утаа, цэвэрлэх байгууламжийн үнэр, тоосжилт зэрэг эрүүл мэндэд  сөрөг нөлөөлөл үзүүлж буй хүчин зүйлүүдийг бууруулах тал дээр төр засаг онцгой анхааран  ажиллаж байгаа. Үүнд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, утаагүй түлшний үйлдвэр шинээр байгуулан гэр хорооллыг сайжруулсан түлшээр хангах, уул уурхайн хууль бус олборлолтыг зогсоож, байгаль орчны нөхөн сэргээлтийг чанартай сайн хийлгэх гэх мэт олон асуудлуудыг  шийдвэрлэсэн.

 Түүнчлэн гэр бүл, албан байгууллагад хүчирхийлэл газар авснаас болж сэтгэцийн  эмгэг ихэссэн. Иймээс МУ-ын Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог дэргэдээ авч, үйл ажиллагааг нь идэвхижүүлэн өнөөгийн нийгмийг хүчирхийллээс ангижруулж, эрүүлжүүлэх, жендэрийн бусад асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

Мөн иргэдээ халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилготой олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал: Монгол улс элэгний хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд гепатитын В, С вирусын халдварын тархалт маш өндөр байна. Иймээс Монгол Улсын Засгийн газар “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулж, гепатитын В, С вирусын эсрэг эмчилгээ хийж байгаа. Үр дүн гарч байна. Мөн манай бага насны хүүхдүүдийн дунд шүд, нүүр амны эмгэг, шүд цоорох өвчлөл өндөр тогтоогдсон. Хүүхэд багачуудын 90 гаруй хувьд  нь шүд цоорох өвчлөлтэй байгаа бөгөөд дунджаар нэг хүүхдэд 4-5 шүд өвчлөлтэй байна. Шүдний өвчлөл  нь бүх архаг өвчний үндэс болдог тул “Эрүүл шүд- Эрүүл Хүүхэд” хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж, олон хүүхдийг  эрүүлжүүлээд байна.

Дээр нь энэ засгийн газар халдварт өвчин нэн ялангуяа сүрьеэ өвчнийг бууруулах зорилгоор олон талт арга хэмжээ аван ажиллаж байна.  Үүний нэг бодит ажил нь олон эмийн дасалтай сүрьеэгийн эмнэлгийг шинээр барих шийдвэр гарган хэрэгжүүлж байна. Мөн манай ард иргэд эрүүл мэндийн асуудлаас болж олон хүн гадаадад оношлуулж, эмчлүүлэх зорилгоор Монголд бий болгосон хөрөнгө мөнгөө гадагшаа гаргаж байна. Үүнээс гадна иргэдийн дунд архаг өвчлөлийн тархалт өндөр байгаа нь Монгол Улсын төсөв, эдийн засагт сөргөөр  нөлөөлж байгаа. Жишээ нь: Архаг өвчтэй хүн жилд 2-3 удаа акт авах, ажлын бүтээмж муу, тэтгэмж авах зэрэг нь улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байгаа юм. Иймээс аливаа өвчнөөс урьдчилан  сэргийлэн  эмчилж архаг өвчлөлийг бууруулах нь улс орны эдийн засагт эергээр нөлөөлөх бөгөөд ард иргэд чанартай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж дундаж наслалтыг уртасгах үндэс болдог.

-Хүн амын 51,7 хувийг эзэлдэг эмэгтэйчүүд, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо” нийгэм олон нийтэд хандсан ямар ажлуудыг зохион байгуулбал далайцтай, үр өгөөжтэй гэж та үзэж байна вэ?

Та бүгд маань үндэсний түвшинд олон ажлуудыг санаачлан  хийж  байгаа хэдий ч цаашид төр  засагтайгаа хамтран  хийх  ажил бүр ч их байна.

Монгол Улсын Засгийн газар,  Монголын Эмэгтэйчүүдийн холбоо  ард  иргэдээ эрүүлжүүлэх, соён гэгээрүүлэх, хүчирхийлэлтэй тэмцэх, жендерийн эрх тэгш  байдлыг хангах, гэр бүлийн хөгжил зэрэг асуудлууд дээр нэг зорилготой байгаа. Одоо та бүгд  төр  засагтайгаа үйл ажиллагаагаа нягт уялдуулж, хамтран ажиллах шаардлагатай.

 Юуны түрүүнд Засгийн  газраас хэрэгжүүлж буй ард  иргэдээ соён гэгээрүүлэх ажилд Эмэгтэйчүүдийн холбоо манлайлж, идэвхи санаачлагатай хамтран ажиллахыг хүсч байна.

Түүнчлэн ард иргэдийн эрүүл мэндийн  боловсролыг  дээшлүүлэх  нэн  ялангуяа  хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр тодорхой ажлуудыг бодит үр дүнд  хүргэх хэрэгтэй. Жишээ нь: Хүүхдээ шүдийг  нь  зөв угаах  дадал  хэвшилд сургах, зөв хандлагыг бий болгоход эмэгтэйчүүдийн  холбоо гардан зохион байгуулж эх, эмэгтэйчүүд  бүрийг хамруулж болох юм. Бид үүнийг хийж чадвал Монголын  ирээдүй болсон  хүүхэд  багачуудаа шүдний өвчин  эмгэгээс урьдчилан  сэргийлж, архаг  өвчтэй иргэдийн тоог эрс бууруулж, амьдралын  чанарыг  сайжруулан дундаж наслалтыг  уртасгаж чадна.  Энэ бол бидний хамтарч хийх ажлын нэг л жишээ.

Мөн манай эмэгтэйчүүдийг ажил  орлоготой, аз  жаргалтай, амар амгалан амьдрах  нөхцөл боломжийг бий болгох чиглэлээр Монголын эмэгтэйчүүдийн холбоо үндэсний  хэмжээнд тодорхой ажил санаачлан төр засагтайгаа хамтран ажиллана гэдэгт бүрэн  итгэж байна.

Та бүгдийн  ажил  үйлсэд  амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч редактор Ю.Шүрэнцэцэг

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Copyright @ 2019 womenofmongolia.mn All rights reserved.